Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын 605 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ || DNN.mn

2022 онд нийслэлд улс, нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих 605 төсөл, арга хэмжээ батлагдсан. Үүнээс 576 төсөл, арга хэмжээний эрхийг шилжүүлж, 21-ийнх нь эрх шилжүүлэх ажил бэлтгэл шатандаа яваа юм. Эрх шилжүүлэх үйл явц 96.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд өмнөх долоо хоногоос 5.7 хувиар өссөн дүн гарчээ. Захирамж гарч, эрх шилжсэн 576 төсөл, арга хэмжээний 119 нь он дамжин хэрэгжиж буй.

Нийт хөрөнгө оруулалтын ажлуудаас 303 төсөл нь нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих юм. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжих 139, орон нутгийн сангийн хөрөнгөөр хийх 78, улсын төсвөөр хэрэгжих 85 төсөл, арга хэмжээ байна. 2022 онд шинээр тендер зарлан хийж, хэрэгжүүлэх ажлаас 115 ажлын тендер зарлагдаагүй, баримт бичиг боловсруулах шатандаа байгаа гэв. Улсын төсвийн хөрөнгөөр хийх ажлын 69.8 хувийнх нь тендерийг зарлаад байгаа бол нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийх ажлын 74.1 хувь, замын сангийн хөрөнгөөр хийгдэх ажлынх 90.6 хувь, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын 61.9 хувийнх нь сонгон шалгаруулалтыг зарлаад байна. Сонгон шалгаруулалт зарлагдсан төслүүдийн 12 ажлын гэрээг байгуулж, бусад нь үнэлгээ хийх болон тендерийн материал хүлээн авах зэрэг шатандаа байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

​Олимпийн гүүр, Налайхын явган хүний гарцын ажлыг зургадугаар сарын 30 гэхэд дуусгана || DNN.mn

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Энэ жилийн хувьд гадаад нөхцөл байдлаас шалтгаалсан хүндрэл биднийг тойрохгүй, дайрах нь тодорхой боллоо. Өнгөрсөн хоёр жилийн турш цар тахлын амаргүй нөхцөлд ажиллаж ирсэн бол энэ жилийн хувьд БНХАУ-ын дотоодод ковид дахин сэргэж байгаа болон ОХУ, Украины цэрэг дайны нөхцөлтэй холбоотойгоор бэрхшээл учрах нь тодорхой байна. Дэлхийн захуудын ханш маш савлагаатай байна. Хоёр хөршийн нөхцөл байдал биднээс шалтгаалахгүй байгаа хэдий ч улсын ажил, нийслэлийн хөрөнгө оруулалт тасалдах ёсгүй. Одоо бидэнд цаг хугацаа алтнаас үнэтэй. 2022 он бол хамгийн чухал он. Тэр дундаа энэ оны дөрөв, тавдугаар сар маш хариуцлагатай сар шүү. Улаанбаатар хот эдэлбэр газар, автомашин, үл хөдлөх хөрөнгөө тоолж, өөрсдөө бүртгэдэг, татвар хураамжийг нь авдаг, биржийн үйл ажиллагааг ч өөрсдөө явуулдаг болох хэрэгтэй байна. Ингэж цэгцлэхгүй бол Улаанбаатар хот эзэнгүй айл шиг байна.

Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагуудаа торгох, шийтгэх, зогсоох биш, үйл ажиллагаа явуулах, орлого олох боломж, нөхцөлөөр бүрэн дүүрэн хангах хэрэгтэй” хэмээн өгүүлээд дараах үүрэг даалгаврыг холбогдох алба, агентлагийн дарга нарт өглөө.

-Олимпын гүүрийн явган замын ажил болоод Налайхын замын явган хүний гарцын ажлыг зургадугаар сарын 30-н гэхэд бүрэн дуусгах

-2022 онд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, замын сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажлуудын худалдан авах ажиллагаа, тендерийн ажлуудыг эрс эрчимжүүлэх

-Мэргэжлийн байгууллагууд хоорондын уялдаа холбоог сайжруулж, тулгамдсан асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, хяналтыг бүхий л шатанд сайжруулах

-Худалдан авах ажиллагааны цахим системд цаг тухайд нь ажлаа тайлагнаж, хугацаанд нь тайлагнаагүй удирдах албан тушаалтан, албан хаагчид хариуцлага тооцохыг үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Төлбөрийн тэнцэл I сард 340.9 сая долларын алдагдалтай гарчээ || DNN.mn

Үндэсний статистикийн хороос мэдээлснээр, төлбөрийн тэнцэл энэ оны нэгдүгээр сард 340.9 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 180.2 сая ам.доллараар нэмэгдсэн бол төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 402.7 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Энэ алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 350.7 (7.7 дахин) сая ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Үүнд бараа худалдааны алдагдал 251.5 сая, анхдагч орлогын алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 60.8 сая ам.доллараар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Үйлчилгээний худалдааны орлого энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 52 сая, зарлага 170.2 сая ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеийнхээс 9 сая ам.доллараар багасч, зарлага 33.9 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Үйлчилгээний худалдааны алдагдал нэгдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 42.9 сая ам.доллараар нэмэгдэж, 118.2 сая ам.доллар болжээ.

Хөрөнгийн данс энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 6.1 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 3.4 сая ам.доллараар багассан байна. Санхүүгийн дансны тэнцэл мөн сард 73.1 сая ам.долларын алдагдалтай байсан бол энэ оны нэгдүгээр сард, өмнөх оны мөн үеийнхээс 179.4 сая ам.доллараар нэмэгдэж, 106.2 сая ам.долларын ашигтай гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн үед нийслэлд цугларах 182 түр талбай || DNN.mn

Нийслэлийн Онцгой байдлын газраас Хот байгуулалт, хөгжлийн газрын томилгоот бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгаж, иж бүрэн сургуулийг өнөөдөр зохион байгуулав. Тус үзлэг, сургууль нь болзошгүй гамшгийн аюулаас хүн ам, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг сургах, харилцан хамтын ажиллагааг хангах зорилготой юм.

Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Нийслэлийн Засаг даргын 2022 оны A/59 тоот захирамжийн дагуу түр орон байраар хангах албанд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг хийж байна. Гамшгийн үед түр орон байраар хангах алба Хот байгуулалт, хөгжлийн газарт бий. Мөн Нийслэлийн Орон сууцны корпораци ХК, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Боловсролын газар зэрэг дөрвөн байгууллага хамтарч ажилладаг. Гамшиг тохиолдсон үед иргэд нэн тэргүүнд түр цугларах талбайд цуглах ёстой. Үүний дараа түр хоргодох орон байраар хангах, иргэдийг гамшгийн эрсдлээс авран хамгаалахад Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтарч, НЗДТГ-ын харьяа байгууллагууд өөрийн чиг үүргийн дагуу оролцдог” хэмээн ярилаа.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга бөгөөд Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар “Энэхүү бэлэн байдлын үзлэгээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн хүрээнд хяналт, үзлэгийг хийнэ. Түүнчлэн ерөнхий боловсролын 34, 75 дугаар сургуульд түр орон байрны үзлэг хийж, бэлэн байдлын үзлэгийн дүнг гаргах юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд газар хөдлөлтийн гамшиг болсон тохиолдолд цугларах 182 түр талбай байна. Эдгээр талбайг томилгоожуулснаас гадна түр орон байраар ашиглах боломжтой объектуудыг судалж байна. Аливаа гамшиг болоход арга хэмжээ авах мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллага бэлэн байдлаа хэрхэн хангаж байгааг шалган, тухайн үзлэгийг хийж байна” гэлээ.

Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилга байгууламжийн чанарын хэлтсийн дарга Н.Тамир “Тус албаны гамшгийн төлөвлөгөө, албан хаагч бүрийн гамшгийн үед хэрэглэх үүргэвч, дотор нь байх ёстой 15 эд зүйлийг Нийслэлийн Онцгой байдлын газраас шалгаж байна. Түр орон байраар сургууль, цэцэрлэг, аялал жуулчлал, зочид буудал зэрэг дөрвөн төрлийн 631 байгууламжийг сонгон авсан. Эдгээр барилгыг түр орон байрны стандарт, норм дүрэмтэй болсны дараа түр орон байрны тоог эцэслэн гаргаж, НИТХ-аар эсвэл Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулдаг” хэмээв

Categories
мэдээ эдийн-засаг

959.2 тэрбум төгрөгийн 29 чанаргүй зээлийг шүүхэд шилжүүлжээ || DNN.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж буй Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, түүнд хийсэн хяналт шалгалтын талаарх ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Хөгжлийн банкны санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрт УИХ-ын ажлын хэсгээс хийсэн шалгалтын тайланг танилцуулсан юм.

Б.Баттөмөр гишүүн хэлэхдээ “Хөгжлийн банкинд нийтдээ 10 гаруй удаа хяналт шалгалт хийгдэж байсан ч зөрчил дутагдал арилахгүй хэвээр байна. Гэрээний дагуу эргэж төлөгдөх ёстой зээл нь 707.8 тэрбум төгрөг байгаа. УИХ-ын Ажлын хэсгээс явуулсан шалгалтын үр дүнд Чингис, Самурай, Евро бонд болон бусад эх үүсвэрээс 2012-2016 онд санхүүжилт авсан зөрчилтэй зээлдэгчдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах чиглэл өгсөн. Нийт 959.2 тэрбум төгрөгийн 29 чанаргүй зээлийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэрээр эргэн төлүүлэхээр буюу

-ТОСК

-QSC

-Инсада Инстерн

-Ган хүдэр орд

-Дэд бүтэц инженеринг

-Мон Лаа

-Эрд хул

-Болор шүр гэсэн компаниудыг шүүхэд шилжүүлсэн. Хөгжлийн банк нь арилжааны банк санхүүжүүлэх боломжтой төсөлд зээл олгосныг зогсоож, томоохон төслүүдийг санхүүжүүлэх чиглэл өглөө. Өөрөөр хэлбэл, 20 тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнтэй зээлийн хүсэлтийг шийдвэрлэх чиглэл өгсөн. Үүнээс гадна ТУЗ-д өөрчлөлт оруулах, ТУЗ-ийн хараат бус дөрвөн гишүүнийг олон нийтээс нээлттэй сонгон шалгаруулж томилох чиглэл өглөө.

Нийт 3.206.5 тэрбум төгрөгийг нийт 74 зээлд олгосноос 1.747.3 тэрбум буюу 46 аж ахуйн нэгжийн зээлийг хуулийн байгууллагад шалгуулах ёстой гэсэн. Үүнээс 38 зээл буюу 1.177.4 тэрбумыг хуулийн байгууллагад шилжүүлсэн байна” хэмээлээ. Эдгээрээс анхан шатанд 10, магадлах шатанд 1, хяналтын шатанд 6, шийдвэр гүйцэтгэл дээр дөрвөн аж ахуйн нэгжийн зээлийн маргаан явж буй юм байна. Мөн АТГ-т 10, Эрүүгийн цагдаагийн газарт 3, Дүүргийн цагдаагийн газар 2 зээлийг шилжүүлжээ.

Үүний дараа Үндэсний аудитын газраас Хөгжлийн банкинд хийсэн аудитын тайланг танилцуулсан бөгөөд зар сурталчилгаа буюу банкны үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах чиглэлд хяналтгүй мөнгө зарцуулсан, банкны байр худалдан авахад 20 тэрбумыг зарцуулсан гэсэн дүгнэлт гарчээ. Гэтэл Хотын А бүсэд МУИС-ийн байр 14 тэрбумаар баригдсан байгаагаас дүгнэвэл зардал хэтэрсэн гэж үзсэн аж. Хэлэлцүүлгийн үеэр Хөгжлийн банкны өнөөгийн удирдлагууд мөн зээлийн эргэн төлөлт, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлэл өгөхдөө “Хөгжлийн банкны зээлийн асуудал яригдаж эхэлснээс хойш нийтдээ 136.2 тэрбумын эргэн төлөлт хийгдсэн. Хөгжлийн банкны зээл гарсан түүхийг харвал 2012 онд Ким Жан Жин захирлын үед 304 тэрбум, 2014-2015 он буюу Н.Мөнхбат захирлын үед 931 тэрбум, 2017-2018 онд Г.Батбаяр захирлын үед 536 тэрбум, Г.Амартүвшин захирлын үед 220 тэрбумын зээл тус тус гарсан. Эндээс хамгийн их чанаргүй зээл нь Н.Мөнхбат захирлын үед гарсан “Кью Эс Си”, “Хөтөл” ХХК-ийн 496.5 тэрбумын зээл бөгөөд ШШГЕГ, Засгийн газрын дэмжлэгтэйгээр төлүүлэх шийдвэр гаргасан. Мөн төрийн өмчит компаниудын авсан 762.6 тэрбумын зээлийг Засгийн газарт шилжүүлэх, бусад буюу 986 тэрбумыг шүүх хуулийн байгууллагатай хамтран төлүүлэх арга хэмжээ авна” гэсэн юм.

Сонсголын үеэр мөн зээл нь хэвийн төлөгдөж буй аж ахуйн нэгжийн төлөөлөл мэдээлэл өгсөн бөгөөд “Монцемент”, “Вестерн Холд” зэрэг компаниудын төлөөлөл мөн мэдээлэл өглөө. Монцемент компанийн хувьд 2005 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Хөгжлийн банкнаас зарласан зээлийн шалгуурт бүрэн нийцэж байсан учраас зээл авах хүсэлтээ хуулийн хүрээнд өгч шийдүүлжээ.

Гэвч цар тахлын хүнд хэцүү цаг үед хил хаагдсан, барилгын салбар зогсонги байдалд орсон зэргээс шалтгаалан эрсдэл учирсан ч өнөөдрийг хүртэл зээлээ хэвийн төлж ирсэн байна. Гэсэн ч тухайн үедээ 1800 төгрөгтэй тэнцэж байхад ам.доллароор авсан зээл нь ханшийн зөрүүнд илүү их нэмэгдэж, өнөөдрийг хүртэл нийтдээ 70 тэрбумыг ханшийн зөрүүнд төлжээ. Иймээс ханшийн зөрүү, цемент гаргахад ашигладаг чанартай нүүрсний өсөлт зэрэг тооцоолоогүй олон эрсдэл учирсныг хэлж байв. Харин баруун бүсийн цементийн зах зээлийг хангах төслийг хэрэгжүүлж буй “Вестерн холд” ХХК-ийн тухайд мөн л ханшийн зөрүү, хил гааль хаалттай байсан, ажиллах хүчин хомс зэрэг бэрхшээлээс үүдэн саад тулгарсан ч зээлээ өнөөдрийг хүртэл хэвийн төлж буйгаа дуулгав.

Баруун бүсийг цементээр хангах тус төсөл ашиглалтад орсноор

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг хямд үнэтэй цементээр хангах

-Баруун аймагт байрны үнэ хямдрах

-3000 ажлын байр бий болох

-ЖДҮ эрхлэгчид дагаад хөл дээрээ өндийх

-Тээвэрлэлтийн зардал буурч, шатахуун бензин хэмнэх

-Үндэсний инженер техникийн ажилтан бэлтгэх

-Хөдөө орон нутагт нарийн мэргэжлийн ажилтан бэлтгэх зэрэг олон давуу талтайг дуулгалаа. Тус үйлдвэр нь 2014 оноос эхлэн хүсэлт гаргаж, нийт хөрөнгө оруулалтынхаа 40 хувийг Хөгжлийн банкнаас хүссэн зээлээрээ бүрдүүлсэн гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

​Хөгжлийн банкинд 136.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ || DNN.mn

УИХ-ын нээлттэй сонсголын үеэр Хөгжлийн банкнаас зээлийн багцын мэдээллийг шинэчлэн, эргэн төлөлтийн мэдээллийг танилцууллаа.

Хөгжлийн банкны асуудлыг нийтэд нээлттэй мэдээлсэн 2022 оны нэгдүгээр 20-оос гуравдугаар сарын 29-ний хооронд нийт 136,159,356,235 /нэг зуун гучин зургаан тэрбум нэг зуун тавин есөн сая гурван зуун тавин зургаан мянга хоёр зуун гучин тав/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ.

Эргэн төлөлтийг зээлийн ангиллаар авч үзвэл, хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 22,115,665,739 төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 53,451,145,559 төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 32,998,251,794 төгрөг тус тус төлөгдөөд байна. Мөн 27,594,293,143 төгрөгийн зээлийн эргэн төлөлт бүрэн төлөгдөж, гүйлгээний данс хаагдсан байна.

Categories
гадаад мэдээ

Украинд 560 тэрбум ам.долларын хохирол учирчээ || DNN.mn

ОХУ-ын цэрэг Украин улс руу довтолсоноос хойших нэг сар гаруйн хугацаанд Украинд 560 гаруй тэрбум ам.долларын хохирол учирсан хэмээн тус улсын Засгийн газраас мэдэгдэв.

Украины Эдийн засгийн сайд Юлия Свириденкогийн мэдээлснээр, дайн эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Украин улсад дэд бүтцийн бүтээн байгуулалт болон эдийн засгийн өсөлтөө алдсан зэрэг нийт хохирлын хэмжээ 564.9 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Түүний хэлж буйгаар, дайны улмаас 8000 км зам, 10 сая кв.метр орон сууцны хороолол сүйджээ.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сүүлийн таван жил 553 хүн усны ослоор нас баржээ || DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд тохиолдож байгаа усны ослын тоо хохирлыг бууруулах, бага насны хүүхдүүдэд тавих эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяныг зохион байгуулж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн хуралд ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ, БШУЯ-ы Боловсролын ерөнхий газрын дарга Ж.Болормаа, Далайн Захиргааны усан замын тээврийн бүртгэл, хяналтын албаны ахлах мэргэжилтэн Т.Олонбаяр, МУЗН-ийн Сайн дурын идвэхтний төвийн зохицуулагч С.Намсрайжав нар оролцсон юм.

Сүүлийн таван жилийн тоон мэдээгээр усны ослоор 553 хүн амь насаа алдсаны 437 буюу 79,0 хувь нь том хүн, 124 буюу 22,4 хувь нь хүүхэд байна.

Усны ослоор амь насаа алдагсдын шалтгаан нөхцлийг нь судлан үзэхэд хүүхдээ хараа хяналтгүй орхисон, амралт зугаалгаар явах үедээ гол, нуурын усанд орсон, архидан согтуурсан, малчид үертэй болон ус ихтэй үед гарамгүй газраар гол гаталсан зэрэг шалтгаан 70 хувийг эзэлж байгаа юм.

Аяны хүрээнд гол, мөрөн, нуурын эрэг дагуу аялал жуулчлал, амралт, зугаалгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж, ахуйн нэгжүүдэд тавих хяналт шалгалтыг үр дүнтэй зохион байгуулах, заавар, зөвлөмжөөр хангах, хүн олноор цуглардаг болон эрсдэл бүхий газруудад усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, анхааруулах самбар байрлуулж, иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээ, мэдээллийг хүргэн ажиллах юм.

Мөн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтан алба хаагч нарт гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх, анхаарах асуудал, анхан шатны тусламж үзүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг бассейнд буюу усан спорт сургалтын төвд усанд сэлэлтийн анхан шатны сургалтад хамруулахад бодлогоор дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт малын өвөлжөө шатжээ || DNN.mn

Хөвсгөл аймгийн төвөөс зүүн зүгт 138 км-т, Тариалан сумын төвөөс баруун урд зүгт 22 км-т, малын өвөлжөө шатжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид очин иргэн П-ын 8х8 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг нэг цаг есөн минут ажиллаж унтраасан байна. Гал гарсны улмаас долоон ишиг, зургаан хурга хорогджээ.

Categories
мэдээ нийгэм

DNN-СУРВАЛЖЛАГА: Иргэд үнийн өсөлтөд бухимдалтай байна || DNN.mn

бэлэн мөнгө | News.MN

Сүүлийн 1-2 жилд барааны үнэ эрс нэмэгдэж байгааг хүн болгон анзаарч байна. Амтай болгон нь үнийн өсөлт, хөөрөгдөлтийн талаар ярих болсон. Энэ нь тээвэрлэлтдээ байна уу, эсвэл худалдаа эрхлэгчид дуртай үнээ хэлэн барааныхаа үнийг өсгөөд байна уу?

Энэ талаар зах, худалдааны төвүүдийн худалдаа эрхлэгчдээс тодрууллаа.

Анхаар:Өнөөдрөөс эдгээр гялгар уутыг хэрэглэхгүй

Гэр ахуйн барааны худалдаа эрхлэгч н.Далай “Хүнсний уут 1000 төгрөгөөр ирдэг байсан. Одоо 2500 төгрөг болсон. Улавчийг л гэхэд 800 төгрөгөөр аваад 1500 төгрөгөөр зардаг байсан. Одоо 3000 төгрөгөөр аваад 500 төгрөг нэмж зарж байна. Цаад үйлдвэрүүддээ бага зэрэг нэмэгдсэн л байх гэхдээ тээвэрлэлтэд маш их нөлөөлж байна. Тиймээс бид ч бас үнээ нэмэхээс өөр арга алга. Жижиг бараанууд 1000-2000 төгрөгөөр нэмэгдсэн бол өртөг өндөртэй тогоо, цахилгаан бараанууд 10-20 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Ер нь л юм зарах хэцүү, зарахгүй байх хэцүү тийм л байдалтай байна. Ингээд юмны үнэ өсөөд байхаар худалдан авагчид ч гэсэн эрс багасах юм. Бараа бүтээгдэхүүний үнэ нь нэмэгдээд байгаа мөртлөө цалин нь огт нэмэгдэхгүй болохоор арга ч үгүй биз” гэв.

Galaxy - гар утасны дагалдах хэрэгсэл-н зураг.

Гар утасны дагалдах хэрэгсэл худалдаа эрхлэгч н.Бямбажаргал “Ханш аймар өөрчлөлттэй байна. Мөн тээврийн үнэ өссөн. Жишээ нь нэг цэнэглэгч 5000 төгрөгөөр ирдэг байсан бол одоо тээврийн зардал ханшны өсөлтөөс хамаарч бага зэрэг нэмэгсэн. Нэг жижигхэн хайрцагтай барааг 80.000 төгрөгөөр авдаг байсан бол одоо 300-400 мянган төгрөгөөр авч байна. Тэгэхээр тээвэрлэлт бараг 5-6 хувиар өссөн гэсэн үг. Овор ихтэй бараа авдаг худалдаачид бол үнээ нэмэхээс өөр аргагүй байгаа байх. Учир нь 1 м.куб барааг 150 мянган төгрөгөөр авдаг байсан бол одоо яг 1 сая төгрөгөөр авч байна” гэлээ.

Сүү, сүүн бүтээгдэхүүн болон өндгийг хэрхэн зөв хадгалах вэ?

Сүү, сүүн бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч н.Элбэгбаяр “Жил хагасын өмнө 12.000 төгрөгөөр ирдэг байсан 700 гр-тай ааруул одоо 14.000 төгрөг болж өссөн. Үйлдвэрүүдийн сүү гэхэд л энэ жил хоёр удаа нэмэгдчихлээ. 3000 төгрөгөөр ирдэг байсан сүү 3300 төгрөг болсон. Ер нь л дийлэнх нь 2000 төгрөгөөр нэмэгдсэн дээ. Дээр нь бид 200-1000 төгрөг нэмж зарна” гэв.

b data-verified=

Чихэр, жимсний худалдаа эрхлэгч Б.Цэцэг “Цар тахлын өмнөх үед барааны үнэ харьцангуй гайгүй байсан. Цар тахал эхлээд 10-20 хувиар нэмэгдэж байгаад одоо бол 40 хувиар нэмэгдсэн.Бүх бараан дээр л үнийн өсөлт харагдаж байна. Худалдан авагчид ч хамаагүй багассан. 10.000 төгрөгөөр ирдэг байсан бараа одоо 14.000 төгрөгөөр ирж байна” гэсэн юм.