Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэгт 17 байрыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэхээр бэлтгэж байна DNN.mn

зураг

Эх сурвалж: БШУЯ

Засгийн газраас цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд хамтарсан ажлын хэсэг энэ хугацаанд цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх 92 барилгатай газар дээр нь очиж танилцан 56 байрыг стандарт шаардлага хангаж байна гэж үзэн сонгосон талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.зураг

Эх сурвалж: БШУЯ
зураг

Эх сурвалж: БШУЯ

Түрээсийн 56 байрын 17 нь Баянзүрх дүүрэгт байрлаж байна. Тус түрээсийн байруудад 1277 хүүхдийг хамруулах тооцоо судалгааг гаргажээ.

Баянзүрх дүүргийн 25-р хороонд байрлах 90 болон 75 хүүхдийг хамруулах хүчин чадалтай хоёр түрээсийн байртай өнөөдөр танилцлаа. Тус байруудад 256 дугаар цэцэрлэгийн салбар бүлгүүд хичээллэх юм.

Иргэн, аж ахуйн нэгжүүд цэцэрлэгийн зориулалтаар түрээслүүлэх байрны мэдээллээ Боловсролын Ерөнхий газарт ирүүлэх боломж нээлттэй хэвээр байна.

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүргийн 208 дугаар цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулжээ DNN.mn

Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслийн хүрээнд 2021-2022 онд нийслэлийн гэр хорооллын бүсэд байрлах есөн сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг бууруулахаар төлөвлөсөн.

Уг ажлын хүрээнд Налайх дүүргийн наймдугаар хороонд байрлах 208 дугаар цэцэрлэгийн барилгад дулаан алдагдлыг бууруулах их засвар хийж дууслаа. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө тэргүүтэй албаныхан тус цэцэрлэгт ажилласан юм.

зураг

208 дугаар цэцэрлэгийн барилга нь хана, суурь зэргээрээ дулаан алдан, өвлийн улиралд тасалгааны температур нь 10-12 хэмтэй байдаг байсны улмаас хүүхдүүдийн дунд хүйтнээс үүдэлтэй өвчин их гарч, анги дүүргэлт муу байсан аж.

Иймд төслийн нэгжийн зүгээс тус цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулан, эрчим хүчийг хэмнэх зорилгоор 285 сая төгрөгийг төсөвлөж, барилга дулаалах ажлыг 2022 оны зургаадугаар сарын 8-ны өдөр эхлүүлсэн юм. Энэхүү ажлын хүрээнд барилгын бүх цонхыг гурван давхар шил бүхий битүүмжлэл сайтай цонхоор сольж, суурь болон ханыг дулаалж, дээврийг засварлан, шинэчилсэн байна. Ингэснээр Налайх дүүргийн 208-р цэцэрлэгийн 204 хүүхэд дулаан, ая тухтай орчинд сурч, хүмүүжих боломжтой болж, эрчим хүчийг хэмнэх нөхцөл бүрдэж буй юм хэмээн Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээлэв

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг анхаарууллаа DNN.mn

Баталгаатай гүүр, гарамаар зорчихыг анхааруулж байна | News.MN

Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай аадар бороо орж голын усны түвшин нэмэгдэх, богино хугацаанд үерлэх эрсдэлтэй талаар мэдээлээд буй.

Иймээс иргэд гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, бага насны хүүхдэд байнга хараа хяналт тавих, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх, голын эрэг дагууд болон уулын ам, бэл, гуу жалга, үерийн эрсдэл бүхий газар суурьшихгүй байх, үер, усны ослоос урьдчилан сэргийлэн сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн орон нутгийн холбогдох байгууллагууд хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч бэлэн байдлаа ханган ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын Газраас сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар бороо орно DNN.mn

Дуу, цахилгаантай бороо орно

Өнөө шөнө Булган, Дархан, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний үргэлжилсэн бороо орохыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Мөн өнөө шөнө төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, маргааш өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг малчид, иргэд, тээвэрчдэд онцгойлон анхааруулж байна.

2022 оны долдугаар сарын 21-ний 20:00 цагаас 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо, Хангайн уулсаар шөнөдөө нойтон цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Aлтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн өвөр говиор 29-34 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө сэрүүсэж 17-19 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө сэрүүсэж 17-19 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө сэрүүсэж 15-17 градус дулаан байна.

2022 оны долдугаар сарын 23-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 23-нд нутгийн хойд хэсгээр
  • 24-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар
  • 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар
  • 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

Дорнод аймаг үхрийн мах, түүхий эд нийлүүлэхийг хориглолоо DNN.mn

Дорнод аймаг амьд үхэр, үхрийн мах, түүхий эд тээвэрлэх, худалдан борлуулах, нийлүүлэхийг хориглосон шийдвэрийг сунгажээ. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн хэмжээнд болон нийслэл, бусад аймаг, сумдад амьд үхэр болон үхрийн мах, түүхий эдийг тээвэрлэх, худалдан борлуулахгүй байх шийдвэрийг 2022 оны наймдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хориглохоор болжээ. Өнөөдрийн байдлаар Баянтүмэн, Булган сумдын гурван голомтод 95 үхэр өвчлөн, устгалд оруулаад байна. Аймаг, сумдын Онцгой комисс, Мал эмнэлгийн газартай хамтран тус өвчний голомтыг цомхотгох, тэмцэх арга хэмжээг шуурхай авч, голомтот бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоосон байна гэж Дорнод аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Ирэх сараас 5-11 насны хүүхдүүдэд коронавирусийн эсрэг вакцин хийж эхэлнэ DNN.mn

Томуугийн вакцин хийж буй ЭМНЭЛГҮҮД болон ҮНЭ

Коронавирусийн эсрэг вакциныг 5-11 настай хүүхдүүдэд хийх Эрүүл мэндийн сайдын тушаал гарчээ.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны албан эх сурвалжаас тодруулахад “Коронавирусийн эсрэг вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хийх Эрүүл мэндийн сайдын тушаал албажсан. Вакцинжуулалтыг наймдугаар сард эхлүүлэхээр заавар журам, бэлтгэл ажил нь хангагдсан байна.

Дээрх насны хүүхдүүдэд сарын зайтай хоёр тун вакцин хийх юм” гэсэн мэдээлэл өглөө.

Эргэн сануулахад, АНУ-ын “Pfizer” компаниас бага насны хүүхдэд зориулсан тусгай савлагаатай вакциныг оруулж ирсэн. Одоогоор 300,000 вакцин ирснийг ХӨСҮТ-ийн вакцин биобэлдмэлийн агуулахын гүн хөлдөөгчид хадгалж байгаа гэдгийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хэлж байсан билээ.

Categories
мэдээ цаг-үе

НДШ-ийн зургадугаар сарын буцаалтыг энэ сарын 25-наас олгоно DNN.mn

НДШ-ийн 50 хувийг буцаан олгох эцсийн шийдвэр гарлаа

2022 оны дөрөвдүгээр сард нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлоготой Нийгмийн Даатгалын Шимтгэл/НДШ/ төлөгч өөрөө төлсөн хэсгийн 50%-ийг буцаан олгох хуулийг баталсан юм.

Ингэснээр энэ оны тавдугаар сарын НДШ-ээс эхлэн хуульд заасан хувиар олгож эхлээд байгаа билээ. Буцаан олголтын мөнгийг өгөх журам ёсоор тухайн сарынхыг дараа сарын 25-наас иргэдийн дансанд шилжүүлнэ.

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас/НДЕГ/ өгсөн мэдээллээр 2022 оны зургаадугаар сарын НДШ-ийн буцаан олголтыг долдугаар сарын 25-наас өгч эхэлнэ гэв.

Тавдугаар сарын буцаан олголтоо дансны мэдээлэл зөрүүтэйгээс шалтгаалан авч чадаагүй иргэдийнхийг долдугаар сард нөхөн олгох юм байна.

Нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн шимтгэлийн 50%-ийг он дуустал буцаан авах юм. Хуулийн дагуу хувиараа НДШ төлөгч нарт мөн адил буцаан олголт өгнө. Харин газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүйг салбарын сайд мэдээлж байв.

НДШ-ийн 50%-ийн буцаан олголтоор та хэдэн төгрөг авах боломжтойг ЭНД дарж шалгана уу.

Categories
мэдээ нийгэм

Харьяаллын бус хүүхдийг цэцэрлэгт элсүүлж, хахууль авсан болон өгсөн бол гэмт хэрэгт тооцогдоно DNN.mn

хээл хахууль Archives - Eguur.MN

Иргэн Б.Н нь цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа нутаг дэвсгэрийн харьяалалд багтаагүй хүүхдийг цэцэрлэгт элсүүлж, 500 мянган төгрөгийн хахууль авсан, харин хүүхдийн ээж О.Х өөрт давуу байдал бий болгох үүднээс түүнд хахууль өгсөн хэрэгт холбогдож, прокуророос Б.Н, О.Х нарыг хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Б.Н-г нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг таван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хахуульд авсан 500 мянган төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Харин О.Х-г өөрийн ашиг сонирхлын төлөө нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэм буруутай гэж дүгнэн, 2 сая 700 мянган төгрөгөөр торгох, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах ял шийтгэсэн байна.

Шүүгдэгч Б.Н болон түүний өмгөөлөгч нараас “ … хахууль аваагүй, харин хуульд нийцүүлэн тогтоосон дүрмийн хүрээнд хандив авч, цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулж, зохих журмын дагуу тайлагнасан” гэх агуулгаар гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянан үзээд анхан шатны шүүх хуульд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж дүгнэжээ.

Шүүгдэгч Б.Н болон түүний өмгөөлөгч нараас “хандив авч, цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулж, зохих журмын дагуу тайлагнасан нь гэмт хэрэг биш” гэх боловч цэцэрлэгийн эрхлэгч Б.Н нь иргэн О.Х-ээс анх 500 мянган төгрөгийг байгууллагын бус, өөрийн хувийн нэрийн дансаар хүлээн авсан, уг мөнгийг хувийн хэрэгцээндээ зориулж захиалсан тавилгын үнийг төлөх зорилгоор өөр байгууллагын дансанд шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдсон тул энэ үйлдэл нь албаны үүргээ хувийн зорилгодоо ашигласан гэмт хэрэг мөн гэж шүүх үзсэн байна.

Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн эрхлэгч Б.Н нь албаны үүргээ хувийн зорилгодоо ашигласнаар гэмт хэрэг төгссөн гэж үзэж, Улсын дээд шүүхээс хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Улсын дээд

шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын дэлгэрэнгүйтэй дараах линкээр танилцана уу.

Эх сурвалж: Улсын Дээд Шүүх

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр нийслэлийн төв хэсэгт 2 удаа гал гарчээ DNN.mn

ХӨСҮТ-ийн өргөтгөлд гал гарчээ

Нийслэлийн төв хэсэгт өнөөдөр хоёр удаа гал гарсан тухай Нийслэлийн онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “ТЭДИ” төвийн 4 дүгээр давхарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 08:53 цагт иржээ.

Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 3х3 метрийн хэмжээтэй гар утасны сэлбэг засварын үйлчилгээ явуулдаг өрөөнд лангуу, эд зүйл шатаж байсныг унтраасан байна.

Юунаас болж гал гарсныг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа аж.

Мөн өнөөдөр Соёлын Төв Өргөөний ард хогийн цэгт хог шатсан дуудлагын дагуу аврах ангийнхан унтраажээ.

Categories
мэдээ цаг-үе

Наймдугаар сарын 10-ны дотор цэцэрлэгийн эхний бүртгэлийг хийнэ DNN.mn

Мэдээ.МН

“Цэцэрлэгийн элсэлтийн тухайд хамран сургах тойрогт хэдэн хүүхэд байгаа, яаж хамран сургах тойрогт нь хамруулах талаарх ажлыг E-mongolia-тай хамтран хийж байна. Наймдугаар сарын 10-ны дотор эхний бүртгэлийг хийх боломж гарах болов уу гэж харж байгаа” гэв.

Түүнчлэн улсын хэмжээнд 36 шинэ сургууль, 37 шинэ цэцэрлэг, долоон дотуур байрыг есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүнээс нийслэлд 13 сургууль, 16 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулахаар төлөвлөж буйг салбарын сайд онцолжээ.