Categories
мэдээ улс-төр

НББХ: Хаврын чуулганы хугацаанд 35 асуудал хэлэлцэж, хоёр хуулийн төслийг эцэслэн батлуулав DNN.mn

зураг

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 11 удаа хуралдаж, нийт 35 асуудлын хүрээнд 2 хуулийн төсөл, 2 Улсын Их Хурлын тогтоолын төсөл, 17 Байнгын хорооны тогтоолын төсөл, 2 хяналт шалгалтын тайлан, 5 яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээлэл, 2 албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлсэн.

Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар

Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн 5 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 5 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн 1 танилцуулгыг бэлтгэж холбогдох Байнгын, Дэд хороонд хүргүүлж, ажлын хэсгийн 2 танилцуулгыг бэлтгэж, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 13 саналын томьёолол, эцсийн хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 3 саналын томьёоллыг тус тус бэлтгэн төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажиллав.

Байнгын хорооны эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 2 хууль, 2 Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган эцэслэн батлуулж, Байнгын хорооны 17 тогтоолыг баталж, 3 нийтийн сонсгол, 3 хэлэлцүүлэг, батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах 7 ажлыг зохион байгууллаа.

Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар болон Байнгын хорооны тогтоолоор хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 3 байгуулан ажилласнаас 4 ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж байна.

Байнгын хорооны тогтоолоор байгуулсан ажлын хэсэг

1.Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг, Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022.04.12-ны өдрийн 09 дүгээр тогтоол. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайханаар ахлуулж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Б.Жаргалмаа, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Ц.Туваан нарыг оруулан ажлын хэсгийг байгуулсан.

2.Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр Б.Бейсен, Б.Жаргалмаа С.Одонтуяа нарын гишүүдээс 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022.04.20-ны өдрийн 10 дугаар тогтоол. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоор ахлуулж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг, Ц.Туваан нарыг оруулан ажлын хэсгийг байгуулсан.

3.Эрүүл мэндийн тухай, эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022.05.10-ны өдрийн 12 дугаар тогтоол. Улсын Их Хурлын гишүүн П.Анужинаар ахлуулж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Б.Жаргалмаа, С.Одонтуяа, Ц.Туваан нарыг оруулан ажлын хэсгийг байгуулсан.

4. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 5.1.3, 5.1.4, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоолын хавсралтын 4.2.10 дахь заалтын хүрээнд эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн харилцааны бүх шатанд олон талт түншлэлийг оновчтой, үр дүнтэй нэвтрүүлж, гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж оролцдог оновчтой тогтолцоог бүрдүүлсэн эсэхийг хянан шалгах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022.05.15-ны өдрийн 17 дугаар тогтоол. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатараар ахлуулж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Ц.Туваан, С.Чинзориг, Ч.Ундрам нарыг оруулан ажлын хэсгийг байгуулсан.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Туваан, Н.Учрал нарын гишүүдээс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулав.

Монгол Улсын Их Хурлын тогтоол

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 21 гишүүнээс 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлуулав.

Хяналт, шалгалтын ажлын талаар

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалтын чиглэлээр Монгол Байнгын хорооны тогтоолоор 3 ажлын хэсэг тус тус байгуулан ажиллуулж, 1 хяналт шалгалтын түр хороо байгуулж, нийтийн сонсгол 3 удаа зохион байгуулж, холбогдох байгууллагын үйл ажиллагаатай танилцах ажлын хүрээнд 18 байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

Бусад ажлын талаар

Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтээр хэлэлцүүлэх, санал авах, мэдээлэл солилцох зорилгоор 2 хууль тогтоомжийн төслийн талаарх олон нийтийн 3 хэлэлцүүлэг, 8 уулзалт, ярилцлага, 1 сургалт, семинар, гадаадын зочид төлөөлөгчтэй уулзах 2 уулзалтыг зохион байгуулж ажиллав.

Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтээс санал авах зорилгоор Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 1 хууль, тогтоолын төсөл, 11 Байнгын хорооны санал, дүгнэлт, 1 Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн танилцуулга, 111 мэдээ, мэдээлэл, 3 байгууллагын тайланг Улсын Их Хурлын цахим хуудас болох forum.parliament.mn болон иргэд олон нийтээс санал авах D.Parliament.mn болон Нийгмийн бодлогын байнгын хорооны цахим хуудсанд тус тус байршуулсан.

Иргэдээс Байнгын хороодын эрхлэх асуудлын хүрээнд 27 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авч, хариу өгөх шаардлагатай 27 өргөдөл, гомдолд хугацаанд нь хариу өгч шийдвэрлэсэн бол албан байгууллага, аж ахуйн нэгжээс 96 албан бичиг ирүүлснийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, 36 албан бичигт Байнгын хороодоос хариу өгсөн байна.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд баталсан 2 хууль тогтоомж болон Байнгы

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэгт гэр хороолол дунд 7.1 км засмал зам тавина DNN.mn

Түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд Баянзүрх дүүрэгт гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалтыг хийхээр төлөвлөж буй юм.

Баянзүрх дүүргийн нутагт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ гүүр тавьж буй. Тэрхүү гүүр нь есөн метр урттай бөгөөд Улиастайг Шар хадтай холбож, түгжрэл бууруулахад эерэг нөлөө үзүүлэхээрээ онцлог юм. Эл гүүрнээс гадна Улиастайгаас Шар хадны эцэс хүртэл 4.5 км авто зам тавина. Энэхүү замын үргэлжлэл болгож, Да хүрээ захын араар Цагаан давааны амтай холбосон 1.1 км авто замыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр болсон.

Түүнчлэн Цайз захын ард барьж буй Ногоон орон сууцны хороолол дунд болоод 148 дугаар сургуулиас 210 дугаар цэцэрлэг хүртэл, 24 дүгээр хорооны дундуур тавих замын төсөв хөрөнгийг улсын төсвөөс гаргахаар болжээ. Нийтдээ 1.5 км үргэлжлэх замын хөрөнгийг төсөвт суулгахад тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа санаачилга гаргасан байна. Ийнхүү гэр хороололд дэд бүтэц, зам тавихад дүүрэг, нийслэл, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг татаж, тэрхүү хөрөнгөөр хоорондоо уялдаа холбоотой, нэг зорилготой, цогц дэд бүтцийг байгуулах нь илүү оновчтой гэдгийг НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар онцолж байлаа. Тэрбээр цааш нь хэлэхдээ:

-Баянзүрх дүүргийн гэр хороолол дунд энэ жил нийтдээ 7.1 км авто зам барьж байгуулна. Гэр хороолол дундах замын хувьд түрж тэгшилж засахаас хэтэрдэггүй байсан бол энэ жил багагүй хэмжээний асфальтан зам тавьж байгаа. Гэвч зам тавих ажилд саад бэрхшээл мэр сэр гарч байна. Замын трасст цөөнгүй айлын хашаа өртөж байгаа. Зөвшөөрөлгүйгээр хашаагаа томруулж тэлсэн айл ч байна. Тиймээс иргэдтэйгээ зөвшилцөөд хашаагаа татах, замаа өргөтгөх ажлыг давхар хийж байгаа.

-Энэ зам хэзээ ашиглалтад орох вэ?
-Энэ жилдээ ашиглалтад оруулахыг зорьж байна. Газар чөлөөлөлтийн асуудал тулгарч байгаа ч ойлголцолд хүрч, замаа барьж дуусгана гэдэгт итгэлтэй байна.

-Иргэд зам барих ажлыг хэрхэн хүлээж авч байна вэ?
-Мэдээж иргэд маш таатай хүлээн авч байгаа. Тэр болгон гэр хорооллын замыг засмал зам болгож чадахгүй байна. Төсөв мөнгө хүрэхгүй байгаатай холбоотойгоор шороон замыг жилдээ 1-2 удаа түрж тэгшилж өгдөг. Иргэд үүнд дургүйцэж, түр зуур аргацаасан энэ хэлбэрээ хэзээ болих вэ гэж их асуудаг. Тэрнээс ангижирч буй нэг хэлбэр нь энэ. Засмал замыг бүх газарт тавьж чадахгүй байгаа нь харамсалтай. Энэ удаагийн тойрог замын нэг хэсэг болох 7.1 км замыг бид эртнээс төлөвлөн, улс, нийслэл, дүүргийн төсвийг уялдуулан хийж байгаагаараа онцлог. Нийслэл, дүүргийн удирдлагууд УИХ-ын гишүүнтэйгээ хамтраад хийж буй ажил юм.

-Энэ жилдээ багтаагаад ашиглалтад оруулна гэхээр гүйцэтгэгч компани шалгарсан гэсэн үг үү?
-Компаниуд шалгарсан. Багахан бэрхшээлүүд байна. Газар чөлөөлөлтөөс гадна шатахууны үнийн өсөлт, хил гаалийн гацаа, барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалсан бэрхшээл бий. Тиймээс компаниудтайгаа ярьж ойлголцохоор зориод явж байна.

-Замыг дагаад ямар бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийх вэ?
-Гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалт төслийн хүрээнд зургийн ажлууд хийнэ. Инженерийн шугам сүлжээ хүрээгүй талбаруудад хөрөнгө оруулалтыг ойлгомжтой, үе шаттай, иргэдэд ээлтэй байдлаар хийж, газрын үнэ цэнийг өсгөх ажлыг хийх юм. Шугам сүлжээгүй захын хорооллуудад ногоон орон сууцны төсөл хэрэгжүүлж байна. Үүний нэг жишээ нь, Да хүрээ захаас хойш Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд “Хайбрид хаус” компанитай хамтран Ногоон орон сууц барьж байгаа. Түрээслээд өмчлөх, орлогод нийцсэн хэлбэрээр иргэдэд очиж байгаагаараа онцлог юм гэлээ.Нийслэлийн тухайд Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалт хийж, дэд бүтэц хүрэлцээгүй газруудад Ногоон орон сууц, түүнийг дагасан сургууль, цэцэрлэг барьж байгуулахаар төлөвлөөд байна. Энэхүү бүтээн байгуулалтад тулгамдаж буй асуудлын нэг нь газар чөлөөлөлт. Газар чөлөөлөлтийн ажлын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мягмарсүрэнгээс тодрууллаа.

-Энэ жилийн хувьд Улаанбаатар хотод авто замын шинэчлэл, засварын маш олон ажлууд хийж байна. Баянзүрх дүүрэгт барих авто замын шинэчлэлийн хүрээнд 350 нэгж талбар чөлөөлөхөөр ажиллаж байна. Зөвхөн энэ байршлын хувьд авто замын зураг төсөл, замын ажил түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр зэрэг хийгдээд явж байна. Тиймээс чөлөөлөх нэгж талбарын хэмжээ одоогоор тодорхойгүй байна.

-Улиастайгаас Шар хадны эцэс хүртэлх 4.5 км авто замын бүтээн байгуулалтад газраа чөлөөлж буй өрхийн тоо хэд байгаа вэ?

-Тус бүтээн байгуулалтын авто замын нөлөөлөлд өртсөн өрхийн тоо 114. Тэдгээрээс эхний 25 айлын газрыг чөлөөлөөд, бүтээн байгуулалтын ажил хийж байгаа. Үлдсэн айлуудтай зөвшилцөж байна гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Төрийн өмчит их, дээд сургуулиудын төлбөрийг нэмэхгүй байх зарчмыг баримтална” гэв DNN.mn

Энэ жил их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэхгүй

Их, дээд сургуулийн сургалтын төлбөр, ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөв.

Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй оюутан сурагчдад зориулж дохионы багш ажиллуулах ажлыг төрийн өмчит их, дээд сургууль дээр энэ жилээс эхлүүлж байна. 5,000 орчим оюутан бий. Бүх хүүхдийг тэгш хамран сургах зарчмаар ажиллана.

Мөн ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа хөгжлийн бэрхшээлтэй 6,000 орчим хүүхдийг анги танхим, багш нараар хангах ажлыг эхлүүлж байгаа.

Төрийн өмчит их, дээд сургуулиудын төлбөрийг нэмэхгүй байх зарчмыг баримталж ажиллана.

Өнгөрсөн жил 150 орчим ЕБС-д сэтгэл зүйч ажиллуулсан. Үүнийгээ нэмээд төрийн өмчийн 300 орчим сургуульд сэтгэл зүйч ажиллуулна” гэв.

Categories
мэдээ цаг-үе

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 28-наас олгоно DNN.mn

НӨАТ-ийн тухай ерөнхий ойлголт · Dorgio.mn

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг. Энэ дагуу долоодугаар сарын 22-ныг хүртэл хөрөнгийн татвар төлөх хүсэлтийг цахимаар авч байгааг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.

НӨАТ-ын буцаан олголтоор төлөх боломжтой татварын төрөл:

– Автотээврийн хэрэгслийн албан татвар
– Галт зэвсгийн албан татвар
-Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
– Газрын төлбөр /газар эзэмшигч/
– Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/

Харин 2022 оны хоёрдугаар улирлын буцаан олголтын мөнгийг долоодугаар сарын 28-наас иргэдийн дансанд шилжүүлж эхлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Он дуустал АИ-92 шатахуун нэг литр нь 2390 төгрөгийн үнэтэй байна DNN.mn

АИ-92 шатахуун литр тутамдаа ₮2,050 болж, долдугаар сард нийт 600 төгрөгөөр  өслөө

Монгол Улс Газрын тосны бүтээгдэхүүнийг ОХУ-ын Роснефть компанитай 2018 оны тавдугаар сард байгуулсан “Урт хугацааны гэрээ”-ний дагуу худалдан авдаг.

Тэгвэл Роснефть компани нь АИ-92 бензиний үнэ дээр 4-6 саруудад 24.3-30%-ийн хөнгөлөлтийг үзүүлж байсан бол долдугаар сард хийсэн хэлцлийн үр дүнд дэлхийн зах зээлийн үнээс 35.3%-ийн хөнгөлөлтийг үзүүлэх болоод буй.

Иймд шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдлагууд сэтгүүлчидтэй уулзлаа.

Уулзалтын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал “Монгол Улсын Засгийн газар “Роснефьт” компанитай сүүлийн дөрвөн сарын турш хэлэлцээр хийж, бодит үр дүнгүүд гарч байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн шат дараатай арга хэмжээнүүдийн үр дүнд 4-6 саруудад нэг литр АИ-92 бензиний жижиглэнгийн үнийг 2,390 төгрөг дээр тогтворжуулж, 4-6 саруудад зах зээлийн зарагдах үнээс нэг литр тутамдаа 781-1,103 төгрөг буюу нийт 36 сая ам.долларын бодит хэмнэлтийг бий болгосон.

Харин долдугаар сард тогтсон АИ-92 бензиний зах зээлийн үнэ нь 1,285$ болж өмнөх сараас дахин 85$-оор өсөж, нэг литрийн жижиглэнгийн үнэ нь 3,730₮ болж өсөх нөхцөл бүрдсэн. Энэ нөхцөл байдалд Засгийн газрын зүгээс шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлснээр дөрөвдүгээр сараас тогтоосон 2,390 төгрөгийн үнийг он дуустал үргэлжлүүлэх боломж бүрдээд байна. Ингэснээр иргэд АИ-92 бензиний жижиглэнгийн үнийг нэг литр тутамд 1,340 төгрөгийн хэмнэлттэй худалдан авах боломжтой боллоо. Дэлхийн зах зээл дээр 2022 он гарснаас хойш АИ-92 бензиний хувьд хил үнэ тонн нь 747-оос 1,285$ болж 72% өссөн бол манай улсын хувьд 6%-ийн өсөлттэй байна. Энэ нь сүүлийн 30 жил хийгдэж байгаагүй том гэрээг амжилттай хийсэн гэсэн үг” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Нийгмийн даатгалын сангийн орлого 140 тэрбум төгрөгөөр нэмэгджээ DNN.mn

Дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг боллоо

НДЕГ-ын мэдээллээр 2022 оны эхний хагас жилд нэг сая хүн нийгмийн даатгал төлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 68 000 буюу долоон хувиар өссөн үзүүлэлтэй байгаа аж. Нийт даатгуулагчдын 87 хувь нь албан журмын, 13 хувь нь сайн дурын даатгуулагчид байна.

Даатгуулсан иргэдийн:

  • 87 хувь нь албан журмаар
  • 13 хувь нь сайн дураар даатгалд хамрагджээ.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2022 оны эхний хагас жилд 1.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 140 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Харин зарлага нь 1.6 тэрбум болж, 90.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Түүнчлэн, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авч буй иргэдийн тоо энэ оны эхний хагас жилийн байдлаар 609,000 болж, өмнөх оны мөн үеэс 10 хувиар нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Батзориг: БНХАУ-аас 2000 вагоноор барилгын материал татан авсан DNN.mn

Барилгын материалын үнэ ханшийн мэдээлэл 2022 оны 2-р сар

Барилга, хот байгуулалтын яамнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй барилгын төсөвт өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “УИХ-аас 2021 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын 2022 оны төсвийн баталсантай холбогдуулаад Засгийн газарт хоёр чиглэлээр үүрэг өгсөн. Нэгдүгээрт, үнийн өсөлттэй холбоотой үнийн индексийг батлах, хоёрдугаарт, урьд нь батлагдсан төсөл арга хэмжээний төсөлт өртгийн өөрчлөлтийг тооцож, танилцуулах чиглэл өгөгдсөн. Энэ дагуу БХБЯ 2022 оны долоодугаар сарын 1-ний дотор тооцож, танилцуулахаар ажилласан. Энэ хугацаанд бидэнд 1,122 төсөл, арга хэмжээ ирсэн. Үүнээс шүүж үзээд 800 гаруйг нь гарцаагүй магадлах, барилгын материалын үнийн өсөлтийг тооцох шаардлагатай гэж үзсэн. Ингээд 534 төсөл, арга хэмжээг магадлаад 2023 оны төсөвт нийт 274.3 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг саналыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Үүнийг Засгийн газар дэмжээд УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулах чиглэл өгсөн юм.

Энэхүү саналаа бид долоодугаар сарын 4-нд Төсвийн байнгын хороонд танилцуулахад наймдугаар сарын 1 хүртэл үлдсэн төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртгийг тооцох боломж олгож, эцэслэн танилцуулах чиглэл өгсөн. Үүний дагуу бид долоодугаар сарын 5-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үлдсэн 371 төсөл, арга хэмжээ үнийн өсөлтөө тооцуулах боломж байна, хамтарч ажиллаач гэж мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар хамрагдалт бидний санасан хэмжээнд хүрэхгүй байна. Иймд үнийн өсөлтөө тооцуулаагүй 371 төсөл, арга хэмжээг гүйцэтгэж байгаа компаниуд наймдугаар сарын 1-ний дотор барилгын материалын үнийн өсөлтөө яаралтай тооцуулахыг хүсэж байна” гэлээ.

Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг” Энэ онд БНХАУ-аас 2000 вагоноор барилгын материал татаад байна. Барилгын гол материалыг татан авах, нөөц бүрдүүлэхийн тулд бид ЗТХЯ, ГХЯ-тай хамтран ажилласан. Манай улс руу өдөр бүр 142 чингэлгийг урд хөршөөс оруулж байгаагийн 50-70 хувь нь барилгын материал эзэлж байна. Тээвэрт саатал үүсээгүй тул үнэ огцом өсөөгүй” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хархорин-Арвайхээр чиглэлийн цахилгаан дамжуулах тулгуур намагт унажээ DNN.mn

Цахилгаан дамжуулах агаарын шугамын засварын ажлын хүрээнд доорх газруудын  цахилгаан тасална

Хархорин-Арвайхээр чиглэлийн 110 квт-ын 161 дүгээр тулгуур өчигдөр 17 цаг 56 минутад унаж, тогггүй болсон байна. Тодруулбал, Хархорин-Арвайхээр чиглэлийн 161 дүгээр тулгуур Хархорин сумаас 40 км-ийн зайтай, намагт унажээ. Тус газарт Өвөрхангай аймгаас 26 хүнтэй засварын бригад гарч, газар дээр нь ажиллаж байгаа аж. Тоггүй болсон аймгуудад өнөөдөр 10.00 цагт түр хүчдэл өгч цахилгаанаар хангасан байна. Одоогоор цахилгаан дамжуулах тулгуурыг босгосон ч хэзээ ажиллаагаад оруулах нь тодорхойгүй байна.

Categories
мэдээ нийгэм

ЭЦА: Буйр нуураас хясаа түүж, чанаж идэхгүй байхыг зөвлөлөө DNN.mn

Буйр нууранд Улаан номонд орсон 2 төрлийн хясаа байдаг

Буйр нуурт амьдардаг дагуурын сувдан хясаа (Dahurinaia dahurica ), дэлт танан хясаа (Cristaria plicata) нь Монгол орны улаан номд орсон байдаг аж. Түүнчлэн танан хясаа (Middendorffinaia mongolica) Онон, Балж, Халх, Нөмрөг голын савд маш цөөн таардаг байна.

Хясаа нь илтэс заламгайтны ангийн төлөөлөгч юм. Буйр нуурт 10-30 см урт, 200-1,000 грамм жинтэй бодгалиуд элбэг таардаг аж. Хясаа нь ягаавтар өнгөтэй салбант нялцгай биетэй. Салбангаас ялгарсан шүүс нь шохойлог бодис ихээр агуулдаг аж. Хясаа ус цалгилах, гэрэл, харанхуйг мэдэрдэг бөгөөд эм хясааны өндгөн эс, эр эстэй усанд нийлж үр тогтдог байна. Нас биед хүрсэн нэг хясаа ойролцоогоор 190 литр усыг таван цагт цэвэршүүлдэг аж. Тиймээс нуураас хясаа түүж, чанаж идэхгүй байхыг зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

2022 оны Азийн наадам есдүгээр сард эхэлнэ DNN.mn

Ханжоу-2022" Азийн наадам хойшилж, залуучуудын наадам цуцлагдав | News.MN

COVID-19 цар тахлын улмаас хойшлуулаад байсан “Ханжоу 2022” 19 дэх удаагийн Азийн наадам БНХАУ-ын Ханжоу хотноо есдүгээр сард болно.

Азийн олимпын зөвлөл /АОЗ/-өөс байгуулсан ажлын хэсэг өнгөрсөн хоёр сарын хугацаанд БНХАУ-ын Үндэсний олимпын хороо болон Зохион байгуулах хороотой хамтран шинэ хуваарийг АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралд хэлэлцүүлсэн гэж МҮОХ-оос мэдээллээ.

Улмаар АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлөөс “Ханжоу 2022” Азийн 19-р наадмыг 2023 оны 9 дүгээр сарын 23-наас 10 дугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулах шийдвэр гаргажээ.

Наадамд Азийн 50 гаруй орны тамирчид 40 спортын төрлөөр 482 багц медалийн төлөө өрсөлдөнө.