Categories
мэдээ нийгэм

Гадаадын сургуулиудын тэтгэлэгүүд

Боловсролын зээлийн сан Chevening-ийг 100%, Fulbright-ийн тодорхой хувийг  санхүүжүүлдэг“

Ерөнхий боловсрол болон их, дээд сургууль төгсч байгаа залуус гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт оролцож өөрийгөө сорих хүсэлтэй байгаа. Тэгвэл одоо зарлагдаад буй орон орны засгийн газрын болоод бусад томоохон тэтгэлгийн талаар мэдээлэл хүргэж байна. Засгийн газрын тэтгэлэг гэдэг бол тухайн улсын томоохон их дээд сургуульд 100 хувь үнэ төлбөргүй мэргэжил эзэмшихээс гадна суралцах хугацааны амьжиргааны зардал, судалгаа хийх, мэргэжил дээшлүүлэх зардлыг авах том боломж юм.

ТАЙВАНИЙ БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТЭТГЭЛЭГ ТАВДУГААР САРЫГ ДУУСТАЛ БҮРТГЭНЭ

Тайваний боловсролын яамнаас 2022 оны хичээлийн жилд Монгол Улсаас 11 оюутан залууст олгохоор шийдвэрлэжээ. Тус тэтгэлгээр Тайваньд бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах боломжтой. Тэтгэлгийн зардалд сургалтын төлбөр болон бусад зардал багтжээ. Тухайлбал, сургалтын улирлын төлбөр болон сургалтын бусад зардлын төлбөр багтах аж. Тэтгэлэгт 40 мянган тайвань долларыг тус улсын засгийн газраас олгох ба тэтгэлгээс гадна нэмэгдэл төлбөр гарсан тохиолдолд болон бусад зардалд бичиг баримтын бүрдүүлэлтийн зардал, илтгэл, даатгал, байр, интернетийн төлбөр зэргийг суралцагч өөрөө хариуцах юм байна.

Мөн сургалтын төлбөрөөс гадна амьжиргааны зардал болох бакалаврын оюутанд сар бүр 15 мянган тайвань доллар, магистр, докторт суралцагсдад сар бүр 20 мянган тайвань олгоно гэж тусгажээ. Материал хүлээн авах сүүлийн хугацаа нь энэ оны тавдугаар сарын 31-ний 18:00 цаг аж.

Тэтгэлгээр суралцагсад бакалаврт дөрвөн жил, магистрт хоёр жил, докторт дөрвөн жилийн хугацаанд тэтгэлэгт хамрагдах боломжтой. Тус тэтгэлэгт нийт таван жилээс илүү хугацаанд хамрагдах боломжгүй аж. Тайваньд суралцуулах тэтгэлэг нь жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилдэг. Тэтгэлэгт хамрагдагсад нь тухайн сургуулийн бүртгэлийн хугацаанд бүртгэл хийлгэсэн байх шаардлагатай бөгөөд бүртгэл хийгдээгүй болон сургуульдаа тэнцээгүй тохиолдолд тэтгэлэг олгох боломжгүй байна. Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг

Өргөдлийн маягт: https://www.roc-taiwan.org/uploads/sites/137/2020/03/APPLICATION-FORM-2022.odt.

Англи хэлээр суралцах боломжтой сургууль болон хөтөлбөрүүд: https://www.roc-taiwan.org/uploads/sites/137/2020/03/2022%E5%AD%B8%EF%A6%8E%EF%A8%81%E8%87%BA%E7%81%A3%E7%8D%8E%E5%AD%B8%EF%A4%8A%E5%85%A8%E8%8B%B1%E8%AA%9E%E5%AD%B8%E7%A8%8B%EF%A5%AB%E8%80%83%E6%B8%85%E5%96%AE.pdf

ЯПОНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ДЭЛХИЙН БАНКНЫ ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЖЭЭ

Дэлхийн банкны ээлжит тэтгэлэг зарлагдаж элсэлт явагдаж байна. Тус хөтөлбөрөөр АНУ, Европ, Африк, Австрали, Япон улсын их сургуулиудад магистрын зэргээр суралцах бүрэн хэмжээний тэтгэлгийг хөгжиж буй орны иргэдэд олгодог юм. Тэтгэлэгт дээрх улсуудын сонгогдсон их дээд сургуулиудын нийт 26 хөтөлбөрийг санал болгож байгаа бөгөөд тэтгэлэгт хамрагдахын тулд эхлээд хөтөлбөртөө тэнцэх шаардлагатай юм байна. Тэтгэлгээр суралцах боломжтой 26 хөтөлбөр, мэргэжлийн чиглэл: энд дарж харна уу.

Тэтгэлгийн хэмжээний тухайд сургалтын төлбөр, сар бүрийн амьжиргааны стипенд, эрүүл мэндийн даатгал, сургуульд ирж, буцах нисэх онгоцны зардал багтжээ. Шалгуур нь Дэлхийн банкны гишүүн хөгжиж буй орны иргэн бай, бакалаврын зэрэг эзэмшсэн, дор хаяж гурван жилийн ажлын туршлагатай, англи хэлний мэдлэгтэй, сонгосон хөтөлбөрөөсөө тэнцсэн гэсэн “Unconditional Letter” авсан байх шаардлагатай.

Өргөдөл хүлээн авах хугацаа эхний элсэлтийн хувьд энэ сарыг дуустал, хоёрдугаар элсэлтийн хувьд тавдугаар сарын 27-нийг хүртэл өргөдөл хүлээн авах юм байна. Нэгдүгээр элсэлтээр суралцах боломжтой хөтөлбөр, сургуулиудыг энд дарж харах боломжтой. Харин хоёрдугаар элсэлтээр суралцах боломжтой хөтөлбөр, сургуулиудыг эндээс харна уу.

ОРОСЫН ҮНДЭСНИЙ СУДАЛГААНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАЖ 25-100 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ АВЧ БОЛНО

“Оросын үндэсний судалгааны Эдийн засгийн их сургууль” (HSE буюу ВШЭ) нь 100 хувь үнэ төлбөргүй суралцах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүдээ зарлажээ. Үүний тулд холбогдох шалгаруулалтуудад орж авсан онооноос хамаараад 25, 50, 70, 100 хувийн хөнгөлөлттэй сурах боломжтой. “ВШЭ” нь Оросдоо 30 жилийн түүхтэй хамгийн “залуу” сургууль хэдий ч 2021-2022 онуудад THE (Times Higher Education) рейтингийн “World University Rankings”-д 57, “QS – Top 50 Under 50”-д 31, “THE World University Rankings”-д 301-305 байруудад тус тус багтаж чадсан байна. Тус сургуульд өнөөдөр дэлхийн 25 орны 200 профессор тус сургуульд багшлахаас гадна, нийт 7000 гаруй багш, судлаач нар ажиллаж, оюутнууд нь олон улсын шилдэг компаниудад дадлагаа хийж байна. Оросдоо хамгийн тав тухтайд тооцогддог оюутны байруудад нь Владивостокоос Калининград, Парижаас Токио хүртэл дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 7000 гаруй оюутнууд амьдардаг аж. Оюутнууд хичээлээс гадна дуу хөгжим, спорт, театр, бизнес, карьер хөгжил зэрэг тус сургуулийн 200 гаруй оюутны дугуйлангуудад хамрагдаж тал бүрээр хөгжих боломжийг олгодог байна.

Тус сургуулийн диплом бол оросын хийгээд олон улсын компаниудад карьераа ахиулах, түүнчлэн эх орныхоо хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байх баталгаа юм. Төгсөгчдийн 95 хувь нь ажлын байраар хангагдахаас гадна “QS Graduate Employability”-ийн рейтингээр “ВШЭ” нь ажил олгогчдын эгнээнд ТОП-250-д орж байна.

Олон улсын солилцооны хөтөлбөрүүд бол өөрийнхөө ирээдүйд хөрөнгө оруулах, гадаад орнуудад оюутан цагийн дурсамжаа үлдээх давтагдашгүй сайхан туршлага болдог. Тиймээс “ВШЭ”-ийн олон улсын академик хөтөлбөрүүдэд оролцсоноор олон улсын академик орчинд бусадтай хамтран ажиллах туршлага эзэмшинэ. Мөн оросоос гадна бусад орнуудын сургалтын хөтөлбөрүүдтэй танилцах боломжтой аж. Тус сургуулийн элсэлтийн албаны зөвлөхүүдтэй хийх лайв уулзалт, вебинаруудын линкийг энд дарж харна уу. Мөн үүнээс гадна энэхүү холбоос дээр дарж пэйжүүд дээр явагдах лайваар монгол хэл дээр шууд холбогдон асууж, хариултаа авах боломжтой байна. Дэлгэрэнгүй мэдээллийг тус сургуулийн монгол дахь төлөөлөгчөөс тодруулах ч нээлттэй аж.

ТӨВ ЕВРОПЫН ИХ СУРГУУЛЬД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ЗЭРГЭЭР ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖ НЭЭЛТТЭЙ

Австрийн Вена хотод байрлалтай Төв Европын их сургууль нь дэлхийн 100 гаруй улсын оюутнууд ирж суралцдаг олон улсын оюутнуудын мэдлэгийн төв болсон сургууль юм. Хууль, улс төр, философи, түүх, социологи, антропологи, эдийн засаг, экономиксийн сургалтын хөтөлбөрүүдээрээ Квислэндээс гаргадаг дэлхийн шилдэг 100 их сургуулийн жагсаалтад багтдаг байна.

2022-2023 оны хичээлийн жилийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн элсэлт явагдаж байгаа бөгөөд тэтгэлгээр суралцах хүсэлтэй оюутнуудыг бүртгэж эхэлжээ. Тэтгэлэгт сургалтын төлбөр, сар бүрийн амьжиргааны стипенд, эрүүл мэндийн даатгал багтах юм байна.

Бүрдүүлэх материал нв суралцах төлөвлөгөө, тодорхойлох захидал, өмнөх сургалтын дүн CV, англи хэлний шалгалтын оноо (TOEFL IBT, IELTS, Dualingo, PTE гэх мэт олон шалгалт хүлээн зөвшөөрнө) шаардлагатай гэжээ. Өргөдөл хүлээн авах хугацаа нь ирэх сарын 15-нд дуусах аж. Дэлгэрэнгүй мэдээлэл энд дарж авна уу.

“AUSTRALIA AWARDS” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ӨРГӨДӨЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ

Австрали улсын засгийн газрын хэрэгжүүлдэг урт хугацааны хөгжлийн тэтгэлэг юм. Тэтгэлэгт хамрагдсанаар суралцах, судалгаа хийх боломжтой болж өөрийн мэдлэг чадвараа дээшлүүлэх, мэргэжлийн хүмүүстэй танилцаж, хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахад нь тусална. Австралийн тэтгэлэг нь Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлээр магистрын сургалтад суралцах боломжийг олгодог. Тэтгэлэг хүртэгчдийг Австрали улсад суралцах хугацаанд нь бүх талын дэмжлэг үзүүлдэг.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөр жил бүрийн хоёрдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 29-ний хооронд өргөдөл хүлээн авна. Өргөдөл гаргагчид өргөдлийн хүлээн авах хугацаанд багтаж цахим хэлбэрээр өргөдөл гаргана.

Өргөдөл хүлээн авах хугацаа ойртох тусам цахим өргөдлийн системийн (OASIS) ачаалал эрс нэмэгдэж, саатал учирч болзошгүйг анхаарна уу. Энэхүү цахим хуудсаар орж өргөдөл гаргана уу. Интернэт ашиглах боломжгүй аймаг, алслагдсан нутгаас өргөдөл гаргагчид монгол дахь австралийн тэтгэлэгт хөтөлбөртэй холбогдож, өргөдөл гаргах хувилбаруудын талаар ярилцах боломжтой байна. Бүрдүүлэх бичиг, баримтууд өргөдөл гаргагчид “Австралийн тэтгэлгийн бодлогын гарын авлага”, “Монгол Улсад зориулсан үндсэн мэдээлэл“- д заасан бичиг, баримтыг бүрдүүлж, өргөдөлд хавсаргах ёстой байна.

Дээр дурдсан орнуудын тэтгэлэг бол одоо зарлагдаж байгаа гэдгийг онцолсон. Тэгвэл ирэх саруудад Япон, Франц, Герман зэрэг улсуудын тэтгэлгүүд зарлагдах ба тухайн үед тус улсуудын элчин сайдын яамд болон БШУЯ-ны цахим хуудаст мэдээлэл орох юм. Гадаадын ихэнх тэтгэлэгт хамрагдах боломж бол хэлний мэдлэгээс гадна нийгмийн ажилд идэвхтэй оролцох. Тиймээс зорилгоо тодорхойлж тэтгэлэг горилох гэж буй бол шаардлагатай материалуудыг эртнээс бэлдэх нь зүйтэй билээ.

Categories
мэдээ нийгэм

Усан бар жилд зориулсан тууль хайлах ёслол боллоо

Усан бар жилд зориулсан тууль хайлах ёслол боллоо

Билгийн тооллын XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулсан баатарлаг тууль хайлах ёслол Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөнд боллоо.

Монгол Улсын Ардын багш, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам тууль хайлах зан үйл болон “Наран хөвгүүн хаан” туулийн талаар товч танилцуулав.

Баян-Алтайн удмын дөрөв дэх үеийн туульч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Э.Баатаржав, Жилхэрийн удмын ес дэх туульч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн А.Балдандорж нар “Алтайн магтаал”, “Наран хөвгүүн хаан” тууль хайллаа.

“Наран хөвгүүн хаан” туулийг зуд турхан, ган гачиг, дайн дажингүй, өнө тарган, энх амгалан байх, хүн, мал өсөж үржих, айл өрхөд үрийн заяа хайрлахыг ерөөж хайлдаг юм.

Монгол баатарлаг туулийг хайлахын өмнө Алтай, Хангайг хайлж магтдаг учиртай. “Наран хөвгүүн хаан” туулийг зуд турхан, ган гачиг, дайн дажингүй, өнө тарган, энх амгалан байх, хүн, мал өсөж үржих, айл өрхөд үрийн заяа хайрлахыг ерөөж хайлдаг юм.

Монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлигийг Ерөнхийлөгч баталсан.

Тууль хайлах ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

5-11 насны хүүхдүүдийн Covid-19-ийн өвчлөл 45 хувь байна

Улаанбаатар хот

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Covid-19 халдварын нөхцөл байдлын энэ долоо хоногийн тоон мэдээг гаргажээ. Тоон мэдээнээс харахад 5-11 насны хүүхдүүдийн дунд халдварын тархалт өндөр байгаа аж. Тодруулбал, хүүхдийн өвчлөл нийт батлагдсан тохиолдлын 22.2 хувь буюу 190 мянга 256 байна. Хүүхдийн өвчлөлийг насны бүлгээр нь авч үзвэл:

  • 0-4 насны хүүхэд 51 мянга 126- 26.9 хувь
  • 5-11 насны хүүхэд 86 мянга 316- 45.4 хувь
  • 12-15 насны хүүхэд 36 мянга 802- 19.3 хувь
  • 16-17 нас 16 мянга 12 буюу 8.4 хувь байна.

Монгол Улсад одоогийн байдлаар омикроны 36 тохиолдол батлагдсан. Гэхдээ энэ нь лабораторийн хэмжээнд баталгаажуулсан сорьц. Харин эрсдэл өндөр, сэжигтэй кластер тархалтуудад батлагдаагүй омикрон байх эерэг тохиолдол олон бий. Мөн сар шинийн золголттой холбоотойгоор тархалт нэмэгдсэн байх эрсдэл өндөр. Одоогийн байдлаар хоногт батлагдах халдварын тархалтын тоон мэдээ 1000 даваад буй юм. Харин 1-2 долоо хоногийн дараа энэ тоо хэд дахин нэмэгдэх эрсдэлтэй аж. Учир нь шинжилгээгээр батлагдаагүй ч шинж тэмдэгтэй омикрон байх магадлалтай гэж үзэж буй хүмүүс өрхийн эмнэлэгт хандах нь өдөр ирэх бүр нэмэгдэж буй юм байна. Эдгээр шалтгаанаас үүдэж иргэдийн дунд омикрон хувилбар энгийн ханиадтай ижил гэсэн ойлголт түгээмэл байгаа юм. Эрдэмтэн, судлаачид энэ талаар нэгдсэн мэдээлэл өгч, Covid-19-ийн омикрон хувилбар энгийн ханиад биш гэдгийг анхааруулж байна. Улсын хэмжээнд одоогийн байдлаар 5873 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас ХӨСҮТ-ийн клиникт хэвтэн эмчлүүлж байгаа 244 хүн байгаа аж.

ХӨСҮТ-д хэвтэж байгаа хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл 16 нь нэн хүнд, 70 хүн нь хүнд, 144 хүн нь хүндэвтэр, 14 нь хөнгөн байна. Эдгээр хүмүүст шаардлагатай эмчилгээг хийж байгаа чхавсарсан, суурь өвчтэй хүмүүст эмчлэгдэх хугацаа урт байна гэжээ.

Covid-19-өөс гадна томуу, томуу төст өвчний идэвхжилт өндөр байгааг ЭМЯ-наас анхааруулж буй. Тухайлбал, 16 хүртэлх насны хүүхдүүдээс 1901 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Иймд улирлын болон томуугийн цар тахлын үед халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар барих нь чухал байна. Учир нь халдварын тархалт вакцингүй бүлэг рүү идэвхтэй чиглэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

825,746 ширхэг хувьцаа арилжжээ

Монголын хөрөнгийн зах зээл хамгийн өсөлттэй байна

2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 398,046,463 төгрөгийн үнийн дүн бүхий 825,746 ширхэг хувьцаа арилжигдсанаас 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол дизель” ХК (MDZ +15.00%), “Ган хэрлэн” ХК (HZB +14.93%) болон Ард санхүүгийн нэгдэл” ХК (AARD +13.10%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Айтүүлс” ХК (ITLS -5.72%), “Махимпекс” ХК (MMX -3.49%) болон “Монос хүнс” ХК (MFC -3.46%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 34,966 ширхэг нэгж эрхийг 8,664,520 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.95 хувиар өсч 40,860.55 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,772,503,795,921 төгрөг боллоо.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн орлогод нийцсэн ногоон орон сууц барих төслийг хэлэлцлээ

Иргэдийн орлогод нийцсэн ногоон орон сууц барих төслийг хэлэлцлээ

“Улаанбаатар хотын иргэдийн орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн урьдчилсан мэдээллийг барилгын компаниуд болон арилжааны банкнуудад танилцуулж, харилцан санал солилцох хэлэлцүүлэг өнөөдөр /2022.02.10/ боллоо.

Тус төслийг Азийн хөгжлийн банк болон “Уур амьсгалын ногоон сан”-гийн санхүүжилтээр хэрэгжүүлэх зээлийн гэрээг 2018 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай байгуулсан бөгөөд энэхүү төсөл нь 2019 оноос хэрэгжиж байна.

Иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцыг барих ажил 2022-2027 оны хооронд 6 жилийн хугацаанд 5 үе шаттайгаар хэрэгжинэ. Ингэхдээ Улаанбаатар хотын зургаан шинэ дэд төвүүдэд нийт 100 га талбайд гэр хорооллыг сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон 10 мянган айлын орон сууц бүхий эко хороолол болгон өөрчлөх юм. Төслийн 1 дүгээр үе шат Баянхошуу болон Сэлбэ дэд төвүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Төслийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөд нийцсэн хотын дэд бүтэц, нийтийн зориулалттай барилга байгууламжийг барих бөгөөд Нийслэлийн өмчлөлд байх “Түрээсийн орон сууц”, нүүрстөрөгч бага ялгаруулдаг технологи бүхий “Орлогод нийцсэн орон сууц”, “Зах зээлийн үнэлгээтэй орон сууц”-ыг барьж байгуулах ажлыг гүйцэтгэнэ.

“Эко Хороолол ба Орлогод Нийцсэн Орон Сууцны Сан”-г төсөл хэрэгжүүлэх нэгж болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК үүсгэн байгуулж, удирдах ба тус сангийн санхүүжилтээр “Орлогод нийцсэн орон сууц”, “Зах зээлийн өртөг бүхий орон сууц”-ыг барьж, байгуулна.

Дээрх төсөл хэрэгжсэнээр:

  • Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийг инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцаар хангах,
  • Эрчим хүчний үр ашиггүй хэрэглээг багасгах
  • Агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах
  • Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг сааруулах
  • Дэд төвийн иргэдэд үзүүлэх нийгэм, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Төсөлд хамрагдах иргэдийг мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт хамруулж, дэд төвүүдэд ажлын байр нэмэгдүүлэх зэрэг олон талын үр шимийг иргэд шууд хүртэх боломж бий болох талаар хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо.
Categories
мэдээ нийгэм

Хүрээ амаржих газрын чанар аюулгүй байдлыг хангах зорилгоор менежментийн баг ажиллуулахаар болжээ

Arslan.mn - Мэдээний хаан

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Хүрээ Амаржих газар ажиллаж тусламж үйлчилгээ, нөхцөл байдалтай танилцжээ. Ингэхдээ энэ оныг эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах жил болгож байгаатай холбогдуулан эмнэлгийн удирдлагуудад эх барих, нярай эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг чирэгдэлгүй, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үүрэг өгч, ЭМЯ-наас зөвлөн дэмжих удирдлагаар ханган ажиллах зорилгоор менежментийн багийг томилон ажиллуулах болжээ.

Categories
мэдээ нийгэм

Аймгийн төвүүдэд нэг литр сүү 3,289 төгрөгөөр худалдаалагдаж байна

Ховд аймагт мах, сүүний чиглэлийн үхрийн аж ахуй 24 байна

Хоёрдугаар сарын 9-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа зарим гол нэрийн барааны үнийн талаарх мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Тухайлбал,

  • Хонины мах нэг кг нь 9,824 төгрөг
  • Үхрийн мах нэг кг нь 12,228 төгрөг
  • АИ-92 авто бензин нэг литр нь 2,443 төгрөг
  • Нэгдүгээр зэргийн гурил нэг кг нь 1,538 төгрөг
  • Сүү /задгай, литр/ 3,289 төгрөг
  • Элсэн чихэр нэг кг нь 3,030 төгрөг
  • Цагаан будаа нэг кг нь 2,927 төгрөгийн үнэтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Усанд орж байхдаа тогонд цохиулж, нас баржээ

УС, ЦАХИЛГААНАА ХЭМНЭЦГЭЭЕ! - Таван Богд Групп | Tavan Bogd Group

Сонгинохайрхан дүүргийн 17-р хорооны нэгэн орон сууцанд энэ сарын 09-ний 18 цагийн орчимд усанд орж байсан эмэгтэй тогонд цохиулж, нас баржээ.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиход 21 настай эмэгтэй Д-гийн орж байсан ваннтай усанд уртасгагч залгуур унаснаас ийм харамсалтай хэрэг явдал болсон байжээ.

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст материалжуулан шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Тээвэрчин: Цагаанхад-Гашуунсухайт боомтод дахин долоо хоногоор зогсоочихлоо

Цагаанхад-Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэр хийж буй жолоочдоос илрэх коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж буйтай холбогдуулж, долоо хоногийн хөл хорио тоготоосон байна.

Энэ талаар тус боомтоор нүүрс тээвэр хийдэг жолоочоос тодруулахад “Тээврийг зогсоочихлоо. Долоо хоногийн хөл хорио тогтоож байгаа гэсэн” гэж хариулав. Мөн албаны эх сурвалжуудын мэдээлснээр, “Цагаанхад” суурьшлын бүсэд хөл хорио тогтоогоод байгаа нь үнэн бөгөөд энэ сарын 10-17-ны хооронд долоо хоног үргэлжлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

БШУ-ы сайдад 400 гаруй захидал ирээд байна

ЦАХИМ ШУУДАН БИЧИХ ЁС ЗҮЙН 13 ЗӨВЛӨГӨӨ

Боловсролын салбар 2022 оныг “Ёс зүйн жил” болгон зарласантай холбогдуулан БШУ-ы сайдад и-мэйл илгээх аяныг хоёрдугаар сарын 1-нээс эхлэн 14 хоногийн хугацаанд өрнүүлж байна. захидал хүлээн авах хугацаа дуусахад дөрөв хоног үлджээ.

Захидлыг Enkh-Amgalan@edu.mn и-мэйл хаягаар явуулах ба хоёрдугаар сарын 14-ний өдөр цахим хаяг хаагдаж, захидал хүлээн авах боломжгүй болно.

Дунд сургуулийн сурагчид, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежид суралцагчид, Их, дээд сургуулийн оюутнууд, Бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан, Эцэг эх, асран хамгаалагчид и-мэйл бичиж боломжтой.

  • Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт
  • Багш, суралцагч, эцэг эхчүүдийн хоорондын үл ойлголцол, харилцааны бэрхшээл
  • Суралцах орчны аюулгүй байдал
  • Ёс зүйн зөрчлийг арилгасан сайн туршлага, шинэ санаачилга сэдвийн хүрээнд захидлаа илгээх ба захидал бичсэн хүний мэдээллийг нууцлах юм байна.

Захидлын шугамыг нээсэн 10 хоногийн хугацаанд салбарын сайдад хэчнээн захидал ирснийг БШУЯ-ны Хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, Хоёрдугаар сарын 9-ний өдрийн байдлаар 400 гаруй захидал ирээд байна. Сурагч, оюутан, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд харилцааны тулгамдсан асуудал болж буй ёс зүй хэмээх сэдвийн хүрээнд энэ удаагийн захидлаа бичих ёстой. Сэдвээсээ хальж, өргөн хүрээг хамарсан захидал бичиж байна.

Захидлын шугамыг хаасны дараа дүн мэдээллийг нэгтгэн нийтэд зарлана. БШУЯ-ныхан ирсэн захидлуудыг ялган ангилж, хамгийн олон давтагдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр бодлогын арга хэмжээ авахаар төлөвлөснөө мөн олон нийтэд мэдээлнэ” гэв.

БШУ-ы сайдад захидал бичих аяныг тодорхой сэдвүүдийн хүрээнд цаашид үргэлжлүүлэх ба боловсролын салбарт тулгамдсан асуудлуудыг боловсролын үйлчилгээг хэрэглэгч, хүртэгчдийн дуу хоолойг сонсох замаар үе шаттайгаар шийдвэрлэх нэг чиглэл гэж үзэж буй ажээ.