Categories
гадаад мэдээ

Ариун голын уснаас уусан улстөрч эмнэлэгт хүргэгджээ DNN.mn

Энэтхэгийн Пунжаб мужийн захирагч Багвант Манн бусдадаа ариун голыг усыг цэвэр гэдгийг харуулахын тулд уснаас нь уусан ч хордож, эмнэлэгт хүргэгджээ. Тус улсын дөрвөн муж 80 гаруй тосгон, зургаан хот дамжин урсдаг, ариун гэгддэг Кали Бейн гол нь 100 гаруй миль урсдаг аж.

Энэ сарын эхээр Багвант Манн тус голын усыг цэвэршүүлж эхэлсний 22 жилийн ойг тохиолдуулан голын уснаас нэг аягыг уусан аж. Гэвч ердөө хоёр хоногийн дараа түүний гэдэс хүчтэй өвдөж, гэрээсээ шууд эмнэлэг рүү хүргэгджээ. Манн онгоцоор Дели хотын Индрапраста Аполло эмнэлэгт хүргэсэн бөгөөд өнгөрөгч Пүрэв гаригт шинжилгээ өгч, эмнэлгээс гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангайн удирдлагууд Б.Орхонбаяр арсланд хүндэтгэл үзүүлжээ DNN.mn

Ардын Хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд үзүүрлэн Монгол Улсын арслан цолонд хүрч, наадамчин олноо баясгасан Б.Орхонбаярыг Өвөрхангай аймгийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр аав, ээж, ахан дүүсийн хамт Өвөрхангай аймгийн түүхт ойн баяр наадмаар хүрэлцэн ирсэн гэнэ. Түүний аав Н.Баярсайхан манай Нарийнтээл сумын уугуул аж. Мөн улсын харцага цол хүртсэн Ц.Бямба-Отгоныг аймгийнх нь удирдлагууд хүлээн авч, 90 жилийн ойн медалиар шагнаж хүндэтгэл үзүүлжээ.

Улсын аварга О.Хангай ч аавынхаа нутаг Говь-Алтай аймгийн Жаргалан суманд очиж, дархан аварга Ш.Батсуурийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Хэнтий нуруунаас эхтэй Туул, Ерөө, Хэрлэн мөн Орхон, Сэлэнгийн дунд хэсгээр голын усны түвшин долдугаар сарын 24-ний өдрийн байдлаар өмнөх өдрийнхөөс 15-40 см нэмэгдсэн байна. Мөн Хэрлэн голын эхээр, Үүр, Хархираа, Улз, Халх голууд үерийн түвшинг 10-35 см даван үерлэж байна.

Маргааш буюу долдугаар сарын 25-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа бөгөөд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан голын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх мөн жижиг гол, хуурай сайраар уруйн үер буух магадлал өндөр байна.

Иймд дээрх голууд болон голын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэг байгууллага, аялал зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын Үндэсний Музей үдшийн музей ажиллуулж эхэлжээ DNN.mn

Монголын Үндэсний Музей долоо хоногийн лхагва гаригаас ням гаригт таван өдрийн турш 18:00-21:00 цагт “Үдшийн музей” ажиллуулж эхэлжээ.

Энэ үеэр “Жаргалтайн дэлгэр” ардын урлаг, уран сайхны тоглолтыг “Хатан” чуулгын уран бүтээлчид музейн орчинд тоглон үзэгч түмэндээ хүргэнэ.

Уг тоглолт нь ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад “Аман болон утга соёлын шилдэг дээж”-ээр тунхаглан зарласан уртын дуу, морин хуур, яаралтай хамгаалах соёлын биет бус өв лимбэний битүү амьсгаа зэрэгт тулгуурласан урлагийн үзүүлбэрээс бүрдэх 30 минутын цогц хөтөлбөртэй байна.

Өнө эртний түүхт нүүдэлчин монголчуудын өвөг дээдсээс уламжлагдсан өв соёл, Монголын үндэсний музейн үзмэр цуглуулга, дахин давтагдашгүй хосгүй үнэт өв, түүх соёлын дурсгал ховор нандин үзмэр цуглуулгыг толилуулна.

Үдшийн музейн үйл ажиллагаа нь соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, монголчуудын түүх, угсаатны зүйн үзүүллэг музейн үйлчилгээг жуулчдад зориулсан Монголын Үндэсний музейн тусгай арга хэмжээ болон хөгжих юм хэмээн мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн таеквондочид ДАШТ-ийг зорилоо DNN.mn

Олимпийн таеквондогийн өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох монголын багийн түрүүч өнөөдөр Болгар улсын Софиа хотын зүг хүлгийн жолоо заллаа.

Энэ сарын 28-31-ний өдрүүдэд зохион байгуулагдах өсвөр үеийн ДАШТ-д 77 орны 683 тамирчин оролцох мэдүүлгээ өгөөд байгаа бол манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Лхагвадорж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын “Хараагийн хөх чоно” клубын дасгалжуулагч Д.Алтантуяа, Улаанбаатар хотын “Таеквондо хөгжлийн төв”-ийн дасгалжуулагч А.Алдархишиг нарын удирдлага дор дараах тамирчид өрсөлдөнө.

Эмэгтэй:

  • -29кг жинд Ж.Нандин-Эрдэнэ /Хараагийн хөх чоно/
  • -37кг жинд Б.Мөрөн /Эрдэнэт/
  • -41кг жинд Г.Намуундарь /Тулга/
  • -44кг жинд Э.Халиун /Эхлэл/
  • -47кг жинд З.Одгэрэл /Хараагийн хөх чоно/
  • -51кг жинд Н.Ихэрсаран /Хараагийн хөх чоно/
  • -55кг жинд Б.Шинэзул /Хараагийн хөх чоно/
  • +59кг жинд Б.Янжинлхам /Эрдэнэт/

Эрэгтэй:

  • -37кг жинд Д.Хүслэн /Олимп/
  • -41кг жинд С.Мөнхсайхан /Налайх Соёмбо/
  • -53кг жинд Б.Маргад-Эрдэнэ /Нүүдэлчин/
  • -57кг жинд Т.Тэмүүлэн /Хүч спорт хороо/
  • -61кг жинд Э.Азжаргал /Дархан найдвар/
  • +65кг жинд Б.Бэлгүтэй /Олимп/

Мөн түүнчлэн ДАШТ-ийг олон улсын шүүгч Н.Эрдэнэбаатар дэнслэх юм.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 29-ны өдрийг хүртэлх цаг агаарын төлөв DNN.mn

2022 оны 07 дугаар сарын 25-наас 07 дугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 25-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд нутгийн өмнөд хэсгээр, 26-наас 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

ОУВС: Дэлхийн эдийн засгийн төлөвийг бууруулна DNN.mn

Олон улсын валютын сангийн тэргүүн дэлхийн эдийн засгийн төлөвийг дахин бууруулна гэж мэдэгдлээ. ОУВС хамгийн сүүлд энэ оны дөрөвдүгээр сард төлөвийг бууруулсан ба шинэ төлөв ирэх долоо хоногт гарна гэж тус байгууллагын тэргүүн мэдэгдэлдээ дурджээ.

Тодруулбал, ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева NHK телевизэд өгсөн ярилцлагадаа “Бид сөрөг эрсдэлүүдийг тодорхойлсон бөгөөд харамсалтай нь эдгээр сөрөг эрсдэлүүд бодитой болсон. Инфляц асар их өсөлттэй байгаагаас санхүүгийн нөхцөл байдал улам чангарч байгааг бид харж байна.” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Ковид-19 цар тахлын Хятадын эдийн засагт үзүүлэх нөлөөг дурджээ. Харин Япон улсад үнэ харьцангуй тогтвортой байгааг онцолсон байна.

Кристалина Георгиева, “Японд инфляц маш бага хэвээр байна. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан Японы Төвбанк мөнгөний бодлогоо зөөлрүүлэх нь зүйтэй” гэж ОУВС-гийн тэргүүн мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн өвчлөлийн 40 хувийг 5-11 насныхан эзэлж байна DNN.mn

Нийт халдварын 20 орчим хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байна. Хүүхдийн өвчлөл дундаа 5-11 настнууд 40 хувийг эзэлж байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Дашрамд дурьдахад, дэлхийн 150 гаруй орон хүүхдүүдээ вакцинжуулж хамгаалж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор 2022 оны долдугаар сарын 20-нд Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, наймдугаар сарын 1-нээс 5-11 настнуудыг вакцинд хамруулах гэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Манай улсын гар утас хэрэглэгчийн тоо 4.3 саяд хүрчээ DNN.mn

Манай улсын хүн ам цөөн ч өнөөдрийн байдлаар гар утас хэрэглэгчийн тоо 4.3 саяд хүрчээ. Үүний 3.4 сая нь ухаалаг гар утас хэрэглэгч байгаагаас 64 хувь нь 4G өндөр хурдны интернэт хэрэглэдэг байна.

Нийт ухаалагч гар утас хэрэглэгчдийн 93 орчим хувь нь санхүүгийн байгууллагад данстай бөгөөд 22 орчим хувь нь уг дансаа гар утсаараа дамжуулан удирддаг байна. Ухаалаг гар утас хэрэглэгчдийн дийлэнх хувь буюу 2.5 сая хэрэглэгч нийгмийн сүлжээнд идэвхтэй оролцдог ажээ.

Categories
гадаад мэдээ

Калифорнийн ойн түймрийн улмаас 1700 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ DNN.mn

Баасан гаригийн үдээс хойш Калифорнийн Йосемит үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо хээрийн түймэр гарсны улмаас ойролцоох оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Гал сөнөөгчид хурдацтай газар авч байгаа ойн түймрийг унтраахаар шаргуу ажиллаж байна.

Калифорнийн Ойн аж ахуй, гал түймрээс хамгаалах газраас мэдээлснээр Марипоза мужийн Мидпинсийн ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгийн баруун өмнөд хэсэгт 1600 акр газар тархжээ. Одоогоор 1700 орчим оршин суугчийг Лушмеадоуз дүүргээс нүүлгэн шилжүүлээд байна.