Categories
мэдээ нийгэм

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт цэвэрлэгээ хийж, 198 тонн хогийг зөөвөрлөжээ DNN.mn

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргаа болон Налайн дүүргийн захиргаатай хамтран ажиллаж тус дүүргийн 1 болон 6 дугаар хорооны нутаг дэвсгэрийн хог хаягдлыг цэвэрлэжээ.

Тодруулбал 2022 оны долдугаар сарын 10-18 өдрүүдэд аялагчдын үүсгэсэн хог хаягдлыг 65 удаагийн тээвэрлэлтээр нийт 198 тонн хогийг зөөсөн байна.

Өчигдрөөс сайн дурын ажилтнуудын хамтаар Тэрэлжийн голын эрэг дагуух газруудыг цэвэрлэж эхэлсэн бөгөөд 2.5 тонн хог гараад байна гэсэн мэдээллийг өглөө.

Иргэд амарч, зугаалах үедээ отоглох цэгүүд дэх бие засах газруудаар үйлчлүүлж, хог хаягдлаа хаялгүй, хязгаарлалт хийсэн хаалтыг эвдэлж цааш орохгүй, хязгаарласан замуудаар зорчихгүй байхыг уриаллаа. Хог хөрс, усыг бохирдуулж амьсгалах агаарт хорт бодис дэгдээдэг.
Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан: Бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд зэрэг эхлүүлэхгүйгээр төлөвлөж байна DNN.mn

Л.ЭНХ-АМГАЛАН: Эрдэнэт, Дархан-Уул, Өмнөговьд МУИС, ШУТИС, ХААИС-ийг  байгуулах шийдвэр гарсан

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд суралцах 241 мянган хүүхэд байна. Үүнээс Улаанбаатар хотод 141 мянган 2-5 насны хүүхэд байгаа юм. Энэ хүүхдүүдийн 106 мянга нь цэцэрлэгт хамрагдах боломжтой. 34 мянган хүүхэд цэцэрлэгийн гадна жил бүр үлддэг. Тухайн хүүхдүүдийн 23 мянга нь хоёр настай. Тэгэхээр бид 3-5 настай хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг 80-90 хувьд хүргэсэн.

Цэцэрлэгийн хамран сургах тойргийг буруу төлөвлөдөг алдааг бид олж харсан. Үүнээс үүдэн сугалааны асуудал үүсдэг. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг 22 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах шийдлийг гаргаад байна. Байрныхаа ойролцоо цэцэрлэгт хамрагдах боломжтой.

Бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд зэрэг эхлүүлэхгүйгээр, хичээлийн шинэ жилийг үе шаттайгаар зохион байгуулах төлөвлөлтийг хийж байна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх хүсэлтийг авч байна DNN.mn

НӨАТ: 500 мянган төгрөгийн 300, 1.5 сая төгрөгийн 33 азтан тодорлоо

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг. Энэ дагуу долдугаар сарын 22-ныг хүртэл хөрөнгийн татвар төлөх хүсэлтийг цахимаар авч байгааг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.

НӨАТ-ын буцаан олголтоор төлөх боломжтой татварын төрөл:

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Галт зэвсгийн албан татвар
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр /газар эзэмшигч/
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
зураг

2022 оны хоёрдугаар улирлын буцаан олголтын мөнгийг журам ёсоор энэ сард иргэдийн дансанд шилжүүлэх учиртай. Харин дээрх татваруудыг НӨАТ-ын буцаан олголтоороо төлөх сонголттой юм. Татварын Ерөнхий Газраас хоёрдугаар улирлын буцаан олголтын мөнгийг иргэдийн дансанд яг хэдний өдрөөс шилжүүлж эхлэхийг мэдээлээгүй байна.

НӨАТ-ын буцаалтыг олгох журмаас:

  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.
Categories
мэдээ нийгэм

Үндэслэлгүйгээр үнэ нэмж ашиг олсон бол буцаагаад хураалгана DNN.mn

uzeg.info

Коронавируст халдварын цар тахлын улмаас авто болон төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан үед БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэхдээ үнийн хөөрөгдөл үүсгэж, 2 сая төгрөгийн тээврийн хөлсийг 26 сая хүртэл өсгөж, хэрэглэгчийг хохироосон гэж, ШӨХТГ-аас тээврийн жолооч Р.Б-г 2 сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 25 сая төгрөгийг хураах шийтгэл оногдуулсныг шүүх зөв гэж үзлээ.

Замын-Үүд боомтоор өдөрт 800-1,000 тээврийн хэрэгсэл хилээр орж гардаг ачаа тээврийн урсгалыг 2021 оны дөрөвдүгээр сард өдөрт 20-100 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хязгаарлалт тогтоосон байх үед тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй жолооч нар 2-2.5 сая төгрөгийн ханштай байсан нэг удаагийн ачаа тээврийн хөлсийг 20-25 сая төгрөг хүртэл өсгөсөн байна.

Тээврийн үйлчилгээний үед гарах зардал өсөөгүй, тээвэрлэлтийн зам, зай өөрчлөгдөөгүй зэргээр үнэ нэмэх бодит шалтгаан үүсээгүй байхад ачаа тээврийн урсгал эрс хязгаарлагдсан, цар тахлын онцгой нөхцөл байдлыг ашиглан ачаа тээврийн үйлчилгээний хөлсийг ийнхүү огцом нэмэгдүүлсэн нь чөлөөт зах зээлийн шударгаар өрсөлдөх зарчим биш, хэрэглэгчийн аргагүй байдлыг далимдуулсан хясан боогдуулсан шинжтэй, хэт өндөр үнэ төлөх нөхцөл байдлыг үүсгэж, хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн зөрчил мөн гэж шүүх үзжээ.

Мөн “Өрсөлдөөний тухай хууль нь зөвхөн аж ахуйн нэгжид хамааралтай” гэж маргасныг шүүх хүлээж авсангүй. Учир нь хувь хүн зах зээлд аливаа ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд өрсөлдөөний хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, зах зээлд шударгаар өрсөлдөх үүрэгтэй гэж үзсэн байна.

Ингээд үндэслэлгүйгээр үнээ нэмсэн тээврийн үйлчилгээнээс жолоочийн олсон орлогыг хурааж, улсын орлогод үлдээжээ.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын дэлгэрэнгүйтэй дараах линкээр танилцана уу.

Эх сурвалж: Улсын Дээд Шүүх

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Байгаль дэлхий бэлгээ өгч байгаа шиг та ч гэсэн хайрлаарай DNN.mn

Зуны зугаатай цаг үргэлжилж, хүн бүр аялж зугаалж, хөгжилтэй хөөртэй өнгөрүүлж буйгаа алга ташин цахим орчинд нийтэлж байна.

“Байгаль дэлхий өнгөө байх ёстой хамгийн гоё дээрээ тавьж, мал амьтны зоо тэнийсэн сайхан зун болж байна” хэмээн танил маань цахим хуудсандаа нийтэлжээ. Зан сайтай айлд хүн болгон цугладаг замаг сайтай нууранд шувуу болгон чуулдаг гэдэг шиг байгаль хишгээ хайрлаж байгаа шиг та ч гэсэн хайрлаарай. Хаа сайгүй хогоо хаялаа, бие заслаа гэх агуулгатай нийтлэлүүд ч цахим орчинд их байна.

Эх дэлхий бидэнд алгаа тэнийлгэсэн шиг аялагч, жуулчлагч та ч гэсэн майхнаа тэнийлгээд буухад ямар байсан тэр чигээр нь орхин явж заншаарай.

Тээврийн цагдаагийн албанаас авсан мэдээллээр баяр наадмын өдрүүдэд хотоос гарсан автомашины тоо зөвхөн нэг пост дээр 63 мянга гэсэн баримт бий. Хэрвээ үүнийг хотыг тойрсон таван постдоо дундажлаад 60 мянгаар тооцон үржүүлбэл 300 мянган автомашин хотоос гарсан байх боломжтой.

Дотоодын аялал жуулчлал хөгжсөнөөр мөнгөний урсгалыг орон нутаг руу чиглүүлэх томоохон давуу талтай гэдэг.

Тэгэхээр аялж байгаа хэн бүхэн хогоо хогийн цэгт аваачиж, боломжтой бол өөрсдийн ариун цэврийг ч бодсон био 00 авч яваад бие засах боломжтойг туршлагатай аялагчид сануулж байна. Эх дэлхийгээ хайрлаад л байвал ургаад л байна. Цэвэрлээд л байвал цэцэглээд л байна шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Зургаан байршлын зам засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа DNN.mn

Нийслэлийн Засаг даргын А/234, А/235 дугаар захирамжаар гол болон туслах 14 зам, гудамжийг шинэчлэн засварлахаар баталсан. Одоогийн байдлаар зургаан байршлын засвар, шинэчлэл бүрэн дуусаж, мөн зургаан байршил дахь шинэчлэлийг энэ онд дуусгахаар төлөвлөн ажиллаж буй юм.

Харин Намъянжугийн гудамж буюу Зүүн 4 замын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын шинэчлэлийн ажил LRT төсөлтэй холбоотойгоор хүлээгдэж байна. Үлдсэн нэг байршил болох Партизаны гудамж буюу Онцгой байдлын ерөнхий газрын баруун урд уулзвараас 11-р сургуулийн уулзвар хүртэлх замын шинэчлэл 2022 оны төсвийн тодотголоор хасагдсан юм.

Замын засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууссан зургаан байршил

С.Чоймболын гудамж буюу 11-р сургуулийн хойд уулзвараас Бөмбөгөрийн уулзвар хүртэл

Баруун сэлбийн гудамж буюу Их дэлгүүрийн зүүн урд уулзвараас “Теди” төвийн зүүн хойд уулзвар хүртэл

Хилчний гудамж буюу Дотоод хэргийн их сургуулийн баруун урд уулзвараас “Харуул алтай” хотхоны баруун хойд зам хүртэл

Хувьсгалчдын гудамж буюу Тасганы овооны уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэл

Н.Содномын гудамж буюу МУИС-ийн Бизнесийн сургуулийн хойд замаас Авто плазагийн уулзвар хүртэл

Ж.Батмөнхийн гудамж буюу Дашчойлин хийдийн урд талын замаас 11-р хорооллын уулзвар хүртэл гэсэн зургаан байршилд авто зам шинэчлэл, явган хүний зам засварын ажил бүрэн дуусаад байна.

Хучилтын ажил бүрэн дуусаж, явган хүний зам засаж буй гурван байршил

Их сургуулийн гудамж буюу МУИС-ийн уулзвараас Хүнсний 4-р дэлгүүр хүртэл

Ногоон нуурын гудамж буюу Хангай хотхоны уулзвараас 32-ын тойргийн уулзвар хүртэл=

Ж.Самбуугийн гудамж буюу Гэсэр сүмийн уулзвараас МУИС-ийн уулзвар хүртэл

Замын суурь сольж, хуучин чулуун хашлагыг тэгшлэн, засварлаж буй хоёр байршил:

Цамбагараваас хойш Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо хүртэлх Дэнжийн зам

Амарсанаагийн гудамж буюу “Макс молл” их дэлгүүрийн баруун уулзвараас Ахуй үйлчилгээний уулзвар хүртэл

Засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх тендер шалгаруулж буй байршил:

Усны гудамж буюу Циркийн хойд уулзвараас Нарны зам хүртэл

Эдгээр замд сүүлийн 15-20 жилийн хугацаанд ээлжит болон их засвар хийгээгүй тул асфальт бетон хучилтад торон хагарал, нүхэн эвдрэл ихээр үүсэж, энэ нь зарим хэсгийн суурь бүтцэд нөлөөлж, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдсан тул энэ ондоо багтаан засвар, шинэчлэл хийхээр төлөвлөсөн юм.

Засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд тухайн замуудад цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийх, явган хүний замыг засан шинэчл

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр нийт 163 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Arslan.mn

Энэ сарын 19-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1564 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1351, хулгайтай холбоотой 22, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 78, гэмт хэргийн шинжтэй 67 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 69, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 96, хүний биед халдсан 45, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 79, эрүүлжүүлэх байранд хоносон 112 оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 80 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Олимпийн хошой аварга Ханю Юзүрү зодог тайллаа DNN.mn

Олимпийн аварга Юзури Ханю дэлхийн аваргад оролцохгүй | News.MN

Японы урган гулгалтын супер од Ханю Юзүрү зодог тайлж буйгаа мягмар гарагт мэдэгдлээ. Тэрбээр энэ шийдвэрээ Токиод болсон тусгай хэвлэлийн бага хурлын үеэр зарласан байна.

Ханю карьерынхаа талаар чухал шийдвэр гаргаснаа мэдэгдэж, дараа нь мөсөн шоу зохион дэлхийг тойрон аялан тоглолтоо хийнэ гэж “Nikkan Sports” сонин даваа гарагт мэдээлжээ.

Тэрбээр карьераа дуусгах талаар удаан бодож байсан гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон байна. “Би Пёнчаны олимпын дараа карьераа дуусгах талаар бодсон. Гэхдээ би үр дүндээ анхаарлаа хандуулсаар байсан учраас Бээжингийн олимп хүртэл тэсэж чадсан” гэж Ханю хэлжээ.

Ханю Юзүрү 1994 оны 12 дугаар сарын 7-нд төрсөн бөгөөд өдгөө 28 настай. Тэрбээр 2014, 2018 оны өвлийн Олимпын аварга болсон бөгөөд “Бээжин-2022” наадамд 4-р байр эзэлсэн юм. 2014, 2017 оны дэлхийн аварга тамирчин тэрээр 2020 оны Дөрвөн тивийн аварга бөгөөд Гран-При финалд дөрвөн удаа түрүүлж, зургаан удаа Японы аварга болсон.

Мөн карьерынхаа туршид 2004 онд ISU –ийн шүүгчийн системийг нэвтрүүлснээс хойш дэлхийн хамгийн олон (19) дээд амжилтыг тогтоосон байдаг. Үүгээр зогсохгүй Ази тивээс эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль авсан анхны тамирчин билээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

“Мишээл”-ийн Б.Энх-Амгаланг Дарханы зам дээр ажиллуулъя DNN.mn

Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,11 километр авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх тухай Засгийн газрын шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг 2019 оны зургадугаар сарын 18-нд эхлүүлсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл, улсдаа төдийгүй бүс нутагтаа томоохон хэмжээнд тооцогдох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлыг эхлүүлэх үйл ажиллагааг албан ёсоор нээснээс хойш гурван жилийн нүүр үзжээ. Хамгийн ичмээр нь тухайн үед дээрх чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын нээлтэд одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдын алба хашиж байхдаа оролцож, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд тус ондоо багтааж ашиглалтад оруулахыг үүрэг болгосон байдаг. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ч тухайн үед 2019 ондоо багтааж дуусгана гэх ам өчиг өгсөн нь хэвлэлийн хуудаснаа баримт болон үлджээ. Гэтэл өнөөдрийг хүртэл иргэдийн амь насыг үйж, эд хөрөнгийг сүйтгэсэн “там” болсон Дарханы зам ашиглалтад орох нь бүү хэл бүтээн байгуулалт нь ч эрчимтэй өрнөөгүй хэвээр байна. Гэтэл тухайн ондоо багтааж дуусгах үүрэг, амлалт өгсөн хүмүүс өнөөдрийг хүртэл нүдэн балай, чихэн дүлий суусаар л байна. Үнэндээ 200 гаруйхан километр дөрөвхөн эгнээ замыг бүхэл бүтэн гурван жилийн хугацаанд ашиглалтад оруулж чаддаггүй ийм дорой төр засгийн удирдлагуудтайгаасаа ичиж байна. Чадалтай, сэтгэлтэй, зүтгэлтэй төр засгийн удирдлагатай улс орнуудад гурван жил байтугай гурван сарын дотор 200 км зам барьж байна шүү дээ. Уг авто замын бүтээн байгуулалтын ажлын тендерт БНХАУ-ын туршлага бүхий компаниуд шалгарч, ажлаа эхлүүлсэн гэдгийг тухайн үеийн зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдэгдэж байсан. Гэтэл өнөөх туршлагатай гэх компаниуд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өмнө нь зам барьсан ямар ч туршлагагүй гэдэг нь нэгэнт ил болсон. Туршлагагүй компани тендерт оролцуулж, шалгаруулсан хэргээр холбогдох албан тушаалтнуудыг АТГ-аас шалгахаа мэдэгдсэн. Байдал бишдсэнийг мэдсэн зарим нэг албан тушаалтнууд уснаас хуурай гарахын тулд “Дарханы замын тендерт миний оролцоо огтхон ч байгаагүй” хэмээн мэдэгдээд эхэлсэн. УИХ-ын чуулганы 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Б.Энх-Амгаланг Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилсон байдаг. Сайдын ажлаа хүлээж авснаас дөрвөн сарын дараа Дарханы замын өргөтгөлийн ажлыг Б.Энх-Амгалан эхлүүлсэн. Тэгэхээр өнөөдрийн Дарханы зам түүнтэй салшгүй холбоотой.Монголчууд бид “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдэг дээ. Мишээл экспогийн эзэн, Зам тээврийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг Дарханы зам дээр ажиллуулъя. Түүнд гурван жилийн өмнө олны өмнө амласан амлалтдаа хүрэх боломж олгоё. Хариуцсан ажилдаа эзэн болдоггүй, гавьяа байвал хүртэж, гай байвал зугтдаг тогтолцоог халж, буух эзэн буцах хаягтай, хариуцлага хүлээдэг эзэнтэй байцгаая л даа. Аль болгон алдаа гаргаж, авлига авахаар нь ажлаас нь чөлөөлөх нэрийдлээр толгойг нь илэх вэ. Угтаа өнөөдрийг хүртэл Дарханы зам дээр амь насаа алдсан, эд хөрөнгөө эвдсэн бүх хохирлыг Б.Энх-Амгалангаас нэхэх ёстой. Тэр анхнаасаа завхруулсан ажлынхаа зангилааг олж, иргэдийг аюулгүй, ая тухтай замаар зорчих боломжийг олгох ёстой. Тэр угаас иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүрэг хүлээсэн төрийн түшээ хүн. Дарханы замын бүтээн байгуулалтыг урагшлуулахын тулд газар дээр нь очиж ажиллаагүй төрийн түшээд үлдсэнгүй. Харамсалтай нь урагшлах биш урагшгүй байх нь их. Одоогийн Зам тээврийн сайд толгойноосоо салахгүйн тулд бараг л тэнд амьдрах нь холгүй байгаа. Хамгийн сүүлд гэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ очиж сүрийг үзүүлсэн. Харин уг замын эхлэлийг тавьсан Б.Энх-Амгалан Дарханы замыг эргэж тойрох нь бүү хэл, бараагаа ч харуулахгүй зугтаж байна.Дарханы замыг там болгож, хөрстэй юутай нь хуулж орхичихоод өөрийн сонгогдсон Говь-Алтайдаа зам тавьж оноо цуглуулах оролдлого хийж явахаасаа ичих хэрэгтэй.Түүний хариуцсан улсын ажил урагшилдаггүй хувийн бизнес нь харин улам цэцэглэн хөгждөг нь гайхмаар.Улсын ажил, хувийн бизнестээ хоёргүй сэтгэлээр хандмаар байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэгүй өгөх өдөрлөг эхэллээ DNN.mn

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ

НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” болон “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” арга хэмжээний хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг.

Энэ сарын өдөрлөгийг өнөөдөр буюу долдугаар сарын 20-нд 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулж байна.

Иргэд

  • 75050801,
  • 75050802,
  • 75050803,
  • 75050804 дугаарын утсаар холбогдож, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд зөвлөгөө өгдөг тус өдөрлөгийг тав дахь жилдээ тогтмол зохион байгуулдаг гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс мэдээллээ.