Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: Үндсэн хуулийн цэцийн 2022 оны нэгдүгээр дүгнэлтийг сонслоо || DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцжээ. Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж танилцуулсан юм. Үндсэн хуулийн цэц 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, 2 дахь хэсэгт “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал, … боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.”, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох … эрхтэй. …” гэж заасанд тус тус нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцжээ. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар оролцсон байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нарын бүрэлдэхүүнтэй нээлттэй хуралдаанаас Улсын Их Хурлаас 2021 оны нэг дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсгийн “Шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, 2 дахь хэсэгт “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал, … боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох … эрхтэй. …” гэж заасанд тус тус нийцсэн байна хэмээн дүгнэлт гаргасан болохыг танилцуулжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.8-д “Цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургаадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан маргаантай асуудлаар Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн гэсэн дүгнэлт гаргасан бол уг дүгнэлтийг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр нэгдсэн хуралдаанд шууд танилцуулах бөгөөд санал хурааж шийдвэр гаргахгүй. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд тухайн асуудалд томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асууж, үг хэлж болно” хэмээн заасан байдаг. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийн танилцуулсан дээрх дүгнэлттэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараас асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Хөтөл” ХХК мэдэгдэл гаргажээ || DNN.mn

ХӨТӨЛИЙН” ЦЕМЕНТ ШОХОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ

ХӨТӨЛ ХХК-ИЙН МЭДЭГДЭЛ

Засгийн газрын 2022 оны 124 дүгээр тогтоол, ТӨБЗГ-ын тогтоолыг хэрэгжүүлэх нэрийдлээр ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг цагдаагийн байгууллагын хүчийг үзүүлж, хүч хэргэлэн Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийн оффисыг булаан авахаар дайрч байгааг эрс эсэргүүцэж байна. Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх” болон Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Агентлагийн үйл ажиллагааны зарчим”, 18 дугаар зүйлд заасан “Агентлагийн үйл ажиллагаанд хориглох зүйл” хэсгүүдэд тус тус зааснаар Хувийн хэвшлийн байгууллага, хуулийн этгээд төрийн өмчийн төлөөлөгч, ажлын хэсэгт ажиллах өрөө гаргах, хуулийн этгээдийн байгууллагын хувийн мэдээллийг гаргаж өгөх үүрэг хүлээгээгүй.

Хөтөл ХХК (хуучнаар Бэйзмент ХХК) нь 2015 онд Хөтөлийн” Цемент Шохой” ХК-ийг 41 орчим тэрбум төгрөгөөр хувьчилж авсан бөгөөд технологийн шинэчлэл хийж, хуурай аргын цементийн үйлдвэрийн барьж, 200 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт нийсэн. Хөтөл хотын 10 мянган гаруй иргэдийг дулаанаар хангаж, үйлдвэрийн 800 гаруй ажилтан, тэдгээрийн гэр бүлийг сүүлийн 7 жилийн турш цалинтай орлоготой ажиллуулж ирсэн тус үйлдвэр нь эзэнгүй болсон мэтээр төрөөс худал мэдээлэл тарааж, улмаар хурааж авахаар шийджээ.

Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийг Хөтөл ХХК (хуучнаар Бэйзмент ХХК)-ийн хууль ёсны өв залгамжлагч Бөх-очирын Тулга нь өөрийн хөрөнгө хүлээн авах, өв нээлгэх хүсэлтээ 2019 оноос хойш хөөцөлдөж байгаа. Гэвч Хөгжлийн банкнаас 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3/409 тоот албан бичгээр Монголын Нотариатчдын танхим руу “өв нээхгүй байх тухай” хууль бус мэдэгдэл хүргүүлж, зориуд гацаагаад байгаа. Төр нэг гараараа хувь хүний өвлөх эрхийг гацааж, нөгөө гараараа эзэнгүй өмч гэж хураан авахаар дайрч байгаа нь хэт балмад, хууль бус үйлдэл болж байна.

Хөгжлийн банкнаас Монголын Нотариатчдын танхим руу явуулсан дээрх хүсэлтээ нэн даруй цуцалж, өв залгамжлагч Бөх-очирын Тулгад өвөө хүлээн авах, Хөтөлийн” Цемент Шохой” ХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Хөтөл ХХК-ийн өмчлөгчөөр нэн даруй бүртгүүлэх боломжоор хангасан нөхцөлд Хөтөл ХХК-ийн зүгээс хуулийн хүрээнд төрийн байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна.

ХӨТӨЛ ХХК

Categories
мэдээ нийгэм

Монголын дугуйчид АШТ-ээс багийн төрлөөр мөнгөн медаль хүртлээ || DNN.mn

Монголын дугуйчид түүхэн амжилттай 60 жилийн ойгоо угтаж байна

Дугуйн спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тажикистаны нийслэл Душанбе хотноо өнөөдөр багийн цуваа гараатай уралдаанаар эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг уралдаанаас манай дугуйчид мөнгөн медаль хүртлээ. Тэмцээнд Ирак, Энэтхэг, Индонези, Иран, Узбекистан, Монгол, Казахстан гэсэн долоон баг оролцсоноос Казахстан түрүүлж, манай баг удаалжээ. Монголын дугуйн холбооны дэргэдэх шигшээ багийг төлөөлж ОУХМ С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал нар уралдсан юм. Манай тамирчин “Бээжин 1990” Азийн наадамд мөнгөн медаль хүртсэнээс хойш тивийн тэмцээнээс багийн төрөлд мөнгөн медаль аваагүй байсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Улсын хэмжээнд 3.8 сая толгой мал төллөөд байна || DNN.mn

Улсын хэмжээнд одоогоор 27.9 сая толгой хээлтэй эх малаас 3.8 сая нь төллөөд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад ижил түвшинд байгааг ХХААХҮЯ мэдээллээ.

Баруун бүсэд нийт төллөвөл зохих эх малын 24.3, хангайн бүсэд 11, төвийн бүсэд 14, зүүн бүсэд 4.8 хувь нь төллөжээ.

Улсын хэмжээнд 92.1 мянган ингэ, 1.2 сая гүү, 1.7 сая үнээ, 13.5 сая эм хонь, 11.3 сая эм ямаа төллөх аж.

Categories
мэдээ нийгэм

“Монголын шилдэг нийтлэл” номын нээлт боллоо || DNN.mn

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, багш Н.Дариймаа, нэрт сэтгүүлч, гарамгай орчуулагч, П.Шагдар нарын бүтээлүүдийг эмхтгэсэн “Монголын шилдэг нийтлэл” номын 66 дугаар ботийн нээлт боллоо.

No description available.

Тэрээр олны сайн мэдэх “Сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй”, “Сонины сэтгүүлч” номуудыг бичиж туурвисан. Мөн Сэтгүүлзүйн салбарт 30 гаруй жил ажиллахдаа орчин цагийн сэтгүүлзүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон зуун шавь нарыг бэлтгэн гаргасан нэрт сурган хүмүүжүүлэгч аж.

No description available.

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, багш Н.Дариймаа “Өөрийн үеэл ах, нэрт сэтгүүлч, гарамгай орчуулагч П.Шагдарын хамт бүтээсэн “Монголын шилдэг нийтлэл” номынхоо 66 дугаар ботийн нээлтийг хийж байгаадаа баяртай байна. Энэхүү номонд миний 60 жилийн хугацаанд сонин хэвлэлд нийтлэгдсэн бүтээлүүдийн сор бичвэрүүд, соёл урлагийн нэрт алдартнууд, улсын баатруудтай хийсэн ярилцлага, мөн сэтгүүлзүйн салбарын олон мундаг хүний ярилцлагуудыг зориудаар багтаасан. Учир нь ирээдүйн сэтгүүлч нартаа гарын авлага болох байх гэж бодож байна. Нөгөө талаараа тэдэнд хэлэх ёстой үгээ номын хуудсанд баримтжуулан үлдээж байгаа юм” гэв.

No description available.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас 35 хүн бэртэж, гурван хүн энджээ || DNN.mn

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд гуравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд нийт 1185 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 909 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 35 хүн гэмтэж бэртсэний 23 нийслэлд, 12 нь орон нутагт бүртгэгдэж ослын улмаас гурван хүн нас баржээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр есөн осол бүртгэгдэж, 10 хүн гэмтсэн.
  • Мөргөлдөх хэлбэрээр долоон осол бүртгэгдэж, 10 хүн гэмтсэн.
  • Онхолдох хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, хоёр хүн гэмтэж, нэг хүн нас барсан.
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр таван осол бүртгэгдэж, дөрвөн хүн гэмтэж, нэг хүн нас барсан.
  • Мөргөлдөх хэлбэрээр хоёр осол бүртгэгдэж, хоёр хүн гэмтэж, нэг хүний амь нас хохирсон.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр хоёр осол бүртгэгдэж, хоёр хүн гэмтсэн
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр хоёр осол бүртгэгдэж, дөрөв хүн гэмтсэн.

Энэ долоо хоногт таван хүүхэд ослоос гэмтэж бэртсэний дөрөв нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ автомашинд мөргүүлжээ.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 371 зөрчил бүртгэгдсэн. Үүний 303 нь нийслэлд, 68 нь орон нутагт байна. Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохыг ТЦА-аас анхаарууллаа.

Categories
гадаад мэдээ

В.Путиний охины амьдардаг виллагийн хашааг Украины далбаан өнгөөр буджээ || DNN.mn

Францын баруун өмнөд хэсэгт орших Биарриц хотод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний охин Екатерина Тихоновагийн амьдардаг виллагийн хашаан дээр Украины далбааг зурсан байна. Гэрэл зургийг сэтгүүлч Михаил Ткач “Фэйсбүүк” дээрээ хуваалцжээ.

Хашааг чухам хэн ингэж будсан нь тодорхойгүй байна. Гэвч, эл виллаг нь тус хотын нэгэн идэвхтэн Пьер Афнер өөрийн болгон авсан юм байна. Тэрбээр виллагийн бүх хаалга цоожийг нь сольжээ.
Одоо харин эдлэн газарт В.Путиний дэглэмийн хохирогчид, өөрөөр хэлбэл Украины дүрвэгсдийг хүлээн авах байр болгоход бэлэн болсон аж.

Эх сурвалж: Mignews

Categories
мэдээ нийгэм

51 мянган тонн улаанбуудайг худалдан авч, нөөц бүрдүүлж эхэлжээ || DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ХХААХҮЯ-аас тариаланчдынхаа санхүүгийн чадварыг нэмэгдүүлэх, хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тариаланчдын гар дээр байгаа зах зээлийн эргэлтэд ороогүй хүнсний буудайг худалдан авч нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өнгөрсөн жилийн ургацаас стандартын шаардлага хангасан, борлуулагдаагүй үлдсэн 50.8 мянган тонн улаан буудайг татан авах хуваариуд хийгдээд байна. Хуваарийн дагуу стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайг ХААДС-ын Угтаал, Хөтөл, Хархорин, Сэлэнгэ, Булган, Хархорин, Дархан салбаруудаар дамжуулан татан авахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

ХХААХҮ-ийн сайдын шийдвэрээр хүнсний буудайг татан авах ажлыг богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулах үүргийг ХААДС, буудайг цэвэрлэж дугаарлан стандартад нийцүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулахыг аймгуудын хүнс хөдөө аж ахуйн газарт тус тус үүрэг болголоо.
Ингэснээр тариаланчид 100 хувь улаан буудайгаа борлуулж санхүүгийн эх үүсвэртэй болсноор энэ жилийнхээ тариалалтын ажлыг хугацаанд нь эхлүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Categories
мэдээ спорт

Монголын жүдо бөхийн холбоог “Алтан од” одонгоор шагналаа || DNN.mn

МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор спорт, олимпизмын үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнадаг. Харин энэ удаа нэр хүндтэй шагналаа хувь хүн бус, байгууллагад хүртээлээ.

Гаргасан амжилтаараа монгол түмнээ баярлуулж, олимпын наадамд хамгийн өндөр амжилт үзүүлж буй Монголын жүдо бөхийн холбоог “Алтан од” одонгоор шагнасан юм. Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулж өглөө.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар “Монголын жүдочид олон сайхан амжилтаар монголчуудаа баярлуулж ирсэн. Олимпын наадмаас хамгийн олон медалийг Монголын жүдочид авчраад байна. Ийм мундаг амжилттай хамт олныг МҮОХ-ны хамгийн дээд шагналаар шагнаж байгаадаа баяртай байна. Та бүхэнд амжилт хүсье” гэв.

Монголын тамирчид олимпын наадмаас нийт 30 медаль хүртсэний 11-ийг нь жүдочид аваад байна. “Токио-2020” олимпоос Монголын жүдочид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Х.Ганхуяг нар хуулийн төслөө буцаан татжээ || DNN.mn

Өнөөдрийн /2022.03.25/ УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Х.Булгантуяа, Х.Ганхуяг гишүүд санаачилсан хуулийн төслөө буцаан татаж байгаа талаар мэдэгдсэн байна.

Тэд өнгөрөгч онд Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Өнөрболор нарын хамт өргөн барьсан байдаг. Хуулийн төслийн агуулга нийгэмд шүүмжлэл дагуулсны дараа П.Анужин, Д.Өнөрболор нар нэрээ татсан.

Тэгвэл Х.Булгантуяа, Х.Ганхуяг нар ч мөн нэрээ татсанаар энэ хуулийн төсөл буцаагдаж буй талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ. Тэдний өргөн бариад байсан хуулийн төслийн талаарх тоймыг энд дарж уншаарай.