Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Бүрэн эрхт төлөөлөгч-Полпред​” нийтлэл хэвлэгдлээ || DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт АТГ-ын дарга З.Дашдаваа “Хөгжлийн банкнаас авсан
30 компанийн зээлд албан тушаалтнууд нөлөөлсөн.
Тиймээс эрүүгийн гэмт хэргийн нөхцөл бүрдчихсэн” гэснийг “Улс төр” нүүрээс уншаарай.

Олон улс судлаач, тоймч Т.Болд “Монгол Улсыг
хөгжүүлэхгүй
байх сонирхол
хоёр хөршид
бий” гэлээ.

Хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяр “Н.Чинбатын үйлдэл бол Цэцийн гишүүн Үндсэн хуулиас
давсан эрхтэй гэж харуулж байна” хэмээн ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Бүрэн эрхт төлөөлөгч-Полпред” нийтлэл хэвлэгдлээ.

“Монголын залуучуудын холбооны
байрыг хүүхдийн эмнэлэг болгохыг
иргэд уриалж байна” хэмээснийг “Нийгэм” нүүрээс уншаарай.

Жүжигчин Нямаагийн Зориг “Ард түмнийхээ хайрыг
татсан алиалагч Батсүх буюу Баачкагаа
дэндүү их санах юм даа” хэмээлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Якутад газар хөдлөлт болж, нүүрсний уурхай нуржээ || DNN.mn

Гуравдугаар сарын 28-ны үдэш Якутийн Нерюнгринск бүсэд 3,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж улмаар “Денисовская” уурхай нуржээ.

КП агентлагийн мэдээлснээр, 3,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны дараа нүүрсний уурхайгаас 72 хүн нүүлгэн шилжүүлсэн, хохирсон хүн байхгүй гэнэ. Газар хөдлөлтийн улмаас уурхай нурсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, уурхайн үйл ажиллагааг зогсоосон, сэргээн босгох ажлыг хийхээр төлөвлөж байгаа аж.

Categories
гадаад мэдээ

БНСУ-д коронавирусийн халдварын тохиолдол буурч байна || DNN.mn

БНСУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо буурах хандлагатай байна.

Тус улсын холбогдох албаны хүмүүсийн мэдээлснээр, нэг өдөрт батлагдаж буй тохиолдлын тоо өчигдөр буюу 28-ны өдөр 187 мянга болон буурсан байна. Өнгөрөгч 23-ны өдөр халдварын тохиолдлын тоо 490 мянга, 21-ны өдөр 209 мянгад хүрч байсан юм.

Мөн өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийт халдварын 56.3 хувийг “ВА.2” хувилбар эзлэж байсан буюу халдварын голлох хувилбар болоод байжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

547,520 ширхэг хувьцаа арилжжээ || DNN.mn

I, II, III ангиллын 29 компанийн хувьцаа арилжаалжээ

2022 оны 3 дугаар сарын 29-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 320,507,178 төгрөгийн үнийн дүн бүхий 547,520 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Силикат” ХК (SIL +11.43%), “Монгол Базальт” ХК (MBW +8.83%) болон “Ремикон” ХК (RMC +6.78%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Улаанбаатар хивс” ХК (UBH -11.72%), “Тэнгэрлиг медиа групп” ХК (TNGR -10.53%) болон “Гутал” ХК (GTL -4.95%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 10,142 ширхэг нэгж эрхийг 6,383,918 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс -0.15% хувиар буурч, 38,521.64 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,401,312,904,697 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Categories
гадаад мэдээ

“Tokyu Railways” бүх шугамаа ногоон эрчим хүчээр хангана || DNN.mn

Tokyu 5000 Series - All About Japanese Trains

Японы “Tokyu Railways” галт тэрэгний оператор компани ирэх сараас эхлэн бүх үйлчилгээгээ нарны болон бусад сэргээгдэх эх үүсвэрийн эрчим хүчээр хангана гэдгээ даваа гарагт мэдэгджээ.

Тодруулбал, Токио хот болон хөрш зэргэлдээ Канагава муж дахь найман шугам болон галт тэрэгний буудлуудын эрчим хүчийг дөрөвдүгээр сараас сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх ажээ.

Ингэснээр “Tokyu Railways” нь бүх шугамаа сэргээгдэх эрчим хүчээр хангасан Японы анхны компани болж, жилийн CO2-ын ялгарлаа 56 мянган өрхөөс ялгардагтай тэнцэх хэмжээгээр бууруулах төлөвтэй байна.

Тус компани нь Токио, Канагавад 105 км төмөр зам бүхий найман шугамтай бөгөөд “Setagaya” шугам нь 2019 оноос хойш усан цахилгаан станц, газрын гүний дулааны цахилгаан станцын сэргээгдэх эрчим хүчээр ажиллаж байгаа ажээ.

Оператор компанийн мэдээлснээр, цахилгаан эрчим хүчний худалдан авалтын зардал нэмэгдэж байгаа нь тасалбарын үнэд нөлөөлөхгүй бөгөөд компани зардлаа шингээхийн тулд цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй галт тэрэгний шинэ загваруудыг нэвтрүүлэх тэргүүтэй бусад алхмыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Categories
гадаад мэдээ

АНУ хуурай замын цэргийнхээ тоог бууруулна || DNN.mn

АНУ 2023 оны санхүүгийн жилд хуурай замын цэргийнхээ тоог 485 мянга байсныг 473 мянга болгон бууруулахаар төлөвлөжээ. Энэ талаар Пентагоны төлөөлөгч, хошууч генерал Марк Беннетт мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр армид татагдаж буй этгээдүүдийн бэлтгэлийн чанар сайжирсантай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан гэнэ.

“Бид 2023 оны санхүүгийн жилд хуурай замын цэргийнхээ тоог 485 мянгаас 473 мянга болгон түр хугацаанд бууруулахаар шийдлээ. Үндэсний гвард болон армийн нөөцийн бие бүрэлдэхүүн өөрчлөгдөхгүй” хэмээн Пентагоны төлөөлөгч мэдэгджээ.

Өнөөдрийн байдлаар АНУ-ын Үндэсний гвард болон армийн нөөцийг нийлүүлсэн хуурай замын цэргийн нийт тоо нэг саяыг давж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Цаст-Алтай сургуулийн сурагчид хүний амь аварчээ || DNN.mn

Тодруулбал: Өчигдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 28-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ЕБ-ын Цаст-Алтай цогцолбор сургуулийн манаач С.Цэдэндамба гэртээ угаартсан байдалтай байсныг тус сургуулийн 11-р ангийн сурагч М.Очиртэнүүн, Г.Элбэгбаян нар гэрт нь орж сэрээж амь насыг нь аварсан байна. Тухайн өдөр М.Очиртэнүүн, Г.Элбэгбаян нар хичээлээ тараад гэр рүүгээ явж байтал манаачийн гэрийн тооноор их хэмжээний утаа гарч, хиншүү үнэртэж байсан тул гэрт нь явж оржээ. Тэднийг гэрт нь ороход иргэн Ц угаартсан байдалтай, орон дээрээ хэвтэж байсан гэв. Мөн халуун тогоон дээр хийж байсан хоол нь ширгэж, гэр нь битүү утаа, хиншүүгээр дүүрсэн байсан тухай ярьсан юм. Ийнхүү сурагч хүүхдүүд анхны тусламж үзүүлж эрдэнэт хүний амь насыг аварчээ. Цаашид иргэд цахилгаан хэрэгслээ салгаж, анхаарал болгоомжтой байх шаардлагатай байна. 2022.03.29

Categories
мэдээ нийгэм

“Алтан чагнуур 2022”-ын эзэд тодорлоо || DNN.mn

Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргаж бусдадаа үлгэр дууриал үзүүлсэн шилдэг эмч шалгаруулах “Алтан чагнуур” ёслолыг зохион байгууллаа.

“КОВИД-19”-ийн энэхүү нөхцөл байдлаас хамаарч 2020, 2021 онд “Алтан чагнуур” ёслолыг албан ёсоор цуцалж, 2 жил завсарласны эцэст ийнхүү 10 дахь удаагаа зохион байгуулж буй юм.

Энэ жил нарийн мэргэжлийн 16 иөрөлд шилдэг эмчийг шалгаруулж, “Алтан чагнуур”-ын эзнээр тодруулжээ. Шагналд нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас 50 гаруй эмч нэр дэвшсэн байна.

“Алтан чагнуур” шагнал нь эрүүл мэндийн салбарт өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан эрүүлийг хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэн ард иргэдийнхээ дунд алтан гартай эмч хэмээн хүндлэгдэж байдаг эмч нартаа ажиллах урам зоригоор тэтгэсэн нэр хүндтэй шагнал юм.

Энэхүү ёслолд Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож үг хэллээ. Тэрбээр “Коронавируст халдварын улмаас олон нийтийн эрүүл мэндэд ноцтой, аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулж Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 2 дугаар сараас эхлэн улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал, бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээс хойш өнөөг хүртэлх 2 жил гаруйн хугацаанд манай улсын 56 мянган эрүүл мэндийн ажилтан, албан хаагч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй бэлэн байдлыг хангах, шаардлагатай бүхий л арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх нэн хариуцлагатай үүрэг хүлээж, өндөр ачаалал үүрч ажиллалаа. Монгол Улсаа хөгжүүлэх, Монгол хүн бүр эрүүл байх, дэлхийн анагаах ухааны хөгжлийг Монголд хөл нийлүүлэн нутагшуулах, залуу эмч, бусад ажилтандаа үлгэр дууриал үзүүлэх, нийгмийн амьдралд идэвхитэй иргэн байх өндөр үүрэг эмч нарт ногддог. Энэхүү үүрэг хариуцлагаа манай үе үеийн эмч нар нэр төртэй биелүүлж ирсэн, цаашид ч улс орноо хөгжүүлэхэд тэргүүлэн манлайлах нь гарцаагүй үнэн билээ. “Эмч”-улс орныхоо хөгжлийг тэргүүлэн манлайлагч, нийгмийн амьдралд идэвхтэй иргэн гэдгийг коронавируст халдварын улмаас үүссэн гэнэтийн, ноцтой олон улсын онцгой байдлын үед бэлхэнээ гэрчлэн харуулж, 2021-2022 оны цар тахлын 4 хүнд давалгааны үед нэн хариуцлагатай нэр төртэй ажилласан, одоо ч ажиллаж байгаа Та бүхнээрээ бахархаж, талархаж байна. Энэ бүх хугацаанд та бүхний өмөг түшиг, бат бөх тулгуур байж, хамтдаа зүтгэсэн гэр бүлийнхэнд тань талархал дэвшүүлье. Коронавируст халдвараас хамаарч улс орны эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа хэдий ч Засгийн газраас салбарын төсвийг нэмэгдүүлэх, салбарын санхүүжилтийн шинэчлэлтэй уялдуулан эрүүл мэндийн ажилтны ажлын бүтээмж, гүйцэтгэлээр олгох цалин, урамшууллын тогтолцоо бүрдүүлэх, эмнэлгийн удирдлага цалин, урамшууллын асуудлыг бие даан шийдвэрлэдэг болгох, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог олон улсын жишигт хүргэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж байгаа гэдгийг онцлон дурдая. Засгийн газраас дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн ажилтан нэг бүрийн оролцоо, сэтгэл зүтгэл, чармайлт, удирдан манлайлагчдын ёс зүй, хариуцлага, мэргэжлийн өндөр ур чадвар, Та бүхний хамтын ажиллагаа чухал” хэмээв.

Жил бүрийн 3 дугаар сарын 30-ний өдөр тохиодог Дэлхийн эмч нарын өдрийг Монгол Улсад эмчдээ талархах “Талархлын өдөр” болгон 10 дахь удаагаа тэмдэглэж байна.

Categories
мэдээ нийгэм

​Валютын хязгаарлагдмал байдал, бараа материалын хангамжаас үүдсэн асуудал тулгамдаж байна || DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас цаг үеийн онцлогт тохирсон ямар ажлыг хэрхэн гүйцэтгэж байгаа, тулгамдсан бэрхшээл юу байгаа талаар тодрууллаа.

Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва “Гуравдугаар сарын 17-ноос хойш нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын хувьд зургаан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, 200 гаруй ажил тендерийн шатандаа байгаагийн дээр сонгон шалгаруулалтад орох аж ахуйн нэгж цөөн байна гэдэг чамлалттай хэрэг. Хэрэв эдгээр ажлуудыг энэ ондоо багтаан хийхгүй, он дамжихад хүрвэл илүү их алдагдалд орно гэдгийг онцгойлон анхааръя. Урьд өмнөх жилүүдээс он дамжин орж ирсэн ажлуудын хувьд нийслэлд ч, аж ахуйн нэгжид ч хүндрэл учруулдаг. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, үр дүнг нарийвчлан тооцъё” гэсэн юм.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Энэ жилийн хувьд 103 ажлыг шинээр эхлүүлж буй бол он дамжсан 30 ажил байна. Түүнчлэн замын сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх 50 төсөл бий. Эдгээрээс зураг төслөөс шалтгаалан хүлээгдэж буй зургаан ажил байна. Үнэ ханшийн өсөлт манай салбарын бүтээн байгуулалтад нөлөөлөхөөр байгаа. Тиймээс үнийн өсөлтийг 25 хувиар нэмж бодсон хэдий ч аж ахуйн нэгжүүд зарим ажилд оролцохгүй, санал өгөхгүй байна. Манай салбарын гол бүтээгдэхүүн битум байдаг. Гэтэл битум тасалдахад хүрсэн. Битум нийлүүлэгч компаниудад үнийн тогтворжуулалт хийх санал боловсруулж салбарын яам руу илгээгээд байна” гэв

Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг “Томоохон төслүүд болоод авто замын төслүүдийн хувьд тулгамдаж буй асуудал бол газрын нөхөн төлбөр. 2020 онд нөхөн олговрын индекс 0.71 байсан бол Барилга, хот байгуулалтын яамнаас 0.81 болгох саналыг Сангийн яаманд хүргүүлсэн. Үүнээс шалтгаалан газар чөлөөлөлтөд олгодог нөхөн олговрын зөрүү 20 тэрбум гаруй төгрөгт хүрч байна. 43 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан ч 68 тэрбум төгрөг болон нэмэгдэхээр байгаа. Сангийн яам индексийг батлах юм бол нөхөн олговорт дахин төсөв хөрөнгө шаардлагатай болно” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар “Бараа материалын үнийн өсөлт хил гаальтай холбоотойгоор үүссэн бол дахин нэг асуудал тулгамдаж байна. Энэ нь валютын нөөцийн хязгаарлалттай холбоотой хүндрэл юм. Аж ахуйн нэгжүүд бараа материал, түүхий эдээ татах гэхээр ам.доллар, юань, рубль олдохгүй байна гэсэн гомдол мэдүүлж байна. Тиймээс бид хөрөнгө оруулалтад оролцож буй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргаж, гаднаас бараа материал оруулж ирэх, худалдан авахад нь дэмжлэг үзүүлэхгүй бол зураг төсөл, зөвлөх үйлчилгээ замын ажлаас бусад ажлууд, тэр дундаа барилгын ажил зогсох эрсдэл үүссэн. Дотооддоо хийж буй арматур, бетон зуурмаг, каракас, суурь угсралт хийгдэхээс бус, барилгын гадна фасад, дотоод засал гэх мэт ажлууд хийхэд бэрхшээлтэй болно. Орон сууцны нөөц хомс байна” хэмээв

Categories
мэдээ цаг-үе

Оны эхний гурван сард шар өвсний түймэр 24 удаа гарчээ || DNN.mn

Нийслэлийн Онцгой байдлын газраас байгалийн нөөц баялаг, биологийн олон янз байдлыг хамгаалах, ой, хээрийн түймрийн хор хохирлыг таниулах, түймрээс урьдчилан сэргийлэх арга замыг сурталчлах, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалан оролцоог нэмэгдүүлэх, хууль эрхзүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор “Алдвал галдана” нөлөөллийн II аяныг эхлүүллээ.

Улаанбаатарын он гарсаар гуравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар гал түймрийн 593, аврах ажиллагааны 32, нийт 625 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл ослын тоо 25.2 хувиар өссөн дүнтэй байна. Шар өвсний түймэр 24, ойн түймэр нэг удаа бүртгэгджээ.

Түүнчлэн Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллээр 2022 оны дөрөвдүгээр болон тавдугаар сард агаарын температур Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Архангайн зүүн хагас, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, нийт нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байх төлөвтэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.