Categories
мэдээ цаг-үе

Явган зорчигч руу ус цацвал 100 мянган төгрөгөөр торгоно DNN.mn

Жолооч явган зорчигч руу санаатайгаар ус цацсан тохиолдолд 100 мянган  төгрөгөөр торгуулна

Борооны улмаас замын нөхцөл байдал ус ихтэй болсон үед жолооч нар явган зорчигч руу зориуд ус цацахгүй байх үүрэгтэй.

Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” хэмээн заасан байдаг.

Энэ талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны эх сурвалж “Хөдөлгөөнд оролцохдоо жолооч нар явган зорчигч руу ус цацсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль оногдуулна.

Түүнчлэн иргэдийн зүгээс өөрийн гомдлыг харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэст мэдээлэх боломжтой. Хэрэв тухайн иргэнд ямар нэгэн байдлаар хохирол учруулсан бол нөхөн төлбөрийг төлөх зохицуулалттай. Нөгөө талаас явган зорчигч өөрийн аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох нь чухал” гэдгийг хэлэв.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-т, Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100,000 төгрөгөөр торгоно хэмээн заажээ.

Гомдол гаргах шаардлагатай бол ТЦА-ны 93021124, 93020111 дугаарт холбогдож зөрчлийг мэдээлэх боломжтой. Иргэдийн зүгээс тухайн тээврийн хэрэгслийн марк, дугаарыг мэдсэн байх ёстой гэдгийг ТЦА-наас хэллээ.

Categories
мэдээ цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn

Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Өнөөдөр буюу долоодугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Эг, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Хүдэр, Зэлтэр, зүүн хажуугийн Эг, Онон, Хэрлэн, Хангай нуруунаас усжих Онги болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Үүр, Зэлтэр, Хэрлэн, Улз, Халх, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см даван үерлэж байна.

Маргааш буюу 27-нд Эг гол Хантай баг орчимд усны түвшин 5 см, Хэрлэн гол Багануур дүүрэг, Онон гол Дадал сум орчимд 10-20 см, Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд 5-15 см, Онги гол Арвайхээр сум орчимд 5 см тус тус нэмэгдэх хандлагатай байна. Маргааш баруун аймгуудын нутгийн хойд, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр түр зуурын аадар бороо орох төлөвтэй байгаа тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан дээр дурдсан нутгуудаар урсан өнгөрөх гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх мөн жижиг гол, хуурай сайраар уруйн үер буух магадлал өндөр байна.

Иймд дээрх голууд болон голын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэг байгууллага, аялал зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Гадаргын усны судалгааны хэлтэс

Categories
мэдээ нийгэм

“Парис-2024” олимпийн наадмын уриаг танилцууллаа DNN.mn

Dan los primeros detalles sobre los Juegos Olímpicos de París 2024

2024 онд Францын нийслэл Парис хотноо болох зуны олимп, паралимпийн наадмыг зохион байгуулах хорооноос наадмын албан ёсны уриаг танилцууллаа.

“Парис-2024” наадмын уриагаар англи хэлээр “Games wide open” /үгчилбэл “Өргөн дэлгэр нээлттэй наадам” эсвэл “Хүн бүрд нээлттэй наадам”), франц хэлээр “Ouvrons grand les jeux” (үгчилбэл “Наадмыг өргөн дэлгэр нээцгээе”) гэсэн хэллэгийг сонгожээ.

ОУОХ-ны тэргүүн Томас Бах уриаг танилцуулсантай холбогдуулан мэдэгдэхдээ, “Энэхүү урианаас наадмын загварыг 2020 оны олимпын хөтөлбөрт нийцүүлэн шинэчилж, аль болох олон хүнд нээх Парисын хүсэл эрмэлзэл тодорхой харагдаж байна. Сена мөрний эрэг дээрх нээлтийн ёслол, хот даяарх алдартай газруудад зохиогдох тэмцээн уралдаан, Парисын үйл ажиллагаа нь хүмүүсийг биечлэн төдийгүй цахимаар нэгтгэх болно” гэсэн байна.

Зуны олимпын наадам Парис хотноо 2024 оны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд болох бол паралимпын наадмыг наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

“Даншиг наадам-Хүрээ цам 2022” Хүй долоон худагт болно DNN.mn

Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам болно

“Даншиг наадам Хүрээ цам 2022” шашин соёлын наадмыг наймдугаар сарын 6,7-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар болжээ. Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон баяр наадам юм. Уламжлал ёсоор жил бүр зохион байгуулдаг тус наадмыг энэ жил илүү өргөн хүрээнд буюу Хүй долоон худагт тэмдэглэхээр болсон байна. Даншиг наадмаар морины уралдаан, бөхийн барилдаан, урлагийн тоглолтуудыг зохион байгуулах аж.

Categories
мэдээ нийгэм

УБТЗ: Битүү вагонуудыг зөвхөн цементийн тээвэрт ашиглаж байна DNN.mn

С.Батдөл: УБТЗ бүх хүчин чадлаа шавхан битүү вагонуудыг бүгдийг нь зөвхөн  цементийн тээвэрт ашиглаж байна | News.MN

Барилгын гол материалын нэг цементийн нийлүүлэлт, тээвэрлэлтийн талаар УБТЗ ХНН-ээс өнөөдөр мэдээллээ. УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл дараахь тодруулгыг өгч байна.

Тэрээр, манай байгууллага бүтээн байгуулалтын улиралд үндэсний үйлдвэрүүдийн цементийн тээвэрлэлтийг саадгүй түргэн шуурхай зохион байгуулахын тулд бүх хүчин чадлаар ажиллаж байна. Битүү бүх вагоныг зөвхөн цементийн тээвэрт ашиглаж байна гэдгийг тодотгов. УБТЗ Хөтөл өртөөн дэх “Цемент шохой” ТӨХК-иас гадна Олон-Овоо өртөөн дэх “МАК” болон Өргөн өртөөн дэх “Монцемент” ХХК-ийн цементийн тээвэрлэлтийг гүйцэтгэдэг байна. Цементийн тээвэрлэлтийг энэ сарын 25-ны байдлаар танилцуулбал:

  • Олон-Овоо өртөөн дэх “МАК” ХХК УБТЗ-д 250 битүү вагоны захиалга өгснөөс 187 вагоноор хангалт хийж 187 вагон цемент ачсан. Тус компанийн цементийн үйлдвэр хэвийн ажиллаж, ачилтыг хоногт тогтмол хийж гүйцэтгэж байна.
  • Өргөн өртөөнд “Монцемент” 50 битүү вагоны захиалга өгснөөс 36 вагоны хангалт хийж, 36 вагон цемент ачсан. Хоног бүр ачилтыг хэвийн хийж гүйцэтгэжээ.
  • Хөтөл өртөөн дэх “Цемент шохой” ТӨХК УБТЗ-д 242 вагоны захиалга өгснөөс 182 битүү вагоны хангалтыг хийсэн. Үүнээс цемент ачсан 159 вагон, үйлдвэр өөрөө ачиж амжаагүй 23 вагон байна.

Тус үйлдвэрт 7 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд захиалгын дагуу вагон өгсөн боловч үйлдвэрт жагсаал, цуглаан гарсан болон бусад шалтгаанаар ачилт хийгээгүй байна. Мөн 11,12,17,18-нд тоног төхөөрөмж эвдэрсэн шалтгаанаар ачилтыг дутуу хийсэн зэрэг нь битүү вагоны эргэлт болон цементийн тээвэрт сөргөөр нөлөөлж байна. Ер нь цементийн үйлдвэрүүд маань техникийн сааталгүй богино хугацаанд ачилтыг хийж гүйцэтгэж байвал вагонуудын хэрэгцээ, ашиглалт түргэсч, цементийн тээврийн эргэлт тэр хэмжээгээр хэвийн, сайжрах болно гэв.

Categories
мэдээ цаг-үе

ТЦА: Эмээлт орчимд үерийн ус авто замыг даваад байна DNN.mn

Үерийн аюулаас болгоомжлохыг ОБЕГ-аас анхаарууллаа

Эмээлт орчимд үерийн ус авто замыг даваад буйтай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэг хүргэллээ.

Тээврийн цагдаагийн албанаас “Сая богино хугацаанд орсон их хэмжээний усархаг борооны улмаас Улаанбаатар хотоос баруун аймаг руу гарах гарц буюу эмээлт орчмын замын зорчих хэсэг дээгүүр их хэмжээний ус хальсан байна. Иймд иргэд Улаанбаатар хотоос гарч байгаа тохиолдолд замын зорчих хэсэгт үерийн усны түвшин багасах хүртэл ус руу орохгүй байхыг анхааруулж байна. Улаанбаатар хот руу орж ирж байгаа иргэд Эмээлт орчмоор бус 61-ийн гармаар гараад, Баруун турууны даваагаар давах боломжтой. Үерийн ус замын зорчих хэсгийг давсан тохиолдолд ус багасахыг түр хугацаанд заавал хүлээх шаардлагатай” гэдгийг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Прокурорын байгууллага авлигын 10 хэргийг шүүхэд шилжүүллээ DNN.mn

Ардын намын үед авлига ялна | News.MN

Прокурорын байгууллага долдугаар сарын 18-22-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 44 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 273 даалгавар бичгээр өгчээ.

Мөн мөрдөн байцаалтын 1,838 хэрэгт хяналт тавьж, 183 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв. Тодруулбал,

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 85,
  • Өмчлөх эрхийн эсрэг 84,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 24,
  • Авлигын 10,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 8,
  • Хүүхдийн эсрэг болон Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 4 байгаа бол
  • Кибер орчинд хууль бусаар халдах 3,
  • Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эх сурвалж: УЕПГ


Categories
мэдээ нийгэм

Он гарсаар хурдан морины уралдааны үеэр 6 хүүхэд хүнд, 292 хүүхэд хөнгөн бэртэж, 6 хүүхэд нас баржээ DNN.mn

Хүй долоон худагт болсон хурдан морины уралдааны үеэр хоёр хүүхэд мориноос  унаж гэмтжээ

Хүүхэд мориноос унаж гэмтэх, амь насаараа хохирох тохиолдол гарсаар байна.

Тухайлбал, Сүхбаатар аймагт болсон хурдан морины уралдааны үеэр 10 настай охин мориноос унаж амиа алдсан харамсалтай явдал өчигдөр болжээ.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Тус аймгийн Түвшинширээ суманд уяачдын галын наадам зохион байгуулах үеэр 10 настай охин өөрийнхөө морийг унаж байгаад мориноосоо унаж, нас барсан” гэв.

Мөн 2022 он гарснаас хойш улсын хэмжээнд нийт 835 уралдаан зохион байгуулагдаж, давхардсан тоогоор 33,818 уралдаанч хүүхэд оролцжээ. Тухайн уралдаанч хүүхдүүдээс 292 хүүхэд хөнгөн бэртэл, 12 хүүхэд хүнд бэртэл авсан байна. Үүнээс зургаан хүүхэд эмнэлгийн байгууллагад хүргэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол зургаан хүүхэд уралдааны үеэр нас барсан тухай тоо баримтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын эх сурвалж хэллээ.

Эдгээр хүүхдүүд нь эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй, гэнэтийн ослын даатгалд хамрагдсан, хамгаалалтын иж бүрэн хувцастай уралдаанд оролцсон байгаа юм.

Түүнчлэн энэ оны 4-6 сард хурдан морины уралдаанаас гадна ахуйн хүрээнд хүүхэд мориноос унасан, бэртсэн, чирэгдсэн гэх 13 тохиолдол Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг.

Ялангуяа эцэг, эхчүүд хүүхдээ зуны амралтаар нь хөдөө хамаатан садан, эмээ өвөөгийнх рүү нь явуулчихдаг. Очсон хүүхэд нь морь сайн унаж сураагүй байж хонинд явахдаа морь унах зэрэг хайхрамжгүй байдал гаргадаг. Энэ байдлаас болж зөвхөн хурдан морины уралдаанаас шалтгаалахгүйгээр мориноос унаж гэмтэж байгааг гэдгийг ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Баярбаясгалан өмнө нь анхааруулж байсан юм.

Categories
мэдээ цаг-үе

БНСУ-ын ЭСЯ визийн журамдаа өчигдөр өөрчлөлт оруулжээ DNN.mn

БНСУ-д зорчих иргэдэд өгөх мэдээлэл, зөвлөмж шинэчлэгдлээ

БНСУ-ын Элчин Сайдын Яам 2022 оны долдугаар сарын 25-ны өдрөөс визийн журмаа шинэчилсэн тухай мэдээллийг албан ёсны сайтдаа нийтэлжээ. Ингэхдээ F-6, F-1-5 визийн журамд өөрчлөлт оруулсан байна.

F-6 нь гэрлэлт цагаачлалынх бол F-1-5 нь гэрлэлт цагаачлагчийн эцэг эх, гэр бүлд оршин суух виз олгох юм.

F-1-5 ВИЗИЙН ШИНЭ ЖУРАМ:зураг

зураг

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо энэ жил улсын сургууль, цэцэрлэгтэй болно DNN.mn

зураг

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт энэ жилдээ багтаан улсын цэцэрлэг, сургууль ашиглалтад оруулахаар болжээ. Тус дүүргийн харьяа

  • 2-5 насны 1,563
  • 6-17 насны 4,157 хүүхэд амьдардаг байна.

Өнөөдрийг хүртэл 26 дугаар хороо нь улсын цэцэрлэг, сургуульгүй байсан талаар Баянзүрх дүүргээс мэдээлэв.

Тус дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 35,000 хүүхэд байгаагаас өнгөрсөн хичээлийн жилд 26,000 нь цэцэрлэгт хамрагджээ. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгох үүднээс энэ онд дүүргээс зургаан байр худалдан авч, 17 байр түрээслэхээр болсон байна.

Эх сурвалж: Баянзүрх дүүрэг