Categories
мэдээ нийгэм

14-16 хүртэлх насны хөвгүүдийн цомын тэмцээн өндөрлөлөө DNN.mn

МХБХ-ны 14 болон 16 хүртэлх насны хөвгүүдийн цомын тэмцээн баруун бүс Увс аймгийн Улаангом, зүүн бүс Сүхбаатар аймгийн Баруун-Уртад явагдаж өндөрлөлөө.

Баруун бүс:

14 насанд: 1-р байр Орхон аймаг

2-р байр Баян-Өлгий аймаг

3-р байр Ховд аймаг

16 насанд: 1-р байр Увс аймаг

2-р байр Ховд аймаг

3-р байр Орхон аймаг

14 насны Шилдэг хаалгач Орхон аймгийн И.Ерөөлт

Шилдэг Хамгааалагч Ховд аймаг О.Билгүүнтөгс

Шилдэг Хагас хамгаалагч Баян-Өлгий аймаг С.Арман

Шилдэг Довтлогч Орхон аймаг С.Сүх-Эрдэнэ

16 насны Шилдэг Хаалгач Увс аймаг Д.Чинзориг

Шилдэг Хамгаалагч Увс аймаг М.Тэмүүлэн

Шилдэг Хагас хамгаалагч Орхон аймаг М.Эрдэнэхөлөг

Шилдэг Довтлогч Увс аймаг Н.Өлзийсүрэн

Зүүн бүс:

14 насанд: 1-р байр Сүхбаатар аймаг

2-р байр Говьсүмбэр аймаг

3-р байр Хэнтий аймаг

Шилдэг хаалгач Сүхбаатар аймаг А.Тэнгис

Шилдэг хамгаалагч Сүхбаатар аймаг Э.Амгаланбаатар

Шилдэг хагас хамгаалагч Б.Олзбаяр

Шилдэг довтлогч М.Мөнх-Эрдэнэ

16 насанд:1-р байр Дорнод аймаг

2-р байр Сүхбаатар аймаг

3-р байр Дорноговь аймаг

шилдэг хаалгач Сүхбаатар аймаг Э.Дөлгөөн

Шилдэг хамгаалагч Г.Ганбилэг Дорнод аймаг

Шилдэг хагас хамгаалагч Б.Дэлгэрбуян Сүхбаатар аймаг

Шилдэг довтлогч О.Алтантулга Дорнод аймаг

Categories
мэдээ нийгэм спорт

АХБХ-ны фитнессийн дасгалжуулагчийн 1A зэрэглэлийн сургалт явагдлаа DNN.mn

АХБХ-ны Фитнесиийн дасгалжуулагчийн 1А зэрэглэлийн сургалтыг МХБХ зохион байгууллаа.

Уг сургалтыг Иран Улсын сургагч багш Абдолхоссейн Парнов удирдаж, таван өдрийн турш онол практик хослуулан заажээ.

Тус сургалтад АХБХ-ны B-гээс дээш зэрэглэлтэй МХБХ-ны Үндэсний дээд лигийн клубүүдийн нийт 13 дасгалжуулагч нар хамрагдаж оролцсон байна.

Мөн АХБХ-ны Фитнессийн дасгалжуулагчийн 1B зэрэглэлийн сургалт жилийн дараа явагдаж, тэнцвэл АХБХ-ны фитнессийн дасгалжуулагчийн нэгдүгээр зэрэглэлтэй болох аж.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг тамирчнаар Э.Мөнхжаргал, Б.Баасанхүү нар тодорлоо DNN.mn

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Дундговь аймагт болж, дүнгээ гаргалаа. Эрэгтэйчүүдийн 45, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн энэхүү тэмцээнд 22 багийн 200 гаруй тамирчин 14 жинд хурд хүч, уран мэхийг уралдуулав.

Эхний өдрийн медальтнууд:

Эмэгтэй –48 кг

Алт – Б.Баасанхүү /Хөвсгөл аймаг/

Мөнгө – Г.Наранцэцэг /Алдар спорт хороо/

Хүрэл – Б.Ойдовчимэд /Женко клуб/

Хүрэл – Г.Бүрнээбаяр /Боржин клуб/

Эмэгтэй –52 кг

Алт – Б.Хорлоодой /Хилчин спорт хороо/

Мөнгө – А.Гал-Од /Алдар спорт хороо/

Хүрэл – М.Нандин-Эрдэнэ /Шинэбадрах клуб/

Хүрэл – П.Буянхишиг /Женко клуб/

Эмэгтэй –57 кг

Алт – М.Ичинхорлоо /Женко клуб/

Мөнгө – Л.Энхрийлэн /Сүлд спорт хороо/

Хүрэл – Б.Алтанцэцэг /Женко клуб/

Хүрэл – Ц.Хулан /Шинэ бадрах клуб/

Эмэгтэй –63 кг

Алт – Б.Ганхайч /Алдар спорт хороо/

Мөнгө – Б.Баасанжаргал /Хилчин спорт хороо/

Хүрэл – Ц.Сүнжидмаа /Женко клуб/

Хүрэл – С.Лхагвадулам /Аврагч спорт хороо/

Эрэгтэй –60 кг

Алт – Б.Сүхбат /Женко клуб/

Мөнгө – Э.Сумъяабазар /Женко клуб/

Хүрэл – Э.Ариунболд /Алдар спорт хороо/

Хүрэл – Б.Цогт-Очир /Хангарьд спорт хороо/

Эрэгтэй –66 кг

Алт – Б.Эрхэмбаяр /Алдар спорт хороо/

Мөнгө – Л.Өнөболд /Женко клуб/

Хүрэл – Ё.Басхүү /Хилчин спорт хороо/

Хүрэл – Ө.Бямбасүрэн /One team клуб/

Эрэгтэй –73 кг

Алт – Ц.Цогтбаатар /Сүлд спорт хороо/

Мөнгө – Л.Анхзаяа /Женко клуб/

Хүрэл – Г.Одбаяр /Женко клуб/

Хүрэл – О.Уранбаяр /Хэнтий аймаг/

Сүүлийн өдрийн медальтнууд:

Эмэгтэй -70 кг

Алт – Ц.Наранжаргал /Женко клуб/

Мөнгө – Ц.Энхчимэг /Хилчин спорт хороо/

Хүрэл – Ц.Мөнгөнтуяа /Монголын жүдо академи/

Хүрэл – М.Даваасүрэн /БЖА/

Эмэгтэй -78 кг

Алт – Б.Эрдэнэт-Од /Хилчин спорт хороо/

Мөнгө – Б.Ганзаяа /Женко клуб/

Хүрэл – Б.Ням-Эрдэнэ /Женко клуб/

Хүрэл – Б.Хонгорзул /Женко/

Эмэгтэй +78 кг

Алт – А.Адъяасүрэн /Алдар спорт хороо/

Мөнгө – Д.Номинзул /Алдар спорт хороо/

Хүрэл – М.Ууганжаргал /Монголын жүдо академи/

Хүрэл – С.Буянзаяа /Дундговь аймаг/

Эрэгтэй -81 кг

Алт – Б.Батболд /Хангарьд спорт хороо/

Мөнгө – Г.Болор-Очир /Женко клуб/

Хүрэл – Б.Алтансүх /Хурд клуб/

Хүрэл – Б.Эрдэнэбаяр /Хангарьд/

Эрэгтэй -90 кг

Алт – Н.Дагвасүрэн /Хангарьд спорт хороо/

Мөнгө – О.Ууганбаатар /Сүлд спорт хороо/

Хүрэл – Б.Бат-Эрдэнэ /Хилчин спорт хороо/

Хүрэл – Д.Мөнхбаяр /Женко клуб/

Эрэгтэй -100 кг

Алт – Б.Гончигсүрэн /Хилчин спорт хороо/

Мөнгө – О.Хангал /Алдар спорт хороо/

Хүрэл – Г.Алтанбагана /Алдар спорт хороо/

Хүрэл – Б.Гаажадамба /Женко клуб/

Эрэгтэй +100 кг

Алт – Э.Мөнхжаргал /Сүлд спорт хороо/

Мөнгө – С.Бат-Орших /Алдар спорт хороо/

Хүрэл – Д.Нямхүү /Хэнтий аймаг/

Хүрэл – Х.Цогтгэрэл /Алдар спорт хороо/нар тус тус шалгарчээ.

Тус тэмцээний “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар -48 кг-ын жинд алтан медаль хүртсэн Хөвсгөл аймгийн тамирчин Б.Баасанхүү, “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар +100 кг-д алтан медаль хүртсэн “Сүлд” спорт хорооны тамирчин Э.Мөнхжаргал нар тодорлоо.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.


2022 оны 05 сарын 01-ний 20 цагаас 05 сарын 02-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1-6 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0 хэм орчим, бусад хэсгээр 5-7 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 20-22 хэм дулаан байна.


2022 оны 05 дугаар сарын 03-наас 05 дугаар сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд Хөвсгөлийн уулсаар хур тунадас, 4-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд Алтайн уулархаг нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-6-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Categories
мэдээ нийгэм

Дундговь аймаг: Урьдчилан сэргийлэх эрт үзлэг, оношилгоонд иргэд хамрагдаж эхэлжээ DNN.mn

Орон даяар өнөөдрөөс эхэлж буй “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт үзлэг, оношилгоо”-ны нээлийн ажиллагаа Дундговь аймагт зохион байгуулагдлаа.

Эрүүл мэндийн сайдын 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн А/139 дүгээр тушаалаар тус үзлэг, оношилгоог зохион байгуулах журмыг баталж, бүх иргэдийг зургаан насны багц үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах юм.

Урьдчилан сэргийлэх эрт үзлэг, оношилгоог хийх бэлтгэл ажлын хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр “Эрүүл мэндийг дэмжих төв” байгуулжээ.

Насанд хүрэгчдийн эрт илрүүлэг нь зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчин эмгэгийг эрт үед илрүүлж, тэдгээрийн хүндрэл, нас баралтыг бууруулах зорилготой бөгөөд товлолын дагуу тус төвд ирж, үзлэг, оношилгоог хийлгэх юм.

Харин урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт шинээр нэмэгдсэн хүүхдийн 0-5, 6-17 насны багцаар үзлэг, шинжилгээг 0-17 насны хүүхдийг сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд үзлэгт хамруулах ажээ.

Үзлэгт хамрагдах хүсэлтэй иргэд өөрсдийн харъяаллын сум, өрхийн эрүүл мэндийн төвд урьдчилан хандаж, урилгаа авах бөгөөд үзлэг оношилгоо хийлгэх хуваарийн дагуу очиж үйлчилгээнд хамрагдах ёстой юм.

Ийнхүү өнөөдрөөс тус аймагт Нэгдсэн эмнэлгийн “Эрүүл мэндийг дэмжих төв” болон сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “урилга” олгосон хүүхэд, насанд хүрэгчдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж эхэллээ.

Аймгийн төвд зохион байгуулагдсан нээлтийн үйл ажиллагаанд ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг, Сайнцагаан сумын болон Боржигон мандал, Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төв, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс зэрэг байгууллагууд оролцож, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн талаарх гарын авлага материал тарааж, мэдээлэл зөвлөмж өгчээ.

эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд товлолын дагуу хийлгэнэ.

Харин насанд хүрэгчдийн эрт илрүүлэг нь зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчин эмгэгийг эрт үед илрүүлж, тэдгээрийн хүндрэл, нас баралтыг бууруулах зорилготой бөгөөд товлолын дагуу лавлагаа шатлалын гэрээт эрүүл мэндийн байгууллагад үзлэг, шинжилгээг хийлгэх юм байна.

Шимтгэлээ бүрэн төлсөн иргэн бүр эрт илрүүлэгт даатгалаараа хамрагдах боломжтой ажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрөөс хэрэгжиж эхлэх хуулиуд DNN.mn

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг хуулиуд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна.

Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Үндэсний статистикийн хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг төрийн байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн судлаач нартай хамтран дээр дурдсан 4 хуульд батлуулахаар заасан журмуудын боловсруулалт дээр хамтран ажиллаж, Засгийн газраар батлуулах журмын төслүүдийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэхэд бэлэн болоод байна.

Хуулиудын онцлох зохицуулалтыг товч дурдвал,

НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

Энэ хуулийн зорилго нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршино.

Тус хуулиар байгууллагын нууц гэх нэрийн дор иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд өгдөггүй байсан мэдээлэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээлэл, барилга байгууламжийн улсын комиссын дүгнэлт, худалдан авах ажиллагааны мэдээлэл, төрийн байгууллагын ажлын байрны сул орон тооны мэдээлэл зэрэг 5 төрлийн 68 мэдээллийг нээлттэй болголоо.

Түүнчлэн тус хуулиар цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй адил хүчинтэй байхаар тогтоож, нотлох баримтын хэмжээнд үнэлэх зэрэг асуудлыг шийдвэрлэнэ.

Мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан бол мэдээллийн эзэнд энэ талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдэл хүргүүлнэ.

ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ

Энэ хуулиар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж, мэдээлэл хариуцагч болох төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд нь хувь хүний мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа тухайн мэдээллийг хэрхэн, юунд ашиглах гэж байгаа зорилгыг мэдээллийн эзэнд мэдэгдэж, зөвшөөрөл авна.

Түүнчлэн мэдээллийн эзэн болон хүний хувийн мэдээллийг хариуцаж, хамгаалж байгаа этгээд хоорондын харилцааг зохицуулж, мэдээллийн эзний эрхийг баталгаажуулан Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг тогтоож, мэдээлэл хариуцагчийн хүлээх үүргийг тодруулж өгсөн.

Мөн хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох гарын хурууны хээг улсын бүртгэлийн байгууллага иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах зорилгоор ашиглах, улсын хилээр нэвтэрч байгаа гадаадын иргэнийг таних, баталгаажуулах, хэрэг маргааныг хянан, шийдвэрлэх, УИХ-ын гишүүд цахим төхөөрөмж ашиглан санал хураалтад оролцохоос бусад тохиолдолд хориглоно.

Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулахад тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэгт дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглоно.

Хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахтай холбоотой аливаа гомдол байвал Хүний эрхийн Үндэсний Комисс, эсхүл Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гомдол гаргах боломжтой байна.

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА

Цахим гарын үсгийн тухай хуулийн зорилго нь цахим орчинд хүн, хуулийн этгээд цахим гарын үсэг хэрэглэх, түүнд тавигдах эрх зүйн болон техникийн шаардлага, нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино. Тус хуулиар:

  • Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй 5 жилийн хугацаатай Улсын бүртгэлийн байгууллагаас олгох ба тус байгууллагын нийслэл, дүүрэг, орон нутгийн бүх салбар, нэгж дээр биечлэн очиж авах боломжтой. Харин гадаадад байгаа Монгол Улсын иргэдийг дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан тоон гарын үсгийн гэрчилгээг авах боломжийг бүрдүүлнэ.
  • Тоон гарын үсгийн гэрчилгээг гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух хугацаандаа авч ашиглах боломжтой.
  • Хуулийн этгээдэд олгох тоон гарын үсэг нь цахим тамга хэлбэртэй байна.

Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлсэнээр цахим орчинд өөрийгөө таньж, баталгаажуулах, гэрээ хэлцэлийг цахим хэлбэрээр байгуулах, “e-Mongolia” системд нэвтэрч, төрийн 650 гаруй үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэж байна.

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

Энэхүү хууль нь кибер аюулгүй байдлыг хангахтай холбоотой төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг уялдуулан зохицуулах, зохион байгуулах, хяналтыг хэрэгжүүлэх харилцаанд үйлчилнэ.

Тус хуулиар үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоонд нийцсэн Кибер аюулгүй байдлын зөвлөл ажиллах бөгөөд тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллана.

Мөн төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг үндэсний төв, харин иргэн, аж ахуй нэгж, хуулийн этгээдийн кибер аюулгүй байдлыг нийтийн төв тус тус хангаж ажиллана.

Харин зэвсэгт хүчний кибер командлал тайван цагт батлан хамгаалах салбарын хэмжээнд кибер аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хуульд тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын эмэгтэй бокчид Герман, Украин, Канадын шигшээ багтай бэлтгэл хийж байна DNN.mn

“Истанбул-2022” боксын ДАШТ-д оролцох Монголын үндэсний эмэгтэй шигшээ багийн тамирчид, Герман, Украин, Канадын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж байна.

Тус бэлтгэлийг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, БТСУХ-ны Европ тив дэхь албан ёсны төлөөлөгч С.Баясгалан болон Берлин хотын “Цог” клубын хамт ажиллаж байна.

Дашрамд дуулгахад, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Мандахбилэг Герман Улсын “Кленбаум” олимпын бэлтгэлийн төвд зочилжээ.

Categories
мэдээ нийгэм

​СОНГИНХАЙРХАН ДҮҮРЭГ: Эрүүл мэндийг дэмжих төв ашиглалтад орлоо DNN.mn

Орон даяар хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажил өнөөдөр /2022.05.01/ эхэлж байна. Энэхүү үйл ажиллагааны нээлт Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Амбулатори, ӨЭМТ-д зэрэг болж, иргэд эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдаж эхэллээ.

Мөн энэхүү өдөр Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ” ашиглалтад орлоо. Тус төвийн нээлтэд Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Олонбаяр болон эмч, эмнэлгийн ажилтан албан хаагчдын хамт оролцлоо.

Иргэдийн эрүүл мэндийг дэмжих энэхүү төв ашиглалтад орсноор хүн амын дунд эх хүүхдийн, эрүүл мэндийн үйлчилгээг цогцоор үзэх, мөн сэргийлж болох халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, Өвчний эрт илрүүлэг, Эрүүл мэндийн боловсролыг хүртээмжтэй олгох зэрэг үйлчилгээг үзүүлэх боломж нэмэгдэж байна. Мөн орон даяар өрнөж буй эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээнд иргэд хамрагдахад илүү тохилог орчин нөхцөл, өрөө тасалгаа хүртээмжтэй болж байгаагаараа онцлогтой.

Мөн дүүргийн хэмжээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоог ӨЭМТ, Эрүүл мэндийн төв, СХДЭМТ-ийн Баянхошуу салбар, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг дээр хийж эхэлсэн бөгөөд ӨЭМТ-үүд хамрах хороодынхоо 0-5, 6-17 насны хүүхдүүдийг нэрсийн жагсаалтаар дуудан, 18-аас дээш насны иргэдэд урилга хүргүүлж байна.

Иргэн танд урилга ирсэн үед дараах эмнэлэг, эрүүл мэндийн байгуулагуудад очиж, үзлэг, шинжилгээ, оношилгоондоо хамрагдаарай.

– ӨЭМТ-үүдэд 0-17 насны хүүхдүүд /43 дугаар хороо/

– Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд 18-аас дээш насны /2,12,18,22,29,31,33,35,38,43 дугаар/ хорооны иргэд

– СХЭМТ-ийн Баянхошуу салбарт 18-аас дээш насны /7,11,24,28,40,41 дугаар/ хорооны иргэд

– Улсын гуравдугаар төв эмнэлэгт 18-аас дээш насны /1,3,20,25,32,34,42 дугаар/ хорооны иргэд

– Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэгт 18-аас дээш насны /4,5,6,19,21,23,26,27,36,37,39 дугаар/ хорооны иргэд тус, тус хамрагдана.

Categories
гадаад мэдээ

Холливуудын од Анжелина Жоли Украинд очжээ DNN.mn

Жүжигчин, Холливүүдийн од Анжелина Жоли өнгөрсөн бямба гарагт Украины баруун хэсэгт орших Львов хотод очжээ. Улмаар дотуур байр, эмнэлгийн байгууллагад гэнэт зочилсон тухай Львов хотын бүс нутгийн цэргийн захиргааны дарга Максым Козыцкий мэдэгдсэн байна.

Тэрбээр “Анжелина Жоли Краматорскийн галт тэрэгний буудал дээр Оросын цэргийнхэн пуужингийн довтолгоонд өртөж хохирсон хүүхдүүдтэй уулзсан. Түүнийг зочилсонд хүүхдүүдийн сэтгэл маш их хөдөлсөн. Нэг охин хатагтай Жолид мөрөөдлөө хүртэл хэлсэн. Жоли мөн нүүлгэн шилжүүлсэн хүмүүс, хүмүүнлэгийн тусламж, зэвсгийн цэг болсон Львов дахь дотуур байранд зочилсон. Тэрбээр хүүхдүүдэд буцаж ирнэ гэж хэлсэн” гэжээ.

Түүнчлэн Украйны оршин суугчид тогтмол ирдэг Львовын төмөр замын вокзал дээр Жоли эрүүл мэндийн болон сэтгэлзүйн тусламж үзүүлж буй сайн дурын ажилтнуудтай ярилцсан байна.

Жоли бол НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн тусгай элч боловч НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын дэлхийн харилцааны албаны дарга Жун-а Гедини-Уильямс Жоли өөрийн биеэр тус бүс нутагт аялсан бөгөөд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комиссар энэ айлчлалд ямар ч оролцоогүй гэж мэдэгдсэн аж.

Бямба гаригийн үүрээр Жоли Львов дахь кофе шопоор зочилж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.

Эх сурвалж: CNN

Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд DNN.mn

Ирэх долоо хоногт ажлын хэсэг, байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлын тов гарчээ.

ЦАГ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

10.00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

“Их Эзэн Чингис хаан” танхим

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

15.00

Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

МЯГМАР ГАРАГ /2022.05.03/

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

10.00

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

12.30

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

14.00

Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их Засаг” танхим

14.00

Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

ХОЁР.БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

10.00

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Үндэсний статистикийн хорооны 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх

“Их Эзэн Чингис хаан” танхим

12.00

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Дэд хорооны тогтоолын төсөл /Зөвлөл байгуулах тухай/

“Их Эзэн Чингис хаан” танхим

ГУРАВ.НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ

10.00

Хууль зүйн байнгын хороо зохион байгуулна:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсгол

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

ЛХАГВА ГАРИГ /2022.05.04/

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

11.00

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дүгээр тогтоолын 1.5 дахь дэд заалтын хэрэгжилтийг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

14.00

Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсэг Нялхасын 10 дугаар сувилал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 55 дугаар сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн үйл ажиллагаатай танилцах

ХОЁР. БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

10.00

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг томилох асуудал

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

“Их Эзэн Чингис хаан” танхим

11.00

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонсох

· Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын тайланг сонсох

· Бусад

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

14.00

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/

“Их Эзэн Чингис хаан” танхим

15.00

Түр хорооны хуралдаан /КОВИД-19/:

Хэлэлцэх асуудал:

· Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон Коронавирусын тархалтын нөхцөл байдал, шинэ төрөл, чиг хандлага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмжийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсох

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

ПҮРЭВ ГАРИГ /2022.05.05/

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

11.00

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

10.00

Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

БААСАН ГАРИГ /2022.05.06/

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны алжын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

11.00

Судалгааны Их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

ЦАГ

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ХААНА

10.00

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2022.05.05, 05.06/

· “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/

· Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

· Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

· Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг томилох асуудал

· Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Ерөнхий сайдын мэдээлэл: Хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар