Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур:Шөнөдөө Монгол-Алтай, Хүрэнбэлчир орчимоор 0-5 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Усны тухай хуулийн төсөлд туссан ганцхан заалт л уул уурхайг бүхэлд нь зогсоож мэдэхээр байна” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “Үүрэн телефоны
операторууд хэрэглэгчдийг хохироосон
гомдлуудыг шалгаж эхэллээ” гэснийг V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

ХААХҮЯ-ны Газар
тариалангийн бодлогыг
хэрэгжилтийг зохицуулах
газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Дизель
түлшний хангамж, үнийг нь
тогтвортой байлгахын тулд
ажиллана
гэлээ.

Алтанбулагийн 119 дүгээр ангийн байлдагчийн эгч “Дүүгийн маань
төмсөг хавдчихаад байхад нь сойж байгаад марш тактикийн
тэмцээнд оруулсан байна. Энэ бол цэвэр яргалал мөн” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Усны тухай хуулийн төсөлд туссан ганцхан заалт л уул уурхайг бүхэлд нь зогсоож мэдэхээр байна” хэмээн өгүүллээ.

Сант сургуулийн арван­нэгдүгээр ангийн сурагч
О.Анирчулуу ” Есдүгээр ангиа төгсөөд олон улсын
олимпиадад оролцохоор бэлтгэж эхэлсэн”
гэлээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Улсын харцага Г.Бадрах “Н.Батсуурь аваргатай төлөвлөсөн барилдаанаа гаргаж чадалгүй уналаа. Харамсалтай л байна хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүвтэр байна.


2022 оны 07-р сарын 25-ны 20 цагаас 07-р сарын 26-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хүрэнбэлчир орчимоор 0-5 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.


2022 оны 07 дугаар сарын 27-ноос 07 дугаар сарын 31-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29, 30-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 27-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд зарим газраар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар, секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

УУХҮЯ: Дизел түлшний 28 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд Аи-92 шатахуун 16, дизель түлш 30 хоногийн нөөцтэй байна

Газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн мэдээгээр улсын хэмжээнд өнгөрсөн 7 хоногийн байдлаар нийт 133, 531 тонн шатахууны нөөцтэй байв. Үүнээс А-80 автобензин 7,457 тонн буюу 45 хоногийн,

  • АИ-92 автобензин 41,247 тонн буюу 31 хоногийн,
  • АИ-95 автобензин 4,118 тонн буюу 31 хоногийн,
  • Дизель түлш 77,791 тонн буюу 28 хоногийн,
  • онгоцны түлшний 30 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 61 205 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,362 тонн, АИ-92 автобензин 24,812 тонн буюу 26 хоногийн, АИ-95 автобензин 2,474 тонн буюу 34 хоногийн, ДТ 29,775 тонн буюу 27 хоногийн хэвийн нөөцтэй байгаа талаар УУХҮЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоо долдугаар сарын байдлаар 100 мянгыг даваад байна

Монгол Улсад ирсэн жуулчдын тоо 4.8 хувиар буурчээ

2022 оны хоёрдугаар сарын 14-ны өдөр Монгол Улс хилээ нээж, жуулчин хүлээн авах боломжтой болсноо олон улсад зарласан бөгөөд долдугаар сарын байдлаар Монгол Улсыг зорин гадаад улс орноос ирэх жуулчдын тоо 100 мянгыг даваад байна.

Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гадаадын жуулчдын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл их бөгөөд нэг жуулчин аяллын хугацаандаа ойролцоогоор 1,280 ам долларыг зарцуулж хариуцлагатай аялдаг бол дотоодын аялагчид эх орноороо болон гадаад улс оронд аялах тохиолдолд аяллын хүсэлт гаргасан мэргэжлийн бус компаниас хамааран эрсдэлд орох явдал цөөнгүй гарчээ.

Аялал жуулчлалын тур операторын чиглэлийн зөвшөөрөлгүй, мэргэжлийн бус хувь хүн, хуулийн этгээдүүд сүүлийн үед иргэдийн гадаад, дотоодод аялах хүсэл сонирхлыг ашиглан гадаадын улс орон болон дотоодын чиглэлд хямд зардлаар аялуулах нэрийдлээр баталгаат бус аяллын хөтөлбөр гаргаж, иргэд олон нийт мэдээлэл дутмагаас болж тус хөтөлбөрт хамрагдан эрүүл мэндийн болон санхүүгийн эрсдэлд орох явдлууд гарсаар байгаа аж.

Иймд нийт иргэд, аялагчдад аялал жуулчлалын тур операторын үйл ажиллагаа явуулах эрхгүй, мэргэжлийн бус байгууллагаар үйлчлүүлэхгүй байх, гэрээ хийхгүй байх, төлбөр тооцоо хийж эд хөрөнгө, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Categories
мэдээ нийгэм

Жижиг дунд бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжсэнээ тайлагнадаг тогтолцоотой болно DNN.mn

Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг өнөөдөр Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-т ажиллаж, жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, шийдлүүдийг хэлэлцлээ. Мөн энэ хүрээнд нийслэлийн удирдлагууд, харьяа байгууллагууд хамтран ажиллах арга замууд, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд явуулах үйл ажиллагаа зэрэг асуудлын талаар ярилцсан юм. Уулзалтын үр дүнд нийслэлийн худалдан авах ажиллагаанд жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүний эзлэх хувийг тогтмол гаргаж, аж ахуйн нэгжүүдэд тайлагнахаар болжээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Улаанбаатар хотын эдийн засгийн дийлэнх хувийг үйлдвэрлэл биш, худалдаа давамгайлж байна. Шинээр бизнес эрхэлж буй залуусын дийлэнх нь борлуулалт хийх бодолтой байна. Мөн төрийн зүгээс үйлдвэрлэгчдийг дэмжиж байна гээд зөвхөн нэг агентлаг, яамд үүрэг өгч, биелэлт нэхэхээс илүүтэй иргэдэд үйлдвэрлэгч сэтгэхүй бий болгох нь чухал. Төрийн бүх байгууллагын бодлогод энэ талаар тусгах хэрэгтэй. Манайд импортоор бараа оруулж ирэх, тодорхой хэмжээний үнэ нэмж, худалдах хялбар схем явж байна. Түүнчлэн тодорхой хаалт тавиад үндэсний бараа бүтээгдэхүүнийг худалдан авалтыг зогсоож байна. Тухайлбал, эрүүл мэндийн хамгаалалтын хэрэгслүүдэд тавьсан стандартын улмаас дотоодын үйлдвэрлэгчдийг зогсоож, гаднаас бүтээгдэхүүн худалдан авахад хүрсэн. Мөн түлшний уутны олон тэрбум төгрөгийн оёдлын зардлыг БНХАУ-ын үйлдвэр лүү явуулж байна. Төрийн худалдан авалтын тухай хуулийн заалт ч үйлдвэрлэл эрхлэгчдэд хязгаарлалт болж, аж ахуйн нэгжийн орлого олох боломжийг хааж байна. Иймд төрийн байгууллагуудын худалдан авалт, үйл ажиллагаа бүрд жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн хэлбэрийг шингээж, түүнийгээ тайлагнадаг болгох хэрэгтэй. Тухайн тайланг аж ахуйн нэгжийн төлөөлөлд эргэн тайлагнах тогтолцоог бий болгох, үндсийг тавихаар хэлэлцсэнээрээ үр дүнтэй уулзалт боллоо” хэмээв.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Өнөөдрийн хэлэлцүүлгээр хүнсний хангамж нөөцийг Улаанбаатар хотын хэмжээнд жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хэрхэн бүрдүүлж болох вэ гэдгийг хэлэлцэж, нийслэлээс юуг анхаарч, хэрхэн дэмжих вэ гэдгийг ярилцсан. Жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 95 хувь нь цар тахлын шууд нөлөөнд өртсөн. Энэ хүндрэлийг даван туулах, санхүүгийн дэмжлэгийг зөв хүртээмжтэй хүргэх шийдлүүдийг хэлэлцсэн. Түүнчлэн төрийн худалдан авалтад жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хамруулах, зөв уялдаа холбоог хангах тал дээр шийдлүүдийг гаргасан. Жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнээс төрийн худалдан авалт хийе гэсэн шийдэлд хүрлээ. Зах зээл дээрх бараа бүтээгдэхүүн чанаргүй, үнэтэй, түүхий эдийн нөөц бололцоо дутмаг гэсэн дүгнэлт гарсан. Иймд жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн сургалт, хөгжүүлэлтэд онцгой анхаарах хэрэгтэй. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд хэрхэн зохион байгуулах шийдлүүдийг хэлэлцсэн. Төрийн худалдан авалт буюу нийслэлийн худалдан авах ажиллагааны жагсаалтыг гаргаж жилийн эцэст нийслэлийн худалдан авах ажиллагааны хэдэн хувийг жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүн эзэлж байна вэ гэдэг тайланг гаргахаар боллоо” хэмээн өгүүллээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн зориулалттай барилга худалдан авах, түрээслэх журмаар 22 мянган хүүхдийг суралцуулна DNN.mn

2022-2023 оны хичээлийн жилээс нийслэл Улаанбаатар хотын цэцэрлэгийн насны хүүхдийг хамран сургах тойргийн цэцэрлэгт бүрэн хамруулах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нийслэл дэх ажлын хэсэг хуралдаж, түрээслэх, худалдан авах цэцэрлэгийн барилга, объектуудын талаар хэлэлцлээ. Хотын удирдлагууд есдүгээр сараас эхлэн хүүхдүүдийг сугалаагүйгээр цэцэрлэгт хамруулахын тулд нийслэл Улаанбаатар хотын зүгээс бүх боломжоор ажиллаж байгаагаа илэрхийлж байлаа.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:

-Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байгаа. Нийслэлд мөн Ажлын хэсэг байгуулж, Боловсрол, шинжлэх ухааны сайдад үр дүнг танилцуулахаар Ажлын хэсгийн хурлыг хийж байна. Одоогийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 34 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байна. Үүний улмаас хамран суралцах асуудал их хөндөгдөж байна. Л.Энх-Амгалан сайд манлайлж, нийслэлийн зүгээс миний бие түрээслэх, худалдан авах объектийг судалж байгаа. Энэ жилийн хувьд цэцэрлэгийн зориулалттай барилга объект худалдан авах болон түрээслэх журмаар 22 мянган хүүхдийг суралцуулахаар болж байна. Үлдсэн хүүхдүүдийг гэр цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд хамруулах гэх мэт шийдлүүдийг эрэлхийлж байгаа. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу есдүгээр сараас хүүхдүүдийг сугалаагүйгээр цэцэрлэгт хамруулахын тулд нийслэлийн зүгээс бүх боломжоор хангахаар ажиллаж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүрэгт ажилласан. Энэ долоо хоногт бусад дүүргүүдэд хуваарь гарган ажиллана. Цэцэрлэгийн зориулалттай 14 объект худалдаж авах төлөвлөгөө гарсан. Үлдсэн объектийг түрээсэлнэ. Мянган хүнтэй орон сууцны хорооллын нэг айлд нэг бага насны хүүхэд байна гэж тооцоход 200 хүүхдийн цэцэрлэгийг заавал барьж байгуулах норм, стандарт бий. Барилгын компаниуд тодорхой норм, стандартын дагуу зургаа батлуулж, ажил болгодоггүй олон жишээ байна. Иймд хотын зүгээс норм стандартад өөрчлөлт оруулах, хангуулах, цэцэрлэггүй орон сууцны хорооллыг Улсын комисс хүлээж авахгүй байх хатуу шаардлага тавина. Нийгмийн хариуцлагын хүрээнд барилгын компаниуд хариуцлагатай байж, нийслэлийн удирдлагуудын зүгээс хүүхдүүд, иргэдийнхээ төлөө норм журмыг мөрдүүлэхийн төлөө ажиллана” хэмээн өгүүллээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Categories
мэдээ цаг-үе

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийг эрчимжүүлж, нөөц бүрдүүлэхээр ажиллаж байна DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд саяхан “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцан “Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” албан даалгаврыг гаргасан. Түлш үйлдвэрлэхэд санхүүжилт болон тулгарч буй бусад хүндрэлийг шийдвэрлэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл болгосон. Тэр дундаа аравдугаар сарын 1-ний дотор шахмал түлшний нөөцийг 200 мянган тоннд хүргэх үүргийг өгсөн билээ. Энэхүү албан даалгавартай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон бусад холбогдох албаныхны хамт “Тавантолгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа. “Таван толгой түлш” ХХК нь баруун бүсийн үйлдвэртээ дөрвөн шугам ажиллуулж, одоогийн байдлаар нийслэлийн зургаан дүүрэгт байрлах агуулах болон үйлдвэрийн агуулахад нийт 60 мянган тонн түлш нөөцлөөд байгаа юм.

ШАХМАЛ ТҮЛШ НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ХУВЬД ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРСЭН, ЧАНАРЫГ НЬ МЭДЭРСЭН БҮТЭЭГДЭХҮҮН

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:

-Нийслэл хотын хувьд 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах тухай Нийслэлийн Засаг дарга захирамж гарч, хэрэгжилтийг хангах чиглэлээр бүх шатанд ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэлийн нэг хэсэг нь шахмал түлшний нөөц бэлтгэх, гэр хорооллын иргэдийг түлшээр хангах ажил байдаг. Нийслэлчүүдийн хувьд шахмал түлшийг дөрөв дэх жилдээ түлэх гэж байна. Хэрэглээнд нэвтэрсэн, үр ашиг, чанарыг нь мэдсэн бүтээгдэхүүн. Гэр хорооллын 200 гаруй мянган өрх айлыг ая тухтай, дулаан өвөлжүүлнэ гэдэг том асуудал. Ирэх өвлийн хувьд нийслэлийн Налайх дүүрэг агаарын чанарын бүсэд багтаж, хэрэглэх түлшний хэмжээ 700 мянгад хүрэх төлөвтэй байна. Нийслэлийн хувьд шахмал түлшний тээвэрлэлт, агуулах /нөөц бүрдүүлэх/, борлуулагчдын урамшуулал, цалин хөлсний асуудлыг хариуцдаг. Өнөөдрийн байдлаар шахмал түлшний 60 мянган тонн нөөц бүрдүүлэн хадгалж байна. Аравдугаар сарын 1 гэхэд нөөцийг 200 мянган тоннд хүргэх үүрэг өгсөн. Гэтэл агуулах тун хүрэлцээгүй байна. Ковидын үеэр агуулах олдоцтой байсан бол энэ жилээс ховорхон болж байна. Гэвч бид бүх боломжит хувилбарыг судалж, хүлээсэн үүргээ биелүүлнэ гэсэн юм.

Түүнчлэн шахмал түлшний борлуулалтыг эртнээс оновчтой зохион байгуулах, өндөрлөг газарт аж төрж буй иргэдэд хүргэх, тэр дундаа ахмад настан, олон хүүхэдтэй, жирэмсэн эхчүүдэд үйлчилгээг ойртуулах зорилгоор өндөрлөг газруудад борлуулалтын цэг байгуулах саналыг ч гаргаж байлаа. Өндөрлөг газруудад тээвэр хийх компанийг тусад нь шалгаруулж, тарифыг ялгаатай тогтоох боломжтойг ч мөн хэлж байлаа. Тээврийн компаниудад тавьж буй шалгуурыг хэт өндөр байлгах нь зохимжтой буй гэдгийг ч мөн Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө дурдсан юм.

ЦААШИД ДАРХАН, ЭРДЭНЭТЭД Ч ШАХМАЛ ТҮЛШ НИЙЛҮҮЛДЭГ БОЛНО

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн хувьд түлш нийлүүлэлт, борлуулалтад шинэлэг хэлбэрийг ашиглах, нийслэлийн хувьд хороодын хэсгийн ахлагч нартай хамтран ажиллах, энэ жилээс түлш хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх, түлш борлуулах картыг ашиглан түгээлтийг оновчтой болгох, борлуулагч нар ашиг олохын сацуу түлш хадгалах агуулахтай болгоход болохгүй зүйлгүй гэсэн саналыг дэвшүүлсэн юм. Салбарын сайд цааш нь хэлэхдээ “Үйлдвэрлэлийг түргэсгэхийн тулд “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийг ашиглалтад оруулж, бүрэн ажиллуулж эхлэх үүрэг даалгаврыг өгсөн. Зүүн үйлдвэр нь жилд 900 мянгаас нэг сая 200 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Улаанбаатар хот жилдээ 600 гаруй мянган тонн түлш хэрэглэдэг. Тиймээс цаашид зөвхөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг ярих бус Дархан, Эрдэнэт, бусад галт тэргээр холбогдож буй бүхий л хот сууринд шахмал түлш нийлүүлэх, аймгуудын төвүүдийг агаарын бохирдлоос салгах асуудлыг хөндөн тавих цаг болсон” гэлээ.

“Өнөөдрийн байдлаар манай баруун бүсийн үйлдвэрийн таван шугам ажиллаж, 60 мянган тонн түлш нөөцлөөд байна. Аравдугаар сарын 1 гэхэд 200 мянган тонныг нөөцөлсөн байх ёстой. Бид наймдугаар сарын 1-ээс зүүн бүсийн үйлдвэртээ дөрвөн шугам ажиллуулж, нөөц бүрдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үйлдвэрийн бүсийн агуулахад 6000 тонн түлш нөөцлөөд байна” гэж “Таван толгой түлш” ХХК-ийн ерөнхий инженер Ц.Алтансүх хэлж байлаа.

Categories
мэдээ цаг-үе

ШӨХТГ: Худалдаа, үйлчилгээний төвүүд иргэдэд ариун цэврийн өрөөгөө үнэ төлбөргүй ашиглуулах үүрэгтэй DNN.mn

Ариун цэврийн өрөөгөө үнэ төлбөргүй ашиглуулахыг үүрэг болгожээ

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газарт хэрэглэгчдээс “Худалдаа, үйлчилгээний төвүүдийн ариун цэврийн өрөөг үйлчлүүлэгчдэд төлбөртэй ашиглуулж байгаа нь хууль зөрчин иргэдийг хохироож байна” гэсэн гомдол мэдээлэл ирүүлжээ. НИТХ-ын 2022 оны 23 дугаар тогтоолоор “Нийтийн бие засах газрын төлөвлөлт байгуулалтад тавигдах техникийн шаардлага” хотын стандартыг баталж, энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдүүлэхээр заасан.

Үүний дагуу ШӨХТГ-аас дүүргүүдийн Засаг даргын тамгын газарт дээрх хууль болон стандартыг хэрэгжилтийг хангах хүрээнд олон нийтийн барилга, байгууламж бүхий худалдаа, үйлчилгээний байгууллага эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй байх, иргэдэд үнэ төлбөргүйгээр чөлөөтэй ашиглах нөхцөл боломжийг бүрдүүлэх, арга хэмжээ авах талаар зөвлөмж хүргүүлжээ

Categories
мэдээ цаг-үе

Автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр нүүрс гаргаж эхэллээ DNN.mn

Манай улсын нүүрс тээврийн хамгийн том гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтод AGV (Automatic Guided Vehicle) буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгсэл ашиглан, экспортын нүүрсийг гаргаж эхлээд байгаа. Автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр хоногт 20 машин, 40 чингэлэг нүүрс экспортод гаргаж байгаа бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн 3 хоногт 60 машин 120 чингэлэг нүүрс экспортолжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн мэдээллээр Гашуунсухайт боомтын Нэгдсэн терминалын ачаа эргэлтийн хүчин чадлыг 2025 онд 75 сая.тоннд хүргэх зорилт тавиад байгаа юм. Эхний ээлжид 36 сая тоннын хүчин чадалтай терминал цаашдаа 60-75 сая тонн хүртэл нэвтрүүлэх гурван үе шаттай бүтээн байгуулалтын ажил явагдах юм.

Нэгдсэн терминалын хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 60 хувиар, “Тавантолгой” ХК 15 хувиар, “Энержи ресурс” ХХК 25 хувиар тус тус санхүүжүүлэхээр харилцан тохиролцож, гэрээ байгуулан гүйцэтгэлийг ханган ажиллаж байна.

УУХҮЯ-ны 7 хоногийн статистик мэдээллээр 7 дугаар сарын 15-21-нд авто замаар 5 981 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт 737.7 мянган тонн нүүрс гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.4 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 10 113.7 мянган тонн нүүрс экспортод гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнд хүрчээ.

Дээрх хугацаанд авто замаар 272 чингэлэг, төмөр замаар 160 чингэлэг буюу оны эхнээс 820.4 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 16.5 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 445, төмөр замаар 1987 чингэлэг буюу оны эхнээс нийт 2 023.7 мянган тонныг экспортлов. 7 хоногийн хугацаанд 167.1 мян.тн төмрийн хүдрийн баяжмал экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар өсжээ. Төв банк оны эхнээс 7 дугаар сарын 21-ний байдлаар 9 263.2 кг алт худалдан авсан байна.