Categories
мэдээ нийгэм

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд шинэ төрлийн жимс тариалах туршилт хийнэ || DNN.mn

Нийслэлийн Байгаль орчны газар

Дорноговь аймагт өнөөдөр болж байгаа “Газар тариалангийн үйлдвэрлэлд зохистой дадал нэвтрүүлэх нь” сэдэвт сургалт, зөвлөгөөний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд шинэ төрлийн жимс тариалах туршилтын ажлыг төлөвлөн ажиллах талаар албаныхан хэлэлцжээ.

Орон нутгийн онцлогт тохирсон, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, харилцан туршлага судлуулах зорилготой тус зөвлөгөөнийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын гамшигт тэсвэртэй орон нутаг төсөлтэй хамтран зохион байгуулж байгаа юм.

Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга О.Батжаргал, ХХААХҮЯ-ны ГТХБЗГ-ын шинжээч Н.Оюунсувд, ХХААХҮ-ийн судалгаа хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн С.Нандинцэцэг, УХЭШХ-ийн эрдэмтэн шинжилгээний ажилтан, доктор Т.Дэжидмаа, “Дорнын говийн тариаланчид ТТБ”-ын дэд тэргүүн Т.Насанцэцэг, Монголын хөдөөг шинэчлэхийн фермерүүдийн холбооны Дорноговь аймаг дахь салбарын тэргүүн Монгол Улсын зөвлөх агрономич Л.Гантулга, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын төслийн ажилтан О.Анужин, сумдын газар тариалан хариуцсан мэргэжилтнүүд болон газар тариалан эрхлэгч 65 гаруй хүн оролцож байна.

Цаашид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой “Нарлаг хүлэмж” байгуулах, Агропарк байгуулах, “Малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах аж.

Categories
гадаад мэдээ

Европын Холбоо байгалийн хий импортлох гэрээг АНУ-тай байгууллаа || DNN.mn

Европын холбооны Төлөөлөгчийн газрыг Улаанбаатар дахь Италийн ЭСЯ-ны  байранд ажиллуулна

Өнөөдөр Европын Холбоо шингэрүүлсэн байгалийн хий импортлох гэрээг АНУ-тай байгуулжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены айлчлалын үеэр уг гэрээг Брюссель хотод байгуулсан байна.

Гэрээний дагуу АНУ энэ онд багтаан хамгийн багадаа 15 тэрбум шоо метр хийг Европын Холбоонд нийлүүлэх юм.

Украины хямралтай холбоотойгоор ОХУ-аас байгалийн хийн хамаарлаа бууруулах зорилтыг Европын Холбоо тавиад байгаа. Тодруулбал энэ онд багтаан ОХУ-аас авдаг байгалийн хийн хэмжээгээ гуравны хоёроор бууруулах юм.

Ингэхийн тулд Европын Холбоо импортын бусад эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ өсгөх төлөвлөгөөтэй байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден энэ долоо хоногт Европын орнуудаар айлчилж байгаа бөгөөд дайнд нэрвэгдсэн Украин улсад туслах талаар холбоотнуудтайгаа хэлэлцэх зорилготой юм.

Эх сурвалж: BBC

Categories
гадаад мэдээ

Агаарын бохирдлын улмаас Киев хотынхон цонхоо ч нээж чадахгүйд хүрчээ || DNN.mn

Киев мужид гарсан гал түймрийн улмаас тус хотын оршин суугчдыг цонхоо хаахыг уриалсан байна. Киев хотын Святошинский, Голосеевский дүүрэгт утаа нэлээд тархсан байна. Энэ талаар пүрэв гараг /2022.03.24/-ийн орой Киев хотын төрийн захиргааны хэвлэлийн алба мэдээллээ.

“Хотын засаг захиргаа Киев хотын иргэдийг ялангуяа шөнөдөө болон өглөөдөө цонхоо хааж, мөн боломжтой бол задгай агаарт гарахгүй байхыг зөвлөж байна. Аль болохоор агааржуулагч, агаар цэвэршүүлэх системээ асаах хэрэгтэй” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Хотын удирдлагуудаас өгч буй зөвлөмжид:

– орон байрандаа чийгтэй цэвэрлэгээ хийх;

– агаарын чийгшлийг нэмэгдүүлэхийн тулд ус ил тавих;

– насанд хүрсэн хүмүүс шингэний хэрэглээгээ өдөрт 2-3 литр хүртэл нэмэгдүүлэх;

– амьсгал давчдах, ханиалгаж байвал эмчид хандах хэрэгтэй гэжээ.

Мөн ард иргэдийг тайван байж, албан ёсны мэдээллийн эх сурвалжийн мэдээллийг ашиглана уу хэмээн хотын захиргаа онцолжээ.

Эх сурвалж: Unian

Categories
мэдээ нийгэм

“Novotel” зочид буудлын галд угаартсан иргэний бие хэвийн байна || DNN.mn

Өчигдөр Сүхбаатар дүүргийн зургадугаар хороонд байрлах Новотел зочид буудлын хоёр давхарт байрлах ресторанд гал гарч, гал тогооны өрөөнд агааржуулалтын систем шатсаныг тус байгууллагын ажилтнууд унтраасан юм. Галын үеэр дотор үйлчлүүлж байсан иргэд яарч сандралдан гарахад ухаан алдаж унасан байдалтай бусдаар өргүүлэн гарч ирсэн нэгэн иргэнийг цэргийн төв эмнэлэгт хүргэсэн байна.

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газарээс мэдээлэхдээ “Утаажилтын бүсээс 40 иргэнийг аюулгүй газарт гаргасан. Уг гал түймэрт рестораны тогооч Э /24 настай, эрэгтэй/ ухаан алдаж, Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн, биеийн байдал хэвийн байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: Хаврын хүндрэлээр малчин өрх бүрт 100 мянган төгрөг өгсөн || DNN.mn

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд хандан “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг нээх болон “Монгол мал-II” арга хэмжээний хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсов.

Энэ үеэр “Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд 2021 онд 8.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр инженерийн хийцтэй 466 худаг, 189 гар худаг барьж байгуулсан. Ингэснээр 850.2 мянган га бэлчээр, 2708 малчин өрх, 1.5 сая толгой мал сүргийг усаар хангасан. 2020 онд мал өвөлжилт хүндэрч зуншлага муу болсон 10 аймагт өвс тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах хөрөнгө гаргуулсан. Улмаар бүх төрлийн тэжээл өвсийг импортийн гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн дагуу 26 ААН-тэй гэрээ байгуулж 90.2 мянган тонн өвс тэжээлийг импортолсон. Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгийн малчин өрх бүрт Говь-Алтай, Өмнө-Говь аймгийн зарим сумдын малчин өрхөд 300 мянган төгрөгийн үнэ бүхий тэжээл олгосон. Мөн хаваржилтийн хүндрэлийг бууруулахын тулд малчин өрх бүрт 100 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн” хэмээн танилцууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ эдийн-засаг

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 402.7 сая ам.долларын алдагдалтай гарлаа || DNN.mn

Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 402.7 сая ам.долларын алдагдалтай гарлаа.

Энэ алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 350.7 (7.7 дахин) сая ам.доллароор нэмэгджээ. Үүнд бараа худалдааны алдагдал 251.5 сая, анхдагч орлогын алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 60.8 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Үйлчилгээний худалдааны орлого энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 52 сая, зарлага 170.2 сая ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеийнхээс 9 сая ам.доллароор багассан бол зарлага 33.9 сая ам.доллароор нэмэгдэв. Үйлчилгээний худалдааны алдагдал нэгдүгээр сард, өмнөх оны мөн үеийнхээс 42.9 сая ам.доллароор нэмэгдэж, 118.2 сая ам.доллар боллоо.

Хөрөнгийн данс энэ оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 6.1 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 3.4 сая ам.доллароор багасжээ. Санхүүгийн дансны тэнцэл мөн сард 73.1 сая ам.долларын алдагдалтай байсан бол энэ оны 1 дүгээр сард, өмнөх оны мөн үеийнхээс 179.4 сая ам.доллароор нэмэгдэж, 106.2 сая ам.долларын ашигтай гарсан байна.

Төлбөрийн тэнцэл энэ оны 1 дүгээр сард 340.9 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 180.2 сая ам.доллароор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сүхбаатар дүүргийн хэмжээнд өнөөдрөөс нөөцийн мах худалдаж эхэллээ || DNN.mn

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/889 дүгээр захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны “Нийслэлийн хүн амын махны хангамж, хүртээмжийг тогтвортой байлгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/18 дугаар тушаалын дагуу өнөөдрөөс эхлэн нөөцийн мах зарагдаж байна.

Үхрийн ястай мах нэг кг нь 8900 төгрөг, хонины ястай мах кг нь 8300 төгтөг, ямааны ястай мах кг нь 7100 төгрөгөөр борлуулж байна.

Categories
мэдээ спорт

Биеийн тамирын багш нарын шилдэг илтгэлүүд тодров || DNN.mn

Монголын үндэсний олимпын хороо, Монголын үндэсний олимпын академи, Биеийн тамирын багш нарын холбоотой хамтран “Сурагчдын бие бялдрын хүмүүжил ба Олимпын боловсрол” сэдэвт илтгэлийн уралдааныг биеийн тамирын багш нарын дунд зохион байгуулав.

Уралдааны бүтээлийг гуравдугаар сарын 1-нээс хойш авсан бөгөөд нийт 27 хүн материалаа ирүүлсэн байна. Шилдэг бүтээлийн эздийг өнөөдөр шалгаруулж, шагналыг нь гардуулан өглөө.

Уралдааны дүн

  1. С.Ганчимэг /Эрдмийн ундраа цогцолбор сургууль/ – “Хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоосон өнөөгийн нөхцөл байдал ба багш, сурагчдын идэвхтэй дасгал хөдөлгөөн” илтгэл
  2. Д.Анхзаяа, Д.Сумъяа /Эрдмийн хөтөч цогцолбор сургууль/ – “ЕБС-ийн биеийн тамирын багшийн ажлын онцлог, ачаалал, үнэлэмжийг илрүүлэх нь” илтгэл
  3. Ц.Алтанцэцэг, С.Мөнхдэлгэр, Ц.Алтан-Өлзий /29-р сургууль/ – “Сонсголын бэрхшээлтэй суралцагчдын бие бялдрын хөгжлийн ялгаатай байдал, онцлог” илтгэл.

20-р сургуулийн багш Б.Цагаанцэцэгийн “Ковид-19 цар тахал ба хүүхдийн бие бялдрын хөгжил, хөдөлгөөний чадварт нөлөөлж буй хүчин зүйлс” илтгэл тусгай байрт шалгарав.

Categories
гадаад мэдээ

Польш: ОХУ-ын Элчин сайдын яамны дансыг хааж, дипломат төлөөлөгчдийг албадан хөөлөө || DNN.mn

ОХУ цэргийн хүчээр Украинд түрэмгийлсэн явдал нь нэгэн цагт ЗХУ-ын нөлөөнд байсан төв Европын орнуудын Москватай хийх харилцаанд хурцадмал, дайсагнасан өнгө аяс бүрдүүлээд байгаа юм. Польшийн Технологи, хөгжлийн сайд Пиотр Новак өнгөрсөн долоо хоногт ОХУ-ыг “Их-20”-ийн бүлгээс хөөж, оронд нь Варшав орох ёстой гэх байр суурь илэрхийлж байв.

Хамгийн сүүлд лхагва гаригт Польшийн Засгийн газар НАТО-д хандан Украины нутаг дэвсгэрт эвслийн энхийг сахиулах хүчийг илгээх ёстой гэж мэдэгдсэн бөгөөд Кремлийн зүгээс уг асуудлыг хурцаар шүүмжилсэн юм.

Эх сурвалж: Reuters

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын асуудлаар хуралдана || DNN.mn

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын саяхан явуулсан пуужингийн туршилтын талаар хэлэлцэх хуралдааныг АНУ-ын Нью-Йорк хотноо баасан гарагт зохион байгуулахаар болжээ.

АНУ болон Их Британи, Франц зэрэг Аюулгүйн Зөвлөлийн таван гишүүн орон Пёньяны пуужингийн туршилтын тухай хэлэлцэх яаралтай хуралдаан зохион байгуулахыг уриалсан талаар пүрэв гарагт олон нийтийн хэвлэлийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлээд байсан юм.

БНАСАУ пүрэв гарагт тив алгасагч баллистик пуужин туршсанаар 2017 оны сүүлээс хойш зогсоогоод байсан алсын тусгалтай пуужингийн туршилтаа үргэлжлүүлсэн байна. Тус улс нь энэ он гарсаар 12 дахь удаагаа пуужин харвасан нь энэ юм.

Гэхдээ АНУ-ын талын мэдээлснээр, БНАСАУ хоёрдугаар сарын 27, гуравдугаар сарын 5-нд явуулсан туршилтаар тив алгасагч баллистик пуужинг хэдийнээ туршсан байна.

БНАСАУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахыг АНУ бусад улс орнуудын хамтаар НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс удаа дараа шаардсаар ирсэн боловч тус зөвлөлийн байнгын гишүүд болох БНХАУ, ОХУ ийм уриалгад хориг тавьсаар иржээ.