Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сайжруулсан шахмал түлшний түүхий эд мидлингийг төмөр замаар тээвэрлэнэ DNN.mn

Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээр ахлуулсан сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох мидлингийг төмөр замаар тээвэрлэх ажлын хэсэг Дундговь, Өмнөговь аймгуудад ажиллаж байна. 2022-2023 оны өвөл 690 мян.тн сайжруулсан шахмал түлш хэрэглэх тооцоо гарчээ. Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн халаалтын улиралд ашиглах түлшний хэрэглээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор МУ-ын Засгийн газраас 200 мян.тн сайжруулсан шахмал түлшний нөөцийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрдүүлэх үүрэг өгсөн. Үүний дагуу “Тавантолгой түлш” ХК-аас баруун үйлдвэрт 4 шугам ажиллуулан нийслэлийн 6 дүүрэгт байрлах агуулах болон үйлдвэрийн агуулахад 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 56.710 тн түлш нөөцлөөд байна.

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр зам ашиглалтад орсонтой холбоотой “Тавантолгой түлш” ХК-ийн үндсэн түүхий эд мидлингийн тээвэрлэлтийг төмөр замаар тээвэрлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Тавантолгой өртөө” дээр ачилтын талбайн байршлыг тодорхойлох, барилга угсралтын ажлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү ачилтын талбай ашиглалтад орсноор сайжруулсан шахмал түлшний түүхий эд /мидлинг/-ийн тээвэрлэлтийг төмөр замаар тээвэрлэх боломжтой болох аж.


8 хүн нарын зураг байж магад

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон албаны төлөөлөл “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түлшний үйлдвэрлэлийг хэвийн горимд оруулж, ажиллуулах, нөөц бүрдүүлэх, мидлинг таталтыг эрчимжүүлэх үүрэг өглөө. Монгол Улсын Засгийн газар ын 2022 оны 223 дугаар тогтоолоор Налайх дүүргийг агаарын чанарыг сайжруулах бүсэд хамруулсан буй.
Тиймээс дүүргийн хэрэгцээнд хэрэглэх аюулгүйн нөөцийг бэлтгэх, айл өрх бүрт угаар мэдрэгч суурилуулах, борлуулатын цэг байгуулах, иргэдийг мэдээллээр хангах чиглэлээр тус тус холбогдох албаныханд үүрэг өглөө.
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бэлтгэл ажлын явцтай танилцахаар Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Б.Нэргүй, НИТХ төлөөлөгч бөгөөд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Нийслэлийн Агаар, орчны бохирдлыг бууруулах газар, “Таван толгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн дарга нар болон албаны бусад төлөөлөд Налайх дүүрэгт ажиллав.

гадаа нарын зураг байж магад

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Долларын ханш 3157-д хүрчээ DNN.mn

Арилжааны төвүүдэд ам.доллар 3170-3190 төгрөг болж буурсан бол Монголбанкны ам.долларын ханш 3157 төгрөгт хүрсэн байна. Өнгөрсөн 4-5 дугаар сард ам.долларын ханш долоо хоногийн дотор 2950 төгрөгөөс 3350 төгрөгт хүрсэн билээ. Харин арилжааны банкууд хязгаарлалтаа тодорхой хэмжээнд сулруулснаар энэ хөөсрөл бууж эхэлсэн. Гэхдээ өдрийн лимитийг банкууд өсгөжээ.

Монгол Улсад валютын хоёр ханш тогтож буйг сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар болоод эдийн засагчид хэлж байв. Харин Засгийн газраас анхаарч ажиллаж, Монголбанк албан мэдэгдэл банкуудад хүргүүлснээр хоёр ханшийн зөрүү тодорхой хэмжээнд арилж эхэлсэн. Гэвч анхны ханш дээр эргэж очих эсэх нь өнөөгийн нөхцөл байдалд хугацаа их шаардахыг эдийн засагчид хэлж буй.

Банкуудаас асуухад өдрийн лимитийг 5-10 мянга болгож нэмсэн. Шаардлагатай тохиолдолд өдрийн лимитийг өсгөх боломжтой гэв.

Эм импортлогч болоод эмчилгээний зардал төлөх иргэдийн хувьд валютын гүйлгээ нээлттэй байгаа аж. Харин валютын ченжүүдийн хэлж байгаагаар банкуудын дотоод зохицуулалтаас гадна валютын ханшны савлагаа их байгаа. Тиймээс ойрын хугацаанд ам.долларын ханш 3150 төгрөгөөс буухгүй гэв.

МОНГОЛБАНКНААС ЗАРЛАСАН ДОЛЛАРЫН ХАНШ 3157 ТӨГРӨГ БАЙНА

Монголбанкнаас өнөөдөр /2022.07.25/ зарласан ханшийн тухайд ам.доллар 3157 төгрөгтэй тэнцэж байна. Ингэснээр төвбанкны ам.долларын ханш “Найман шарга”-тай тэнцлээ. Харин арилжааны банкууд болох “Төрийн банк”, “Хаан”, “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк” зэрэг банкууд ам.доллар авах хүсэлтэй иргэдэд ам.доллар хэвийн олгож байгаа. Мөн худалдаа эрхлэгчдийн хүсэлтийг харгалзаж ам.долларын шилжүүлгийг ч хийж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Эрт илрүүлгийн үзлэгт 241 мянган хүн хамрагдаад байна DNN.mn

Баяр наадмын үеэр эрүүл мэндийн салбараас үзүүлсэн тусламж, үйлчилгээний мэдээлэл болон эрт илрүүлгийн явцын талаар ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө.

Тэрбээр “Баяр наадмын өдрүүдэд 26 хүүхэд мориноос унасан тохиолдол бүртгэгдсэн. Тэднээс тав нь зөөлөн эдийн гэмтэл авсан бол үлдсэн 21 хүүхэд нь гэмтэлгүй байсан” гэлээ.

Тэгвэл баяр наадмын өдрүүдэд насанд хүрэгчдийн дуудлагад архины шалтгаант дуудлага дийлэнх хувийг эзэлжээ.

Баяр наадмын өдрүүдэд нийт 1674 эх амаржжээ. Түргэн тусламжийн үйлчилгээний 22357 дуудлага хүлээж авсны 551 нь төрөхийнх байсан гэнэ.

Тэгвэл эрт илрүүлэгт өнөөдрийн /2022.07.22/ байдлаар 241 мянган хүн хамрагдаад байгааг ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох хэллээ.

Одоогоор томуу, томуу төст амьсгалын замын өвчлөлийн 49.4 хувийг хүүхэд эзэлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 147 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Arslan.mn

Энэ сарын 25-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1535 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1340, хулгайтай холбоотой 25, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 87, гэмт хэргийн шинжтэй 73 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 173, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 123, хүний биед халдсан 74, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 71, эрүүлжүүлэх байранд хоносон 147, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 65 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ цаг-үе

НДЕГ: Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн үйлчилгээ авах иргэдийн анхааралд DNN.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Categories
мэдээ цаг-үе

Бичигт-Зүүнхатавч авто замын боомтын үйл ажиллагааг сэргээлээ DNN.mn

Цар тахлын улмаас хятадын талын саналын дагуу хаалттай байгаа Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат авто замын боомтуудын ачаа тээврийн хөдөлгөөнийг сэргээх чиглэлээр дипломат шугамаар ажилласны дүнд 2021 оны 8 дугаар 22-ны өдрөөс хойш хаалттай байгаа Бичигт-Зүүнхатавч авто замын боомтын үйл ажиллагааг сэргээж, хятадын талд гацсан 200 гаруй тээврийн хэрэгслийг татан авах ажлыг энэ сарын 22-ны өдрөөс эхлүүллээ.

Уг боомтоор нүүрс тээврийн авто машиныг улсын хилээр нэвтрүүлж эхлэх бөгөөд цаашид газрын тос болон бусад шаардлагатай экспорт-импортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэхээр хятадын талтай тохиролцоод байна. Хавирга-Архашаат авто замын боомтын хувьд хятадын тал уул уурхайн бүтээгдэхүүн шилжүүлэн ачих болон халдвар хамгаалал, ариутгалын байгууламжийн бүтээн байгуулалтаа ойрын хугацаанд дуусгаж, тус боомтын үйл ажиллагааг сэргээнэ хэмээн мэдэгдээд байгаа болно.

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилд Баянхошуу-Өвдөг, Замын-Үүд-Эрээн, Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бургастай-Лаоемяо, Булган-Такашикэн, Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат гэсэн байнгын ажиллагаатай авто замын 9 боомт ажиллахаар тохиролцсон байдаг. Эдгээр 9 боомтоос өнөөгийн байдлаар 7 боомт нээлттэй ажиллаж, ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн явж байна.

Эх сурвалж: ГХЯ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Энхболд: Омикроны БА4 ба БА5 хувилбараар үүсгэгдсэн тав дахь давлагаа эхэлж байна DNN.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Манай улсад сүүлийн үед Ковидын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа шалтгаан юу вэ?

-Омикроны БА4 ба БА5 хувилбарууд дэлхийн олон улс орнуудад давлагаа үүсгэж байна. Учир нь Омикроны БА4 ба БА5 хувилбарууд анхлан гуравдугаар сард ӨАБНУ-д анхлан бүртгэгдсэн. Улмаар дөрөвдүгээр сард томоохон давлагаа үүсгэж, нэг сар орчим үргэлжилсэн. Их Британи, АНУ ба Европын орнуудад энэ хувилбарын тархалтын давлагаа үргэлжлэн одоо ч намжаагүй байна. ДЭМБ-ын 2022 оны долдугаар сарын 10-ны өдрийн мэдээллээр Дэлхий дахинд сүүлийн таван долоо хоног дараалан тохиолдлын тоо өсөж байгаа. Өнгөрсөн долоо хоногт өмнөх долоон хоногоосоо 6 хувиар өсчээ. Харин нас баралтын хувьд огцом өсөлт гараагүй. Бүсчлэн үзвэл манай улсын багтдаг Ази-Номхон далайн бүсэд хамгийн их өсөлт гарч 28 хувиар өссөн бол Европд 4 хувиар, Америк тивд 1 хувиар буурчээ.Улсаар нь үзвэл Япон ба БНСУ дахь тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногоосоо 2-3 дахин нэмэгдээд байна. БНХАУ-ын хувьд ч тохиолдлын тоо нэмэгдэж, Шанхай ба Бээжин хотуудад масс тестингээ дахин сэргээж эхэлсэн. Олон улсын генийн дараалал тогтоох шинжилгээг бүртгэдэг сайтад сүүлийн долоо хоногт 160,000 орчим ген дараалал тогтоох шинжилгээ бүртгэгдсэнээс 84 хувь нь Омикрон ба үүнээс 14 хувь нь БА4 байсан бол 50 хувь нь БА5 хувилбар байна

Эрдэмтэд Омикроны энэхүү хувилбар нь удаан хугацаанд архагаар Ковидоор өвдсөн дархлаа султай хүний биед үүссэн гэж үзэж байгаа. Харин манай улсад энэ давлагаа одоо эхэлж байна. Одоогоор ХӨСҮТ дээр хийж буй генийн дараалал тогтоох шинжилгээний үр дүнгээс харахад нийт тохиолдлын 10 орчим хувь нь Омикроны БА4 ба БА5 хувилбар эзэлж байгаа ба 14 хоног дотор 80-95 хувийг энэ хувилбар эзлэх болно гэсэн тооцооллыг манай эрдэмтэд гаргаад байна.

-Омикроны БА4 ба БА5 хувилбарын шинж тэмдэг онцлог ба хэнд илүү эрсдэлтэй вэ?

-БА4 ба БА5 хувилбарууд сэртэнгийн уураг дээрээ L452R ба F486V гэж нэрлэгддэг мутаци агуулдаг ба L452R мутаци нь эсэд бэхлэгдэх, дархлаанаас зугтах боломж олгодог бол F486V мутаци нь эс лүү нэвтрэх чадварыг эрс нэмэгдүүлсэн гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, маш хурдан эсэд бэхлэгдэж дотогш нэвтрэх чадвартай болсон гэсэн үг юм. Хэдий тийм боловч вакцинд хамрагдсан хүмүүсийн дархлааны эс вирусыг хурдан таньж, хурдан идэвхжиж халдварлагдсан эсүүдийг устгаж мөн дархлааны уургуудийг нэмэлтээр нийлэгжүүлснээр хөнгөн өвддөг. Харин вакцинд хамрагдаагүй эсвэл дархлаа сул, хавсарсан өвчтэй хүмүүс болон ахмад настнуудад эрсдэл үүсдэг. Учир нь эдгээр хүмүүсийн дархлааны эс вирусээр халдварлагдсан эсийг устгаж чадахгүй удсанаас вирус олон эсэд үржиж улмаар шинж тэмдэг хүндэрч амь насанд эрсдэл үүсдэг. Тухайлбал, энэхүү хувилбар нь дархлаа хэвийн вакцинтай хүмүүст хатгаа үүсгэхгүй бол дархлаа сул, хавсарсан өвчтэй хүмүүст хатгаа үүсгэж хүндрэх эрсдэлтэй. Шинж тэмдгийн хувьд хамраас шингэн нус гоожих, хоолой өвдөх, хоолой хорсох мөн тасралтгүй ханиалгах зовуурь илэрч мөн ядрах, булчин шөрөмсөөр ба үеэр өвдөх, халуурах мөн гурав дахь өдрөөс цээжээр өвдөх их ханиаснаас болж жижиг нарийн судсууд гэмтэж цустай ханиах гэх мэт шинж тэмдгүүд голлож байна. Хүүхдэд бол халуурах мөн хуцуулж ханиах шинж тэмдэг илүү түлхүү байна. Хүүхдүүдэд илүү тод шинж тэмдэгтэй хүнд өвдөх эрсдэл байгаа. Үүн дотроо хавсарсан өвчтэй хүүхдүүдэд эрсдэл бас үүсэж байна. Мөн ходоод гэдэсний замын шинж тэмдэг болох хэвлийгээр өвдөх, бөөлжих гүйлгэх, суулгах шинж тэмдэг илэрнэ. Ер нь л шинж тэмдэг хүнд байна. Дээрх шинж тэмдгүүд 7-14 хонож байж арилж байна. Вакцинтай хүмүүст шинж тэмдэг илүү хурдан арилж, амт үнэр алдах шинж тэмдэг илрэхгүй байгааг Их Британы Ковид шинж тэмдэг бүртгэдэг Zoe Health байгууллага мэдээлсэн.

-Омикроны энэхүү хувилбарын давлагаа хэрхэн явагдана гэж үзэж байгаа вэ?

-Энэхүү хувилбар нь тухайн улсад хэр том давлагаа үүсгэх вэ гэдэгт тухайн улс орны вакцины хамрагдалт, яг ямар төрлийн вакциныг тарьсан, дархлаа сэргээх тунд хэдэн хувь нь хамрагдсан, урьд нь ямар хувилбараар үүсгэгдсэн давлагаанууд хэдийн хугацаанд явагдсан, хүн амын насны бүтэц тухайлбал, хүн амын дийлэнх нь хөгшин эсвэл залуу эсэх зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө. Ийм шалтгаанаар зарим улс оронд нийт хүн амын 5 хувь нь халдвар авч өвдөж байхад зарим оронд 15 хувь хүртэлх хувь нь халдвар авч өвдөж байна. Манай улсын хувьд вакцины 1-2 тунгийн хамралт сайн мөн дархлаа сэргээх тунгийн хамралт сайн зэрэг нь давуу талыг олгож байгаа. Гэхдээ судлаачид вакцины үр нөлөө 4-5 сарын дараагаар буурч буйг байнга анхааруулж байгаа. Тиймээс вакцинд хамрагдаад дээрхээс илүү хугацаа өнгөрсөн иргэдийг вакцинд хамрагдахыг бид байнга уриалж байна. Энэхүү давлагаа манайд хүчтэй давлагаалж эхэлсэн нь манай дийлэнх иргэд сүүлийн тунгаа хийлгэснээс хойш зургаан сараас дээш болсон вакцины дархлааны нөлөө буурсан үетэй давхцаж байна.

-Шинэ хувилбартай тэмцэх манай улсын тактик ямар байх вэ?

-ЭМЯ-ны зүгээс 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэрийг гаргасан. Ерөнхий сайд ихээхэн чармайлт гаргаж АНУ-ын ЭСЯ-ны холбогдох хүмүүстэй хэд хэдэн удаа уулзаж хүсэлт тавьсны хүрээнд Ковакс хөтөлбөрөөр дамжуулан Пфайзер 5-11 насны хүүхдүүдийн вакцинг хүлээн авах эхний орны тоонд манай улс багтаж, 1 сая тунг энэ оны зургадугаар сард хүлээж аваад байгаа. Ковакс хөтөлбөрийн томоохон санхүүжүүлэгч нь АНУ. Мөн 12-16 насны хүүхдүүдийг дархлаа сэргээх тунг тарих ба 16 дээш насны иргэдийг дархлаа сэргээх тунгуудад хамрагдах тушаалыг бид 2022 оны нэгдүгээр сард гаргасан. Мөн иргэдийг нэмэлт тунд хамруулах шаардлагатай. Үүнд хоёр дахь тун хамрагдсан хүмүүс гурав дахь тундаа, гуравдахь тунд хамрагдсан хүмүүс дөрөв дэх тундаа хамрагдах шаардлагатай. Эмнэлгийн орны зохицуулалтыг бид төвлөрүүлэн хийнэ. Зөвхөн хүндрэх эрсдэлтэй хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настан болон хавсарсан өвчтэй хүмүүсийг эрэмбэлэн хэвтүүлнэ. Хөнгөн өвдөж буй иргэд гэрээрээ дархлаагаа дэмжих эмчилгээ хийх ёстой. Мэдээж иргэд бусад өвчнөөр өвдөж байдаг тул бүх эмнэлгийн ор, үйлчилгээ, хүний нөөцийг цар тахлын эсрэг зориулах боломжгүй учир дээрх зохицуулалтуудыг хийж байна. Мөн Засгийн газрын зүгээс өнөөдрийн байдлаар бүх аймгуудын төвд болон Улаанбаатар хотын томоохон эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулж, ПГУ шинжилгээний лабораториудыг байгуулж, эмийн гурван сарын нөөцийг бүрдүүлсэн байгаа. Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй тул эрүүл мэндийн салбарыхан болон бусад хариу арга хэмжээний хүний нөөцийг нэмэлт вакцинжуулалтад хамруулна. Энэ намар олон хүчин зүйлээс хамааран Томуу ба Ковид тохиолдлын тоо эрс нэмэгдэх аюул байгаа гэж харж байгаа учир манай салбар бүх л боломжтой бэлтгэл ажлуудыг одооноос ханган ажиллаж байна. Иргэд олон нийт амны хаалтыг заавал зүүх шаардлага үүсэж байна.

-Хүүхдийн вакциныг хийхэд ямар нэгэн эрсдэл байна уу?

-Мэдээж аль ч улс орон өөрийн ирээдүй болсон хүүхэд багачууддаа эм, тариа, вакцинд хамруулахдаа хамгийн их судалгааг хийж болгоомжтой ханддаг. АНУ-ын Эм Хүнсний агентлаг 2021 оны аравдугаар сард 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр нь энэ насны бүлэг дэх өвчлөл ба хүндрэл нас баралтыг тооцон үзэж мөн энэ насны бүлэгт хийсэн судалгаан дээр үндэслэсэн байдаг. 5-11 насны хүүхдийн вакциныг хөгжингүй олон орон 2021 оны сүүлээр хийж эхэлсэн. АНУ гэхэд 2021 оны сүүл гэхэд 8 сая гаран тунг тарьсан үүнээс 5 сая нь нэгдүгээр тун 3 сая нь хоёрдугаар тунг тарьсан. Тус улсын Өвчний хяналтын төвөөс 2021 оны сүүлээр мөн 5-11 насны вакцин тариулсан хүүхдүүдийн гаж нөлөөний судалгааг нийтэлсэн ба 5-11 насны хүүхдүүдэд вакцин тарих нь халдвараас үр дүнтэй хамгаалахаас гадна эрүүл мэндийн эрсдэлгүй байна гэсэн судалгааг мөн гаргасан. Бид 5-11 насны хүүхдүүдийн вакциныг олон оронд хэрэглэсний дараагаар хийж байгаагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, бид вакцины судалгаанаас гадна олонд хэрэглэсний дараах судалгааг үндэслэн хийж байна.

-Цаашдаа Коронавирусын идэвхжил хэр үргэлжлэх бол. Эрдэмтэд юу гэж үзэж байгаа вэ?

-Коронавирус гэдэг бүлэгт маш олон төрлийн вирус байдаг. Дэлхий дахинг донсолгоод байгаа энэ вирус бол Sars-CoV-2. Өнөөдөр бусад зарим Коронавирус бидний дунд бидэнтэй хамт оршин амьдарч буй. Олон эрдэмтэд энэхүү Коронавирус (Sars-CoV-2) нь бусад дөрвөн улирлын Коронавирусын адилаар улирлын шинж чанартай болж намар өвөлдөө гурван жил тутамдаа дэгдэлт өгдөг байдал руу шилжих магадлалтай гэж үзэж байгаа. Харин тэрхүү дэгдэлтийн үед шинж тэмдэг нь ямар байх вэ, хөнгөн байх уу, хүнд байх уу, мөн Лонг Ковид буюу Ужиг Ковид байх уу гэдэг дээр нэлээд маргаантай байна. Харин яг одооных шиг ийм байдлаар томоохон дэгдэлтүүд яваад байх юм бол дэлхий даяар цаашид Нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал хэвээр байх болно.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Японд галт уул дэлбэрч, иргэдийг нүүлгэн шилжүүлжээ DNN.mn

Японд галт уул дэлбэрч, иргэдийг нүүлгэн шилжүүлжээ

Японы өмнөд бүсийн Кагошима мужийн нутаг дэвсгэрт оршдог галт уул Ням гарагт дэлбэрсний улмаас тухайн орон нутгийн хэмжээнд онц байдлын зэрэглэлийг хамгийн өндөр түвшинд шилжүүлжээ.

Орон нутгийн цагаар оройн 8:00 цаг өнгөрч байхад Сакуражима галт уул хүчтэй дэлбэрсэн байна.

Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида хохирлоос сэргийлэх чиглэлд орон нутгийн захиргаатай нягт хамтран ажиллахыг засгийн газартаа даалгажээ.

Онц байдлын зэрэглэлийг хамгийн өндөр буюу тавдугаар түвшинд шилжүүлснээр галт уулын тогооноос гурван километрийн радиус дотор оршдог Аримура, Фүрүсато тосгодын 51 оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан байна.

Сакуражима уул Бямба гарагт дэлбэрэхэд аюулын зэрэглэлийг гурав дахь түвшинд шилжүүлж, ууланд авирахыг хориглож байжээ.

Гэвч Ням гарагийн дэлбэрэлтийн үеэр хад чулуу уулын тогооноос 2.5 км зайд шидэгдэж, утаа нь 300 метрийн өндөрт хүрсэн тул Японы цаг уурын хүрээлэн аюулын зэрэглэлийг ахиулсан байна.

Японы арлууд нь Номхон далайг тойрон хүрээлсэн “Галт цагариг” гэгддэг галт уул, газар хөдлөлтийн дэлхийн хамгийн идэвхтэй бүсэд оршдог. Сакуражима өмнө нь арал байсан боловч галт уулын дараалсан дэлбэрэлтүүдийн улмаас ойролцоох том арлын нэг хэсэг болж залгагдсан юм.

Япон улс хамгийн сүүлд 2015 онд мөн Кагошима мужийн Күчиноэрабу арал дээр галт уул дэлбэрэхэд онц байдлын зэрэглэлийг хамгийн өндөр түвшинд шилжүүлж, нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж байжээ.

Эх сурвалж: AFP

Categories
мэдээ цаг-үе

Хүй долоон худагт даншиг наадам болно DNN.mn

Хүй долоон худаг “амь орлоо“

“Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмыг наймдугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Хүй долоон худагт болох гэж байна.

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй баяр бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ билээ.

Жил болгоны наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохиогддог тус арга хэмжээний үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, шашин соёлын үзэсгэлэн худалдаа зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болдог.

Мөн 256 хүчит бөх барилдан, даага, их нас болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны үзүүлбэр зохион байгуулна.

Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь даншиг наадмын гол онцлог. Цамын үеэр Очирваань бурхан болон уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарьд, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрүүдэд хувирсан 120 гаруй цамчид хамгийн дэлгэр том баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён дотоод агуулгын хувьд гүнзгий гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.

Энэхүү наадам нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд хамтран даншиг наадмыг зохион байгуулах аж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Урангоо: Ард кино театрын суурин дээр Улаанбаатар хотын бизнес, санхүүгийн төвийг босгоно DNN.mn

IBC Tower буюу Ард кино театрын оронд босох бизнес, санхүүгийн төв барилгын төслийн Ерөнхий захирал А.Урангоотой ярилцлаа. Монголын барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт дэвшил авчирч, салбарын хөгжлийг шат ахиулж буй тус төслийн зураг олны анхааралд нэлээн өртөөд амжсан. Түүнтэй энэ талаар дэлгэрэнгүй ярилцлаа.


-Ард кино театрын барилгыг буулгаж байгаа асуудал олны анхаарлыг ихээхэн татаж байна. Театрын буурин дээр олон улсын жишигт нийцсэн кино театртай, бизнесийн төв бүхий “International Busi­ness Center” барих төсөл хэрэгжинэ гэж дуулсан. Тэгэхээр олон зүйл дээр тодруулга авахаас өмнө та бүхний хэрэгжүүлэх гэж байгаа төсөлтэй эхлээд танилцъя?

-Улс орон болгонд хот төлөвлөлтөө дагаад төвлөрлийн онцлогоосоо шалтгаалан бүсчлэн хөгжсөн олон жишээ байдаг. Тэр тусмаа хотын төвийн бизнесийн бүсчлэл өөрөө нийслэлийн өнгө төрх болж байдаг. Улс орны маань хөгжил өөрөө гадны хөрөнгө оруулалт, уул уурхай, санхүүгийн зах зээлээс ихээхэн хамааралтай. Бид байршлынхаа тогтолцооны судалгааг хийж эргэн тойронд хүрээлэгдэх санхүүгийн байгууллагууд, олон жилийн турш энэ хавьд үүссэн санхүүгийн үйлчилгээний эрэлт нийлүүлэлт мөн оффисын барилгуудын нийлүүлэлт дутуу байгааг тооцон энэхүү төслийг эхлүүлэх шийдвэр гаргасан.

Эргэн тойронд байгаа санхүүгийн байгууллагууд маань ихэвчлэн орон сууцны зориулалттай, талбай, зогсоол муу байгаа нь энэ хавийн оршин суугчдын бухимдлыг төрүүлсээр ирсэн. Энэ их санхүүгийн байгууллагуудын төвлөрөл дунд яг олон улсын стандартын санхүү бизнесийн цогц үйлчилгээг зогсоол болон орчны сайжруулалтын хамт нийслэлийнхээ А бүсэд цогцлоох зорилготой. Мөн театрынх нь консепцыг хэвээр үлдээж олон нийтийн хүлээлт үүсгэж байгаа олон улсын стандартын 450 хүний суудалтай театр бүхий 25 давхар тауэрыг барих ажилдаа ороод нэг жил гаран болж байна.

-Ард кино театр өнөөдрийн байдлаар ямар статустай байдаг юм бэ. Олон нийтийн ойлгож байгаагаар түүх соёлын дурсгалт барилга учраас төрийн өмч гэсэн ойлголттой байдаг. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ барилга нь 1966 онд анх нээлтээ хийж тухайн үеийн хоёр танхимтай Монголын анхдагч кино театруудын нэг болж байсан юм билээ. Гэвч зах зээлийн нийгэмд шилжсэнээр 1995 оноос хойш кино үзвэр гарах боломжгүй болж улмаар 2004 онд хувьчлагдан 100 хувь хувийн өмч болсон түүхтэй. Уг газар болон барилга нь өнөөдрийн байдлаар аль ч түүх соёлын дурсгалт барилгын жагсаалтад багтаагүй байдаг. Мөн барилгын хийц, чанарыг бодолцвол насжилтын хувьд актлах барилгуудын нэг болсон.

Түүх соёлын дурсгалт барилгыг нурааж байгаа нь буруу гэж үзэх хүмүүс олон байна. Тухайн үеийнхээ түүхийг хадгалж, ирээдүй хойчид дурсгал болж үлдэх ёстой гэсэн байр суурийг тэд илэрхийлж байгаа. Та бол барилга үл хөдлөх хөрөнгийн салбарт олон жил ажилласан хүн. Ер нь энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Соёлын өв өөрөө уламжлагдан хадгалагдаж, тэр нь үнэ цэнээ хадгалан үлдэх нь ямар ч улс орны хотжилтын соёлд байдаг. Гэсэн хэдий ч Ард кино театрын энэ барилга нь улсын, нийслэлийн, Засгийн газрын, соёлын гээд аль ч газраас гаргасан түүхийн дурсгалт барилгын жагсаалтуудад багтаагүйг дурдах ёстой. Түүнээс гадна барилгын одоо байгаа нөхцөл байдал нь үйл ажиллагаа явуулах боломжгүй, эрүүл ахуйн болон газар хөдлөлтийн тэсвэртэй байдлын шаардлага хангаагүй, өнгө үзэмжгүй болсон гээд дахиж үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтүүд ч үүнийг бататгаж байгаа юм.


Нөгөө талаар энэ барилга яг энэ чигээрээ хадгалагдан үлдэхэд наанадаж санхүүгийн байгууллагуудын үйлчлүүлэгчдийн хөл хөдөлгөөн, энэ хавийн сургууль болон оршин суугчид, үйлчилгээний байгууллагуудын дунд олон асуудлууд үүсгэж байгаа юм. Бид төслийг хэрэгжүүлж, илүү сайжруулж байгаа нь давхар хотын өнгө үзэмж, зогсоол, бизнесүүдийн системтэй төвлөрөл, одоо байгаа газрын хэмжээн дээр нэмээд В3 давхар 280 орчим машины зогсоолыг нэмж энэ хэсгийн хөл хөдөлгөөний урсгалыг сайжруулсан төлөвлөлтийг шингээж өгч байгаа юм. Олон улсын санхүү бизнесийн төвөө дагаад эргэн тойрны оршин суугчдын маань орон сууцны үнэлгээ давхар өсөх тооцооллыг ч бид гаргасан байгаа. Дэлхийн олон улс оронд санхүү бизнесийн дүүргээ дагаад ойр орчим дахь үйлчилгээ болон орон сууцнууд өндөр үнэлгээтэй болсон байдаг.

-Ард кино театрын барилгыг энэ сарын 15-наас буулгаж эхэлсэн. Гэтэл НХМГ-аас зогсоосон гэсэн мэдээлэл гараад байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Бид энэ сарын 15-наас эхлэн буулгалтын ажилдаа бэлдэж бэлтгэлээ хангаж эхэлсэн. Аюулгүй байдлыг хангах ажил хийж дуусгаад буулгалтын ажил албан ёсоор эхлэх болно. Өнөөдрийн байдлаар бид тус төслийнхөө хөгжүүлэлт мөн эргэн тойрны бизнесийн байгууллагууд болон оршин суугчдад төслийн давуу тал болон ач холбогдолыг танилцуулах ажлыг хийж байна. Энэ сардаа төслийн бүрэн танилцуулга бүхий хашаа хийгдэнэ. Хоёр мэргэжилтэн маань Герман улс руу барилгын ажлын техникийн нөхцлийн бүрдүүлэлтийг хийхээр явсан.

-Кино театрын буурин дээр босох “International Business Center” барих төсөл яг хэзээ, хэрхэн эхэлсэн талаар мэдээллийг олон нийт сонирхож байгаа болов уу?

-2021 онд төсөл эхэлснээс хойш тухайн барилга болон газрын тухай судалгаа, зах зээлийн эрэлт хэрэгцээ, Улаанбаатар хот төдийгүй олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн судалгаа, ойр орчмын төлөвлөлт, эдийн засгийн үр ашгийн тооцоолол, олон улсын барилгын стандарт болон шинэ технологи, олон улсад дахин төлөвлөлтийг амжилттай хэрэгжүүлсэн туршлага, барилгын консепт үнэ цэнийг тодорхойлох зэрэг ажлууд хийгдсэний үндсэн дээр Inter­national Business Center буюу IBC Tower төслийн одоогийн дүр төрх бий болсон.

Шинээр баригдах энэ төслийн гадна архитекторын шийдэл нь монгол ардын биелгээ бүжгийн хөдөлгөөнүүдийг судлан орчин үеийн барилгын уран хийцлэл болгон шингээж өгсөн. Энэ нь өөрөө ирээдүйд соёлын өв болон барилгын салбарт шингэж үлдэх хувилбар болж байгаа юм. Төслийн гадна зурагт соёлын өвийг хадгалж үлдэх зорилгоор Японы архитекторууд бүтэн жил боловсруулан гаргасан зургийн дагуу хийгдэх юм. Тэгэхээр IBC Tower маань бүрэн цогцоороо хуучны дурсгал, орчин цагийн архитектурын соёлын бүтээл, нийслэл хотын санхүүгийн бүсийн өнгө үзэмж, жуулчдын нүдийг татах уран хийцлэл бүхий барилга, санхүү бизнесийн төв болон сүндэрлэх юм.

-Тэгэхээр төслийг яг ямар компани хэрэгжүүлж байгаа вэ. Олон консепцыг багтаан хийж байгаа төслийг хэрэгжүүлж буй байгууллагыг сонирхож болох уу?

-Олон улсад ажиллаж хуримтлуулсан туршлагаа Монголдоо хэрэгжүүлэх чин хүсэлтэй салбар салбартаа тэргүүлэгч болцгоосон залуучуудаас бүрдсэн. IBC төслийн баг олон улсын барилгын стандарт жишгийг нутагшуулж байгаа нь бас нэг онцлог. Барилгын инженерчлэл, төсөл хэрэгжүүлэлт, барилгын төлөвлөлт, борлуулалт, зөвлөх инженерүүдтэй маш сайн баг бүрдсэн байгаа. Манайд ямар нэг том төслийг хэрэгжүүлэхэд заавал нэг том байгууллага, магадгүй улс төртэй холбогдсон хүмүүс томоохон бүтээн байгуулалтыг хийдэг. Тэгвэл энэ төслийн хувьд салбар салбартаа тэргүүлэгч мэргэжилтнүүдийн төслийн баг бүрдсэн нь төслөө амжилттай хэрэгжүүлэх том баталгаа болж байгаа.

Барилгын консептыг гаргахдаа “Бидний аав ээжийн үед Ард кино театрт хүмүүс уулзаж болздог, анги хамт олноороо уран бүтээл үздэг байсан сайхан соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээнэ” гэсэн бодлоор хийсэн. Барилга нь монгол ардын биелгээ бүжгээс санаа авсан туялзсан хэлбэртэй, барилгын гурван давхарт нь сүүлийн 30 жил Монголд баригдаагүй театр байгуулахаар төлөвлөсөн. Энэ төлөвлөлтийг маань “ШангриЛа Улаанбаатар” төслийн ерөнхий инженер, Шри Ланка улсын “ШангриЛа” төслийн инженерээр ажилласан “ШангриЛа Интернэйшнл” компанийн Азийн бүсийн ерөнхий инжинер н.Номинцэцэгийг урьж ажиллуулж байгаа. Мөн олон улсын олон том санхүүгийн гэрээ хэлэлцээрийг хийсэн мэргэжлийн баг ч багтан ажиллаж байна.

Миний хувьд ч бас сүүлийн 10 жил үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж соёлын хэв шинжээ хадгалсан орчин үеийн бүтээн байгуулалтыг хийх гэж зорин олон жил судалсан судалгаа, эрэлт нийлүүлэлт дээр үндэслэн энэ төсөлд хөрөнгө оруулан удирдан ажиллаж байна. Бидний үеийн буюу 1980-аад оны залуучууд одоо өөрсдийн гэсэн ажлын их туршлагатай болж, ажиллах арга барил нь ашгийн төлөө гэхээс илүү чанартай баг хамт олонтой, чанартай час хийсэн төслөөр өөрсдийн амьдрах хотоо илүү сайхнаар бий болгохыг чин сэтгэлээсээ хүсдэг үеийнхэн. Тийм ч болохоор төслийн санхүүжилтийг бид олон нийтээс босгон, хөрөнгө оруулагчдаа хүртэл стандарттай сонгон хамтран ажиллаж байна.

Барилгын зураг дизайныг “IBC Tower”-ийн удирдлагын баг зураг төслийн ажлыг гүйцэтгэгч “NAP” компанитай хамтран гаргасан монгол оюуны бүтээл юм. Олон улсын стандартад хүлээн зөвшөөрөгдсөн, сертификаттай бүтээн байгуулалт хийхээр зорьсон тус хамт олон аюулгүй байдал, чанар хийц, гүйцэтгэлийг нэн чухалд тооцож байгаа.

-Төслийн хөрөнгө оруулалт мэдээж багагүй хэмжээнд яригдах байх. Хөрөнгө оруулалтыг хаанаас хэрхэн босгов?

-Барилгын салбрын уламжлалт санхүүжилтийн хэлбэрүүдээс гадна IBC Tow­er төслийн багт Монголын салбар бүрийн шилдгүүд хүч нэгтгэн ажиллаж байгаагийн тод жишээнээс дурдвал санхүүжилт, хөрөнгө оруулалтын ажлын баг нь GMG Advisory Firm, Real Estate Investment Trust REAT буюу Үл хөдлөх хөрөнгийн тусгайлсан хөрөнгө оруулалтын санг Монголдоо анхлан байгуулах ажил юм. Тус сангаар дамжуулан төвийн бүсэд орших өндөр зэрэглэлийн оффист өөрийн боломжит хөрөнгөдөө тааруулж хэн бүхэн хөрөнгө оруулалт хийх боломжтой болж буйгаараа онцлог юм. Хүсвэл нэг м.кв. талбай ч эзэмшиж түрээсийн орлоготой болох боломж хүн бүрт нээгдэж байгаа гэсэн үг. Барилгын төслийн гүйцэтгэгч компанийг бид ажлын туршлагаас гадна эргэн тойрны оршин суугчдад хүндрэл учруулахгүйгээр цэгцтэй аюулгүй ажиллагааны стандартыг хүртэл яг олон улсын жишгээр тавьж байгаа.

Төслийн тодорхой хувь нь угаасаа нийтийн өмч болох бодлогыг барьж бас соёлын өвтэй хослуулан өндөр зардал хийцлэлтэй хийж байгаа нь бид бизнесийн ашиг сонирхлоос илүүтэйгээр сайн чанартай, эргэн тойрны олон асуудлуулыг шийдсэн бүтээн байгуулалт хийж байгаагаас харж болно. Энэ төсөл олон улсын туршлагатай монгол залуу мэргэжилтнүүдээрээ нэгдэж хийж байгаа анхны төсөл. Манай багийнхантай танилцсан хүн болгон биднийг энэ төслийг маш амжилттайгаар хэрэгжүүлж чадна гэдэгт итгэл төгс байгаад нь бид бас урамшин ажиллаж байна. Дараа дараагийн төслүүдээ амжилттай хэрэгжүүлэх үүднээс бид Хөрөнгө Оруулалтын Сан үүсгэн чанартай төслийг заавал өндөр үнийн дүнтэй хөрөнгө оруулалт хийхгүйгээр хэн ч манай төсөлд хэдэн ч м2 эзэмшин үл хөдлөхийн хөрөнгө оруулалт хийж болох бодит жишээг гаргаж ирж байгаа юм.

-Тэгэхээр хэн ч энэ төслийн хөрөнгө оруулагч болж болно гэсэн үг үү?

-Мэдээж төслийн үндсэн хөрөнгө оруулагчид гэж байна. Бидний төлөвлөгөөгөөр төслийн 25 орчим хувь нийтийнх болно. За би товчхон тайлбарлаж өгье. Уламжлалт аргаар бол барилгын томоохон төсөл хэрэгжихдээ ямар нэгэн банкнаас бизнесийн буюу барилгын санхүүжилт 10-12 хувьтай зээл аваад буцаагаад барилга болсны дараа худалдан авч буй нэгж байгууллагууд дахиад банкнаас 10-12 хувь хүүтэй зээл авч худалдан авалт хийдэг. Нэг ёсондоо нэг оффис барьж бас худалдахад хүүгийн зардал 20 орчим хувь болж байгаа нь барилгын өртөгт нэмэгддэг энэ ажиллагааг хэмнэж хөрөнгө оруулагч барилгын эздийн хөрөнгө оруулалтын шууд харилцааг үүсгэн харилцан барьсан нь ч, худалдаж авсан нь ч хөрөнгө оруулсан нь ч 3 талдаа хариуцлагатай ажилладаг. Гол нь тэр өндөр хүүгийн хэмнэлтүүдийг хийж байгаадаа утга учир нь оршиж байгаа юм. Уламжлалт аргаар бол энэ өндөр хүү барилгын нийт өртөгт шингэж барилгыг м.кв-ын үнийг өсгөж байна.

Хөрөнгө Оруулалтын сан гэдэг нь та байгаа хөрөнгөө хөрөнгө оруулалтын санд хийснээр банкинд төлөх энэ өндөр хүүгийн зардлыг хасаад жинхэнэ барилгынхаа өртөгөөр хөрөнгө оруулалтын сангийн хувь эзэмших юм. Энэ бол залуу бизнес эрхлэгчдэд үл хөдлөх хөрөнгөтэй болох маш том боломж тийм ч болохоор бид хамтран ажиллах санхүүжилт бүрдүүлэх компаниудаа Монголдоо байгаа шилдэг компаниуд мэргэжилтнүүдээр бүрдүүлсэн байгаа юм.

Бас уламжлалт аргаар барилгын компаниуд барилга, төсөл, маркетинг, борлуулалт, төлөвлөлт бүх ажлаа өөрсдөө хийдэг. Бид олон жил үл хөдлөхийн салбарт ажиллахдаа ямар нэг арилжааны төслийг бол яаж ч хийж болдогийг харсан мэдсэн, үнэ цэнэ үлддэггүйг. Харин IBC Tower бол чиглэл мэргэжил болгон гүнзгийрэн судлагдаж маш олон мэргэжилтэн байгууллагуудын хамтарсан үлгэр жишээ төсөл болж байна.

-Барилгын хийцлэл, стандартын талаар илүү дэлгэрэнгүй яривал?

-Шинээр төлөвлөгдөж байгаа барилга нь төмөр бетон каркасан бүтээцтэй, шалнаас тааз хүртэл 3 давхар шилэн фасадтай, галын болон газар хөдлөлийн аюулгүй байдлыг олон улсын стандартаар төлөвлөж байгаа. Инженер геологийн судалгаа, барилга бүтээцийн тооцооллоор доороо 3 давхар машины зогсоолтой байж болох дүгнэлт гарсны дагуу доороо 3 давхар 280 машины авто зогсоол төлөвлөгдсөн. Барилгын дизайн нь монгол бүжгийн биелгээг харуулж байгаа гэдэг утгаараа бүх давхар нь давтагдахгүй өөр хэлбэр байршилтай гэдэг нь бас нэг соёлын онцлог болж байгаа. Тэр хэмжээгээрээ барилга угсралтын хувьд ихээхэн туршлага, чадвар шаардсан, онцгой төлөвлөлттэй гэсэн ангиллын барилга болж байгаа. Театрын хэсэг нь стандартын дагуу өндөр таазтай, тайзны арын өрөө, гэрэлтүүлгийн хэсэг нь тайзны стандартын дагуу, хөдөлгөөнт тайз, хөдөлгөөнт суудлууд гэх мэт орчин үеийн дэвшилттэй технологийг ашигласан олон шинэлэг ажлууд төлөвлөгдсөн. Дээр дурдсанчлан барилгын давхар бүр нь эргэлдэх маягтай загвартай, Монголд огт хийгдэж байгаагүй барилгын дизайн, фасад зэргээрээ маш онцлогтой болж байна. Барилгын нам давхрын хэсэг (1-6 давхарт) энгийн босоо загвартай биш олон талт далий маягийн шилэн фасадтай. Ингээд бодохоор энэ барилгад давтагдах давхар, давтагдах дизайн гэж ер нь огт байхгүйгээр хийгдэхээр байна.

-Та өөрөө үл хөдлөх хөрөнгийн борлуулалтаар олон жил ажилласан хүн. Улс орны эдийн засгийн байдал ковид, хойд хөршийн дайн гээд энэ зах зээлд эрэлт байна гэж үзэж байна уу?

-Бид бодитоор суурь судалгаатай, бүх талын мэргэжлийн байгууллагуудын хамтралаар энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Манай төслийн судалгааны багийнхан бол миний сүүлийн жилүүдэд хамтарч ажиллаж байгаа хамгийн сайн баг. Энэ төсөл өөрөө амжилттай явах нь чухал болохоор бид судалгааг хамгийн сайнаар хийж санхүү бизнесийн байгууллагуудын чанартай төвлөрлийг үүсгэх нь хотдоо оруулж буй нэмэр гэж харж байна. Хотын төвийн ихэнх том оффис барилгууд түрээсийн бодлого баримталж энэ нь өөрөө нийлүүлэлт багатай байдаг. Оффисын байрны талбай хайсан олон байгууллагууд байдаг ч нэгд эзэмшүүлэх бодлого, хоёрт чанартай төвлөрөл учир дутагдалтай байсан хэвээр байна. Эрэлт бол бий, таатай худалдаж авах нөхцөл болон тухайн улсын онцлог хэв шинж чанартайгаа нийцсэн хөрөнгө оруулалтаар болон Хөрөнгө оруулалтын сангаар худалдан авалт хийх ийм таатай нөхцөл өнөөдрийн байдлаар Монголд байхгүй байна. Үл хөдлөх хөрөнгийн салбартаа өөрийн бодитой хувь нэмрээ оруулахад өөрсдөө чанартай төсөл, чанартай төлбөрийн нөхцөл байдлыг бүрдүүлж төслийг амжилттай хэрэгжүүлэх нь бидний зорилго.

-Тэгэхээр IBC Tower төсөлтэй хамтран ажиллах бүх хүнд нээлттэй гэсэн үг үү. Яаж хамтарч ажиллах вэ?

-Тийм ээ. Бид хөрөнгө оруулагчдад нээлттэй байна. Хөрөнгө оруулалтын санг бий болгоход тодорхой хугацаа хэрэгтэй тул бид тухайн үед нь төслийн пэйж хуудсаар мэдээллийг хүргэх болно. Төслийн худалдаа борлуулалт ч удахгүй нээгдэнэ. Тэр хүртэл бид төслийн хэрэгжилтийг ажлын схемийн дагуу явуулж байна. Одоогийн байдлаар бид төслийн хэрэгжүүлэлтэд бүх анхаарлаа хандуулж хөрөнгө оруулалт хийх компаниудаа сонгон шалгаруулж байна. Олон нийтээс босгох хөрөнгө оруулалтыг тухайн үед нь зарлана.

Дүгнээд хэлэхэд, бид аливааг өөрчилж сайжруулахдаа хүртээмжтэй, зөв консепцтэй байна уу гэдгийг ойлгож хандах хэрэгтэй. IBC tower бол хотын өнгө үзэмжид нөлөөлөхүйц, олон улсын жуулчид хүртэл ирж сонирхох хэмжээний Улаанбаатар хотын чимэг болсон барилга болж хотын төвд сүндэрлэнэ. Мөн барилгынхаа 25 хувийг олон нийтэд нээлттэй Хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан борлуулах тул та ч гэсэн барилгын тодорхой хувийг эзэмшиж, барилга маань жинхэнэ утгаараа олон нийтийн өмч байх болно. Бид бүх төрлийн байгууллагуудын хамтын ажиллагааны болон хөрөнгө оруулалтын саналуудыг авч байна. UA Prop­erties компани дээр төслийн борлуулалт хийгдэж байна.



Б.ЗАЯА