Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 101 жолооч согтуугаар жолоо барьж, 132 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Millions of Americans admit to drunk driving, CDC finds - CBS News

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1403, хулгайтай холбоотой 24, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 95, гэмт хэргийн шинжтэй 73 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 101, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 106, хүний биед халдсан 63, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 64, эрүүлжүүлэх байранд хоносон 132, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 89 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтууд хэвийн ажиллаж нүүрсний экспорт нэмэгдэж байна DNN.mn

Манай улсын нүүрсний томоохон компаниуд болох “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”-ийн уурхайнууд хэвийн ажиллаж байна. Компаниудын үйл ажиллагаа тогтмол явагдаж байгаа нь нүүрсний экспорт нэмэгдэх боломжийг олгож буйг УУХҮЯ-наас мэдэгдэж байна. Тодруулбал, экспортыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.4 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Компаниудын хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ онд 9.3 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 1.9 сая тонныг гаргаад байна. Нээсэн нүүрсний нөөц хангалттай байгаа тул борлуулалт сайжирвал төлөвлөгөө бүрэн биелүүлэх боломжтойг мэдээлж байна. “Энержи ресурс” компанийн хувьд хил, боомтын нэвтрэлтээс шалтгаалж үйлдвэрийн хүчин чадлаа 40-50 хувиар ашиглаж буйг мэдээллээ. Тус компанийн нүүрс угааах үйлдвэр нь жилд 15 сая нүүрс баяжуулах хүчин чадалтай бөгөөд сүүлийн 10 жилд 69.5 сая тонн нүүрс баяжуулаад байна. Бүтээгдэхүүний тухайд 9-10 сая тонн нүүрс гаргах хүчин чадалтай. Дээрх хэмжээний нүүрс экспортлох боломжтой ч мөн л хил, боомтын нэвтрэлтийн хүчин чадал, худалдааны байдлаас хамаарч буйг мэдээлж байна.

Тэгвэл ГХЯ-наас хилийн боомтуудын үйл ажиллагаа нээлттэй, хэвийн болж буйг мэдээлж байна. Монгол Улс, БНХАУ-ын хооронд байнгын ажиллагаатай автозамын 9 боомт ажиллуулах хэлэлцээртэй. Үүнээс 7 боомт нь нээлттэй, ачаа, тээврийн хөдөлгөөн хэвийн явагдаж буйг мэдээллээ.

Цар тахлын улмаас БНХАУ-ын талын саналын дагуу хаалттай байгаа Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат авто замын боомтуудын ачаа тээврийн хөдөлгөөнийг сэргээх чиглэлээр дипломат шугамаар ажилласны дүнд Бичигт-Зүүнхатавч авто замын боомтын үйл ажиллагааг сэргээж, Хятадын талд гацсан 200 гаруй тээврийн хэрэгслийг татан авах ажлыг энэ сарын 22-ноос эхлүүлээд байна. Ингэснээр нүүрс тээврийн авто машиныг улсын хилээр нэвтрүүлж, цаашид газрын тос болон бусад шаардлагатай экспорт-импортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэхээр Хятадын талтай тохиролцоод байна. Одоогийн байдлаар цар тахлаас шалтгаалж аль нэг боомтын үйл ажиллагааг хязгаарлах талаар ямар ч мэдээлэл ирээгүй байгааг тодотгож байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 46 гомдол, мэдээллийг хянан шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газар | АТГ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 7 дугаар 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 190 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 99 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 91 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 46 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 7 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 21 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 6 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 15 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгаж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Украины байдлыг хэлэлцэнэ DNN.mn

НҮБ-ын төв байранд коронавирусний халдварын анхны тохиолдол илэрчээ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ долоодугаар сарын 29-нд Украины асуудлаар хуралдана гэж АЗ-ийн долоодугаар сарын өргөтгөсөн нэмэлт ажлын хөтөлбөрт дурджээ.

Энэ удаагийн хурлаар долоодугаар сарын 22-нд Истанбул хотноо хүрсэн Украины үр тариа, мөн Оросын хүнсний бүтээгдэхүүн, бордооны экспортын талаарх хэлэлцээрийн хэрэгжилтийг хэлэлцэх төлөвтэй байна.

Долоодугаар сарын 22-нд Истанбулд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш нарыг байлцуулан Украины боомтуудаас үр тариаг аюулгүй тээвэрлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Уг баримт бичигт Украин, ОХУ, НҮБ, Туркийн төлөөлөгчид гарын үсэг зурсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 3 дахин өсчээ DNN.mn

Эрдэнэс Тавантолгой” ХК хоногт 300 машин нүүрс экспортод гаргаж байна

Долоодугаар сарын 15-аас 21-ий өдрүүдэд авто замаар 5,981 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт 737.7 мян.тн нүүрс гарсан нь өмнөх оны мөн үеэс 3.4 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 10,113.7 мян.тн нүүрс экспортод гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнд хүрчээ.

Дээрх хугацаанд авто замаар 272 чингэлэг, төмөр замаар 160 чингэлэг буюу оны эхнээс 820.4 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 16.5 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 445, төмөр замаар 1987 чингэлэг буюу оны эхнээс нийт 2,023.7 мян.тн-ыг экспортлов. Долоо хоногийн хугацаанд 167.1 мян.тн төмрийн хүдрийн баяжмал экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар өсжээ.

Төв банк оны эхнээс долоодугаар сарын 21-ий байдлаар 9,263.2 кг алт худалдан авсан байна хэмээн УУХҮЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Аялал зугаалгын АИ-92 чацга “үйлдвэрлэдэг”, ажлын дизель амьдрал үйлдвэрлэдэг DNN.mn

Эрх баригч Ардын намын дарга сайдууд АИ-92 шатахууны үнийг он дуустал нэмэхгүй гэж гэж жигтэйхэн сүрхий мэдэгдэл хийгээд байгаа. Тухайлбал, Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдал гэдэг нөхөр “Монгол Улсын Засгийн газар “Роснефть компанитай сүүлийн дөрвөн сарын турш хэлэлцээ хийж бодит үр дүнд хүрлээ” гэж мэдэгдсэн. Түүний хэлж буйгаар бол АИ-92 бензиний жижиглэнгийн үнийг 2390 төгрөг дээр тогтворжуулж, литр тутамд 1340 төгрөгийн хэмнэлттэй худалдан авах боломжийг бүрдүүлсэн. Дэлхийн зах зээл дээр АИ-92 бензин тонн нь 747-1285 ам.доллар болж 72 хувь өссөн бол манайд зургаан хувийн өсөлттэй байгаа. Энэ нь сүүлийн 30 жил хийгдэж байгаагүй түүхэн гэрээ мэтээр яриад байгаа. Яг үнэндээ АИ-92 бол монголчуудын аялал зугаалгын бензин. Одоо манайхан ажил албаны тухай бодолгүй, огтоос бодож санах юмгүй бүгд эх орноороо хөндлөн гулд зугаалж яваа.

Тэгэхээр АИ-92 бензин шулуун шударга эрсхэн хэлэхэд яалт ч үгүй чацга “үйлдвэрлэж” байгаа нь үнэн. Үндсэндээ ард түмэн үзэсгэлэнт байгалийн сайханд зугаалж, газар сайгүй ялгадсаараа булж явна. Зуны дэлгэр цагт амарч зугаалж яваа ард түмний буруу гэж мэдээж юу байхав. Хамгийн гол нь АИ-92 бензин ийм л үүрэгтэй байна гэдгийг нь тодотгож хэлж байгаа хэрэг. Ардын намын хурган сайдуудын попроод, түүхэн шийдвэр гэж хэлээд байгаа АИ-92 Монголд ийнхүү зугаалгын зориулалт бүхий үүрэг гүйцэтгэж байна. Хэрвээ ажил мэддэг, амьдрал мэддэг, ард түмнээ боддог дарга сайдуудтай, эрх баригчидтай байсан бол АИ-92-ын үнийг буулгах бус Монголын эдийн засагт гол нөлөө үзүүлдэг, хадлан тариа, төмс ногоог нь хангадаг дизель түлшний үнийг бууруулах байлаа. Тэгвэл улс орны цаашдын нөхцөл байдал бид бүхний ахуй амьдралд бодит нөлөө болох байлаа. Үүнийг хэн ч бодож тооцоолсонгүй нь харамсалтай.

Гэхдээ манайхны энэ унхиагүй дарга нар мэдэхгүй байна уу, мэдсэн ч ажил хийж, тариа ногоотой зууралдаж байгаа хүмүүсээ улам чангалж, аялж зугаалж эх орноороо хэрэн хэсэж яваа нөхдөө улам давраагаад байна уу. АИ-92-ынх нь үнийг бууруулаад, монголчуудыг ажил хийлгэхгүй тэнүүлж, харин ажлынх нь ганц амин судас болсон дизель түлшнийх нь үнийг улам нэмээд, энэ тэнэгүүдийг гурил будаагүй, төмс ногоогүй, хадлан тэжээлгүй болгоод өгье гээд оросууд хөмхийгөө зуугаад, биднийгээ чангалж суух шиг. Ийм л дүр зураг уншигдаад байна. Энэ сарын 16-аас АИ95 4210, дизель түлш 4030 төгрөг болж нэмэгдсэн. Хотоос зайдуу сум сууринд дизель түлшний үнэ улам үнэтэй байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн тариаланч Г.Батбаяр “Манай суманд дизель түлш 3690 байснаа 4070 болчихсон байна. Үндсэндээ хадлан тарианы ажил, намрын их ажил эхлэх гэж байгаа энэ хариуцлагатай үед түлшний үнэ 380 төгрөгөөр нэмэгдчихлээ. Тариаланч бидэнд асар том цохилт боллоо. Одоо дахиад түлшний үнэ нэмэгдэх сураг байна. Арай үгүй байлгүй дээ. Тариа тарих, түүнээ хураах, мөн тариагаа зөөх комбайн, трактор, техник хэрэгсэл бүгд дизель түлшээр хөдөлдөг гэдгийг энэ төр засгийнхан мэддэг баймаар юм. Мөн хадланчдын өвсөө хаддаг пад пад трактороос аваад газар тариалан, хөдөө аж ахуйн салбарын хөдөлж байгаа болгон дизелиэр ажиллаж байгаа. Тэгтэл амь амьдрал болсон түлшний үнийг нэмээд харин 92 шатахууны үнийг тогтворжуулна, бууруулна, он дуустал нэмэхгүй гэж зарлаад байгаа нь ямар учиртай юм бэ. Намрын ургац хураалт дээр маш их хүндрэл гарах нь тодорхой боллоо. Энэ байдлаараа тариаланчид ургацаа хурааж чадах эсэх нь асуудалтай боллоо. Ирэх жилийнхээ талбайг бэлтгэж уринш хийдэг. Манай энэ тариалангийн бүс нутагт уринш хийсэн нэг ч тариаланч одоогоор алга. Түлшнийхээ үнэнд боомилоод гараа хумхиад хэлэх ч үггүй сууж байна. Уринш хийж чадахаа байвал ирэх жил будаа тарихгүй. Ийм л хүндрэлтэй асуудалтай бид бүхэн туллаа” хэмээн арга цөхрөн ярьж байна.

Монголчууд биднийг талх гурилтай залгуулж, төмс ногоотой байлгаж байгаа тариаланчид, ногоочид, буянтай хүмүүстээ эрх баригчид минь арай өширхдөг юм биш байгаа даа. Яг тариа ногооных нь цагт түлшнийх нь үнийг чөлөөлж өгөх байтал сөхөрч унатал нь нэмж, амаар нь шороо үмхүүлж, яс махтай нь хатааж байгаа нь нээрээ тариаланчдын

хэлдгээр ямар учиртай юм бэ. Нөгөө төмс хүнсний ногоо, улаанбуудайныхаа хэрэгцээг дотооддоо 100 хувь хангана гэж хэлээд байсан нь энэ үү. Эсвэл гурилгүй, ногоогүй болгож ард түмэн өлбөрч үхэхийг харах гээгүй юм бол дизель түлшнийхээ үнийг бууруулаач ээ. Эдийн засагч Г.Батзориг саяхан манай сонинд өгсөн ярилцлагадаа “Холбогдох байгууллагуудаас инфляцийг 16 хувьд хүрсэн талаар мэдээлж байна. Гэвч бодит байдал дээр 20 гаруй хувь давсан” гэдгийг мэдэгдсэн. АИ95 болон дизель түлшний үнэ өссөнтэй холбоотойгоор ирэх есдүгээр сарын эхээр инфляц төд удалгүй 30 хувь руу дөхөх нь. Ингэснээр Монголчуудын гурван хүн тутмын нэг нь бус, хоёр хүн тутмын нэг нь ядууралд нэрвэгдэж, цаашлаад өлсгөлөнд нэрвэгдэх аюултай гэдгийг ч олон улсын санхүүгийн байгууллагаас анхааруулсаар байгаа.

Наанаа найланхай аашилж байгаад ар хударгаар нь хутгалдаг нэгэн шиг Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Уул уурхайн сайд Г.Ёндон нар “Дизель болон АИ-92 шатахууны үнийг тогтворжууллаа” хэмээн ард түмнийг тохуурхсан, ажил хийж байгаа тариаланчид, ногоочидодоо өширхсөн юм шиг ийм увайгүй мэдэгдэл хийхээсээ ичих хэрэгтэй. Ичээд зогсохгүй амьдрал бүтээж байгаа тариаланчид, ногоочдоос уучлал гуйх ёстой. Аялж зугаалж, эрхэлж яваа иргэдэд таалагдах гэсэн тэнэг шийдвэрийн горыг бид улсаараа, нийтээрээ, нийгмээрээ удахгүй хүртэнэ. Монголчуудын амьдрал, хувь заяа эцсийн эцэст дизель түлш дээр тогтож байгааг эрхэм сайд нар та бүхэн мэддэг болов уу. Хэрвээ мэддэг байсан бол ард түмэнд таалагдахын тулд АИ-92 шатахууны үнийг буулгаснаас, амьдралд нь нөлөөлөх дизель түлшний үнийг бууруулж, улс орноо ард түмнээ бодох байсан юм.

Манай улс нэгдүгээр сараас долдугаар сарын10-ны хугацаанд нийт 946 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсны 872.3 мянган тонн шатахуун байна. Үүнээс АИ-92 автобензин 314.8 мянган тонн бол дизель түлш 472.9 мянган тонн байна. Өөрөөр хэлбэл, АИ-92 шатахуунаас дизель түлшний хэрэглээ 158.1 мянган тонноор өндөр байна. Үүнээс үзэхэд хэрэглээ өндөр бүтээгдэхүүнийхээ үнийг тогтмол хэмжээнд барих нь эдийн засгийн хувьд өндөр үр нөлөөтэй гэдэг нь нэгэнт тодорхой харагдаж байгаа юм. Угтаа энэхүү энгийнээс энгийн ойлголтыг энэ Засгийн газрынхан бүгдээрээ мэдэж байгаа ч үнэнийг нь хэлэх зоригтой, шударга хүн алга. Хүүхэд нь буруу зүйл хийснийг нь мэдэж байгаа ч толгойг нь эргэтэл хашгирч, дороо дэвхцэж уйлаад зогсохгүйг нь мэддэг эрх хүүхдээсээ айдаг эцэг эхчүүд шиг л нүдэн балай чихэн дүлий суусаар.

Б.Хулан

Categories
гадаад мэдээ цаг-үе

Нидерланд улсад сармагчны цэцэг өвчний вакцинжуулалт эхэлжээ DNN.mn

ДЭМБ: Томуугийн вакцин нь өвчлөлийг бууруулахад чиглэсэн хамгийн шилдэг  арга | News.MN

712 тохиолдол илрээд буй Нидерланд улс иргэдэдээ өчигдрөөс сармагчны цэцэг өвчний вакцин хийж эхэлжээ.

Хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн Амстердам, Хаага хотод эхний ээлжинд 32 000 хүнийг вакцинжуулахаар болсон байна.

Вакцинжуулалтад хамрагдаж буй 32 000 хүний дотор бэлгийн замын өвчний улмаас эмнэлгийн бүртгэлд орсон хүмүүс тодорхой хувийг эзэлж байгаа юм байна. Гэхдээ уг вакциныг ДОХ-ын вирус тээгчид болон PrEP эмийг тогтмол хэрэглэдэг хүмүүст хориглож байгаа аж. PrEP нь хамтрагчаасаа ДОХ авах магадлалыг бууруулах зориулалттай эм юм байна.

“Bavarian Nordic” компанийн “Imvanex” хэмээх уг вакцин нь одоогоор энэ өвчний цорын ганц вакцин бөгөөд эрсдэлт бүлгийн иргэд 28-аас илүүгүй хоногийн зайтай хоёр тун тариулах юм байна. .

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгчийн зарлигаар 16 шүүгчийг шинээр томилов DNN.mn

Өнөөдрөөс хэрэгжих Шүүхийн тухай хуулийн ОНЦЛОХ ЗААЛТУУД | News.MN

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бүрэлдэхүүн шинээр томилогдсоноос хойш шүүгчийн анхны сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ.

Тодруулбал 2022 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр 21 сул орон тоо зарлаж, шат дараатайгаар хуульчдыг сонгон шалгаруулж, 17 нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналаа Ерөнхийлөгчид өргөн барьсан юм.

Үүнээс хяналтын шатны шүүхийн шүүгчээр хоёр, давж заалдах шатны шүүхийн шүүгчээр долоо, анхан шатны шүүхийн долоо нийт 16 шүүгч энэ сарын наймны өдөр томилогдон ажилдаа оржээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТАНАЙД ӨНЖЬЕ: Солонгос айлд өнжсөн тэмдэглэл DNN.mn

Баяр наадмын амралтын өдрүүдэд БНСУ-д томилолтоор яваад ирлээ. Сөүлийн баруун урд буланд орших Гёнги мужийн Ансан хотын айлд өнжсөн тэмдэглэлээ хүргэе. Солонгос иргэдийн тухайд манайхаас өөр. Суурьшмал соёл иргэншилтэй учраас садан төрлийн хүмүүсийнхээрээ ч хонож өнжөөд яваад байдаггүй. Аав, ээжийнхээрээ Цагаан сар болон Ургацын баяраар л очиж уулздагийг сонсож байсан юм. Манайх шиг нэг, нэгнийхээрээ цаг тутам хэсэх зав тэдэнд байдаггүй. Цаг тутам л ажиллаж хөдөлмөрлөж байдаг улс л даа.

Томилолтын сүүлийн өдөр нисэх рүүгээ дөхөх санаа байсан ч Ансан хотыг зорьж монголд элэгтэй нэгэн айлд үдлэв. Метроны буудлаас айлын эзэн гэргийн хамт инээд алдан мэндчилж уулзлаа. Нөхөр нь машины зогсоол дээр байгаа гээд хоёр талдаа чемоданыг минь түрээд л хурдан хурдан алхлаа. Цаг эртэд далай үзүүлэхээр яарсан нь энэ ажээ. Гараад хөдлөхөд түгжрэл алга, зам нь сэлүүхэн. Харин бүгчим халуунд масктай явах нь төвөгтэй юм

Энэ зуурт хонох айлынхантайгаа танилцаж нүүр хагарлаа. Монгол хүн гэхлээр тэд ихэд сонирхож байгаа нь илт. БНСУ-д хэддэх удаагаа ирж байна вэ гэх асуултаар бидний яриа эхэллээ.

Энд үйлчилгээний байгууллагууд оройн 22:00 цаг гээд үүдээ хаах юм. Хүмүүс ч 22:00 цагтай уралдаж хоолоо идээд л гарч байх юм. Энэ нь эдийн засагт асар хор хохирол учруулж байгааг гэрийн эзэн онцолж байлаа. Бараа бүтээгдэхүүний үнэ ч тэнгэрт хаджээ.

Солонгос гэр бүл машиндаа Англи дуу сонсон явах нь анхаарал татлаа. Учрыг нь лавлавал эхнэр нь жил хагасын хугацаанд Шинэ Зенландад хэл сурсан гэнэ. Мартахгүйн тулд машиндаа англи дуу сонсож явдаг аж. Хүүхдийнхээ ч хэлний болосвсролыг дэмжих давхар ач холбогдолтойг онцолсон юм.

Энэ мэтийг хөөрөлдөх зуур далай дээгүүр тавьсан замаар жирийлгэсээр зорьсон газартаа ирэв. Ансан хотын томоохон бүтээн байгуулалтын нэг далайн амралтын газар долоон жилийн өмнө ашиглалтад оржээ. Нутгийн иргэд олноор цуглаад шувуу хооллох аж. Манайхны гандан орж тагтаа хооллодогтой тун төстэй юм. Өндөрлөгт гарч далай болон хотыг бүхэлд нь харах гэтэл цамхаг нь 10 минутын өмнө хаажээ. Өнөөх л цар тахлын нөлөөгөөр үйлчилгээний газрууд цаг яагаа ч үгүй байхад л үүдээ хаачихаж. Өндөрлөгт нь гарч чадаагүй ч далайн амралтын газарт нь зургаа даруулангаа кофе ууж хэсэг амсхийлээ.

Ансан хот үйлдвэрийн дүүрэг байж. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд аялал жуулчлал хөгжиж амралтын газар, орон сууцнууд олноор сүндэрлэснийг гэрийн эзэн онцолж байв. Товчхондоо тансаг зэрэглэлийн хот энд босож байна. Үүнтэй холбоотойгоор амьдрах өртөг нь ч нэмэгджээ. Зам зуурт ажиглахад бүтээн байгуулалт гэрлийн хурдаар цэцэглэж байгаа нь илт.

Төд удалгүй оройн хоолны захиалгын цаг дөхөж байгаа тул бид буцлаа. Эндхийн хоолны газруудын ачаалал их юм. Хаашаа ч харсан хоолны газрууд дүүрэн хүнтэй. Хоолоо авлаа л бол хурдхан идээд л суудлаа чөлөөлөх аж. Дараагийн хүн нь орж ирээд л гялс идээд гарна. Харин энд хүүхдүүд харагдсангүй. Мөн л ковидын нөхцөл байдалтай холбоотой гэнэ.

Оройн хоолоо түргэхэн идсэн бид гэрийн зүг хүлгийн жолоо залав. Булан тохой сүлжиж явсаар тэнгэр баганадсан өндөр орон сууцнуудын дунд ирлээ. Өнжих айл маань 47 давхарт гэнэ. Лифтээр нүд ирмэхийн зуурт л гараад ирэв.Гэрийн эзэн Ансан хотын дунд сургуулийн түүхийн багш Со Ги Нам. Харин эхнэр И Хён Сүн дүүргийнхээ цэцэрлэгүүдийг хариуцсан даргаар ажилладаг. Эхнэр нь Конкүкийн их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Эднийх хоёр хүүхэдтэй. Хүүхдүүдийнхээ боловсролд онцгой анхаардаг нь илт харагдаж байлаа. Том хүү нь Со Жи Юн АНУ-д их сургуульд робот инженерчлэлийн чиглэлээр сурдаг бол бага хүү нь Со Жи Пю Англид маркетинг чиглэлээр сурдаг гэнэ.

Гэрийн эзэгтэй зочдодоо орон сууцаа танилцуулав. Том өрөөнийхөө хойморт гэр бүлийнхээ зургийг өлгөжээ. Хүүхдүүдийнх нь өрөөгөөр шагайвал нэг ор, өрөөстэй англи номнуудаас өөр эд хогшил алга. Өрөөнүүд нь минимал хэв шинжийг агуулжээ. Цонхоор нь харвал хотыг тэр чигээр нь зураглах аж. Доошоо зам руу нь нүд бэлчээвэл 20:00 өглөөний 08:00 цагийн хооронд машин тавьж болно гэх тэмдэглэл зурайж байх нь тэр. Замаар герман машинууд дүүрэн холхиж байх юм. Энэ талаар гэрийн эзнээс тодруулбал гадаад машины импортын татварыг тэглэсэнтэй холбоотой гэнэ.

Цааш номын өрөөг сонирхвол амьдралын дурсамж харагдана. Хуримлах мөч болоод хүүтэй болж байсан дурсамжаа гэрэл зурагт мөнхлөөд энэ өрөөний хананд өлгөжээ. Ярилцлага өгч байсан сонингоо ч нандигнан хадгалдаг юм байна. Олон жилийн дараа харахад дурсамжтайн хажуугаар хүүхдүүдэд нь үлдэх учир үнэ цэнтэй гэнэ. Гэрийн эзэгтэй ч хилийн чанадад суралцаж байхдаа ашиглаж байсан бүх номнуудаа энэ өрөөндөө хадгалж. Өдөр өдрөөр харах хэрэг олон гардаг гэнэ.

Энэ мэтийг сонирхоод том өрөөний зочны ширээнд тухаллаа. Гэрийн эзэгтэй өөрийн найруулж хийсэн виногоор дайлав. Гэрийн эзэн тамшаалах нь их дуртайнх бололтой. Гэрийн эзэн олон хоног явж байгаа юм байна арын ажил албаа яаж зохицуулдаг юм бэ гэж гайхшрангуй асуулаа. Энэ үеэр Үндэсний их баяр наадам тохиож амралтын өдөр таарч байгааг онцолбол ихэд гайхсан байртай харснаа “Манай улсад ийм олон хоногийн амралт байхгүй” гээд инээд алдах ажээ.

Гэрийн эзэгтэй 2016 онд Монгол дүү найзынхаа хуримд уригдаад ирснээ хуучлав. Уужмаа, Хажидмаа нарын хуримд ороцлсон нь онцгой сэтгэгдэл төрүүлснийг онцолж байлаа.

Монголд өнгөрүүлсэн цөөхөн хоногийн хугацаанд хуушууранд их дуртай болсон гэнэ. Харин таксинууд монгол хүнтэй хамт явбал их мөнгө нэхдэггүйг хэлж байсан. Ирсэн хэд хоногийн хугацаанд такси барихад нь манай хэд аманд орсон үнээ нэхээд нүдийг нь орой дээр нь гаргахаа шахаж л дээ. Элсэн тасархайд очсон намрын жиндүү үдэш гал манаж хоносон дурсамжаа хуучилж хөхрөлдөж суулаа. Тэд одод битүү түгсэн говийн шөнийн гайхамшгийг бишрээд буцжээ. Цэцэрлэгийн багш нар болон хүүхдүүдэд монголын говийг заавал үзэхийг захидаг гэнэ. Тэнд даруулсан зургаа ч харуулж маркетинг хийдэг гэж хэлээд инээв.

Энэ мэтийг хөөрөлдөж суух зуурт хоёр хүү ороод ирлээ. Том хүү нь зуны амралтаараа ирээд буй нь энэ гэнэ. Тэд хамт зураг даруулаад хажуу байранд амьдрах нагац эгчийндээ хонохоор гарав. Зочинтой тул дээрх шийдвэрийг гаргаж л дээ. Гэрийн эзэн биднийг буудалд хонуулж болох боловч монголын сэтгүүлчдийн баг бүрэлдэхүүн Солонгос айлд хоносон нь сонин биз дээ гэж тайлбарлана лээ.

Ер нь Солонгос айл өглөө оройны хоол хийхээ больжээ. Захиалгын хоол юм уу, гадуур хоол иддэг болж. Энэ нь хоол хийхэд шаардлагатай материал болоод зарцуулах тог цахилгааны өртөгтэй ойролцоо тусдаг аж. Цаг хугацаа ч хожих ач холбогдолтой юм байна. Хоол хийх цаг хугацаагаа ном унших, хэл сурах зэргээр хувь хүний хөгжилд зарцуулах болжээ.

Нөгөө талаасаа эдийн засаг хүнд үед иргэдийн зүгээс үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээ дэмжиж байгаа нэг хэлбэр гэдгийг анзаарсан юм. Технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч БНСУ-ын жирийн гэр бүлийн нэг өдрийг зураглахад товчхондоо ийм байна.

Өглөө биднийг автобусны буудалд хүргэж өгөх зуураа ойрын хугацаанд хоёр хүүгээ монгол руу аялуулах төлөвлөгөөтэй байгаагаа дурдаад үлдсэн юм.



Б.Нямдорж

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Цагаан луу өдөр DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 26, Ангараг гариг. Билгийн тооллын 28, хэрцгий охин одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 5:21 цагт мандан, 20:37 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.