Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Есөн-Эрдэнэ: Дизель түлшний хангамж, үнийг нь тогтвортой байлгахын тулд ажиллана DNN.mn

ХХААХҮЯны Газар тариалангийн бодлогыг хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэтэй ярилцлаа.


-Газар тариалангийн салбарын цаг үеийн нөхцөл байдал ямар байна вэ. Ургац арвин авахаар байна уу?

-Манай улс энэ жил 368.4 мянган га-д үр тариа, 19.7 мянган га-д төмс, бусад хүнсний нөгөө 11мянган га-д тариалаад байна. Үндсэндээ 570 гаруй мянган га талбайд тариалалт хийсэн урьдчилсан дүн мэдээтэй байна. Стратегийн гол хүнс болох улаан буудайн тариалалтын тухайд ургамал соёололт болон бутлалтын үед байгаль, цаг уурын нөхцөл таатай, хур бороо элбэгтэй байсан нь ургацанд сайнаар нөлөөлсөн. Нийт тариалалтын чанарыг соёололтоор нь үнэлэх ажлууд хийгдсэн. Судалгаанд 85 орчим хувь нь хамрагдаж, соёололт сайн байгаа гэсэн үнэлгээ гарсан. Одоо улаанбуудайн хувьд цэцэглэлтийн үе шатандаа явж байна. Хур тундасны хэмжээ нэмэгдэж, чийг их байгаагаас өвчин гарах асуудал гарч байна. Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид өвчин, хортонтой тэмцэх ургамал хамгааллын ажлуудаа сайн авч хэрэгжүүлж байгааг дурьдах нь зүйтэй. Манай яамны захиалгаар Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид тариалангийн төвийн бүс нутагт тариалангийн талбайд тархсан хогийн ургамал, хортон шавжийн тархалтын судалгааг хийсэн. Түүнчлэн өвчин, хортонтой хэрхэн тэмцэх арга туршлага хуваалцах, зөвлөмж хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.

-Улаанбуудайн тариалалтын хувьд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах уу?

-Дотоодынхоо үйлдвэрлэлийг улаанбуудайгаар бүрэн хангах зорилт дэвшүүлсэн. Одоогоор ургац тогтоох ажил хараахан хийгдэж эхлээгүй байна. Наймдугаар сарын 18-наас хийхээр төлөвлөсөн. Түүний дараа хэдий хэмжээний ургац авах нь тодорхой болох юм. Тэр үе хүртэл цаг агаарын нөхцөл байдал ямар байхаас ихээхэн шалтгаална. Хур тундас их орвол ногоон масс ихээр үүснэ. Харин гэнэт их халах юм бол механик болц явагдаж, товчин толгой үүсэх магадлалтай. Цаг агаарын нөхцөл байдал одоогийнх шиг тааламжтай хэвээр байвал зорьсон хэмжээнд ургацаа авчих болов уу хэмээн таамаглаж байна

-Дизель түлшний үнэ энэ сарын 16-наас эхлэн нэмэгдсэн нь газар тариалан эрхлэгчдэд хүндээр тусаж байна. Ургац хураах цаг ойртож байгаа энэ үед салбар яамнаас ямар арга хэмжээ авч байна вэ?

-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас Ургац хураалтын талаар авах зарим арга хэмжээтэй холбоотой тогтоол гарсан. Ургац хураалт, хадлан тэжээлийн үед ашиглах шатахууны нөөц, хангамж, үнийг тогтвортой байлгах чиглэлээр холбогдох сайдуудад үүрэг болгосон. Үүний хүрээнд Уул уурхайн яам, Сангийн яам болон манай яамнаас хамтарч дизель түлшний үнийг тогтвортой байлгах арга хэмжээг авч хэрэгжүүлж дизель түлшний үнийг хаврын тариалалт хийх үетэй ижил хэмжээнд байлгах шийдвэр гаргасан.

-Уг шийдвэр хэзээ албажиж иргэдэд үр дүнгээ өгөх бол. Одоо зарим орон нутагт дизель түлшний үнэ литр нь 4100 орчим төгрөгийн үнэтэй байна шүү дээ. Дизель түлшний үнийг буурах хүртэл тариаланчид хүлээж байх нь зөв үү?

-Дизель түлшний үнэ хаврын тариалалтын үеэр тухайн бүс нутагт хэдэн төгрөгийн үнэтэй байсан тухайн үнээс нэмэгдүүлэхгүй байх талаар бодлогын дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан. Тиймээс дизель түлшний хангамж, үнийг нь тогтвортой байлгахын тулд ажиллана. Одоогийн байдлаар Засгийн газрын тогтоолыг хэрхэн хэрэгжүүлэх талаарх шийдвэр бидэнд ирээгүй байна. Түлш шатахууны асуудлыг Уул уурхайн яам, санхүүгийн асуудлыг Сангийн яам шийдэх учраас холбогдох яамдуудаас тодруулах нь зүйтэй байх.

-Шатахуун, дизель үнэ өндөр байгаагаас ирэх жилийнхээ уриншийг хугацаанд нь тарьж чадахгүй байгаа гэдгээ тариаланчид илэрхийлж, дараа жилийн ургацанд нөлөөлөх талаар хэлж байна.Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ?

-Уринш хийгдэж байгаа.Нийт 339 мянган га талбайд уринш хийхээр төлөвлөсөн. Эхний боловсруулалт хийгдчихсэн. Хоёр дахь удаагийнх нь боловсруулалт хийгдэж байна. Уринш боловсруулалтыг хийх чиглэлийн Засгийн газрын тодорхой шийдвэрүүд гарсан. Тухайлбал, Засгийн газраас Эдийн засгаа сэргээх 10 их наяд хөтөлбөрийн цогц төлөвлөгөөний хүрээнд тариаланчдад 100 тэрбум төгрөгийн нэн хөнгөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр дэмжуулж, гурван хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай олгож байгаа. Энэ зээл тариалалт хийх, ургац хураах, уринш суулгахад дэмжлэг болох учиртай. Нийт тариаланчдын 66-67 орчим хувь нь уг зээлд хамрагдсан байна.

-Өнгөрсөн жил улаан буудайн үнийн тонн тутмыг нь 650 мянган төгрөгөөр худалдан авах шийдвэр төрөөс гаргасан.Энэ жил ч бас ямар нэгэн байдлаар үнийг нэг хэмжээнд барих шийдвэр гаргавал тариаланчдад хүндээр тусах талаар хэлж байсан. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Төрөөс улаанбуудайн үнийг тогтоох асуудал огтоос байхгүй. Харин Тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас зээл авсан иргэн, ААН-үүдтэй хамтарч ажиллах гэрээний хүрээнд тонн тутмыг нь 700-800 мянган төгрөгөөр тогтоож худалдаж авсан зүйл байгаа байх. Энэ бол улсын нөөц бүрдүүлэх буудай гэж ойлгож болно.

-Улаанбуудайн ургац арвин авсан тохиолдолд гадагшаа экспортлох боломж бий юү?

-Ер нь бол улаанбуудай, гурилаа экспортод гаргах боломж байгаа. Гэхдээ улаанбуудай бол манай улсын стратегийн чухал хүнс учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж дээр үндэслэж шийдвэр гаргана. Сүүлийн жилүүдэд улаанбуудайгаа экспортод гаргаагүй.

-Хүнсний ногоо тэр дундаа төмсний тухайд дотоодын хэрэглээгээ бүрэн хангадаг.Гэтэл төмсний үнэ 7000 төгрөгт хүрсэн нь ямар учиртай юм бол. Цаашид нийлүүлэлт, үнэ ханш ямар байх төлөвтэй байна вэ?

-Наадмын өдрүүдээр олон хоног амарсантай холбоотойгоор төмсний нийлүүлэлт бага зэрэг тасалдсан. Үүнтэй холбоотойгоор агуулахад байгаа нөөц багассан учраас үнэ нь нэмэгдсэн. Мөн тухайн үед дизель түлшний үнэ 300 төгрөгөөр нэмэгдсэн учраас шатахууны үнийн өсөлтөөс болсон гэх ташаа мэдээлэл нийгэмд хүрсэн. Төмсний үнийн өсөлтийг шатахууны үнийн өсөлттэй холбож ойлгох нь өрөөсгөл ойлголт. Энэ жил төмс 19 мянган га-д тариалсан. Цаг агаарын нөхцөл байдал таатай байсан учраас дотоодынхоо хэрэглээг бүрэн хангах хэмжээний ургац авах болов уу хэмээн таамаглаж байна. Одоогоор төмс, хүнсний ногооны түүвэр хураалт орон нутгуудаас гарч, эхнээсээ зах зээлд нийлүүлэгдэж байна. Хүлэмжний хүнсний ногооны ургац долдугаар сарын эхээр гарч, зах зээлд тогтвортой нийлүүлэгдээд явж байгаа. Зах зээлд төмсний нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр үнэ нь буурдаг. Өнгөрсөн жил өөрийн өртөгөөсөө ч буурсан тохиолдол бий. Төмс, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэх үеэр борлуулалтыг дэмжих чиглэлээр тодорхой ажлууд хийхээр төлөвлөн ажиллаж байна.

-Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Үр тариа болон төмс хүнсний ногоогоо хадгалах, агуулах савны нөөц хэмжээ хэр нэмэгдэв?

-Үр тарианы тухайд 550 гаруй мянган тонны агуулах бий. Ихэнх нь томоохон ААН болоод гурилын үйлдвэрүүд дээр байна. Мөн ХААДС-д 180 мянган тонны багтаамжтай агуулах бий. Улсын хэмжээнд төмс, хүнсний ногооны хувьд 254 мянган тонны багтаамжтай агуулах бий. Хүнсний ногооны 20-30 хувийг дулааны улиралд худалдан борлуулдаг бол үлдсэн хувийг нь зооринд агуулж борлуулдаг. Энэ жил төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 50 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргасан. Үүнээс 10 тэрбум төгрөгийг төмс, хүнсний ногоог худалдан авахад зориулсан зээлийг агуулахын ААН-үүдэд олгохоор шийдвэрлэсэн.

-Манай улсад жилдээ 30 гаруй мянган тонн бордоо шаардлагатай байдаг. Гэтэл энэ жил 2000 орчим тонн бордоо экспортолсон. Энэ нь ургацын хэмжээ, болцонд нөлөөлөх үү?

-Манайд жилд 30 гаруй мянган тонн бордоо шаардлагатай байдаг боловч жилд 5000-6000 тонн бордоо орж ирж байсан Хамгийн их нь 2015 онд 8000 тонн бордоо орж ирж байсан. Энэ жилийн тухайд хил гаалийн нөхцөл байдлаас шалтгаалаад 2000 биш 4000 орчим тонн бордоо орж ирсэн. Гэсэн хэдий ч манай улс дотооддоо шингэн бордоо үйлдвэрлэж байгаа. Түүнийг ургалтын үед нь ашиглаж байна. Энэ жилийн тухайд шингэн бордоог түлхүү ашиглаж байна. Ер нь газар тариалангийн салбарын нэгж бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад үнэтэй гарах төлөвтэй байна. Чухам яг хэдий хэмжээгээр өсөхийг одоо хэлэх боломжгүй. Ургац хураалтын бланс гарсны дараа тодорхой болно.

-Хөдөө аж ахуй, газар тариаланг дэмжих бодлого хаашаа чиглэж байна вэ. Дотоодын хэрэглээгээ хангахаас гадна экспортлогч орон болохын төлөө ямар алхам хийж байна?

-Газар тариалангийн үйлдвэрлэл байгаль, цаг уураас ихээхэн хамааралтай салбар. Манай салбар шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжөөд 60 гаруй жил болж байна. Цаашид эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулж байж илүү оновчтой хөгжинө гэж харж байгаа. Газар тариалангаас гарсан бүтээгдэхүүнийг боловсруулж, нэмүү өртөг шингээгээд мал аж ахуйдаа ашиглаж, малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлж экспортод гаргах нь өртөг шингэсэн үйлдвэрлэл болно. Газар тариалангийн үйлдвэрлэл байгаль цаг уураас хэт хамааралтай, тариалан эрхлэх бүс хязгаарлагдмал буюу нийт газар нутгийн 0.7 хувьд нь л газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа учраас аль болох нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорих нь чухал.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Говь-Алтайн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх гол орчмоор 16-21 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, Алтайн өвөр говиор 30-35 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Сонгууль үргэлж булхайтай болдог шалтгаан​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Боловсрол, шинжлэх
ухааны дэд сайд
Г.Ганбаяр “Шинээр баригдах хотхон,
хорооллуудад сургууль, цэцэрлэгтэй байх
стандартыг мөрдүүлэх шаардлагатай байна” хэмээн ярьсныг II нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Хурдны морь оготны нүхэнд
бүдэрч 10 настай охин
энджээ. “Өлзийт хурд” галын
нэрэмжит ур уралдаанд
оролцсон уяач Д.Хувьтаас
тодрууллаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Сонгууль үргэлж булхайтай болдог шалтгаан” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Улсын заан Н.Жаргалбаяр “Би хууль бус зүйл
хийгээгүй шүү дээ. Хаана ч шалгуулахад
бэлэн байна” гэв.

“Борхойн
тал” автотээвэрчдийн
холбооны удирдах зөвлөлийн гишүүн, жолооч
Ч.Эрдэнэбат “Төр нь иргэдийнхээ ажлыг булааж
авчихаад хэцүү байдалд оруулаад хүндхэн л байна” гэлээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Хуульч, өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ “Мансууруулах бодис,
сэтгэцэд нөлөөт эмийг хууль бусаар
ашиглахыг таслан зогсоох, нийгмийн
хэрэгцээ, шаардлага гарч байна” хэмээн ярилаа.

Арьсны
өвчин судлалын үндэсний
төвийн арьс харшлын
их эмч Б.Энхсайхан “: Сорил тавиад бүх харшлыг
оношилдог гэдэг ташаа ойлголт”
Энэ тухай IV нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Сармагчны цэцэг өвчний 16,000 гаруй тохиолдол дэлхийн 76 улсад бүртгэгджээ DNN.mn

зураг

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас сармагчны цэцэг өвчнийг олон улсын хэмжээний нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал хэмээн энэ оны долдугаар дугаар сарын 23-ны өдөр зарласан. Одоогоор дэлхийн 76 улсад 16,000 гаруй тохиолдол (5 нас баралт) бүртгэгдсэнээс 56 тохиолдол нь Ази, Номхон далайн бүсэд бүртгэгджээ.

Сармагчны цэцэг өвчнөөр хэн ч халдварлах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж, эрүүл мэндээ хамгаалахыг зөвлөж байна.

Сармагчны цэцэг өвчин нь вирусээр үүсгэгддэг бөгөөд өвчний нууц үеийн хугацаа 5-21 хоног байдаг. Уг өвчний шинж тэмдэг ихэнхдээ 2-3 долоо хоног үргэлжилдэг. Шинж тэмдэг нь хөнгөнөөс хүнд хэлбэрээр илэрч болно. Арьсан дээрх тууралт нь хөндүүрлэж загатнана.
Өвчтэй хүнээс хавьтал, дуслын замаар дамжин халдварладаг. Удаан хугацаанд шууд хавьтал болох үед шүлс, дуслын замаар өвчтөний бохирлогдсон эд зүйлс зэргээс халдвар авах эрсдэлтэй.
Нүүр, гар, хөл, аман дээр цэврүүт тууралт гарна. Мөн халуурах, бие тавгүйрхэх, толгой өвдөх, тунгалгийн булчирхай томрох шинжүүд илэрнэ. Шинж тэмдэг илэрч байх үед халдварыг бусдад тараах эрсдэлтэй.

Эх сурвалж: ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар

Categories
мэдээ нийгэм

НДШ-ийн зургадугаар сарын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэлжээ DNN.mn

Нийгмийн даатгалын дэвтрийг цахим хэлбэрт шилжүүлэх нөхцөл бүрджээ

УИХ-аас энэ оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан “Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хууль”-ийн дагуу 2022 оны тавдугаар сард нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн 275’681 даатгуулагчийн 8.3 тэрбум төгрөгийг зургаадугаар сарын 25-нд буцаан олгосон.

Харин өчигдрийн /2022.07.25/ шилжүүлгээр 299’168 даатгуулагчдад 10 тэрбум төгрөгийн шимтгэлийг буцаан олголоо.

Өмнөх тавдугаар сард дансгүй, нэр данс зөрүүтэй шалтгаанаар буцаан олголт шилжигдээгүй 15 682 даатгуулагчаас 9140 даатгуулагчийн харилцагч банк дахь дансны мэдээллийг бүрдүүлэн, мөн тавдугаар сарын шимтгэлээ зургаасард төлсөн 47 526 даатгуулагчийн буцаан олголтыг долоодугаар сард нөхөн шилжүүллээ.

Хэрэв Таны буцаан олголт дансгүй, мэдээлэл дутуугийн улмаас шилжээгүй бол Та өөрт ойр салбар эсвэл цахимаар өөрийнхөө мэдээллийг шалгаж баталгаажуулна уу.

Categories
мэдээ нийгэм

Хүчтэй борооны улмаас 361-ийн төмөр замын гарам усанд автаж, хоёр чиглэлийн галт тэрэг замдаа зогссон байна DNN.mn

Tsahiur.mn - Мэдэх эрхийн төлөө

Хүчтэй аадар борооны улмаас төмөр замын гарам усанд автаж, гал тэрэг зогссон талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээллээ.

  • Тодруулбал, өнөөдөр буюу долдугаар сарын 26-ны өдрийн 14:25 цагт Аршаант-Давааны хоорондын 365 км-ийн I зуутад 75 м газарт төмөр зам угаагдаж, 361 км -ийн гарам усанд автаж, Зүүнхараа өртөөнөөс тэгш чиглэлд аялж явсан 2554-р галт тэрэг 364 км-ийн 5 зуутад 14:23 цагт зогссон байна.
  • Зам угаагдсаны улмаас Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 272-р галт тэргийг Аршаант өртөөнд зогсоож зорчигчдыг автобусаар Улаанбаатар хот руу тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
  • Мөн Дархан-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 304-р галт тэргийг Ногоонтолгой өртөөнд зогсоохоор төлөвлөж байгаа бөгөөд Улаанбаатараас Эрдэнэт рүү 18:40 цагт явах зорчигчийн 273/312 –р галт тэрэгний аяллыг цуцаллаа.

Угаагдсан замыг яаралтай сэргээн засах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдрийн 23:00 цагт нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Израилаас 1850 жилийн настай, Сарны охин тэнгэрийн дүрс бүхий зоос олджээ DNN.mn

1850 жилийн тэртээ Ромын эзэн хаан Антонин Пийгийн үед цутгасан Сарны охин тэнгэрийн дүрс бүхий маш сайн хадгалагдан үлдсэн хүрэл зоос Израилаас олдсон тухай тус улсын Эртний эдлэлийн газар мэдээлжээ.

Онцгой сайн хадгалагдсан энэхүү ховор хүрэл зоосыг Израилын эртний эдлэлийн газраас Хайфа хотын Кармелийн эргийн ойролцоо саяхан хийсэн усан доорх археологийн судалгааны үеэр тэнгисийн ёроолоос олсон байна.

Уг зоосыг эзэн хаан Антонин Пийгийн үед (МЭ 138-161 он) Египетийн Александриа хотод цутгасан бөгөөд ар талд нь Сарны охин тэнгэрийн хөрөг дор Мэлхийн ордны тэмдгийг сийлжээ. Зоосон дээр “Наймдугаар он” гэж сийлсэн байгаа нь Антонин Пийгийн хаанчлалын найм дахь жилтэй (МЭ 144-145 он) тохирч байгаа аж. Энэ нь арван гурван зоосны цувралд багтдаг бөгөөд тэдгээрийн арван хоёрыг нь зурхайн ордуудын тэмдэгтэй цутгасан бол үлдсэн нэг дээр нь зурхайн бүх ордны тэмдэг сийлээстэй байдаг ажээ.

“Ийм зоос Израилын эрэг орчмоос анх удаа олдож байгаа бөгөөд үндэсний эрдэнэсийн сангийн цуглуулгад бас нэгэн ховор олдвор болж байна” гэж Эртний эдлэлийн газрын далайн археологийн газрын захирал Яаков Шарвит ярьсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Бөөр худалдаж авна” гэх зар “Wangiri” буюу олон улсын цахим луйврын үйлдэл байж болзошгүй DNN.mn

Цахим орчинд “Бөөр худалдаж авна” гэх утга бүхий зар мэдээлэл нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажил хийжээ. Зар дээр бичигдсэн мэдээллийн дагуу IP хаягийг шалгахад Нигер улсаас хандалт хийж байгаа нь тогтоогдсон байна. Уг хэргийг “Wangiri” буюу олон улсын цахим луйврын үйлдэл байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Энэ төрлийн гэмт хэргийг таних анхан шатны мэдээллийг “Тухайн сэтгэгдэл нь монгол хэлний үг, өгүүлбэр зүйн дүрмийн алдаатай байх ба “Google-Translate” орчуулгын программ ашиглан бичсэн хэлбэртэй байдаг аж. Уг цахим луйврыг хийхдээ олон нийтийн хандалт бүхий лайв, мэдээ мэдээллийн доор сэтгэгдэл хэсэгт бичсэн байх бөгөөд олон гишүүнтэй цахим бүлгэмүүдэд нийтэлж байжээ.

Иймд иргэд та бүхэн цахим орчинд нийтлэгдэж буй луйврын шинжтэй, хууль бус зар мэдээлэлд итгэж түгээхгүй байх, дээрх хаягийн дагуу нэвтрэлт хийхгүй байхад анхаарна уу.

Categories
гадаад мэдээ

Шинзо Абэгийн эхнэр Акиэ Абэ автомашины осолд оржээ DNN.mn

Акиэ Абэ, жена премьер-министра Японии, расплакалась во время визита в "Яд  ва-Шем" - NEWSru.co.il

Японы ерөнхий сайд асан Шинзо Абэгийн гэргий Акиэ Абэ автомашины осолд оржээ.

Тодруулбал, өчигдөр буюу долдугаар сарын 25-ны өдөр Токио хотын Чиёода тойрогт өглөөний 8 цагийн орчимд Акиэ Абэг хамгаалж явсан цагдаагийн машин түүний машины араас мөргөжээ.

Тэгвэл Акиэ Абэгийн автомашиныг мөргөсөн цагдаагийн түрүүч мэдээлэл өгөхдөө “Ямар нэгэн зорилготой мөргөөгүй. Тойргоор эргэх гэж байгаад гаргасан санамсаргүй алдаа” хэмээжээ. Нийслэл Токио хотын цагдаагийн газраас энэ төрлийн осол дахин гарахаас сэргийлж, сургалт, судалгаа хийж, урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах талаараа мэдэгдээд байна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд эвдрэл үүсжээ DNN.mn

Өнөөдөр 14:00-14:30 цагийн хооронд орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэгдүгээр багц буюу Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модотын давааны ар хүртэлх авто замын 13 дахь км дэх авто замын 140 метр газар үерийн усанд угаагдсаны улмаас асфальтбетон хучилтад эвдрэл үүсээд байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яам, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран тухайн зам дээр ажиллаж байна.

Одоогоор талбай дээр эвдрэлийн тоо хэмжээг тогтоож, хэрхэн засварлах талаар хэлэлцэж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч байгаа аж.

Иймд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөн хаагдаагүй, хэвийн үргэлжилж байгаа тул зорчигч Та бүхэн үер усны аюулаас сэрэмжилж анхаарал болгоомжтой зорчино уу гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Ташрамд дурдахад, Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204.11 км авто замыг таван багцад хуваан, дөрвөн эгнээ болгож өргөтгөн шинэчилж буй юм.

Зургаадугаар сарын 30-ны байдлаар Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн багц 1, 3, 5 дугаар хэсгийн 113.53 км замыг шинээр асфальтбетоноор хучиж, 2, 4 дүгээр хэсгийн багцын 90 орчим км түр замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байсан бөгөөд тус замыг 2023 оны аравдугаар сарын 30 гэхэд бүрэн дуусгаж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа юм.

зураг