Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын босго оноог 480-аар тогтоожээ || DNN.mn

ЭЕШ-ын босго оноог 480-аар тогтоожээ

Энэ онд ерөнхий боловсролын дунд сургуулийг 33,058 сурагч дүүргэж байна. Их дээд сургуульд элсэгчдээс ирэх сарын 2-нд монгол хэл, бичгийн шалгалтыг заавал авах бөгөөд 400-гаар босго оноо тогтоож байгаа юм. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтыг ирэх зургадугаар сарын 22-25-ны өдөр зохион байгуулахаар товложээ.

Их дээд сургуульд элсэгчдээс жилд ганц удаа авдаг Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ жилээс хоёр удаа зохион байгуулахаар болж байгаа юм. Эхний удаа шалгалт өгч амжаагүй, босго оноо хүрээгүй зэрэг сурагчид ирэх арванхоёрдугаар сард шалгалт өгөх боломж бүрдэж байна. Боловсролын үнэлгээний төвийн мэдээлснээр элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог 480-аар тогтоож, шалгалтын агуулгыг хөнгөрүүлэхгүй байхаар тусгажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар тээвэрлэлт хийж эхэллээ || DNN.mn

Монголчууд өөрсдийн хүчээр барьсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар дотооддоо шахмал түлш, шинээр баригдаж буй Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барихад шаардлагатай бараа, материал, Замын-үүд боомтоор экспортод гаргах зэсийн баяжмал, нүүрс тээвэрлэж эхэлсэн байна. Эргэн сануулахад, Монгол Улсын Их Хурал 2010 онд 32 дугаар тогтоол гаргаж “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Уг бодлогод Монгол Улсад шинээр 6600 гаруй километр төмөр замыг 3 үе шаттайгаар барихаар заасан бөгөөд үүний эхний үе шатад баригдах 1100 орчим километр төмөр замын хэсэгт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулахаар тусгасан.
2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 135 дугаар тогтоол гарсан. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд гол нөлөө үзүүлж, уул уурхайн бүтээгдэхүүний үнийг өсгөн тээвэрлэлтийн зардлыг бууруулж, цаашлаад БНХАУ, ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрэх, эдийн засаг болон стратегийн чухал ач холбогдолтой.
Монгол Улсын ашигт малтмалын нөөц бүхий ордуудыг ашиглах, аж үйлдвэрийн парк байгуулах, орон нутагт ажлын байрны тоог нэмэгдүүлэх зэрэг эдийн засгийн бодит үр өгөөжийг өгөх юм.
Говийн бүсэд төмөр зам дагасан суурьшлын томоохон төвүүд шинээр үүсэж, үүнийг дагасан хөнгөн болон хүнд үйлдвэр хөгжих боломж бүрдэнэ.
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын орд газруудын нүүрс, зэс, алт, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордуудын 6 орчим тэрбум тоннын нөөц ашиглагдах боломж бүрдэнэ.
Тавантолгойн коксжих нүүрсний олборлолт, нийлүүлэлтийн хэмжээ өнөөгийн түвшнээс 2 дахин нэмэгдэх боломж бүрдэх бөгөөд БНХАУ руу экспортлох эерэг хамааралт бүтээгдэхүүн болох төмрийн хүдрийн экспортын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой болно.
Төмөр замын дэд бүтэц хөгжихийн зэрэгцээгээр бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдлын асуудал үлэмж хэмжээгээр багасна.
Төмөр зам ашиглалтад орсноор 1000 орчим шууд ажлын байр шинээр бий болно.
Төмөр замаар жилд 15.0 сая тонн ачаа тээвэрлэнэ.
Төмөр зам баригдсанаар зөвхөн уул уурхайн салбараас гадна бусад салбарын хөгжил, тэдгээрийн логистикт чухал нөлөө үзүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

“Road Expo Mongolia” үзэсгэлэнд 7 орны 80 гаруй байгууллага оролцжээ || DNN.mn

“Road Expo Mongolia

Зам, тээврийн хөгжлийн яам болон Монголын авто замчдын холбоо хамтран “Road Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн, конференцийг 2022 оны гуравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд найм дахь удаагаа зохион байгуулж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар авто замын үзэсгэлэнг үзэж, оролцогч аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзан санал солилцов. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тус үзэсгэлэн 2019 оноос хойш зохион байгуулагдаагүй ч хоёр жилийн дараа өргөн дэлгэр зохион байгуулж буйд оролцогчид сэтгэл хангалуун байв.

Энэхүү экспогоор автозамын салбарт нэвтэрч байгаа сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг сурталчлах, Монгол орны цаг уурт тохирсон технологийг нутагшуулах, үндэсний компаниудын хүчин чадлыг сайжруулж, инженер техникийн ажилчид харилцан туршлага, мэдээлэл солилцох, бизнесийн шинэ түншлэгчтэй харилцаа тогтоох, шаардлагатай мэргэжлийн хүний нөөц, мэргэжилтэй ажилтны мэдээлэл цуглуулж, холбоо тогтоох зэрэг чухал ач холбогдолтой байна.

Үзэсгэлэнд оролцогчид авто замын шинэ техник танилцуулахын зэрэгцээ газар дээр нь худалдаж байгаа тухай Монголын авто замчдын холбооныхон танилцуулж байлаа.

Тус экспо нь замын техник, технологи, материалын үзэсгэлэн ба конференци гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа. Энэ удаагийн үзэсгэлэнд долоон орны 80 гаруй байгууллага үйл ажиллагаагаа танилцуулан, гурван орны эрдэмтэн судлаач шинэ дэвшилтэд техник технологийн судалгааны ажлаа танилцуулж, 100 гаруй байгууллагын инженер техникийн ажилтан оролцож байна гэж ЗТХЯ-наас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Сургуулиудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулна || DNN.mn

Дунд сургуулиудыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд үе шаттай хамруулна –  updown.mn

“Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг БШУЯ, Койка байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Энэ хүрээнд КОЙКА-гийн төлөөлөгчид гуравдугаар сарын 14-24-нд манай улсад ажиллаж судалгаа хийсэн байна.

Судалгааны дүгнэлтэд үндэслэн 2022 оноос эхлэн таван жилийн хугацаанд 8 сая ам.долларын санхүүжилттэй төсөл эхлүүлэх юм. Уг санхүүжилтээр нийслэлийн 10 сургуульд:

  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, сургуулиудын хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх удирдамж боловсруулах
  • Сургуулийн хоол үйлдвэрлэлийн салбарын чадавхыг бэхжүүлэх төв байгуулах, төвийн үйл ажиллагааны үндэс суурийг бүрдүүлэх
  • Сургуулийн хоол үйлдвэрлэлийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, оролцогч талуудын ойлголтыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх юм байна.
Categories
гадаад мэдээ

Гадаадад байгаа оросууд худал мэдээлэл тараавал 15 жил хоригдоно || DNN.mn

Гадаадад байгаа оросууд худал мэдээлэл тараавал 15 жил хорино

Гадаад оршин суугаа орос иргэд албаны ажлын талаар худал мэдээлэл тараасан нь тогтоогдвол 15 жил хүртэлх хугацаагаар шоронд хорих ялаар шийтгэх хуульд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр гарын үсэг зурсан болохыг “Interfax” агентлаг мэдээллээ. Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа Элчин сайд, консулын албаны талаар худал мэдээлэл тараах нь нэмэгдсэн тул ийм хууль баталсан талаар тайлбарлажээ.

Үүнээс сарын өмнө Оросын зэвсэгт хүчний талаар худал мэдээлэл тараавал хорих ялаар шийтгэх хуулийг баталсан юм.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн шөнө согтуугаар автомашин жолоодсон 375 зөрчил илэрчээ || DNN.mn

Б.Баатархүү: Нас барсан цагдаа залуугийн хэргийг шалгаж байнаСогтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос шалтгаалж, зам тээврийн ослын улмаас 2021 онд 106 хүний амь хохирч, 205 гэмтсэн байна.

Мөн цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналт шалгалтаар 39.428 зөрчлийг илрүүлсэн. Энэ оны 1 дүгээр улирлын байдлаар согтуу жолоочийн гаргасан ослын улмаас жолооч 5, зорчигч 4, явган зорчигч 1, бага насны 3 хүүхэд, нийт 13 хүний амь хохирч, 55 хүн гэмтсэн харамсалтай тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна.

Тээврийн цагдаагийн албанаас иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Зөвийг хэвшүүлье” уриатайгаар “Уусан болд бүү жолоод” нэгдсэн хяналт шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн хугацаанд Улсын хэмжээнд зохион байгуулж ажиллаа.

Хяналт шалгалтад Нийслэл болон орон нутгийн хэмжээнд 400 гаруй хяналтын цэгт тус албаны харьяа газар хэлтэс, Төмөр зам дах цагдаагийн газар, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 800 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэсэн.

Хяналт шалгалтын хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийт 375 үүнээс нийслэлд 222, орон нутагт 153 илрүүлж, болзошгүй осол, зөрчлөөс урьдчилан сэргийллээ. Мөн зөрчил бүхий 246 тээврийн хэрэгслийг түр саатууллаа.

Шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамт архидан согтуурсан, бага насны хүүхдээ тээвэрлэсэн, найз нөхөд, дотны хүмүүс нь шаардлага тавиагүй, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцсэн, шалгуулахаас зайлс хийсэн зүй бус үйлдэл гаргасан асуудал зонхилж байлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Элчин сайд И.К.Азизовыг уучлал гуйж, огцрохыг шаардав || DNN.mn

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны үүдэнд иргэд өнөөдөр жагслаа. Тэд “No War” нэртэй тайван жагсаал дор Монголд суугаа ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг уучлалт гуйж огцрохыг шаардаж байгаа юм. Учир нь, энэ сарын 24-нд Элчин сайд И.К.Азизов нь “Монголын Ардчилсан намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд” гэж цахим хуудсаараа нийтэлсэн нь шүүмжлэл дагуулсан. Үүний хариуд Ардчилсан намын зүгээс түүнийг эл нийтлэлийнхээ хариуд уучлал гуйх ёстой гэсэн мэдэгдэл гаргасан билээ.

No description available.

Жагсаалд оролцогчдын зүгээс “Элчин сайд И.К.Азизовт хандаж хэлэхэд Монголын ард түмэн хоёр улсын найрамдалт дилломат харилцааг хүндэлдэг. Бид агуу удирдагч Д.Сүхбаатар, Ю.Цэдэнбалыг мартаагүй байгаа. Бид дипломат ёсыг хүндэлж, тэнэгтээ биш тэвчээртэйдээ өдий хүрсэн юм. Бид мэдэхгүйдээ бус, мэдрэмжтэйдээ өнөөдрийг хүрсэн юм. Та дилломат ёсыг зөрчиж Монголын ард түмнийг доромжиллоо. Хоёр улсын найрамдалт харилцаанд сэв суулгахгүй гэж ард түмэн чимээгүй тэвчиж ирсэн. Харин эрхэм хүндэт Элчин сайд И.К.Азизов та дипломат ёсыг зөрчсөн нийтлэлээ буцаана уу. Та Монгол Улсын эрх чөлөө, тусгаар улсад хүндэтгэлтэй хандна уу” гэлээ.

Мөн иргэдийн зүгээс БНХАУ болон ОХУ-аас эмээж суухгүй гэдгээ илэрхийлэв.

No description available.

No description available.

Categories
мэдээ нийгэм

ОХУ экспортоо хорьсон тул дотоодын улаан буудайгаар нөөц бүрдүүлж эхэллээ || DNN.mn

ОХУ экспортоо хорьсон тул дотоодын улаан буудайгаар нөөц бүрдүүлж эхлэв

Засгийн газрын шийдвэрээр тариаланчдын гар дээрх зах зээлийн эргэлтэд ороогүй хүнсний буудайг худалдан авч, нөөц бүрдүүлэх ажлыг эхлүүлэв. Энэ хүрээнд өнгөрсөн жилийн ургацаас стандартын шаардлага хангасан, борлуулагдаагүй үлдсэн 50.8 мянган тонн улаан буудайг татан авах хуваариуд гаргажээ. Үүний дагуу стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Угтаал, Хөтөл, Хархорин, Сэлэнгэ, Булган, Хархорин, Дархан салбараар татан авах ажлын бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

Зах зээлийн эргэлтэд ороогүй хүнсний буудайг ийнхүү нөөцөлж худалдан авснаар тариаланчдыг дэмжих, хаврын тариалалтыг хэвийн үргэлжлүүлэх зорилготой гэдгийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тариаланчид улаан буудайгаа борлуулж санхүүгийн эх үүсвэртэй болсноор энэ жилийн тариалалтын ажлыг хугацаанд нь эхлүүлэх боломж бүрдэнэ гэж үзэв. Ийнхүү тариаланчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж хөсөр хаягдсан дотоодын хүнсний буудайг эдийн засгийн эргэлтэд оруулахаар зэхсэн бололтой.

Сануулбал, цар тахал дэгдсэн сүүлийн хоёр хүнсний аюулгүй байдлын нөөцийг бүрдүүлэх зорилгоор ОХУ-аас 150 мянган тонн улаан буудай нөөцөлж байв. Улмаар тариаланчдын хөдөлмөр үнэгүйдэж, 200 гаруй мянган тонн улаан буудай хашаандаа овоороход хүрсэн. Гэвч энэ жил Орос-Украины дайнаас үүдэн хүнсний хомсдол үүсэхээс сэргийлэн Москва нь элсэн чихэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ экспортыг ирэх наймдугаар сарыг хүртэл зогсоосон. Тиймээс ОХУ-аас улаан буудай импортлох боломжгүй болсон тул голоод хаясан дотоодын тариаланчдаа түшиглэх болсон нь энэ. Үүний тулд Засгийн газрын тогтоолоор гурил, тос, тэжээлийн үйлдвэрүүдэд 150 тэрбум төгрөгийн гурван хувийн хүүтэй зээл хүртэл олгож байсныг тухайн үед салбарын яамнаас мэдээлсэн билээ.

Тариаланчдын хурааж нөөцөлсөн улаан буудай үнэгүйдэх болсон нь цар тахлын үед хилийн хориг, хилийн боомтуудын гацаанаас үүдэлтэй ч гурилын үйлдвэрүүд дотоодын хүнсний буудайг “голсон”-той шууд холбоотой. Монголын тариаланчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийх үеэр “Тариаланчид өнгөрсөн жилийн хувьд хавраас хойш үтрэм дээрээ тариагаа манаад байрласан. Бүтээгдэхүүн нь борлогдохгүй байхад түүнээс өөр яах билээ. 2021 онд хураан авсан нийт ургацын 50 мянга гаруй тонныг улс худалдан авсан. 200 мянгаад тонныг гурилын үйлдвэрүүд авсан. Харин энэ жил дахин энэ байдал давтагдах эрсдэл өндөр байна” гэсэн юм. Мөн хаврын тариалалт эхэлж байгаа энэ үед хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид урд, хойд хөршийн тээврийн асуудлаас болж үр бордоогоо татан авч чадаагүй болохыг учирласан. Иймд төрийн бодлого тариалангийн салбарт үгүйлэгдэж байгааг сануулж байв.

Монголын тариалангийн салбарт 1500 гаруй аж ахуйн нэгж, 30 мянга гаруй тариаланч ажилладаг бол дотоодын хэрэгцээнд жилд дунджаар 350 мянга орчим тонн улаан буудай нөөцөлж байна.

Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны яам МУИС-тай санамж бичиг байгуулав || DNN.mn

Гадаад харилцааны яам МУИС-тай санамж бичиг байгуулав

Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль хооронд Хамтран ажиллах санамж бичгийг гуравдугаар сарын 25-ны өдөр байгуулав. Тус санамж бичигт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн захирал С.Баттулга нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсын дипломат алба, гадаад харилцааны салбарын хүний нөөцийг үндэсний хэмжээнд системтэйгээр бэлтгэх, бодлогын судалгааны чанарыг сайжруулах, онол, практикийн уялдаа холбоог дээшлүүлэх, улмаар Монгол Улсын төрийн гадаад бодлого, түүний үзэл баримтлал, тэргүүлэх чиглэлийн талаар санал боловсруулах чадавхийг бэхжүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулав.

Cанамж бичгийн хүрээнд гадаад харилцааны чиглэлээр сургалт зохион байгуулах, судалгаа шинжилгээ хийх, дипломат албаны дадлагын тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллана гэж ГХЯ-наас мэдээлэв.

Categories
мэдээ спорт цаг-үе

​ УАШТ-2022: Ж.Отгонжаргал УАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүллээ || DNN.mn

Боксын насанд хүрэгчдийн УАШТ Бөхийн өргөөнд үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн 75 кг-д аваргын төлөө “Алдар” спорт хорооны тамирчин Ж.Отгонжаргал “Хүч” спорт хорооны тамирчин Б.Эрхэмбаяр нар өрсөлдлөө.

Эл тоглолтод Ж.Отгонжаргал өрсөлдөгчөө 50-ээр ялж, Монгол Улсын аварга боллоо. Тэрбээр улсын аваргад дөрөв дэх удаагаа түрүүлж байгаа нь энэ.