Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон нутагт эрэгтэйчүүд 40, 50 нас хүрсэн бол өөрийгөө хөгширсөнд тооцдог байна || DNN.mn

Хөдөөний Хүн (@baljinnyamEnkh3) / Twitter

Монгол Улсын эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.6 жилээр бага байгаа нь дэлхийн 200 гаруй улсаас 12, бүс нутагтаа 2-т бичигдэх үзүүлэлт болохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам танилцуулав.

Энэхүү үзүүлэлтийн голлох шалтгаан нь Маскулын шинж чанар буюу эршүүд байдлын сөрөг нөлөө гэж үздэг байна. Энэ нь архи, тамхи хэрэглэх зэрэг хорт зуршилтай байх нь хэвийн үзэгдэл бол эсрэгээрээ эрүүл мэнддээ анхаарч биеэ тордох нь эмэгтэйлэг зүйл гэх нийгэмд тогтсон буруу хэм хэмжээ юм.

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын шалтгааны талаар хийсэн Дэлхийн банкны судалгаагаар эрэгтэйчүүд эмзэг байдлаа бусдад харуулахаас зайлсхийх, “чанга, хатуу” гэдгээ бусдад батлан харуулахын тулд өвчний шинж тэмдгээ нуух хандлагатай байдаг аж.
Энэ байдал нь эрэгтэйчүүд хүндээр өвдсөн ч эмнэлгийн тусламж авахаас зайлсхийхэд хүргэж байна.

  • Эрэгтэйчүүд ажилгүйгээсээ болоод сэтгэл санааны гүн хямралд ордог бөгөөд даван туулах зөв арга замаа олдоггүй
  • эрэгтэйчүүдийн дунд амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс 5.8 дахин их байсны 54% орон нутгийн иргэд байгаа зэрэг сөрөг үр дагаврууд гарч байна.

Дэлхийн банкны уг судалгаагаар, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс богино насалж байгаа шалтгааны

  • 44.6% – хорт зуршил ихтэй
  • 36.2% – эрүүл мэнддээ анхаардаггүй
  • 30% – хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, таргалалт ихтэй
  • 21.8% нь осол гэмтэл гэж дүгнэжээ.

Түүнчлэн эрэгтэйчүүдээс “Та хэдэн насандаа өөрийгөө хөгширсөнд тооцох вэ?” гэж асуухад

  • хот суурин газрын эрчүүд 50, 60 гэсэн бол
  • хөдөө орон нутагт 40,50 насандаа өөрийгөө хөгширсөнд тооцдог гэж хариулсан байна.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

“Малчин өрх бүрд 100 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн” гэв || DNN.mn

Мэдээ.МН

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2022.03.25) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээс Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд хандан “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг нээх болон “Монгол мал-II” арга хэмжээний хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.

Энэ талаар салбарын сайд З.Мэндсайхан мэдээлэл хийв. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.4-т туссан “Монгол мал-II” арга хэмжээний төлөвлөгөөг салбарын дунд болон урт хугацааны бодлогын баримт бичигтэй уялдуулан боловсруулсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээлэлдээ дурдаад энэ төлөвлөгөөний дагуу 2020-2021 онд гүйцэтгэсэн ажлын талаар дурдлаа.

Тухайлбал, аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаагаар дамжуулан зургаан аймагт 1.9 сая га орон нутгийн тусгай хэрэгцээний отрын нөөц нутаг байгуулах, хил заагийг тодорхойлж газрын нэгдсэн мэдээллийн санд оруулж, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл аймгуудад отрын нөөц нутгийг бий болгох ажлыг зохион байгуулав. Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд 2021 онд 8.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр инженерийн хийцтэй 466 худаг, 189 гар худаг барьж байгуулан ашиглалтад оруулснаар 850.2 мянган га бэлчээр, 2708 малчин өрх, 1.5 сая толгой мал сүргийг усаар хангах боломжийг бүрдүүлсэн.

Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгийн малчин өрх бүрт, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумдын малчин өрхөд 300.0 мянган төгрөгийн үнэ бүхий тэжээл олгосон.

Мал өвөлжилт 2020 онд хүндэрсэнтэй холбогдуулан зуншлага муу болсон 10 аймагт өвс, тэжээлийн аюулгүй нөөц бэлтгэхэд шаардагдах хөрөнгө гаргуулав. Мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвсийг импортын Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн дагуу өвс, тэжээл импортлох 26 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж 90.2 мянган тонн өвс, тэжээлийг импортлох ажлыг зохион байгуулав.

Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгийн малчин өрх бүрт, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумдын малчин өрхөд 300.0 мянган төгрөгийн үнэ бүхий тэжээл олгосон. Мөн “Мал аж ахуйн салбарын хаваржилтын хүндрэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 110 дугаар тогтоолын дагуу малчин өрх бүрт 100,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан гэж байлаа.

Мөн тэрбээр, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц” төлөвлөгөөний хүрээнд малчдыг дэмжих гурван жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй 250.0 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэж нийт 199.5 тэрбум төгрөгийн зээлийг 19.8 мянган малчин болон мал бүхий иргэдэд олгосон. Үүний үр дүнд малчдын санхүүгийн чадавхийг нэмэгдүүлж, малын үүлдэр угсааг сайжруулах, хадлан тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэх, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлд бодитой өсөлтийг бий болгосон гэв.

Мал сүргийг дахин давтагдахгүй хувийн дугаартай болгон бүртгэлжүүлж, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, бүртгэлээр дамжуулан мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох, хяналт тавих тогтолцоог шинэ шатанд гаргах, олон улсын жишигт нийцүүлэх ажлыг эрчимжүүлэх, нийт малын сүргийн бүтэц, хээлтэгч, хээлтүүлэгч малын тохироо, мал төллөлт, төл бойжилт, том малын зүй бус хорогдол, шилжилт хөдөлгөөнийг хянах зорилгоор 2021 онд “Мал бүртгэлжүүлэлтийн аян”-ыг улсын хэмжээнд зарласан. Аяны хүрээнд эхний ээлжинд Монгол Улсад баталгаажсан үндэсний үүлдэр, омгийн малын цөм сүрэг /290.2 мянга/, үржилд ашиглаж буй хээлтүүлэгч /213.1 мянга/, хот орчмын бүсийн үхэр /110.2 мянга/ сүргийг бүртгэлжүүлэн мэдээллийн нэгдсэн санд оруулах, шилжилт хөдөлгөөнийг хянах зорилтыг тавьж, орон нутгийн мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж, нийт мал сүргийн 15.6 хувь буюу 8.5 сая малыг ээмэгжүүлж, 4.5 сая малын мэдээллийг бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгээд байна.

Түүнчлэн, 2022 онд Улсын төсвийн 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 21 аймгийн 88 сумын 92 багт орон нутгаас ирүүлсэн саналыг үндэслэн инженерийн хийцтэй 99 худаг шинээр гаргах, тариалангийн бүс нутагт үржүүлж буй 153.5 мянган малд үзлэг ангилалт хийж, ашиг шимийн түвшинг тогтоох баталгаажуулах, 287.1 мянган малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж өндөр ашиг шимт малын гүн хөлдөөсөн үрээр 17.0 мянган малд зохиомол хээлтүүлэг хийж, баталгаажсан үүлдэр, омгийн малаас 16.0 мянган тун үр үйлдвэрлэнэ гэж З.Мэндсайхан сайд мэдээлэлдээ дурдав.

Мах, махан бүтээгдэхүүний экспорт болон нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор махны үйлдвэрүүдэд БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын холбогдох шинжээч, Монгол Улсын төрийн байгууллагууд хамтран хянан магадлагаа хийж, БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй үйлдвэрийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэж байлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.8, 3.3.10 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2021 онд Улсын хэмжээнд давтагдсан тоогоор 1277 аж, ахуй нэгжүүдийн хүсэлтийн дагуу Европын холбооны орнууд, БНХАУ, ОХУ, Хонгконг, Япон, Тайланд, Солонгос, Итали, Исламын Бүгд Найрамдах Иран улсуудад экспортлох үеийн Мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг цаг тухайд нь олгож, бизнесийн үйл ажиллагааг дэмжин ажиллахын зэрэгцээ Евразийн эдийн засгийн гишүүн орнуудын гаалийн холбооны нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх зөвшөөрлийг Беларусь, Оросын Холбооны Улсын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн хяналтын албанд уламжилж холбогдох шийдвэрийг гаргуулан ажиллаж байгаагаа салбарын сайд мэдээлэлдээ дурдсан.

Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд мэдээлэлдээ, Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын гаалийн ерөнхий газар хоорондын Монгол Улсаас БНХАУ-д сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох хяналт шалгалт, хорио цээрийн шаардлагын талаарх протоколийг тохирлоо. Ингэснээр сүү, сүүн бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох боломж бүрдээд байгааг онцлохын зэрэгцээ ноолууран бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх хүрээнд “Монголын хаан ширхэгт” сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүний чанарын стандартыг шинээр боловсруулан, батлуулж Оюуны өмчийн газрын 10876 дугаартай гэрчилгээ бүхий “Монголын хаан ширхэгт” ноолуурын чанарын гэрчлэх тэмдгийг ХХААХҮЯ эзэмшиж байна. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын хүрээнд Монголын ноос ноолуурын холбоотой “Хаан ширхэгт” чанарын гэрчлэх тэмдгийг олгох зарим эрх, үүргийг хэрэгжүүлэх гэрээ“-г байгуулан ажиллаж байна. Гэрчлэх тэмдгийг ашиглах эрх авах хүсэлтээ илэрхийлсэн “Говь” ХХК, “Кашмир Холдинг” ХХК, “Ханбогд кашмир” ХХК-иудад “Монголын Хаан Ширхэгт” тэмдгийг хэрэглэх эрхийг олгож, Итали Улс руу энэхүү чанарын гэрчлэх тэмдэгтэйгээр самнасан ноолуурыг экспортолж эхлээд байгааг дурдлаа.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Дархан арьс ширний цогцолбор” болон “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн парк /ҮТП/ байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг мэдээлэлдээ тодотгохын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас арьс, шир боловсруулах цогцолбор үйлдвэрийн бүтээн байгуулалтад онцгой анхаарал хандуулж байна.

Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дэлхийд тэргүүлэгч байгууллагатай хамтран ажиллаж, дэлхийн болон Европын Холбооны стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн шугамыг Дарханы арьс ширний цогцолборт авч ашиглахаар 20 гаруй жилийн туршлагатай Италийн Засгийн газрын САЧИ даатгалын агентлагтай хамтран дэлхийн олон оронд томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн ИМАГРО компанитай “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани тус цогцолборын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, цаашид хамтран ажиллах чиглэлээр харилцан тохиролцон гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу техник эдийн засгийн үндэслэлийн эхний шатны тооцоо судалгааг боловсруулж дууссан бөгөөд дараагийн шатны нарийвчилсан судалгааг хийж гүйцэтгэж байна. Тус цогцолбор нь Дархан-Уул аймгийн Хонгор суманд 15.9 га газарт төлөвлөсөн бөгөөд жилдээ 400 мянган бодын шир боловсруулах 1 үйлдвэр, 4 сая ширхэг богийн арьс, шир боловсруулах 4 үйлдвэр, цэвэрлэх байгууламжийн хамт байгуулагдаж, нийтдээ үйлдвэрт 800 гаруй, дагалдах 1500 орчим ажлын байр бий болно гэв.

Мөн Ховд аймагт байгуулагдах “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн парк ашиглалтад орсноор жилдээ 1.0 сая ширхэг арьс, шир, 3.0 мянган тонн ноос, 300 тонн ноолуур, 3400 тонн хаягдал яс, 440.0 мянган тонн өлөн гэдэс үйлдвэрлэх үйлдвэр байгуулагдаж, 2.2 мянга гаруй ажлын байр бий болно. “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд зориулан 2022 оны улсын төсөвт 19.2 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд 2022 онд 5.8 тэрбум төгрөгийн, 2023 онд 13.4 тэрбум төгрөгийн санхүүжилт шилжин хийгдэнэ. Тусгагдсан хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэх хүрээнд тендерийн сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдаад малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийн технологийн хаягдал усыг цэвэрлэх байгууламжийг улсын төсвийн хөрөнгөөр байгуулах ажлыг эхлүүлж, одоогийн байдлаар барилга байгууламжийн ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна гэж байлаа.

Жилд дунджаар 10 орчим мянган тонн ноолуур, 45 мянган тонн ноос, 15-17 сая арьс ширний нөөц гардаг. Дотоодын үйлдвэрүүд хэдийгээр боловсруулалт хийж байгаа ч хангалттай түвшинд хүрээгүй тул Засгийн газраас тодорхой дэмжлэг үзүүлж байна.

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Идэрбат, Б.Пүрэвдорж, Ц.Даваасүрэн, Н.Учрал, С.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Т.Энхтүвшин, Б.Жаргалмаа нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүд малыг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлын явц, авч буй арга хэмжээний талаар болон малын түүхий эд боловсруулах цогцолбор ашиглалтад орох хүртэл үнэгүйдээд байгаа малын арьс шир, түүхий эдийн талаар салбарын яамнаас бодлогын зохицуулалт хийж байгаа эсэхийг илүүтэй лавласан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хариултдаа, жилд дунджаар 10 орчим мянган тонн ноолуур, 45 мянган тонн ноос, 15-17 сая арьс ширний нөөц гардаг. Дотоодын үйлдвэрүүд хэдийгээр боловсруулалт хийж байгаа ч хангалттай түвшинд хүрээгүй тул Засгийн газраас тодорхой дэмжлэг үзүүлж байгааг онцлов. Тэрбээр, ноолуурын салбарт жилд ойролцоогоор гурван хувийн хүүтэй 100-150 тэрбум төгрөгийн зээлийг тогтмол гаргадаг. Энэ жил хөдөө аж ахуйн 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гаргасан бөгөөд нэмж арьс, ширний үйлдвэрүүдэд 15, ноосны салбарт 25 буюу нийтдээ 40 тэрбум төгрөгийг мал аж ахуйн салбарын түүхий эдийн бэлтгэл, боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор гаргасан гэж байлаа. Мөн тэрбээр, экспортод гаргаж буй хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний 95 хувь нь нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн байгаагийн 90 хувь нь ноолууран бүтээгдэхүүн эзэлдэг. Ноолуур нь шавхагдашгүй, эргэн төлждөг баялаг тул нэмүү өртөг шингэсэн боловсруулалтын түвшинд хүргэх асуудалд аж ахуйн нэгжүүдтэйгээ ярилцаж тохирсон. Бид ноолуурыг самнаснаас дээш боловсруулалтыг хийж экспортод гаргах техник зохицуулалтын төслийг бэлтгэж дууссан, ирэх дөрөвдүгээр сард багтаан Засгийн газраар батлуулна гэв.

Харин Мал, эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун хариултдаа, эрсдэлд суурилсан вакцинжуулалтын хүрээнд нийтдээ 13 аймгийн 75 суманд вакцин хийсэн. Улс орон даяар шүлхий өвчний байгалийн халдварын цар хүрээг тодорхойлох ажлыг хийж байгааг тодотгоод энэ жил улсын төсвийн хөрөнгөөр 12 сая тун вакцин худалдаж авна. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор үлдсэн 3.5 сая тун вакциныг гуравдугаар сарын 31-нд ачуулахаар болоод байна. Мал, эмнэлгийн ерөнхий газар дээр импортоор худалдан авах шүлхий төдийгүй бусад халдварт өвчний вакцины гарал үүсэл, эх үүсвэрийг судлах ажлуудыг хийж байна гэсэн тайлбарыг өгч байлаа.

Хуралдааны төгсгөлд асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Засгийн газраас өнгөрсөн хугацаанд “Монгол мал-II” хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлэх, эрх зүйн зохицуулалтыг хийж идэвх санаачлагатай ажиллаагүйг онцлоод Улсын Их Хурал, Байнгын хорооноос хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх, шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг нь оруулж ирэх тогтоол гаргах чиглэл өгвөл үр дүн гарах байх гэсэн саналыг хэлж байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр УАШТ-ий алтан медалийн төлөө өрсөлдөх тамирчидын жагсаалт || DNN.mn

Э.Цэндбаатар, Б.Чинзориг нар өнөөдөр аваргын төлөө тулалдана | News.MN

Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн УАШТ Бөхийн өргөөнд үргэлжилж байна. Өнөөдөр, маргааш алтан медалийн төлөөх тоглолтууд болно.

Өнөөдөр хэн, хэн аваргын төлөө өрсөлдөх вэ?

Эрэгтэйчүүдийн 48 кг:

Алдархишигийн Баттулга

Энхбаатарын Сүх-Эрдэнэ

54 кг:

Хархүүгийн Билгүүнсайхан

Доржнямбуугийн Ганболд

63.5 кг:

Эрдэнэбатын Цэндбаатар

Баттөмөрийн Мишээлт

75 кг:

Батбаярын Эрдэнэбаяр

Жаргалын Отгонжаргал

86 кг:

Ганбатын Гантогтох

Отгонжаргалын Батзориг

+92 кг:

Сандагсүрэнгийн Эрдэнэабаяр

Х.Бекнур

Эмэгтэйчүүдийн 48 кг:

Очирсүхийн Энхмаа

Жанчивын Нямсүрэн

52 кг:

Лутсайханы Алтанцэцэг

Пүрэвдоржийн Хулан

57 кг:

Төмөрхуягийн Болортуул

Монхорын Намуун

63 кг:

Уранбилэгийн Шинэцэцэг

Мягмарсүрэнгийн Цэцэгдарь

70 кг:

Энхбаатарын Эрдэнэтуяа

Эрдэнэцогтын Намуун

81 кг:

Дамжингийн Одонзаяа

Азимбайн Жейнеп

+81 кг:

Алтанзулын Маралаа

Эрдэнэсоёлын Ундрам.

Categories
мэдээ нийгэм

12 хүнийг шүүгчээр томилуулах санал гаргажээ || DNN.mn

12 хүнийг шүүгчээр томилуулах санал гаргажээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэр бүхий 12 хүнийг шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэдүүлэхээр боллоо. Тус зөвлөлөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэр бүхий 12 хүнийг шүүгчээр томилуулах саналыг даалгасны дагуу ээлжит хуралдаанаараа уг шийдвэрийг гаргажээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс давж заалдах болон анхан шатны шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөх, эргүүлэн томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид 2013 онд өргөн мэдүүлэх үед нэр бүхий 12 шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн боловч буцааж томилоогүй үлдээсэн, зарим шүүгч нарыг өөр шүүхэд шилжүүлсэн асуудал маргаан дагуулсаар байв.

Шүүхийн зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн боловч томилогдоогүй шүүгч нар Үндсэн хуулийн Цэц, шүүхэд болон холбогдох байгууллагуудад хандаж, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр 0070 дугаартай шийдвэр гаргаж, нэр бүхий 12 хүнийг шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн Ерөнхий зөвлөлд даалгасан байна.

Categories
мэдээ спорт

UFC: Д.Батгэрэл өнөөдөр тулалдана DNN.mn


Холимог тулааны хамгийн нэр хүндтэй, өндөр чансаатай холбоо бол UFC. Тухайн тамирчны нэр хүндийн баталгаа болдог тус холбоонд өрсөлдөхийг тулаанч бүхэн мөрөөддөг. Тэр хэрээр өндөр босготой, шалгуур өндөртэй.

Дэлхийн шилдгүүд хүч сорьдог UFC холбоотой гэрээ байгуулж, Монголоос хөл тавьсан анхны төдийгүй цорын ганц тулаанч бол Данаагийн Батгэрэл.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат тэрбээр өнөөдөр тулалдана. “Талын шуурга” хочит Д.Батгэрэлийн өрсөлдөгч нь АНУ-ы тамирчин Крис Гутиеррес.

Д.Батгэрэл мэргэжлийн дэвжээнд 12 ялж, хоёр ялагдсан. UFC-ийн дэвжээнд гурав ялж, нэг дийлдсэн. Америк эр UFC-ийн дэвжээнд тав явж, хоёр ялагджээ.

Categories
мэдээ нийгэм

Японы ЗГ-аас Хөвсгөлийн Цэцэрлэг сумын сургуулийн дотуур байрыг засварлана || DNN.mn

Японы Засгийн газрын тусламжаар Хөвсгөлийн Цэцэрлэг сумын сургуулийн дотуур байрыг засварлана

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд 2022 оны гуравдугаар сарын 24-ний өдөр гарын үсэг зурав. Уг гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан болон Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нар оролцов.

Төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд их засварын ажил хийх юм. Тус дотуур байр нь удаан хугацааны ашиглалтын улмаас хуучирч муудан дээврээс ус алдаж, дотор гадна хананы шавар болон эмульс халцарч дулаан алдагддагаас 170 хүүхэд, багачууд болон 11 багш, ажилчдын аюулгүй байдал, эрүүл ахуйд хүндрэл учруулж байна. “Өвсний үндэс” хөтөлбөр хэрэгжсэнээр тус дотуур байранд амьдардаг хүүхэд багачууд болон багш ажилчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах, цаашлаад сурч хүмүүжих нөхцөл бүрдэнэ.

Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 581 дэх, Хөвсгөл аймагт хэрэгжих 28 дахь төсөл болж байгаа юм. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 225,829 ам.доллар (643,500,000 төгрөг) юм.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Коронавирусийн халдварын 73 тохиолдол батлагджээ || DNN.mn

Коронавирус илрүүлэх түргэвчилсэн болон PCR шинжилгээний сорил авах цэгийг  7-гоор нэмэгдүүлж 18 болгожээ

Коронавирусийн халдвараар өнгөрсөн хоногт 73 хүн өвчилсөн нь PCR-аар батлагдсан байна. Үүнээс

  • 44 нь Улаанбаатарт
  • 29 нь орон нутагт бүртгэгджээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо 378 байгаа бол гэрийн хяналтад 1,261 иргэн байна. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн

  • 61 нь хүүхэд
  • 14 нь жирэмсэн ээжүүд байгаа аж.

Нийт эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлын хувьд

  • 74 нь хөнгөн
  • 246 нь хүндэвтэр
  • 45 нь хүнд
  • 13 хүн нэн хүнд байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

зураг

Categories
мэдээ спорт

Монголын дугуйчид Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ || DNN.mn

Дугуйн спортын Азийн АШТ Тажикистан улсад үргэлжилж байна. 40 дэх удаагийн тус тэмцээнд 17 орны тамирчид хурд сорьж байгаа юм.

Тэмцээний эхний өдөр болсон эрэгтэйчүүдийн багийн цуваа гараатай, 24 км-ийн уралдаанд Монголын баг 27 минут, 54v секундийн амжилтаар мөнгөн медаль хүртлээ.

Манай багийн бүрэлдэхүүнд С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал нар багтсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр “No War” жагсаал зохион байгуулна || DNN.mn

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 26-ны 12:00 цагт Монголд суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны гадна иргэд “No War” жагсаал зохион байгуулахаар болжээ.

Уржигдар /2022.03.24/ ОХУ-ын Элчин сайдын яамны албан ёсны фэйсбүүк хуудсаар “Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд” гэсэн пост нийтлэгдсэн нь иргэдийн шүүмжлэлийг дагуулаад буй.

Иргэдийн зүгээс гадаад улсын Элчин сайдын яам суугаа улсынхаа аль нэг нам, иргэдэд хандсан анхааруулга гаргасан нь дипломат ёсыг зөрчиж буй үйлдэл хэмээн буруутгаж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Кремль: Бурхны авралаар Владимир Жириновский нас бараагүй || DNN.mn

ОХУ-ын Либерал Ардчилсан намын дарга Владимир Жириновский нас барсан гэх мэдээлэл өчигдөр буюу энэ сарын 25-нд цацагдсан билээ.

Тэгвэл эл мэдээллийг Кремлийн хэвлэлээс няцаан, худал цуурхал гэж мэдэгдлээ.

Тэд мэдэгдэлдээ “Энэ бол худал мэдээлэл, цуурхал. Бурхны авралаар Владимир Жириновский амьд байгаа. Түүний биеийн байдал хүнд, эмнэлэгт эмчлүүлж байгаа” гэжээ.