Categories
мэдээ нийгэм

“Б.Ундармаагийн хамаарал бүхий Гантиг Вилла хотхоны 9 блок нь Хөгжлийн банкны барьцаанд байгаа“ гэв

гадаа болон

Хөгжлийн банкнаас зээл авсан чанаргүй зээлдэгч нарын талаар Авлигатай тэмцэх газраас мэдээллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий Гантиг Вилла хотхонтой холбоотой мэдээлэл өглөө.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Иргэд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа эх үүсвэр, бүртгэлийн маргаантай эсэх, аль нэг банкны барьцаанд байгаа эсэх, хуулийн байгууллагаас хязгаарлалт тогтоосон эсэхийг шалгаж байж худалдан авалт хийх хэрэгтэй. Тухайлбал Гантиг Вилла хотхоны есөн блок нь Хөгжлийн банкны барьцаанд байгаа бөгөөд хууль хяналтын байгууллагаас хязгаарлалт тогтоосон. Гантиг Вилла хотхон нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий компанийн барьж байгуулсан хөрөнгө юм.

186 үл хөдлөх хөрөнгө, 124 тээврийн хэрэгсэл, 1 үйлдвэрийн барилга, 1 лиценз, 13 дансыг битүүмжилж захиран зарцуулах эрхийг хязгаарласан” гэв.

Categories
мэдээ нийгэм

500 гаруй нарс мод хууль бусаар бэлтгэн, тээвэрлэж явсныг илрүүлжээ

Энэ сарын 8-ны өдөр гарал үүслийн гэрчилгээгүй 45м3 буюу ойролцоогоор 500 гаруй нарс мод хууль бусаар бэлтгэн, ашиг олох зорилгоор тээвэрлэж явсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бус мод бэлтгэж байгаа талаарх мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Аяллын компаниудын орлого 80 хувь буурч, ажиллах хүч нь 78 хувь хумигджээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга болон аялал жуулчлалын мэргэжлийн холбоод цар тахлын дараах “Аялал жуулчлалын сэргэлтийн стратеги төлөвлөгөө”-ний төслийн талаар (2022.02.09) хэлэлцлээ.

Уулзалтаар хэлэлцсэн асуудлаар Засгийн газрын түвшинд тавьж шийдвэрлүүлэх, богино, дунд хугацаанд хэрэгжүүлэх ажлуудын чиглэл, дарааллыг гаргасан юм. Уг асуудлаар БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ болон Засгийн газрын түвшинд танилцуулж, гарсан шийдвэрүүдийг эргэн танилцуулах болно.

Мэргэжлийн холбоод “Аялал жуулчлалыг сэргээх стратеги төлөвлөгөө”-нд 3 судалгаа хийж байна. Үүнд:

  • Аялал жуулчлалын салбарыг сэргээх чиглэлд 160 гаруй орон аялал жуулчлалыг сэргээх хөтөлбөр гарган ажиллаж буй. Үүний 50 орчим улс, орны төлөвлөгөө, судалгааны ажлуудад харьцуулалт, судалгаа,
  • Цар тахлын нөлөөгөөр хямралд өртөөд буй дотоодын аялал жуулчлалын тур оператор, жуулчны бааз, ресторан, зочид буудал гэсэн салбаруудын 200 гаруй ААН-үүдэд хямрал хэрхэн туссаныг түүвэр судалгаа,
  • Цаашид ямар шуурхай стратеги хэрэгжүүлж салбарыг сэргээх вэ гэсэн чиглэлд 30 орчим аялал жуулчлалын салбарын экспертүүдийн дунд түүвэр ярилцлага, судалгаа хийж байна.

Урьдчилсан судалгаагаар зөвхөн жуулчид хүлээж авдаг /2020-2021 онд дотоодод/

  • Тур операторуудын орлого 80 хувь буурч, ажиллах хүч нь 78 хувь хумигдсан.
  • Зочид буудлуудын орлого 63 хувь буурч, хүний нөөц нь 25 хувь хумигдсан.
  • Жуулчны баазын орлого 84 хувь буурч, ажлын байр 65 хувь хумигдсан.
  • Ресторануудын орлого, хүний нөөц нь 50:50 хувь хумигдсан.

Иймээс дээрх гурван судалгаа, баримт нотолгоонд үндэслэн 8 стратегийн 40 гаруй чиглэлд аялал жуулчлалыг сэргээх төлөвлөгөө боловсруулсан байна.

Тодруулбал:

  1. Эрүүл, аюулгүй үйлчилгээ – Шинэ хэвийн байдалд нийцсэн эрүүл, аюулгүй, жуулчны итгэл төрүүлэхүйц үйлчилгээг хангах,
  2. Тээврийн салбар – Зорчигч тээврийн өрсөлдөхүйц, таатай нөхцөлийг бүрдүүлэх,
  3. Хүний нөөцийн бодлого – Салбарын хүний нөөцийг дахин бүрдүүлэх, чадавхжуулах,
  4. Хувийн хэвшлийн дэмжлэг – Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг эхлүүлэх, сэргээхэд төрөөс дэмжлэг үзүүлэх,
  5. Үйлчилгээний дэд бүтэц – Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг сайжруулах,
  6. Зах зээл, маркетинг – Гадаад сурталчилгаа, маркетингийн үр дүнтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж жуулчны эрэлтийг нэмэгдүүлэх,
  7. Хууль, эрх зүйн шинэчлэл – Аялал жуулчлалын салбарын эрхзүйн орчныг сайжруулах Аялал жуулчлалын тогтвортой хөгжил,
  8. Аялал жуулчлалын салбарыг тогтвортой хөгжих суурь нөхцөлийг бүрдүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн чиглэл багтаж байгаа аж.

Тус уулзалтад “Монголын аялал жуулчлалын холбоо”-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр, дэд ерөнхийлөгч Д.Амгаланбат, “Улаанбаатар аялал жуулчлалын холбоо”-ны тэргүүн Ё.Бадрал, “Монголын зочид буудлуудын холбоо”-ны тэргүүн С.Мөнхбат, МҮХАҮТ-ын дэргэдэх “Аялал жуулчлалын зөвлөл”-ийн дарга Б.Барсболд, Нийслэлийн АЖГ-ын дарга Д.Батсүх, Аялал жуулчлалыг хөгжүүлэх төвийн захирал С.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны АЖБЗГ-ын ахлах мэргэжилтэн Н.Болормаа нар оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Эрээн хотын төмөр замын боомт төмрийн хүдэр, нүүрсний импортыг сэргээжээ

Хятадын Эрээн боомт | News.MN

Импортын бараа бүтээгдэхүүнээр дамжин цар тахлын халдвар орж ирэхийг таслан зогсоох зорилгоор 2021 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Эрээн хотын төмөр замын боомт чингэлэг бус нүүрс, төмрийн хүдэр зэргийн импортыг түр зогсоосон. Улмаар боомтод өргөн царигийн оролттой шүрших, ариутгал халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжийг шинэчилжээ. Түүнчлэн импортын бараа бүтээгдэхүүнийг халдваргүйжүүлэх “Хамгаалалтын гурван шугам” байгуулсан байна. Ийнхүү ӨЗО болон Шилийнгол аймгийн шалгалтаар зөвшөөрүүлж, хотын цар тахлын хяналтын ажлын штабаас төмөр замын боомтоор төмрийн хүдэр, нүүрс, шуудайтай бараа бүтээгдэхүүний импортыг сэргээх ажлыг шийдвэрлэжээ.

Эрээн хотын төмөр замын боомтод төмрийн хүдэр, нүүрс болон бусад бараа бүтээгдэхүүн импортын гол материал байсаар ирсэн бөгөөд тус боомтын нийт импортын барааны 70 гаруй хувийг эзэлсээр ирсэн.

Categories
мэдээ нийгэм

Н.Тэмүүлэн: Нэг настай монгол хүүхэд оффшор компани эзэмшсэн нь АТГ-аас шалгах үндэслэл мөн

Өнөөдөр /2022.02.10/ АТГ-аас Хөгжлийн банкнаас зарласан чанаргүй зээлдэгчидтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тус байгууллагаас чанаргүй ангилалд орсон зээлдэгчдээс гадна зээл олгох шийдвэр гаргасан албан тушаалтнуудыг ч холбогдуулан шалгаж байгаа юм байна.

Энэ үеэр Люксембургийн оффшор компаниудын хувь эзэмшигч нарын дунд нэг настай монгол хүүхэд багтсан талаар сэтгүүлч тодруулсан юм. Тухайн нэг настай хүүхдийг Монголын говьд үйл ажиллагаа явуулдаг нүүрсний уурхайн эзэн гэж гадаадын судалгааны байгууллага бичсэн.

Тэгвэл энэ тал дээр АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн: “Энэ мэдээллийг харсан. Мэдээж нэг настай хүүхэд оффшор бүсэд компани эзэмшинэ гэдэг түүний эцэг эх, хамаатан садны хүмүүс нь томоохон улс төрч, бизнесмен байх боломжтой. Иймд АТГ-аас шалгах нэгэн үндэслэл мөн” гэж хариуллаа.

Categories
мэдээ соёл-урлаг

Т.Баатар: Монгол кантри урсгалаар хуучин биш ч чихэнд дасал болсон өвөрмөц бүтээлүүд гаргана

Хэдхэн хоногийн өмнөөс “Moнгол кантри” хэмээх шинэ урсгалыг үзэгчдэд хүргэж буй дуучин Т.Баатартай ярилцлаа.


-Гэнэт ийм шинэ, содон хүн хаанаас гараад ирэв. Цагаан сараар их сонин зүйл үзүүллээ шүү. Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-намайг түмэндэм-бэрэлийн Баатархүү гэдэг, аав ээжээс заяасан нэр. Харин өнөөдрөөс эхлэн “Дуучин Баатар” хэмээх нэрээр уран бүтээлээ хүргэж байна. миний богино нэр л дээ, манай гэрийнхэн л Баатраа гэж дууддаг байлаа. Өмнө нь тайзан дээр энэ нэрээр дуудуулж байсангүй. Одооноос монгол кантри урсгалын дуучин Баатар гэх учиртай боллоо. Би Архангай аймгийн тариат суманд төрж, өссөн. Багаасаа л урлагийн хүн болно гэж боддог дуунд дуртай хүүхэд байлаа. хөгжим бүжгийн коллежийг уртын дууч мэргэжлээр төгссөн. Үндсэн мэргэжил маань уртын дууч, морин хуурч. таны хэлсэнчлэн Цагаан сарын тоглолт маань үнэхээр олон хүнд хүрлээ. Яг үнэнийг хэлэхэд, бид ийм хэмжээнд хүмүүс уухайлан хүлээн авна гэж бодоогүй. Миний хувьд их том гэнэтийн бэлэг боллоо. бүхнийг зохион байгуулсан “Централ” телевизийн хамт олонд талархал илэрхийлмээр байна.

-Монгол кантри гэх шинэ урсгалыг бий болгож байна, яагаад ийм шинэ зүйлийг хийхээр болов?

-Би энэ ажилд хоёр жилийн өмнөөс хамтарч эхэлсэн. Манай багийн ерөнхий продюсер э.Бат-Үүл ах маань олон жилийн өмнө энэ санааг олсон юм билээ. Монгол дууны дэг, хөгжмийн аяыг үндсэн арга барилтай хослуулж орчин цагийн залууст зориулсан Монгол кантри (country) урсгалаар хийсэн бүтээлүүдийг хүргэх юм. Кантри гэдэг нь хойд Америкаас гаралтай, тэндхийн уугуул хөгжим. Эрх чөлөө, энгүй тал, байгалийн үзэсгэлэн, төрсөн нутаг, хайр дурлал, цэрэг эр, хань ижлээ алс газраас санагалзан дуулдаг агуулгатай. нь монголчуудтай төстэй, сайн сонсвол оторлож яваа адуучин эр унаж буй хүлэг морио хүртэл магтан дуулдаг нь бидний амьдрал ахуйтай ижил мэт, баатарлаг түүхт, эрх чөлөөт монголчууд бид цаг хугацаа орон зайн онцлогоо хэрхэн мэдэрч ардын уламжлалт хөг аялгуугаар хүний сэтгэлд хүргэж ирсэн билээ дээ. Энэ бүхнийг судалж хийсэн учир хол биш ойр, хуучин биш ч чихэнд дасал болсон өвөрмөц бүтээлүүд гарна гэж харж байна.

-Багийнхнаа танилцуулж болох уу, та?

-Бололгүй яахав, Ерөнхий Продюсероор э.Бат-Үүл ах маань бий. хөгжмийн продюсер “A Sound” хамтлагийн аргил гитарчин д.Мөнхболд, шүлгийг Б.Батцэнгэл ах, хүмүүс Куйза нэрээр нь сайн мэднэ. Менежмэнтийн ажлуудыг “Sonor Records”-ын хамт олон зохион байгуулсан. “Limitless records”-ын р.Батболд ах миний дуулалтад зөвлөгөө өгч бичлэгийн ажлыг хариуцаж хийсэн. Зөвлөхүүд, дизайнер, зураг авалт гээд олон хүний бүрэлдэхүүнтэй хөдөлмөрч хамт олон бий.

-Энэ урсгалын үнэ цэнэ, утга учир нь юу юм бэ?

-Аливаа юм цаг хугацаатай байдаг. Монголын урлагт салхи оруулах хэрэгтэй. Хүмүүст тэс өөр, шинэ зүйл сонсгох, үзүүлэх шаардлагатай шүү дээ. Сонор рекордсын хувьд анх надтай уулзаж байхдаа үүсгэн байгуулагдсан цагаасаа л Монголд цоо шинэ байх бүтээлүүдэд хамтарч ажилласаар ирсэн тухайгаа хэлж байсан. нээрээ л бүх цаг үеийн анхдагч болох “Камертон”, “хар сарнай”, “никитон”, “татар”, “шөнийн галт тэрэг”, “алтан ураг”-тай хамтарч ажилласан. Анхдагч байна гэдэг их эрсдэлтэй, хүмүүс цоо шинэ юмыг хүлээж авахдаа тийм ч амар байдаггүй. тэдний ажлын дараагийн алхам бол энэ урсгал, ялангуяа надтай хамтрах болсонд миний хувьд их үнэ цэнэ гэж ойлгож байгаа. Би өөрийгөө дөвийлгөөгүй шүү, зүгээр л надад ийм хувь тохиолоо. Сэтгэл үнэхээр их догдолж байна. анх яг энэ догдлол шигээ эмээж байсан минь ч нууц биш. Бид дуунуудаа хийхдээ төрөл бүрээр найруулж, монгол дуулах арга барилтай их зохицож байна, үүнийгээ төгс болгоё гэж хичээсэн. одоо хүмүүс хэрхэн хүлээж авахыг л харах үлдлээ.

-Өмнө нь дуучин Т.Бат-Оргил кантри урсгалаар дуулж байгаагүй бил үү?

-Тийм ээ, кантри урсгал гэдэг өмнө нь байгаагүй биш байсан. дуучин т.Бат-ах 1990 оны дунд үеэс уран бүтээлээ хүргэсэн байдаг. Харин Монгол кантри (Mongol country) гэх шинэ урсгалын ялгаа нь ардын хэв маягийн дуулалт, монгол ахуй, шүлгийн утга, хөгжмийн онцлогтой уялдсан.

-“Сэтгэл нэрнэ” хэмээх анхны цомгоо хэвлэлтэд явууллаа гэсэн мэдээлэл байсан. Хэзээнээс үзэгчдийн сонорыг мялаах гэж байна?

-Манай “Сэтгэл нэрнэ” цомог нийт арван дуутай. Бид цомгийн гүйцэтгэлийн ажлыг Цагаан сарын өмнөхөн дуусгалаа. тэгээд л шууд CD-гээ хэвлэлтэд явуулсан. Хил гаалийн гацалт гайгүй бол удахгүй ирэх байх. Цомог бэлэн болж нааш ачигдангуут нь хэзээ худалдаанд гарах, хаанаас авах вэ гэдгээ зарлана. Бид CD-г олон хувь хэвлүүлээгүй, цаг үеийн онцлогоос шалтгаалж онлайн худалдааны платформуудад оруулах, тэр дундаа Mmusic-тэй хамтарч ажиллаж байгаа. дуунуудаа дэлхийг тойрон суугаа мянга мянган монголчууддаа хүргэх хүсэлтэй.

-Цомгийн нэр их өвөрмөц юм. Яагаад “Сэтгэл нэрнэ” гэж нэрлэсэн бэ?

-Харин их өвөрмөц нэр байгаа биз. “Сэтгэл нэрнэ” гэдэг миний “Сархад” хэмээх уран бүтээлд байдаг шүлгийн мөр л дөө. нэг бүсгүйд сэтгэл алдраад “…Сэтгэлийг минь нэрнэ ээ…” гэж дуулдаг юм. Удахгүй хүмүүсийн сонорт дуу маань хүрэхээр энэ хэсэг мөрүүд их дуулагдах байх гэж бодож байна (инээв).

-Цаашдын зорилго, төлөвлөгөөнийхөө тухай яриач?

-CD-ний нээлт, дуунууддаа дүрс клип хийнэ. Цаашлаад монгол кантри хэмээх урсгалыг бататгаж, хүмүүс хүлээн зөвшөөрөх хүртэл ажиллахыг хүсч байна. “Кантри” гэдэг ану-ын хөгжим, тэнд очиж монголчууд шинээр ийм зүйл хийсэн гэдгийг сонирхуулах, хамтран ажиллахыг зорьж байна.

-Битүүний өдөр баярын нэвтрүүлгээр индиан хувцас, нүүр будалттай байсан. Ямар утгатай юм бэ?

-“Централ” телевизийн Сар шинийн баярын нэвтрүүлгийн багтай зөвлөлдөж хувцас нүүр будалтынхаа санааг гаргасан. Зүгээр л бусдаас өвөрмөц байя, биднийг илэрхийлж болох ямар өнгө үзэмж байх вэ гэж ярилцаад Анхаа захирал, Куйза ах нарын санал болгосон шийдэлд хүрсэн.

-Урлагийн шинэ урсгалыг үзэгчид хэрхэн хүлээж авч байна?

-Дуу маань нэг шөнийн дотор хэдэн мянган хүнд таалагдаж, огт танихгүй хүмүүс сэтгэгдлээ илэрхийлэх маш гоё мэдрэмж байдаг юм байна. нөгөө талаас яаж тэдний сэтгэлийг илүү баясгах вэ гэдэг том хариуцлагатай боллоо. Мөн сонсогчдын хүсэн хүлээсэн хөг аялгууг тэдэнд хүргэж чадсан байна гэдгийг ч харлаа. хүмүүс шинэ хамтлаг юм байна гэж ойлгосон байсан. Үүнийг зөв гэж бодож байгаа. учир нь би хэзээ ч ганцаараа уран бүтээл хийхгүй шүү дээ. Миний уран бүтээлийн нэг онцлог бол сонсогчдод амьд хөгжмөөр тоглогдож хүрэх явдал юм. Миний болон дууны нэрийг бичээгүй нь “Централ” телевизийнхний бодлого байсан. тэр нь ч хүмүүст их сонин санагдсан байх. дэмжсэн бүх үзэгч, сонсогчдодоо баярлалаа. Улам их хичээнэ гэдгээ дахин дахин хэлмээр байна. Миний шинэ цомог удахгүй та бүхний гарт хүрэх болно. Мөн “The BAATAR” нэртэй сошиал хаягуудаараа та бүхэнтэй ойр харилцаатай байх болно. Мmusic аппликэйшнийг утсандаа татаад дуугаа сонсоорой.

-Та ганц бие үү, хэдэн настай вэ?

-Энэ тухай ингэж шууд тодруулж асуух юм уу. Хариулахгүй байж болох уу.

-Би гэлтгүй, сонсогчдын хамгийн их сонирхдог асуулт байх даа.

-Тийм ээ, ганц бие. Өөр хувийн амьдралтай холбоотой нарийн юмыг ярихгүй байя, тэгэх үү (инээв).


Categories
мэдээ нийгэм

Кёкүшюзан Д.Батбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг хойшлуулжээ 

Кёкүшюзан Д.Батбаяр нарт холбогдох шүүх хурал болж байна

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр буюу хоёрдугаар сарын 10-ны 10:00 цагт товлогдсон байв.

Гэвч гэрч Ц.Энхтөр шүүх хуралдаанд ирээгүй, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй байна. Тиймээс шүүх хуралдаанд оролцвол зохих талуудыг оролцуулах шүүх хуралдааныг 2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулжээ.

Харин шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Categories
мэдээ нийгэм

АН: Э.Бат-Үүлийг 38 хоног шүүхийн шийдвэргүйгээр саатуулсан

Э.Бат-Үүл

Ардчилсан намын дэд дарга Ч.Отгочулуу, АН-ын бүлгийн зөвлөх Д.Ганбаяр нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Д.Ганбаяр өгсөн мэдээлэлдээ, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноож, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Эрүүгийн хэргийн шүүх хянан шийдвэрлэх тухай хуулийн 46.13-т “Шүүхийн шийдвэр гарснаас хойш 15 хоногийн хугацаанд шүүхийн шийдвэрийг гардуулж өгнө” гэж заасан байдаг. Гэтэл Чингэлтэй дүүргийн шүүх Э.Бат-Үүлд шүүхийн шийдвэрийг гардуулж өгөлгүйгээр 409 дүгээр хорих ангид 53 хоног саатуулсан. Э.Бат-Үүл даргыг 38 хоног шүүхийн шийдвэргүйгээр саатуулсан. Шүүх хяналтын байгууллага ийм болжээ. Шүүхийн тогтолцоо ийм л байна.

Үүнтэй холбогдуулан бидний зүгээс Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр, С.Амардэлгэр, мөн өөрийгөө Ардчилсан намын дарга хэмээн хэлж энэ намыг өнөөдрийн байдалд хүргэсэн УИХ-ын гишүүн Ц.Туваан нарыг 2021 оны 12 дугаар сард АТГ-т шалгуулахаар өгсөн. АТГ хэргийг Нийслэлийн прокурорт шилжүүлсэн. Нийслэлийн прокурор энэ асуудлаар хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзсэн. Өнөөдөр Монголын шүүхийн байгууллага ийм байдалд байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд 2021 онд 131.49 га талбайд нөхөн сэргээлт хийжээ

Хүнсний ногооны тал хувийг гурван сум тариалжээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2018 онд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн газрын тооллого судалгааг хийхэд нийт 2,412 га талбай эвдрэлтэй байгаа нь тогтоогдсон.

Тус эвдэгдсэн газрыг дүүрэг тус бүрээр ангилбал Багануурын уурхайн 1,179 га, Налайхын бичил уурхайн 667 га үүнээс 338 га талбай нь тодорхой эзэн холбогдогчгүй гар аргаар нүүрс олборлосны улмаас ухагдаж эвдэгдсэн, үлдсэн 566 га талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын улмаас эвдэгдсэн байна.

Эзэн холбогдогчгүй, нийтийн эзэмшлийн 338 га талбайгаас нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018-2021 оны хооронд 124.7 га талбайг нөхөн сэргээсэн бөгөөд үүнээс 2021 онд Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Их уурхайн” орчимд бичил уурхайн улмаас ухагдаж эвдэгдсэн 25 га талбайд мэргэжлийн эрх бүхий байгууллагаар нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгүүллээ.

Ингэснээр тодорхой эзэн холбогдогчгүй гар аргаар нүүрс олборлосны улмаас ухагдаж эвдэгдсэн 213.3 га талбай нөхөн сэргээгдээгүй үлдээд байгаа ба цаашид үе шаттай нөхөн сэргээлтийг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

2021 онд Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/143 дугаар захирамжийн хүрээнд “Нөхөн сэргээлт-2024’’ арга хэмжээний хүрээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 29 аж ахуйн нэгж 31.41 га талбайд техникийн, 8.43 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгүүлэн, ажлын хэсэг хүлээн авсан.

Мөн нийслэлийн Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрт эвдэрч эзэнгүй орхигдсон газрын нөхөн сэргээлтийг өөрийн хөрөнгөөр хийх хүсэлт гаргасан 2 иргэн, 5 аж ахуйн нэгжтэй 16.25 га талбайг нөхөн сэргээлгэхээр “Газрын хэвлийг нөхөн сэргээх тухай гэрээ”-г байгуулж, нөхөн сэргээгээд байна.

Тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж болон иргэдээс гадна нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2021 оны А/109 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 184 дүгээр тогтоолд тусгасны дагуу Улиастайн уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замын ажилд дайрга ашиглах, нөхөн сэргээх тухай №БО-2019/24 дугаартай гэрээг байгуулсны дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 8.9 га, 12.3 га, 29.2 га нийт 50.4 га талбайд газрын хэвлийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгүүллээ.

Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэрт 2021 оны байдлаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр болон хоёр иргэн, 32 аж ахуйн нэгжийн хөрөнгөөр нийт 131.49 га талбайд техникийн 83.83 га талбайд нь биологийн нөхөн сэргээлтийг тус тус хийлгэж ажиллалаа.
Categories
мэдээ нийгэм

С.Амарсайхан: Хөтөлийн цементний үйлдвэрийг хувьчилж авсан этгээдүүд Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй

Хөгжлийн банкинд аудитын шалгалт хийнэ | News.MN

Сүүлийн өдрүүдэд Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудлууд олон нийтийн анхаарлын төвд байна. Харин өнгөрөгч сарын 28-ны өдрийн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлын үеэр Шадар сайд С.Амарсайхан “Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 1.3 тэрбум төгрөгөөр хувьчилж авсан этгээдүүд Хөгжлийн банкнаас 300 орчим тэрбум төгрөгийн хүүгүй, барьцаагүй зээл авсан ч өнөөдрийг хүртэл нэг төгрөг төлөөгүй байна. Улсын аж үйлдвэрийн ууган голомтуудын нэг. Дээрээс нь татвар, нийгмийн даатгалын 20-иод тэрбум төгрөгийн өртэй” гэжээ.