Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, бороо орохгүй. Өдөртөө үүлэрхэг, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Говь-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх гол орчмоор 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 30-35 градус, Их нууруудын хотгор, Дорнодын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, бороо орохгүй. Өдөртөө үүлэрхэг, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, бороо орохгүй. Өдөртөө үүлэрхэг, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Шинэ Долгион” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эдийн засагч Н.Энхбаяр “Нүүрсний биет хэмжээ энэ хэвээр
байвал оны эцэст 20 сая тонн л хүрнэ” хэмээн ярьсныг VII нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Зүүнбаян-Гашуунсухайт
чиглэлийн төмөр зам 2008-
2019 он хүртэл баригдаагүй
шалтгаан, алдагдсан
боломжийг тооцож,
шалгалтын баг оруулахыг
үүрэг болголоо.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Шинэ Долгион” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Монголын ноос, ноолуурын салбарын хөгжлийг
“Premiere Vision Paris” үзэсгэлэнд танилцууллаа.

“Б.Билгүүнзул сан”-гаас Баянхошуунд хүүхэд хамгаалал,
хөгжлийн төвийг байгууллаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ургац хураалтад ажиллуулах 15,000 орчим оюутны кредит цагийг ажилласан хэмжээгээр нь тооцохоор судалж байна DNN.mn

ЗГ: Намрын ургац хураалтад зориулж 10 мянган тонн дизель түлшийг хаврын  тариалалтын үнээр нийлүүлнэ | Mand.mn

Энэ жилийн ургац хураалтад 10-15 мянган оюутныг ажиллах хүчнээр бэлтгэхээр болжээ.

Энэ тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Засгийн газрын тогтоолын хүрээнд хэрэгцээтэй байгаа хүн, хүчний асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой шийдвэр гарсан.

Их, дээд сургуулийн оюутнуудыг энэ жил ургац хураалтад оролцуулах, мөн ургац хураалтад оролцсон хэмжээгээр нь оюутнуудын кредит цагийг тооцох системийг бий болгох чиглэлээр бид Боловсрол, шинжлэх ухааны сайдтай хамтран судалж байна.

Энэ жилийн ургац хураалтад 10-15 мянган оюутныг ажиллах хүчнээр бэлтгэхээр шийдвэрлэсэн” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Сармагчны цэцэг өвчин Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирвэл тархах эрсдэл “Дунд” гэж үнэлжээ DNN.mn

ДЭМБ-аас сармагчны цэцэг өвчнийг олон улсын хэмжээний Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал хэмээн 2022 оны долдугаар сарын 23-ны өдөр зарласан. Тиймээс манай улс энэ өвчний эрсдэлийн үнэлгээг өнөөдөр/2022.07.27/ гурав дахь удаагаа хийсэн байна.

Эрсдэлийн үнэлгээг хийсэн багаас сармагчны цэцэг өвчин манай улсад зөөвөрлөгдөн орж ирвэл тархах эрсдэл “Дунд” гэж үнэлжээ.

Ээлжит эрсдэлийн үнэлгээг ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Ганхуяг удирдан зохион байгуулж, Эрүүл Мэндийн Яам, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ), ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар, Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ), Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв(НЭМҮТ), Гаалийн Ерөнхий Газрын төлөөлөл нийт 20 гаруй удирдлага, мэргэжилтэн оролцсон байна.

Уг өвчин дэлхийн 76 улсад 16,000 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 56 тохиолдол нь Ази, Номхон далайн бүсэд бүртгэгдэж, таван хүн нас баржээ.

Сармагчны цэцэг өвчнөөр хэн ч халдварлах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж, эрүүл мэндээ хамгаалахыг зөвлөж байна.

Сармагчны цэцэг өвчин нь вирусээр үүсгэгддэг бөгөөд өвчний нууц үеийн хугацаа 5-21 хоног байдаг. Уг өвчний шинж тэмдэг ихэнхдээ 2-3 долоо хоног үргэлжилдэг. Шинж тэмдэг нь хөнгөнөөс хүнд хэлбэрээр илэрч болно. Арьсан дээрх тууралт нь хөндүүрлэж загатнана.
Өвчтэй хүнээс хавьтал, дуслын замаар дамжин халдварладаг. Удаан хугацаанд шууд хавьтал болох үед шүлс, дуслын замаар өвчтөний бохирлогдсон эд зүйлс зэргээс халдвар авах эрсдэлтэй.
Нүүр, гар, хөл, аман дээр цэврүүт тууралт гарна. Мөн халуурах, бие тавгүйрхэх, толгой өвдөх, тунгалгийн булчирхай томрох шинжүүд илэрнэ. Шинж тэмдэг илэрч байх үед халдварыг бусдад тараах эрсдэлтэй.

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг есдүгээр сарын 15-н хүртэл авто замаар татаж авна DNN.mn

Сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар буурууллаа

Ерөнхий сайд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах албан даалгавар өгсөн.

Энэ дагуу сайжруулсан шахмал түлшний түүхий эд мидлингийг төмөр замаар тээвэрлэх, түр хугацаанд авто тээврээр тээвэрлэх асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээр ахлуулсан ЗТХЯ, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “УБТЗ” ХНН, “Эрдэнэс тавантолгой” ХХК, “Таван толгой түлш” ХХК-ийн холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсгийнхэн энэ сарын 22-24-ний өдрүүдэд Дундговь, Өмнөговь аймагт ажилласан байна.

Энэ хүрээнд орон нутгийн удирдлагын зүгээс сайжруулсан шахмал түлшний түүхий эд мидлингийг нэг тэнхлэг дээрх ачааг 11 тонн байхаар тооцож авто замаар тээвэрлэх, шөнийн цагаар тээвэрлэлт хийхгүй байх, шороон замын маршрут гаргаж тээвэрлэлт хийх, төмөр замын ачилт, буулгалтын барилга угсралтын ажил дуусах буюу ирэх есдүгээр сарын 15-н хүртэл авто тээврээр түр хугацаанд тээвэрлэхээр болсон талаар орон нутгийн иргэд, малчдад мэдээлэл өгөх зэрэгт анхаарч ажиллахаар болжээ.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ нийгэм

Гадаадын үл мэдэх дугаараас ирж буй дуудлагыг авч, буцааж залгавал утсан дахь мэдээллээ алдах эрсдэлтэйг анхаарууллаа DNN.mn

Эрүүгийн цагдаагийн алба

Монгол Улсад гадаад улсын үүрэн телефоны компаниудаар дамжуулан иргэдийн гар утсанд +881 дугаараар эхэлсэн 12 орон бүхий дуудлагууд ихэвчлэн шөнийн цагаар иргэдийн гар утсанд дуудлага хэлбэрээр ирж 10-20 секунд уг дуудлага ирээд тасрах ба эргэж уг дугаарт дуудлага хийвэл гар утсанд өндөр төлбөр бодогдож мөн утсан дахь мэдээллээ алдах эрсдэлтэйг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Уг аргын олон улсын хэллэг нь “Wangiri” болон “One Ring Scam” залилан гэж нэрлэдэг.

Мөн манай улсад +88 бүсийн кодтой дугаараас дуудлагууд ирж байгаа бөгөөд уг код нь Энэтхэг улс, Бангладешид бүртгэлтэй код байна. Өөрөөр хэлбэл, уг улсаас манай улс руу халдлага үйлдэж байж болзошгүй байна. Тус цахим гэмт хэргийг ихэвчлэн буурай хөгжилтэй орныг сонгон үйлддэг.

Цаашид Монгол Улсад +232 Сьерра Леон, +242 Багамын арал, +246 Барбадос, +284 Британий Виржийн арал, +268 Антигуа Барбуда,+345 Кайманы арал,+441 Бермуд, +473 Гренада, Карриаку, Мартиник гэх дугаарын бүсийн кодтой улсуудаас “Wangiri” дуудлага ирэх магадлалтай байна.

Иймд иргэд сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.

Categories
мэдээ цаг-үе

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс мэдэгдэл гаргажээ DNN.mn

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд:

ХНХЯ-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь БНСУ-д оршин сууж буй Монгол Улсын иргэдэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудлын хүрээнд хоёр улсын холбогдох хуулийн дагуу хөдөлмөрийн харилцаанд тулгарсан асуудлыг шийдвэрлэн, нийгмийн даатгалын үйлчилгээг хүртээмжтэй чанартай үзүүлж, монгол хүний хөгжлийг ахисан түвшинд хүргэх, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад төрийн үйлчилгээг үзүүлэн ажилладаг, 10 жилийн арвин түүхтэй байгууллага билээ.

2022 оны долдугаар сарын 25-ны өдөр нэр бүхий вэб сайтуудад “ХНХЯ-ны харьяа БНСУ дахь төвийн даргыг шалгаж эхэлсэн гэв үү?” нэртэй нийтлэл гарсан нь илт захиалгатайгаар байгууллагын болон хувь хүний нэр төрд халдаж гүтгэсэн, худал, ташаа мэдээлэл болохыг үүгээр мэдэгдэж байна.

Өнгөрсөн өдрүүдэд манай байгууллагад хийгдсэн аудитын шалгалт нь ямар нэг хууль зөрчсөн үйлдэлтэй холбоотойгоор хийгдэж буй гэнэтийн шалгалт бус Үндэсний Аудитын Газраас төрийн байгууллагуудад жил бүр хийгддэг төлөвлөгөөт аудит байсан болно. Гэтэл Үндэсний Аудитын Газрын энэ төлөвлөгөөт шалгалтыг хүртэл ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандахын хууль бус үйл ажиллагааг шалгахаар ажиллаж байгаа мэтээр мушгин гуйвуулж, худал мэдээлэл бэлтгэн цацсанд харамсаж байна. Энэ мэтээр тус нийтлэлд дурдагдсан бүхэн нь үнэнээс хол зөрүүтэй, ташаа мэдээлэл болно.

Байгууллага болон хувь хүний нэр төрд халдсан энэхүү худал ташаа мэдээллийг хуулийн байгууллагад хандан шалгуулах болно гэжээ.

Эх сурвалж: Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам

Categories
мэдээ нийгэм

“Вакцин хийлгээгүй бол сургууль, цэцэрлэгт хамруулахгүй” гэдэг нь худал мэдээлэл DNN.mn

Омикрон хувилбарын гол шинж тэмдэг нь томуутай төстэй, нус гоожих,  ханиалгах, ядрах зэргээр илэрч байна“

Омикроны тав дахь давлагаа эхэлж халдварын тоо огцом нэмэгдэж буйтай холбоотойгоор цар тахлын эсрэг дархлаажуулалтын аяныг идэвхжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэр гарсан. Хэрэв вакцинд хамрагдаагүй тохиолдолд сургууль, цэцэрлэгт оруулахгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгээд буй.

Тэгвэл өнөөдөр /2022.07.27/ хийсэн Засгийн газрын мэдээллийн үеэр энэ талаар тайлбар хийсэн юм.

Тодруулбал, 5-11 насны хүүхдүүдэд зөвхөн сайн дурын үндсэн дээр, эцэг эхийн зөвшөөрлийн дагуу вакцин хийнэ. Вакцин хийлгээгүй бол сургууль цэцэрлэгт хамруулахгүй гэдэг бол ташаа мэдээлэл хэмээн албан ёсоор мэдэгдсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг батлав DNN.mn

ИЗНН дэд сайдаа тодруулав | News.MN

УИХ-ын Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны анхны хуралдаан өнөөдөр (2022.07.27) 10 цаг 50 минутад 58.3 хувийн ирцтэй эхлэв.

Түр хорооны хуралдаанд гишүүд танхим болон цахимаар оролцож, Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг баталлаа.

Хянан шалгах түр хороо 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 14 ажил хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, иргэдээс хуурамч болон стандарт бус эмийн талаар өргөдөл, гомдол, мэдээллийг цахимаар болон бичгээр хүлээн авах; Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлыг шалгах хянан шалгагч, шинжээчийг томилох; Эмийн чанар, стандартад хяналт тавих үүрэг бүхий төрийн байгууллагуудын чиг үүрэг, баримт бичигт дүн шинжилгээ хийх зэрэг ажлууд багтсан байна. Мөн эмийн чанар, хэрэглээ, стандартын асуудлаар цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул “Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Түр хорооны тогтоолын төслийг батлахыг “дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

АНУ: Сармагчны цэцэг өвчний эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлнэ DNN.mn

Өнөөдөр нийслэлийн 21 цэгт 9,140 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

АНУ болон Европын орнууд сармагчны цэцэг өвчний дэгдэлтийг зогсоохын тулд үүний эсрэг вакцин гаргаж байна. Данийн биотехнологийн компанийн салхин цэцэг өвчний эсрэг бүтээсэн, 3 дугаар үеийн Имванекс вакциныг 2013 оноос хойш Европын холбооны орнуудад ашиглаж байгаа юм. Европын холбооны зөвшөөрлөөс өмнө, АНУ болон Канад улсад сармагчны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аль хэдийн зөвшөөрч, ашиглаж эхэлжээ.

Европын комисс, Данийн биотехнологийн Баварийн Нордик компанийн бүтээсэн салхин цэцэг өвчний вакциныг, одоо дэлхий нийтэд тархаад байгаа, сармагчны цэцэг өвчний эсрэг дархлаажуулах зөвшөөрөл олгосон байна. Тус компанийн бүтээсэн, Имванекс вакцин нь, сармагчны цэцэг өвчний вирусээс насанд хүрсэн хүнийг хамгаалах чадвар 90-ээс дээш хувьтай гэсэн шинжлэх ухааны дүгнэлтийг Европын эмийн агентлагаас гаргажээ.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр даваа гарагийн байдлаар дэлхийн 75 улс, нутаг дэвсгэрт 18,100 орчим тохиолдол бүртгэгджээ. АНУ-д хамгийн их тохиолдол буюу 3,846 тохиолдол бүртгэгдсэн бол үүний араас Испани, Герман, Их Британи, Франц удаалжээ. Парист мягмар гарагт вакцинжуулалтын төв нээгдсэн байна.

Тус төвийн ажилчид халдвар авсан байж болзошгүй хүмүүст тариа хийж, зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж. Мөн Францын засгийн газар 100 гаруй ийм төв нээж, 6000 гаруй хүнд тарилга хийсэн гэж мэдэгдлээ. Францад бүртгэгдсэн тохиолдлын тал орчим хувь нь нийслэл Парист илэрсэн ба ийм вакцинжуулалтын төв нээгдсэнээр вакцин нэвтрүүлэх ажил эрчимжих төлөвтэй байна.