Categories
мэдээ нийгэм

Монгол, Японы эмнэлэг дэргэдээ 200 хүүхдийн цэцэрлэг байгуулна DNN.mn

Энэ хичээлийн жилд АШУҮИС-ийн харьяа Монгол Японы эмнэлэг дэргэдээ цэцэрлэг ажиллуулахаар шийдвэрлэж бэлтгэл хангаж байна.

Монгол Японы эмнэлэг нь 520 ажилтантай. Ажилтнуудын цэцэрлэгийн насны 178 хүүхэд байна. Урьдчилсан судалгаагаар тэдний 94 нь байгууллагынхаа цэцэрлэгт хамрагдах хүсэлт гаргажээ.

Хүсэлтэд үндэслэн 100 хүүхдийн цэцэрлэг байгууллагынхаа дэргэд ажиллуулахаар шийдвэрлэж тохижилтын ажлыг дотуур байрныхаа нэг жигүүрт эхлүүлэх гэж байна. Харин өнөөдөр ажлын хэсэг ажиллах үеэр нэмж 100 хүүхдийн байр гаргахаар боллоо. Энэ сул орон зайд БЗД-ийн 20 дугаар цэцэрлэгийн хамран сургах тойргийн хүүхдүүд хичээллэх юм.

Аав ээжийн ажлын газрын дэргэд цэцэрлэгтэй байснаар

  • Ажилтан ажилдаа сэтгэл ханамжтай байна
  • Тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдэнэ
  • Хөдөлмөрийн бүтээмж сайжирна
  • Байгууллагын нийгмийн хариуцлага дээшилнэ
  • Шинээр ажлын байр бий болно
  • Ажлын цаг ашиглалт сайжирна
  • Замын түгжрэл, стрессийг бууруулах ач холбогдолтой.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 26 байгууллага дэргэдээ цэцэрлэг ажиллуулж, 74 салбар бүлэгт 2,000 орчим хүүхдийг хамруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Сүүлийн 10 жилд зам тээврийн ослоор 4593 хүн амиа алджээ DNN.mn

Хөл хорионы үeэр зам тээврийн ослын дуудлага мэдээлэл 67 хувиар, хүний амь  хохирох тохиолдол 71 хувиар буурсан байна | МОНГОЛ ТВ

Сүүлийн 10 жилд зам тээврийн ослын улмаас 4,593 хүн амь насаа алдаж, 42,489 хүн гэмтсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны судалгаанд дурдсан байна.

Энэ оны эхний таван сард хүүхэд өртсөн 123 зам тээврийн осол бүртгэгджээ. Үүний улмаас

  • 23 хүүхэд амь хохирч
  • 127 хүүхэд хүнд, хөнгөн гэмтэл авчээ.

Автомашинд зорчиж явахдаа эцэг эхчүүд өөрсдөө хамгаалах бүсээ зүүдэг ч хүүхдэдээ анхаардаггүй. Ялангуяа, хүүхдээ өвөр дээрээ аваад машиныхаа урд суудалд суух хандлага иргэдийн дунд бий. Осол гарсан тохиолдолд хүүхэд урд талын цонхыг мөргөж, шидэгдэх эрсдэлт нөхцөл үүсдэг. Тиймээс зориулалтын суудалд суулгаж, аюулгүй байдлыг хангах хэрэгтэй гэдгийг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, ахмад Б.Энхболд хэлж байсан.

Categories
гадаад мэдээ

Европын Холбоо ОХУ-ын эсрэг долоо дахь багц хориг арга хэмжээг баталжээ DNN.mn

Европын холбоо Монголыг

Европын Холбооны /ЕХ/ Зөвлөл ОХУ-ын эсрэг долоо дахь багц арга хэмжээг баталсан тухай Европын Комиссын /ЕК/ дарга Урсула фон дер Ляйен твиттер хуудсандаа мэдээлжээ.

“Гишүүн орнууд Кремлийн эсрэг бидний чангатсан, урт хугацааны хориг арга хэмжээг баталсан. Би үүнийг сайшааж байна” гэж тэрбээр бичсэн байна.

ЕК-ын даргын хэлснээр, шинэ багц хориг арга хэмжээ нь ЕХ “хэдий чинээ шаардагдана төдий чинээгээр хүчтэй шахалт” үргэлжлүүлэн үзүүлэхэд бэлэн байгаа тухай “хүчтэй дохиог” Москвад өгнө.

Хориг арга хэмжээ ЕХ-ны Албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэний дараа хүчин төгөлдөр болно.

Оросын эсрэг долоо дахь багц хориг арга хэмжээг ЕХ-ны гишүүн орнуудын байнгын төлөөлөгчид долоодугаар сарын 20-нд баталжээ.

Хоригийн жагсаалтад улстөрчид, цэргийн албан хаагч нар зэрэг 50 гаруй хувь хүн, хуулийн этгээд багтсан байна.

Үүнээс гадна Оросын алт, үнэт эдлэлийг худалдан авах, импортлохыг хоригложээ.

Categories
мэдээ нийгэм

Жаргалантын аманд үерийн хамгаалалтын 1.8 км суваг барьж байна DNN.mn

Дулааны улиралд аадар бороо орсны улмаас замын ус зайлуулах шугам сүлжээний даац хэтрэх, үер бууж, барилга байгууламж усанд автах зэрэг эрсдэл бий болдог.

Ялангуяа энэ жилийн хувьд хур бороо ихтэй байгаа юм. Иймд НЗДТГ, Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-ын зүгээс үер, усны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж, хэрэгжүүлж байна.

Тухайлбал, НЗДТГ-ын захиалгаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Жаргалантын аманд 1.8 км үерийн хамгаалалтын суваг барьж буй юм. Тус байгууламжийн 50 хувийг энэ жилдээ багтаан барихаар төлөвлөжээ.зураг

Өнгөрсөн онд Жаргалантын амны уулнаас их хэмжээний үер бууж, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газар, “Буянт-Ухаа 2” хорооллын барилгууд үерт автах эрсдэл үүсэж байсан. Эдгээр байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн удаа дараагийн хүсэлтийн үндсэн дээр Нийслэлийн ЗДТГ-аас тус аманд үерийн хамгаалалтын далан, суваг байгуулах ажлыг хийж, гүйцэтгэж байгаа юм.

Үер, усны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд нийслэлийн хөрөнгөөр жил бүр замын ус зайлуулах шугам угсралт, үерийн далан сувгийн засвар, шинэчлэл, шинэ барилга, байгууламжийн угсралтыг хийж, гүйцэтгэдэг. Одоогийн байдлаар авто замын ус зайлуулах есөн шугам угсрахаас тавыг нь бүрэн дуусгаж, үерийн далан сувгийн засвар, шинэчлэлийн дөрвөн ажил гүйцэтгэхээс Жаргалантын ам болон Нисэхийн үерийн хамгаалалтыг засан, шинэчилж байна.

Categories
мэдээ нийгэм

“Коронавирусийн шинэ давлагаа эхэлж байгаа ч хөл хорио тогтоохгүй” гэв DNN.mn

О.Батбаяр: Коронавирус нутагшмал хэлбэр рүү шилжиж байна

Эрүүл Мэндийн Яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр шинэ давалгаатай холбоотойгоор хөл хорио тавихгүй харин иргэдийн хувийн хариуцлага руу чиглэсэн арга хэмжээнд чиглэнэ гэдгийг хэллээ.

Тэрбээр “Манай улсын хувьд Омикроны BA.4, BA.5 хувилбар нь 10 орчим хувийг эзэлж байгаа. Энэ сарын сүүлчээр 80-90 хувь руу орно гэсэн мэдээллийг дотоодын судлаачид гаргаж өгч байна.

Омикроны BA.4, BA.5 хувилбар нь сүүлийн хувилбар биш гэдгийг олон улсын эрдэмтэд хэлж байна. Энэхүү давлагаа улс орнуудад 2-3 сар үргэлжилж байгаа.

Манай улсын хувьд 2021 оны долдугаар сараас хойш цар тахалтай зэрэгцэн орших бодлого явуулж эхэлсэн анхны улсуудын нэг. Тиймээс коронавирусийн шинэ давлагаа эхэлж байгаа ч хөл хорио тавихгүй. Сургууль хичээл, олон нийтийн үйл ажиллагаатай холбоотой хөл хорио тавихгүй ба бизнесүүдийг хумихгүй. Харин иргэдийн хувийн хариуцлага руу чиглэнэ.

Амны хаалт зүүх, хүүхэд болон ахмад настнууд анхаарал болгоомжтой байж олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг уриалж байна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 308 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Дэлхийн хэмжээнд КОВИД-19 халдварын тохиолдол 508.5 саяас давлаа DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 308 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 935,360 болж нэмэгдэв.

Илэрсэн халдварын

  • 186 нь Улаанбаатар хотод,
  • 122 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Баян-Өлгийд 10, Дархан-Уулд зургаа, Дорнодод хоёр , Орхонд тав, Өмнөговьд 77, Сүхбаатарт ес, Ховдод 13 бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 141 хүн эдгэрсэн бол одоогоор 3,921 хүн хяналтад байна.

зураг

Коронавирусийн омикроны BA.4, BA.5 хувилбар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул иргэд олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж буй.

Омикроны ВА.4, ВА.5 хувилбарын үед хоолой хөндүүрлэх, хуурай ханиалгах, толгой өвдөх, хоолой сэрвэгнэх, хамар битүүрэх, нусгайрах зэрэг нийтлэг шинж тэмдэг давамгай байлж байгаа аж.

зураг

Омикроны ВА.4, ВА.5 хувилбарын үед илэрч буй шинж тэмдэг
Categories
мэдээ нийгэм

Украины үр тарианы экспортын тухай гэрээнд өнөөдөр гарын үсэг зурна DNN.mn

Украин энэ жил 27,7 сая тонн үр тариа экспортолжээ | News.MN

Украины боомтуудаас үр тариа экспортлох зурвас /коридор/ байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурах ёслол Истанбулд баасан гарагт буюу өнөөдөр болно гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы засаг захиргаа пүрэв гарагт мэдээлжээ.

“Украинаас үр тариа экспортлох тухай гэрээнд баасан гаргийн 16:30 цагт Долмабахче ордонд гарын үсэг зурна” гэж мэдэгдэлд дурдсан байна. Гарын үсэг зурах ёслолд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Украин, Оросын төлөөлөгч нар оролцох аж.

Туркийн удирдагчийн албан ёсны төлөөлөгч Ибрахим Калин энэ талаар твиттер хуудсандаа бичихдээ, энэхүү гэрээ нь “дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ” гэжээ.

Үр тариа экспортлох коридор байгуулах асуудлаарх эцсийн баримт бичигт энэ долоо хоногт гарын үсэг зурж, Украинаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт ойрын өдрүүдэд эхэлнэ гэж Р.Эрдоган даваа гарагт мэдээлсэн. Үр тариа тээвэрлэх үйл явцыг Истанбул дахь зохицуулалтын төв удирдаж, Турк, ОХУ, Украин, НҮБ-ын төлөөлөгчид оролцохоор болсон байна.

Турк, Орос, Украины цэргийн төлөөлөгчид болон НҮБ-ын төлөөлөгчид үр тарианы асуудлыг зохицуулах хэлэлцээг өнгөрсөн долоо хоногт хийсэн юм. Яриа хэлэлцээ хийсний үр дүнд талууд Истанбулд зохицуулалтын төв байгуулах талаар тохиролцож чаджээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 139 жолооч согтуугаар жолоо барьж, 174 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Does Uber Really Prevent Drunken Driving? It Depends on the Study - The New  York Times

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1545, хулгайтай холбоотой 30, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 93, гэмт хэргийн шинжтэй 98 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 139, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 137, хүний биед халдсан 51, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 86, эрүүлжүүлэх байранд хоносон 174, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 59 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Тендер хууль бус бол гэрээ хууль бус болно DNN.mn

Тендер хууль бус бол гэрээ хууль бус болно – NewsWall

Улсын хоёрдугаар төв эмнэлгээс зарласан “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгсэл худалдан авах нээлттэй тендер”-т “ЧТ” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохоор тендерийн Үнэлгээний хороо шийдвэрлэсэн, үүний дагуу компани болон тус эмнэлгийн хооронд “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх” тендерийн гэрээ байгуулагдаж, “ЧТ” ХХК нь тоног төхөөрөмж нийлүүлсэн байна.

Тус тендерт оролцсон “СУ” ХХК уг шийдвэрийг эс зөвшөөрч, тендер шалгаруулалт бүхэлдээ хууль бус болсон, тендерийн гэрээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн, тендер шалгаруулалт хууль бус байсныг тогтоож шийдвэрлэсэн боловч уг тендер шалгаруулалтын үр дүнд “ЧТ” ХХК болон Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хооронд байгуулагдсан “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх гэрээ”-г хүчингүй болгохоос татгалзсан байна. Шүүхүүд “тендер шалгаруулалтын үйл ажиллагаа хууль зөрчсөн, хууль бус болох нь тогтоогдож байх боловч уг тендер шалгаруулалтыг үндэслэн байгуулсан гэрээ нь нэгэнт хэрэгжээд дууссан тул түүнийг хүчингүй болгох үндэслэлгүй /нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй/” гэсэн дүгнэлт хийжээ.

Улсын дээд шүүхээс тендер шалгаруулалт нь хэд хэдэн үе шаттай явагдах бөгөөд тендерийн хянан үзэх шатанд тэнцсэн тохиолдолд үнэлгээний шатанд орох, үнэлгээний шатнаас шалгарсан буюу тендерт ялсан бол гэрээ байгуулах эрх үүсэх зэргээр хоорондоо холбоотой үргэлжилсэн үйл ажиллагаа тул “тендер шалгаруулалт хууль бус байсан” тохиолдолд түүний дагуу байгуулагдсан гэрээг “хууль ёсны” гэж дүгнэх боломжгүй гэж үзсэн байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох тендер шалгаруулалт хууль бус бол түүнийг дагаж гарсан эрхийн актууд, үүн дотор тендерийн гэрээ хууль бус болно, тухайн гэрээ хэрэгжиж дууссан зэрэг үйл баримт нь гэрээг хууль ёсны болгохгүй гэж үзэж, “ЧТ” ХХК болон Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хооронд байгуулагдсан “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх гэрээ”-г хууль бус байсан болохыг тогтоожээ.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын дэлгэрэнгүйтэй дараах линкээр танилцана уу.

Эх сурвалж: Улсын дээд шүүх

Categories
мэдээ нийгэм

130 байршил дахь 3326 гараашийг буулган, газар чөлөөлжээ DNN.mn

Нийслэл Улаанбаатар хотод олон бүтээн байгуулалт өрнөж буй. Эдгээрээс онцлох нэгэн ажил бол нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулган хийж буй тохижилт юм.Уг ажил өнгөрсөн оноос эхэлсэн. Энэ жилийн тухайд гуравдугаар сарын 15-наас эхэлсэн тус ажлын явц 68.4 хувьтай байна. Нийтдээ 188 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4*860 гарааш буулгахаар төлөвлөсөн бөгөөд долоодугаар сарын 20-ны байдлаар 130 байршил дахь 3,326 гараашийг буулган, газар чөлөөлжээ.

Нийслэлийн Хан-Уул, Багануур дүүрэгт гарааш чөлөөлөх ажил төлөвлөсний дагуу бүрэн хийгдсэн бол Баянзүрх дүүрэгт 89.9 хувь, Чингэлтэй дүүрэгт 79.8 хувьтай байна. Бусад дүүрэгт өрнөж буй гарааш буулгаж, газар чөлөөлөх ажлын явцыг доорх хүснэгтээс харна уу.

зураг

2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс долоодугаар сарын 20-ны өдөр хүртэлх дөрвөн сарын хугацаанд 3,326 гарааш буулгаж, 59,868 м.кв бүхий газар чөлөөлөөд байгааг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлж байна.

Тэгвэл чөлөөлсөн талбайг хэрхэн тохижуулж байгаа талаар Хот тохижилтын газраас тодрууллаа. Тус байгууллагын тухайд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж буй тохижилтын ажлыг хариуцан ажилладаг. Энэ онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар нийтдээ гарааш буулгасан 70 байршлын талбайд тохижилтын ажил хийх аж. Үүнийг А даалгаврын дагуу нэгтгэхээр 47 байршилд тохижилт хийхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, ойр байршилтай газруудыг нэгтгэн цогц тохижилт хийж буй гэсэн үг юм.

Өнөөдрийн байдлаар дээрх 47 байршлаас 25-ынх нь тохижилтын ажил ид өрнөж буй аж. Ирэх наймдугаар сарын 15-н гэхэд 17 байршлын засварын ажил бүрэн дуусна гэж Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Батболд хэлж байна.

зураг

188 байршлаас 70 байршлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр тохижуулах бол үлдсэн байршлуудад улсын болоод дүүргүүдийн хөрөнгө оруулалтаар тохижилт хийж байгаа юм. Зарим газар чөлөөлсөн талбайг цэцэрлэгийн эдэлбэр газарт бүртгэж, багачууд тоглож наадах орчин бүрдүүлсэн нь ч бий. Зөвшөөрөлгүй гараашийг буулгаж, нийтийн эдэлбэрт бүртгэсэн газруудад тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж байгаа. Гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн хувьд үнэ ханштай холбоотой хүндрэл тохиож байгааг холбогдох албаныхан хэлж байлаа. Мөн цөөн байршлын хувьд ганц нэг гарааш буулгаагүй, ойролцоо нь амьдарч буй айл нүүгээгүй гэх мэт шалтгаан бий. Гэвч бэрхшээл тоочих бус, тохижилтын ажлыг аль болох яаравчлан дуусгахыг чухалчилж байна.

зураг

зураг

Эх сурвал: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газа