Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 136 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нийт 1608 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1362, гэмт хэргийн шинжтэй 71 дуудлага, мэдээлэл байна.

Categories
мэдээ цаг-үе

Хүнсний 1 дүгээр дэлгүүрээс Байгалийн түүхийн музей хүртэлх замыг хааж, хучилт хийнэ DNN.mn

Энэ оны зам засвар, арчлалтын хүрээнд Ж.Самбуугийн гудамж буюу Гэсэр сүмийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн ажил 6 дугаар сарын 27-нд эхэлсэн.

Тус замыг Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар хүртэл, мөн Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн урд талын уулзвар хүртэл гэсэн 2 хэсэгт хуваан шинэчлэхээр төлөвлөсөн юм.

Эхний хэсгийн хучилтын ажлыг Үндэсний баяр наадмын өмнө гүйцэтгэж, тэгш байдал алдагдан, суулт үүссэн хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварласан. Харин хоёр дахь хэсгийн замын зорчих хэсгийг маргаашаас хааж, хучилт хийх гэж байна. Тодруулбал, маргааш буюу 7 дугаар сарын 22-ны 22:00 цагаас 7 дугаар сарын 25-ны 06:00 цагийн хооронд Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн урд талын уулзвар хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Энэ хугацаанд зорчих хэсгийн тэгшилгээний үе болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшинг тааруулах, асфальт бетон хучилт хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Цар тахлын үед ажилласан эмч, эмнэлгийн ажилчдад “Тамгагүй төр” жүжгийг үнэ төлбөргүй үзүүлжээ DNN.mn

Тамгагүй төр” жүжгийг олон улсад гаргахаар судална | iSee.mn

Цар тахлын үед ажилласан эрүүл мэндийн салбарынханд талархан “Тамгагүй төр” жүжгийг толилуулжээ.

Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас “Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” драмын жүжгийг 2022 оны долдугаар сарын 13-17, 19-21-ний өдрүүдэд эрүүл мэндийн салбарын 1,700 гаруй эмч, эмнэлгийн ажилчдад үнэ төлбөргүй толилуулжээ.

Коронавирусийн цар тахлын амаргүй хүнд үед хоёргүй сэтгэлээр ажилласан Эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийлж, жүжиг үзэх боломжоор хангасан Улсын Драмын театр, Hero entertainment групп, Монгол Улсын Үндэсний урлагийн их театр, Номадс Хоспиталити ХХК болон нийт уран бүтээлчдэд эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчдын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймагт айлын хотонд аянга бууж, 50 бог мал хорогджээ DNN.mn

Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд аянга бууж, бог мал хорогджээ

Ховд аймгийн Дуут сумын нутаг, Гулзын толгой гэдэг газар өчигдөр 19:00 цагийн орчимд айлын хотонд аянга буужээ.

Тухайн газарт тус сумын Шивэр багийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг 20:25 цагт очиж, нөхцөл байдалтай танилцсан бөгөөд аянгад малчин Ж-ийн 50 бог мал өртөж хорогдсон тухай мэдээллийг Дуут сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газар мэдээлсэн байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай аадар бороо орж голын усны түвшин нэмэгдэх, богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа.

Иймд иргэдийг гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, бага насны хүүхдэд байнга хараа хяналт тавих, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх, голын эрэг дагууд болон уулын ам, бэл, гуу жалга, үерийн эрсдэл бүхий газар суурьшихгүй байх, үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Мөн орон нутгийн холбогдох байгууллагууд хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч бэлэн байдлаа ханган ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Ургац хураалтад иргэдийг сайн дураар оролцуулна DNN.mn

Ургац хураалтад иргэдийг сайн дураар оролцуулна – Өглөө.мн

“Ургац хураалтын бэлтгэл ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Ургац хураалтыг технологийн хугацаанд гүйцэтгэх зорилгоор их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан, сонсогч, цэргийн алба хаагч болон бусад иргэдийг сайн дурын үндсэн дээр ургац хураалтын ажилд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгов. Мөн ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууны хангалтад анхаарч ажиллахыг УУХҮ-ийн сайд Г.Ёндонд, импортоор авч байгаа техник, тоног төхөөрөмж, бараа, материалыг улсын хилээр шуурхай нэвтрүүлэх, ургац хураах, тээвэрлэх зам, гүүрийн эвдрэл гэмтлийг тогтоож, засварлах ажлыг ургац тээвэр эхлэхээс өмнө гүйцэтгэж ажиллахыг ЗТХ-ийн сайд Л.Халтар болон салбар хариуцсан бусад сайд нарт даалгалаа.

Өнөөдөр улсын хэмжээнд 347.7 мянган га-д үр тариа, үүнээс 331.0 манган га-д улаанбуудай, 17.9 мянган га-д төмс, 7.9 га-д хүнсний ногоо, 16.8 мянган га-д малын тэжээл, 81.2 мянган га-д тосны ургамал, нийтдээ 478.7 мянган га талбайд тариалалт хийгээд байна.

Categories
мэдээ нийгэм

Манай улсад гадаадын 32 иргэн хорих ял эдэлж байна DNN.mn

БНСУ-ын Чонан, Тэжоны хориход манай улсын 14 иргэн хоригдож байна

Прокурорын байгууллага улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 21 хорих анги, сургалт хүмүүжлийн нэг тусгай байгууллага, 28 цагдан хорих байр, 27 баривчлах байр, 22 саатуулах байрны үйл ажиллагаа, мөн хорихоос өөр төрлийн ял, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж байгаа юм.

2022 оны эхний хагас жилийн байдлаар хорих ял эдэлж байгаа 3,600 гаруй, цагдан хоригдсон 3,000 орчим, Зөрчлийн тухай хуульд зааснаар баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн 10,347, албадан саатуулагдсан 2,844, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 14,401 хүн, хуулийн этгээдийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхэд хяналт тавьж, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэлээр ажиллажээ. Энэ үеэр 30 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авсан байна.

Хорих ял эдэлж байгаа 3,680 иргэний 64.7 хувь нь нээлттэй дэглэмд, 34.5 хувь нь хаалттай дэглэмд, 0.8 хувь нь сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдэлж байна. Үүнээс 218 нь эмэгтэй, 32 нь гадаадын иргэн байна.

Прокурор энэ оны хагас жилд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын явцад хорих ял, цагдан хорих, саатуулах, баривчлах шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа эсэхтэй 3,145 удаа танилцаж, 541 удаагийн шалгалт, судалгааг хийжээ.

Categories
мэдээ цаг-үе

“Их хурд-9” уралдаанд түрүүлсэн морийг унасан хүүхэд нэг өрөө байраар шагнуулна DNN.mn

Энэ зуны хурдан морьдын бүсийн уралдааны хуваарь – 24barimt.mn

Үндэсний их баяр наадмын тухай шинэчлэн найруулсан хууль, Засгийн газрын тогтоолоор баталсан хурдан морины бүсийн уралдааны хуваарийн талаар Монголын морин спорт уяачдын холбооноос мэдээллээ.

ММСУХ-ны тэргүүлэх гишүүн, хуулийн багийн гишүүн Б.Золбоо бүсийн уралдаануудын тов гарсныг хэллээ.

  • Өвөрхангай аймгийн баяр наадам 7.25-27-д
  • Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өмнөговь аймгийн баяр наадам 07.29-31-д
  • Баруун бүсийн уралдаан 07.29-31-д Ховд аймагт
  • Хангайн бүсийн уралдаан 07.29-31-д Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор аймагт
  • Төвийн бүсийн уралдаан 07.29-31-д Налайх дүүрэгт
  • Говийн бүсийн уралдаан 07.29-31-д Дундговь аймагт
  • Зүүн бүсийн уралдаан 07.29-31-д Сүхбаатар аймагт
  • Их Хурд – 9 уралдаан 07.22-24-д Хэнтий аймагт болно.

Их Хурд уралдаанд түрүүлсэн хүүхдэд 3 өрөө байр өгөхөөс гадна моринд нь 3 өрөө байр өгнө гэж Б.Золбоо хэлэв.

ММСУХ-ны тэргүүлэх гишүүн, сахилгын зөвлөлийн хорооны гишүүн, хуульч Э.Ганхөлөг “Бүсийн уралдааны хурдан морины сэрвээг хууль, дүрэмд заасны дагуу лазер төхөөрөмжөөр хэмжиж уралдуулна. Азарга, Соёолон 140 см, Их нас 141 см, Хязаалан 137 см, Шүдлэн 132 см, Даага 127 см байна. Уяачид маань дүрэм журмынхаа дагуу уралдаасай. Манай холбооноос унаач хүүхдийн аюулгүй байдалд анхаарч буй. Тиймдээ ч холбооноос зохиосон уралдаанд хүүхдийн эндэгдэл маш бага байдаг” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Оны эхний таван сард баар, рестораны орлого өссөн бол гуанз, кафеных буурчээ DNN.mn

Улаанбаатар хотын шилдэг ресторанууд - Астра

Нийтийн хоолны салбарын орлого 2022 оны эхний таван сард 380.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 173.5 (83.9%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Үүнд рестораны орлого өмнөх оны мөн үеэс 127.4 (2.2 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Нийтийн хоолны салбарын орлого энэ оны тавдугаар сард 92.4 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 3.7 (4.2%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Нийтийн хоолны салбарын орлогод рестораны орлогын эзлэх хувь 2022 оны эхний таван сард өмнөх оны мөн үеэс 9.5 нэгж хувь, баарных 2.1 нэгж хувиар өсөж, харин захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээний орлогын эзлэх хувь 11 нэгж хувь, гуанзных 0.5 нэгж хувь, кафеных 0.1 нэгж хувиар тус тус буурсан аж.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Б.Орхонбаярын арслан цолны мялаалга наадмыг ирэх сард товложээ DNN.mn

Улсын арслан Б.Орхонбаярын талаарх таван баримт

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тод од нь Сэлэнгэ аймгийн шинэ залуу хүчтэн Баярсайханы Орхонбаяр байв. Тэрбээр бөхийн барилдаанд найм даван үзүүрлэж, Улсын арслан цол хүртсэн юм.

Шинэхэн арслангийн мялаалга наадмыг 08 сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн төвд зохион байгуулахаар товложээ.

Б.Орхонбаяр 21 насандаа улсын начин болж байсан бол 24 насандаа улсын арслан цолтны эгнээнд нэгдлээ. Домогт бөх Д.Данзан, Г.Эрхэмбаяр нарын залгамж Б.Орхонбаяр Сэлэнгэ нутгаас төрж буй гурав дахь арслан цолтон болж байна.

Categories
мэдээ нийгэм

Дуслын шингэн, хувийн хамгаалах хэрэгслийн 3-12 сарын нөөцтэй байна DNN.mn

Дуслын систем, тариурын түүхий эдийг яаралтай оруулж ирэх зохицуулалт хийж  байна | Record.mn

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас 10 мянга гаруй өвчтнөөр тооцоолон эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлж буй аж. Ингэснээр 21 аймгийн 4 аймагт 91-ээс дээш хоног, үлдсэн аймгуудад 30-90 хоногийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцтэй байна.

Мөн дуслын шингэн болон шинж тэмдгийн эсрэг эм, амилуулах тусламж, үйлчилгээний эм, хувийн хамгаалах хэрэгсэлийн 3-12 сарын нөөцтэй байгаа бол антибиотик, тариур, дуслын системийн 2-6 сарын нөөцтэй байна.