Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт үргэлжлэн орж буй борооны үеэр Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт айлын гэрт ус оржээ DNN.mn

Өнөөдөр (2022.07.22) өмнөөс нэлээд их борооны үүл өгсөж, гэнэтийн үер болох магадлал өндөр байгаа тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор НОБЕГ-аас тодруулахад “Улаанбаатарт яг одоо үргэлжлэн орж буй ширүүн борооны үеэр Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг айлын гэрт ус орсон тухай дуудлага Нийслэлийн онцгой байдлын байгууллагад ирсэн байна” гэлээ.

Нутгийн хойд хэсгээр өнөө маргаашдаа дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Түүнчлэн Хангай нурууны арын Чулуут, Хануй, Хойдтамир, Урдтамир өврийн Онги, Шаргалжуут, Орхон голын дагуух Хөгшин-Орхон зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдсэн байна. Мөн Үүр, Хархираа, Улз, Халх, Хөгшин-Орхон зэрэг голууд голууд үерийн түвшинг 10-35 см даван үерлэж байна. Маргааш ус судлалын Чулуут-Өндөр-Улаан, Онги-Арвайхээр харуул орчмоор усны түвшин 10-30 см нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй, бага насны хүүхдийг анхаарал халамжгүй гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулаа. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 300 айлын орон сууц ашиглалтад орлоо DNN.mn

зураг

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд өнөөдөр 300 айлын орон сууц ашиглалтад орлоо. Төсөл гүйцэтгэгч “Баганат өргөө” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд өмнөх онуудад 1,000 айлын орон сууцыг хүлээлгэн өгсөн. Тус аж ахуйн нэгж нийт 5,000 айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ ондоо багтаж 2,500 айлын орон сууцыг хүлээлгэн өгөх юм. Ингэхдээ олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламж, автомашины зогсоолыг давхар шийджээ.зураг

НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар “Цар тахлын дараах эдийн засгийн хүнд нөхцөлд гэр хорооллын дахин төлөвлөлт зогсолтгүй явж байгаа нь сайшаалтай. Анх Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогчийн ажлаа авах үед энэ хүрээнд 30 гаруй аж ахуйн нэгж талбарт шалгарсан байсан. Үүнээс зөвхөн 10 орчим аж ахуйн нэгж бодитой үйл ажиллагаа явуулж байлаа. Харин одоо 43 аж ахуйн нэгж 53 хэсэгчилсэн талбайд үйл ажиллагаа явуулж байна.

Жилд 1,500-1,800 айлын орон сууц ашиглалтад ордог байсан бол энэ жил 4,500-6,000 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. “Баганат өргөө” ХХК-ийн бүтээн байгуулсан 300 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авч байна. Тухайн компани дахин төлөвлөлтийн ажилд манлайлан оролцож байгаа. Нийслэл болон Засгийн газраас аж ахуйн нэгжүүдээс хүсэж байгаа хэд хэдэн зүйл бий.

Тухайлбал ипотекийн зээлийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд түлхүү өгөхөд анхаарах, мөн хөнгөлөлттэй зээлийг санал болгох, дэд бүтцийг анхаарах зэрэг юм. Гэр хорооллын дахин төлөвлөлт нь агаар, орчны бохирдлыг бууруулах хамгийн чухал төслүүдийн нэг учир бид аль болох дэмжин ажиллана” хэмээв

зураг

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын хэмжээнд 2000 гаруй айл үерийн эрсдэлтэй бүсэд суурьшжээ DNN.mn

Үерийн эрсдэлтэй бүсэд 2000 гаруй айл суурьшиж байна | iSee.mn

Дулааны улиралд аадар бороо орсны улмаас замын ус зайлуулах шугам сүлжээний даац хэтрэх, үер бууж, барилга байгууламж усанд автах зэрэг эрсдэл бий болдог. Ялангуяа энэ жилийн хувьд хур бороо ихтэй байгаа юм. Иймд НЗДТГ, Геодези, усны барилга, байгууламжийн газар үер, усны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж, хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 2000 гаруй айл үерийн эрсдэлтэй бүсэд суурьшжээ.

Энэ тухайд ГУББГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд газар чөлөөлтийг үе шаттайгаар хийхээр төлөвлөсөн. Үерийн далан, сувгийн гадна ирмэгээс 10 метр зайд хамгаалалтын зурвас байдаг. Тухайн зурвас, эрсдэлтэй бүсэд буусан айлуудыг нүүлгэж, газар чөлөөлж байж үерийн далан, сувгийг шинэчлэх, барих ажлыг бүрэн гүйцэтгэж, үерийн эрсдэлээс сэргийлж чадна. Айлуудад албан шаардлага, мэдэгдэл хүргүүлж, нүүж байрлах газрыг нь ч зааж өгдөг. Гэвч олон жил энэ газарт амьдарсан, хүүхдүүд нь ойролцоох сургууль, цэцэрлэгт явдаг гэсэн шалтгаанаар нүүдэггүй” хэмээн ярьсан юм. Иргэдийг үер буух эрсдэл өндөртэй байршил, үерийн далан, сувгийн хамгаалалтын зурваст буухгүй байх, шинээр хашаа байшин, газар худалдаж авахдаа намаг цэвдэг, үерийн эрсдэл, хөрсний усны нэвчилт зэргийг шалгаж, нягталж байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Монголын үндэсний спортын наадам Хүй долоон худагт болно DNN.mn

Монголын үндэсний спортын VII наадам зохион байгуулагдана.

Монголын үндэсний спортын долоодугаар наадмын зохион байгуулах хорооны зүгээс наадмын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг өглөө.

БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл” Монголын үндэсний их наадам наймдугаар сарын 11-14 ний өдрүүдэд Хүй долоон худагт спортын 13 төрлөөр зохион байгуулагдана. Наадмын арга хэмжээнд нийт 3000 гаруй тамирчин оролцох төлөвтэй байна. Одоогийн байдлаар 2700 гаруй тамирчин цахимаар бүртгүүлээд байна. Наадмын нээлтийн үйл ажиллагаа наймдугаар сарын 11-ний өглөөний 11:00 цагт эхэлнэ. Наадам сур харваа, морьт харваа, үндэсний бөхийн барилдаан, шаг

Categories
мэдээ цаг-үе

Монгол орны нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн байна DNN.mn

Монгол орны нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн байгаа тухай Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд буюу Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнодын нийт, Архангай, Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн зарим, Завхан, Баянхонгор, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар бэлчээрийн ургамал сайн ургажээ.

Харин нийт нутгийн 40 гаруй хувьд зуншлага дунд зэргийн байгаа бол 10 орчим хувьд буюу Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Дундговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар муу байгаа нь хур тунадас бага орсонтой холбоотой байна.

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтад орлоо DNN.mn

Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 13 дугаар цэцэрлэгийн шинэ барилгыг “Цонбон тоосго” ХХК гүйцэтгэж, улсын комисс хүлээн авсан талаар Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Тус хорооны сургуулийн өмнөх насны 1,111 хүүхэд хамран сургах тойргийн 162, 11, 242, 87, 13 дугаар цэцэрлэгүүдэд бүртгүүлэх боломжтой бөгөөд шинээр ашиглалтад орсон 13 дугаар цэцэрлэг 240 хүүхдийг нь хүлээн авах чадалтай юм.

Categories
мэдээ нийгэм

“Дотоодын цэргийн хүндэтгэлийн хөшөө”-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд босгов DNN.mn

Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан улс эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн үе үеийн ахмад дайчид, одоо ажиллаж байгаа алба хаагчдын гэгээн үйлсийг алдаршуулах зорилгоор “Дотоодын цэргийн хүндэтгэлийн хөшөө, цогцолбор”-ын нээлт өчигдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д боллоо.

Нээлтийн үеэр Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис “Туурга тусгаар улс, эх орныхоо аюулгүй байдал, хөгжил дэвшил хийгээд ард иргэдийнхээ амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх их үйлсэд хөдөлмөр зүтгэл, мэдлэг чадвар, халуун сэтгэлээ зориулсан бэлтгэл, чөлөөнд буй ахмад буурлууд мөр зэрэгцэн ажиллаж байгаа эрхэм генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан, алба хаагчид та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын дайчин цогтой халуун мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын Дотоодын цэрэг үүсэж хөгжсөн түүх, түүний хөгжил, төлөвшил нь өнөөгийн Монгол орны эрх чөлөө, тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил, цэцэглэлттэй салшгүй холбоотой билээ.

Энэхүү бүтээл нь Тулгыг бэлгэдсэн гурван тулгуур, үл тасрахын бэлгэдэл түмэн насан хээ, өнгөрсөн одоо ирээдүйн гурван үе шат, Монгол орны гал голомтыг манаж байгаа гэдэг утгаар мөнхийн галын асааж, улс эх орны аюулгүй байдлыг хангаж, улсын онц чухал объектыг няцашгүй хатан зориг, тэсвэр, тэвчээр гарган найдвартай хамгаалахыг бэлгэдсэн утгыг илэрхийллээ.

Хүндэтгэлийн хөшөө, цогцолборыг бүтээхэд гүн туслалцаа үзүүлсэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлагууд, алба хаагчид, ахмадууд, хамтран ажилладаг бусад байгууллага, хамт олонд нийт бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж байна” гэдгийг онцоллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээ актын бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Гүнждагва, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын генерал, ахмад ажилтны төлөөлөл болон алба хаагчид оролцсон юм.

Эх сурвалж: ЦЕГ

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна DNN.mn

Орхон аймаг бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ || DNN.mn

Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгох үүднээс Баянзүрх дүүрэг энэ онд зургаан байр худалдан авах, 17 байрыг түрээслэхээр болсон.

Хүүхэд сурч, хүмүүжих боломжтой стандартад нийцсэн байх шаардлагыг тавьсан бөгөөд зарим барилгын үйл ажиллагаатай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх болон холбогдох албаныхан танилцлаа. Түрээсийн байранд 1277 хүүхдийг хамруулах судалгааг гаргаад байна. Цаашид цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар зорьж байна.

Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 35 мянган хүүхэд байгаагаас өнгөрсөн хичээлийн жилд 26 мянга нь цэцэрлэгт хамрагдсан. 2021-2022 оны хичээлийн жилд Баянзүрх дүүрэгт 85400 хүүхэд ерөнхий боловсролын сургуулиудад суралцсан. Энэ тоо шинэ хичээлийн жилд нэмэгдэх хандлагатай байгаа. Үүнээс шалтгаалан зарим сургууль гурван ээлжээр хичээллэх хүндрэл гарч байгаа учраас мөн стандартад нийцсэн байрыг түрээслэхээр болсон.

Тодруулбал 111, 44, 97, 30, 14, 84, 120 зэрэг зургаан сургууль дээрх зохион байгуулалтыг хийж ажиллахаар болсон. Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх гурван ээлжээр хичээллэснээр хүүхэд оройтож харих, гэмт хэрэгт өртөх зэрэг тодорхой эрсдэл гардаг. Тиймээс энэ байдлыг гаргахгүйн тулд дүүрэг, орон нутаг зохион байгуулалтын ажил хийж, энэ асуудлыг шийдвэрлэж ажиллана. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна гэдгийг онцоллоо.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

О.Батнайрамдал: “Роснефьт”-тэй хийсэн хэлэлцээрийн үр дүнд 110 тэрбум төгрөг бодитоор хэмнэсэн. Уг хэмнэлт цаашид ч үргэлжилнэ DNN.mn

Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдалтай ярилцлаа.


-Он дуустал өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнэ нэмэгдэхгүй гэх мэдээллийг танай яамнаас өгсөн. Энэ мэдээлэлэл хэр үнэний ортой вэ?

-Орос Украйны хооронд үүссэн дайны асуудлаас үүдэн газрын тосны бүтээгдэхүүний үнийг тодорхойлж байгаа яамны хувьд бидэнд байгаа бүх боломжит арга хэрэгслийг ширээн дээрээ дэлгэж тавьсан. Засгийн газраас авах арга хэмжээний хувьд цөөхөн алхам байдаг. Учир нь шатахуун бол бусад салбарууд шиг төрийн хамаарал их биш. Шатахуун импортолж байгаа компаниудын дотор төрийн өмчит компани байхгүй шүү дээ. Нэгэнт хувийн сектор уг салбарыг авч явдаг учраас зах зээлийнх нь горим руу аажмаар шилжүүлэх түүхэн шийдвэрийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргасан. Гэтэл Орос, Украйны байдлаас үүдэн газрын тосны үнэ дэлхийн зах зээлд ихээхэн өссөн. Зарим тохиолдолд сүүлийн 10 жил ажиглагдаагүй өндөр үнэд хүрсэн. ОХУ дэлхийн газрын тосны бүтээгдэхүүний 10-12 хувийг нийлүүлдэг. Гэтэл дайнаас үүдэлтэйгээр дэлхий нийтэд нийлүүлэлтийн шок үүссэн. Энэ нь газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлсөн. Тиймээс манай улс хүнд нөхцөлд, хүнд шийдвэрүүдийг гаргахаас өөр аргагүй болсон. Тиймээс бид өөрсдийнхөө хайрцагнаас гарч сэтгэхээс өөр аргагүйд хүрч байна. Засгийн газраас авч болох боломжит хувилбаруудын тухайд Онцгой албан татвар болон Гаалийн албан татвараас чөлөөлөх л байдаг. Тиймээс Засгийн газрын худалдаанаар асуудлыг оруулж дизель түлшний Онцгой албан татварын тэглэсэн. Харин АИ-92 шатахууны тухайд 2018 оноос Онцгой албан татварын тэглэсэн байсан учраас Гаалийн албан татварыг тэглэх шийдвэр гаргасан. -Төрөөс шатахууны үнийг хямдруулахын тулд авч болох бүх арга хэмжээг авсан гэж ойлгож болох уу?

-Бид хоёр төрлийн албан татвараас чөлөөлчихсөн учраас дахин авч болох арга хэмжээ юу байсан гэхээр Роснефтьтэй очиж хэлэлцээр хийх л байсан. Өмнө нь хэлэлцээр хийгдэж байсан ч одоогийнх шиг үр дүнтэй хэлэлцээр хийгдэж байгаагүй. Онцгой нөхцөл байдал үүсчихсэн байгаа учраас хэн хэнд нь үр нөлөө үзүүлэхүйц ямар гарц гаргалгаа байгаа талаар ярьж эхэлсэн. Түүхэндээ анх удаагаа хийсэн хэлэлцээрийн үр дүнд иргэдийн хамгийн их хэрэглэдэг АИ-92 шатахууны үнийг он дуустал тогтвортой байлгах шийдвэр гаргасан явдал юм. Харин дизель түлшний 60-70 хувь нь бөөний худалдаагаар дамжих томоохон аж ахуйн нэгжүүд болох уул уурхай, дэд бүтэц, ХАА-н салбарууд хэрэглэдэг. Бид цөөн хэдэн томоохон аж ахуйн нэгжүүдийн нуруун дээрх ачааг хөнгөлөхөөс илүүтэйгээр иргэдийн түрүүвчнээс гарах зардлыг хөнгөлөх нь зүйтэй гэж үзсэн. Эхний ээлжинд

ОХУ-ын “Роснефть”-тэй сүүлийн таван сарын хугацаанд хэлэлцээр хийсний үр дүн гарч байна. Энэ хугацаанд Г.Ёндон сайд бид хоёр хэлэлцээрийг амжилттай болгохын тулд таван ч удаа ОХУ-д айлчилсан. Энэ хүрээнд өнгөрсөн 4-6 дугаар сард 120 мянган тонн АИ-92 автобензинийг 100 сая ам.долларын урьдчилгаа төлбөртэйгээр тухайн үеийн зах зээлийн үнээс 25-30 орчим хувийн хямдралтай авсан. Эргээд харахад “Роснефть”-тэй хийсэн хэлэлцээрийн үр дүнд өнгөрсөн гурван сард 110 тэрбум төгрөгийг бодитоор хэмнэсэн. Энэ нь цаашид он дуустал үргэлжилнэ. Тэгвэл өнгөрөгч зургадугаар сард энэ хэлэлцээр дуусч байсан тул үргэлжлүүлэх тухай яриа хэлэлцээр өрнөсөн. Тухайн үед буюу долдугаар сард нийлүүлэх шатахууны үнэ 1285 ам.доллар болчихсон байсан. Өөрөөр хэлбэл, бидний хямдралтай авч байсан үнээс дарай 30 гаруй хувиар өсчихсөн байсан. Бидний хэлэлцээрийн дундуур ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровыг Монголд айлчилж таарсан завшаантай хэрэг болсон.

-ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровыг Монголд айлчлаад буцахдаа дизель түлшний үнийг нэмчихлээ гэх хардлага цахим орчинд хөвөрсөн. Энэ тэгвэл ташаа мэдээлэл гэсэн үг үү?

– Яг тийм. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтой Монгол Улсын Ерөнхий сайд Л.оюун-Эрдэнэ уулзах үеэр шатахууны хэлэлцээрийн асуудлыг хөндөж тавьсан. Энэ нь улс төр болон эдийн засгийн талаасаа томоохон дэмжлэг болсон. Уулзалтын үеэр өргөн хэрэглээний АИ-92 автобензиний хэлэлцээрийн талаар ярилцсан. Үүний ч үр дүнд энэ он дуустал АИ92 бензинийг нэг литр нь 2390 төгрөг дээр тогтворжуулах боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, хэлэлцээрийн үр дүнд нэг тонныг нь 830 ам.доллараар энэ оныг дуустал авна гэсэн үг.

-Тэгвэл дизель түлшний үнийг АИ-92 той адил нөхцөлөөр хямд үнээр авах боломж байхгүй юу?

-Дизель түлшний хувьд АИ-92 той адил урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэх боломж хэцүү. Мөн хэрэглээний хувьд АИ 92-оос хоёр дахин илүү хэрэглээтэй. Яг ижил хэмжээний хөнгөлөлт эдлэхийн тулд их хэмжээний мөнгө Монголбанкнаас гаргах шаардлага үүснэ. Гэхдээ хэлэлцээрийн үр дүнд дизель түлшний хувьд тухайн сарын гэрээний үнээс таван хувийн хөнгөлөлт эдлэх гэрээг амжилттай үзэглэсэн.

Тэгээд ч ОХУ-ын хувьд ч дизель түлшний эрэлт их байгаа учраас үнийг хямдруулах сонирхол бага байгаа. Шатахууны үнэ өсөхөд гадаад зах зээлээс хамааралтай олон зүйл нөлөөлж байгаа. Нөлөөлөл бүрийг ямар ч Засгийн газар арилгах боломжгүй. Гэхдээ бидний хувьд иргэдийн нуруун дээр ирэх ачааг аль болох хөнгөлөх талаас нь байж болох бүх арга хэмжээг авч байгаа.

-ОХУ Европын хоригт орчихсон байгаа шүү дээ. Нэгэнт Европын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүнээ борлуулах боломж хомс байгаа энэ үед манайд хямд үнээр нийлүүлэх боломжтой юм биш үү?

-ОХУ Европын улс орнуудад газрын тосны бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж хомс байгаа ч БНХАУ, Энэтхэгт экспортлохоос гадна Саудын араб руу хүртэл газрын тосны бүтээгдэхүүнээ импортолж байгаа.

-Он гартал АИ-92 шатахуун 2390 төгрөгийн үнэтэй байх нь ойлгомжтой боллоо. Тэгвэл он гарснаар дэлхийн зах зээлд борлуулагдаж байгаа үнээр авах нь. Ойролцоогоор хэдэн хувийн өсөлт үзүүлэх бол?

-Он гарснаар газрын тосны бүтээгдэхүүний үнэ хэд хүрэхийг яг одоо хэлэхэд хэцүү. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, геополитикийн асуудлуудаас шууд хамаарна. Дэлхийн банк болон олон улсын мэргэжлийн шинжээчдийн таамаглаж байгаагаар дунд, урт хугацаандаа түүхий газрын тосны үнэ буурах тооцоолол гарсан.

-Ер нь газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлаас гарахын тулд өөрсдөө үйлдвэрлэхээс өөр гарцгүй. Өнөөх Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хэдэн хувьтай явж байна?

-Урт хугацаандаа шатахууны хараат бус байдалд хүрэхийн тулд газрын тосны үйлдвэрийг дотооддоо барих л асуудал бий. Уг асуудал манай улсын үе үеийн Засгийн газруудын тэргүүн зорилтуудын нэг байсаар ирсэн. Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Алтанширээт сумын нутагт баригдаж байгаа газрын тосны үйлдвэр байгуулах ажил ид өрнөж байна. Ковидын үеийн хүндрэл тус бүтээн байгуулалтын ажлыг тойроогүй, дайрсан. Гэсэн хэдий ч ажил нь урагштай байгаа. Ямар ч байсан 2025 ондоо багтаж ашиглалтад оруулна гэсэн зорилттой ажиллаж байна.Тус төсөл таван томоохон хэсгээс бүрдэж байгаа. Уг үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны нийт хэрэглээний 55-60 хувийг дотоосоо хангах боломж бүрдэх юм. Ингэснээр газрын тосны бүтээгдэхүүний хувьд гаднаас хараат байдал энэ хэмжээгээр буурна. Цар тахал, дайны нөхцөл байдалд бидэнд хэрэглэгч биш үйлдвэрлэгч орон байхын чухлыг маш сайн ойлгуулсан. Тийм учраас дотоодынхоо мега төслүүдийг зайлшгүй хөдөлгөх, урагшлуулах шаардлага тулгарч байна. Бид үйлдвэрлэгч орон болохгүй л бол гадаад дотоодын хүчин зүйлд эмзэг хэвээр байх нь тодорхой байна.Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй, Шинэ сэргэлтийн бодлого, тэр дундаа аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг бий болгох,томоохон төслүүддээ ихээхэн ач холбогдол өгч байгаа. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр Монгол Улс эдийн засгаа хэд дахин тэлж, ажлын байрыг олноор нэмэгдүүлж, аж үйлдвэржсэн Монгол Улс болох суурь бүрдэнэ.

-Ярилцлагын төгсгөлд асуухад энэ жил экспортод гаргахаар төлөвлөсөн уул уурхайн бүтээгдэхүүнүүдээсээ хичнээнийг нь гаргачихаад байна вэ. Төлөвлөгөөндөө хүрэх нь үү?

-Манай улсын экспортын 80-90 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг бол төсвийн орлогын 25-30 хувийг бүрдүүлж байгаа. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр буюу долдугаар сарын 7-ны өдрийн байдлаар 8.7 сая тонн нүүрс, 770 мянган тонн зэсийн баяжмал, 1.8 сая тонн төмрийн хүдэр экспортолж, 8.5 тонн алт Монголбанкинд тушаасан үзүүлэлттэй байна. Гүйцэтгэлийн хувьд тодотгосон төсвөөр нүүрс 48.4 хувь, зэсийн баяжмал 63.5 хувь, төмөр 35.6 хувь, алт 42.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Эрдэс баялгийн салбарын орлогын ихээхэн хувийг нүүрс болон зэсийн баяжмал бүрдүүлдэг. Нүүрсний тухайд БНХАУ-аас дэвшүүлсэн “Тэг ковид” бодлогын хүрээнд хил гаалийн нэвтрүүлэлт саармагжсан. Харин Засгийн газраас БНХАУ-ын талтай удаа дараа зөвшилцсөний үндсэн дээр хилээр нэвтрүүлэх авто машины тоо нэмэгдсэн.Сүүлийн үед өдөрт дунджаар 900 гаруй автомашинаар нүүрс экспортод гарч байна. Энэ бол харьцангуй сайн үзүүлэлт. Тухайлбал, ковидын нөхцөл байдал хүндэрсэн үед өдөрт 200 хүрэхгүй автомашин гарах тохиолдол ч байсан.

-Дэлхийн зах зээл дээр зэсийн баяжмалын үнэ буурсан шалтгаан юу байв?

-Зэсийн баяжмалын үнэ тодорхой хэмжээгээр буурч өнөөдрийн байдлаар 7190 ам. долларт хүрсэн байна. Сүүлийн хоёр жил нэлээд өсөлттэй байсан эрдэс баялгийн үнэ манай урд хөрш БНХАУ-ын ковидын дараах эдийн засгийн сэргэлттэй шууд холбоотой. Ер нь дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг ковидын өмнөх болон дараах гэж ангилж харж болно. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт нь ковидын дараа ч өмнөх үзүүлэлтээсээ давж гарсан.

Энэхүү эдийн засгийн үзүүлэлт цаашид хэвээр хадгалагдах уу эсвэл удаашрах уу гэдгээс эрдэс баялгийн салбарын үнийн өсөлт ихээхэн хамаарах болов уу. Гэхдээ сэргээгдэх эрчим хүч рүү оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ өсөж байгаа энэ үед зэсийн хэрэглээ цаашид өсөж нэмэгдэх нь тодорхой. Тиймээс цаашид дунд, урт хугацаандаа зэсийн үнэ тогтвортой өснө хэмээн бодож байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Буянтогтох: Баяр наадмын өдрүүдэд 26 хүүхэд мориноос унаж, бэртсэн DNN.mn

12 настай унаач хүүхэд моринд чирэгдэж амиа алджээ – www.murch.mn

Эрүүл Мэндийн Яамнаас баяр наадмын үеэр эрүүл мэндийн салбарын өгсөн тусламж үйлчилгээний мэдээлэл болон эрт илрүүлгийн явцын талаар, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох” Баяр наадмын өдрүүдэд нийт 1674 эх амаржиж, 1684 хүүхэд эсэн мэнд төрсөн. Долоодугаар сарын 8-17-ны хугацаанд 11,651 хүнд үзлэг хийгдсэн бөгөөд хөдөө орон нутгаас 2,489 хүн ирж үйлчлүүлсэн байна. Мөн энэ хугацаанд 587 хүн яаралтай мэс засалд орсон. Түүнчлэн, баяр наадмын өдрүүдэд 26 хүүхэд мориноос унаж, бэртсэн тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс таван хүүхэд зөөлөн эдийн гэмтэлтэй, 21 нь гэмтэлгүй байсан. Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд өнөөдрийн байдлаар 241 мянган хүн хамрагдаад байна” гэв.

Түүнчлэн тэрээр”Омикроны БА4 ба БА5 хувилбарууд дэлхийн олон улс орнуудад давлагаа үүсгэж байна. Дэлхийн бусад улсад коронавируст халдварын хөнгөн хэлбэрийг гэрээр эмчилж байгаа. Бид ч мөн адил хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүсийг гэрээр эмчилнэ. Харин жирэмсэн эмэгтэй, 0-10 настай хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй бол даатгалаас тодорхой хэмжээний төлбөрийг гаргуулж эмнэлэгт хэвтүүлж болно. Бусад даатгуулагчид эмнэлэгт хэвтэх бол төлбөртэй буюу 230 мянган төгрөгийг иргэн өөрөө төлнө. Нөхцөл байдлыг хүндрүүлэхгүйн тулд эрүүл мэндийн байгууллага иргэд сайн хамтарч ажиллах шаардлагатай. Хэрвээ гэр бүл болон ажлын газраас хэн нэгэн өвдсөн бол халдвар хамгааллын асуудлыг тухайн гэр бүлийнхэн, байгууллагын удирдлагууд хамтарч өөрсдөө шийдэх хэрэгтэй” гэлээ.