Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

Хельсинки-Петербург чиглэлд галт тэрэг явахаа болино || DNN.mn

Хүн төрөлхтөн модоор анхны завь хийсэн тэр үеэс хойш гол, тэнгисийн хөлөг онгоцууд улам бүр том хэмжээтэй болсоор л байна. Аж үйлдвэржилтийн эринд хүн төрөлхтөн аварга хөлөг онгоцууд барьж эхэлсэн гэдэг. Өдгөө ашиглагдаж буй зарим худалдааны болон зорчигч тээврийн хөлөг онгоцууд нь жижигхэн улс орныг хүн амтай нь зөөгөөд явахуйц том байдаг аж

1. Vale Sohar

Хүмүүсийн бүтээсэн хамгийн том хөлөг онгоцуудын нэг. Энэ онгоц 362 метрийн урттай. Хүдэр зөөдөг хөлөг онгоцуудын дундаас Vale Sohar хамгийн том нь. Энэ хөлөг онгоц Бельгиэс АНУ руу төмрийн хүдэр тээвэрлэдэг байжээ.

2. TI Class

Танкерууд дундаас 380 метр урттай, 441,5 мянган тонн ачаа тээвэрлэх чадвартай энэ хөлөг хамгийн аварга нь. Энэ төрлийн онгоцыг нийтдээ дөрвийг үйлдвэрлэсэн байна. Үүнээс хоёр нь одоо ашиглагдаж байгаа бол хоёр нь хөвөгч тавцан байдлаар ашиглагддаг аж.

3. Emma Maersk

Энэ хөлөг онгоц Данийн хөлөг онгоцны компанид харьяалагддаг бөгөөд Суэцийн сувгаар дамжин ачаа тээвэрлэдэг. Энэ онгоцны урт нь 397 метр, 156,9 мянган тонн ачаа тээвэрлэх чадвартай.

4. Esso Atlantic

1977 онд тэнгист гарсан, 406,5 метр урттай, 516,8 мянган тонн ачаа тээвэрлэх чадвартай энэ хөлөг хэдэн арван жилийн туршид дэлхийн хамгийн том хөлөг онгоцонд тооцогддог байв. Энэ хөлөг онгоцыг 1997 оноос эхлэн Ойрх Дорнодоос Африк руу газрын тос тээвэрлэхэд ашигладаг байжээ.

5. Pierre Guillaumat

Энэ хөлөг онгоцыг 1983 онд бүтээжээ. Урт нь 414,2 метр. Урт хугацааны туршид энэ онгоц дэлхийн хамгийн том хөлөгт тооцогддог байв.

6. Seawise Giant

458,5 метр урттай энэ хөлөг онгоц саяхныг хүртэл дэлхийн хамгийн урт хөлөг онгоцонд тооцогддог байв. Энэ хөлгийг 1979 онд тэнгист гаргажээ. Хөлөг онгоц хэт урт тул Панамын, Суэцийн сувгаар аль алинаар нь нэвтэрч чаддаггүй байв. 2009 онд энэ хөлөг онгоцыг Энэтхэгийн хаягдлын төвд хүргэсэн байна.

7. Prelude

Шингэрүүлсэн хий олборлох, боловсруулах тээвэрлэхэд зориулагдсан, хүн төрөлхтний түүхэн дэх анхны хөвөгч тавцан. Энэ хөлгийн урт нь 488 метр, 600 мянган тонн ачааны даацтай. Одоогоор ганц л корпусыг ашиглалтад оруулсан бөгөөд ашиглалтад бүрэн оруусны дараа энэ тавцан Номхон далайд ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хонгор суманд малын арьс, шир боловсруулах цогцолбор байгуулна || DNN.mn

Арьс шир, ангийн үслэг боловсруулах 28 үйлдвэрийн үйл ажиллагааг түр  зогсоолоо

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор суманд малын арьс, шир боловсруулах цогцолбор байгуулна. Дэлхийн болон Европын Холбооны стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн шугамыг авч ашиглахаар Италийн Засгийн газрын САЧИ даатгалын агентлагтай хамтран дэлхийн олон оронд томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн ИМАГРО компанитай “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК тус цогцолборын ТЭЗҮ-ийг боловсруулж, цаашид хамтран ажиллах чиглэлээр харилцан тохиролцон гэрээ байгуулжээ. Тус гэрээний дагуу техник эдийн засгийн үндэслэлийн эхний шатны тооцоо судалгааг боловсруулж дууссан бөгөөд дараагийн шатны нарийвчилсан судалгааг хийж гүйцэтгэж байна. Тус цогцолбор нь Дархан-Уул аймгийн Хонгор суманд 15.9 га газарт төлөвлөгдсөн. Жилдээ 400 мянган бодын шир боловсруулах 1 үйлдвэр, 4 сая ширхэг богийн арьс, шир боловсруулах 4 үйлдвэр, цэвэрлэх байгууламжийн хамт байгуулагдаж, нийтдээ үйлдвэрт 800 гаруй, дагалдах 1500 орчим ажлын байр бий болно гэж тооцоолж буй.

Categories
мэдээ нийгэм

Ц.Солонго Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ || DNN.mn

Тажикистан улсын Душанбе хотноо зохиогдож буй Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр ОУХМ С.Жамбалжамц, ОУХМ Ц.Солонго нар ганцаарчилсан гараатай 24км-ийн уралдаанд хурд сорилоо.

Элит эмэгтэй / Women Elite/ ангилалд ОУХМ Ц.Солонго хүрэл медаль хүртсэнээр Монголын баг тус тэмцээнээс гурав дахь медалиа зүүгээд байна. Тэмцээний эхний өдөр манай дугуйчид багийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн бол өчигдөр ганцаарчилсан гараатай 24 км-ийн зайд уралдсан А.Даваажаргал хүрэл медалийн болзол хангасан юм.

Categories
мэдээ нийгэм

“Ноолуур ангилан бэлтгэгч” чадамжид суурилсан сургалт зохион байгууллаа || DNN.mn

Монголын Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл ТББ-тай хамтран Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган, Матад, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Хэнтий аймгийн Баян-Овоо зэрэг 7 суманд “Ноолуур ангилан бэлтгэгч” чадамжид суурилсан сургалтыг 3 дугаар сарын 1-нээс 16-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэхүү сургалтанд хоршоо бүлгийн гишүүн малчин эмэгтэйчүүд хамрагдаж ноолуурын самналт, ангилан ялгалт, бэлтгэлийн үеийн зохистой дадал, ноолуурыг тогтвортой аргаар чанартай бэлтгэх дадлыг эзэмшсэнээс гадна шаталсан сургалтын дараа шалгалт өгч Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас чадамжийг гэрчилгээг авах боломжтой болж байна.
Төсөл хэрэгжиж буй сумдад хоршоо бүлэг зэрэг малчдын байгууллагуудаас ноолуурыг тогтвортой байдлаар бэлтгэх, мөшгих тогтолцоог нэвтрүүлэх замаар олон улсын зах зээлд нэвтрэх чадавхийг нэмэгдүүлэх зорилготой цогц ажлуудыг хэрэгжүүлж байна.
Categories
мэдээ цаг-үе

Дундговь аймаг: Мал төллөлт 26,1 хувьтай байна || DNN.mn

Дундговь аймгийн ХХААГ-ын мэдээлс наар тус аймгийн хэмжээнд мал төллөлт 26,1 хувьтай байна.

Тодруулбал, нийт 1,357,169 хээлтэгч мал төллөхөөс 354,891 нь төллөж, төл бойжилт 99,8 хувьтай байгаа юм. 354,211 төл бойжиж байна.

Өнгөрсөн өвөл агаарын дундаж температур нийт нутгаар 12,3 – 17,1 градус хүйтэн байсан нь олон жилийн дунджаас 2,1 – 5,1 градусаар дулаан байжээ.

Хоёрдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар 12,0 – 16,7 градус хүйтэн байсан нь олон жилийн дунджийн орчим байсан бөгөөд энэ сард нийт нутгаар 1-14 өдөр түр зуур 10 – 19 м/с салхитай байжээ.

Харин 3 дугаар сарын дундуур аймгийн ихэнх сумын нутгаар цас орж, агаарын температур ихэнх хугацаанд шөнөдөө 8-18 градус хүйтэн, өдөртөө 1-12 градус хүйтэн байсан бөгөөд Салхины хувьд 3 дугаар сарын 14-нд Сайнцагаан, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Луус, Хулд сумын нутгаар 16-20 м/с, зарим үед 24 м/с, бусад сумдаар 9-14 м/с, бусад хугацаанд 7-12 м/с салхитай байсан гэж УЦУОШТ-өөс мэдээлсэн.

Ирэх 4 дүгээр сарын дундаж агаарын температур нутгийн өмнөд хэсгээр +8-аас +12°C дулаан, бусад нутгаар +6°C дулаанаас -2°C хүйтэн байх ба хур тунадас олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа аж.

Хаврын саруудад ихэнх нутгаар хуурай, дулаан байх нөхцөл бүрдээд байгаа бөгөөд салхи шуурга ихтэй байж болзошгүй тул хүчтэй салхи шуурганаас урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагуудаас өгөх зөвлөмжийг дагаж, сонор сэрэмжтэй байхыг УЦУОШТ-өөс анхааруулсан байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Аймгуудад Х.Баттулгыг гэмт хэргүүдэд холбон бичсэн сонин тараажээ || DNN.mn

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч МУ-ын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар орон нутаг дахь намын гишүүдтэйгээ уулзалт хийж байгаа билээ.

Харин тэдний уулзалт хийсэн аймгуудаар өчигдрөөс нэгэн сонинг тарааж эхэлжээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө Говь-Алтай аймагт айлуудын хашаанд тавих, хаалганд хавчуулах зэргээр “хэн, хаанаас” гэдгийг нь мэдэх боломжгүйгээр тараасан байна.

Иймээс сонин хүлээн авсан намын гишүүдийнх нь зүгээс “өрсөлдөгчөө гүтгэж, нэр төрийг нь унагах явуургүй арга хэрэглэж байна” гэж үзэж байгаа аж.

Харин нэр дэвшигч Х.Баттулгын зүгээс уг асуудлаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.


Categories
мэдээ нийгэм

Мал хулгайлах гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг баривчилжээ || DNN.mn

Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газраасМал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьд онуудадүйлдэгдээд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргүүдийг илрүүлж, шийдвэрлэх ажлын хүрээнд хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд иргэн Г, Ц, Б, Р, Б, О нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Эрдэнэцагаан, Сүхбаатар, Мөнххаан сумдын нутаг дэвсгэрээс 2021 оны 08 дугаар сараас энэ оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд 8 удаагийн үйлдлээр иргэдийн 45 бод, 92 бог мал хулгайлж бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Categories
мэдээ нийгэм спорт

Б.Мөнгөнсаран улсын хошой аварга боллоо || DNN.mn

Боксын насанд хүрэгчдийн УАШТ Бөхийн өргөөнд үргэлжилж байна. Өнөөдөр 12 жингийн аваргууд тодорсноор, тус тэмцээн дуусна.УАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 кг-ын аваргын төлөө Б.Мөнгөнсаран, Н.Оюун-Эрдэнэ нар өрсөлдлөө. Эл тулаанд Б.Мөнгөнсаран өрсөлдөгчөө ялав. Ингэснээр УАШТ-д хоёр дахиа түрүүлж, улсын хошой аварга боллоо.

Энэ жинд П.Аюурзана, О.Жаргал нар хүрэл медаль хүртлээ.

Categories
мэдээ цаг-үе

БНХАУ-д сүү, сүүн бүтээгдэхүүн экспортолно || DNN.mn

Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын гаалийн ерөнхий газар хоорондын Монгол Улсаас БНХАУ-д сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох хяналт шалгалт, хорио цээрийн шаардлагын талаарх протоколийг тохирчээ. Ингэснээр сүү, сүүн бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох боломж бүрдэж буй талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.

Монгол Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 204 үйлдвэр, цех 77 хөргөлтийн төв үйл ажиллагаа явуулж, тэдгээрт нийт 1680 гаруй хүн ажиллаж байна. Сүүний боловсруулах салбарын суурилагдсан хүчин чадал жилд 470.5 мянган тн бөгөөд өнөөдрийн байдлаар 35 хувийг ашиглаж байна.

2020 онд үйлдвэрийн аргаар 176.2 сая.литр сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулсан сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйн 2091 толгой цэвэр үүлдрийн үнээнээс өдөрт дунджаар 18 литр сүү, 67.0 мянган толгой эрлийз үнээнээс өдөрт дунджаар 6 литр сүү авдаг ажээ.

Categories
гадаад мэдээ

Путин шинэ хууль баталлаа || DNN.mn

Угрозы Путина скрывают слабость России – FT

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украинд болж буй цэргийн тусгай ажиллагаанд оролцогчдыг “Байлдааны ахмад дайчин” хэмээн хүлээн зөвшөөрөх тухай хуульд гарын үсэг зурлаа. Тус шинэ хуулийг ОХУ-ын Төрийн Дум өнгөрсөн Лхагва гаригт санал нэгтэйгээр баталж, ерөнхийлөгч Путинд өргөн барьжээ.

Тусгай ажиллагаанд оролцогчид Афганистан, Сири болон бусад халуун цэгт ажиллаж байсан ахмад дайчдын ашигладаг нийгмийн хамгааллын системд хамрагдах боломжтой юм байна. Тухайлбал, улсаас авах нэмэлт төлбөр, татварын хөнгөлөлт, эмнэлгийн үйлчилгээ гэх мэт үйлчилгээ авна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хоердугаар сарын 24-нд телевизээр үг хэлэхдээ, Донбассын бүгд найрамдах улсын тэргүүн нарын хүсэлтийн дагуу “Хүчирхийлэл, хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хамгаалахын тулд цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргасан” гэж мэдэгдсэн. Мөн Оросын удирдагч Москва Украины нутаг дэвсгэрийг эзлэх төлөвлөгөөгүйг онцлоод, уг ажиллагаа нь Украины нутаг дэвсгэрийг зэвсгээс ангижруулах, зэвсэггүй болгох зорилготой гэж тайлбарлаж байв.

Эх сурвалж: TASS