Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Засгийн газрын мөрийн хөтөлбөр 74.5 хувийн хэрэгжилттэй байна || DNN.mn

УИХ-ын Байнгын хороодын хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцэж байна.

Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хэрэгжилтийг 74.5 хувийн хэрэгжилттэй байна гэж дүгнэжээ. Зарим УИХ-ын гишүүн “Олон төсөл хөтөлбөр хэрэгжиж эхлээгүй байхад Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт яахаараа ийм өндөр дүнтэй байдаг юм” хэмээн шүүмжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Японд эссэ бичлэгийн уралдаан боллоо || DNN.mn

Япон улсад монголоос 2016 оноос хойш ур чадварын дадлагжигч ажилтнаар ирснээс хойш өдгөө хүрээгээ тэлэн олон залуус янз бүрийн салбарт ажиллаж хөдөлмөрлсөөр байна. Монгол улс Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд олон үйл ажиллагаа хоёр орон даяар өрнөж буйн нэг нь саяхан ур чадварын дадлагжигч, оюутан залуучуудын дунд зохиосон “Эссэ бичлэгийн уралдаан” байлаа.

Монгол улсаас Япон улсад суугаа Элчин Сайдын Яам, Япон дахь Олон улсын боловсролын нийгэмлэг болон Монгол Японы төв, Монгол Японы Нетворкинг зэрэг байгууллага хамтран зохион явуулж, дүнгээ гаргалаа. “Сэнпай /Ахмад/-н үг, сургаал” хэмээх нэртэйгээр япон орныг зорих гэж байгаа, нутаг нэгтнүүддээ хандаж япон дахь амьдралын туршлага, алдаа оноо, хэл сурах арга барил, япон хүмүүстэй хэрхэн харилцах, огт өөр орчин, газарт хэрхэн хурдан дасан зохицох зэрэг ах эгчийн зүгээс ямар захиас хэлэх, түрүүлж ирээд амьдралын зах зухаас амсаад, мэдэрчихсэн ах эгч хүнээс сонсож байсан хамгийн үнэт сургамж, сэтгэлд тод үлдсэн дурсамжаа өөрийн үгээр чөлөөтэй илэрхийлэн бичих сэдвийн дор өрнөсөн билээ. Тус уралдаанд газар газраас олон залуус оролцож, 3-р сарын 25 нд шагнал гардуулах ёслол боллоо.


Тэргүүн байранд оюутан залуусын хэсгээс Ганболдын Бямбасүрэн, ур чадварын дадлагжигч хэсгээс Эрдэнэбаярын Гэрэлзаяа нар тус тус шалгарч 50 мянган иэнийн мөнгөн шагнал хүртэв. Дэд байрт Дамбын Энхзаяа, гутгаар байранд Ганбаатарын Золзаяа нар шалгарч тус тус 30 мянган иэн, тусгай байранд Одонтунгалагийн Баттуул, Мөнхбатын Зүгдор нар шалгарч тус тус 10 мянган иэний мөнгөн шагнал хүртлээ. Оролцсон бүх хүнд 3000 иэн бүхий бэлгийн карт бэлэглэв. Энэхүү уралдаан нь жил бүр уламжлал болон зохион явагдах ажээ.

Х.Эрдэнэцэцэг
Categories
мэдээ нийгэм

Хуурамч бичиг баримтаар 2 сая ам. доллар залилсан этгээдийг эрэн сурвалжилж байна || DNN.mn

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх ХХБ-ны салбараас өнгөрсөн онд нэр бүхий компанийн өмнөөс хуурамч бичиг баримтаар 2,000,000 ам.доллар залилсан хэрэгт Б.Бямбадорж гэгч хүнийг эрэн сурвалжилж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тухайн этгээдийн талаар 102, 80117576 дугаарт холбогдон мэдээлэл өгч, хамтран ажиллахыг хүслээ. Түүнчлэн ач холбогдолтой мэдээллийг журмын дагуу үнэ төлж авна, нууцыг чанд хадгална гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААР: Цасан болон шороон шуурга шуурч болзошгүй || DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх сарын хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд зарим газраар 14-16 м/с, зарим үед түр зуур 18-24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна Хур тунадас Баян–Өлгийн нутаг, Ховд, Баянхонгорын ихэнх, Завханы зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст 2-5°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе ба гуравдугаар арав хоногийн эхээр 16-18 м/с, зарим үед 20-22 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгэ, Төвийн нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд үеэр олон жилийн дунджаас 1-3°С-аар, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 3-5°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр 14-16 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорнодын ихэнх нутаг, Сүхбаатарын хойд, Хэнтийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүл үе, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе ба хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр 16-18 м/с, зарим үед 20-22 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговийн зүүн хойд, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр 18-20 м/с, зарим үед 22-24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Эх сурвалж: ЦУОШГ

Categories
мэдээ спорт

Багийн дүнгээр “Алдар” спорт хороо тэргүүллээ || DNN.mn

2022 оны боксын улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Багийн дүнгээр гавьяат дасгалжуулагч А.Гантулга, олон улсын хэмжээний мастер Ж.Отгонбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны тамирчид тэргүүлж, спортын мастер Б.Пүрэв-Очир дасгалжуулагчтай “Хангарьд” спорт хороо дэд байрт, олон улсын хэмжээний мастер Б.Энхтайван дасгалжуулагчтай Баянгол дүүргийн боксчид гуравдугаар байрт орлоо.

Боксын УАШТ-ий нэгдсэн дүн

Эрэгтэйчүүдийн 48 кг: 1.Энхбаатарын Сүх-Эрдэнэ /Дорноговь/ 2.Алдархишигийн Баттулга /Алдар/ 3.М.Лувсанпэрэнлэй /Баянгол/, Э.Энх-Амгалан /Дорноговь/

51кг: 1.Х.Энхмандах /Алдар/ 2.О.Энхтайван /Хилчин/ 3.Г.Ган-Эрдэнэ /Хүч/, Х.Батболд /Хилчин/

54 кг: 1. Доржнямбуугийн Ганболд /Хангарьд/ 2.Хархүүгийн Билгүүнсайхан /Алдар/ 3.Э.Сүхбат /Ихэр бээлий/, Б.Цэндсүрэн /Аврагч/

57 кг: 1.Х.Энх-Амар /Алдар/ 2.Э.Баярсайхан /Хан боксинг/ 3.Г.Ган-Эрдэнэ /Хөх чоно/, Н.Энхтөр /Golden boxing/

60 кг: 1.Б.Буяндалай /Хангарьд/ 2.Т.Энхтөр /Баянхонгор/, Э.Бат-Өлзий /Дорноговь/, Х.Отгонсүх /Хөх чоно/

63.5 кг: 1. Баттөмөрийн Мишээлт /Аврагч/ 2.Эрдэнэбатын Цэндбаатар /Сүлд/ 3.Б.Дөлгөөн /Erdenet boxing/, Т.Билгүүнтөгс /One team/

67 кг: 1.Б.Чинзориг /Алдар/ 2.У.Мөнх-Эрдэнэ /Алдар/ 3.А.Жандос /Хангарьд/, Г.Баярхүү /Хүч/

71 кг: 1.О.Бямба-Эрдэнэ /Хилчин/ 2.О.Уламжаргалан /Өмнөговь/ 3.С.Жавхланбаяр /Алдар/, Н.Энх-Оргил /Алдар/

75 кг: 1. Жаргалын Отгонжаргал /Алдар/ 2.Батбаярын Эрдэнэбаяр /Хүч/ 3.Б.Гантулга /Хөх чоно/, Г.Далай /Хангарьд/

80 кг: 1.Б.Агарзандан /Сүлд/ 2.Я.Төртулга /Баянгол/ 3.Б.Баасандорж /Хилчин/, Г.Мэндбаяр /Алдар/

86 кг: 1. Отгонжаргалын Батзориг /Хүч/ 2. Гантогтохын Ганбат /Хүч/ 3.М.Батбаатар /Алдар/, П.Мөнхбаатар /Амжилт файтинг/

92 кг: 1.П.Мягмарбат /Баянгол/ 2.О.Энхжин /Хүч/ Д.Саранцогт /Монгол эрч/

+92 кг: Сандагсүрэнгийн Эрдэнэбаяр /Буудай/ 2.Х.Бекнур /Хүч/ 3.Т.Ерболат /Алдар/, Э.Батжаргал /Хүч/

Эмэгтэйчүүдийн 48 кг: 1. Жанчивын Нямсүрэн /Хангарьд/ 2.Очирсүхийн Энхмаа /Баянгол/ 3.С.Биндэръяа /One boxing/, Б.Жанаргуль /Ихэр бээлий/

50 кг: 1.Б.Мөнгөнсаран /Хангарьд/ 2.Н.Оюун-Эрдэнэ /Алдар/ 3.О.Жаргалан /Хөх чоно/, П.Аюурзана /Бугат/

52 кг: 1.Лутсайханы Алтанцэцэг /Аврагч/ 2.Пүрэвдоржийн Хулан /Алдар/ 3.М.Мөнхжин /Баянгол/, Н.Гэрэлчимэг /Gold box/

54 кг: 1.О.Есүгэн /Аврагч/ 2.Э.Мичидмаа /Erdenet boxing/ 3.М.Цэндоо /Хөх чоно/, М.Энхжаргал /Алдар/

57 кг: 1. Монхорын Намуун /Хангарьд/ 2.Төмөрхуягийн Болортуул /Алдар/ 3.Б.Энхцэцэг /Хөх чоно/, Д.Түвшинтунгалаг /Дорноговь/

60 кг: 1.Т.Номин-Эрдэнэ /Хилчин/ 2.Т.Анужин /Амжилт файтинг/ 3.Г.Бадмаараг /Алдар/

63 кг: 1.Уранбилэгийн Шинэцэцэг /Аврагч/ 2.Мягмарсүрэнгийн Цэцэгдарь /Хангарьд/ 3.Н.Баянцэцэг /Radia/, М.Цолмонжаргал /Аврагч/

70 кг: 1.Энхбаатарын Эрдэнэтуяа /Хилчин/ 2.Эрдэнэцогтын Намуун /Баянгол/ 3.Б.Сайнбаяр /Аврагч/, М.Бямбасайхан /Амжилт файтинг/

75 кг: Н.Ану /Хангарьд/ 2.Т.Наранжаргал /Ихэр бээлий/ 3.Т.Саруулзаяа

81 кг: 1. Азимбайн Зейнеп /Алдар/ 2.Дамжингийн Одонзаяа /Увс/ 3.Б.Оргил /One team/, Л.Хүслэн /Бугат/

+81 кг: 1.Алтанзулын Маралаа /Баянгол/ 2.Эрдэнэсоёлын Ундрам /Амжилт файтинг/ 3.Б.Халиун /Gan boxing/ /Gan boxing/, Б.Номин /Дархан-Уул/

Эрэгтэй шилдэг тамирчин: “Аврагч” спорт хорооны тамирчин Б.Мишээлт

Эмэгтэй шилдэг тамирчин: “Хилчин” спорт хорооны тамирчин Т.Номин-Эрдэнэ

Шилдэг дасгалжуулагч: Гавьяат дасгалжуулагч, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч А.Гантулга

Шилдэг шүүгч: Монголын боксын холбооны гурван одтой шүүгч, спортын мастер Д.Бүдрагчаа

Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит тусгай шагнал: “Алдар” спорт хорооны тамирчин, 2022 оны улсын аварга Х.Энхмандах

Categories
мэдээ спорт

Ч.Наранбаатар МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч боллоо || DNN.mn

Монголын үндэсний олимпын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, 92 хувийн саналаар Б.Баттүшиг Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Түүнчлэн

  • 29 хувийн саналаар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ч.Наранбаатар Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр,
  • 27 хувийн саналаар Монголын каноэгийн холбооны Ерөнхийлөгч О.Одбаяр МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Гүйцэтгэх зөвлөлд 11 гишүүнийг сонгохоор санал хураалт үргэлжилж буй юм.

Ч.Наранбаатарын намтар

Боловсрол:
– Нийслэлийн 5-р дунд сургууль
– Монгол улсын багшийн их сургууль
– Германы Залуучуудын дээд курс дүүргэсэн /БНАГУ/
– 1975 онд Хөнгөн атлетикийн өндрийн харайлтын төрлөөр Монгол улсын спортын мастер
– 1997 онд Боловсрол судлалын магистрын зэрэг
– 2012 онд Сурган хүмүүжүүлэх ухааны доктор /Ph.D/ цол

Ажилласан байдал:
– Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны Ерөнхийлөгч
– 2002-2005 онуудад Нийслэлийн Биеийн тамир, спортын хорооны дарга
– 2005-2012 онуудад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар тус тус ажилласан.

Гавьяа шагнал:
– 1984 онд Монгол улсын Засгийн газрын жуух бичиг
– 2000 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
– 2003 онд Монгол улсын Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
– 2005 онд Монгол улсын Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
– 2008 онд Монгол улсын гавьяат дасгалжуулагч

Categories
мэдээ нийгэм

МИАТ: Ирэх сарын 6-наас эхлэн Турк улс руу шууд нислэг үйлдэнэ || DNN.mn

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХКомпани Европын чиглэлийн нислэгээ өргөжүүлж, Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар шууд нислэгтэй болсон.

Дөрөвдүгээр сарын 6-наас Турк улсын эдийн засаг, соел, түүхт үйл явдлын төв хот болох Истанбул хот руу шууд нислэг үйлдэхээр болсон тухай тус компаниас мэдээллээ.

Тодруулбал “Долоо хоног бүрийн Лхагва гараг бүрд Боинг 767-300ER агаарын хөлгөөр аялалдаа гарна. Улаанбаатараас 9 орчим цаг нисээд Истанбул хотод очно” гэв.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

“Оскар 2022” наадмын шилдгүүдийн жагсаалт || DNN.mn

“Оскар 2022” онцлох үйл явдал ихтэйгээр өндөрлөлөө.

Хамгийн их шуугиан тарьсан нь Уилл Смит хөтлөгчийг алгадсан явдал яах аргагүй мөн. Мөн энэ жилийн наадмын тайзнаа “The Godfather”, “Pulp Fiction”, “Juno” болон “White Men Can’t Jump” киноны гол дүрийн гурвалууд гарч ирцгээсэн нь үзэгчдийн сэтгэлийг ихээхэн догдлуулжээ.

Дэлгэцэнд гарснаас хойш энэ онд 50 жилийн ойтойгоо золгож буй “Загалмайлсан эцэг” буюу “The God father” одоо ч үнэ цэнээ алдаагүй, шилдэг бүтээлийн нэг хэвээрээ. Түүнчлэн “Pulp Fiction”, “White Men Can’t Jump” бол 1990-ээд оны хит бүтээлүүдэд багтана. Харин 2007 онд үзэгчдийн хүртээл болсон “Juno” өсвөр насныхны жирэмслэлтийн асуудлыг хөндсөнөөрөө онцлог билээ.

Түүнчлэн та анзаарсан бол Улаан хивсний болон шагнал гардуулах ёслолын үеэр алдартнууд #WithRefugees хэмээх бичигтэй цэнхэр туузтай байгаа. Энэ нь Украины дүрвэгчдийн төлөөх байр суурийн илэрхийлэл аж.

Уран бүтээлчдийн үзүүлсэн амжилтаас дурдвал “Dune” кино 10 төрөлд нэр дэвшсэнээс зургааг нь өөрсдийн болголоо. Харин хамгийн олон буюу 12 төрөлд нэр дэвшсэн “The Power of the dog” кино нэг шагнал хүртсэн нь Шилдэг найруулагчийнх юм.

Тус киноны найруулагч Жэйн Кэмпион шилдэг найруулагчаар шалгарсан гурав дахь эмэгтэй уран бүтээлч болсон билээ.

“ОСКАР 2022”-ЫН ШИЛДГҮҮД

Шилдэг кино

CNN

Ялагч: CODA

Бусад нэр дэвшигч:

“Belfast”

“Don’t Look Up”

“Drive My Car”

“Dune”

“King Richard”

“Licorice Pizza”

“Nightmare Alley”

“The Power of the Dog”

“West Side Story”

Шилдэг эмэгтэй туслах дүр

CNN

Ялагч: Ariana DeBose, “West Side Story”

Бусад нэр дэвшигч:

Jessie Buckley, “The Lost Daughter”

Judi Dench, “Belfast”

Kirsten Dunst, “The Power of the Dog”

Aunjanue Ellis, “King Richard”

Шилдэг эрэгтэй туслах дүр

CNN

Ялагч: Troy Kotsur, “CODA”

Бусад нэр дэвшигч:

Ciaran Hinds, “Belfast”

Jesse Plemons, “The Power of the Dog”

J.K. Simmons, “Being the Ricardos”

Kodi Smit-McPhee, “The Power of the Dog”

Олон улсын шилдэг кино

Ялагч: “Drive My Car”

Бусад нэр дэвшигч:

“Flee”

“The Hand of God”

“Lunana: A Yak in the Classroom”

“The Worst Person in the World”

Шилдэг баримтат кино /Богино хэмжээний/

Ялагч: “The Queen of Basketball”

Бусад нэр дэвшигч:

“Audible”

“Lead Me Home”

“Three Songs for Benazir”

“When We Were Bullies”

Шилдэг баримтат кино

Ялагч: “Summer of Soul”

Бусад нэр дэвшигч:

“Ascension”

“Attica”

“Flee”

Writing with Fire”

Киноны шилдэг дуу

Ялагч: “No Time to Die”

Бусад нэр дэвшигч:

“King Richard”

“Encanto”

“Belfast”

“Four Good Days”

Шилдэг хүүхэлдэйн кино

Ялагч: “Encanto”

Бусад нэр дэвшигч:

“Flee”

“Luca”

“The Mitchells vs. The Machine”

“Raya and the Last Dragon”

Сэдэвчилсэн шилдэг эх зохиол

Ялагч: “CODA”

Бусад нэр дэвшигч:

“Drive My Car”

“Dune”

“The Lost Daughter”

“The Power of the Dog”

Киноны шилдэг эх зохиол

Ялагч: “Belfast”

Бусад нэр дэвшигч:

“Don’t Look Up”

“King Richard”

“Licorice Pizza”

“The Worst Person in the World”

Шилдэг эрэгтэй гол дүр

CNN

Ялагч: Will Smith, “King Richard”

Бусад нэр дэвшигч:

Javier Bardem, “Being the Ricardos”

Benedict Cumberbatch, “The Power of the Dog”

Andrew Garfield, “Tick, Tick… Boom!”

Denzel Washington, “The Tragedy of Macbeth”

Шилдэг эмэгтэй гол дүр

CNN

Ялагч: Jessica Chastain, “The Eyes of Tammy Faye”

Бусад нэр дэвшигч:

Olivia Colman, “The Lost Daughter”

Penelope Cruz, “Parallel Mothers”

Nicole Kidman, “Being the Ricardos”

Kristen Stewart, “Spencer”

Шилдэг найруулагч

CNN

Ялагч: Jane Campion, “The Power of the Dog”

Бусад нэр дэвшигч:

Kenneth Branagh, “Belfast”

Ryusuke Hamaguchi, “Drive My Car”

Paul Thomas Anderson, “Licorice Pizza”

Steven Spielberg, “West Side Story”

Шилдэг продакшны ажил

Ялагч: “Dune”

Бусад нэр дэвшигч:

“Nightmare Alley”

“The Power of the Dog”

“The Tragedy of Macbeth”

“West Side Story”

Шилдэг зураг авалт

Ялагч: “Dune”

Бусад нэр дэвшигч:

“Nightmare Alley”

“The Power of the Dog”

“The Tragedy of Macbeth”

“West Side Story”

Шилдэг хувцас загвар

Ялагч: “Cruella”

Бусад нэр дэвшигч:

“Cyrano”

“Dune”

“Nightmare Alley”

“Westside Story”

Шилдэг дууны найруулга

Ялагч: “Dune”

Бусад нэр дэвшигч:

“Belfast”

“No Time to Die”

“The Power of the Dog”

“Westside Story”

Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино

Ялагч: “The Windshield Wiper”

Бусад нэр дэвшигч:

“Affairs of the Art”

“Bestia”

“Boxballet”

“Robin Robin”

Богино хэмжээний шилдэг кино

Ялагч: “The Long Goodbye”

Бусад нэр дэвшигч:

“Ala Kachuu — Take and Run”

“The Dress”

“On My Mind”

“Please Hold”

Шилдэг киноны хөгжим

Ялагч: “Dune”

Бусад нэр дэвшигч:

“Don’t Look Up”

“Encanto”

“Parallel Mothers”

“The Power of the Dog”

Шилдэг визуаль дүрслэл

Ялагч: “Dune”

Бусад нэр дэвшигч:

“Free Guy”

“No Time to Die”

“Shang-Chi and the Legend of the Ten Rings”

“Spider-Man: No Way Home”

Шилдэг эвлүүлэг

Ялагч: “Dune”

Бусад нэр дэвшигч:

“Don’t Look Up”

“King Richard”

“The Power of the Dog”

“Tick, Tick… Boom!”

Шилдэг нүүр хувиргалт

Ялагч: “The Eyes of Tammy Faye”

Бусад нэр дэвшигч:

“Coming 2 America”

“Cruella”

“Dune”

“House of Gucci”

Эх сурвалж: CNN

Categories
мэдээ цаг-үе

Хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа || DNN

Дөрөвдүгээр сард ихэнх гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдөнө – updown.mn

Монгол орны ихэнх гол мөрөнд хаврын мөсний үзэгдэл 3 дугаар сарын сүүлийн 10 хоногт эхэлж усан зах үүсэх, мөс харлах, мөсөн дээгүүр ус урсах зэрэг үзэгдэл ажиглагдан урин дулаан цаг ирж агаарын температур дулаарсантай холбоотой тус үзэгдлүүд идэвхижсээр гол мөрөн 4 дугээр сарын сүүлийн 10 хоногт мөснөөс бүрэн чөлөөлөгддөг. Харин энэ жилийн хувьд гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдөх хугацаа олон жилийн дунджаас 5-10 хоногоор эрт ажиглагдах ба хаврын мөсний үзэгдэл ихэнх газраар олон жилийн дунджаас 15-25 хоногоор эрт ажиглагдах төлөвтэй байна. Гол мөрний эхээр мөсний үзэгдэл гуравдугаар сарын сүүлээр, голын дунд ба адгаар гуравдугаар сарын дунд арав хоногт эхэлж, дөрөвдүгээр сарын 10-20 хооронд ихэнх гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдөнө.

Хаврын шар усны үерийн тухайд олон жилийн ажиглалт хэмжилтээс харахад Хөвсгөлийн уулс, Хангай, Хэнтэй нуруунаас эх авсан голуудад 4 дүгээр сарын эхний 10 хоногт эхлэж 5 дугаар сарын эцсээр үндсэндээ дуусдаг бол Монгол алтайн нуруунаас эх авсан Буянт, Ховд, Сагсай, Турган, Харбут, Булган голуудын хувьд шар усны үер өндөрт орших мөсөн гол, мөнх цастай уялдан 8 дугаар сарын дунд үе хүртэл ажиглагддаг. .

Харин энэ жилийн хувьд 4 дүгээр сарын урьдчилсан мэдээнээс ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бөгөөд тухайн үеийн цаг агаарын эрс дулааралтаас шалтгаалан голын мөсөн бүрхүүл задрах, цөн түрэх, хайлсан цасны ус мөсөн дээгүүр урсах зэрэг үзэгдэл нэгэн зэрэг хүчтэй явагдаж улмаар цөнгийн хахаа үүсч, ус эргээсээ хальж эрэг орчмын газар нутаг усанд автах эрдсэл үүснэ. Иймд голуудын сав газар нутаглаж буй ард иргэд, үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуй нэгжүүдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхийг анхааруулж байна.

Зарим гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацааг ус судлалын харуул орчмоор гарган хүснэгтэд үзүүлэв.

Олон жилийн дундаж хугацаа

2022 оны прогноз

д/д

Гол – Харуулын нэр

Хаврын мөсний үзэгдэл

Эхлэх

Мөснөөс чөлөөлөгдөх

Хаврын мөсний

үзэгдэл эхлэх

Гол мөснөөс бүрэн

чөлөөлөгдөх

Дундаж

эрт

орой

Дундаж

эрт

орой

Хугацаа

1

Сэлэнгэ мөрөн – Хутаг сум

IV.12

IV.01

IV.21

IV.20

IV.04

V.08

III.10

IV.10

2

Сэлэнгэ мөрөн – Хялгант бригад

IV.13

IV.02

IV.25

IV.20

IV.11

IV.28

III.15

IV.10

3

Сэлэнгэ мөрөн – Зүүнбүрэн сум

IV.13

III.28

IV.21

IV.18

III.31

V.04

III.20

IV.10

4

Эг гол – Эрдэнэбулган сум

IV.11

III.11

V.04

IV.28

IV.01

V.19

III.15

IV.15

5

Эг гол – Хантай бригад

IV.19

III.28

V.01

IV.25

III.31

V.10

III.20

IV.15

6

Дэлгэрмөрөн – Мөрөн сум

IV.08

III.07

V.04

IV.23

III.21

V.13

III.20

IV.15

7

Идэр гол – Зүрх баг

IV.18

III.25

V.05

IV.26

IV.09

V.21

IV.01

IV.20

8

Орхон гол – Орхон сум

IV.16

III.10

IV.28

IV.23

IV.07

V.04

III.15

IV.10

9

Орхон гол – Сүхбаатар сум

IV.11

IV.01

IV.27

IV.18

IV.07

V.05

III.25

IV.10

10

Туул гол – Улаанбаатар хот

IV.21

IV.01

V.07

IV.27

IV.09

V.11

III.20

IV.15

11

Тэрэлж гол – Тэрэлж

IV.30

IV.05

V.28

V.08

IV.24

V.31

IV.05

V.05

12

Хараа гол – Баруунхараа сум

IV.03

III.21

V.02

IV.17

III.31

V.10

III.25

IV.10

13

Ерөө гол – Ерөө сум

IV.10

III.15

IV.29

IV.21

IV.10

V.06

III.20

IV.10

14

Хануй гол Эрдэнэмандал сум

IV.14

IV.01

V.01

V.03

IV.15

V.25

IV.01

IV.25

15

Онон гол – Биндэр сум

IV.22

III.06

V.20

IV.27

III.26

V.25

IV.01

IV.10

16

Хэрлэн гол – Өндөрхаан сум

IV.10

III.10

IV.26

IV.21

IV.03

V.11

III.15

IV.10

17

Хэрлэн гол – Чойбалсан хот

IV.04

III.09

IV.22

IV.18

IV.05

V.27

III.15

IV.10

18

Завхан гол – Гуулин тосгон

IV.15

III.22

V.09

IV.30

IV.06

V.21

IV.01

IV.30

19

Байдраг гол – Байдраг сум

IV.11

III.27

V.14

V.10

IV.11

VI.04

IV.01

V.05

20

Халх гол – Сүмбэр сум

IV.15

IV.02

IV.28

IV.21

IV.06

V.04

III.20

IV.05

21

Богд гол – Улиастай сум

IV.12

III.02

V.09

V.01

III.28

V.27

III.20

IV.30

22

Түйн гол – Баянхонгор сум

IV.12

IV.03

V.05

V.01

IV.12

V.23

III.25

V.05

23

Ховд гол – Өлгий сум

IV.13

III.15

V.10

V.04

IV.07

V.22

III.25

IV.30

24

Сагсай гол – Буянт сум

IV.11

III.01

V.13

V.12

III.31

V.13

IV.15

V.15

25

Булган гол – Булган сум

IV.23

III.07

V.08

V.04

IV.13

V.20

IV.05

V.10

Categories
мэдээ нийгэм

Оскар-2022: “Coda” шилдэг киногоор шалгарлаа || DNN.mn

94 дэх удагийн Оскарын шагнал гардуулах ёслол өндөрлөлөө. Цар тахлын улмаас хоёр жил цомхон хүрээнд зохион байгуулагдсан тус наадам энэ удаад өргөн дэлгэр зохион байгуулагдав.

Тус наадмын шагнал гардуулах ёслолд үзэгчдийн хамгийн их догдлон хүлээдэг төрөл бол гол дүрийн шилдэг эрэгтэй болон эмэгтэй жүжигчнийг зарлах мөч байдаг. Тэгвэл энэ жилийн наадмын шилдгүүдээр Уилл Смит болон Жессика Честэйн нар шалгарлаа. Уилл Смит “King Richard”, харин Жессика Честэйн “The Eyes of Tammy Faye” кинонд бүтээсэн дүрээрээ алтан баримлын эзэд болсон юм.

Шилдэг эрэгтэй жүжигчний номинацад “Being the Ricardos” киногоороо Хавьер Бардем, “Power of the dog” киногоороо Бенедикт Камбербэтч, “Tick, Tick… Boom!” киногоор Эндрю Гарфилд нар нэр дэвшсэн юм. Гэвч Уилл Смит шагналын эзэн боллоо. Тэрээр шагналаа гардан аваад сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй нулимс унаган үг хэлэхдээ хөтлөгч Крис Рокийг цохисондоо уучлалт гуйжээ. Учир нь шагнал гардуулах ёслолын үеэр хөтлөгч Крис Рок нь Уилл Смитын эхнэрийг үсгүй гэж хошигносон бөгөөд үүнд уурлаж хөтлөгчийг цохисон юм.

“Encanto” шилдэг хүүхэлдэйн киногоор шалгарлаа

Уолт Дисней кино компанийн бүтээл “Encanto” Оскарын наадмын шилдэг хүүхэлдэйн киногоор шалгарав. Тус кино 120-150 сая ам.долларын өртгөөр бүтэж, нийт 251 сая ам.долларын ашиг орлого олжээ. “Encanto” хүүхэлдэйн кино мөн Шилдэг дуу, Шилдэг дууны найруулга төрөлд нэр дэвшсэн юм.

Оскарын шилдгээр шалгарсан уран бүтээлчид:

Шилдэг найруулагч: Жэйн Кэмпион (Power of the Dog)

Шилдэг эмэгтэй туслах дүр: Ариана ДеБосе (West side story)

Шилдэг эрэгтэй туслах дүр: Трой Коцур (CODA)

Шилдэг баримтат кино: Summer of Soul

Шилдэг баримтат кино /богино хэмжээний/: “The Queens of Basketball”

Шилдэг кино: CODA

Шилдэг хувцасны загвар: Женни Биван “Cruella’

Шилдэг олон улсын кино: “Drive my car”

Шилдэг нүүр будалт, үс засалт: Линда Даудс, Стефани Инграм, Жастин Рэйли (The Eyes of Tammy Faye)

Шилдэг визуаль эффект: “Dune”

Шилдэг үйлдвэрлэлийн дизайн: Патрис Верметт

Шилдэг чимэглэл: Жусанна Сипос

Шилдэг зураг авалт: “Dune”

Шилдэг прокдашн ажил: “Dune”

Шилдэг дууны найруулга: “Dune”

Шилдэг эх зохиол: Кеннет Бранаг ” Belfast”

Шилдэг сэдэвлэсэн зохиол : CODA