Categories
мэдээ нийгэм

ХБНГУ-ын тамирчин Монголын баруун хилээс зүүн хил хүртэл дугуйгаар аялна DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ХБНГУ-ын Шпаркассэ банкны олон улсын хамтын ажиллагааны сангийн суурин төлөөлөгч Маркус Лохыгхүлээн авч уулзлаа.

Тэрбээр: “Герман улсын экстрим спортын тамирчин Гиидо Кунзе энэ оны наймдугаар сарын эхээр Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл дугуйгаар туулж, Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоохоор төлөвлөж байгаа талаар мэдээлэл хүргэлээ.

Тус аялал нь дугуйн спортоос гадна Монголын cоёл, уламжлал, үзэсгэлэнт байгаль, орчин үеийн дэд бүтцийн хөгжил тэр дундаа хэвтээ тэнхлэгийн мянганы авто замын хөгжил, дэвшлийг сурталчлах томоохон боломж гэдгийг ноён Маркус Лох онцлон хэлэв. Тэд аяллаа эхэлсэн өдрөөс Германы телевизийн уран бүтээлчид бичлэг хийж, Монголын Боролдой студитэй хамтран баримтат кино хийн, олон нийтэд мэдээлж, сурталчлах тухайгаа танилцуулав. Дугуйн спорт нь байгаль орчинд ээлтэй, эрүүл мэндэд ач тустай гэдгээрээ онцлог билээ. Энэхүү ажлаар Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.

Сайд Л.Халтар уг ажлыг дэмжихээ илэрхийлэв. Зочдын дайрч өнгөрөх аймаг бүрд Авто тээврийн үндэсний төвийн салбар, авто замын засвар арчлалтын цэгүүд байдаг тул салбар байгууллагуудтайгаа холбон шаардлагатай асуудлаар туслах, хамтран ажиллах боломжтойг хэллээ. Аяллын хугацаанд гадаадын болон дотоодын жуулчид орон нутагт ихээр зорчих тул замын хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарлаа хандуулж, тав тухтай зорчиж, зорьсон хэргээ бүтээх их амжилт хүсэв.

Гиидо Кунзе нь 1965 онд төрсөн, бизнес эрхэлдэг, экстрим спортын тамирчин юм. Тэрбээр сүүлийн арван жилд дэлхийн хэд хэдэн дээд амжилтыг тогтоосон. Тодруулбал, Австралийн баруунаас зүүн тийш 4200 км замыг хамгийн богино хугацаанд, дэлхийн хамгийн өндөр галт уул болох Чилийн Атакама цөл дэх Ожос де Саладо галт уул хүртэл 6233 метрийн өндөрт гарчээ. Мөн Альпийн нурууг 14 хоногийн дотор 100,000 босоо метрийг туулсан, Хятадын Цагаан хэрэм дээр дугуйгаар хамгийн хол зайг туулсан зэрэг дэлхийн гайхалтай дээд амжилтуудыг эзэмшдэг тамирчин юм.

Categories
мэдээ нийгэм

Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-40 см нэмэгдсэн байна DNN.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үертэй байгаа голууд

Өнөөдрийн байдлаар Хэрлэн, Орхон, Туул голуудын эх, Хангай нурууны арын Хануй, Хойдтамир, Урдтамир өврийн Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-40 см нэмэгдсэн байна. Мөн Үүр, Хархираа, Улз, Халх, Хөгшин-Орхон, Хэрлэн, Хануй зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна. Маргааш буюу долоодугаар сарын 24-ний өдөр Туул, Онги, Хэрлэн, Орхон зэрэг голуудын усны түвшин 10-30 см нэмэгдэх төлөвтэй.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn

Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд хэсгээр хална.


2022 оны 07-р сарын 23-ны 20 цагаас 07-р сарын 24-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын талаар 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.


2022 оны 07 дугаар сарын 25-наас 07 дугаар сарын 29-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд нутгийн өмнөд хэсгээр, 26-наас 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

НӨАТ-ын буцаан олголтоор 5 төрлийн татвар, төлбөр төлөх боломжтой DNN.mn

НӨАТ: 500 мянган төгрөгийн 300, 1.5 сая төгрөгийн 33 азтан тодорлоо

НӨАТ-ын энэ оны II улирлын баримтыг энэ сарын 8-ны дотор цахим татварын системд бүртгэсэн. Ингэснээр мөн энэ сарын 28-наас эхлэн олгох нь.

НӨАТ-ын I улирлын буцаан олголтыг 4 дүгээр сард, II улирлын буцаан олголтыг 7 дугаар сард, III улирлынхыг 10 дугаар сард, IV улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгодог журамтай. Татвар төлөгчийн тухайн улиралд суутган төлсөн худалдан авалтын албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог юм.

Өнгөрсөн оны IV улиралд нийт 1.153.999 иргэнд 64.4 тэрбум төгрөг буцаан олгосон бол 2022 оны нэгдүгээр улиралд 70 гаруй тэрбум төгрөгийг буцаан олгосон юм. Мөн Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр НӨАТ-ын буцаан олголтоор татварууд төлөх боломжтой. Тухайлбал,

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Галт зэвсгийн албан татвар
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр /газар эзэмшигч/
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/ төлж болох аж.
Categories
мэдээ цаг-үе

АИ-92 шатахууны 34 хоногийн нөөцтэй байна DNN.mn

Манай улсын хэмжээнд АИ-92 автобензиний 32 хоногийн нөөцтэй байна | Бүргэд

УУХҮЯ-наас мэдээлснээр улсын хэмжээнд энэ 7 хоногийн байдлаар нийт 137,539 тонн шатахууны нөөцтэй байна. Үүнээс:

  • А-80 автобензин 7,925 тонн буюу 48 хоног,
  • Аи-92 автобензин 45,838 тонн буюу 34 хоног,
  • Аи-95 автобензин 5,529 тонн буюу 41 хоног,
  • Дизель түлш 77,276 тонн буюу 28 хоног,
  • Онгоцны түлш 11 хоногийн нөөцтэй байна.

Нийслэл хотын хэмжээнд нийт 62,605 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,525 тонн, Аи-92 автобензин 25,751 тонн буюу 27 хоног, Аи-95 автобензин 3,849 тонн буюу 52 хоног, ДТ – 30,617 тонн буюу 28 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

Манай улсын гар утас хэрэглэгчийн тоо 4.3 саяд хүрчээ DNN.mn

Гар утас 00-ын суултуураас 18 дахин бохир

Манай улсын хүн ам цөөн ч өнөөдрийн байдлаар гар утас хэрэглэгчийн тоо 4.3 саяд хүрчээ. Үүний 3.4 сая нь ухаалаг гар утас хэрэглэгч байгаагаас 64 хувь нь 4G өндөр хурдны интернэт хэрэглэдэг байна. Нийт ухаалагч гар утас хэрэглэгчдийн 93 орчим хувь нь санхүүгийн байгууллагад данстай бөгөөд 22 орчим хувь нь уг дансаа гар утсаараа дамжуулан удирддаг байна. Ухаалаг гар утас хэрэглэгчдийн дийлэнх хувь буюу 2.5 сая хэрэглэгч нийгмийн сүлжээнд идэвхтэй оролцдог ажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Богд банк” 1.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна DNN.mn

63 мянган хүүхдийн мөнгө хуримтлалд үлджээ

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Богд банк” ХК-ийнТУЗ энэ оны II улирлын татварын дараах цэвэр ашгаас ногдол ашиг тараахаар боллоо. Тус банкны энэ оны II улирлын цэвэр ашиг болох 8,033,500,938.79 төгрөгийн 15 хувь буюу 1,205,025,140.82 төгрөгийн ногдол ашгийг нийт эргэлтэд байгаа 62,500,000.00 ширхэг хувьцаанд ногдуулан мөнгөн хэлбэрээр хуваарилахаар болжээ. Нэгж хувьцаанд 19.28 төгрөгийг хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг болгон тараана.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөр тогтоож, эрх бүхий этгээдийн зөвшөөрөл шийдвэр ирснээс хойш 60 хоногийн дотор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХ)-өөр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэжээ.Ташрамд мэдээлэхэд, тус банк нь арилжааны банкуудаас анх удаа хөрөнгийн зах зээлд IPO хийн, олон нийтийн хувьцаат компани болсон юм.

Categories
мэдээ цаг-үе

“Парис-2024” зуны олимпод бэлтгэж буй дасгалжуулагч, тамирчид тангараг өргөв DNN.mn

2024 ОНЫ ОЛИМП ПАРИСТ, 2028 ОНЫ ОЛИМП ЛОС-АНЖЕЛЕСТ БОЛНО

“Парис-2024” зуны олимп, паралимп болон “Милан-2026” өвлийн олимп, паралимпын наадамд бэлтгэх Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын тангараг өргөх хүндэтгэлийн ёслол өнөөдөр боллоо.

“Парис-2024” зуны олимпод бэлтгэж буй дасгалжуулагч, тамирчид тангараг өргөв
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын сонгон шалгаруулалтыг үе шаттай зохион байгуулж, спортын 24 төрлөөр 48 дасгалжуулагч, залуучуудын 15, насанд хүрэгчдийн ангилалд 167 тамирчин буюу нийт 234 хүнийг шалгаруулжээ.

Ёслолын үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Парис-2024” зуны олимпын Үндэсний шигшээ багийн ахлагчаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажиллаж байна.

Үндэсний шигшээ багийн түүхэнд анх удаа тангараг өргөх ёслолыг Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгууллаа. Тамирчид бэлтгэлдээ орсон, эрх авах тэмцээнүүд үе шаттай зохион байгуулагдаж байна. Нийслэл удирдлагуудын хувьд Засгийн газар, Биеийн тамир, спортын улсын хорооноос өгсөн чиглэлийн дагуу Үндэсний шигшээ багийн тамирчдыг бүх талаар дэмжин ажиллах болно” хэмээв.

Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Т.Тулга “Тангараг өргөж байхад олимпын дэвжээнд Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулахыг маш их хүслээ. Тангараг өргөнө гэдэг бол тамирчдын хувьд хамгийн чухал зүйл. Улс, эх орондоо тангараг өргөсөн тамирчин дэлхийн дэвжээнд хичээл зүтгэл гаргаж, далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх учиртай” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Үндэсний шигшээ багийн тамирчдыг төлөөлж

-Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Гончигсүрэн
-Боксын Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ М.Намуун
-Пара пауэрлифтингийн Үндэсний шигшээ багийн тамирчин, хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Содномпилжээ
-Пара байт харвааны Үндэсний шигшээ багийн тамирчин, Спортын мастер Д.Сэлэнгээ

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг төлөөлж

-Боксын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү
-Байт харвааны Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Мөнхцэцэг
-Таеквондогийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Т.Лхагвадорж
-Пара жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяа нар тангараг өргөлөө гэж Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Хөрөнгийн биржид 1.5 тэрбум төгрөгийн арилжаа хийв DNN.mn

Монголын Хөрөнгийн биржид 7 дугаар сарын 18-22-нд 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 1,578,064,261.2 төгрөгийн арилжаа хийв. Хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 61 компанийн 3.6 сая ширхэг хувьцааг 1,014,345,970.88 төгрөгөөр арилжлаа. Багцын арилжаагаар 11,666 нэгж эрхийг 408.3 сая төгрөгөөр арилжжээ.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 784 ширхэг бондыг нийт 109,029,310 төгрөгөөр арилжив. Хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 205,850 ширхэг нэгж эрхийг 46.3 сая төгрөгөөр арилжив. 7 дугаар сарын 22-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 4,958,593,980,659 төгрөг болсон бол ТОП-20 индекс 33736.22 нэгж болж, өмнөх 7 хоногоос 0.94 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Харин өнөөдөр 36 ХК-ийн 625,765 ширхэг хувьцааг 293.17 сая төгрөгөөр арилжив. 16 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. “Монгол савхи” (UYN+14.88%), “Ард кредит ББСБ” (ADB+13.82%) болон “Ард Даатгал” (AIC +13.00%)-ын хувьцааны ханш хамгийн өндөр өссөн бол “Улсын их дэлгүүр” (UID-11.77%), “Дархан нэхий” (NEH-8.13%) болон “Тахь-ко” (TAH-5.26%)-ийн ханш хамгийн их уналттай байлаа.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 375 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

КОВИД-19-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД: Тандалт судалгааны тойм

Сүүлийн 24 цагийн хугацаанд 375 хүнээс КОВИД-19-ийн халдвар илэрчээ.

Шинээр илэрсэн халдваруудын 165 нь нийслэлд байгаа бол 210 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Одоогоор улсын хэмжээнд нийт 936,509 тохиолдол бүртгэгдсэн.