Categories
мэдээ нийгэм

Хаан банк Хөгжлийн банкнаас зээл аваагүй болохыг мэдэгдэж байна

Categories
мэдээ нийгэм

Филиппин улс гадаадын иргэдийн зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа цуцлав

Филиппин улс “КОВИД-19” цар тахлаас сэргийлэх үүднээс тогтоогоод байсан гадаадын иргэдийн зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа энэ сарын 10-наас цуцалсан талаар ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.

Ингэснээр Филиппин Улсад визгүй зорчих хэлэлцээртэй гадаад улсын иргэд тус улсад хэвийн зорчих боломжтой болов. Монгол Улсын бүх төрлийн паспорттай иргэд Филиппин Улсад 21 хүртэл хоног визгүй зорчих хэлэлцээртэй юм.

Гэхдээ Филиппинд зорчих гадаадын иргэд коронавирусний вакцины бүрэн тунд хамрагдсан байх шаардлагатай бөгөөд Филиппинд хүрэлцэн ирсний дараа 7 хоногийн хугацаанд өөрийн эрүүл мэндийн байдлыг хянаж, халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах ёстой аж.

Зорчигчид дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

– Нислэгээс 48 цагийн өмнө өгсөн ПГУ шинжилгээний сөрөг хариутай байх,

– Вакцинд хамрагдаагүй хүүхдийг асран хамгаалж яваа эцэг, эх, асран хамгаалагч нь вакцины бүрэн тунд заавал хамрагдсан байх,

– Коронавируст халдварын эмчилгээний зардлыг даатгасан аяллын даатгалтай (35,000 ам.доллароос дээш) байх,

– Гар утсандаа “TRAZE” аппликейшныг суулгасан байх шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймаг: 70 мянга дахь иргэндээ 3 өрөө байр бэлэглэнэ

2021 оны жилийн эцсийн тооллогоор Сүхбаатар аймгийн хүн ам 65,2 мянгад хүрсэн. Гэвч зах зээл, эдийн засгаа илүү тэлэх, хөгжлийг хурдасгахад хүн амын тоо чухал нөлөөтэй. Тиймээс хүн амын өсөлтийг бодлогоор дэмжиж Сүхбаатар аймаг 70 мянга дахь иргэндээ гурван өрөө байр бэлэглэнэ гэдгийг аймгийн засаг дарга М.Идэрбат цохон хэллээ.

Үүний хүрээнд нэн тэргүүнд хүн амын дунд эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үзлэгийг эрчимжүүлж, сумдын удирдлагуудыг иргэдээ үзлэгт хамруулах ажилд онцгойлон анхаарч, ажил хэрэг болгохыг чиглэл болгов. Мөн Эрүүл Сүхбаатарчууд төслийг үр дүнтэй хэрэгжүүлж, шинээр бэлтгэгдэж буй залуу боловсон хүчнүүдийг орон нутагтаа ирж ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлэх нь зүйн хэрэг гэлээ.

Өнгөрсөн онд тус аймаг Улаанбаатар хот болон өөр аймаг, сумаас 493 иргэн шилжин ирсэн бол 1485 хүүхэд шинээр мэндэлж, 381 иргэн нас барсан байна.

Categories
мэдээ нийгэм

Сургалтын үндэсний хөтөлбөрийг олон улсын шаардлагад нийцүүлэх ажил эхэллээ

Ерөнхий боловсролын математик, англи хэл, байгалийн ухааны хичээлийг олон улсын жишигт нийцүүлэх, сургуулийн менежментийг сайжруулахаар 2011 онд олон улсын хөтөлбөртэй төрийн өмчийн сургуулиудыг байгуулсан.

Энэ санаачилгыг Кембрижийн олон улсын шалгалтын байгууллагатай хамтран хэрэгжүүлсээр ирсэн юм. Өнөөдрийн байдлаар олон улсын хөтөлбөртэй төрийн болон хувийн 10 гаруй сургууль үйл ажиллагаа явуулж байна.
Тэгвэл бид цаашид бий болсон ололт амжилт, туршлагаа ерөнхий боловсролын бүхий л сургуульд нэвтрүүлж, хүртээмжийг сайжруулах, суралцагчдад тэгш боломж олгох, үнэлүүлэх боломжийг нээхээр Кембрижийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Энэ хамтын ажиллагааны хүрээнд:
-Сургуулиудын математик, байгалийн ухаан, англи хэлний хөтөлбөрийг олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд хүргэж, хүлээн зөвшөөрүүлэх
-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний тогтолцоог бий болгох
-Төрөлжсөн ахлах сургуулийг байгуулах, сургуулиудад олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг олгох
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нарын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах
Хөтөлбөрт суурилсан үнэлгээг боловсруулах, сурах бичиг, бусад хэрэглэгдэхүүний чиглэлээр мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх
-Олон улсын хөтөлбөрөөр үнэлгээ хийх, шалгалт зохион байгуулах төвийг байгуулж, бүх суралцагчдад өөрийн хүсэлтээр Кембрижийн олон улсын шалгалт өгөх тэгш боломжийг бүрдүүлэх юм.
Боловсролын чанарыг сайжруулах, суралцагчийн мэдлэг, чадварыг олон улсын түвшинд нийцүүлэхээр шат дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр байна гэж БШУЯ-наас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтын нээлттэй сонсгол хийнэ

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах” үүрэг бүхий ажлын хэсэг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хуралдаж Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоо илэрхийлж хүсэлт гаргасан Т.Саруул, С.Дондов нарыг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэсэн.

Ажлын хэсгийн хуралдаанаар нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсголыг 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр 11:00 цагаас хийхээр тогтсон.

Томилгооны сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Томилгооны сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү гэж Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн


Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.

2022 оны 02-р сарын 11-ний 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 17 цагт 17 хэм, 20 цагт 20 хэм хүйтэн байна.


2022 оны 02 сарын 11-ний 20 цагаас 02 сарын 12-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 40-45 хэм, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 31-36 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Орхон, Улз, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 27-32 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 23-28 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 29-34 хэм, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 21-26 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 хэм, бусад хэсгээр 26-28 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 31-33 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 33-35 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.


2022 оны 02 дугаар сарын 13-наас 02 дугаар сарын 17-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 13-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 14, 15-нд нутгийн зарим газраар, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 29-34 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлээр нутгийн баруун хагаст хүйтний эрч бага зэрэг суларна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Categories
мэдээ нийгэм

Ховд аймаг: Залилах гэмт хэргийн 90 гаруй хувьд цахим хэрэгсэл ашиглажээ

Сүүлийн үед Ховд аймаг дахь Цагдаагийн газарт цахимаар залилуулж хохирсон гомдол нэлээд бүртгэгдэж байна.

Тус аймгийн хэмжээнд одоогийн байдлаар залилах төрлийн 52 гэмт хэргийг хуулийн дагуу шалгаж байна. Үүнээс 19 хэрэг нь 2022 он гарсаар шинээр бүртгэгдсэн аж.

Судалгаанаас үзэхэд залилах, мэхлэх төрлийн гэмт хэргийн 90 гаруй хувьд нь цахим хэрэгсэл ашигласан, цахим орчинд үйлдэгдсэн байна.

Зарим эх сурвалжийн хэлснээр цахим залилан хийж буй этгээд сумын иргэд, малчид руу ихээхэн чиглэж байна. Ховд аймагт залилах гэмт хэргийн улмаас хамгийн дээд тал нь 70 гаруй сая төгрөгөө шилжүүлж, хохирсон тохиолдол байгаа аж.

Иймээс иргэд танихгүй этгээдээс ирүүлсэн ашигтай саналаас татгалзах, найз нөхөд, ойр дотны хүмүүсээс яаралтай мөнгө хэрэгтэй байгаа талаар хүсэлт ирвэл заавал тодруулж, утсаар лавлан асууж байхыг мэргэжлийн байгууллагууд зөвлөлөө.

Мөн цаашид иргэдийг цахим залилангийн гэмт хэрэгт өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аян өрнүүлэх, орон нутгийн иргэдийг сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллээр хангах ажлыг мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна гэж албаныхан хэллээ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“SpaceX” компани дэлхийн хамгийн том пуужин бүтээлээ

Тэрбумтан Илон Маскийн сансрын “SpaceX” компани “Starship” пуужингийн иж бүрэн эх загварыг бүтээж дуусгасан байна. Төхөөрөмж нь тойрог замын анхны нислэгт аль хэдийн бэлэн болсон талаар “NASA”-гийн Spaceflight Youtube суваг мэдээллээ.

“SpaceX” компани нь хамгийн сүүлийн үеийн “Super Heavy Booster 4” төхөөрөмжөөр тоноглогдсон “Starship20”-ийн прототиптэй амжилттай хослуулсан гэдгээ харуулан шууд дамжуулалт хийжээ.

Пуужингийн нийт өндөр нь 120 метр ба түүнийг бүтээхэд “Мехазилла” гэх автоматжуулсан робот бүхий 140 метрийн өндөртэй цамхаг ашигласан байна.

Categories
мэдээ нийгэм

Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2022.02.11/ Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал боллоо. Шүүх хурлаар түүний цагдан хорих хоёрдугаар хугацааг “өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй” үндэслэлээр дахин нэг сараар сунгасан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Novavax”-ын вакцин өсвөр насны хүүхдүүдэд 80 хувийн үр дүн үзүүлжээ

АНУ-ын биотехнологийн “Novavax” компанид гарган авсан “COVID-19”-ийн вакцины хоёр тун 12-17 насны хүүхдүүдэд 80 хувийн үр дүн үзүүлжээ.

Өнгөрсөн оны 5-9 дүгээр сард буюу АНУ-д “дельта” хувилбар давамгайлан тархаж байх үед явуулсан туршилтад өсвөр насны 2247 хүүхдийг хамруулжээ. Вакцин “дельта” хувилбарын эсрэг 82 хувийн үр дүн үзүүлсэн байна.

Ийнхүү “Novavax” компани вакцинаа өсвөр насны хүүхдүүдэд хэрэглэх хүсэлтээ улс орнуудын эрүүл мэндийн байгууллагуудад энэ оны эхний улиралд гаргахаар төлөвлөж байгаагаа мэдээлжээ.

Тус компани нь АНУ-ын эрх баригчдад вакцинаа насанд хүрэгчдэд хэрэглэх хүсэлтээ өнгөрсөн сарын сүүлээр гаргасан бөгөөд одоогоор Европын Холбоо, ДЭМБ болон Их Британи, Шинэ Зеландад ийм зөвшөөрлийг авчээ.

“Novavax” АНУ, Мексикт насанд хүрсэн 30 мянга орчим хүнийг хамруулан туршилт явуулахад вакцин нь 90.4 хувийн үр дүн үзүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн юм.