Categories
мэдээ нийгэм

Хөшигийн хөндийн шинэ хотын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлнэ

Хөшигийн хөндийн нисэх буудал | News.MN

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг хуваарийн дагуу хуралдлаа.

Хуралдаанаар Ерөнхий сайдаас үүрэг болгосны дагуу Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлнэ. Үүнтэй холбоотойгоор зам, дэд бүтэц, дулаан эрчим хүчний шугам сүлжээ, цэвэр бохир усны хангамж, үерийн ус зайлуулах далан суваг, хог хаягдлын менежментийн асуудлыг цогцоор нь шат дараатай шийдвэрлэх талаарх ажлын төлөвлөгөөгөө Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа.

Шадар сайд С.Амарсайхан “Хөшигийн хөндийн 150 мянган ам төвлөрөн суурьших хотын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр Засгийн газраас төлөвлөж байгаатай холбогдуулан та бид төлөвлөгөөгөө улам нарийвчлан гаргаж, гүйцэтгэлийг хангуулан ажиллах шаардлагатай.

Мөн хот байгуулалт, чөлөөт бүсийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан олон улсын туршлагатай, дотоод гадаадын мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангаж ажиллах нь чухал.

Цаашдаа өсөн нэмэгдэх ирээдүйн хэрэгцээ шаардлагыг тооцон авто зам, төмөр зам, нийтийн тээврийн LRT зэрэг шийдлүүдийн төлөвлөлтийг зураг төсөлтэйгөө уялдуулж, хот төлөвлөлтийг хийхэд анхаарах нь зүйтэй” гэв.

Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв зэрэг эрүүл мэндийн томоохон цогцолборын барилга байгууламжийг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, дэлхийн жишигт нийцсэн нарийвчилсан зураг төслийг боловсруулж, танилцуулахыг даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

2022 оны хөрөнгийн зах зээлийн анхны нээлттэй бүтээгдэхүүнийг танилцуулах хэвлэлийн бага хурал боллоо

“ОМНИ АКТИВ ТЗК” ХХК-Н ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСЫГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТАНД НЭЭЛТТЭЙ САНАЛ БОЛГОЖ БАЙНА.

Монголын хөрөнгийн биржээр дамжин арилжаалагдах тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний тоо нэгээр нэмэгдлээ. “Омни Актив ТЗК” нь 5 тэрбум төгрөгийн дүн бүхий “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)”-ыг санал болгохоор Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржээс холбогдох зөвшөөрлөө авсныг хэвлэлийн бага хурлаар танилцууллаа.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь шинж чанарын хувьд хадгаламж эсвэл бондтой тун төстэй юм. Тус бүтээгдэхүүний онцлогийг товч дурдвал:

ТААТАЙ НӨХЦӨЛ: Омни Актив ТЗК-ийн ХБҮЦ нь жилийн 14.5 хувийн хүүтэй, улирал тутам хүүгийн төлөлттэй, үндсэн төлбөр 12 сар тутам төлөгдөх нөхцөлтэй, 24 сарын хугацаатай, хугацааны дундуур зарах боломжтой, үнэт цааснаас 2 дахин өндөр барьцаагаар баталгаажсан бүтээгдэхүүн. Энэ нь эрсдэл/өгөөжийн харьцааг харгалзан үзэхэд маш таатай нөхцөл юм.

ӨНДӨР ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО: Үнэт цаас гаргагч нь “Санхүүгийн зохицуулах хороо”-ноос тусгай зөвшөөрөл авч Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргаж байна. Үнэт цаас нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-д хадгалагдан, хөрөнгө оруулагчид үнэт цаасыг “Монголын хөрөнгийн бирж”-ээр дамжуулан арилжаалах боломжтой. Мөн “Хөрөнгө итгэмжлэн удирдагч” хугацааны турш багцад хяналт тавин, мэдээллээр ханган удирдах тул хөрөнгө оруулагчийг эрсдэлээс хамгаалах олон зохицуулалтыг хийсэн байна.

ХҮҮГИЙН ТАТВАР 5%: ХБҮЦ-ны хүүгийн орлогын албан татвар нь 5 хувь байна. Энэ нь бусад тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнүүд болох банкны хадгаламж, хаалттай бонд зэрэгтэй харьцуулахад 5 нэгж хувийн хөнгөлөлттэй юм.

ХҮН БҮРД НЭЭЛТТЭЙ: Үнэт цаас нь Монголын хөрөнгөөр биржээр дамжин арилжаалагдах ба хугацааны дундуур хүүгийн алдагдалгүйгээр хэдийд ч зарах, арилжих боломжтой хөрвөх чадвар өндөртэй бүтээгдэхүүн юм. Мөн хөрөнгө оруулагчийн аливаа шалгуургүй, хүн бүрд хөрөнгө оруулах боломжтой нээлттэй бүтээгдэхүүн юм.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасанд хэрхэн хөрөнгө оруулах вэ?

Энэхүү хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасанд захиалга өгөхийг хүсвэл та андеррайтер компани Апекс Капитал ҮЦК7510-7500 дугаараар хандах боломжтой. Мөн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://www.abs.apex.mn/ вэб хуудас зочлоорой.

Categories
мэдээ нийгэм

Манай улс тээвэр зуучийн нэгдсэн платформтой болно 

Контейнерийн тээвэр

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, Гадаад харилцааны яамны Олон Улсын гэрээ, эрхзүйн газрын захирал С.Сүхболд, тус яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан болон холбогдох албаныхан өнөөдөр Монголын тээвэр, зуучийн холбоо болон тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.

Хурлын эхэнд Замын-Үүд-Эрээний ачаа, тээвэр болон цаг үеийн нөхцөл байдлыг холбогдох албаныхан танилцуулав. Үүний хүрээнд аж ахуйн үйл ажиллагааны мэдээллийг иргэдэд ойлгомжтой, түргэн шуурхай хүргэх зорилгоор “Open Platform” байгуулахаар тохиролцлоо.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Ачаа, тээврийн үнийн өсөлт иргэдийг бухимдуулж байгаа. Өнөөдрийн уулзалтын гол зорилго нь тээвэр, зуучийн компаниудтай цаашид хэрхэн уялдаа холбоотой хамтарч ажиллах, БНХАУ-тай ч мөн тээврийн чиглэлээр хэрхэн ажиллах талаар санал солилцсон. БНХАУ тээврийн салбартаа “Open Platform”-ыг нэвтрүүлэн ажиллуулан өнөөдрийн байдлаар 40 гаруй аж ахуйн нэгжийг бүртгэсэн байна. Үүнтэй төстэй платформыг манай улс хийх нөхцөл байдал үүссэн. Тиймээс бид уялдаа холбоотой хамтран ажиллах нь чухал байна” хэмээн хэлэв.

Манай улсад тээвэр, зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 400 гаруй аж, ахуй нэгж бий.

Тээвэр зуучийн нэгдсэн платформтой болсноор үйл ажиллагаа нь иргэдэд нээлттэй, хүртээмжтэй, ойлгомжтой, үнэ тариф нь тодорхой байх давуу талтай юм.

Мөн Засгийн газар болон Зам, тээврийн хөгжлийн яам нь аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах хууль эрхзүй бодлогын нөхцлөө сайжруулах, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах, уялдаа холбоотой хамтран ажиллах талаар санал солилцсоноор хурал өндөрлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Академич Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв нарын нэрэмжит шагналыг олголоо

Академич Б.Ренчиний нэрэмжит шагналыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэмтэн, нарийн бичгийн дарга, Доктор, Дэд профессор О.Шинэбаяр
Академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн эрхлэгч Гаадамбын Билгүүдэй
Академич Б. Ширэндэвийн нэрэмжит шагналыг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал Академич Содномсамбуугийн Дэмбэрэл нарт олголоо.
Энэхүү нэр хүндтэй шагналыг 5 сая төгрөгийн мөнгөн урамшуулал дагалддаг бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайдын төсвийн багцаас олгох юм.
Академич Б.Ренчиний нэрэмжит шагналыг 5 жил тутамд 1 удаа 5 хүртэл хүнд
Академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналыг 3 жилд 1 удаа 3 хүртэл хүнд
Академич Б.Ширэндэвийн нэрэмжит шагналыг 3 жилд 1 удаа 2 хүртэл хүнд олгодог журамтай гэж БШУЯ-наас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм спорт

А.Энхтуул 10 км-ын уралдаанд 85 дугаар байр эзэллээ

А.Энхтуул 10 км-ын уралдаанд 85-р байр эзэллээ

24 дэх удаагийн Өвлийн олимпыг зорьсон Монгол Улсын тамирчин А.Энхтуул үндсэн төрөл болох гүйлтийн цанын 10 км-ын зайд уралдлаа.

Эмэгтэйчүүдийн 10 км зайн уралдаанд нийт 98 тамирчин оролцсоноос А.Энхтуул 37 минут 02.5 секундийн амжилтаар 85-р байр эзэллээ.

А.Энхтуул 98 тамирчнаас 96-д эрэмбэлэгдэн оролцсон ч 13 тамирчныг ардаа орхиж түрүү байраас 9 минутаар хоцорлоо. Түүний анхны олимп ийнхүү өндөрлөж байна.

Тус төрөлд Норвегийн Тереза Йохауг 28 минут 06.3 секундэд барианд орсноор аваргын алтан медалийг хүртсэн бол Финландын тамирчин Кертту Нисканен 28 минут 06.7 секундэд барианд орсноор мөнгөн медаль хүртлээ.

Харин хүрэл медалийг Финландын тамирчин Криста Пармакоски нэгдүгээр байрт орсон тамирчнаас 31.5 секунд хоцорч барианд орсноор хүртлээ.

Японы тамирчин Масако Ишида 30 минут 50.6 секундээр 27-р байрт орж Ази тивийн тамирчдыг тэргүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Шатахууны үнэ 45-50 төгрөгөөр нэмэгдлээ

Хязгаарлалтгүй бензин олгох бензин колонкууд - ЭНД ДАРЖ УНШ! - ДАРЖ УНШ!!

Шатахууны үнийг төрөөс шууд зохицуулахаа больж, газрын тосны гадаад зах зээлийн үнтэй уялдуулах шийдвэр гарсан. Үүнээс хойш хэд хэдэн удаа АИ-92 шатахууны үнэ нэмэгдээд байгаа юм.

Тэгвэл өнөөдрийн байдлаар мөн 45-50 төгрөгөөр нэмэгджээ.

Тодруулбал, “Шунхлай”-н ШТС-д АИ-92 шатахууны үнэ 2290, “Петровис”-ийн ШТС-д 2285 төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм

Хийн хоолойн төслийн 2022 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн хүрээнд өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлын тайланг тус төслийн удирдагч Л.Амарсанаа болон Тусгай зориулалтын компанийн гүйцэтгэх захирал Асеев Евгений Николаевич нар Шадар сайд С.Амарсайханд танилцуулж, энэ онд хийх ажлын талаар хэлэлцлээ.

Байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн хүрээнд өнгөрсөн онд гурван томоохон ажлыг төлөвлөсөн нь биеллээ олсон юм. Тодруулбал, байгалийн хийн хоолойн зурвас газрыг тодруулах, ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгах, Тусгай зориулалтын компанид шаардлагатай зөвшөөрлүүдийг олгох байсан нь бүрэн дуусаж, дараагийн шатны ажил руу ороход бэлэн болоод байна.

Уулзалтын үеэр Шадар сайд С.Амарсайхан төслийн багийнханд хандаж Монгол Улсын Засгийн газраас ажлын үр дүнд нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид гарах хүндрэл бэрхшээлийг дор бүрд нь шийдвэрлэж, төслийг цаг алдалгүй үргэлжлүүлэх тал дээр анхаарч ажиллана гэдгээ хэлсэн юм.

Харин Тусгай зориулалтын компанийн гүйцэтгэх захирал Асеев Евгений Николаевич “Бид өнгөрсөн жилийнх шиг хурдаар ажиллавал энэ онд илүү үр дүнд хүрэх боломжтой” хэмээгээд Монгол Улсын Засгийн газраас уг төслийг дэмжин ажиллаж байгаад талархаж буйгаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Хил орчмын ой, хээрийн түймэртэй хамтран тэмцэх хэлэлцээрийг шинэчлэн баталлаа

Хил орчмын ой, хээрийн түймэртэй хамтран тэмцэх хэлэлцээрийг шинэчлэн баталлаа

Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг Бээжин хотноо шинэчлэн баталлаа.

Тус хэлэлцээрт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Онцгой байдлын яамны сайд Хуан Мин гарын үсэг зурсан юм.

Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 1999 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөн, хэрэгжүүлэн ажиллаж байна.

“Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх нарийвчилсан журам”-д 2011 гарын үсэг зурсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Газрын тосны үнэ 2 өдөр дараалан 90 ам.долларт тогтворжив

Газрын тосны үнэ 2 өдөр дараалан 90 ам.долларт тогтворжив

Газрын тосны үнэ хоёр өдөр дараалан 90 ам.долларт тогтворжоод байна. Ираны цөмийн хэлэлцээрийн асуудал намжиж байгаа нь газрын тосны зах зээл дэх хомстлыг бууруулахаар байгаа юм.

Ийнхүү газрын тосны үнэ энэ долоо хоногт харьцангуй тогтворжиж эхэллээ. Үнэ нь долоон долоо хоног дараалан өсөж, 2014 оноос хойших дээд түвшинд хүрээд байсан юм. Газрын тосны хэрэглээ эрс нэмэгдсэнээр АНУ-ын газрын тосны нөөц 2018 оноос хойших доод цэгт хүрч буураад байна. Тухайлбал: нөөц нь өнгөрсөн долоо хоногт 4.76 сая баррелиар буурсныг Олон эрчим хүчний агентлаг мэдээлсэн юм.

Брент төрлийн газрын тосны үнэ 0.8 хувиар өсөж, 91.5 ам.доллар болоод байна. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 0.4 хувиар өсөж, 90 ам.долларт хэлбэлзэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Хөх сувд” баярын үеэр нуурын мөсөн дээр машин, техник зогсоохгүй

Хөх сувд-2019” наадамд 15000 гаруй иргэн оролцов - Сум Аймаг Хот

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баяр 20 дахь жилдээ болно. Мөсний баярыг гуравдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд тэмдэглэхээр аймгийн Засаг даргын Тамгын газраас шийдвэрлэсэн байна.

“Хөх сувд” зохион байгуулагдах болсонтой холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан зохих шийдвэрүүдийг гаргахаар ажиллаж байгааг мэдээлэв. Тухайлбал нуурын мөсөн дээр машин, техник зогсоохгүй, машин зогсох талбайг тусгайлан өөр газар бэлдэх, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан (био 00) зохион байгуулалтыг хийх юм байна.

Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн тоглолт болдог уламжлалтай.

Хөвсгөл нуурын мөс баяр зохион байгуулах хэмжээнд хүрээгүй нимгэн байсан учраас 2014 онд, коронавируст цар тахлын улмаас 2020, 2021 онд тус тус зохион байгуулаагүй юм.