Categories
мэдээ нийгэм

Манай улсад Люксембургийн Их Гүнт Улсын сайд айлчилж байна DNN.mn

Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн сайд  бөгөөд Эдийн засгийн сайдтай уулзалт хийв

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн сайд бөгөөд Эдийн засгийн сайд Франз Фаётай энэ сарын 26-нд уулзав.

Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцжээ. Дэд сайд Б.Мөнхжин манай эрүүл мэндийн салбарт сүүлийн 21 жилийн турш буцалтгүй тусламж үзүүлж ирсэн Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газарт талархал илэрхийлэв.

Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газраас манай улсад үзүүлж буй хөгжлийн тусламжийн хүрээнд хэрэгжүүлсэн төслүүд зүрх судасны өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, зүрх судасны нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнийг бэлтгэх, хүний нөөцийн чадавхыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэжээ.

Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн сайд бөгөөд Эдийн засгийн сайд Франз Фаё энэ сарын 26-31-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт олгоно DNN.mn

Хэтэрсэн хэрэглээний баримтыг цуцалж, урамшуулал олгохгүй

Энэ оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн иргэдийн дансанд шилжүүлж эхлэхээр болжээ.

НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, хоёрдугаар улирлын буцаан олголтыг долоодугаар сард олгодог бол гуравдугаар улирлынхыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгодог. Иргэдийн буцаан олголт “ebarimt” системд бүртгэлтэй дансанд орно.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын залуу төлөөлөгчийн хөтөлбөр зарлагдлаа DNN.mn

НҮБ тусламж | News.MN

Байгалийн олон янз байдал болон Үндэсний тодорхойлсон хувь нэмэрт залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудыг чадавхжуулж, дуу хоолойг нь үндэсний болон дэлхийн тавцанд хүргэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, НҮБ-ын Нийгэмлэгийн хамтаар “НҮБ-ын Залуу төлөөлөгч – Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийг 2022 оны наймдугаар сараас эхлэн хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн хүрээнд 18-30 насны 30 залууг сонгон шалгаруулж, хоёр сарын турш байгаль орчны тухай мэдлэг олгон, байгальд ээлтэй төсөл хэрэгжүүлэх боломжоор хангах бөгөөд шилдэг хоёр оролцогчийг 2022 онд Египет, Канад улсуудад болох НҮБ-ын олон улсын хурлуудад оролцуулна.

Залуу төлөөлөгчид хуралд оролцон эх орондоо ирсний дараа үндэсний хэмжээний уулзалтыг зохион байгуулж, сурсан зүйлсээ хуваалцаж, байгаль орчны төлөөх залуучуудын оролцооны цаашдын алхмууд, боломжуудыг тодорхойлно.

Энэхүү төсөл нь UN Youth Delegate буюу “НҮБ-ын Залуу төлөөлөгч” олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад нээж, анх удаа хэрэгжүүлж буй явдал юм.

ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА:

2022 оны 8 сарын 20 – 10 сарын 15-ны Бямба гараг бүр

✅ТАВИГДАХ ШААРДЛАГА:

● 18-30 насны Монгол Улсын иргэн

● Монгол Улсад оршин суудаг (орон нутгаас хичээлд цахимаар оролцох боломжтой)

● Англи хэлний бичиг, ярианы дундаж түвшинтэй (CEFR – В1, intermediate)

● Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан эсвэл энэ чиглэлээр төсөл хөтөлбөрт хамрагдаж байсан туршлагатай

✅БҮРТГЭЛ:

2022 оны 8 сарын 12-ны 23:59 цаг хүртэл цахим холбоосоор хүлээн авна. Зөвхөн тэнцсэн оролцогчидтой 8 сарын 18-ны дотор мэйл хаягаар холбогдоно.

✅Хөтөлбөрийн талаар асууж тодруулах зүйл байвал info@unamongolia.com эсвэл UNAssociationMGL Facebook page-р холбогдоно уу.

Categories
мэдээ цаг-үе

Ирэх сард Хэнтий, Төв, Сэлэнгэ, Дорнод аймагт олон жилийн дунджаас их бороо орно DNN.mn

Бороо Ямар бороо орох вэ? Бороо.

Цаг уур, орчны шинжилгээний газраас наймдугаар сарын урьдчилсан төлөвийг гаргажээ.

Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь аймгийн нийт нутгаар, Баянхонгор болон Дундговь аймгийн өмнө талаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх урьдчилсан төлөв гарсан байна.

Хур тунадасны хувьд Хэнтий аймгийн нийт нутаг, Төв аймгийн баруун хагаст, Сэлэнгэ аймгийн зүүн болон Дорнод аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас их бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөв гарчээ.

Цаг агаарын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД -ээс унших боломжтой

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн тусгай хамгаалалттай газрын хориглолтын бүсийн хилийг тогтоож, тэмдэгжүүлнэ DNN.mn

Нийслэлийн 43 газрыг тусгай хамгаалалтад авчээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Хуралдааныг нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан зохион байгуулав. Хуралдаанд “Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө” болон нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэж буй ажлын талаар холбогдох албаныхан танилцууллаа.

Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 оноос боловсруулж, 1963, 1971, 1986, 2002, 2013 онуудад шинэчлэн баталж, дагаж мөрдөж ирсэн бол Нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 2002 онд анхлан баталж, 2014 онд тодотгожээ. Энэ нь 2003 оноос Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлж ирсэнтэй холбоотой юм. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад газрын харилцааны хууль эрхзүйн орчин өөрчлөгдөж, нийслэлийн хүн ам эрчимтэй өсөхийн хэрээр барилгажсан талбай, нэмэгдэж, дэд бүтцийн нягтаршил үүсэж, төлөвлөгөөнд тодотгол хийх шаардлага тулгарсан байна. Тиймээс “Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулсан байна. Ингэхдээ холбогдох хууль тогтоомжууд хийгээд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэлийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл зэрэгт нийцүүлсний дээр олон нийтийн оролцоог хангаж, холбогдох мэргэжилтнүүд болоод дүүргийн газрын албад, эрдэмтдэд танилцуулж, саналыг авсан гэдгийг төлөвлөгөө боловсруулсан багийнхан тодотгож байлаа.

“Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г 2022-2036 онд нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэхүү ерөнхий төлөвлөгөө батлагдсанаар Улаанбаатар хотын хилийн заагийг тодотгоод зогсохгүй эдэлбэр газар, дэд бүтцийн зохион байгуулалт ойлгомжтой болж, хөдөө аж ахуйн эдэлбэр газар, ой, ус, тусгай хамгаалалттай газар нутгийн зохион байгуулалт ч тодорхой болох юм. Түүнчлэн Улаанбаатар хотын эдэлбэр газар дахь агаар, газар, хөрс, усны бохирдол, доройтлыг бууруулах инженерийн бэлтгэл хийх, шугам сүлжээ, байгууламж барих газрын байршил тодорхой болж, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, хориглолтын бүсийн хил заагийг тогтоож, тэмдэгжүүлж мөрдүүлэхээр төлөвлөсөн байна. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас шинэчлэн боловсруулсан ерөнхий төлөвлөгөөг чамбайруулан нягтлахыг төлөвлөгөө боловсруулсан багийнханд үүрэг болголоо. Тус төлөвлөгөөг НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр хурлын тэмдэглэлд тусгалаа.

Categories
гадаад мэдээ

Турк, Оросын удирдагчид Сочид хэлэлцээ хийнэ DNN.mn

Орос-Украины хэлэлцээг Турк зохион байгуулна | News.MN

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган наймдугаар сарын 5-нд ОХУ-ын Сочи хотод нэг өдрийн айлчлал хийж, тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийнэ.

Удахгүй хийх айлчлалын үеэр Орос, Украины дайн, бүс нутгийн бусад үйл явц зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Төрийн тэргүүн нар мөн “Үр тарианы экспортын коридор”-ын талаарх гэрээний хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх төлөвтэй байна.

Р.Эдоган, В.Путин нар хамгийн сүүлд долоодугаар сарын 19-нд Техран хотод уулзсан билээ.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар хотод 2000 гаруй айл үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байна DNN.mn

ҮЕР усны аюулаас сэрэмжлүүлж байна!

Өчигдөр хүчтэй бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ийн гарам орчимд буусан үерийн улмаас 20 гаруй айлын хашаанд ус түрэн орж, гурван айлын гэр урсан, нэг саравч, 10 хашаа, явган хүний гүүр нурсан байна. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 албан хаагч, хоёр автомашин, Аврах ангийн зургаан албан хаагч нэг автомашин, нэг завьтайгаар ажиллаж, усанд боогдсон долоон (4 том хүн, 3 хүүхэд) иргэнийг авран, аюулгүй байдлын ханган ажиллажээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 2000 гаруй айл үерийн эрсдэлтэй бүсэд суурьшиж байгаа ажээ. Үерийн аманд буусан айлуудыг үерт автах эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг удаа дараа авч байгаа ч тухайн айлууд нүүдэггүй, үерийн далан, суваг барих газрыг чөлөөлдөггүйгээс бэрхшээл үүссэн хэвээр байна. Энэ тухайд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд газар чөлөөлөлтийг үе шаттайгаар хийхээр төлөвлөсөн. Үерийн далан, сувгийн гадна ирмэгээс 10 метр зайд хамгаалалтын зурвас байдаг. Тухайн зурвас, эрсдэлтэй бүсэд буусан айлуудыг нүүлгэж, газар чөлөөлж байж үерийн далан, сувгийг шинэчлэх, барих ажлыг бүрэн гүйцэтгэж, үерийн эрсдэлээс сэргийлж чадна” гэлээ.

Иргэдийг үер буух эрсдэл бүхий байршил, үерийн далан, сувгийн хамгаалалтын зурваст буухгүй байх, шинээр хашаа байшин, газар худалдаж авахдаа намаг цэвдэг, үерийн эрсдэл, хөрсний усны нэвчилт зэргийг шалгаж, нягталж байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Наймдугаар сарын 5-ныг хүртэл халуун ус хязгаарлах байршлууд DNN.mn

Халуун ус хязгаарлах хуваарь | News.MN

2022 оны 07 дугаар сарын 25-наас 08 сарын 05-ныг хүртэл 11 хоногийн хугацаагаар зарим хэрэглэгчийн хэрэгцээний халуун усыг түр хязгаарлаж ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх, турших ажлууд хийгдэх ба хугацааны өмнө дээрх ажлууд хийгдсэн газруудыг хэрэглээний халуун усаар хангахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэ хугацаанд нэр дурдсан байршлуудын харъяа ОСНААКонторууд мөн өөрийн эзэмшлийн шугам тоноглолд ээлжит засвар үйлчилгээгээ амжиж хийх шаардлагатай байдаг ба зарим тохиолдолд хугацаа өөрчлөгдөх магадлалтай тул хэрэглэгч та лавлах тодруулах зүйлсээ манай шуурхай албаны 7004-7005 тоот утсаар болон харъяа орон сууцны контороос мэдээллээ авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Г.Ёндон: АИ-92 шатахууныг он дуустал 2390 төгрөгөөр борлуулах боломжийг бүрдүүлсэн DNN.mn

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 28 хоногийн нөөцтэй байна

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл хийлээ.

Тэрээр “АИ-92 шатахууны онцгой албан татварыг ирэх наймдугаар сарын 1 хүртэл тэглэсэн байсан. Үүнийг он дуустал үргэлжлүүлэхээр хугацааг нь сунгалаа. ОХУ-тай хийсэн хэлэлцээрүүд амжилттай болж тодорхой үр дүнд хүрсэн. АИ-92 шатахууныг он дуустал 2390 төгрөгөөр борлуулах боломжийг бүрдүүлсэн” гэв.

Categories
мэдээ улс-төр

АН: ОХУ-тай хамтран цэргийн сургуулилалт хийх нь буруу DNN.mn

Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр /2022.07.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “ОХУ бол дэлхий дахинд хүчирхийлэл үйлдэж, үүнийхээ төлөө олон улсын хоригт орсон улс. Гэтэл бид энэ бодлоготой зэрэгцэж, хамтран хээрийн сургуулилалт хийж байгаа нь буруу ойлголтыг өгнө. Үндсэн хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.3-д гадаадын улсын цэргийг дамжин өнгөрүүлэхийг хориглодог, ардчилсан зарчимтай. Энэ үйлдэл нь хуучны цаг үеийг санагдуулж байна. НҮБ дээр Монгол Улс түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн нь биш болж хувирч байна. Энэ цэргийн ажиллагаанд Беларусь, Узбекистан зэрэг ОХУ-ын халаасны хэдэн орнууд оролцох юм байна. Ардчилсан Монгол Улс энэ зарчмаар явж болохгүй. Яагаад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал “амьгүй” байна вэ. Энэ асуудалд байр суурь илэрхийлэх ёстой.

Мөн МАН түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж, бөөн найр наадам хийж байна. Энэ ойгоор улсынхаа эдийн засгийг сүйрүүлж, ард түмэндээ том бэлэг барьж байна. Ардчилсан нам 2012-2016 онд засаг барих хугацаанд дизель түлш 1640 төгрөг байсан бол одоо 4000 төгрөг давлаа. Үндэсний статистикийн газраас инфляци 16 хувьтай байна гэж мэдээлж буй. Энэ бол худал мэдээлэл. Зах зээл дэх үнийн хэт өсөлтөөс харахад 20 хувь давсан гэж харж байна. Өнөөдөр төгрөг цаас боллоо. Иргэдийн цалин, тэтгэвэр хаанаа ч хүрэлцэхгүй байна. Томоохон зээлдэгчид бараа бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй, зээлээ хугацаандаа төлж чадахаа больсон. Арилжааны банкууд иргэдэд жижиг зээл гаргаж чадахгүй, зээлээ царцааж байна.

Ард түмэн баяр наадмаа тэмдэглэж болох ч УИХ-ын гишүүд, сайд дарга нар баяр тэмдэглэж, найр наадам хэсч байгаа нь ичгүүртэй. Та нар ямар гавьяа байгуулсан юм бэ. Сая ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын айлчлалаар ямар асуудлыг шийдсэн юм бэ. Юу ч шийдээгүй. Ганц шийдсэн юм нь энэ оныг дуустал АИ-92 бензиний үнийг нэмэхгүй байх. АИ-95 нь баячуудын бензин учраас үнэ нэмэгдэх нь хамаагүй гэнэ. Монгол төрийн бодлого ийм л ахархан болчихсон байна. Зарим нэг эдийн засагчид ирэх намраас эдийн засаг улам хүндэрнэ гэдгийг хэлж буй. Яагаад мэргэжилтэн хүний үгийг авч хэлэлцэхгүй, сонсохгүй байна вэ. Энэ бол МАН төрийн албыг өөрсдийн цүнх баригчдаар дүүргэсэнтэй холбоотой.

Бас нэг зүйлийг хэлэхэд дайныг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлсэн “NoWar” жагсаалд оролцсон залууст хилийн хориг тавьсан гэх юм. Тэд ямар гэмт хэрэгтэн үү. Яагаад Үндсэн хуульд заасан эрхийг нь хязгаарлаж байна вэ. Ийм байдлаар хүний эрхийг уландаа гишгэж болохгүй” гэв.

АН-ын дэд дарга Ч.Отгочулуу “Засгийн газар инфляцийн шалтгааныг гадаад нөхцөл байдал руу чихэж байна. Энэ үнэн бодитой мэдээлэл биш. Инфляци нэмэгдсэн шалтгааныг 100 хувь гэж үзвэл 20-30 хувь нь гадаад нөхцөл байдлаас үлдсэн 70 хувь нь цэвэр бодлогын алдаа юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас бензин шатахууны үнийн талаар мэдээлэхдээ “Бид АИ-92 бензиний үнийг барина. Учир нь сонгогчдын ихэнх нь энэ бензинийг хэрэглэдэг гэж шууд хэлсэн. Өөрөөр хэлбэл популист бодлого явуулж байна гэсэн үг. Гэтэл тухайн улсын эдийн засаг, уул уурхай, газар тариалан, тээвэр, мал аж ахуй дээр тогтож байгаа. Энэ салбарын үндэс суурь нь дизелийн түлш. Айл өрх, хувь хүмүүс тогтвортой үнээр АИ-92 бензин худалдан авч байгаа ч бусад хэрэгцээгээ яах юм бэ” гэлээ.

АН-ын бүлгийн зөвлөх Д.Ганбаяр “ОХУ-ын 300 орчим зэвсэг техник, 1000 орчим алба хаагчид цэргийн сургуулилалт нэрийн дор Монголын нутаг дэвсгэрт орж ирсэн. Энэ нь олон нийтийг айдас хүйдэст автуулж байгааг Ардчилсан намын зүгээс илэрхийлж байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн газар, Батлан хамгаалах яам, ЗХЖШ гээд холбогдох байгууллагуудын зүгээс албан ёсны мэдэгдэл гаргаагүй байна. Тиймээс албан ёсны тайлбар хийхийг шаардаж байна” гэлээ.