Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна || DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 10-12 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 1-6 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг хураах нь буруу” хэмээн өгүүллээ || DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хотын дарга асан
Э.Бат-Үүл хорих 409
дүгээр ангиас бичсэн “Путин
колоничлолоо
сэргээх үү!” нийтлэлийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Энэ удаагийн “Өдрийн сурвалжилга”-аар Дарь -Эхийн эцэс буюу
Сүхбаатар дүүргийн 16 дугаар
хороог зорилоо. “Тос граммлаж авах нь энгийн
үзэгдэл. Талх таллаж зараач
гэдэг болсон” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Тал тал руу
хөрөнгө хүчээ тарамдуулж
байхаар 2-3 салбараа
бодитойгоор дэмжмээр байна” гэлээ.

Ч.Мөнхбаярын
өмгөөлөгч Г.Баасан “Ч.Мөнхбаярыг Монгол Улсын шүүхийн танхимд БНХАУ-ын
нэрийн өмнөөс яллахгүй байх гэж итгэж байна” хэмээн ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг хураах нь буруу” хэмээн өгүүллээ.

“Үнийн өсөлтийн асуудлаарх УИХ-ын
гишүүдийн байр суурь“-ийг “SPEAK OUT” булангаас уншаарай.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт ЦЕГ-ын хэвлэл
мэдээллийн төвийн ахлах
мэргэжилтэн хошууч Д.Оюун “Лифтэнд дээрэм хийсэн хүүхдүүд
согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь
урьдчилсан байдлаар тогтоогдсон” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан тамхины хоруу чанар янжуур тамхинаас 95 хувиар бага || DNN.mn

Шинэ төрлийн цахилгаан тамхины хэрэглээ хүн амын дунд нэмэгдэх хандлагатай болсон. Тэгвэл цахилгаан тамхийг бусад улс орнуудын адилаар хуульчлах, зохистой хэрэглээг нэвтрүүлэх ёстой гэж үзэж байна.

Иймд цахилгаан тамхи, утаат тамхинаас хортой юу гэдэг харьцуулсан судалгааг дэлхийн хэд хэдэн улс орнууд хийсэн байна. Тухайлбал, ДЭМБ-ийн хийсэн судалгаагаар, цахилгаан тамхи хүний эрүүл мэндэд нөлөөлөх хоруу чанар янжуур тамхинаас 95 хувиар бага болохыг тогтоожээ. Мөн Англи улс цахилгаан тамхийг эмийн жороор оруулсан болон дэлхийн хэд хэдэн орон хуульчилж эхэлсэн байна.

Шинэ төрлийн цахилгаан тамхи залуусын дунд “соёлтой, цэвэрч хэрэглээ” гэх трендийг үүсгэсэн нь хэрэглээг өсөхөд нөлөөлөх болжээ. Монгол Улс 2020 онд 2047 ширхгийг импортолсон бол, 2021 онд уг хэмжээ 2.6 сая ширхэг болж өссөн байна. Иймд тамхины хяналтын суурь конвенцод нийцүүлэх, утаат болон утаагүйгээр нь хамаатуулахын зэрэгцээ, цахилгаан тамхины хэрэглээг тодорхой хуульчлах шаардлага үүссэн байна.

10 жилийн өмнө 7 сая гаруй хүн цахилгаан тамхи хэрэглэдэг байсан бол өнөөдрийн байдлаар 55 саяд хүрчээ. Харин Монгол Улс цахилгаан тамхийг утаат янжуур тамхины адил хуульчлах, зөв хэрэглээнд чиглүүлэх шаардлага тулгарч байгаа юм.

Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэлэхдээ, “Цахилгаан тамхийг тамхины хяналтын тухай хуулиар зохицуулах заалт байхгүй. Иймд хуулийн хүрээнд зохицуулах үүднээс хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулж зохицуулах шаардлага гарсан. Нэгдүгээрт, цахилгаан тамхитай холбоотой асуудлыг хуульчлах хэрэгтэй. Хуульчлаагүй тул тамхины тухай ерөнхий хуульд оруулж, хэн хаана татаж болох, болохгүй эсэхийг зааж өгөх хэрэгцээ шаардлага байгаа. Янжуур тамхидалтаас болоод жилд 7 сая хүн амиа алддаг гэсэн ерөнхий тоон мэдээлэл байдаг. Харин цахилгаан тамхинаас болж тэдэн хүн нас барсан зэрэг эцэслэсэн тоон мэдээлэл байхгүй. Мэдээж ДЭМБ болон улс орнууд цахилгаан тамхины нөлөөллийн судалгааг хийж байна” хэмээн тодотгожээ.

Цахилгаан тамхи нь никитоны агууламж бүхий тамхины төрөлд орох учраас хүний эрүүл мэндэд тодорхой хэмжээний сөрөг нөлөөтэй. Одоогоор энэ төрлийн бүтээгдэхүүн нэвтрүүлэхдээ цахилгаан барааны нэр төрөлд хамруулж байгаа аж. Иймд хуулийн хүрээнд тодорхой зохицуулалт хийж, насны зохицуулалт хийж, янжуур тамхины адил хэрэглээнд нэвтрүүлэх нь зөв гэж эмч мэргэжилтнүүд үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Ёс зүйтэй манлайлал” уулзалт, хэлэлцүүлэг боллоо || DNN.mn

Монгол Улсад бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх зорилгоор Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ болон “Рио Тинто Монгол” ХХК нь хамтран “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд Бизнесийн ёс зүйн төвийг байгуулан ажиллаж буй.

“Бизнесийн ёс зүйн төв”-өөс Ёс зүйтэй манлайлал уулзалт, хэлэлцүүлгийг (2022.03.25-нд) зохион байгууллаа. Тус уулзалтад МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академийн Харвард менежментор хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо, Эдийн засгийн сэтгүүлч шинжээчдийн клубийн .. төлөөлөл оролцов.

зураг

Арга хэмжээний эхний хэсэг Өнөөгийн нөхцөл байдал, асуудал сэдвийн хүрээнд өрнөж, МҮХАҮТ-ын ТХГ-ын дарга С.Оюунзул Бизнесийн ёс зүйн төвийн үйл ажиллагааг оролцогчдод танилцуулсан бол Скайтел группийн Хууль эрх зүйн албаны дарга Ө.Жамбалсүрэн бизнесийн ёс зүй ба сайн туршлагаасаа хуваалцав. Мөн Транспаренси Интернэшнл Монгол ТББ-ын хөндлөнгийн зөвлөх Д.Тэгшбаяр Бизнесийн ёс зүй ба олон улсын туршлагын талаар мэдээлэл өглөө.

Санал санаачилга ба нэгдэл хэсэгт Харвард менежментор хөтөлбөрийн төгсөгчдийн холбооны тэргүүн Л.Загдаа Бизнесийн ёс зүй ба удирдлагын манлайлал санаачилга, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубийн зохицуулагч Б.Баяртогтох Бизнесийн ёс зүйг нийтлэхүй сэдвээр илтгэл танилцуулсан юм.

Үүний дараагаар талууд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэж, Ёс зүйтэй манлайлалд нэгдэхээ илэрхийллээ.

зураг

зураг

Categories
мэдээ нийгэм

П.Баттөр: Нийслэлийн хороо бүрээс иргэдийг хамруулж мод тарих, ургуулах арга ухааны сургагч багшаар бэлтгэнэ || DNN.mn

Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” 32 сая төгрөгийн шагналын сантай

Ногоон хот, иргэний оролцоо зөвлөгөөн өнөөдөр болж байна. Тодруулбал, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг нийслэлд зохион байгуулах ажлын хүрээнд төр, хувийн хэвшил, шинжлэх ухаан, олон улсын байгууллага болон иргэдийн 200 гаруй төлөөлөл тус зөвлөгөөнд оролцсон юм. Энэхүү санаачилгын хүрээнд 2030 он хүртэл нийслэлийн хэмжээнд 120 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн гэдгийг салбарын төлөөлөл онцлов. Зөвлөгөөний үеэр дурдсан тоон мэдээллийг танилцуулъя.

Улаанбаатар хотын нийт газар нутгийн 4.1 буюу 116 мянган га талбайг ойн сан бүхий газар эзэлж байна.
Ойжуулах, нөхөн сэргээх ажлын хүрээнд ой модоор бүрхэгдээгүй 17 мянган га талбайн 135 га газрыг 20.7 сая мод тарина гэж судлаачид тооцож байгаа.

Нийслэлийн байгаль орчны газраас гаргасан тоо баримтаас үзвэл, Улаанбаатар хотын хэмжээнд ой мод үржүүлгийн чиглэлээр 100 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллагууд өнөөдрийн байдлаар 4.6 сая тарьц суулгацын нөөц байна гэсэн тооцоо бий.

Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр “Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн хоёр жилд 100 орчим га талбайд 135 мянган ширхэг мод тарьж суулгасан байгаа юм. Энэхүү нөөц боломж хөрөнгө оруулалтынхаа хэмжээг 100 дахин нэмэгдүүлснээр 17 мянган га талбайг 2030 онд бүрэн ойжуулах тооцоо гарч байна. Өөрөөр хэлбэл, одоогийн хүн хүчний нөөц, хөрөнгө оруулалтынхаа түвшнийг хамгийн багадаа 100 дахин нэмэх хэрэгцээ шаардлага тулгарч байгаа гэсэн үг” хэмээн мэдээлэв. Мөн тэрбээр “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үндэсний хорооноос мод тарих технологи, ургуулах арга ухааныг заах сургагч багш хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд нийслэл хотын хороо бүрээс иргэдийг оролцуулж сургагч багш бэлтгэхээр төлөвлөж байгаа” гэсэн юм.

Ташрамд дурдахад, Одоогийн байдлаар Улаанбаатар хотын нэг иргэнд таван метр квадрат ногоон байгууламж оногдож байна. Харин олон улсын дундаж үзүүлэлт нь есөн метр квадрат байдаг. Бид 2030 он хүртэл 120 сая мод тарьсны дараа нийслэлийн нэг иргэнд 15 метр квадрат буюу дэлхийн дунджаас нэг дахин их ногоон байгууламж оногдоно гэсэн тооцоо бий гэв.
Categories
мэдээ нийгэм

“Голомт Алтны Форум-2022”-ыг амжилттай зохион байгууллаа || DNN.mn

Голомт банкнаас Монгол Улсын эдийн засгийн гол хүч болсон, уул уурхайн салбарын хөгжлийг түүчээлэгч бизнесүүдийг дэмжих зорилготой “Голомт Алтны Форум” арга хэмжээг 3 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын алт олборлогч топ аж ахуйн нэгж, уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч 75 байгууллагын 150 орчим төлөөлөл оролцож, уул уурхайн салбар, тэр дундаа алтны зах зээлийн орчинд гарсан өөрчлөлт, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийн талаар хэлэлцэж, ирээдүйн төлөв байдлын тухай санал бодлоо солилцлоо.

Мөн тус форумын үеэр Голомт банкны санхүүгийн мэргэжилтнүүд дэлхийн эдийн засаг хийгээд алтны зах зээлийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар судалгаа, мэдээллийг өгч, эрсдэлээс хамгаалах арга хэрэгслүүдийг танилцуулсан нь оролцогчдын талархлыг хүлээсэн юм. Үүнээс гадна Голомт банкны зүгээс Аодэ, Хера Экуйпмент, Юбиксолюшн, Трансвест Монголиа зэрэг компаниудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, уул уурхайн салбарт чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр тэдний үйл ажиллагааг дэмжихээр боллоо.

GF-3
GF-6
GF-5
GF-3
GF-6
GF-5

Бид энэхүү арга хэмжээгээрээ дамжуулан салбартаа тэргүүлэгч, манлайлагчдыг нэг дор цуглуулан, уул уурхайн салбарыг цаашлаад улс орны эдийн засгийг хөгжүүлэх оновчтой шийдэл, боломжийг хамтдаа эрэлхийлэхийг зорилоо. Мөн оролцогч байгууллагуудад харилцан мэдээлэл, туршлагаа солилцох боломжийг олгосноор тэдний бизнесийн хамтын ажиллагаанд ч томоохон түлхэц болсон гэж найдаж байна.

Categories
мэдээ нийгэм

НОБГ: Гал гарч болзошгүй гурван зөрчил илрүүлж, аюулгүй байдлыг хангав || DNN.mn

Нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр ой, хээрийн болон өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн ногоон бүсэд эргүүл, хяналтын үүрэг гүйцэтгэж байна. Эргүүл, хяналтын бүрэлдэхүүн өнгөрсөн долоо хоногт нийслэлийн ногоон бүсийн 126 чиглэлд үүрэг гүйцэтгэхдээ гал түймэр гарч болзошгүй гурван зөрчил илрүүлэн, зөрчлийг газар дээр нь арилгууллаа. Мөн есөн удаагийн шар өвс шатсан дуудлагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, галыг унтрааж ажиллав.

Түүнчлэн давхардсан тоогоор нийт 1309 алба хаагч, 392 автомашин, техник хэрэгсэлтэйгээр нийслэлийн ногоон бүсэд зорчсон 127 автомашин, 320 иргэн, 55 өрх, 10 хуулийн этгээдэд сэрэмжлүүлэг хүргэж, гарын авлага, санамж, сэрэмжлүүлэг материалыг тараалаа. Эргүүл, хяналтын арга хэмжээ үргэлжилж байна

Categories
гадаад мэдээ

Украинаас нүүлгэн шилжүүлсэн иргэд Румынд ирж байна || DNN.mn

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээлснээр бямба гарагийн байдлаар 580 мянга орчим хүн Румын руу зорчжээ.

Украины өмнөд нутгаас нүүлгэн шилжүүлсэн олон тооны хүмүүс усан онгоцоор тус улс руу очихын тулд гол гаталж байгаа аж. Румын улс Украины иргэдийг хүлээн авсан тоогоор Польшийн дараа хоёрдугаарт орж байна.

Мөн ням гарагт 100 гаруй хүн тээвэрлэсэн хөлөг онгоц Румыны зүүн өмнөд хэсэгт орших Исакчеа хотод иржээ. Одоогоор энэ хот Украины өмнөд нутгаас нүүлгэн шилжүүлэгсдийн бааз болоод байгаа юм. Нүүлгэн шилжүүлсэн хүмүүс Дунай мөрнийг гаталж ирсэн ба тэдний ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна. Тэднийг ирсний дараа сайн дурын ажилтнууд хоол, ундаар хангажээ.

Украины өмнөд хэсгийн Херсон хотоос хоёр хүүхдийн хамт дүрвэсэн 34 настай эмэгтэй, “Бямба гарагаас хойш дэлгүүрийн лангуун дээр хоол байхгүй. Хот хүмүүнлэгийн хямралтай тулгарч байна” гэжээ. Тэрбээр Херсоныг Мариуполь шиг болно гэж бодож байгаагаа ч хэлсэн байна.

НҮБ-ын Хүүхдийн сан Украины 7,5 сая хүн амын талаас илүү хувь болох 4,3 сая хүүхэд гэр орноо орхин дүрвэсэн гэж өнгөрөгч 7 хоногт мэдэгдсэн. НҮБ-ын хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Кэтрин Рассел “Хүүхдийн аюулгүй байдал, сайн сайхан байдал, зайлшгүй үйлчилгээний хүртээмж зэрэг нь аюулд өртөж байна. Хүүхдүүдийн энх тайван, хамгаалалтыг яаралтай хангахын тулд нэн даруй гал зогсоох шаардлагатай байна” гэж гэлээ.

Үүнтэй зэрэгцэн Украины өмнөд хэсэгт Оросын арми довтолгоогоо эрчимжүүлж байгаа учраас Украинчууд хөрш Молдавын хилийг давсаар байна.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээлснээр сүүлийн нэг сарын хугацаанд 370 мянга гаруй хүн Молдав руу зорчжээ. Энэ нь Молдавын хүн амын бараг 15 орчим хувьтай тэнцэж байгаа юм.

НҮБ-ын агентлагууд болон төрийн бус байгууллагууд хилийн ойролцоо тусламжийн цэгүүдийг байгуулж, нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг халуун хоол, ундаагаар хангаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

БНХАУ-ын эрчим хүчний нүүрсний нийлүүлэлт тасалдаж байна

БНХАУ-д COVID-19-ийн халдварын тархалт өндөр байгаатай холбоотойгоор тус улсын эрчим хүчний нүүрсний нийлүүлэлт саарч байна.

Тодруулбал: БНХАУ-ын Засгийн газар халдварын тархалтыг хумих зорилгоор Таншань, Хэбэй дэх зарим төмөр замын өртөөний үйл ажиллагааг зогсоожээ. Мөн төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд саатсаныг “SXCoal” мэдээлж байна.

Нийлүүлэлт тасалдаж байгаа энэ үед БНХАУ-д эрчим хүчний нүүрсний үнэ өсөж байна. Энэ сарын эцсээр тээвэрлэлт хэвийн үргэлжлэх төлөвтэй байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд хашаа, хайс барихыг зөвшөөрсөн 16 төрлийн байгууллагын жагсаалт || DNN.mn

Нийслэлд хашаа, хайс барихыг зөвшөөрсөн 16 төрлийн байгууллагын жагсаалт байдаг бөгөөд тус жагсаалтад багтаагүй барилга хашаа барих эрхгүй. Тэгвэл өнөөдрийн байдлаар бага тойрууд жагсаалтад байхгүй 1779 хашаа, хайс бий хэмээн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээллээ.

Оны эхнээс нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тус хуулиар нийслэл хотын иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, дэд бүтцээр хангагдах эрхээ эрх бүхий байгууллагуудаас шаардах эрхтэй болсон юм.

Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламж, гарааш зэргийг буулгах ажлыг нийслэл өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Тэгвэл өдгөө энэ ажлын хүрээг тэлж, Улаанбаатар хотыг зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайснаас чөлөөлж эхэлсэн билээ.