Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Н.Энхбаяр: Нүүрсний биет хэмжээ энэ хэвээр байвал оны эцэст 20 сая тонн л хүрнэ DNN.mn

Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


-Олон улсын валютын сангаас энэ оны дэлхийн эдийн засгийн төлвийн талаарх шинэ таамаглалыг танилцууллаа. Таамгаас та юуг онцлох вэ?

-Олон улсын валютын сан /ОУВС/ улирал бүрийн эхэнд дэлхийн эдийн засгийн тоймыг шинэчилдэг. Дөрөвдүгээр сард ОУВС-ын хаврын уулзалт Вашингтонд болдог. Энэ жилийн гурав дахь тоймыг өнгөрсөн мягмар гаригт танилцууллаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан таамаглалд дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3,6 хувьд хүрнэ гэж үзсэн бол одоо 3,2 хувь болгон буурууллаа. 2021 онд 6,1 хувьтай байсан, 2023 онд 2,9 хувьтай болно гэж таамаглалаа. Өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлт 2021 онд 5,2 хувь, одоо 2,5 хувь, ирэх онд 1,4 хувьтай байхаар таамагласан. Хөгжиж буй орнууд өнгөрсөн онд 6,8 хувь, энэ онд 3,6 хувь, ирэх онд 3,9 хувьтай байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн гол өсөлтийг хөгжиж байгаа ази буюу Энэтхэг, Вьетнам, БНХАУ улсууд бүрдүүлж байна. Өндөр хөгжилтэй орнууд, хөгжиж байгаа орнууд дотроо Хятадын эдийн засгийн өсөлт тааруу байна.

-Шалтгаан нь юу вэ?

-Хамгийн гол хүчин зүйл бол дайн, дайныг тойрсон хориг арга хэмжээ. Үүнээс болоод дэлхийн түүхий эдийн гол нийлүүлэлт тасалдсан. Европд эдийн засгийн хоригтой холбоотойгоор Украин, ОХУ, Беларусийн эдийн засаг хасахтай гарсан. Гурав, дөрөвдүгээр сард -9,3 гэж таамаглаж байсан бол Оросын засгийн газар, төв банкнаас авч байгаа арга хэмжээ үр дүнгээ өгч бууралт харьцангуй бага байна. Хэрэв Украин, ОХУ-ын дайн эхлээгүй байсан бол өдийд ковидын дараах эдийн засгийн сэргэлт бий болох байлаа.

-Олон улсын валютын сангаас ямар зөвлөгөө өгсөн бэ?

-Нэгдүгээрт, улс орнууд инфляцийг хяналтдаа авах ёстой, ялангуяа өндөр хөгжилтэй орнууд. Хоёрдугаарт, мөнгөний бодлогоо хатууруулах ёстой. Гэхдээ бодлого хэрэгжүүлэхдээ эмзэг давхрагыг хамгаалах арга хэмжээгээ байнга авах ёстойг зөвлөж байна.

-Энэ тааруу таамаг нь манай улсын эдийн засагт ямар нөлөөтэй вэ?

-Манай улсын эдийн засгийн сааралт гаднаас биш дотроосоо шүү дээ. Зэс, алтны үнэ саяханыг хүртэл гайгүй байлаа. Нүүрсний үнэ өслөө. Түүхий эдийн үнээс боллоо гэх асуудал байхгүй.

-Манай улсын эдийн засгийн хамгийн том асуудал юу вэ?

-Бидний тодорхойлж байгаа зорилго тохиромжгүй байна. Нөгөө л 2010 оноос хойш анхааруулж буй түүхий эдийн хамааралт байдлаа ойлгохгүй байна. Манай эдийн засаг түүхий эдээс хамааралтай, бидний мөрөөдлөөс хамаарахгүй Эдийн засагчид эдийн засаг байнгын өсөлттэй байдаггүй өсч, буурч явдаг гэдгийг тайлбарласаар байдаг. Гэвч тоодоггүй, улс төрчид үргэлж өсөлттэйгөөр төсөөлдөг. Энэ нь маш буруу. Дараа нь хилийн боомтын тээвэрлэлтийн хүчин чадлын асуудал. Манай улс Австрали, Индонез шиг урт хугацааны гэрээ хийдэггүй шүү дээ.

-Тэгэхээр дэд бүтцийн хүчин чадлаа сайжруулах шаардлагатай гэсэн үг үү?

-Тийм, 2019 онд 36,7 сая тонн нүүрс экспортлосон. Зэсийн баяжмал, төмрийн хүдэр гээд бүгдийг нь тооцоход Монгол Улсын экспортлосон ашигт малтмалын хэмжээ 50 сая тонн болж байгаа юм. Энэ бол хамгийн өндөр хэмжээ. Тэр үед бараг жилийн 360 хоног гааль нээлттэй байсан.

Одоо тийм боломж байхгүй. Тэгэхээр ойрын жилүүдийн хамгийн тулгамдсан асуудал дэд бүтцийн хүчин чадлаа сайжруулах. Ялангуяа экспортын гол дэд бүтэц болох Замын-Үүд, Гашуун сухайт, Шивээ хүрэн. Энэ гурван боомт бодит боломжоосоо хамаагүй доогуур байгаа. Өнгөрсөн намар их хурал дээр Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг долдугаар сард хүлээлгэж өгнө гэж ярьсан. Гэтэл өчигдөрхөн Тавантолгой төмөр зам компанийн хэлтсийн дарга Д.Батнасан “Арваннэгдүгээр сард дуусна, ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна” гэж ярьж байна. Арваннэгэн сард дуусах төмөр зам урд хил хүрэхгүй, үүнийг өөрсдөө “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам” гэж яриад байгаа. Тэр хооронд 20км-ын зөрүүтэй. Одоо зураг төслөө гаргаад ажил эхэлж байна, энэ ажил 1,5 жил, монголын ажил бол хоёр жил үргэлжилнэ гэсэн үг. Тэгэхээр 2024 оны зун юмуу намар ашиглалтанд орно. Нүүрсний экспорт нэмэгдүүлэх тухай асуудал бол 2024 оны асуудал болж хувирч байгаа юм. Ирэх онд энэ хэвээрээ л байна. Яг Дарханы зам шиг. Дайны асуудал дууслаа гэхэд 20-25 сая тонн нүүрс л экспортолно. Засгийн газар зүгээр цаасан дээр экспорт нэмэгдүүлнэ гэж тоо бичиж байна, ямар ч амьдралгүй. Бэлтгэл ажил нь ч эхлээгүй байж ажил эхэллээ, ажил тэдийд дуусна гээд хэлчихдэг. Тэр ажил нь зөвхөн цаасан дээр явагддаг. Ингээд л алддаг.

-Валютын сангаас тааруу таамаг гарлаа, энэ жилийн эдийн засаг эвгүй байх нь тодорхой болчихлоо. Тэгэхээр одоо яах ёстой вэ?

-Нэгдүгээрт, бид төсвийн тухай хуулиа шинэчилсэн. Сангийн сайдын баталсан олон журам байгаа. Жишээлбэл, улсын хөрөнгө оруулалтын төслийн жагсаалт гаргах. Тэр тухай 2019 оны намар яамдуудаас ирж байгаа хөрөнгө оруулалтын төслийг жагсааж, оноогоор дүгнэнэ гэдэг журам баталсан. Түүнийг 2021 оны зун Засгийн газрын тогтоолоор тогтоол болгон баталсан. Хамгийн сайн эрэмбэтэй төсөл төсөв авна гэдэг зохицуулалт. Гэтэл цаасан дээр батлаад байгаа тогтоолууд хэрэгжихгүй байна. Хоёрдугаарт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль гээд 2020 оны хавар баталсан. Таван жилийн төлөвлөгөөгөө ч баталсан. Энэ хуулийн дагуу жил бүрийн хөгжлийн төлөвлөгөөгөө эдийн засаг, хөгжлийн яам боловсруулж засгийн газар баталсан. 2023 оны төлөвлөгөөг тавдугаар сард боловсруулж, их хурал баталсан. Бодит байдал дээр мөн л хэрэгжихгүй байна.

“2023 оны Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө” гээд л 20 гаруй хуудас хөрөнгө оруулалтын жагсаалт бий. Түүнийг төсөв дээр эх үүсвэрийн тоогоор тавина шүү дээ. Тэр тоо тавих, баталсан жагсаалт хоёрын хооронд зөрүү их бий.

Явц дундаа ажил нь бүтэхгүй, мөнгө нь дутдаг гэх мэт асуудал олон байдаг. Тухайлбал, тавдугаар сургуулийн өргөтгөлийн ажил гурван жил үргэлжилж байна. Ач холбогдлын дарааллаар хийх засгийн газрын тогтоол байхгүй. Бидний төлөвлөснөөс өөрөөр эдийн засаг хумигдчихлаа. Түүндээ нийцүүлж хийх ажлаа багасгах ёстой. Тэгэхээр төсөв боловсруулахаас өмнө хөгжлийн төлөвлөгөөн дахь зорилтуудаа цомхотгох ёстой. Нөхцөл байдал 2020 оны сонгуулийн үед бодож байснаас өөр болчихлоо. Тэгвэл анх тодорхойлсон зорилтоосоо заримыг нь хойш тавих ёстой. Үгүй бол бүгдийг нь хийх гээд тал тал тийш чангаагаад бүх ажил бүтэлгүйтэж байна. Чухал биш ажлуудаа царцааж, гол ажлуудаа эхэлж ахиухан мөнгө төсөвлөх хэрэгтэй. 2022 оны төсвийн зарлага 18 их наяд төгрөг, маш өндөр. 2017 онд 9 их наяд төгрөг байсан төсөв энэ жил 18 болж хоёр дахин нэмэгдсэн. Эдийн засаг өсөөгүй, хоёр жил дараалан буурсан. Дотоодын нийт бүтээгдэхүүний зэрэгцүүлэх үнээр харвал 2019 онд 27,9 их наяд төгрөг, энэ жил ойролцоогоор 27,3 их наяд төгрөг. 2019 оны түвшнээс буурчихсан явж байна. Нөхцөл байдал сайжирлаа ч 2024 оны эцэст 2019 оны түвшиндээ л хүрнэ. Ковид, дайн, бидний бүтэлгүй үйл ажиллагаанаас болж таван жил алдаж байна. Хуулиуд ажлаа цэгцтэй хий гэж хэлдэг ч, бодит байдал дээр хэрэгжихгүй.

-Оны эцэст нүүрсний орлого хэр тасалдах бол, ямар байдалд хүрэх вэ?

-Нүүрсний биет хэмжээ хэвээр байлаа гэхэд оны эцэст 20 сая тонн л хүрнэ. Хамгийн эхний алдаа төмөр зам. Хоёрдугаарт, хятадын өвлийн олимпийг тооцоолоогүй. Хил хаагдана гэдэг нь тодорхой байсан.

-Ирэх жилийн төсөвт төсөөллөө хэрхэн гаргавал зүйтэй вэ?

-Мөрөөдлийн тоо тавихаа больж хөрсөн дээрээ буух хэрэгтэй. 2012 онд их хурлын тогтоол гарсан. Одоогийн барих төмөр зам 2024 онд дуусна. Тогтоол гарснаас хойш 12 жилийн дараа Монгол Улс төмөр замтай болж байна. Ямар ч судалгаагүй ажиллахаа болих хэрэгтэй. Зүгээр явсан эдийн засгийн хөгжлөө баллаж байна. Тэнэглэлийнхээ горыг амсаж байна. Бусад улс оронд ижил төрлийн төсөл яаж хэрэгжиж байгааг судлахгүй зүгээр л аюултай гэдэг. Ирэх онд хамгийн эхэнд 2023 оны хөгжлийн үндсэн чиглэлээ шинээр харах ёстой, заримыг нь хойш нь тавих. Зэсээс олох орлого 2021, 2022 онтой ижил түвшинд байна. Нүүрсний үнэ энэ хэмжээндээ байвал экспорт тэрбум доллар илүү гарна. Гэтэл энэ оны эхний зургаан сарын байдлаар улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -844 тэрбум төгрөг байна. Энэ алдагдлаа бууруулах ёстой. Төлбөрийн тэнцэл, гадаад худалдааны тэнцэл, төсөв алдагдалтай, валютын нөөц хорогдож байна.

-Тэгэхээр ирэх онд бүсээ чангалсан маягтай л байх нь дээ…

-Тийм, дэлхий нийтээр. ОХУ-ын гадаад хэргийн сайд өнгөрсөн ням гаригт хийсэн мэдэгдэлдээ дайн үргэлжилнэ гэдгийг маш тодорхой хэллээ. ОУ-ын байгууллага үүнийг харж байна, дайн дууссан ч хориг арга хэмжээ 2-3 жил үргэлжилнэ. Манай улс урд хөрштэй экспортоо хэрхэн хэвээр явуулах вэ гэдэгт л анхаарах хэрэгтэй. Ийм л таагүй байдалтай байна. Хийх ёстой юмаа хийх л ёстой цаг. Сонгуулийн жил төсөв тэлэхээ нэг удаа бууруулах ёстой. Хамгийн аюултай зүйл нь цалин, тэтгэвэр нэмэх. Тиймээс зарим арга хэмжээ, хөрөнгө оруулалтаа танах шаардлагатай. Төсвийн зарлагыг тэлнэ гэдэг дараа жилдээ их сөрөг нөлөөтэй. Шийдвэр гаргах түвшинд мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтийг огт тоохгүй байна. Ирэх оны хамгийн том зорилго төлөх ёстой өрөө хэрхэн дарамт багатай давах вэ гэдэг.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Харагчин хонь өдөр DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 29, Сугар гараг. Билгийн тооллын 1, Үнэг одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 5:25 цагт мандан, 20:33 цагт жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Энэ зуны улс төр ингэж өрнөж байна” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы бааасан гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Парламент телевизийн
захирал Ж.Отгонбаяр “Чадамжгүй, үрэлгэн
Засгийн газартай манай улс дефолт
зарлахад ойрхон байна хэмээснийг II нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Комеди Д.Амартүвшин “Юүдэнтэй цамцтай,
масктай хүн гүйж ирээд намайг
цохиод эхэлсэн” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Энэ зуны улс төр ингэж өрнөж байна” хэмээн өгүүллээ.

Томилолт: Үндэсний урлаг, өв соёлоо олон улсад гайхшируулж чадсанаараа
гадаадын жуулчдыг илүү ихээр татах боломжтой гэв.

Сант сургуулийн
наймдугаар ангийн сурагч
С.Манлай“Үеийнхэндээ хандан хэлэхэд
дэлгэцтэй биш номтой л их нөхөрлөөрэй
гэж захимаар байна” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Автобусны буудал дээрээс 71 настай хүний гар утсыг дээрэмдэж зугтсан 46 настай этгээдийг илрүүлэв DNN.mn

Хулгайн 200 орчим гар утас илрүүлжээ – updown.mn

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн Мягмар гарагийн 13:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Автобусны буудал дээрээс гар утсыг минь булаагаад зугтаачихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс шалгахад 71 настай эмэгтэйгийн гар утсыг 46 настай эмэгтэй дээрэмдэж зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.

Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй аж.

Иймд иргэд гудамж талбай олон нийтийн газраар авахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүллээ.

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд:

1. Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3. Энэ гэмт хэргийг:

  • 3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
  • 3.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн;
  • 3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.
Categories
мэдээ нийгэм

Маршалын гүүрээс Био комбинат хүртэл явган эргүүл ажиллаж байна DNN.mn

Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Маршалын гүүрнээс Био комбинат хүртэл “Эко эргүүл”-ийг Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, хороодуудтай хамтран ажиллаж байна.

Эко эргүүл нь гол усны үер, аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилготой ба эрэг дагуу амарч зугаалж буй иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргэн, эрсдэл бүхий газруудад самбар байршуулан явган эргүүлийг тогтмол гүйцэтгэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Үерийн дараа хашаандаа гаргасан худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна DNN.mn

2,400-гаад айл аюултай бүсэд амьдарч байна

Өнөө шөнө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, маргааш өдөр Монгол-Алтай, Орхон-Сэлэнгэ, Улз голын сав газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас анхааруулж байна.

Ойрын өдрүүдэд бороо хур их орж, үер, усны эрсдэл ихээхэн гарч буй тул иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүйн тулд цаг агаарын мэдээллийг анхааралтай хүлээн авч, гэнэтийн хүчтэй аадар бороонд сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас санууллаа.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас үер ус буусны дараах халдваргүйжүүлэх аргын талаар зөвлөж байна.

  • Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, шууд хаяж, устгах
  • Ундны усыг баталгаатай эх үүсвэрээс авч буцалгаж хэрэглэх
  • Ус хадгалдаг, зөөвөрлөдөг, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг угааж, цэвэрлэх
  • Угааж цэвэрлэсэн тагтай зориулалтын саваар усыг зөөвөрлөн хадгалах
  • Булаг шанд, гол горхи хашаандаа гаргасан худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх
  • Гудамж талбай, гуу жалганд хурсан хог хаягдал, шавар шавхайг түргэн хугацаанд цэвэрлэх
  • Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа гараа тогтмол савандаж угаах
  • Гэр орон байрандаа гадуур өмсдөг гутлаа сольдог байх
  • Үер болсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх
  • Эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөмжийг авах
  • Халуурах, толгой өвдөх, хоолонд дургүй болох, бөөлжих, суулгах, булчин татах, ил шарх, шалбархай, үрэвсэх зэрэг шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт хандах
  • Хэрвээ үерийн аюулд өртсөн бол бохирдсон хөрс, бие засах газар, бохир усны цооногт мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч халдваргүйжүүлэх
  • Хуурай хлорын шохой болон 3 хувь, 5-10 хувийн хлорын шохойн сүүн уусмал, ариутгах бодис хэрэглэхийг тус тус зөвлөлөө.
Categories
мэдээ нийгэм

СХД-ийн хүүхдүүдийн 92 хувь нь цэцэрлэгт хамрагдана DNN.mn

Цэцэрлэгийн хичээлийн хэрэгслийг эцэг, эхчүүд ГУРВАН САРААР бэлдэнэ. Хүүхэд  цэцэрлэг дээрээ амны хаалт зүүхгүй"

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 31788 хүүхэд амьдарч байна. Өнгөрсөн хичээлийн жилд тэдний 25 мянга нь цэцэрлэгт хамрагдсан байна. Харин энэ зуны туршид зохион байгуулалт хийж ажиллан

  • Хувийн цэцэрлэгүүдэд нэмэлт элсэлт 1709
  • Түрээсийн цэцэрлэгт 420
  • Худалдан авах цэцэрлэгт 600
  • Цомцог гэр төслийн хүрээнд 600
  • Монгол гэр цэцэрлэгт 300
  • Бүлэг нэмэх байдлаар 40 хүүхдийг нэмж авахаар болжээ.

Ингэснээр одоогийн байдлаар нийт хүүхдийнхээ 92 хувийг цэцэрлэгт хамруулахаар тооцоолол хийгээд байна. 2441 хүүхэд цэцэрлэгийн гадна үлдэж байна. Энэ ондоо багтаан хамрагдалтыг 100 хувьд хүргэхээр зорьж ажиллаж байгаа юм.

Сонгинохайрхан дүүргийн тухайд ерөнхий сайдын 218 дугаар захирамжийн хүрээнд ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг хаалга тус бүрийн ард байгаа хүүхдийн тоог хороо тус бүрээр нь нарийвчлан гаргаж байна. Тус дүүргийн 7, 36, 41 дүгээр хороодод нэмэлт зохицуулалт хийхээр ажиллаж байна хэмээн БШУЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл амжилттай хэрэгжиж байна DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК дунд хугацааны “А6-20” бизнес төлөвлөгөөний хүрээнд жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий “Нүүрс баяжуулах үйлдвэр”-ийг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний шатанд жилд 10 сая тонны хүчин чадалтай нэг үйлдвэрийг барьж ашиглалтад оруулна. Одоогийн байдлаар эхний блок үйлдвэрийн зураг төслийн ажил явагдаж байгаа бөгөөд 2024 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах юм.зураг

Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор Тавантолгой ордын 0, 5, 8, 9 дүгээр давхаргуудыг олборлох боломж бүрдэнэ. Түүнчлэн төсөл хэрэгжиж эхэлснээр жилд дунджаар 290.4 сая ам.долларыг улс, орон нутгийн төсөвт оруулна.

зураг

Үүнээс гадна ордын нөөцийг хаягдал багатай, иж бүрэн ашиглах, экспортыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарт тавигдах шаардлагыг оновчтой байдлаар хангах, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашиг ихээхэн нэмэгдэх зэрэг олон давуу тал бий болно.

Categories
мэдээ нийгэм

Гашуунсухайт нэгдсэн терминалиар жилд 75 сая тонн нүүрс экспортолно DNN.mn

Гашуунсухайт боомтоор 4.9 сая тонн нүүрс экспортолжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөний хүрээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдийн нэг нь Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт дахь нэгдсэн терминал юм.

Нэгдсэн терминал нь жилд 75 сая тонн хүртлэх нүүрс экспортлох хүчин чадалтай байх бөгөөд төмөр зам, авто зам, технологийн шийдлийг (AGV, AGT, дүүжин тээвэр, конвер систем) ашиглан нүүрс тээвэрлэх жишиг терминал болох юм.

Одоогоор Гашуунсухайт боомтод AGV буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр хоногт 20 машин, 40 чингэлэг нүүрс экспортод гаргаж байна. Цаашид Гашуунсухайт боомтын дэргэдэх нэмэлт түр гарцуудыг байгуулж, ухаалаг тээвэр болон жолоочгүй тээврээр хил нэвтрүүлэлт хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймгийг Сүхбаатарын одонгоор шагнав DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ардын хувьсгалын 100, 101 жил, Сүхбаатар аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан тус аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ерөнхийлөгч аймаг байгуулагдсаны баярын хуралд оролцож, нутгийн ард иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрбээр Алтан овоо, Шилийн Богд ууландаа сүсэглэдэг нутгийн ард иргэдийн дундаас улсынхаа хөгжил дэвшлийн төлөө хүч, хөдөлмөрөө зориулсан Улсын болон Хөдөлмөрийн баатар, төр, нийгмийн зүтгэлтэн, алдар суутан олноор төрөн гарсныг тэмдэглэлээ.

Цаашид төрийн тэргүүний дэвшүүлсэн “100 жил-10 зорилт” хөгжлийн санаачилгын хүрээнд Ази, Европыг холбох төмөр замын зүүн бүсийн коридор барих, Бичигт хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбоотой төслүүдийг хэрэгжүүлэх, ингэснээр Монгол, Орос, Хятад гурван улстай холбогдох, далайд гарах дөт зам бий болгохыг төр, засгийн зүгээс онцгой анхаарч ажиллаж байгааг хэллээ.зураг

Мөн Ерөнхийлөгч Их эзэн Чингис хааны эш хөргийг аймгийн Засаг дарга М.Идэрбатад гардуулан өгч, эрхэлсэн ажил, салбартаа амжилт гаргасан нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медалиар шагналаа.

Хүний гавьяат эмч цолоор:

  • “Эрхэс номон далай” Төрийн бус байгууллагын их эмч Батжаргалын Цогтсайхан;

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

  • Нийтийн аж ахуй, үйлчилгээний комбинатын ахмад ажилтан Пунцагийн Эрдэнэцогт;

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

  • “Дарьганга Арт” нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллагын тэргүүн Ёндонгийн Бадарч;

Гавьяат багш цолоор:

  • Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ахмад багш Гомбожавын Энх-Оюун;

Гавьяат малчин цолоор:

  • Монгол Улсын хошой аварга Рагчаагийн Мөнхтөр;

Сүхбаатарын одонгоор:

  • Малчин Сайнбаярын Мажигсүрэн;

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Аймгийн хөгжимт жүжгийн театрын дарга асан Шаравжамцын Цолмон;
  • “Тал булаг”-ийн уурхайн ахмад ажилтан Чоймчигийн Моондой;
  • Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахмад ажилтан Дамбаравчигийн Мижиддорж;
  • Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Доржпүрэвийн Хосбаяр;
  • Аймгийн Засаг дарга Манлайбаатарын Идэрбат;
  • “Сэвүүн Ундрам тал” ХХК-ийн үйлдвэрийн дарга Банзрагчийн Гантулга;

Алтан гадас одонгоор:

  • Аймгийн Засаг даргын Тамгын газрын нярав Сэвжидийн Алимаа;
  • Аймгийн нисэх буудлын нягтлан бодогч Үржингийн Эрдэнэбаяр;
  • Оёдолчин Дагдангийн Ичинхорлоо;
  • Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн ахмад багш Лувсандамдингийн Оюунгэрэл;
  • “Эм би би си” ХХК-ийн ерөнхий захирал Намсрайн Лхагвабаатар;
  • “Цайрт минерал” ХХК-ийн механикч Дугаржавын Гансүх;
  • Аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмч Дамдинжавын Барцэцэг;

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Сүхээгийн Баянмөнх;
  • Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Мандалын Оюунтөгс;
  • Аймгийн угсаатны музейн захирал Дуламсүрэнгийн Ариундэлгэр;

Цэргийн хүндэт медалиар:

  • Онцгой байдлын газрын орлогч дарга Сүхбаатарын Ганбат нарыг шагналаа.зураг
зураг
зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн хүмүүст болон ар гэр, хамт олонд нь баяр хүргэлээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар