Categories
мэдээ нийгэм

Энэ оны эхний долоон сард усны ослоор 13 том хүн, 7 хүүхэд амь насаа алджээ DNN.mn

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна | News.MN

Энэ оны эхний долоон сарын байдлаар усны ослоор 20 хүн амь насаа алджээ. Тодруулбал, усанд осолдож 13 том хүн, 7 хүүхэд эндсэн талаар Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээллээ.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Иймд:

  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байгаа юм.

Эх сурвалж: НОБЕГ

Categories
мэдээ эдийн-засаг

Эрдэс баялгийн салбараас 1.773.2 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ DNN.mn

Эрдэс баялгийн салбар оны эхний дөрвөн сард 1.1 их наяд төгрөг төсөвт  төвлөрүүлжээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2022 оны эхний 6 сарын байдлаар 8,001.5 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 895.4 тэрбум төгрөг буюу 12.6 хувиар өссөн байна.

Үүнээс, Эрдэс баялгийн салбараас 1,773.2 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулав.

➢ Уул уурхай, олборлох 1,738.5 тэрбум төгрөг буюу 21.7 хувь,

➢ Газрын тос 1.8 тэрбум төгрөг буюу 0.02 хувь,

➢ Тусгай зөвшөөрлийн төлбөр 15.1 тэрбум төгрөг буюу 0.2 хувь,

➢ Бусад орлого 17.8 тэрбум төгрөг буюу 0.2 хувь.

Эрдэс баялгийн салбар нь 2022 оны эхний 6 сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 22.1 хувийг бүрдүүлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

7 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Хэнтий нурууны зүүн хажуугийн Балж, Онон, Улз, Хангай нуруунаас усжих Онги голын адаг болон Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдсэн байна.

Үүр, Балж, Онон, Хэрлэн, Улз, Халх, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см, Улз гол Дашбалбар сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см орчим даван үерлэсэн хэвээр байна.Иймд дээрх голууд болон голын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэг байгууллага, аялал зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс


Categories
мэдээ цаг-үе

ЦУОШГ: Маргааш ихэнх нутгаар бороотой байна DNN.mn

Аадар бороотой, 24-26 хэм дулаан байна

Өнөө шөнө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, маргааш өдөр Монгол-Алтай, Орхон-Сэлэнгэ, Улз голын сав газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Долдугаар сарын 28-ны 20:00 цагаас долдугаар сарын 29-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Tэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон голын сав газраар 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнодын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө зүүн хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи шөнөдөө зүүн хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө зүүн хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Богд хааны ордон музейг сэргээн засварлана DNN.mn

Богд хааны ордон музей — Википедиа нэвтэрхий толь

Соёлын яам 2022 оны УИХ-аар батлагдсан төсвийн хүрээнд мэргэжлийн урлагийн болон түүхэн, архитектурын дурсгалт Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей зэрэг түүхэн дурсгалт барилгуудаа хүчитгэх, их засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд засвар шинэчлэлийн ажлууд үргэлжилж байна.

Тухайлбал, Богд хааны ордон музейн сэргээн засварлалтын ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтад “Энэржин” ХХК шалгарснаар наймдугаар сарын 1-ний өдрөөс сэргээн засварлалтын ажлыг эхлүүлэхээр болжээ.

Богд хааны ордон музейн Лавиран, Найдан, Бурхадын сүмийн засварын ажлын зураг төсөл өнгөрсөн онд Барилгын хөгжлийн төвөөр батлагдан гарсан бөгөөд дурсгалт барилгыг задалж буулгах, вааран дээврийг 100 хувь засварлах, хуучин банзан шал, дүүжин тааз, хаалга цонх зэргийг сэргээн засварлах юм байна.

Мэргэжилтнүүд Соёлын яамтай хамтран барилгын сэргээн засварлалтын ажилд хяналт тавьж, зөвлөгөө тусламж үзүүлэх, сэргээн засварлалтын чиглэлээр сургалт, семинар хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн 78 улсад сармагчны цэцэг өвчний тохиолдол бүртгэгдээд байна DNN.mn

Сармагчны цэцэг өвчний тархалттай хэрхэн тэмцэх вэ?

ДЭМБ: Дэлхий даяар сармагчны цэцэг өвчний 18 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр дэлхийн 78 улс, нутаг дэвсгэрт сармагчны цэцэг өвчний 18,000 гаруй тохиолдол бүртгэгджээ. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс лхагва гарагт сэтгүүлчдэд өгсөн хэвлэлийн бага хурлын үеэр “ Нийт тохиолдлын 70 гаруй хувь нь Европын холбоо, 25 хувь нь Америк тивд бүртгэгдсэн ба Африкт энэ өвчний улмаас таван хүн нас барсан” гэж мэдэгдсэн байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 98 хувь нь ижил хүйстэн эрэгтэйчүүдээс илэрсэн гэж тэрбээр мэдэгдэлдээ дурджээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тэргүүний хэлснээр сармагчны цэцэг өвчин нь ойр дотно харилцаа үүсгэх, бохирдсон алчуур, ор дэрний цагаан хэрэглэл зэргээр дамжин халдварладаг байна. Сармагчны цэцэг өвчнийг зөвхөн тодорхой бүлэгт хамаарах өвчин гэж тодорхойлохгүй байхыг мөн тэрээр анхааруулсан.

Дэлхийн эрүүл мэндийн хяналтын байгууллага өнгөрсөн долоо хоногт тус вирусийг “олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн яаралтай асуудал” гэж зарласан. АНУ болон Европын орнууд сармагчны цэцэг өвчний дэгдэлтийг зогсоохын тулд иргэдээ вакцинжуулж эхлээд байгаа.

Европын комисс, Данийн биотехнологийн Баварийн Нордик компанийн бүтээсэн салхин цэцэг өвчний вакциныг, одоо дэлхий нийтэд тархаад байгаа, сармагчны цэцэг өвчний эсрэг дархлаажуулах зөвшөөрөл олгосны дагуу тус компанийн бүтээсэн, Имванекс вакцин нь, сармагчны цэцэг өвчний вирусээс насанд хүрсэн хүнийг хамгаалах чадвар 90-ээс дээш хувьтай гэсэн шинжлэх ухааны дүгнэлтийг Европын эмийн агентлагаас гаргаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Нүүрснээс төсөвт төвлөрүүлсэн орлого 30 хувиар өсчээ DNN.mn

Өнөөдрөөс эхлэн хилээр задгай нүүрс гаргаж эхэлжээ | Чухлыг онцлов

Уул уурхай, олборлох салбараас 2022 оны эхний 6 сарын байдлаар улсын төсөвт 1,738.5 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

➢ Зэс 936.7 тэрбум төгрөг,

➢ Нүүрс 562.0 тэрбум төгрөг,

➢ Алт 112.3 тэрбум төгрөг,

➢ Цайр 53.8 тэрбум төгрөг,

➢ Төмөр 26.6 тэрбум төгрөг,

➢ Хайлуур жонш 11.3 тэрбум төгрөг,

➢ Бусад ашигт малтмал 35.9 тэрбум төгрөг байна.

Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:

➢ Нүүрс 130.6 (30.3%) тэрбум төгрөг,

➢ Цайр 8.8 (19.6%) тэрбум төгрөг,

➢ Алт 6.1 (5.7%) тэрбум төгрөг,

➢ Бусад 15.5 (76.3%) тэрбум төгрөг.

Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:

➢ Зэс 736.0 (44.0%) тэрбум төгрөг,

➢ Төмөр 43.4 (62.0%) тэрбум төгрөг,

➢ Хайлуур жонш 40.4 (78.1%) тэрбум төгрөг байна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Чөлөөт бөхийн ДАШТ есдүгээр сарын 10-18-нд Серби улсад болно DNN.mn

Чөлөөт бөхийн ДАШТ: Б.Болортуяа АНУ-ын бөхөд ялагдлаа – Өглөө.мн

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн шинэ бүрэлдэхүүн болох зургаан дасгалжуулагч, 27 тамирчин өнгөрсөн баасан гарагт тангаргаа өргөсөн. Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Бадамсүрэн энэ сарын 24-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шигшээ багийн бэлтгэл дээр очиж уулзан санал бодлоо солилцсон байна.

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 10-18-нд Сербийн нийслэл Белград хотод болно.

Categories
мэдээ цаг-үе

Хуш модны самрыг есдүгээр сарын 10-наас түүхийг зөвшөөрдөг DNN.mn

Хушны боргоцойг хэзээ, хэрхэн зөв түүх вэ?

Манай оронд ургаж буй хушин ойн сангийн нийт талбай нь 612.7 мянган га, нөөц нь 111.2 сая шоо метр бөгөөд Монгол Улсын байгалийн ойн талбайн 5.17 хувь, ойн нөөцийн 8.9 хувийг эзэлдэг.

Хуш модны самрыг болц гүйцсэн үед буюу есдүгээр сарын 10-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны өдрийн хооронд түүхийг зөвшөөрдөг.

Өнөөдрийн байдлаар орон нутаг дахь ойн ангиуд нь тухайн бүс нутаг, хариуцсан сумдынхаа хушин ойд самрын ургацын судалгааг хийж байгаа аж.

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тухайн жилд хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж ашиглах болон хориглох тухай шийдвэрийг тухайн оны есдүгээр сарын 1-ний дотор бүсчлэн гаргадаг. Ингэхдээ сум орон нутгийг хариуцан ажиллаж буй Ойн анги нь хуш модны самрын ургацын байдлыг судлан тогтоож мэдээ, дүгнэлтээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвд тухайн оны наймдугаар сарын 1-ний дотор ирүүлснийг үндэслэн шийдвэрлэнэ.

Хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж ашиглах тухай шийдвэр гарсны дараагаар тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь орон нутагтаа ашиглаж болох нөөцийн дээд хязгаарыг тогтооно хэмээн БОАЖЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ DNN.mn

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫН УРАМШУУЛЛЫГ УЛИРАЛ ТУТАМ ОЛГОНО - Төв аймгийн  Татварын хэлтэс

“2022 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ” хэмээн Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.

Тодруулбал 1.13 сая иргэнд 61.4 сая төгрөгийг буцаан олгох юм байна.

Харин буцаан олголтоороо 22,028 иргэн 260.6 сая төгрөгийн бусад татвар, төлбөр хураамжаа төлжээ.

Монгол Улсын иргэд НӨАТ-ын буцаан олголтоор тухайн улиралд худалдан авсан барааны нийт дүнгийн 2%-ийг буцаан авдаг болоод зургаан жил болж байна.