Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “АХБ-ны 30 сая ам.долларыг малчдын нэр барьж хувааж идчих гээд л энэ хэдэн гишүүн чичрээд байна аа даа” гэв || DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монголын тээвэр
зуучдын нэгдсэн холбооны
гүйцэтгэх захирал Б.Нацагдорж “Өмнө нь Тяньжинээс
өдөрт 2-3 галт тэрэг гардаг байсан
бол одоо нэг л гарч байна” гэснийг III нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

УИХ дахь Ардчилсан намын Ажлын албаны зөвлөх,
эдийн засгийн ухааны
доктор Р.Даваадорж “Хөгжлийн
банкны асуудал улс орны
эдийн засгийн аюулгүй
байдалд нөлөөлөхүйц
ноцтой асуудал болчихоод
байгааг хэн ч ярихгүй байна” гэлээ.

Кофе асгасан гэх
Б.Ариунзаяад
цагдаа эрүү
шүүлт тулгасан
уу?

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “АХБ-ны 30 сая ам.долларыг малчдын
нэр барьж хувааж идчих гээд л энэ хэдэн
гишүүн чичрээд байна аа даа” гэв.

Хууль зүй, дотоод
хэргийн сайд Х.Нямбаатар “16 насанд хүрсэн 2.5 сая иргэдэд тоон гарын
үсэг өгөх ажлыг зохион байгуулна” гэлээ.

Энэ удаагийн “Speak out”
буланд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Энэ бол олон улсын төсөл хөтөлбөр, зээл
нэрээр төрийн мөнгийг хяналтгүй зарцуулдаг олон
тохиолдлын нэг” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

М.Уранцэцэг анхны тулаанаа товлохоор АНУ-ыг зорилоо || DNN.mn

Мөнхбатын Уранцэцэг Монголын 27 дахь олимпын медальтан боллоо

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дэлхийн аварга М.Уранцэцэг энэ оны эхээр жүдо бөхөөс зодог тайлж үргэлжлүүлэн тулааны спортоор хичээллэх болсноо мэдэгдсэн билээ. Тэгвэл оны эхнээс тулааны спортын бэлтгэл, сургуулилалтаа эхлүүлсэн М.Уранцэцэг мэргэжлийн өндөр түвшний бэлтгэл хангахаар өнөөдөр АНУ-ыг зориод байна. Тэрээр нөхөр болон дасгалжуулагч Б.Содгэрэлийн хамт АНУ явж байгаа бөгөөд хэсэг хугацааны дараа анхны тулаанаа товлох төлөвлөгөөтэй байгаа аж.

Түүний жүдо бөхийн амжилтууд:

  • 2013 оны Дэлхийн аварга,
  • 2017 оны ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медаль,
  • 2012 оны Ази тивийн аварга,
  • 2009, 2013 оны ААШТ-ий хошой хүрэл медаль,
  • “Токио-2020” олимпын наадмын хүрэл медаль
Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод мөрдүүлэх 38 стандартыг НИТХ баталлаа || DNN.mn

14

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнөөдөр болж байна.

Хуралдааны эхэнд хотын есөн төрлийн, 38 нэр төрлийн стандартыг хэлэлцжээ.

Энэ талаарх танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва танилцуулсан бөгөөд, тэрбээр “Иргэдийн амьдрах орчин, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнд тавигдах шаардлагыг тодорхойлж, тэдгээрийг төлөвлөх, гүйцэтгэх, ашиглахад үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт, шаардлагад нийцсэн эхний ээлжийн есөн бүлгийн 38 хотын стандартыг боловсрууллаа” гэдгийг тодотгосон юм.

Хотын стандартад нийгмийн дэд бүтэц, ногоон байгууламж, чанарын дэд бүтэц, худалдаа үйлчилгээний газрын гадна орчин, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, зорчигч тээврийн үйлчилгээ, хог хаягдлын менежмент, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл, хот төлөвлөлт- хот байгуулалт, бие даасан инженерийн дэд бүтэц зэрэг багтжээ.

Тухайлбал, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийн стандартыг баталснаар нийтийн эзэмшлийн 90 мянга гаруй гэрэлтүүлгээс ил гарсан цахилгааны утас, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийн эвдрэлээс шалтгаалан иргэдэд осол гэмтэл учруулж болзошгүй нөхцөл байдлыг үнэлж, байнгын хяналт, үнэлгээ хийж, засвар үйлчилгээг тогтмол явуулж байх юм. Мөн худалдаа, үйлчилгээний газрын гадна орчны стандартыг баталснаар 30,500 үйлчилгээний байгууллагын гадна орчин сайжрахыг тэрбээр хэлсэн юм.

Хотын стандартыг баталснаар ойрын хугацаанд буюу 1-2 жилд төсвийн зардлын хяналтын тогтолцоо сайжрах, хөрөнгө оруулалтын үр ашиг нэмэгдэх, өмч, хөрөнгийн ашиглалт хамгаалалт дээшлэх аж. Харин урт хугацаандаа үйлдвэрлэл өсөж, хотын нийт орлого нэмэгдэх, иргэдийн амьжиргаа сайжирна гэж үзэж байна.

Улмаар тогтоолын төслийг Төлөөлөгчдийн олонх нь дэмжсэнээр нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх 9 бүлгийн 38 стандартыг баталлаа.

“Нийгмийн дэд бүтэц” бүлэгт л гэхэд ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, эрүүл мэндийн байгууллага, төрийн байгууллагын гадна орчны ерөнхий шаардлагууд багтжээ. Энэ нь нийслэлийн хэмжээний 281 сургууль, 674 цэцэрлэг, эрүүл мэндийн 356 байгууллага, төрийн 1,170 байгууллагын гадна орчныг стандартын дагуу тохижуулж, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхэд чиглэсэн стандарт юм.

Удаах бүлэг стандарт нь Худалдаа, үйлчилгээний байгууллагын гадна орчны стандарт юм. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 18,664 байгууллагын гадна орчин болоод худалдаа, үйлчилгээний байгууллагын гадна хаяг, сурталчилгааны байгууламжийн ерөнхий шаардлагын энд багтаажээ.

Бас нэгэн анхаарал татсан бүлэг стандарт бол Зорчигч тээврийн стандарт юм. Энэхүү бүлэг стандартад Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд тавигдах шаардлага, Нийтийн тээврийн үйлчилгээ, тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлага, Хүүхдийн автобусанд тавигдах шаардлага, Такси үйлчилгээ, такси зогсоолд тавигдах шаардлагууд багтжээ. Өнөөдөр Улаанбаатар хот 1,169 нийтийн тээврийн зогсоолтой бөгөөд нийтийн тээврийн 19 компанийн 1,243 тээврийн хэрэгслээр өдөр тутамд 400-500 мянган иргэдэд үйлчилж байна.

Эдгээрийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настанд хүртээмжтэй болгох, ангилал зэрэглэл, тоноглол, өнгө загварыг тодорхой болгохоор стандартад тусгажээ. Автобусны агааржуулагчаас эхлээд зориулалтын бариул, зорчих зай талбай, эрүүл ахуйн болон жолоочид тавигдах шаардлага гэхчлэн зорчигчдын ая тухыг хангахад чиглэсэн бүхий л шаардлага багтсан байна.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж. Батбаясгалан “…Одоо хэрэгжилтийг хангах нь чухал. Энэхүү баримт бичгийн тулгын гурван чулуу нь хэрэгжилтийг хангах, хяналт тавих, хариуцлагыг сайжруулах юм. Бид цаашлаад нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх 90 гаруй стандартыг батална.

Мөн бид давхардуулсан олон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг гаргаад удаагүй байна. Харин өнөөдөр баталж байгаа стандартаар дахин нэг тусгай зөвшөөрөл бий болгох вий гэж санаа зовох хэрэггүй. Харин аливаа үйл ажиллагааны зөвшөөрлийг хүнд сурталгүйгээр буюу хялбаршуулсан аргаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад өгч буй хэлбэр гэж ойлгож болно…” гэдгийг тайлбарласан юм.

Хотын стандарт ирэх аравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан үргэлжилж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Categories
мэдээ нийгэм

Дундговь аймгийн 64 үйлчилгээ цахимжиж, “e-Mongolia”-д нэгдлээ || DNN,mn

“И-Монгол” академийн баг 2022 оны гуравдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж, Цахим жишиг аймаг загварын танилцуулахын зэрэгцээ тус аймгийн нутгийн захиргааны 12 байгууллагын 64 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia”-д нэгтгэлээ.Тодруулбал,

  • Дундговь аймгийн Цагдаагийн газар – 1 үйлчилгээ
  • Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар – 4 үйлчилгээ
  • Дундговь аймгийн Онцгой байдлын газар – 2 үйлчилгээ
  • Дундговь Сайнцагаан сум Хот тохижуулалт газар Мандалговь хотын захирагчийн алба – 2 үйлчилгээ
  • Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар – 7 үйлчилгээ
  • Дундговь Ус суваг ОНӨААТҮГ – 10 үйлчилгээ
  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ – 2 үйлчилгээ
  • Дундговь аймгийн Төрийн архив – 9 үйлчилгээ
  • Дундговь аймгийн ЗДТГ – 16 үйлчилгээ
  • Дундговь аймгийн Авто тээврийн төв – 2 үйлчилгээ
  • Дундговь аймгийн Байгаль орчны газар – 6 үйлчилгээ

Ингэснээр нийт 11 аймаг “e-Mongolia” системд нутгийн захиргааны 752 үйлчилгээнүүдээ нэвтрүүллээ. Мөн “И-Монгол” академийн баг Дундговь аймгийн иргэд төрийн үйлчилгээг хэрхэн цахимаар авах талаар заавар, зөвлөгөө өгч ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Tianwen-1” Ангарагийн гэрэл зургуудыг дамжуулжээ || DNN.mn

Хятадын “Tianwen-1” аппарат Ангараг гаргийн өндөр нарийвчлалтай гэрэл зургуудыг дамжуулжээ. Үүнд тус гаргийн гадаргуу дээр дэгдсэн шороон шуургыг харуулсан зургууд ч мөн багтжээ.

Хятадын Үндэсний сансар судлалын газраас пүрэв гарагт дэлхийгээс 277 сая км зайд орших тус гараг дээр 609 өдөр судалгаа хийж буй аппаратаас ирүүлсэн зургуудыг танилцуулсан байна.

Гэрэл зургуудад Ангарагнаа явагч “Zhurong” төхөөрөмжийн явсан мөр харагдаж байжээ. Уг төхөөрөмж нь Ангарагийн 306 өдөр ажиллах хугацаандаа гаргийн гадаргуу дээр 1784 метр замыг туулсан байна.

“Zhurong” мөн өөрийнхөө зургуудыг авсан бөгөөд тэдгээрийг нь Ангарагийн гадаргуу дээр анх газардаж байх үеийнхтэй нь харьцуулахад гадна хэсэгт нь тоосон давхарга үүссэн нь ажиглагджээ.

Тоос шороо нь төхөөрөмжүүдийн эрчим хүчний хангамжийг бууруулж болзошгүй юм. Хятадын судлаачид тоосжилтоос үүдэлтэй бүтээмжийн бууралтыг нөхөх зорилгоор “нарны далавчийг” тусгайлан зохион бүтээсан байна.

Одоогийн байдлаар явагч төхөөрөмж судалгаагаа үргэлжлүүлэх хангалттай эрчим хүчтэй байгааг Үндэсний сансар судлалын газрын мэдэгдэлд дурджээ.

“Tianwen-1” нэгдүгээр сарын сүүлчээс Ангарагийн хойд хагас дахь тоосны байдлыг ажиглаж, хоёрдугаар сард болсон шороон шуурганы зургийг илгээжээ. Харин “Zhurong” төхөөрөмжийн судалгааны бүсэд илт тоос шороотой цаг агаар ажиглагдаагүй байна.

Categories
булангууд гадаад мэдээ

БНАСАУ тив алгасагч баллистик пуужин туршсан байна || DNN.mn

БНАСАУ тив алгасагч баллистик шинэ пуужингаа танилцууллаа

БНАСАУ тив алгасагч шинэ баллистик пуужин туршсан байж магадгүй гэж Японы Батлан хамгаалах яам мэдээлжээ. Энэ удаагийн туршилт нь олон улс Украинд үүсээд буй хямралыг зохицуулахад анхаарлаа хандуулж буй үед болж байна.

БНСУ-ын Зэвсэгт хүчний мэдээлснээр, пуужинг БНАСАУ-ын зүүн эргээс харважээ. Пуужин Японы хойд нутгийн Аомори мужийн эргээс 170 км зайд усанд унасан гэж Японы Эргийн хамгаалалтын албанаас мэдээлсэн байна.

Батлан хамгаалах яамны мэдээллээр, пуужин 70 гаруй минут ниссэний дараа Японы эдийн засгийн онцгой бүсийн дотор унажээ. 16:00 цагийн байдлаар ямар нэгэн хохирол учирсан талаар мэдээлэл ирээгүй байна гэж Аомори мужийн засаг захиргаанаас мэдээлжээ.

БНАСАУ энэ он гарсаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн баллистик пуужингийн туршилтыг удаа дараа явуулсан бөгөөд 11 дэх удаагийн туршилт нь энэ болжээ.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

NASA сансрын нисэгчдийг тойрог замаас сар луу хүргэх модуль бүтээх тендер зарлажээ || DNN.mn

NASA/. АНУ-ын сансар судлалын NASA агентлаг зураг төслийн шатандаа байгаа сар орчмын тойрог замын “Gateway” станцаас сансрын нисэгчдийг манай гаргийн дагуул руу тээвэрлэх модуль бүтээх тендерийг лхагва гарагт зарлажээ.

“Шинэ төлөвлөгөөний дагуу NASA АНУ-ын компаниудаас 50 гаруй жилийн дараа анх удаа сансрын нисэгчдийг саран дээр буулгах “Artemis III” хөтөлбөрийг хэрэгжүүлсний дараах нислэгт зориулж сарны тойрог зам болон сарны гадаргуу хооронд сансрын нисгэгчдийг тээвэрлэх чадвартай буугч модулийн концепц ирүүлэхийг хүсэж байна” гэж NASA –гийн мэдэгдэлд дурдсан байна.

Шинэ буугч модулийг өөр модуль болох “SpaceX” компанийн бүтээсэн “Starship HLS”-ийн хамт ашиглахаар төлөвлөж байна. Гэрээний урьдчилсан нөхцөлийг NASA ойрын долоо хоногт нийтлэх аж.

Саран дээр урт хугацаанд хайгуул судалгаа хийх шаардлагын дагуу бүтээж, ашиглах шинэ буугч аппарат нь сар орчмын тойрог замын “Gateway” сансрын станцтай залгагдах, багийн гишүүдийн тоог нэмэгдүүлэх, манай гаргийн дагуул дээр шинжлэх ухаан, технологийн илүү олон тоног төхөөрөмж хүргэх боломжтой байх аж.

“Artemis” хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын сансар судлалын агентлаг хүн төрөлхтний дараагийн томоохон үсрэлт болох Ангараг руу үйлдэх жолоодлогот нислэгт бэлтгэхийн тулд саран дээр болон түүний орчимд хэд хэдэн шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

NASA “Artemis” хэмээн нэрлэсэн, сар луу дахин хүн илгээх хөтөлбөрөө 2019 оны хавар танилцуулсан юм. Уг хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний үе шатанд “Space Launch System” хүнд пуужинд суурилуулсан “Orion” хөлөг сарыг тойрон автомат нислэг хийснийхээ дараа дэлхий рүү буцаж ирнэ. 2023 онд товлосон хоёр дахь үе шатанд манай гаргийн цорын ганц дагуул руу сансрын нисэгчид жолоодлогот хөлгөөр нисэх бол 2025 онд гурав дахь үе шатанд NASA сансрын нисэгчдээ саран дээр буулгаж, дараа нь 2030-аад оны дундуур Ангараг руу илгээхээр төлөвлөсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Эхний удаа сануулах, дараа нь торгох агуулгатай хуулийн төслийг өргөн барилаа || DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Д.Батлут, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Т.Энхтүвшин нар УИХ-ын дарга Г.Занданшатарт Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн мэдүүллээ.

Зөрчлийн тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2015 оны арван хоёрдугаар сарын 4-ний өдөр баталж, 2016 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтсон ч хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй, шаардлагатай дүрэм, журам батлагдаагүй, хуулийн хэрэгжилтийг хангах алба хаагчдад зориулсан сургалт, олон нийтэд шинэ хуулийн үзэл баримтлал, агуулгыг таниулах сурталчилгааны ажлууд хийгдээгүй.

Энэ шалтгааны улмаас Монгол Улсын Их Хурал 2016 оны наймдугаар сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж, дагаж мөрдөх хугацааг 2017 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулж байсан.Зөрчлийн тухай хууль нь 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн ч зөрчлийг тодорхойлохдоо Эрүүгийн хуульд заасан зарим төрлийн гэмт хэргийн шинжтэй давхардуулсан, зарим зөрчлийг тусгаагүй орхигдуулсан, зөрчлийн хариуцлагыг давхардуулан тодорхойлсноос тус хуулийг хэрэгжүүлэхэд төвөгтэй нөхцөл үүсгэж, хууль ёсны зарчмыг гажуудуулах үр дагаврыг бий болгосныг засаж, боловсронгуй болгох шаардлагатай хэмээн хууль санаачлагчид үзжээ.

Мөн зарим тодорхой төрлийн зөрчилд оногдуулах торгуулийн хэмжээг хэт өндөр хэмжээгээр тогтоосон, үр дагаврын хувьд харьцангуй хөнгөн, түүнийг тэр даруй залруулах боломжтой.

Цаашид дахин уг зөрчлийг гаргахгүй байхыг эрх бүхий этгээдээс анхааруулж сануулан шийдвэрлэх боломжтой олон тооны зөрчил байхад ийм үр дүнтэй аргыг ашиглахгүйгээр шууд торгох шийтгэлийг урьтал болгодгийг залруулан, эхний удаа “Сануулах”, үүний дараа “Торгох” гэсэн зарчмыг баримтлах шаардлагатай байгаа тул нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Орос сэтгүүлч Киев хотод амиа алджээ || DNN.mn

Киев хотод пуужин харвасны улмаас “The Insider” мэдээллийн сайтад ажилладаг Оросын сэтгүүлч амиа алдсан гэж тус агентлаг Лхагва гаригт мэдээлэв.

Оксана Баулина гэх сэтгүүлч эмэгтэй орос цэргүүд Киев хотын Подильский дүүрэгт пуужингаар халдлага үйлдэх үеэр дэлбэрэлтэд өртөж амиа алджээ. Түүнтэй хамт нэг энгийн иргэн нас барсан гэж “The Insider” мэдээлэв. Оксанаг дагалдан явсан хоёр хүн мөн шархдаж, эмнэлэгт хүргэгджээ. Сэтгүүлч бүсгүй Украины нөхцөл байдлыг сурвалжлахаар очсон байсан аж.

Тус хэвлэлд мэдээлснээр, Оксана тус сайтад ажиллахаасаа өмнө Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн үүсгэн байгуулсан Авлигатай тэмцэх сангийн продюсерээр ажиллаж байжээ. Гэвч тус байгууллагыг хэт даврагч байгууллагын жагсаалтад оруулсны дараа тэрээр Оросыг орхин явахаас өөр аргагүйд хүрсэн гэж “The Insider” бичсэн байна. Сэтгүүлчдийг хамгаалах хороо болон хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн мэдээлснээр, Оксана энэ сард Украинд амиа алдсан тав дахь сэтгүүлч болжээ.

Categories
мэдээ цаг-үе

ОХУ-ын Элчин сайдын яамнаас гаргасан мэдээллийн хариуд ГХЯ ноот бичиг илгээнэ || DNN.mn

ОХУ-ын Элчин сайдын яамны албан ёсны фэйсбүүк хуудсаар “Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд” гэсэн пост өнөөдөр нийтлэгдсэн нь иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байна.

Тодруулбал, гадаад улсын элчин сайдын яам суугаа улсынхаа аль нэг нам, иргэдэд хандсан анхааруулга гаргасан нь дипломат ёсыг зөрчиж буй үйлдэл хэмээн буруутгаж буй.

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Уг мэдээлэлд яамны зүгээс эсэргүүцэл илэрхийлэн, ноот бичиг илгээхээр болсон. Бид энэ асуудлыг анхааралдаа авсан. ОХУ-ын Элчин сайдын яаманд мэдээллээ пэйж хуудаснаасаа устгах шаардлага хүргүүлж байгаа” гэсэн тайлбарыг өглөө.

зураг