Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2022.7.31, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 3

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САР
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.7.31, Ням гараг
  • Наран ургах шингэх: 05.27-20.30
  • Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 27-29 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 12-14 градус өдөртөө 27-29 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хойд хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 градус, говийн бүс нутгаар 32-37 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Хакүхо өөрийн барилдаж байсан Миягино дэвжээний эзэн болжээ DNN.mn

Хакүхо Даваажаргал COVID-19-ийн халдвар авжээ

Японы мэргэжлийн сүмогийн ёкозуна асан Хакүхо өөрийн барилдаж байсан Миягино дэвжээний эзэн болсныг Сүмогийн Холбоо өчигдөр мэдээлжээ.

Дээд зиндаанд 45 удаа түрүүлж, өнгөрсөн оны намар зодог тайлсан 37 настай Хакүхо өмнө нь Магаки нэрээр Миягино дэвжээнд дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан юм.

Дэвжээний өмнөх эзэн Чикубаяама ирэх сард 65 нас хүрч, тэтгэвэртээ гарахаар болжээ.

Дэвжээний эзэн болохын тулд Япон улсын иргэн болох шаардлагатай байдаг. Хакүхогийн хувьд 2019 оны есдүгээр сард Монгол улсын иргэний харьяаллаас татгалзаж, Японы иргэн болж байжээ.

Хакүхо 2000 онд 15 настайдаа Японд анх ирж, 2007 онд ёкозуна цолонд хүрсэн юм. Тэрбээр мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 14 жил барилджээ.

Categories
мэдээ нийгэм

Гүрмийн нуурт хөл алдсан иргэний амь насыг аварчээ DNN.mn

зураг

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын төвөөс зүүн зүгт 4 км зайд орших Гүрмийн нуурт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын аврах бүлэг завьт эргүүлийн үүргийг гүйцэтгэж, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд тогтмол хүргэн ажиллаж байна.

Ажиллах хугацаандаа хийлдэг гудас, хантааз, цагаригтай хөвж, нуурын төв хэсэгт хүрснээр эрэг рүү гарч чадахгүй эрсдэлт байдалд орсон дөрвөн иргэн, есөн хүүхэд, нуурын усанд хөл алдсан нэг иргэнд тусламж үзүүлж, амь насыг нь авран хамгаалжээ.

зураг

Ташрамд сонирхуулахад, тус нуур нь 5.6 ам км талбайтай, 5 метр орчим элсэн хаялгатай, 4.8 метр гүн, химийн 20 гаруй элементийн найрлагатай эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой нуур юм байна.

Уг нуур нь эмчилгээний хар, шар шавартай, үе мөч, харшил, даралт ихсэх гэх мэт олон өвчнийг анагаах шидтэй, байгалийн сайхан бүрдсэн газар тул зорин очих амрагчид, аялагчдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа бөгөөд энэ зун л гэхэд 5,000 гаруй хүн зорин очсон талаар Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Цэвэрлэх байгууламжид усанд уусахгүй 1.5-2 ТОНН механик хаягдал хоног тутамд урсан очиж байна DNN.mn

Улаанбаатар хотын УСУГ-ын харьяа Цэвэрлэх байгууламжийн ажлын онцлог, ажиллагсдын ачаалал, ажлын хүнд бэрх нөхцөл байдлыг хэвлэл мэдээллийнхэн хөндөн тавьж, олонд таниулах болжээ. Хотын хөгжил нэг иргэний хандлага, хариуцлагаас шалтгаалдаг гэдгийг тэдгээр мэдээ, сурвалжилгадаа дурдан сануулж байгаа нь ч сайшаалтай.

Улаанбаатар хот тэртээх 1964 онд Цэвэрлэх байгууламжтай болжээ. Ашиглалтад орсноос хойш 1969-1986 онуудад өргөтгөл хийгдэж хоногт ахуйн хэрэглээнээс гарсан 170 мянган куб метр бохир усыг хүлээн авч, механик, биологийн цэвэрлэгээг хийх хүчин чадалтай болсон. Гэтэл өнөөгийн байдлаар 180-220 мянган куб метр ахуйн болон үйлдвэрийн хаягдал бохир усыг хоногт хүлээн авч, механик биологийн цэвэрлэгээг хийж, халдваргүйжүүлж байна. Энэ нь хүчин чадлаасаа даруй 10-50 мянган куб метрээр давсан үзүүлэлт төдийгүй үйлдвэр, аж ахуй нэгж, орон сууцны болон зөөврөөр бохир ус тээвэрлэн нийлүүлж буй усны бохирдол стандарт хэмжээнээс хэтэрсэн байдаг ажээ. Ариутгах татуургын шугамд хаягдал ус нийлүүлэх ерөнхий шаардлага буюу MNS6561:2015 стандарт гэж бий. Тэрхүү стандартыг огт хангахгүй бохир усыг төвийн шугамд нийлүүлэх болсныг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна.

Цэвэрлэх байгууламжид ирж буй бохир усны бохирдлын хэмжээ нь хүчин чадлаас 2-5 дахин их байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Энэ нь цэвэрлэх байгууламжид бохирдлын ачаалал үүсгэж механик, биологийн цэвэрлэгээний технологийн дамжлага бүр дээр хүндрэл үүсгэдэг байна.

Цэвэрлэх байгууламжид усанд уусахгүй механик хог хаягдал буюу үйлдвэр аж ахуйн газрын хаягдал үс, ноос, хялгас, нефтийн гаралтай бүтээгдэхүүн, мал нядалгааны газрын хаягдал малын сэвс, цус, дайвар, айл өрхүүдээс ариун цэврийн цаас, амны хаалт, хүүхдийн живх, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, гялгар уут, бэлгэвч гэх мэт 1,500-2,000 кг хог хаягдал өдөр тутам урсан очдог ажээ.

Цэвэрлэх байгууламжийг доголдуулж буй хатуу хог хаягдлын ой гутам зургийг оруулж байгаадаа та бүхнээс хүлцэл өчье. Гэхдээ таны, миний, та бидний санамсаргүй, хайхрамжгүйгээр хаяж орхисон энэ бүх хаягдлыг Цэвэрлэх байгууламжид ажиллагчид улаан гараараа нэг бүрчлэн түүж цэвэрлэдэг. “Гялгар уут, бэлгэвч зэрэг, резин зэрэг сунамтгай материалуудыг цэвэрлэхэд асар бэрхшээлтэй, нүд, нүүр бохир үсрээд байдаг шүү” гэж хэлсэн ажиллагсдын үгийг мөн дуулгая.
зураг

зураг

зураг

Categories
мэдээ нийгэм

Олзны цэргүүд хоригдож байсан шоронг дэлбэлсэн хэрэгт Орос, Украины талууд харилцан нэгнээ буруутгаж байна DNN.mn

Баасан гарагт Оросын хяналтад байгаа Донецк мужийн Оленовка дахь цэргийн шорон дэлбэрсний улмаас Украины 40 орчим олзны цэрэг амь үрэгдсэн байна.

Украины тал дайснаа буруутгахын тулд шоронг HIMARS пуужингаар зориуд харвасан гэж Оросын тал тайлбарлажээ.

Тэдний тараасан дүрс бичлэгт эвдэрсэн орнууд, шатаж, нүүрс болсон цогцсуудыг харуулсан байна.

Харин Украины ерөнхийлөгчийн зөвлөх Оросын тал олзны цэргүүдийг эрүүдэн тамлаж байсан баримтаа нуухын тулд шоронг дэлбэлж, шатаасан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр пуужингаар харвасан бол цэргүүдийн цогцос дүрс бичлэгт харуулсан шиг үлдэх ёсгүй гэж тайлбарласан байна.

Оленовка тосгонд Мариуполийг хамгаалж байсан Азовын батальоны цэргүүд хоригдож байсан юм.

Украины ерөнхий прокурор Андрей Костин шоронг дэлбэлсэн үйлдлийг дайны гэмт хэрэг гэж үзээд мөрдөн шалгах болсноо мэдэгджээ.

Түүний мэдээлснээр 40 орчим олзны цэрэг алагдаж, 130 орчим нь шархадсан гэнэ.

ОХУ-ын батлан хамгаалах яам шоронг АНУ-д үйлдвэрлэсэн HIMARS пуужингаар харвасан нь “Украины талын зориуд зохион байгуулсан өдөөн хатгалга” гэж мэдэгдээд пуужингийн хэлтэрхийнүүдийг баримт болгон үзүүлжээ.

Донецкийн салан тусгаарлагчдын захиргаа дэлбэрэлт өөрийнх нь талд ямар нэг хохирол учруулаагүй гэж мэдэгдсэн бол ОХУ-ын батлан хамгаалах яам шоронгийн найман ажилтан шархадсан гэж мэдээлсэн байна.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн зөвлөх Михайло Подоляк уг хэргийг Киевийн засгийн газрын нэр хүндийг гутаах зорилготой хуурамч ажиллагааны нарийн төлөвлөсөн сонгодог хэлбэр гэж нэрлэжээ.

Тэрбээр НҮБ болон бусад олон улсын байгууллагуудыг уг хэрэгт анхаарлаа хандуулахыг уриалсан байна.

Өчигдөр бас Донбассын бүс нутагт Оросын нэг цэрэг Украины олзны цэргийг хутгаар хөнгөлж байгааг харуулсан аймшигт дүрс бичлэг онлайн орчинд тарсан нь хүмүүсийг цочроосон юм.

Уг яргыг үйлдсэн этгээд нь Рамзан Кадыровын Украинд илгээсэн Чечений ангийн цэрэг болохыг тодорхойлсон байна.

Михайло Подоляк “Оросын суртал нэвтрүүлэгчид олзны цэргийг араатнууд хэрхэн эрэмдэглэж байгааг баяр хөөртэйгөөр үзүүллээ. Дэлхий нийт нэг зүйлийг ойлгох ёстой: Орос бол аллага, тамлалтаар зугаацдаг хүний махан хүнстнүүдийн орон юм. Гэхдээ алуурчдыг шийтгэлээс зайлсхийхэд дайн тус болохгүй. Бид та нарыг нэг бүрчлэн илрүүлж, шийтгэх болно” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Эх сурвалж: BBC, Reuters

Categories
мэдээ нийгэм

Монголын хүнсний аюулгүй байдлыг сайжруулах АНУ-ын төсөлд хамрагдсан ЖДҮ эрхлэгч ургацаа 30 хувь өсгөжээ DNN.mn

АНУ-н Засгийн газрын АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөрөөр дамжуулан, Монголын хүнсний ногоо тариалагч нарт бизнесийн төлөвлөгөө боловсруулах, санхүүжилт авахад нь дэмжлэг үзүүлэн, Монгол Улсын нийт ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, цаашлаад эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Долдугаар сарын 25-нд АНУ-ын USAID-ийн Монгол дахь захирал Томас Крехан “Жожил даян” компанийн хүлэмжийн аж ахуйтай танилцжээ. Энэ үеэр Томас П.Крехан харилцагчийн бизнесийн одоогийн нөхцөл байдал, тариалалт, ургацын мэдээллүүд, цаашдын төлөвлөгөөтэй танилцсанаас гадна Монголд хүнсний ногоо тариалагчдад тулгарч буй асуудал, цаашдын шийдлүүд, хүнсний ногооны кластерын хөгжлийн талаар харилцан мэдээлэл солилцсон байна.

“Жожил даян” компани нь BEST хөтөлбөрийн тусламжтайгаар ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээлд хамрагдан, дөрвөн шинэ хүлэмж байгуулж, гурван шинэ ажлын байр бий болгож, жилийн ургацаа 56-80 тонн буюу 30%-аар нэмэгдүүлж чаджээ.

USAID нь 2020 оноос хойш Монголын 1,500 гаруй жижиг бизнест 30 сая гаруй долларын зээл авахад тусалснаар үр дүнд нь 1,226 ажлын байр бий болж, борлуулалтын орлого 3.4 сая ам. доллароор өссөн байна.
Categories
гадаад мэдээ

Испанийн прокурорууд татвараас зугтсан Шакирад 8 жилийн хорих ял төлөвлөжээ DNN.mn

Татвар төлөхөөс зайлсхийсэн поп од Шакирад найман жилийн хорих ял, 24 сая еврогоор торгох шийтгэл төлөвлөснөө Испани улсын прокурорууд өчигдөр зарлажээ.

Колумбын дуучин 2012-2014 оны хооронд олсон орлогоосоо 14.5 сая еврогийн татвар төлөөгүй гэсэн хэрэгт холбогдоод байгаа юм.

Энэ долоо хоногийн эхээр шүүх Шакирад торгуулийн хэмжээг тохиролцох замаар хэргийг хаах санал тавьсан ч дуучин бүсгүй хүлээж аваагүй байна.

Шакира өөрийгөө ямар ч буруугүй гэдэгт итгэлтэй байгааг төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгджээ.

Поп одын татвартай холбоотой хэрэг 2018 оноос сөхөгдөж эхэлсэн юм. 2012-2014 онуудад Испанид амьдарч байсан ч албан ёсны бүртгэлээ өөр газарт хадгалах замаар татвар төлөхөөс зайлсхийсэн гэж прокурорууд үзэж байгаа.

Испани улсад зургаан сараас дээш хугацаагаар оршин суусан бол татвар төлж эхлэх хуультай юм байна. Харин Шакира дээр дурдсан хугацааны ихэнх үед Испанид байгаагүй гэж мэдүүлжээ.

Шалгалтын үр дүнд дуучин бүсгүй 2012 онд Барселона хотод амины орон сууц худалдан авч, тухайн үед найз залуу нь байсан хөл бөмбөгчин Жерар Пикетэй хамт амьдарч байсныг тогтоосон юм байна.

45 настай Шакира, 35 настай Пике нар 11 жил хамт амьдрахдаа хоёр хүүгийн эцэг эх болсон юм. Тэд энэ оны зургаадугаар сард гэр бүлээ салгаж байв.

Шакирагийн дараагийн шүүх хурлын тов зарлагдаагүй байна.

Эх сурвалж: BBC

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн махны үнийг хямдруулсан ч худалдан авалт буурчээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд 11000 тонн махны нөөц бүрдүүлээд байна - ХХААХҮЯам

Махны үнэ сар тутамд нэмэгдэж, үхрийн мах наадмын дараа ч 12-14 мянган төгрөгөөс огт буугаагүй. Нөөцийн мах худалдаанд гарахад иргэд “Хямд үнэтэй мах авах нь” гэж сэтгэл өндөр байсан. Харин одоо худалдах цэгүүдийг нэмж, үнийг хоёр удаа хямдруулсан ч авах худалдан авалт буурчээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 500 гаруй дэлгүүр, худалдааны төв нөөцийн мах зарж байна.

а гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Хөтөл-2” ордын тэсэлгээг хийжээ DNN.mn

Өнөөдөр /2022.07.30/ “Хөтөл-2” ордын тэсэлгээг хийжээ. Тэсэлгээний ажлыг “МонМаг” ХХК гүйцэтгэсэн байна.

Ингэснээр “бид 50,000 тн шохойн чулуу олборлох нөөцтэй болж байна” гэх тайлбарыг Хөтөл цемент, шохой үйлдвэрийн захирал Л.Наранбаатар твиттер хуудаснаа мэдээлсэн байна.

Тус ордын шохойн чулуу нь агууламж багатай, цементийн үндсэн түүхий эд болдог аж.

Нэмэлтээр мэдээллэхэд: “Хөтөл цемент шохой” ТӨХК “Хөтөл-1” болон “Хөтөл-2” гэсэн үндсэн хоёр ордтой билээ.

https://twitter.com/naranbaatarl/status/1553195084…