Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй || DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 27, Адъяа гариг. Билгийн тооллын 25, Яруу эгшигт одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 6:41 цагт мандан, 19:14 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна || DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-18 градус, бусад хэсгээр 10-12 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 18-20 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Categories
гадаад мэдээ

Путин нэртэй бар амьтны хүрээлэнд үхжээ || DNN.mn

Путин нэртэй бар амьтны хүрээлэнд үхжээ

АНУ-ын Миннесота амьтны хүрээлэнд амьдарч байсан Путин нэртэй бар үхжээ. ОХУ-аас Украинд цэргийн ажиллагаа явуулснаас үүдэн тус улсын ерөнхийлөгч Владимир Путинд олон улсын анхаарал төвлөрсөн. Энэ үед Путин нэртэй бар үхсэн нь олны анхаарлыг татжээ.

Амьтны хүрээлэнгээс мэдээлснээр 12 настай бар зүрхний өвчнөөр үхсэн байна. Амурын барыг аврахаар амьтны хүрээлэнгийн эмч, ажилчид “баатарлагаар” ажилласан гэж албаныхан мэдээлжээ.

Амьтны хүрээлэнгийн захирал Жон Фроулей хэлэхдээ, “Өнөөдөр үнэхээр хүнд өдөр байлаа. Бид гашуудаж байна. Дэлхий дахинд барыг аврахын тулд хийсэн, хийж буй бүх хүчин чармайлтад бахархаж байна” гэж мэдэгджээ.

Путин нэртэй бар 2009 онд Чехэд төржээ. Данийн амьтны хүрээлэнд зургаан жил амьдарсан тус барыг 2015 онд Миннесотад авчирчээ. Путин олон бамбарын эцэг бөгөөд 2017 онд нэг төл нь Миннесотагийн амьтны хүрээлэнд төржээ.

Амурын бар нь ховордсон амьтны төрөл зүйл бөгөөд тоо толгойн 95 хувь нь Оросын зүүн хэсэгт байдаг.

Categories
мэдээ нийгэм

Монгол залуус GUYUK METAVERSE-ийг хөгжүүлж байна || DNN.mn

Технологийн ертөнцөд танигдаад удаагүй байгаа метаверс нь хэрэглэгчдэд компьютерээр бүтээсэн хийсвэр орчинд VR толгойн өмсгөл, ухаалаг гар утас, компьютер зэрэг төхөөрөмжүүдийн тусламжтай хоорондоо харилцах, суралцах, аялах, тоглох зэрэг олон сонирхолтой боломжийг олгох шинэ технологи юм.

Манай монгол залуус тухайлбал, Дижитал солюшнс компанийн хамт олон виртуал технологийн судалгаа, хөгжүүлэлт дээрээ үндэслэн Монгол туургатнуудын метаверс Гүюг/Guyuk-ийг хөгжүүлж эхлээд байна.

Guyuk метаверсийг хөгжүүлж буй залуучууд өмнө нь виртуал технологид суурилсан олон сонирхолтой төслүүд болох Виртуал Хархорум, Өндөр гэгээн Занабазарын хосгүй бүтээлүүдийн виртуал музей, Шинжлэх Ухаан-100 зэрэг төслүүдийг хэрэгжүүлж олон нийтийн хүртээл болгож байжээ.

Тэдний бүтээж буй метаверс түүх, өв соёлоороо нийлэн нэгдэх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, хамтран ажиллах, харилцан суралцах, түүх, өв соёлоо ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх эрхэм зорилготой.

Тиймээс Guyuk Metaverse-ийг найман зууны тэртээгээс дэлхий даяар тархан суурьшсан Монгол туургатныг холбох гүүр, түүх, өв соёлоороо эргэн нэгдэх виртуал ертөнц байна хэмээн төсөөлж болох юм.

Тэд метаверсийнхээ эхний хувилбараар хэрэглэгчдэд:

  • Өөрийнхөө аватарыг бүтээх
  • Guyuk метаверсийн нээлтэд оролцох
  • Виртуал тоглолтонд оролцох
  • Виртуал наадамд оролцох
  • “Guyuk NFT” Collection-тай болох
  • Сонирхлын бүлгийн виртуал уулзалт хийх
  • Виртуал сургуулийн анхны сурагч болох
  • Дижитал үл хөдлөх хөрөнгө, газар худалдан авах

гэх мэт олон боломжуудыг санал болгож байна.

Categories
мэдээ нийгэм

Төв аймаг энэ жил 50 мянган ширхэг тарьц, суулгац нийлүүлнэ || DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн хэмжээнд 2021 оны байдлаар 7457 иргэн, 632 аж ахуйн нэгж, байгууллагын оролцоотойгоор 121452 ширхэг мод бут, сөөг тарьж 255,2 сая төгрөг зарцуулжээ.

Төв аймаг нь 2022 оныг “Ногоон хөгжил-Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын зорилттой нийцсэн цаг үеэ олсон ажил болж байгааг ойн салбарынхан онцолж байна. Өнөөдрийн байдлаар Төв аймагт мод үржүүлгийн 17 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мод үржүүлгийн аж ахуй нэгж байгууллагуудаа дэмжин хамтран ажиллах хүрээнд 500 га газрыг ой үржүүлгийн чиглэлээр олгож, 20 сая мод тарих ажлыг хэрэгжүүлэх юм.

Төв аймаг нь ойн сан бүхий газар нутгаараа Монгол Улсад тавдугаарт бичигддэг, нэг сая 300 мянган га талбайг хамарсан ойн сантай. Нийт 27 сумаас 22 сумын нутаг дэвсгэрт нарс, шинэс, хус, улиангар зэрэг холимог ой, мод ургадаг.

Төв аймаг жил бүр мод тарих, ойжуулах ажлыг зохион байгуулж, сүүлийн 10 жил 3700 гаруй га талбайд ойжуулалтын ажил хийжээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарихад мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөц, техникийн бааз сууриа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар албаныхан мэдээлсэн.

Төв аймгийн сум дундын ойн ангийн хувьд аймагтаа таван га ой үржүүлгийн талбайтай, үүнээсээ жилд 35-50 мянган ширхэг тарьц, суулгац авах нөөцтэй. Өнгөрсөн жилд 38 мянган ширхэг тарьц суулгацыг орон нутаг, сумд болон БОАЖЯ-нд нийлүүлсэн байна. Тэгвэл энэ жилд нийтдээ 50 мянган ширхэг тарьц суулгац нийлүүлэх зорилттой ажиллаж байгаа юм.

Мөн Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас 4 дүгээр сарын дунд үеэс эхлэн мод тарилт эхэлнэ гэдгийг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг Ховд аймагт ажиллажээ || DNN.mn

Ховд аймаг мэдээ | Ховд аймаг дахь улсын бүртгэлийн хэлтэс

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгээр ахлуулсан ажлын баг Ховд аймагт ажиллав.

Энэ хүрээнд Хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгасан тухайн орон нутагт хэрэгжүүлэх зорилтуудыг бодит хэрэгцээ, шаардлага тулгамдсан асуудалд нийцүүлэх үйл ажиллагааг орон нутагтаа хамтран хэрэгжүүлэх “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг үнэлэх, эрэмбэлэх сонгох аргачлал”-аар зааварчилгаа өгөх зэрэг чиглэлээр энэ сарын 25-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Сургалтад Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт санхүүжилтийн үйл ажиллагаанд оролцогч болон хариуцагч 70-аад төрийн албан хаагч хамрагдав.

Мөн тус ажлын багийнхан төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймагт хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний явц, гүйцэтгэлийг газар дээр нь очиж танилцан, заавар зөвлөмж өгөв.

Тухайлбал, Хүүхдийн 50 ортой эмнэлгийн барилгын засварын ажил, Спорт заал, Цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцжээ.

Энэ үеэр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй барилгын гүйцэтгэгч тал болон барилгын ажлыг шалгаж, хүлээн авч байгаа мэргэжлийн байгууллагууд аль аль талдаа маш хариуцлагатай ажиллах шаардлагатай байгааг албаныхан онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 26 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ || DNN.mn

Улаанбаатар хот дахин “төрөх үү?”

“Хот, хөдөөгийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ үеэр Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Улаанбаатар хотод есөн үйл ажиллагаа бүхий нийт 26 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг танилцууллаа.

Үүнд:

  1. Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх үндсэн болон гол авто замын сүлжээг хөгжүүлэн, өргөтгөж, шинэчилнэ. Ингэснээр авто замын түгжрэлийн индекс 15-20 хувиар буурч, авто замын нэвтрүүлэх чадвар 35 хувиар сайжрах юм.
  2. Зам, тээврийн хөдөлгөөний удирдлага, хяналтын нэгдсэн ухаалаг системийг байгуулна. Үүний үр дүнд тээврийн хэрэгслийн зорчилтын бодит цагийн мэдээллийн системийг бий болгоно.
  3. Нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх багтаамж ихтэй нийтийн тээврийн шинэ төрөл нэвтрүүлнэ. Улмаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 2020 онтой харьцуулахад 30 хувиар нэмэгдэж, замын хөдөлгөөнийг 50-60 мянган автомашинаар бууруулах юм.
  4. Түгжрэлийг бууруулах чиглэлээр арга хэмжээ авсан аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно

5. Нийслэл Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий “Шинэ тойрог зам”-ыг барьж байгуулна. Энэ нь нийт 71.5 км урттай, 11 олон түвшний уулзвартай бөгөөд авто замын түгжрэлийн индексийг 15-20 хувиар бууруулах юм.

6. Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, суурь дэд бүтцийг барьж байгуулна.Энэ хүрээнд гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг дуусгаж, хотын дөрвөн шинэ дэд төв, олон нийтийн долоон төвийг байгуулахаар төлөвлөжээ.

7. Шинэ суурьшлын бүс, эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.

8. Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, газар тариалан, хөдөө аж ахуй, барилгын материалын үйлдвэрлэлд түшиглэcэн орон нутгийн логистикийн төвүүд, Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төв байгуулна.

9. Зарим их, дээд сургуулийг мэргэжлийн чиглэл, салбараар нь төрөлжүүлж, их дээд сургуулиудыг үе шаттайгаар Улаанбаатар хотоос гаргаж, орон нутаг, дагуул хаяа хот, тосгодод шилжүүлнэ.

Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд зөвхөн нийслэл Улаанбаатар хотын асуудлыг бус, орон нутгийн хөгжлийг салбар бүрээр нь давхар шийдэх цогц төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгааг хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 20:30-21:30 цагт гэрлээ унтрааж, Эх дэлхийн цагт нэгдэхийг уриалж байна || DNN.mn

Дэлхий дахинаа жил бүр зохион байгуулагддаг “Эх дэлхийн цаг” үйл ажиллагаа өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-нд 20:30-21:30 цагийн хооронд болно.

Уур амьсгалын өөрчлөлтөд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, улам шавхагдаж буй нөөцөө хамгаалахад нэгдэхийг уриалдаг “Эх дэлхийн цаг” буюу “Earth Hour”-ийг Дэлхийн байгаль хамгаалах сангаас жил бүр зохион байгуулдаг.

Монгол Улс 2010 оноос уг хөдөлгөөнд нэгдэж эхэлсэн бөгөөд зөвхөн Улаанбаатар хот төдийгүй, 21 аймгийн залуус өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж, байгаль эх дэлхийнхээ төлөө жил бүр нэгэн зэрэг дуугарч, залуучууд, олон нийтийн оролцоог дээшлүүлэхээр зорин ажилладаг.

2022 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 20:30-21:30 цагийн хооронд 60 минутын турш гэрлээ унтрааж, эх дэлхийн цагт нэгдэхийг уриалж байна.

Categories
мэдээ улс-төр

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид дүүргүүдийн гишүүдтэй уулзалт хийж байна || DNN.mn

зураг

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Жамбын Батсуурь, Халтмаагийн Баттулга нар Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийж байна. Уулзалтын модератороор АН-ын ХЭГ-ын дарга, УДШ-д АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир ажиллаж байна.

Ардчиллын цэнхэр туг үргэлж мандан бадарч, хөгжлийн зам өөд хөтлөх болтугай.

#Ардчилсан_Нам

#Намын_даргын_сонгууль

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

Categories
мэдээ спорт

М.Намуун Азийн аварга Т.Болортуулыг ялж, түрүүллээ || DNN.mn


Боксын насанд хүрэгчдийн УАШТ Бөхийн өргөөнд үргэлжилж байна.

УАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын алтан медалийн төлөө өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт М.Намуун Азийн аварга Т.Болортуул нар өрсөлдөв. Эл тулаанд М.Намуун өрсөлдөгчөө ялж, улсын аварга боллоо.

Өсвөр үе, залуучуудын ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй боксчин тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-д тав дахиа түрүүллээ. Эл жинд Б.Энхцэцэг, Д.Түвшинтунгалаг нар хүрэл медаль хүртлээ.