Categories
гадаад мэдээ

АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ нэмлээ DNN.mn

АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ

АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ хоёр дахь удаагаа 75 суурь нэгжээр нэмэгдүүлж, 2.25-2.5 хувь болголоо. Энэ тухай тус сангийн долоодугаар сарын хуралдааны дараа гаргасан мэдээлэлд дурджээ.

Бодлогын хүүг ийн нэмнэ гэж шинжээчдийн дийлэнх нь таамаглаж байв.

Цаашид хүүгийн зорилтот хязгаарыг нэмэгдүүлэх нь зохистой гэж ХНС тэмдэглэжээ. Үүнээс гадна, тавдугаар сард танилцуулсан төлөвлөгөөнийхөө дагуу балансад байгаа хөрөнгийг үргэлжлүүлэн бууруулна гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын ХНС бодлогын хүүгээ дөрөв дэх удаагаа нэмж байгаа бөгөөд зургаадугаар сард 75 суурь нэгжээр өсгөх шийдвэрийг 1994 оны 11 дүгээр сараас хойш анх удаа гаргасан юм.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 333 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Ковидын дараах дэлхий ба Монгол

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 333 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 932,186 болж нэмэгдэв.зураг

Илэрсэн халдварын

  • 161 нь Улаанбаатар хотод,
  • 172 нь орон нутагт буюу 11 аймагт тус тус бүртгэгдсэн байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 611 хүн эдгэрсэн бол одоогоор 9,600 хүн хяналтад байна.

зураг

Коронавирусийн омикроны BA.4, BA.5 хувилбар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул иргэд олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Харь гаригийн хөрсний дээжийг 2033 онд анх удаа дэлхийд авчирна DNN.mn

Харь гаригийн хөрсний дээжийг тээвэрлэсэн анхны хөлөг 2033 онд дэлхийд газардах болсныг АНУ, Европын сансар судлалын байгууллагууд өчигдөр мэдээлжээ.

NASA-гийн Perseverance нэртэй робот станц одоо Ангараг гарагийн хөрснөөс дээж цуглуулж байгаа юм.

Олон тэрбум жилийн өмнө оршиж байсан эртний нуурын сав газраас уг дээжийг цуглуулж байна.

Хэрвээ авсан дээжээс бичил организмын ул мөр олдвол Ангараг гарагт өмнө нь амьдрал оршиж байсны баталгаа болох юм.

АНУ-ын NASA, Европын Сансрын Агентлаг хоёр Ангараг гарагаас нийт 30 хэсэг дээжийг дэлхийд авчрах Mars Sample Return хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна.

2030 оноос өмнө дээж тээвэрлэх хэд хэдэн хөлгийг Ангарагт илгээх юм.

Одоогоор талууд хөлгийн дизайн боловсруулах үе шатаа дуусах дөхөж байгаа ажээ.

Хөлөгт тээвэрлэгдэх Mars Ascent Vehicle пуужин нь Ангарагийн гадаргаас буцаж сансарт хөөрсөн анхны техник болох юм. Цуглуулсан хөрсний дээжийг тээвэрлэсэн энэ пуужин 2031 онд Ангарагаас хөөрөхөөр болжээ.

Түүнийг Ангарагийн татах хүчнээс гармагц Earth Return Orbiter нэртэй хөлөг тус гарагийн тойрог замд дээжийг хүлээж аваад дэлхий рүү тээвэрлэх гэнэ.

Earth Return Orbiter дэлхийд ойртож ирснийхээ дараа Earth Entry Vehicle нэртэй газардагч станцыг өөрөөсөө салгаж, тойрог замд оруулах юм байна.

Ингээд Ангарагийн хөрсний дээжийг хадгалсан Earth Entry Vehicle станц 2033 онд дэлхийд газардах ажээ.

Эх сурвалж: CNN

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 124 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Arslan.mn

Энэ сарын 28-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1437 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1178, хулгайтай холбоотой 26, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 81, гэмт хэргийн шинжтэй 81 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 103, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 88, хүний биед халдсан 51, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 89, эрүүлжүүлэх байранд хоносон 124, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 32 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

​Л.Болд: Бенилюксийн орнуудад бидэнд хамтын ажиллагааны хязгааргүй их орон зай байна DNN.mn


Элчин сайд Л.Болдтой ярилцлаа. Тэрбээр Монгол Улсаас Бельгийн Хаант Улс, Нидерландын Хаант Улс, Люксембургийн Их Гүнт Улс болон Европын холбоонд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар хавсран ажиллаж буй юм. Энэ өдрүүдэд Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийн сайд бөгөөд Эдийн засгийн сайд Франз Фаё манай оронд айлчилж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 21 дэх жилдээ тасралтгүй хэрэгжиж буй Зүрх судасны төслийн 20 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо. Тус арга хэмжээний үеэр Элчин сайд Л.Болдтой цухас уулзсан нь энэ.


-Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийн бөгөөд Эдийн засгийн сайд Франз Фаё-гийн айлчлал багагүй өгөөж дагуулж байх шиг байна. Таны хувьд тус айлчлалаас гадна ямар ажил амжуулж явна вэ гэдгээр ярилцлагаа эхэлье?

-Энэ удаагийн ирсэн гол шалтгаан бол мэдээж Люксембургийн сайдын айлчлал болоод дараа дараагийн Монголоос явах айлчлалын бэлтгэлүүдтэй холбоотой. Мөн Бельги, Нидерланд, Люксембургийн манайхтай холбоотой хамтын ажиллагааны бусад олон чиглэл байгаа шүү дээ. Тэднийг урагшлуулах асуудлаар хэд хэдэн яам, газруудтай уулзалт хийж, ажиллаж байна. Түүнчлэн Европын холбоотой ойрын үед ярилцаж шийдвэрлэх нэлээд хэдэн тулгамдсан асуудал бий. Ялангуяа та бүхэн мэдэж байгаа, олон улсад үүссэн нөхцөл байдал бий болсонтой холбоотой төвөгтэй байдал, хүндрэлүүд дэлхийн улс орнуудад үүсэж эхэллээ. Энэ хүрээнд Монгол Улсад учирч буй эдийн засаг болон бусад хүндрэлүүдийг даван туулахад чиглэсэн тулгамдсан, яаралтай шийдвэрлэх олон зүйл байна.

-Орос, Украйны дайн нэлээд хүндрэл дагуулах талаар сүүлийн үед их ярьдаг болж. Манай улсад ямар хүндрэлүүд үүсэж болзошгүй байна вэ?

-Ерөнхийдөө дэлхий дахинд хавсарсан олон хямрал шууд нүүрлэж байна л даа. Ханш унаж, инфляц өсөж, эдийн засгийн хурд саарч байна, худалдааны эргэлтүүд удааширлаа. Тодорхой бүс нутгууд өлсгөлөнд нэрвэгдэх аюулд орсон. Бараа бүтээгдэхүүний үнэ өртөг ихээр өсөж байна. Ямар ч байсан бид энэ амьдралдаа үзээгүй хэмжээний бэрхшээл ирэх гэж байна шүү дээ. Энэ бүгдийг Монгол Улс тойрч гарахгүй нь ойлгомжтой. Тэр тусмаа манайх шиг далайд гарцгүй орны хувьд бүр ч олон давхар хүндрэлтэй тулах нөхцөл үүсчихээд байгаа.

-Дэлхий нийтийг хамарсан цар тахал дуусаад араас нь дайн байлдааны хямрал залгачихлаа. Үүнээс үүдсэн зарим хүндрэл амьдралд мэдэгдээд эхэлсэн. Энэ хэрээр ч Гадаад харилцааны яам ч ажлаа урагштай хийсэнгүй гэх шүүмжлэлд өртдөг боллоо. Таны хувьд нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа бол?

-Коронавируст цар тахлын хоёр жилд Монгол Улс хамгийн их хүндрэлтэй тулгарна гэсэн таамаглал бүх талд байсан шүү дээ. Тэгэхэд хамгийн хохирол багатай давсан таван улсын нэг болж чадсан. Энэ бол Гадаад харилцааны яамны гүйцэтгэсэн томоохон үүргийн нэг. Хэрвээ бид гадаад дотоодод нөхцөл байдлаа ойлгуулаагүй, дээрээс нь вакцины хангалт дээр шуурхай арга хэмжээ аваагүй бол үндсэндээ хаашаа ч эргэж болох байсан. Бид таашгүй нөхцөл байдалтай тулсан. Одоо ч ялгаагүй. Он гарсаар ашгүй цар тахал буурлаа, бүх юм сэргэх нь гэтэл өмнөхөөсөө ч том даваанд тулаад ирлээ. Ийм нөхцөлийг давж гарахын тулд гадаад бодлого, гадаад хамтын ажиллагаа л ачааны хүндийг үүрнэ. Түүний төлөө өнөөдөр бид бүхий л шаардлагатай алхмуудыг хийж байна.

-Орос бол манай хөрш. Бидэнд тусгадаг нөлөө, сүүдэр нь ч их. Ийм болохоор оросуудаас шалтгаалаад манай улс дэлхийн бусад орнуудын тавьсан элдэв хоригт татагдаад орчих вий гэсэн болгоомжлол байна. Оросын Украйнд явуулж буй дайныг эсэргүүцсэн хөдөлгөөн ч дотоодод бий болчихлоо. Яг Европт сууж байгаа Элчин сайдын хувьд нөхцөл байдлыг хэрхэн дүгнэх вэ?

-Дэлхийн улс орнууд байр сууриараа хуваагдаж байгаа үед, эхний шатанд бол Монгол Улс адилхан хуваагдаад, аль нэг талдаа ор гэдэг ерөнхийдөө тийм буруу хандлага, шахалтууд их явсан л байх. Гэхдээ гадаад бодлогыг хэрэгжүүлдэг байгууллагын хувьд Гадаад харилцааны яамны эрчимтэй хүчин чармайлтын үр дүнд Монгол Улсынхаа нөхцөл байдлыг бусад улс орнуудад ойлгуулж чадсан. Монгол Улс өнөөдөр Үндсэн хуульдаа, төрийн бусад үндсэн баримт бичгүүддээ тусгасан бодлогоо тууштай хэрэгжүүлж, хаашаа ч далдирахгүйгээр өөрийн бие даасан бодлогоо хэрэгжүүлээд, хаа хаанаа байх ёстой байр сууриа хамгаалаад хөгжүүлээд явж байгаа. Ер нь явж явж энэ сорилтоос бид хохирч гарах биш харин бүр хүчирхэгжиж, илүү бэхжиж гарч ирэх бололцоо ч бий. Бид ийм л сорилтын өмнө ирсэн гэж харагдаж байгаа.

-Цар тахлын хоёр жилд ялангуяа байгаль орчин, эрүүл мэндийн гадаадын томоохон төслийн олонх нь идэвхгүй байдалд орсон. Харин Люксембургийн Зүрх судасны төсөл тасалдаагүйгээр барахгүй өндөр үр дүн гаргасан байна. Люксенбургийн Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийн бөгөөд Эдийн засгийн сайд Франз Фаё айлчлалынхаа хүрээнд “МОН007” протоколд гарын үсэг зурлаа. Миний ойлгосноор Зүрх судасны өвчлөлийг бууруулах төслийн үргэлжлэлд зориулж таван сая евро, Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах төсөлд таван сая евро нэмж өгөхөөр болж байгаа бололтой?

-Цар тахлын нөхцөл байдал олон улсын төслүүдийг зогсоох, дуусгах эрсдэлд оруулсан. Энэ тал дээр дипломат ажилтнууд төрөл бүрийн байдлаар хичээл зүтгэл гаргаж ажилласан. Ямар ч байсан Франз Фаё сайдын эхний айлчлал гэхэд 10 сая евроны асуудлыг шууд газар дээр нь шийдээд сая (2022.07.26) гарын үсэг зурлаа. Одоо бид том мөнгө ярьдаг болчихсон үед энэ мөнгө бага сонсогдож магадгүй. Гэхдээ энэ Зүрх судасны төсөл өнөөдрийг хүртэл 21 жил хэрэгжихдээ хэмжээлшгүй үнэт үр дүн гаргасан гэж боддог.

-Тухайлбал?

-Энэ Люксембургийн төсөл манай оронд зүрх судасны өвчний нас баралтыг бууруулсан. 2003 онд нийт зүрх судасны өвчтэй иргэдийн 5.09 хувь нь нас барж байсан бол өнөөдөр 1.27 хувь болж дөрөв дахин буурсан байна. Нас баралтаас гадна эрт илрүүлэг, мэдээлэл сурталчилгааны ажил идэвхтэй хийж энэ төрлийн өвчний тоо нь өөрөө бас буурсан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Сүүлийн гурван жилд өвчлөл буурч 10000 хүн амд 906 болсон байна. Зүрх судлалын салбарын мэргэжилтнүүдийн уулзалт, семинар, эрдэм шинжилгээний хурлыг 20 жилийн туршид жилд хоёр удаа хийж ирсэн юм билээ. Төсөл хэрэгжихээс өмнө манай улсын хэмжээнд хоёр зүрхний эхо аппарат байсан бол одоо бүх аймаг, дүүрэгт ийм аппарттай болж 291051 хүн үйлчлүүлсэн байна. Зүрх судасны өвчний оношилгооны 11, зүрхний мэс заслын 10, интервеншл кардиологийн найм, зүрхний хэм судлалын 13, нийт 42 дэвшилтэт технологийг манай оронд нэвтрүүлж, хэрэглээг нь тогтмолжуулжсан, олон ном товхимол гаргаж, эмч мэргэжилтнүүдийг гадаадад бэлдсэн. Энэ төслийн үр шимийг Монгол Улсын 31 эмнэлэг, 11 мянган эмнэлгийн мэргэжилтэн шууд байдлаар хүртсэн, 800 мянга гаруй хүн оношлуулсан, 2600 гаруй иргэн амь аврагдсан гэдэг мэдээллийг мэргэжилтнүүд гаргаж өгсөн. Үр дүнд нь гадагшаа урсдаг олон арван сая ам.долларын урсгал зогсож, олон монгол хүн эрүүл мэндээрээ хохирч байсныг бууруулсан. Энэ бол өөрөөр хэлбэл манай зүрх судасны салбар олон улсын хөгжилтэй орны түвшинд хүрэх тэр нөхцөлийг бүрдүүлэх, ач холбогдлын хувьд төсөөлшгүй том төсөл л дөө. Уг төслийг цаашид үргэлжлүүлэх шийдвэр гаргуулахад нөлөөлж чадсандаа баяртай байлгүй яах вэ.

-Та Бельги, Люксембург, Нидерланд, Европын холбоонд Монгол Улсаа төлөөлөөд сууж байгаа. Өөр онцлон дурдах шаардлагатай ажил юу байна вэ?

-Бельгитэй мөн эрүүл мэндийн салбарын томоохон төслүүд хэрэгжиж байгаа. Түүнийг үргэлжлүүлэх тал дээр бас нэлээд яриа хэлэлцээ явж байна. Тэр төслийн дүн 30-40 сая еврогоор яригдана. Ер анхаарч ажиллаж байгаа хамтын ажиллагаа олон бий. Нидерланд гэхэд эртнээс Монголыг дэмжиж ирсэн. Тахь үржүүлэхээс эхлээд ногоон хөгжлийн анхаарал их татсан өөдрөг төсөл цөөнгүй шүү дээ. Мөн Нидерланд өөрөө Монголд томоохон хөрөнгө оруулагч орон. Европын холбооны ач холбогдлыг бүгд мэдэж байгаа гэж бодож байна. Мэдээж бид Европ дахь том түнш орнуудтайгаа идэвхтэй сайн ажилладаг. Гэхдээ бидэнтэй ажиллах түвшинд маш их нөөц, потенциал хуримтлагдаж байгаа нь энэ Бенилюксийн орнууд буюу Бельги, Нидерланд, Люксембург юм. Бенилюксийн орнуудын эдийн засаг нягт уялдаатай, бараг нэг орон шиг үйл ажиллагаагаа сүлж явдаг. Бас эд нар дэлхийн топ 20 дотор нэлээд байр суурьтай. Том эдийн засаг, асар их хүчин чадал, бололцоотой. Өнөөдөр бидэнд хамтын ажиллагааны хязгааргүй их орон зай байна гэсэн үг. Энэ гурван улс мөн л том хөршүүдийн дунд оршиж, дайн дажин, эзлэн түрэмгийлэл гээд бүхий л юмыг үзэж туулсан. Өнөөдөр тусгаар тогтнолоо хангаж, дэлхийн хэмжээний улс болсон байна.

-Жишээ нь?

-Люксембургийг аваад үзье л дээ. Бид Катар улс нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд нэгдүгээрт ордог, мундаг гээд ярьдаг байлаа шүү дээ. Жилийн 40, 50 мянган ам.долларын асуудал байсан байхгүй юу. Тэгвэл одоо Люксембургийн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 130 мянган ам.доллар шүү дээ. Төсөөлшгүй байгаа биз. Жижиг газар нутагтай, байгалийн баялаггүй, цөөхөн хүн амтай. Гэхдээ өөрсдийнхөө идэвх зүтгэл, хууль, санаачлагаараа дэлхийн тэргүүлэх хэмжээний улс болсон. Өөрөөр хэлбэл Монголын маш том үлгэр жишээ орон юм. Тэд яаж олон улсын банк санхүүг хөгжүүлж байна, яаж олон улсын металлургийн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлж байна. Яаж бүх төрлийн сансрын технологийг хөгжүүлж байна гэх мэтээр бүх үлгэр жишээг Люксенбург, Бельги, Нидерландаас авч болж байна. Тэд ложистикийн маш том тоглогч болж чадсан. Агаарын карго, усан тээвэр ч гэдэг юм уу. Ер нь энэ бүгд дээр Монголыг бол маш том хамтын ажиллагааны ирээдүй хүлээж байгаа гэж хэлж болно.

-Тантай уулзсаных асуулгүй өнгөрч болохгүй байна. Монголдоо ирээд улстөрчидтэй уулзав уу, ер нь улс төр тойрсон асуудлыг сонирхож байна уу?

-Би чинь төрийн албан хаагч болсон учраас тэр хэрээр улс төрөөс хол байх учиртай. Үнэхээр хол хөндий байгаа. Тангарагаа өргөсөн төрийн албаныхаа ажил, асуудлыг л гол нь ярина даа.

Ж.Баярсайхан

Categories
мэдээ эдийн-засаг

Б.Лхагвасүрэн: Монгол Улсын валютын нөөц нийт 2.8 тэрбум ам.доллар болсон DNN.mn

Мэдээ.МН

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдал, инфляц, үнийн өсөлт, валютын нөөц зэрэг цаг үеийн асуудлаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явцын талаар мэдээлэл өгөв. Тэрээр мэдээлэлдээ, өнгөрөгч 06 дугаар сарын сүүлийн байдлаар инфляц 16.1 хувь, Улаанбаатар хотод 16.9 хувьд хүрсэн. Үүнд дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 1.9 хувь, шатахуун 2.8 хувийг эзэлж байгаагийн зэрэгцээ хүнсний 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний 203 нь импортынх тул инфляцид дарамт үзүүлж байгааг дурдлаа. Тухайлбал, дэлхийд нүүрлэсэн эдийн засгийн хямрал, үнийн өсөлт 50 хувиар дамжиж Монголд нөлөөлж байгаагаас гадна Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн төмс, хүнсний ногооны агуулахын нийлүүлэлт тасалдсантай холбоотойгоор нэг кг төмс 2400-4500 төгрөгт хүрсэн зэрэг түр зуурын хямрал нь үнийн өсөлтөд бага зэргийн цочрол өгснийг тэмдэглэв. Ирэх наймдугаар сараас шинэ ургацын төмс, хүнсний ногооны нийлүүлэлт сайжирч, махны үнэ буурч байгаа зэрэг нь үнийн өсөлтийг саармагжуулж, инфляц буурна гэсэн хүлээлттэй байгаагаа мэдэгдсэн. Түүнчлэн тэрээр, Монголбанкны зүгээс бодлогын хүүгээ чангаруулсныг дурдаад 2023 оны эхний хагаст зорилтод түвшинд хүрнэ төсөөлөлтэй байна гэв. Арилжааны банкуудын хувьд зээлийн цэвэр дүн өссөн хэдий ч хурд нь саарсныг тодотгоод 2022 оны эхний нэгдүгээр улиралд зээлийн өсөлт 26 хувьтай байсан бол өнөөдөр 20 хувьтай байна. Энэ нь арилжааны банкууд орон сууцны ипотекийн зээл болон жижиг, дунд үйлдвэр, хэрэглээний зээлүүдийг маш бага гаргасантай холбоотой. Өнөөдрийн байдлаар валютын ханш 3150 төгрөгт хүрсэн төдийгүй Монгол Улсын валютын нөөц нийт 2.8 тэрбум ам.доллар болсонд шатахууны үнийн өсөлт гол нөлөө үзүүлсэн гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцолж байлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Дэлхийн банк болон Үндэсний статистикийн хорооноос хийсэн 2020 оны ядуурлын судалгаанд хэрэглээний зардал 10 хувиар өсөхөд ядуурлын түвшин 34.3 хувьд хүрч 211 мянган хүн ядууралд өртөх бол энэ үзүүлэлт 20 хувьд хүрэхэд ядуурлын түвшин 42.1 хувьд хүрч 465 мянган хүн хоол, хүнсний дутагдал, ядууралд нэрвэгдэх эрсдэлтэй гэсэн тооцоолол байдаг. Эдийн засгийн өсөлт удааширсан энэ цаг үед бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалж, ядуурлын түвшин нэмэгдэх эрсдэл нүүрлэх төлөвтэй байгаа тул үнийн өсөлтийг хязгаарлах талаар бодлогын арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлагатай” гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Мөн Монгол Улсын төсвийн 2022 оны эхний таван сарын гүйцэтгэлээс үзэхэд нийт зардлын 58 хувийг урсгал зардал, үүний дийлэнх хэсгийг нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмжийн зардал эзэлж байгааг УИХ-ын дарга тодотгоод цаашид нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлж, төсөвт ирэх дарамтыг бууруулах, үнийн өсөлтөөс шалтгаалсан ядуу, эмзэг бүлгийн амьжиргааг хамгаалах нь чухал байгааг онцлов.

УИХ-ын дарга уулзалтын төгсгөлд эдийн засаг агшиж, бараа бүтээгдэхүүний үнэ ихээхэн өссөн, тэр нь худалдан авах чадвар, амьжиргаанд сөргөөр нөлөөлж, ядуурал, тэгш бус байдал улам даамжрах нөхцөлийг үүсэж байгаа энэ цаг үед Монголбанк Засгийн газартай хамтран бодлогын арга хэмжээг цаг алдалгүй тууштай авч, ажлаа эрчимжүүлэх үүрэг өгөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монгол даатгал” даатгуулагч нартаа нөхөн олговор олгохоос зайлсхийж иргэдийг “шулж” байна DNN.mn

Даатгалын компаниуд үйлчлүүлэгчээ хохироодог түгээмэл үзэгдэл бий. Осол гараад дуудахад ирдэггүй, ирээд даатгуулагчид нөхөн төлбөр олгохоос зайлсхийж янз бүрийн арга хэрэглэдэг, даатгуулагчид нөхөн төлбөр бодогдлоо гэхэд дансанд орохгүй хугацааны хувьд удаашралтай байдаг гэх зэрэг даатгуулагч нарт хүндрэл учруулах тохиолдлууд олон болжээ. Дээрх асуудлын хүрээнд “Монгол даатгал”-ын даатгуулагчтай үүсээд буй асуудлын талаар ярилцлаа. Тэрбээр “Монгол даатгал” компанид 500 гаруй мянган төгрөгөөр жолоочийн хариуцлага болон тээврийн хэрэгслийн даатгал хийлгэжээ. Гэсэн ч тус байгууллага нөхөн төлбөр олгох асуудалд хойрго хандаж, даатгуулагчдаа чирэгдэл учруулжээ.


-Даатгалын компаниудын зүгээс даатгуулагчид нөхөн төлбөр олгохоос зайлсхийдэг үйлдэл нийгэмд шүүмжлэл дагуулдаг. Танд ч ийм жишээ тохиолдсон бололтой. Болсон үйл явдлын талаар тодорхой ярихгүй юу?

-Даатгалын компаниуд даатгуулагчид нөхөн төлбөр өгөхөөс ямар нэгэн аргаар зайлсхийдэг жишиг тогтоод удаж байна л даа. Тэр дундаа анхдагч даатгалуудын нэг болох “Монгол Даатгал” ХХК ийм хачин үйлдэл гаргаж байгааг нь гайхах юм. Энэ оны долдугаар сарын 21-ний өдрийн пүрэв гаригаас 22-ны баасан гаригт шилжих шөнө Чингэлтэй дүүрэгт гэрийнхээ гадаа зогсоол дээр би машинаа шүргүүлсэн юм. Тухайн өдрийн өглөө хүүхдэдээ вакцин хийлгэхээр гарахдаа өөр машин миний машиныг шүргэсэн болохыг нь анзаараагүй. Харин “Нарны” хороололд ээжийндээ очоод сэвийг нь харж, дуудлага өгсөн. Ингээд ХУД-ийн замын цагдаагийн хэлтэс болон “Монгол даатгал”-ын шуурхай дуудлагад хандсан. Тухайн газрын камер шүүгээд “өөр газар шүргүүлсэн байна. Та гэрийнхээ гаднах зогсоолын камер шүүгээрэй” гэх зөвлөгөөг ХУД-ийн замын цагдаагийн хэлтсээс өгсөн юм. Харин дуудлагаар ирсэн мэргэжилтэн нь миний машины зогсож байсан газарт хэмжилт хийж зураг дараад “Танд нөхөн төлбөр өгнө” гэж хэлсэн. Гэхдээ “цагдаагаас тодорхойлолт авчраарай” гэсэн.

-Тэгээд ямар үндэслэлээр танд нөхөн төлбөр олгохоос зайлсийж, удаашраад байгаа юм бэ?

-Ингээд гэрийнхээ гадаа ирж Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлсэлт хандаж камер шүүлгэхэд шүргэсэн машин нь харагдаж байгаа юм. Гэсэн ч “шөнийн цагт гэрэл гялбасан, байдалтай зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тогтоох боломжгүй” гээд дуудлагаар ирсэн замын цагдаа зураг дараад, бичлэг хийгээд хэмжилт хийсэн. Нотлох баримтуудыг нь цуглуулаад “Монгол даатгал” руу залгатал асуудал үүссэн. Тэд “Цагдаагаас тодорхойлолт авч ирэхгүй бол нөхөн олговор өгөхгүй, тэгэхгүй бол гэрээгээ цуцлаад явдаг газраараа яв” гэж намайг загнасан. Тэр бүү хэл ичих ч үгүй “Хуурамч дуудлага өгсөн байна, даатгалын гэрээгээ цуцалсан ч болно” гэж хэлж байгаа юм. Би 500 гаруй мянган төгрөгөөр даатгуулсан хүн шүү дээ. Би шүргүүлсэн тээврийн хэрэгслээ үнэлгээний газраар оруулахад засвар нь 250 орчим мянган төгрөг л болж байсан. 500 мянган төгрөгөөр даатгуулсан жолооч 250 мянган төгрөгийн нөхөн төлбөр авах болоход л голоо цохиж байгаа юм. Явдал чирэгдэл учруулаад л, даатгуулагчийн зүгээс шаардлага тавихад “гэрээгээ цуцална” гэх мэтээр загнана, зандарна. Даатгалын үйлчилгээний байгууллага шүү дээ. Наад захын харилцааны соёлгүй. Үйлчлүүлэгчээ хүндэлдэггүй. Дээрх явдалтай холбоотойгоор үнэтэй цаг, заваа алдсан. Уул нь зогсоолд тавьсан машинаа л шүргүүлж хохирсон хүн шүү дээ. Даатгалын компаниуд ийм хандалагатай байж болох уу. Би дуугай өнгөрч болно л доо. Гэхдээ үүнтэй ижил жишгээр хэдэн даатгуулагч цаг зав, хөрөнгө мөнгөөрөө хохирч байгаа бол. Бодох л асуудал.

-Таны тухайд яагаад “Монгол даатгал”-ыг сонгосон юм бэ?

-Би машинаа банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр худалдаж авсан юм. Энэ банк бус санхүүгийн байгууллага тухайн үед “Монгол даатгал”тай гэрээтэй ажилладаг. Ингээд жолоочийн хариуцлагын болон тээврийн хэрэгслийн бүрэн даатгал хийлгэж гэрээ байгуулсан. Ийм гэрээ нь хүчин төгөлдөр байхад л үл ялих шалтаг тоочиж нөхөн олговор олгохоос зайлсхийж, долоо хонож байна. Цагдаагаас даатгал руу улсын дугаарыг нь олж тогтоох боломжгүй гэдэг албан бичиг явуулаад байхад тэр шүү дээ. Нэг үгээр хэлбэл даатгуулагчдаа “шулж”бас залхаан цээрлүүлж, ийш тийш явуулж, янз бүрийн юм ярьсаар долоо хоног боллоо. Маш их гомдолтой байна. Над шиг даатгуулагчид ч иймэрхүү байдлаар цаг заваа, стресс, ажлаа алдаасай гэж хүсэхгүй байна.

-Та яриандаа цагдаагаас тодорхойлолт авчрахыг шаардсан талаар хэлж байсан. Тодорхойлолтын талаар тайлбарлахгүй юу. Цагдаагийн байгууллагаас осол гаргасан жолоочийг олж илрүүлж чадаагүй гэсэн шүү дээ.

-Бичлэгт “honda insight” маркийн хар юм уу, хар хөх өнгийн тээврийн хэрэгсэл шүргэж байгаа нь харагддаг. Тухайн үед харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан учраас улсын дугаар нь харагдаагүй. Цагдаагийн зүгээс тухайн газрын зураг бичлэгийг хавсаргаад л тодорхойлолт хийж өгсөн. Бичлэг нь ч байгаа. Гэхдээ энд нэг асуудал бий. Даатгал миний нөхөн олговорыг ямар учраас ингээд олгохгүй намайг хохироогоод байгааг ойлгохгүй байгаа. Би захиралд нь өргөдөл гаргасан. Цагдаагийн байгуулагад ч мөн адил “Тэр машиныг нь олоод өгөөч” гэсэн.

-Тодруулахгүй юу?

-Цагдаагийн байгууллагаас даатгал руу тодорхойлолт хийж өгөхөд 100 мянган төгрөгөөр торгож, таван оноо хасдаг журамтай юм байна. Тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулаад гэртээ амарч байсан намайг 100 мянгаар торгож, жолоодох эрхийн оноо хасна гэсэн. Би гайхаад яагаад гээд даргад нь хандсан. Ийм байж болохгүй биз дээ. Ингээд торгуулийн арга хэмжээ авахуулахаас наагуур, жолоодох эрхийн оноо хасахгүйгээр тодорхойлолт гаргаж даатгал руу явуулсан. Одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Энд нэг зүйлийг онцлоход даатгалын компаниуд заавал цагдаагийн тодорхойлолт шаардахгүйгээр нөхөн төлбөр олгодог болсон. “Монгол даатгал”ын зүгээс л нөхөн төлбөрөөс зайлсхийх арга сүвэгчилж даатгуулагчдад чирэгдэл учруулаад байна л даа. Энэ бүхнийг гүйцэлдүүлэхийн тулд асар их цаг заваараа хохирч байгаа юм. Бусдын тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн тохиолдолд торгуулийн арга хэмжээ авч, оноо хасдаг заалтыг бол үнэхээр ойлгохгүй байгаа. Үүний ард даатгалтын компаниудын эрх ашиг ч харагдаж байна. Бүгд биш л дээ, гэхдээ л даатгуулагч нарыг ийнхүү хохироож байна. Эрхийг нь зөрчиж байна. Цаашид даатгалын компаниудын энэ мэт ашиг хонжоо хайж, даатгуулагчдыг хохироодог үйлдлийг таслан зогсоох талаар дуу хоолойгоо нэгтгэх цаг болжээ. Чирэгдлээс зайлсхийж даатгалын компаниудад луйвардуулдаг тогтолцоог халах хэрэгтэй. Би даатгуулсан, хохирсон, нөхөн төлбөрөө заавал авч байж бусад даатгуулагч нарын ч эрхийг давхар хамгаалж чадна гэж бодож байна.

Categories
мэдээ нийгэм

Дорноговь аймагт цэвэрлэх байгууламж ашиглалтад оржээ DNN.mn

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн хүрээнд есөн аймагт шинэ цэвэрлэх байгууламжууд барьж байна. Энэхүү төслийн хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд хотод хоногт 3,000 м3 бохир ус хүлээн авах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, Ар шанд Өвөр шандыг холбосон 4.4км бохир усны төв магистрал шугам зэрэг нийт 9.7 тэрбум төгрөгийн өртөгтэй дэд бүтцийн томоохон ажлуудыг хийж дууссан байна.

Сайншанд хотын дэд бүтцийг хөгжүүлэх, оршин суугчдын тав тухтай амьдрах орчныг нэмэгдүүлэх, орон нутгийн байгаль орчныг сайжруулж, хөрсний бохирдлыг бууруулах, цэвэрлэгдсэн усыг говь нутгийн ногоон байгууламж, мод тарих, зам талбайн усалгаанд дахин ашиглах зэрэг олон талын ач холбогдолтой энэхүү төслийн барилгын гүйцэтгэгчээр “Комфорт импекс” ХХК ажиллаж, өнөөдөр буюу 202 оны долдугаар сарын 27-ны өдөр ийнхүү ашиглалтад хүлээлгэн өгчээ. зураг

Монгол инженерүүд Эх орныхоо цаг уур, говь нутгийн онцлогт тохирохуйц цэвэрлэх байгууламжийн технологийн шийдэл бүхий зураг төсөл боловсруулж, ажилласан бөгөөд тус төслийн зураг зохиогчоор “Хайдро дизайн прожект” ХХК, төслийн зөвлөхөөр “Монхидро констракшн” ХХК ажиллалаа. Тус цэвэрлэх байгууламж нь механик, биологи, гүйцэд цэвэрлэгээний технологитой ба цэвэрлэгдсэн усыг цэцэрлэг, зүлэгжүүлэлт, зам талбай, хөрсний усалгаанд ашиглахад зориулагдсан цооногтой. Мөн цэвэрлэгээний явцад гарсан лагийг боловсруулан бордоо, түлш гаргах тоног төхөөрөмжтэй жишиг байгууламж болж байна.

зураг

Төслийн зураг төсөл, төлөвлөлтийн шатанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нарын санаачлагаар Ар шанд, Өвөр шандыг холбосон 4.4км бохир усны төв магистрал шугамыг төлөвлөж өгсөнөөр Ар шандын бохир усыг нэгдсэн цэвэрлэх байгууламжаар цэвэрлэх нөхцөл бүрдэв.

Цэвэрлэх байгууламжийн ашиглалтын үйл ажиллагааг “Чандмань илч” ХХК цаашид авч явуулах бөгөөд 17 ажилтнаа онолын болон дадлагажуулах сургалтад хамруулж, бэлдээд байна. Харин цэвэрлэх байгууламжийн тохируулга, зүгшрүүлэлтийн ажил нэг жилийн хугацаанд хийгдэж, ажилчдыг дагалдуулан сургах юм.

Эх сурвалж: Барилга, Хот Байгуулалтын Яам

Categories
мэдээ нийгэм

МИАТ компани ачаа тээврийн В757-200F агаарын хөлөг хүлээн авчээ DNN.mn

Mongolia's MIAT Technics gains approval to service Russian-registered  aircraft

МИАТ төрийн өмчит хувьцаат компани нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ашиглах ачаа тээврийн зориулалттай В757-200F агаарын хөлгөө долоодугаар сарын 23-ны өдөр хүлээн авчээ. Ачаа тээврийн онгоцтой болсноор нэгэн шинэ боломж, шинэ зах зээлийг нээж байна хэмээн МИАТ компаниас мэдэгдсэн юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Дуут дохиог зохистой хэрэглэж хэвшвэл хэрэгтэй сэн DNN.mn

Замын хөдөлгөөний дүрэмд зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд дуут дохиог хэрэглэх талаар тодорхой заасан байдаг. Өнөөдөр нийслэлд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хэдхэн хором хүлээх зуурт л ёнгинотол сигналддаг муухай зуршилтай болчихож. Гэрлэн дохион дээр зогсож байхад л цэхэлзэж хараад л сигналдана. Бусдын тав тухыг алдагдуулж байгаадаа санаа зовсон шинж тэдэнд огт алга. Нэг удаагийн гэрлэн дохиогоор багтаж ороогүйдээ хорсож дуут дохиогоо чарлуулж байгаа нь биеийн хэлэмжээс нь илт харагдана.

Хамгийн хорлонтой нь амралтын цагаар хороолол дунд дуут дохиогоо дахин дахин чарлуулна. Өтгөс, нялхас, өвчин зовлонтой нэгэн амарч байгааг ухамсарлах соёл тэдэнд үгүй. Даралт ихтэй нэгэн бол харвалт өгчихөөр л дуут дохиог хангинуулна. Амралтын цагаар тэр шүү дээ. Ингэж бусдын амгаланг алдагдуулдаг жолооч хаа сайгүй тааралдах юм. Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Очирбатын онцолж байгаагаар бол жолооч нарын дүрмийн мэдлэгтэй холбоотой гэнэ. Жолооч бэлтгэж буй курсуудын хөтөлбөрт дуут дохиог зөв зохистой хэрэглэх тухай хичээл хэрэгтэй байгааг тэрбээр онцолсон. Дуут дохиог зөв зохистой хэрэглээд хэвшчихвэл “Аз жаргалтай Улаанбаатар”-ын статуст нэг алхмаар ч болов дөхөх юм даа.