Categories
мэдээ эдийн-засаг

Төв банк 9.2 тонн алт худалдан авчээ DNN.mn

Алт олборлогчдод хөнгөлттэй санхүүжилт үргэлжлүүлэн олгоно | News.MN

Монголбанк 2022 оны эхнээс долдугаар сарын 21-нийг хүртэлх хугацаанд 9,263.2 кг алт худалдан авсан талаар УУХҮЯ мэдээлэв. Өөрөөр хэлбэл, долдугаар сар гарснаас хойш төв банк 1.4 орчим тонн алт худалдан авсан байна.

Өнгөрсөн зургаадугаар сард л гэхэд 1.9 тонн үнэт металл худалдан авснаар 2022 оны эхний хагас жилд худалдан авсан үнэт металлын хэмжээ 7.9 тоннд хүрсэн. Гэвч энэ нь өмнөх оны өмнөх үетэй харьцуулахад 16% буурсан хэмжээ юм.

Зургаадугаар сард үнэт металл худалдан авах дундаж үнэ 193,390 төгрөг байв.

зураг

Эх сурвалж: Монголбанк

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Дэлхийн зах зээл дээрх алтны ханш өнгөрсөн гуравдугаар сард 2022 оны эхний хагас жилийн оргил түвшинд байсан бол зургаадугаар сараас буурах хандлагатай болоод байна.

зураг

Эх сурвалж: tradingeconomics
Зургаадугаар сард нэг унц алт 1,870 ам.доллар хүрч байсан бол одоо 1,730 ам.доллар орчимд хэлбэлзэж байна. Харин гуравдугаар сард унц алтны ханш 2,050 ам.доллар даваад байв.
Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот АИ-92 шатахууны 26, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна DNN.mn

ЗГ: 2022 он дуустал Аи-92 автобензиний үнийг тогтвортой байлгана

Долдугаар сарын 21-ний өдрийн байдлаарх газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн мэдээллийг УУХҮЯ-наас танилцууллаа.

Улсын хэмжээнд долдугаар сарын 21-ний өдрийн байдлаар нийт 133,531 тонн шатахууны нөөцтэй байгаагаас

  • А-80 автобензин 7,457 тонн буюу 45 хоног
  • АИ-92 автобензин 41,247 тонн буюу 31 хоног
  • АИ-95 автобензин 4,118 тонн буюу 31 хоног
  • Дизель түлш 77,791 тонн буюу 28 хоног
  • онгоцны түлшний 30 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 61,205 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,362, АИ-92 24,812 тонн буюу 26 хоног, АИ-95 автобензин 2,474 тонн буюу 34 хоногийн, дизель түлш 29,775 тонн буюу 27 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Засгийн газраас шийдвэр гаргаж, хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгдэх 10,000 тонн хүртэлх дизелийн түлшний үнийг литр тутамд нь 3,400 төгрөгт байлгахаар болсон.

Мөн хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 шатахууныг “Роснефть” компаниас он дуустал 830 ам.доллароор авахаар болоод буй. Өөрөөр хэлбэл, АИ-92 шатахууны үнэ он дуустал тогтвортой байхаар болсон юм

Categories
мэдээ нийгэм

Богд хааны ордон музейн өмнөх 1.3 га талбайг тохижуулж эхэллээ DNN.mn

зураг

Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг буулгаж, хашааны оронд ургамлан хашлага хийхээс гадна явган хүний замыг өргөтгөн, дугуйн зам, ногоон байгууламж зэрэг тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн талаар өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус музейн урд талын 1.3 га талбайд хийх тохижилтын ажил эхэлжээ. Уг хэсэгт хуйлдаг зүлэг тавьж, цэцэрлэгт хүрээлэнтэй байгуулна хэмээн Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл, боломжийг хангасан, цэлгэр, цэвэрхэн нийслэлтэй болох ажил үргэлжилж байна.зураг

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө аадар бороо орно DNN.mn

기후변화: 인공지능으로 2시간 후 날씨 예측한다? - BBC News 코리아

Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүвтэр байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур:Шөнөдөө Монгол-Алтай, Хүрэнбэлчир орчимоор 0-5 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна

Categories
мэдээ цаг-үе

Омикроны BA.4, BA.5 хувилбараас хүүхдийг сэргийлэх зөвлөмж DNN.mn

Коронавирусийн омикроны BA.4, BA.5 хувилбар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул иргэд олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна.

Хүүхэд энэ хувилбараар өвчилсөн тохиолдолд эхний гурав хоног халуурч, ханиалгаж, гурав дахь хоногоос гайгүй болж байгаа. Мөн хэвлийгээр өвдөх, бөөлжих, гүйлгэх, шинж тэмдэг илэрч байгааг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж буй.

КОВИД-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүүхдүүдэд өгч байна.

  • Хүүхдэд дор хаяж гараа 20 секундийн турш савангаар тогтмол угаалгаж хэвшүүлээрэй
  • Гадагш гарахад нь амны хаалтыг нь тогтмол зүүлгээрэй
  • Хүүхдэд өөрийн эд зүйлсээ бусадтай хувааж хэрэглэхгүй байх талаар зөвлөөрэй
  • Хүний бөөгнөрлөөс зайлсхийх дадалд хэвшүүлээрэй
  • Хүүхдэд хүн хоорондын зай (1.5 м) барих дадлыг хэвшүүлж, бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүйгээр мэндлэх аргыг зааж зөвлөөрэй
  • Хүүхдэд хэрхэн зөв ханиаж найтаалгах аргыг үзүүлэн зааж өгөөрэй
  • Хүүхдэд халдварын шинж илэрсэн хүмүүсийг гадуурхахгүй байхыг зааж зөвлөөрэй
  • Ширээ, хүүхдийн тоглоом, хаалганы бариул гэх мэт хүний гар их хүрдэг эд зүйлсийг тогтмол ариутгаж цэвэрлэгээ хийгээрэй.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Алтанбулагийн 119 дүгээр ангийн байлдагчийн эгч: Дүүгийн маань төмсөг хавдчихаад байхад нь сойж байгаад марш тактикийн тэмцээнд оруулсан байна. Энэ бол цэвэр яргалал мөн DNN.mn

Төв аймгийн Алтанбулаг сум дахь Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн байлдагч цэргийн алба хааж байх хугацаандаа төмсгөндөө гэмтэл авч одоогоор Цэргийн төв эмнэлэгт хэвтэж байна. Байлдагч залуугийн бие халуунтай, эрүүл мэндийн байдал таагүй байгааг ар гэрийнхэн нь онцолж байгаа юм. Гэсэн ч Цэргийн төв эмнэлгийн эмч нарын зүгээс “Эрүүл мэндийн байдал хэвийн” гэж үзэн эмчилгээ хийхгүй байгаа аж. Харин тухайн цэргийг хувийн эмнэлэгт шинжлүүлэхэд яаралтай мэс ажилбар хийх шаардлагатай гэх онош тавьжээ.


Тухайн цэргийн авга эгчээс нь болсон нөхцөл байдлын талаар тодрууллаа.


-Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид цэргийн алба хааж байсан дүүгийн тань эрүүл мэндэд асуудал үүсчээ. Шалтгаан нь юу байв?

-Миний дүү өнгөрсөн оны арваннэгдүгээр сард төмсөг рүүгээ өшиглүүлсэн юм билээ. Тухайн үедээ гайгүй явж байгаад энэ оны гуравдугаар сараас өвдөж эхэлсэн талаар өөрөө хэлж байгаа юм. Өвчин нь даамжирсаар тавдугаар сард төмсөг нь унжиж хавдсан байна лээ. Энэ үеэр нь сойлт хийж байгаад хоёр ч удаагийн марш тактикийн уралдаанд оролцуулсан байна лээ. Бүр тодруулбал тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнд гүйлгэсэн байна лээ. Тухайн тэмцээнээс дүү минь алтан медаль хүртсэн байдаг. Төмсөг нь унжаад хавдчихсан байхад л сойлт хийж уяж байгаад гүйлгэсэн байгаа юм. Энэ бол цэвэр яргалал мөн. Байлдагч ийм ноцтой гэмтэл авчихсан байгааг мэдсээр байж эрүүл мэндийн тусламж үзүүлэх бус марш тактикийн тэмцээнд гүйлгэж байгаа нь хүний ёсноос гажууд үзэгдэл биз дээ.

-Та дүүтэйгээ хэзээ уулзсан бэ. Биед нь ил шарх сорви байна уу?

-Шүд нь унаж, тархинд нь сорви үүссэн байна лээ. Бидний зүгээс зэвсэгт хүчинд эрүүл саруул хүүхэд хүлээлгэж өгсөн. Өөрсдөө ч эрүүл мэндийн үзлэгт оруулаад хүлээж авсан. Гэтэл хэдхэн сарын дараа л дүүтэйгээ эмнэлэгт уулзаж байна. Цэргийн ангиудад яргалал байдаг нь харагддаг. Тогтолцоогоор нь өөрчлөх цаг ирсэн нь олон жишээнээс харагдаж байна. Дүү маань өөрөө бол “Хорт утааны баганд цохисон” гэх зүйлийг хэлж байгаа. Цаанаас ямар шалтгаантай болоод ийм зүйлийг ярьж байгааг нь ойлгохгүй юм. Ямар ч тэнэг хүн өөрийнхөө төмсөг рүү утааны багаар цохиод сууж байхгүй биз дээ.

-Одоо таны дүүгийн эрүүл мэндийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Хоёр шанааны судас нь лугшаад халуунтай байна. Шээсний гарц нь маш муу, давсганд нь үлдээд байгаа. Гэтэл эмч нарын зүгээс биеийн байдал хэвийн гэх дүгнэлт хийж байгаад нь эргэлзэж байна. Энэ маш ноцтой асуудал шүү дээ. Эрэгтэй хүүхэд ирээдүйд гэр бүл зохионо. Үр хүүхдээ үлдээх чадваргүй болбол яах вэ. Амиа хорлох ч нөхцөлд байдалд хүрч мэднэ биз дээ. Эрүүл саруул хүүхэд цэргийн албанд татчихаад ийм эрсдэлтэй нөхцөл байдалд оруулсанд нь гомдолтой байна. Хувийн эмнэлэгт хандаж шинжилгээ өгөхөд яаралтай мэс ажилбар хийх шаардлагатайг хэлж байгаа юм. Хамгийн гол нь шинжилгээ өгч цаашид учирч болох эрсдэлийг тогтоож, эмчилгээ хийлгэх шаардлагатай байна” гэв.


Хурандаа Т.Сүхбаатар:Тухайн өвчтөний эрүүл мэндийн асуудал хувь хүний нууц. Мэдээлэл өгөх боломж алга


Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн байлдагчийн эрүүл мэндэд асуудал үүссэн талаар Зэвсэгт хүчний жанжин штабын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Т.Сүхбаатараас тодруулга авлаа.


-119 дүгээр ангийн байлдагчийн төмсөг хавдаж мэс ажилбарт орох нөхцөл байдал үүссэн талаар ар гэрийнхэн нь хэлж байна. Ар гэрийнхнийх нь зүгээс үүнийг гаднын нөлөөтэй байж болзошгүйг хэлж байна л даа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тухайн өвчтөний онош, хийгдэж байгаа эмчилгээний талаар ярихад ёсзүйн хувьд боломжгүй. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр өвчний талаар яриад байх хэцүү. Тухайн хүн энэ өвчний талаар ярихыг зөвшөөрвөл ярьж болно.

-Өвчний түүх үүсээд ангидаа гурван сар хэвтсэн байна лээ. Энэ хугацаанд огт эмчилгээ хийгдээгүй нь ямар учитай юм бэ. Өнөөдөр тухайн хүүхэд мэс ажилбарт орох болсон талаар гэрийнхэн нь хэлж байна шүү дээ.

-Харгалзан үзэх шалтгаанууд олон бий. Яг үүнийг хэвлэлээр ярих боломжгүй. Тухайн хүний эрүүл мэндийн талаарх асуудал хувь хүний нууц байдаг. Ийм асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байх боломж үнэндээ алга.

Мөн энэ өдөр 167 дугаар цэргийн ангийн захирагч тэргүүтэй дөрвөн албан тушаалтанг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан юм. Энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр “Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хаагч амиа алдсан хэрэг гарсан. Өнгөрсөн хугацаанд 167 дугаар анги дээр Зэвсэгт хүчний хяналт, шалгалт, үнэлгээний газар, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалаас албаны шалгалт хийгдсэн. Энэ мөрөөр тодорхой ажил, арга хэмжээ авч байгаа. Монгол Улсын хууль тогтоомж, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын болон хуурай замын цэргийн командлагчийн тушаал гарсан. Нэгдүгээрт, 167 дугаар ангийн захирагчийг долдугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон офицерын алба хаах гэрээг нь цуцалж, албан тушаалаас нь чөлөөлсөн. Мөн хуурай замын цэргийн командлагчийн тушаалын дагуу тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар ажиллаж байсан албан тушаалтныг төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Мөн тус ангийн миноватын батёроны захирагч, дэслэгч н.Мөнхжинтулга, артлёрын батёроны ахлах ахлагч н.Батболд нарыг төрийн албанаас халах, сахилгын шийтгэл оногдуулж, долдугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгож байна. Талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахаар Өмнөговь аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа. Эцсийн дүгнэлт гараагүй” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 347 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

ЭМЯ: Ковидын 61 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 347 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өмнөх өдрөөсөө 119-өөр нэмэгдсэн үзүүлэлт юм.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 939,010 болж нэмэгдэв.

зураг

Илэрсэн халдварын

  • 174 нь Улаанбаатар хотод,
  • 173 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Баян-Өлгийд 24, Дархан-Уулд тав, Дорноговьд 24, Дорнодод хоёр, Орхонд найм, Өмнөговьд 77, Увсад 21, Ховдод 12 бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 415 хүн эдгэрсэн бол одоогоор 7,365 хүн хяналтад байна.

Коронавирусийн омикроны BA.4, BA.5 хувилбар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул иргэд олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна.

Омикроны ВА.4, ВА.5 хувилбарын үед толгой өвдөх шинж тэмдгээр эхэлж, нус гоожих, хоолой өвдөх, хоолой хорсох, юм залгиж чадахгүй болох, бөгшүүлж ханиалгах шинж тэмдэг давамгай илэрч буй. Харин хүүхэд энэ хувилбараар өвчилсөн тохиолдолд эхний гурав хоног халуурч, ханиалгаж, гурав дахь хоногоос гайгүй болж байгаа. Мөн хэвлийгээр өвдөх, бөөлжих, гүйлгэх, шинж тэмдэг илэрч байгааг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж буй.

Categories
мэдээ нийгэм

Гандантэгчэнлин хийд Хүрээ цам даншиг наадам зохион байгуулна DNN.mn

Гандантэгчэнлин хийд — Википедиа нэвтэрхий толь

Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмыг 08 дугаар сарын 06,07-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй баяр бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ билээ.

Жил болгоны наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохиогддог тус арга хэмжээний үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, шашин соёлын үзэсгэлэн худалдаа зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болдог.

Мөн 256 хүчит бөх барилдан, даага, их нас болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны үзүүлбэр зохион байгуулна.

Бурханы шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог юм. Цамын үеэр Очирваань бурхан болон уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарьд, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрүүдэд хувирсан 120 гаруй цамчид хамгийн дэлгэр том баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён дотоод агуулгын хувьд гүнзгий гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.

Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм.

Categories
мэдээ нийгэм

Дархан, Эрдэнэт хотод шахмал түлш нийлүүлдэг болно DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд саяхан “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцан “Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” албан даалгаврыг гаргасан. Түлш үйлдвэрлэхэд санхүүжилт болон тулгарч буй бусад хүндрэлийг шийдвэрлэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл болгосон. Тэр дундаа аравдугаар сарын 1-ний дотор шахмал түлшний нөөцийг 200 мянган тоннд хүргэх үүргийг өгсөн билээ. Энэхүү албан даалгавартай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон бусад холбогдох албаныхны хамт “Тавантолгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа. “Таван толгой түлш” ХХК нь баруун бүсийн үйлдвэртээ дөрвөн шугам ажиллуулж, одоогийн байдлаар нийслэлийн зургаан дүүрэгт байрлах агуулах болон үйлдвэрийн агуулахад нийт 60 мянган тонн түлш нөөцлөөд байгаа юм.

ШАХМАЛ ТҮЛШ НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ХУВЬД ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРСЭН, ЧАНАРЫГ НЬ МЭДЭРСЭН БҮТЭЭГДЭХҮҮН

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:

-Нийслэл хотын хувьд 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах тухай Нийслэлийн Засаг дарга захирамж гарч, хэрэгжилтийг хангах чиглэлээр бүх шатанд ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэлийн нэг хэсэг нь шахмал түлшний нөөц бэлтгэх, гэр хорооллын иргэдийг түлшээр хангах ажил байдаг. Нийслэлчүүдийн хувьд шахмал түлшийг дөрөв дэх жилдээ түлэх гэж байна. Хэрэглээнд нэвтэрсэн, үр ашиг, чанарыг нь мэдсэн бүтээгдэхүүн. Гэр хорооллын 200 гаруй мянган өрх айлыг ая тухтай, дулаан өвөлжүүлнэ гэдэг том асуудал. Ирэх өвлийн хувьд нийслэлийн Налайх дүүрэг агаарын чанарын бүсэд багтаж, хэрэглэх түлшний хэмжээ 700 мянгад хүрэх төлөвтэй байна. Нийслэлийн хувьд шахмал түлшний тээвэрлэлт, агуулах /нөөц бүрдүүлэх/, борлуулагчдын урамшуулал, цалин хөлсний асуудлыг хариуцдаг. Өнөөдрийн байдлаар шахмал түлшний 60 мянган тонн нөөц бүрдүүлэн хадгалж байна. Аравдугаар сарын 1 гэхэд нөөцийг 200 мянган тоннд хүргэх үүрэг өгсөн. Гэтэл агуулах тун хүрэлцээгүй байна. Ковидын үеэр агуулах олдоцтой байсан бол энэ жилээс ховорхон болж байна. Гэвч бид бүх боломжит хувилбарыг судалж, хүлээсэн үүргээ биелүүлнэ гэсэн юм.

Түүнчлэн шахмал түлшний борлуулалтыг эртнээс оновчтой зохион байгуулах, өндөрлөг газарт аж төрж буй иргэдэд хүргэх, тэр дундаа ахмад настан, олон хүүхэдтэй, жирэмсэн эхчүүдэд үйлчилгээг ойртуулах зорилгоор өндөрлөг газруудад борлуулалтын цэг байгуулах саналыг ч гаргаж байлаа. Өндөрлөг газруудад тээвэр хийх компанийг тусад нь шалгаруулж, тарифыг ялгаатай тогтоох боломжтойг ч мөн хэлж байлаа. Тээврийн компаниудад тавьж буй шалгуурыг хэт өндөр байлгах нь зохимжтой буй гэдгийг ч мөн Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө дурдсан юм.

ЦААШИД ДАРХАН, ЭРДЭНЭТЭД Ч ШАХМАЛ ТҮЛШ НИЙЛҮҮЛДЭГ БОЛНО

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн хувьд түлш нийлүүлэлт, борлуулалтад шинэлэг хэлбэрийг ашиглах, нийслэлийн хувьд хороодын хэсгийн ахлагч нартай хамтран ажиллах, энэ жилээс түлш хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх, түлш борлуулах картыг ашиглан түгээлтийг оновчтой болгох, борлуулагч нар ашиг олохын сацуу түлш хадгалах агуулахтай болгоход болохгүй зүйлгүй гэсэн саналыг дэвшүүлсэн юм. Салбарын сайд цааш нь хэлэхдээ “Үйлдвэрлэлийг түргэсгэхийн тулд “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийг ашиглалтад оруулж, бүрэн ажиллуулж эхлэх үүрэг даалгаврыг өгсөн. Зүүн үйлдвэр нь жилд 900 мянгаас нэг сая 200 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Улаанбаатар хот жилдээ 600 гаруй мянган тонн түлш хэрэглэдэг. Тиймээс цаашид зөвхөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг ярих бус Дархан, Эрдэнэт, бусад галт тэргээр холбогдож буй бүхий л хот сууринд шахмал түлш нийлүүлэх, аймгуудын төвүүдийг агаарын бохирдлоос салгах асуудлыг хөндөн тавих цаг болсон” гэлээ.

“Өнөөдрийн байдлаар манай баруун бүсийн үйлдвэрийн таван шугам ажиллаж, 60 мянган тонн түлш нөөцлөөд байна. Аравдугаар сарын 1 гэхэд 200 мянган тонныг нөөцөлсөн байх ёстой. Бид наймдугаар сарын 1-ээс зүүн бүсийн үйлдвэртээ дөрвөн шугам ажиллуулж, нөөц бүрдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үйлдвэрийн бүсийн агуулахад 6000 тонн түлш нөөцлөөд байна” гэж “Таван толгой түлш” ХХК-ийн ерөнхий инженер Ц.Алтансүх хэлж байлаа.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Ойгоос түүсэн жимсийг бүлээн усаар угааж хэрэглээрэй DNN.mn

Гүзээлгэнэ гэх мэт бутлаг модтой жимсийг түүхийгээр нь аваад л амруугаа хийдэг нийтлэг үзэгдэл бидэнд бий. Ойгоос түүсэн жимсээ шилэнд хийгээд замын хажууд зарж зогсох хүмүүс ч жил бүрийн өдийд түгээмэл харагддаг. Үүнд хорхойсч сонирхох хүмүүс ч олон.

Тэгвэл эмт ургамлын багш, доктор Б.Алтантуяагийн онцолж байгаагаар бол жимсэнд үнэгний шүлсээр дамжиж үлдсэн шимэгч хорхойн өндөг байх нь түгээмэл гэнэ. Үнэг ч жимсэнд дурлаж иддэг амьтан. Хэрэв шимэгч хорхойн өндөг жимсээр дамжиж хүний биед нэвтэрсэн бол элгийг сэглэж хаядаг талаар Б.Алтантуяа доктор анхааруулжээ. Элэгний өвчлөл, тэр дундаа хорт хавдрын тэргүүлэх шалтгаан нь түүхий жимсийг амруугаа шууд чулууддаг зуршилтай холбоотой байж болохыг тэрбээр сэрэмжлүүлжээ. Ийм эрсдэлээс сэргийлэх энгийн арга нь ойгоос түүсэн ямар ч жимсийг бүлээн усаар сайтар угааж хүнсэндээ хэрэглэх гэнэ.

Аялал зугаалгын үе үргэлжилж байгаа энэ өдрүүдэд жимс сонирхох хүн элбэг тааралддаг. Түүсэн жимсээ амруугаа шууд хийдэг энэ зуршил таны амин чухал эрхтэн элгийг богинохон хугацаанд сүйрүүлэх эрсдэлтэйг эрүүл мэндийн байгууллагаас ч анхааруулжээ.