Categories
мэдээ цаг-үе

Гадаад иргэдийн оршин суух зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг цахимаар авна || DNN.mn

Гадаадын иргэн, харьяатын газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж буй төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор үйлчилгээнүүдээ үе шаттайгаар цахимжуулж байгаа. Энэ хүрээнд гуравдугаар сарын 25-ны өдрөөс Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг цахимаар хүлээн авч эхлэх гэж байна.

Тодруулбал, “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух, түүнийг бүртгэх журам”-д заасан 56 төрлийн оршин суух зөвшөөрөл сунгах хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэх юм. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд уг цахим үйлчилгээг сонгохдоо immigration.gov.mn цахим сайтад хандан, “Албан болон хувийн хэргээр оршин суух” хэсэг рүү нэвтэрч, хүсэлтээ илгээх заавартай байна.

Харин хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд тухайн гадаадын иргэн, эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн ирж, оршин суух үнэмлэхээ хэвлүүлэн авах боломжтой. Гадаадын иргэн, харьяатын газраас 2019 онд 23,012, 2020 онд 10,065, 2021 онд 16,574, 2022 оны эхний гурван сарын байдлаар 4,497 гадаадын иргэнд оршин суух сунгалтын үйлчилгээ үзүүлжээ. Тус үйлчилгээ цахимжсанаар дээрх тооны иргэд цахимаар үйлчилгээ авч, цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэнэ гэж үзсэн байна.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-Монголын хилээр нэвтрэхэд тавьсан хязгаарлалтыг цуцална || DNN.mn

Орос-Монголын газрын хилээр Монгол Улсын иргэд ОХУ-д, ОХУ-ын иргэд Монгол Улсад нэвтрэхэд тавьсан хязгаарлалтыг цуцлахаар болжээ.

Уг шийдвэрийг ОХУ-ын нутаг дэвсгэрт коронавирусын халдвар гаднаас зөөвөрлөгдөх, тархаахаас урьдчилан сэргийлэх шуурхай штабаас гаргасан байна. Шийдвэр 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс мөрдөгдөж эхэлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 3.2 хувиар нэмэгджээ || DNN.mn

Улаанбаатар хотод гол нэрийн бараа бүтээгдэхүүний өмнөх сараас 3.2 хувиар нэмэгджээ.

Мөн өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал, үнэ 1.9 хувь өссөн байна. Үнийн үзүүлэлтээс харвал махны үнэ хамгийн их нэмэгджээ. Тодруулбал, хонины ястай махны үнийг гуравдугаар сарын 16-ныхтай жишвэл 3.8 хувь, үхрийн ястай махны үнэ 5.2 хувь, ямааны ястай махных 4.9 хувиар нэмэгджээ.

Түүнчлэн монгол төмсний үнэ долоо хоногийн дотор 5.4 хувиар өссөн байна.

Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Украины эсрэг дайн түрэмгийлэл ба үр дагаврын талаар Европын холбоо, тус холбооны 27 гишүүн улс болон Норвеги, Их Британийн Элчин сайд нарын нэгдсэн байр суурь || DNN.mn

2022 оны 2-р сарын 24-ний өдөр дэлхийн түүхэнд Европ тивд Орос Улс дахин дайн дэгдээсэн хар өдөр гэж тэмдэглэгдэнэ. Оросын Украины эсрэг шалтгаангүй түрэмгийлсэн нь олон улсын эрх зүй, дэг журам болон НҮБ-ын дүрмийг зөрчиж, дэлхийн энх тайван, Европ төдийгүй даян дэлхийн аюулгүй, тогтвортой байдалд заналхийлсэн үйлдэл юм. Түүнчлэн Украины ард иргэд нөхөжбаршгүй хохирол учруулж буй бусармаг явдал юм.

Ямар нэгэн аюул заналхийлэл үзүүлээгүй, тусгаар тогтносон улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдалд Орос халдаж, Украины аюулгүй байдалд баталгаа гаргасан 1994 оны Будапештын меморандумаа зөрчлөө. Оросын эрх баригчид дайныг нэн даруй зогсоож, Украины нутаг дэвсгэрээс цэргээ гаргах ёстой. 21-р зуунд ийнхүү хүчээр далайж, эзлэн түрэмгийллийг хү­лээн зөвшөөрч хэрхэв ч болохгүй. Энэ бол “Барууныхны эсрэг Оросын тэмцэл” биш, харин Ерөнхийлөгч Путины олон улсын эрх зүй, дэг журам, дэлхийн энх тайвны эсрэг дайн юм.

Үг бүр утга учиртай. Цэргийн тус­гай ажиллагаа хэмээн Оросын нэрлэсэн энэ дайнд амь насаа алдсан цэргүүдийн ар гэрийнхэн гашуудаж, олон зуун эхийн нулимс урсаж байна. Оросын энэ үйлдлийг са­наатай эзлэн түрэмгийлэл гэхээс өөрөөр тодорхойлох боломж байхгүй.

Орос Улс болон холбоотон Беларусь Улс энэ дайныг эхлүүлж, гэм зэмгүй иргэдийн эсрэг зэвсэг хэрэглэж, тэдгээрийн орон гэрийг сүйтгэж эх орноосоо дүрвэхээс өөр аргагүй болгосныхоо төлөө бүрэн хариуцлага хүлээх ёстой. Оросын цэргийн хүчнийхэн олон улсын дэг журмыг зөрчиж энгийн ард иргэдийн эсрэг задардаг сум болон хэт халуунаар устгах зэвсэг ашиглаж байна.

Эх орныхоо төлөө, бидний нийт­лэг үнэт зүйл болох эрх чөлөө, ардчиллыг хамгаалж буй Украины ард иргэдийн эр зориг бид хүндэтгэж байна. Украины Монгол Улсын нэгэн адил ардчилсан, чөлөөт эдийн засгийг сонгоод 30 гаруй жилийг замнасан бөгөөд тэдэнд өөрсдийн холбоотноо сонгох эрх бий. Европын Холбоо, гишүүн болон түнш орнуудын хамт нэгдсэн зохицуулалттай улс төр, санхүү, бараа бүтээгдэхүүн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байх болно. Оросын түрэмгийлэл зогсмогц ардчилсан Украин Улсыг сэргээн босгоход бид дэмжлэг үзүүлэх болно. Бид Орос болон Беларусийн эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ улам чангатгахад бэлэн байна.

Украины эсрэг энэхүү бүрэн хэмжээний зэвсэгт түрэмгийлэл нь олон гэм зэмгүй иргэдийн амийг авч, олон сая хүмүүсийг орон гэргүй болгож, эх орноосоо дүрвэхэд хүргэн хүмүүнлэгийн хямралт нөхцөл байдал үүсгээд байна. Украинаас дүрвэж байгаа бүх хүмүүст үүнд Украиныиргэн буюу гуравдагч улсын иргэн байхаас үл хамаарчЕвропын Холбоо, түүний гишүүн болон түнш орнууд хүмүүнлэгийн туслалцаа болон иргэний хамгаалалт үзүүлнэ. Энэ бол Европын Холбооны гишүүн ба гишүүн бус бүх Европчуудын нэгдсэн хариу арга хэмжээ, байр суурь юм. Монгол Улсын Засгийн газар Украинд байгаа иргэдээ яаралтай гаргасан билээ. Энэхүү түрэмгийлэлд өртсөн хүмүүст ямар ч ялгаваргүйгээр туслалцаа үзүүлэхэд бид бэлэн байна.

Бидтомоохон хоригуудыг тавьсан бөгөөд цаашид ч нэмэлт хориг арга хэмжээшуурхай авахад бэлэн байна. Европын Холбооны хо­риг арга хэмжээнүүдийгхолбоотон болон түнш орнууд нягт холбоотой хамтран хэрэгжүүлж байна. Одоогоор 40 гаруй улс орон Европын Холбооны хориг арга хэмжээг хэсэгчлэн болон бүрэн хэрэгжүүлж байна. Үүгээрээ олон улсын хамтын нийгэмлэг зэвсэгт түрэмгийллийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна. Европын Холбооны хориг арга хэмжээнүүдийн зорилго нь Ерөнхийлөгч Путины дэглэмийн дайныг үргэлжлүүлэх боломжийг хязгаарлах юм. Хориг арга хэмжээнд Оросын ард иргэд нэрвэгдэж байгаа ч бидний зорилтот бай бол тэд биш харин Ерөнхийлөгч Путины эхлүүлсэн дайн юм.

Түрэмгийллийг зогсоож, дэл­хийн эдийн засаг, аюулгүй бай­далд үзүүлэх хор хохирлыг буу­руулахын тулд олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлт шаард­лагатай болохыг саяхан бол­сонНҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган батлан харуулсан билээ. Дайныг зогсоох олон улсын хамтын нийгэмлэгийн шаардлагыг хангахад Монгол Улстай хамтран ажиллахад бид бэлэн байна.

Орос Улс мэдээллийг илтэд гуйвуулж, бодит үнэнийг нууж байгаа нь бид бүхний эсрэг чиглэсэн зэвсэг юм. Монгол Улс ч үүнд мөн өртөж байгаа. Монгол Улс эрх чөлөөтэй, бие даасан хэвлэл мэдээллээрээ дамжуулж олон нийтийг хараат бус эх сурвалжийн мэдээллээр хангах бүрэн боломжтой. Европчууд бид Оросын үнэнбодит байдлыг илчлэнэ (EUvsDisinfo.eu).

Европын Холбоо олон улсын хамтыннийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувьд КОВИД цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, олон улсын нэгдмэл байдал, зэвсэг үл дэлгэрүүлэх, хямралын зохицуулалт зэрэг чухал хоёр болон олон талт асуудлаар бүх улс/түншүүдтэйгээ идэвхтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах болно.

Ерөнхийлөгч Путины эхлүүлсэн дайн, дэлхийн олон улс орнууд, ялангуяа хүнс, бордоо, эрчим хүчний хувьдОросоосихээхэнхамааралтай Монгол зэрэг улсуудад сөрөг нөлөө хэдийнүзүүлээд эхэлжээ. Энэ дайны улмаас эдийн засагт учруулах хор хохирлоос урьдчилж сэргийлэхийн тулд Монгол Улсын эрх бүхий байгууллагууд, бизнес эрхлэгчидтэй бид хичээнгүйлэн хамтран ажиллаж байна.

Шатахуун, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ өсөж байгаа нь Европын Холбооны хоригоос бус харин Оросын Украины газар нутагт хийж буй түрэмгийлэл, зэвсэгт үйл ажиллагаанаас болсон гэдэг нь тодорхой байна.

Олонулсынхамтын нийгэмлэгийнхүндэт гишүүн, Нэгдсэн Үндэсний Бай­гууллагын гишүүнээр элсээд 60 жил, Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгуул­лага (ЕАБХАБ)-ын гишүүн Монгол Улс хү­мүүнлэгийн коридор байгуу­лахадзайлшгүй нөхцөл буюу нэн даруй гал зогсоох бидний санаач­лагад нэгдэхийг уриалж байна. Хүмүүн­лэгийн коридорыг талууд хүлээн зөвшөөрч, хүндэтгэн үзэх ёстой.

Дайныг зогсоо. Эрх чөлөө ялна дийлнэ. Бид Украинтай хамт.

Categories
мэдээ эдийн-засаг

2022 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 2.6 хувь болгон буурууллаа || DNN.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, шийдвэрээ танилцуулав.

Энэ үед 2022 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулж байгааг Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир хэллээ.

Тодруулбал, Монголбанк сүүлийн удаа төсөөлөл гаргахдаа эдийн засгийг 5% өсөх болов уу гэж урьдчилж харж байсан бол төсөөллөө бууруулж, эдийн засгийн өсөлтийн суурь утга 2.6% байх болов уу гэсэн төсөөллийг боловсруулж гаргасныг танилцуулав.

Тэрбээр “Импортын орцуудыг ашигладаг салбаруудын үйлдвэрлэл өмнөх жилээсээ нэлээд саарах хандлага байна.

Мөн уул уурхайн салбарт экспорт саарч байгаагаас гадна олборлолт багасаж байгаа. Үүн дотроо Оюутолгойн алтны агуулга геологийн бүтцээрээ өмнөх жилтэй харьцуулахад энэ жил буурах нь гэдэг тооцоололтой байгаа. Энэ нь үйлдвэрлэл дээр сөрөг болж орж ирдэг.

Импортын өсөлт идэвхжиж байгаа зэрэг нь сөрөг нөлөөлөхөөр байгаа тул төсөөллөө ийнхүү буурууллаа” гэв.

Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив || DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.03.24/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.15 цагт эхэлж, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

No description available.

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Төрийн хяналт шалгалтын улмаас хүнд суртал нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд дарамт учирч байна гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл байгаа нь олон удаагийн судалгаа, тэдгээрээс гарсан дүгнэлтэд дурдагдсан байдаг. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр хугацаанд зогсоох нь бизнес эрхлэгчдэд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой гэж үзэж байгаа тул энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

No description available.

Хуулийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэхээр төсөлд тусгасан байна. Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор 3 жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр, эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр заасан байна. Мөн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд зөрчил илэрсэн бол тэргүүн ээлжинд зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэхээр тусгажээ.

Түүнчлэн энэ хуулийн үйлчлэх хугацаа дууссан нь төрийн хяналт шалгалтыг нөхөж хийх үндэслэл болохгүй аж. Энэ хуулийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоох, үйл ажиллагааг шууд зогсоохоос бусад төрлийн зөрчилд тэргүүн ээлжид зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэх тухай зохицуулалт нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, татвар, гааль, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаас хийх хяналт шалгалтад хамаарахгүй юм байна. Энэ хууль нь төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхийг зогсоохгүй хэмээн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл батлагдсанаар энэ хуулийн үйлчлэх хугацаанд бизнес эрхлэгчид хяналт шалгалтын улмаас учирч буй дарамтыг хөнгөвчлөн, тэдгээрт мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг хяналт шалгалтын эрх зүйн орчин бүрдэхэд тус нэмэр болно гэж хууль санаачлагч үзсэн байна. Хяналт шалгалтын үр дүнд шууд торгууль ногдуулах бус, эхлээд зөвлөн туслах шинжтэй албан шаардлага хүргүүлэх нь хяналт шалгалтын байгууллага иргэдэд илүү ойр байж, тэдэнд үйлчилгээ үзүүлэх, туслах, дэмжих чиг үүргийг хэрэгжүүлдэг болоход ач холбогдолтой гэлээ.

Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүд, хуулийн төслийн зохицуулалт нь хуулиар хянан шалгах чиг үүрэг хүлээж буй байгууллагуудын хянан шалгах үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх, хуулийн төслийн хэрэгжих хугацаа, хууль үйлчлэх хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр зогсоосноос үүсэх эрсдэл, үр дагаврын талаар, ийнхүү зогсоож хяналт шалгалтыг нөхөн явуулах боломжгүй байдлаас үүссэн үр дагаврыг хэрхэн зохицуулах талаар тодруулж байлаа.

No description available.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж төрийн байгууллагаас бусад аж ахуйн нэгж, иргэн, хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагаанд төрийн зарим төрлийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох нь цаг үеэ олсон, хувийн хэвшлийг дэмжсэн чухал ач холбогдолтой хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил цаашид эрсдэлд суурилсан төлөвлөгөөт хяналт шалгалтыг бэхжүүлэх, төрийн хяналт шалгалтын эрх зүйн орчны давхардал, хийдлийг арилгаж эрх зүйн орчныг ойлгомжтой болгох нь зүйтэй гэсэн саналтай байлаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд төрийн хүнд суртлыг бууруулах, төрийн албаны бүтээмжийг дээшлүүлэх бодлогын хүрээнд өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг хэлэлцэж, төрийн хяналт шалгалтын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Мөн хуралдаан Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжиллээ.

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан юм.

Хууль санаачлагч иргэний улсын бүртгэлийн баримт бичгийн үнэн зөв байдлыг хангах, иргэнд эдийн засгийн аливаа дарамт, хүндрэл бэрхшээлийг учруулахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоо болох иргэний бүртгэлийн дугаарыг иргэний үнэмлэх дээр ил харагдах байдлаар тусгаж, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгахаар хуулийн төслийг боловсруулсан байна.

No description available.

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 90.1 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцуулсан.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.

УИХ-ын гишүүд иргэд аливаа үйлчилгээ авахад гар утас, регистрийн дугаар, гэрийн хаяг гэх мэт бүх мэдээллийг нь авдаг. Тэр бүгдийг нууцлах нь зөв. Гэхдээ үнэмлэх шинэчлэхдээ иргэдэд чирэгдэл багатайгаар хэрхэн зохицуулах вэ хэмээн лавлаж байлаа. Мөн төрийн үйлчилгээ цахим болсноор иргэдийн хичнээн төгрөгийг хэмнэж байна вэ гэсэн асуулт асуусан.

No description available.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан нарын хариулснаар, жилд 100-120 мянган хүн шинээр иргэний үнэмлэх авдаг байна. Мөн гээж, үрэгдүүлсэн төдий тооны хүн үнэмлэх шинээр авдаг бөгөөд нийтдээ жилдээ 250 мянган иргэний үнэмлэх шинээр олговол иргэний үнэмлэх шинэчлэх ажил ойрын 3-4 жилд дуусна гэж төлөвлөж байгаа аж. Иргэний үнэмлэхийн чипэнд регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, тоон гарын үсэг, иргэн бүрт олгох төртэй харилцах мэйл хаягийг байршуулж, улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоог үнэмлэх дээр илээр хэвлэх аж. Төртэй харилцах мэйл хаягаар “Таны иргэний үнэмлэхийн, гадаад паспортын хугацаа дуусч байна, сонгууль өгөх ёстой, цэргийн зарлан дуудах хуудас ирсэн байна” гэх мэт мэдээлэл очих бөгөөд иргэд тэрхүү мэдээллээ гар утсаараа авч байх программ хангамж, техникийн асуудлыг УБЕГ шийдээд байгаа аж. E-Mongolia систем 22 төрлийн лавлагаа, 72 төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа бөгөөд хамгийн бага үзүүлэлтээр буюу иргэд автобусанд сууж очиж лавлагаа авах, банк очиж үйлчлүүлэх зардлыг хэмнэсэн гэж үзвэл 30 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байгаа юм хэмээн УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан хэлсэн.

Гишүүд асуулт асууж, хариулт авсанаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн хуулиар эрх хасах ялын хугацааг уртасгана || DNN.mn

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, эрүүгийн гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.03.24/ зохион байгууллаа.

Тус хуулийн төслийг Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль, тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг баримт бичигт тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэх, олон улсын гэрээ конвенцэд бүрэн нийцүүлэхээр боловсруулсан аж.

Нэмэлт, өөрчлөлтийн гол концепцийн хувьд авлига, албан тушаалтны гэмт хэрэгтэй холбоотой бүлгийг бүхэлд нь хөндөж байгаа аж.
Эрүүгийн хуулийн 22-р бүлгийн зарим төрлийн гэмт хэргийн шинжийг тодорхой болгох, зарим гэмт хэргийг шинээр нэмж хуульчлах, оногдуулах ялын бодлогыг чангатгах, уучлал үзүүлэхгүй байх, ялын хэмжээтэй уялдуулан хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэх зэрэг зарчмын өөрчлөлтийг тусгажээ.
Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн захирал С.ГАНТУЛГА:
-Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-р бүлэг Авлигын гэмт хэрэгт нэлээн хэдэн зарчмын шинжтэй өөрчлөлт орж байна. Тухайлбал, тус гэмт хэргийн субъектийг өргөтгөж, ялын бодлогыг чангатгах, хүндрүүлэх, онц хүндрүүлэх бүрэлдэхүүнд байсан торгох ялыг хассан. Мөн эрх хасах ялын хугацааг уртасгах өөрчлөлт оруулсан.

Өмнө нь нэгээс найман жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг нь хасч байсан бол одоо зарим төрлийн гэмт хэрэгт бүх насаар нь нийтийн албанд ажиллах эрхийг нь хасна.

Нийтийн албанд эрх хасах ял оногдуулахаар төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгуулагад удирдах, гүйцэтгэх албан тушаалтанд томилогдоод ажиллах тохиолдол байдаг. Энэ байдлыг хасч, нийтийн болон төрийн өмчит байгууллагад ажиллах, сонгогдох, томилогдох эрхийг нь хасч байгаа юм. Мөн өршөөл, уучлалтад хамрагдаад, ял эдлэхээс зайлсхийх байдлыг хассан. Халдашгүй эрх эдэлдэг субъектууд бий. Тэднийг гэмт хэрэгт холбогдуулаад шалгах гэхээр халдашгүй байдал, бүрэн эрхийг нь эрх бүхий байгууллага түдгэлзүүлдэггүй. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа дуусаад, эрүүгийн хариуцлагаас зайлсхийх байдлыг халж байгаа юм.
Тухайлбал, халдашгүй бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг зогсоогоод, бүрэн эрх нь хэзээ дуусгавар болно тэр үеэс сэргээж, шалгах боломжийг олгож өгсөн. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх гэмт хэрэг бий. Энэ гэмт хэргийг одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө орлогоо их хэмжээгээр нэмэгдсэнийг нотлоогүй, үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй бол тус гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнийг нийтлэг субъекттэй болгож байна. Зөвхөн нийтийн албан тушаалтнаар хязгаарлагдахгүй ажил хийдэггүй, бизнес эрхэлдэггүй, орлого олох боломжгүй мөртлөө маш их хэмжээний зарлагатай амьдарч буй хүмүүсийг эрх бүхий байгууллагаас шалгаж, шийдвэрлэх боломж бүрдүүлж байна.
Хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэргүүд бүртгэгдэж буй хоёр гэмт хэргийн нэгийг эзэлдэг. Тус гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь зүйтэй. Энэ хүрээнд хулгайлах гэмт хэрэгт нэмэлт өөрчлөлт оруулсан. Зөрчлийн тухай хуульд 300 мянга хүртэлх төгрөгийн эд хөрөнгө хулгайлбал тус хуулиар торгуулах шийтгэл оногдуулдаг. 300 мянга түүнээс дээш хэмжээний хохирол учирсан тохиолдолд эрүүгийн гэмт хэрэгт тооцдог байсан.
Тус зөрчлийг зөрчлийн тухай хуулиас хасаад, хохирлын хэмжээ шаардахгүйгээр эрүүгийн гэмт хэрэгт тооцно. Ингэхдээ бусдын бага хэмжээний эд хөрөнгийг хулгайлах, хулгайлах гэмт хэргийг ялгамжтай байдлаар зохицуулсан. Мөн залилах гэмт хэргийн зүйл заалтад өөрчлөлт оруулсан. Бага хэмжээнээс авахуулаад маш олон хохирогчтой, хэдэн тэрбумын хохирол учруулсан гэмт хэргүүдийг нэг зүйл заалтаар шийддэг байсныг өөрчлөөд,

  • Залилах гэмт хэрэг
  • Кибер орчинд залилах
  • Цахим төлбөрийн хэрэгсэл ашиглаж залилах
  • Зээл олгох эрх бүхий этгээд зээлийн тусгай санг залилах
  • Пирамид тогтолцооны луйврын аргаар олон хүнийг залилах гэх мэт гэмт хэргийг тусад нь ялгамжтай байдлаар, ялын бодлогын хувьд ч өөр байдлаар тодорхойлж байна.
Categories
гадаад мэдээ эдийн-засаг

Аргентины Төв банк бодлогын хүүгээ 44.5 хувь болголоо || DNN.mn

Нэгдүгээр сард Аргентин улсад инфляц 50.7 хувь байсан бол хоёрдугаар сард 52.3 хувь болж нэмэгджээ. Инфляц ийнхүү нэмэгдсэн нь тус улсад ган гачиг болж үр тарианы үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж эхэлсэнтэй холбоотой юм. Учир нь тухайн улс шар буурцагны экспортлогчоор дэлхийд нэгдүгээрт, эрдэнэ шиш гаргадгаараа хоёрдугаарт ордог байна. Харин үр тариа хомсдож үнэ нь өссөнөөр экспортоос олох орлого нь багасжээ. Иймд тус улсын Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлж 44.5 хувь болгосон юм.

Өнгөрсөн долоо хоногт Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес инфляцыг тогтворжуулахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж мэдэгдэв. Энэхүү арга хэмжээний хүрээнд Засгийн газар үр тарианы зарим бүтээгдэхүүнд экспортын хязгаар тогтоож, зарим хүнсний бүтээгдэхүүнд үнийг царцаах болжээ.

Categories
мэдээ нийгэм

Хотын стандарт ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ || DNN.mn

НИТХ-ын ээлжит бус V хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд Хотын стандартын төслийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва танилцууллаа. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг өнгөрсөн онд баталж, 2022 оны эхнээс дагаж мөрдөж эхэлсэн нь Хотын стандартыг боловсруулан батлуулах хууль, эрх зүйн үндэс болсон гэдгийг тэрбээр онцолсон.

Хотын стандартыг боловсруулах Ажлын хэсгийг 2021 оны арванхоёрдугаар сард байгуулсан бөгөөд 70 байгууллагын 216 ажилтан, албан хаагч, судлаач, мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран 1558 баримт бичиг, материалыг судлан, стандартыг боловсруулсан байна. Одоогийн байдлаар 22 бүлэг 97 баримт бичгийг боловсруулжээ. Тэдгээрээс эхний ээлжинд есөн бүлэг 38 стандартыг энэ удаагийн хуралдаанд өргөн барьж хэлэлцүүлэв.

“Нийгмийн дэд бүтэц” бүлэгт л гэхэд ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, эрүүл мэндийн байгууллага, төрийн байгууллагын гадна орчны ерөнхий шаардлагууд багтжээ. Энэ нь нийслэлийн хэмжээний 281 сургууль, 674 цэцэрлэг, эрүүл мэндийн 356 байгууллага, төрийн 1170 байгууллагын гадна орчныг стандартын дагуу тохижуулж, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхэд чиглэсэн стандарт юм. Удаах бүлэг стандарт нь Худалдаа, үйлчилгээний байгууллагын гадна орчны стандарт юм. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 18.664 байгууллагын гадна орчин болоод худалдаа, үйлчилгээний байгууллагын гадна хаяг, сурталчилгааны байгууламжийн ерөнхий шаардлагын энд багтаажээ.

Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн стандартад Нийтийн бие засах газрын төлөвлөлт, байгуулалтад тавигдах шаардлага болон нийтийн эзэмшлийн талбайд байгуулах усан оргилуур, гадна мэдээллийн байгууламж, саравч, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн зам талбайн хогийн сав, сандал, хөшөө дурсгал, хүндэтгэлийн самбар, чийрэгжүүлэх талбай, хашаа, хайс, хашлагад тавигдах ерөнхий шаардлагууд багтсан байна. Нийслэлийн хэмжээнд 1090 тоглоомын талбай тоологдсоноос 85 хувь буюу 927-г нь нэн түрүүнд шинэчлэх шаардлагатай байгаа юм. Түүнчлэн 149 усан оргилуур, 180 хөшөө, нийтийн бие засах 17 газар, 72 мянган метр урт хашаа, хайс бий. Эдгээрийг зүй зохистой ашиглах, арчлан хамгаалах үйл ажиллагааг Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн стандартаар зохицуулах юм.

Бас нэгэн анхаарал татсан бүлэг стандарт бол Зорчигч тээврийн стандарт юм. Энэхүү бүлэг стандартад Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд тавигдах шаардлага, Нийтийн тээврийн үйлчилгээ, тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлага, Хүүхдийн автобусанд тавигдах шаардлага, Такси үйлчилгээ, такси зогсоолд тавигдах шаардлагууд багтжээ. Өнөөдөр Улаанбаатар хот 1169 нийтийн тээврийн зогсоолтой бөгөөд нийтийн тээврийн 19 компанийн 1243 тээврийн хэрэгслээр өдөр тутамд 400-500 мянган иргэдэд үйлчилж байна. Эдгээрийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настанд хүртээмжтэй болгох, ангилал зэрэглэл, тоноглол, өнгө загварыг тодорхой болгохоор стандартад тусгажээ. Автобусны агааржуулагчаас эхлээд зориулалтын бариул, зорчих зай талбай, эрүүл ахуйн болон жолоочид тавигдах шаардлага гэхчлэн зорчигчдын ая тухыг хангахад чиглэсэн бүхий л шаардлага багтсан байна.

Хог хаягдлын стандарт таван бүлэгтэй. Хог хаягдлын устгалын стандарт, устгалын удирдамж, Хог хаягдал цуглуулах, ангилах, хадгалах, тээвэрлэх арга зүйн удирдамж, Аюултай хог хаягдлын удирдамж, Барилгын хог хаягдлын менежмент, Зам талбайн үйлчлэгч, ачигч, тээврийн ажилтны хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны удирдамж багтжээ. Энэхүү стандартыг баталж, дагаж мөрдсөнөөр Улаанбаатар хотын хэмжээнд цэвэрлэгээ үйлчилгээнд хамрагддаг 13.5 сая ам метр талбайн цэвэрлэгээний ажлын бүтээмж дээшилж, төвлөрсөн хогийн цэгт ландфилл хийх талбайн хэмжээ багасаж, жилд гардаг 1383 сая тонн хог хаягдлыг ангилан, дахин боловсруулах боломж бүрдэх юм. Судалгаагаар өнөөгийн нөхцөлд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэлд эргэлдэж буй долоон тэрбум төгрөгийг гурав дахин өсгөх эдийн засгийн дам нөлөө гарахаар тооцсоныг Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Дагва дурдаад, үйлчилгээний байгууллагуудын чанар, чадавх сайжрах хүлээлт байгааг онцолж байлаа.

Хот төлөвлөлт, хотын байгуулалтын стандартад барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлагыг багтаажээ. Судалгаагаар барьж буй барилга угсралтын үед түр барьсан хамгаалалтын хашаа орчмоор өдөрт багадаа 300-600 хүн зорчдог аж. Тэдгээр иргэний аюулгүй байдлаас эхлээд барилга, зам засварын ажлын талбай дахь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад энэхүү стандарт чиглэсэн байна.

Түүнчлэн Гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл, Иж бүрэн гудамж, Ногоон байгууламжийн стандартыг танилцуулсан юм. Хотын стандартыг боловсруулахын тулд эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагууд, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн саналыг авсан бөгөөд нийтдээ давхардсан тоогоор 34.411 санал ирснээс 10.769 нь дэмжсэн санал байжээ. Есөн бүлэг стандартаас Нийгмийн дэд бүтэц стандартад хамгийн олон буюу 14.102 санал өгсөн бол нийтийн эзэмшлийн эд хөрөнгө бүлэгт 10 мянга гаруй санал ирсэн байна.

Хотын стандартыг батлан гаргаснаар богино хугацаанд буюу 1-2 жилийн хугацаанд стандартын талаарх мэдлэг сайжирч, хотын хөгжилд иргэдийн оролцоо нэмэгдэж, хүн бүр стандарт шаардлагыг хянах боломжтой болох бол дунд хугацаанд хотын соёл төлөвшиж, хууль тогтоомж, стандарт, нормын зөрчилж буурч, хөрөнгө оруулалтын ажлын үр дүн сайжирч, орчны таагүй нөхцөлөөс үүдэлтэй осол гэмтэл, өвчлөл буурахын сацуу урт хугацаандаа нийгмийн үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэдийн сэтгэл ханамж дээшилнэ гэж тооцож байгаа гэсэн юм.

НИТХ-ын дэргэдэх хороод болоод намын бүлгүүдийн зүгээс Хотын стандартыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хувь төлөөлөгчдийн зүгээс барилгын салбарт л гэхэд зураг төсөл боловсруулах үе шатаас эхлэн ашиглалтад орсны дараа хүртэл стандартыг мөрдүүлж хэвших, нийтийн эзэмшлийн зам, талбайг эвдсэн бол долоо хоногийн дотор хохиролгүй болгодог байх, Улаанбаатар хотыг бүсчлэн стандарт боловсруулах, стандартыг дахин хэзээ шинэчлэхийг тодорхой заах, гэр хорооллын худалдаа, үйлчилгээний байгууллагын стандартыг хотын төвийнхөөс ялгамжтай болгох, стандартын цахим платформ үүсгэх гэхчлэн саналуудыг хэлж байлаа.

НИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Улаанбаатар хотод мөрдөгдөх Хотын стандарт батлагдлаа. Хотын стандарт ирэх аравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ

Categories
гадаад мэдээ

НАТО: Украины химийн болон цөмийн хамгаалалтыг нэмэгдүүлнэ || DNN.mn

НАТО-гийн удирдлагууд ОХУ-ын ямарваа нэгэн дайралтаас сэргийлэхийн тулд Зүүн Европт нэмэлт хүч байрлуулах, Украинд химийн болон биологийн халдлагаас хамгаалахад нь туслах тоног төхөөрөмж илгээхээр тохиролцох гэж байна хэмээн эвслийн дээд албан тушаалтан мэдэгдэв.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Брюссель хотод Украины дайны асуудлаарх дээд хэмжээний уулзалтын өмнөхөн үг хэлэхдээ, НАТО-гийн удирдагчид Украинд химийн болон биологийн хүчин зүйлээс өөрийгөө хамгаалахад туслах тоног төхөөрөмж зэрэг нэмэлт тусламж илгээхээр тохиролцож магадгүй гэж мэдэгджээ. НАТО одоогийн байдлаар гишүүн орнууддаа 40 орчим мянган цэрэгтэй.