Categories
мэдээ нийгэм

Оюутан цэргийн бүртгэл бүртгүүлэх заавар || Dnn.mn

Оюутан цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Бүртгэлийг цахимаар буюу “e-Mongolia” системээр гуравдугаар сарын 1-10-ны өдөр явуулна. Бүртгүүлэх оюутнууд:

  • 18 насанд хүрсэн нэгдүгээр курсийн суралцагч байх,
  • Кредит үнэлгээ нь 2.8-аас дээш,
  • Сургуульдаа өргөдөл гаргахгүйгээр E-Mongolia сайтад хандаж өөрсдөө бүртгүүлэх юм байна.

Цар тахалтай холбоотойгоор тус хөтөлбөр хоёр жил завсардсан. Үүнтэй холбоотойгоор 2 болон 3 дугаар курст суралцаж буй хүүхдүүд энэ жил хамрагдах боломжгүй юм байна. Оюутан цэрэг сургалтад хамрагдсан хүүхэд дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгддэг аж.

Бүртгүүлэх зааврыг бичлэгээс үзэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Экологийн цагдаагийн албанд 168 сая төгрөгийн тоног төхөөрөлж хандивлав || Dnn.mn

Лондонгийн амьтан судлалын ийгэмлэгийн Монгол дахь салбараас Экологийн цагдаагийн албаны чадавхийг бэхжүүлэх ажлын хүрээнд 168 сая төгрөгийн үнэ бүхий техник тоног төхөөрөмжийг Экологийн цагдаагийн албанд гардууллаа. Тус салбарын захирал У.Тунгалаг энэ үеэр “Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгээс Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албатай хамтран “Экологийн цагдаагийн алба дэлхийн жишгээр ажиллаж нутгийн иргэдтэй түншлэх нь” төслийг 2021 -2024 оны хооронд хамтран хэрэгжүүлж байна.

Тус төслийг Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Байгаль орчин, хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Зэрлэг амьтны хууль бус худалдаатай тэмцэх сангаас санхүүжүүлдэг. Манай төслийн зорилго бол Экологийн цагдаагийн албанд дэлхийн стандарт туршлагыг нэвтрүүлж орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах юм. Энэ хүрээнд бид Англиас 2 судлаач урьж авчиран, Экологийн цагдаагийн албанд 7 хоног ажиллуулж, зөвлөмж гаргуулсан. Өнөөдөр Экологийн цагдаагийн албанд дээж хадгалах хөргүүрийн контайнер, зөөврийн компьютерүүд, өдөр шөнийн дуран, дрон, зургийн аппарат, принтер мөн ухаалаг утаснуудыг хүлээлгэж өгсөн. Тоног төхөөрөмжийг ашиглах сургалтыг манай мэргэжилтнүүд холбогдох байцаагч нарт хийсэн. Бидний хувьд энэ төслийн хүрээнд Экологийн цагдаагийн албыг дэлхийн жишигт хүргэх ажлыг эхлүүлээд байна” хэмээсэн юм.

Categories
мэдээ нийгэм

ДАШТ-нээс медаль хүртсэн тамирчид эх орондоо ирлээ || Dnn.mn

Пара байт харвааны ДАШТ-ний эмэгтэй багийн төрөлд хүрэл медаль хүртсэн Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар өнөөдөр /2022.03.01/ эх орондоо ирлээ.

Тамирчдыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монголын байт харвааны холбоо, Монголын Паралимпийн холбоо, тамирчдын ар гэрийн төлөөллүүд угтан авч, баяр хүргэлээ.

Эмэгтэй багийн тэмцээнд Монгол Улсын баг урьдчилсан харвааны дүнгээр 1043 оноогоор тавдугаар байранд орж 1/4 шигшээ харваанд Туркийн багийг 5:4 харьцаагаар ялсан. Улмаар хагас шигшээ харваанд ОХУ-ын багт 6:0 харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө Энэтхэгийн багтай харваж 5:1 харьцаагаар ялсан байна. Багийн дасгалжуулагчаар Б.Золбоо ажиллажээ.

Categories
мэдээ цаг-үе

Ихэнх нутгаар салхи шуургатай байна || Dnn.mn

Маргааш Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар, 3-нд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

2022 оны 3 дугаар сарын 3-7-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 3-нд нутгийн хойд, 4-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 5, 6-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Categories
мэдээ нийгэм

Турк: Хар тэнгисийн хоолойгоор байлдааны хөлөг онгоц нэвтрүүлэхгүй || Dnn.mn

Турк улс байлдааны хөлөг онгоцуудыг Хар тэнгисийн хоолойгоор нэвтрүүлэхгүй байх бодлого барьж байна гэдгийг Туркийн Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушоглу мэдэгджээ. Түүний мэдэгдлийг Анадолу агентлаг иш татан “Турк улс далайн эргийн болон далайн эргийн бус бүх улс орнуудын байлдааны хөлөг онгоцыг тус хоолойгоор нэвтрүүлэхгүй. Энд Монтрегийн конвенцийг Монтрё-гийн Конвенцийг хэрэгжүүлж, түүнийг дагаж мөрдөнө гэдгээ анхааруулсан” тухай мэдээлжээ.

Мөн “Сабах” хэвлэл Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы “Орос-Украины хямралыг даамжруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Турк улс Хар тэнгисийн хоолойд Монтрё-гийн Конвенцид заасан эрх мэдлээ ашиглана” гэсэн үгийг нийтэлжээ. Анкара Орос, Украины аль алинаас нь нүүр буруулахыг хүсэхгүй байгааг онцлоод, хоёр орны өнөөгийн нөхцөл байдлыг Турк амжилттай даван туулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Монтрёгийн конвенцийн 2 дахь заалтад “Аль ч улсын хөлөг онгоц хоолойгоор өдөр, шөнийн аль ч цагт, ямар ч дүрэм журамд захирагдахгүйгээр ямар ч төрлийн ачаатай зорчиж болно” хэмээн заасан байдаг. Уг конвенцийн дагуу Турк хэрэв дайн зарлавал бусад орны хөлөг онгоцыг шөнөөр зөвхөн тодорхой чиглэлд хоолойгоор нэвтрүүлэх үүрэгтэй хүлээсэн байдаг.

Харин Турк дайн зарлаагүй ч “дайны ирмэг дээр ирвэл” өдөр, шөнийн алинд ч бүх хөлөг онгоцыг тодорхой чиглэлээр нэвтрүүлэх ёстой ажээ. Тайван цагт Турк аль ч орны хөлөг онгоцыг том жижиг ялгаагүй хоолойгоор нэвтрүүлэх үүрэгтэй. Харин дайн зарласан тохиолдолд Турк хоолойг бүхэлд нь хааж болох эрх эдэлдэг юм.

Categories
гадаад мэдээ

БНСУ-ын экспортын хэмжээ хоёрдугаар сард 20.6 хувиар өсчээ || Dnn.mn

Дэлхийн эдийн засаг сэргэж байгаатай холбоотойгоор чип, автомашин болон бусад голлох салбарын бүтээгдэхүүнүүдийн гадаад худалдаа нэмэгдсэнээр БНСУ-ын экспорт 2 дугаар сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.6 хувиар өссөн байна.

БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамнаас гаргасан урьдчилсан статистик мэдээгээр, өнгөрсөн сард гаалийн бүрдүүлэлт хийсэн гадаад худалдааны хэмжээ 53.91 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тус улсын гадаад худалдаа өнгөрсөн оны мөн үед 44.71 тэрбум ам.доллар байжээ. Импортын хувьд дэлхийн эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалан 25.1 хувиар өсч 53.07 тэрбум ам.долларт хүрчээ.

Дубайн газрын тосны үнэ өнгөрсөн 2 дугаар сард 94.1 ам.долларт хүрч өнгөрсөн оны 60.89 ам.доллароос 50 гаруй хувиар өсжээ. БНСУ-ын хувьд эрчим хүчнийхээ ихэнх хэрэгцээг импортоор хангадаг байна.

Гэсэн хэдий ч импортын өсөлтийг үл харгалзан тус улс өнгөрсөн сард 840 сая ам.долларын гадаад худалдааны ашигтай гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Супер элит үрийг 2023 оноос нийлүүлнэ || DNN.mn

Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтэд 2023 оноос улаанбуудайн супер элит үрийг аж ахуйн нэгжүүдэд нийлүүлнэ.

Мөн хүн амын хүнсний гол нэр төрлийн бараанд цагаан буудайн эзлэх хувь жилээс жилд нэмэгдэж байгаа тул манай орны байгаль, цаг уурын онцлогт тохирсон цагаан буудайн сортыг гаргаж авахаар ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилттэй холбогдуулан уулзалт хийв || DNN.mn

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал өнөөдөр (2022.03.01) Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан “BINANCE” буюу дэлхийн томоохон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн төлөөлтэй уулзаж, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж, 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа баталсан. Хууль 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр болж, хэрэгжиж байна.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хуулийг дагалдан найман журам батлах ёстой бөгөөд журмуудыг Санхүүгийн зохицуулах хороо боловсруулж буй талаар болон хуулийг англи хэл дээр орчуулж, олон нийтэд, олон улсад таниулах ажил хийгдэж буйг дурдаад хуулийн гол зохицуулалтын талаар танилцуулав.

Тэрбээр виртуал хөрөнгийн үйлчилгээ нь технологийн дэвшлийг ашиглаж, бага зардалтайгаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх давуу талтай ч койн, токенуудыг арилжаалах үйл явц нь маш богино хугацаанд, өндөр үнийн дүнтэйгээр явагдаж байгаагаас энэхүү үйл явцыг дагасан цахим гэмт хэрэгт иргэд, хөрөнгө оруулагчид хохирох, цаашлаад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт холбогдох өндөр эрсдэлтэй тул тусгайлсан эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байсан талаар тэмдэглэсэн.

Уулзалтаар мөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор харилцан санал солилцлоо. Уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн болон холбогдох албан тушаалтнууд оролцож, байгуулллагын төлөөлөгчдийн асуусан асуултад хариулт өглөө. Мөн Инновац, цахим бодлогын байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Харилцан хүндэтгэе” үндэсний аяныг эхлүүлжээ

Өнөөдөр Жендэрийн үндэсний хорооноос Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аяныг гуравдугаар сарын нэгний өдрөөс дөрөвдүгээр сарын нэгний өдрийг дуусталх хүртэл нэг сарын хугацаатайгаар зохион байгуулахаар болжээ.

Энэхүү аяны зорилго нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.10 дахь хэсэгт заасан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах терийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчилан таниулах, жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачлагыг түгээн дэлгэрүүлэх, эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд тулгарч буй тэгш эрх зөрчигдөж байгаа асуудлуудыг хөндөн хэлэлцүүлж, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг нь тодорхойлон хэрэгжүүлэх, терийн байгууллагуудад хүргэх, ухуулга нелееллийн ажлыг өрнүүлэхэд чиглэж байна. Энэ удаагийн “Харилцан хүндэтгэе” аяныг Хайраа хайрлая, Хандлагаа өөрчлөе, Хамтдаа үлгэрлье уриатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд, жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан нь эрэгтэй, эмэгтэй хүнд ялгаагүй бий. Хохирогчид нь еерийгее хамгаалах чадваргүй хүүхэд, эмэгтэйчүүд ихэвчлэн байдаг нь судалгаагаар нотлогддог ч, эрэгтэйчүүд мөн хохирогч байх нь нэлээдгүй бий. Иймд эрэгтэйчүүдэд чиглэсэн аяныг эмэгтэйчүүд бидэнд хамааралгүй сэдэв хэмээн анхаарахгүй үлдэх, эмэгтэйчүүдэд чиглэсэн аян зохион байгуулахаар эрэгтэйчүүд бидэнд хамааралгүй сэдэв хэмээн орхих зэргээр хязгаарлагдаж байсан туршлагад үндэслэн Жендэрийн Үндэсний Хорооноос харилцан хүндэтгэлтэй байя, гэр бүл, хүний эрхийн асуудал эрэгтэй, эмэгтэй хүн бүрийн асуудал юм гэдэг агуулгаар энэ удаад хамтад нь зохион байгуулж буйгаараа онцлогтой аж.

    Тус аяны тухай хэвлэлийн бага хурлын үеэр Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Швейцарын хөгжлийн агенлагийн дарга Др.Стефани Бурри, НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч, Тэргүүний үүрэг гүйцэтгэгч Л.Оюунаа нар үг хэлж, уриалга гаргасан байна.

    Жендерийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр

    “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд Жендэрийн Үндэсний хороо жил бүр нөлөөллийн ажлыг хийж хэрэгжүүлдэг. Нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эерэг дүрүүдийг бий болгох жендэрт суурилсан хүчирхийлэл, жендэрийн ялгаварлан гадуурхалтыг зогсоох чиглэлд, ялангуяа гэр бүлийн хүчирхийллийг таслах чиглэлд сүүлийн 4-5 жил дараалан төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Энэ ажилд Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэг хамгийн чухал байсныг онцлож хэлмээр байна. Мөн НҮБ-ын Хүн амын сан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдсан энэ 10 жилийн хугацаанд тасралтгүй хамтран ажиллаж байгаа Та бүхэнд талархалаа илэрхийлье. Энэ бүх нөлөөллийн үйл ажиллагааг төрийн байгууллагууд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд үргэлж дэмжиж ажилладагт мөн талархаж байгаагаа илэрхийлье. Энэ жилийн хувьд бидний ярьж заншсанаар мартын 8-ний өдрийг монгол цэргийн өдөртэй хослуулан “Харилцан хүндэтгэе” аяныг энэ 3 сарын турш өрнүүлэх гэж байна. Энэ хүрээнд яг одоо цаг үед нийгэмд үнэхээр анхаарах шаардлагатай байгаа тодорхой асуудлуудыг хөндөж, мөн хийгдсэн байгаа судалгаанд үндэслэн хэлэлцүүлгүүдийг өрнүүлэх гэж байна. Хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе гэсэн уриалга доор зохион байгуулах гэж байгаа энэ аянд нэгдэж, жендэрийн хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхалтаас ангижрах нийгмийн сэтгэлгээг бий болгоход хувь хүн, иргэн бүрийг уриалж байна. Үүнд та бүхний хамтын ажиллагаа, оролцоо маш чухал юм.

    Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри

    Жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудал нь дэлхий дахинд, Швейцарт, Монголд улсад ч нэн тэргүүнд тавигдаж байгаа асуудал. Энэ асуудал нь олон жилийн туршид хөгжлийн хамтын ажиллагааны хувьд чухал байсан хэрнээ, харамсалтай нь, Швейцар орны хувьд ч, өнөө хүртэл тулгамдсан асуудал хэвээрээ л байна.

    Энэ жилийн аян нь Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг Монгол Цэргийн өдөр буюу албан бусаар хэлж заншсанаар Эрчүүдийн баяртай хослуулж олон талт арга хэмжээ зохион байгуулж байгаараа өвөрмөц юм. Монгол Улсын иргэд та бүхэндээ баяр хүргэмээр байна, учир нь манай Швейцар улсад Эрчүүдэд зориулсан тусгай баяр, тэмдэглэлт өдөр одоог хүртэл байдаггүй. Жендэрийн тэгш бус байдал нь тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлт болон ядуурлыг бууруулахад хамгийн том сад тотгор мөн гэдэгт би итгэлтэй байна. Иймээс, эрэгтэйчүүд эмэгтэйчүүд өөрсдийн нөөц бололцоо, эрдэм ухаанаа тэгш эрхтэйгээр гэрэл гэгээтэй ирээдүйд нэмэрлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө Швейцар улсаас дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг. Үүний төлөө бүгд хамтарч ажиллая! Эрэгтэй эмэгтэйчүүд мөрөөдлөө биелүүлэх тэгш эрх, боломжоор хангагдсан байх ёстой. Дэлхийн бусад орны мэдээлэл баримтаас харахад Бэлгийн болон ЖСХ –ийн хохирогч нь ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд байна. Хүчирхийлэлд өртөх нь тэдний бие мах бодь, сэтгэл зүйн асар их гамшигт үр дагавартай байдаг. Монгол Улс нь ЖСХ, ГБХ тэмцэх үндэсний чадавх, тогтолцоог бэхжүүлэх тал дээр олон талт арга хэмжээ аван ажиллаж байна. Үүнд ШХА нь НҮБ ын ХАС-тай хамтран ЗГ, иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжин ажиллаж бйана. Тодорхойлбол, нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, хохирогчдыг хамгаалах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мөн нэн тэргүүнд хөвгүүд болон эрэгтэйчүүдтэй илүү тулж ажиллахад анхаарлаа хандуулан ажиллаж байна. ЖСХ Тэмцэх төслийн хүрээнд бид хамтаар олон том үр дүнд хүрсэн хэдий ч энэ чиглэлээрх ажил дуусах болоогүй л байна. Иймээс бид дуу хоолой, хүчин чармайлтаа нэгтгэх хэрэгтэй байна. Тэмдэглэлт өдрүүд болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол Цэргийн өдрийг нэгтгэсэн онцлог бүхий 2022 оны аяныг зохион байгуулах энэхүү санаачлагыг гарган хэрэгжүүлж буй Жендэрийн Үндэсний хороонд ШХА-ийн зүгээс баяр хүргэе!

    Жендэрийн эрх тэгш байдал нь зөвхөн охид, эмэгтэйчүүд бус хөвгүүд, эрэгтэйчүүдэд ч хамааралтай. Мөн нийгэм дэх үүрэг оролцоо, эрх мэдлийн харьцаа, зан үйл хандлагыг тодорхойлох чиг хадлагын суурь нь хүүхэд насанд тавигдаж байдаг шүү дээ. Жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих нь шударга, ногоон, хөгжингүй, хэний ч орхихгүй, тэгш оролцооог хангасан нийгмийг цогцлооход онцгой хувь нэмэртэй. Үүнд юу чухал вэ гэвэл, бүхий л нийгэм, тогтолцоонд, охид, хөвгүүд, эрэгтэй, эмэгтэйчүүдийг эрх тэгш байдлын төлөө сэтгэлгээ, зан үйл, хандлага болон үйлдлийг өөрчлөх нь чухал шүү. Үүний тулд бие биенээсээ суралцъя, гэрэлт ирээдүйн төлөө бүгд хамтарч ажиллая. Ингээд, зохион байгуулагч нар болон түнш байгууллагууддаа энэхүү аяны арга хэмжээнүүд болон бусад бүхий үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөе.

    Аяны хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулна. Үүнд:

    • “Хүндлэл дүүрэн гэр бүл” танин мэдэхүйн нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд хүргэнэ. (МҮОНТ-ээр 2022.03.08, 2022.03.18-ны өдрүүдэд хүлээн авч үзэх боломжтой)
    • “Эрэгтэйчүүдийн манлайлал, тулгамдаж буй тодорхой асуудал” телевизийн хэлэлцүүлгийг зохион байгуулна. (Ийгл телевизээр 2022.03.17-ны өдөр хүлээн авч үзэх боломжтой.
    • “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо-Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр төлөвлөлт” сэдвээр подкастыг хүргэнэ. Дэлхийн Монголчууд MGL радио (2022.03.05-ны 17:30 цагт)
    • “Эрэгтэйчүүдийн нийгэмд тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замуудын тухай” подкастыг хүргэнэ. Ийгл Радио 91.1-Eagle.mn, Uyanga’s (2022.03.17-17:30)
    • “Эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж буй тодорхой асуудлаар” үндэсний хэмжээний цахим хэлэлцүүлгийг өрнүүлнэ. 2022.03.04 өдөр 10:00-13:00 цагт
    • Join Zoom Meeting https://unfpa.zoom.us/j/83090555471 хаягаар нэвтрэн орох боломжтой.
    • Эерэг зан үйл, хандлагыг түгээх, уриалах агуулгатай 4 төрлийн цахим постер, 2 төрлийн ТВ шторк, өсвөр насныханд зориулсан жендэрийн хэвшмэл ойлголтыг халах, эцэг, эхчүүдэд зөв байхыг уриалсан комик дүр төрх бүхий постеруудыг бэлтгэн, хүргэнэ.
    • ЖҮХ-ны Салбар зөвлөл, Салбар хороодыг аянд уриалж, аяныг хамтдаа өргөн хүрээнд үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, чиглэл хүргүүлж, арга зүйгээр ханган ажиллана.

    Хэвлэлийн хуралд Төрийн байгууллагууд, Яамд, Олон улсын донор байгууллагууд, Хүний эрхийн болон эрэгтэй, эмэгтэйчүүдийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд, ЦЕГ, цагдаагийн байгууллагууд, орон нутгийн болон үндэсний хэмжээний хэвлэл мэдээллийн байгууллагуудын 99 хүн оролцсон байна. Аяны талаарх мэдээллийг www.ncge.gov.mn цахим хуудас болон ЖҮХАА-ны Хэвлэл мэдээллийн баг 70071117 дугаараар холбогдон авах боломжтой аж.

    Categories
    мэдээ нийгэм

    Канад ОХУ-ын газрын тос худалдаж авахгүй анхны улс боллоо || Dnn.mn

    Канад улс Оросын газрын тосыг худалдан авахаа зогсоосон Барууны анхны орон боллоо хэмээн тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдлээ. Тодруулбал, ОХУ-аас Канад руу импортлох газрын тосны эзлэх хувь ойролцоогоор нэг хувьтай байна.

    Канад өмнө нь Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа”-ны улмаас ОХУ-ын эсрэг тавьсан “Их долоо”-гийн хоригт нэгдэн орсон улс.

    Оросын газрын тосны импортыг зогсоогоод зогсохгүй Украинд танк эсэргүүцэх зэр зэвсэг, орчин үеийн техник хэрэгслүүдийг нийлүүлнэ хэмээснийг “Рёйтерз” /Reuters/ агентлаг мэдээлсэн байна.

    “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон түүний ОЛИГАРХИУДАД ихээхэн ашиг орлого өгдөг түүхий газрын тосны үйлдвэрийн бүх импортыг хориглох хүсэлтэй байгаагаа бид мэдэгдэж байна” хэмээн Трюдо Оттавад хотноо болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд мэдэгдлээ. Мөн Украины “Оросын цэргийн эсрэг баатарлаг хамгаалалт”-ыг Канад улс бүрэн дэмжинэ гэдгээ ч нэмж онцоллоо.

    Канад улс өөрөө дэлхийн хамгийн том газрын тос экспортлогчдын нэг бөгөөд тус улсын хувьд Оросоос импортлох газрын тосны эзлэх хувь нь нэг хувиас ч бага байдаг. 2020-2021 онд Канад улс ОХУ-аас түүхий газрын тос огт худалдаж аваагүй. Зөвхөн газрын тосны бүтээгдэхүүн л импортолжээ.

    (Эх сурвалж: Forbes)