Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн цагдаагаар сургаж ажилд авна

Цагдаа болох хүсэлтэй залуусын анхааралд

Олон нийтийн цагдаагийн сул орон тоог нөхөн хангах чиглэлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс Олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтыг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 25-ны өдрийг хүртэл бүртгэнэ. Харин сургалт Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд 03 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөжээ.

Олон нийтийн цагдаагаар судлагдах иргэдэд тавигдах шаардлага:

  1. Улаанбаатар хотын харьяа байх;
  2. Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой;
  3. 20 нас хүрсэн /эрэгтэй, эмэгтэй/;
  4. 168 см-ээс дээш өндөртэй;
  5. Биеийн зөв хөгжилтэй;
  6. Цэргийн алба хаасан бол давуу тал болно;
  7. Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. /гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй/;
  8. Биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх зэрэг шаардлага тавигдана. Дээрх шалгуурыг хангасан иргэд өөрийн харьяа оршин суугаа газрын цагдаагийн газар, хэлтэст холбогдох материалыг бүрдүүлж өгөх боломжтой.
Categories
мэдээ нийгэм

МҮОХ-ны удирдлагууд тамирчдадаа хүндэтгэл үзүүллээ

“Бээжин-2022” олимпын наадамд өрсөлдсөн Монгол Улсын хоёр тамирчны тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Хамгийн сүүлд ОУХМ Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорьж, 99 тамирчнаас 65 дугаар байр эзэлсэн билээ.

Жанчхүүд хүрэлцэн очоод буй МҮОХ-ны удирдлагууд олимпын наадамд оролцсон тамирчид, багийнхандаа хүндэтгэл үзүүллээ. МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар тамирчин Б.Ачбадрах, А.Энхтуул нарыг мөнгөн шагналаар урамшуулж, бэлэг дурсгалын зүйл гардуулав.

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн найман гишүүн болох Б.Баттүшиг, Э.Бадар-Ууган, Ц.Сандуй, Б.Бат-Эрдэнэ, А.Ганбаатар, Ч.Наранбаатар, Т.Амаржаргал, Ж.Түмэн-Аюуш нар хувиасаа мөнгө гарган хамгийн сүүлийн үеийн сайн чанартай цана тамирчдадаа авч өгсөн бөгөөд манай тамирчид тэрхүү цаныг хөлөглөн олимпын наадамд уралдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Түвдэндорж: Хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах зорилго тавиад байна

Уур амьсгалын өөрчлөлтийн бодлогын хэрэгжилт, төсөл хөтөлбөрийн уялдааг сайжруулах зөвлөлдөх уулзалтыг БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж нээж үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Хүн төрөлхтөний өмнө тулгамдаад буй нэн тэргүүний томоохон асуудал болох уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхээр дэлхийн бүх улс орнууд том, жижиг үйлдвэржсэн болон буурай хөгжилтэй гэж ялгалгүй бүгд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлага тулгарч байна. Эх газрын эрс тэс, хатуу ширүүн, хуурай уур амьсгалтай Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлт сүүлийн 80 жилд эрчимтэй явагдаж, дэлхийн дундажтай харьцуулахад агаарын дундаж температур хоёр дахин илүү буюу 2.25 градусаар нэмэгдлээ.

Жилийн нийлбэр хур тунадас 7.3 хувиар буурав. Үүнтэй холбогдуулж ган, зуд, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, эрчим нэмэгдэх, цөлжилт нийт газар нутгийн 76.9 хувийг хамарч, гол мөрөн хурдацтай ширгэж, мөнх цэвдэг сүүлийн 50 гаруй жилд даруй 33.7 хувиар хумигдаж, хайлаад байна.

Монгол Улс дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 0.1 хувийг ялгаруулдаг ч уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох асуудлыг тэргүүлэх зэрэгт авч үзэн, Парисын хэлэлцээрийн хүрээнд үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд ямар ч арга хэмжээ авахгүй байх түвшинтэй харьцуулахад 22.7 хувиар бууруулах зорилго тавиад байна. Нөгөө талаар Монгол Улс олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн амлалт, үүргээ биелүүлэхийн тулд улс орны хэмжээгээр ялгаруулж байгаа нийт хүлэмжийн хийн хэмжээг бууруулах, тэргүүний дэвшилтэт, байгальд ээлтэй цэвэр техник технологи нэвтрүүлэх шаардлагатай байна” хэмээн онцлов.

Зөвлөлдөх уулзалтад олон улсын төсөл хөтөлбөр, түнш байгууллага, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцлоо.

БОАЖ-ын сайд Г.Түвдэндорж дэлхийн нийтийн өмнө тулгараад буй энэхүү чухал асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж ирсэн бүх оролцогч талуудад талархал илэрхийлээд, зөвлөлдөх уулзалтын арга хэмжээнд оролцогчдод амжилт хүсэв


Categories
мэдээ нийгэм

Э.Бат-Үүлийг С.Одонтуяа, З.Нарантуяа нар эргэжээ

Э.Бат-Үүл: 30-тай байхдаа цаазлах ялаас айгаагүй намайг 60 хүрсэн хойно  шоронгоор айлгах гэж байгаа бол бүтэхгүй

Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонсон, хоригдож буй. Түүнийг өгчигдөр буюу хоёрдугаар сарын 11-ний өдөр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа нар эргэлтээр очсон байна. Тэд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоогоо төлөөлөн очсон хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМД-ын шимтгэлээ QR код уншуулан шалгах боломжтой боллоо

ЭМД-ын шимтгэлээ QR код уншуулан шалгах боломжтой боллоо

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар даатгуулагч-иргэдэдээ мэдээ, мэдээллийг хялбархан, шуурхай хүргэх зорилгоор QR /Quick Response/ буюу түргэн хариу үзүүлэгч кодыг хэрэглээнд нэвтрүүлж, бүх төрлийн контентдоо байршуулж эхэллээ.

QR кодыг уншуулахад тусгай төхөөрөмж шаардлагагүй бөгөөд даатгуулагч та ямар ч төрлийн ухаалаг утас байсан хялбархан уншиж чадах бөгөөд ЭМДЕГ-ын байршил, вэблинк, шимтгэлийн дутуу төлөлтөө шалгах, шимтгэлээ төлөх зэрэг олон төрлийн мэдээллийг энэхүү кодыг ашиглан авах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

“Дархан цаазат газарт хаус хороолол барихыг зогсоохгүй бол ан амьтан тархан байршиж чадахгүй, иргэд зорчих боломжгүй болно” гэв

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр ажлын дэд хэсгийн гишүүдийн хамт Богдхан уулын дархан цаазат газрын газар ашиглалтын нөхцөл байдалтай чиг үүргийн хүрээнд танилцав.

Мөн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн мэдээлэл, судалгаанд үндэслэн холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, байгууллагууд мэдээллээ солилцон, тодрууллаа.

Ажлын хэсэг тусгай хамгаалалттай газар нутгуудад явж ажилласнаар тусгай хамгаалалттай газар нутгуудын хамгаалалтын байдал, цаашид анхаарах ёстой асуудлыг илүү тодорхой болгон, санал, дүгнэлтдээ тусгаж, Байнгын хорооноос нэгдсэн шийдвэр гарган Засгийн газар хийгээд холбогдох байгууллагуудад чиглэл өгөх зорилготой ажиллаж байна.

Манай улсын хэмжээнд 120 тусгай хамгаалалттай газар нутагт 32.7 сая га газар хамрагддаг нь нийт нутаг дэвсгэрийн 21 орчим хувь юм.
“БОГДХАН УУЛЫН, ГОРХИ-ТЭРЭЛЖ, ХӨВСГӨЛИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗАРТ ДАХИН АШИГЛАХ ГЭРЧИЛГЭЭ ӨГЧ, ХҮРЭЭГ НЬ ТЭЛЭХГҮЙ АНХААРАХ ЁСТОЙ”

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал “Тусгай хамгаалалттай газар нутгуудын өнөөгийн байдлын мэдээлэлд дүгнэлт хийхэд, газар дээр нь явж үзэхэд ч анхаарах асуудлууд байна. Энэ хүрээнд эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг Үндсэн хууль хийгээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлж сайжруулна.

Улсын хэмжээний тусгай хамгаалалттай газар нутгуудаас Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт газар ашиглах гэрчилгээ олгож, эдгээрт ашиглах гэрчилгээ олгосон газар нутгийн хэмжээ нийт газрын харилцаа үүссэн газар нутгийн 97 хувийг эзэлж байна. Тиймээс эдгээр газруудад дахин ашиглах гэрчилгээ өгч, хүрээг нь тэлэхгүй байхад онцгой анхаарах ёстой.

Одоо эрүүл байгаа газрыг хамгаалалтын бүс рүү оруулж, хамгаалагдах газрын хэмжээг тэлэн, аль болохоор унаган байдлыг хадгалахад гол анхаарлаа хандуулна. Тулгамдсан эдгээр асуудлыг зөв харж, шийдэх талаас ажлын хэсэг санал, дүгнэлтээ гаргаж, шийдвэрлэх талаас ажиллана” хэмээн ярив.

Ажлын хэсэг Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Богдхан уулын Нүхтийн ам, Жаргалантын ам, Тайны ам, Түргэний ам, Ташгайн амуудад очиж нөхцөл байдалтай танилцсан.
“ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ГЭРЧИЛГЭЭ ОЛГОДОГ Ч ХАУС ХОРООЛОЛ БАРЬЖ, ХАМГААЛАЛТЫН БҮСИЙГ ӨӨРЧИЛДӨГ”
Энэ үеэр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Пүрэвжав “Дархан цаазат газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр газар ашиглах гэрчилгээ олгож, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулна гэдэг ч хаус хороолол барьж худалддаг болон хамгаалалтын бүсийг өөрчилдөг байдлыг бүрмөсөн зогсоохгүй бол ан амьтан тархан байршиж чадахгүй, Богдхан ууланд нийслэлчүүд зорчих боломжгүй болно” хэмээж байлаа.

Ажлын хэсэг ирэх Даваа гаригт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын газар ашиглалт болон ажлын хэсгийн чиг үүргийн хүрээний бусад асуудлаар ажиллана.

Мөн орон нутагт очиж ажиллахын зэрэгцээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийх зэргээр ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бөө, удгануудыг хүлээн авч уулзжээ

Бөөг юунд үзэн ядна вэ??? | Sonin.MN

Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэнгэр шүтлэгтэй хүмүүсийн төлөөллүүд бөө, удган, улаачдыг хүлээн авч уулзжээ. Энэ талаар бөө мөргөлийн шашны бүгэмийнхэн онцолж бичсэн байна.

Тухайлбал, “Өчигдөр МОНГОЛ БӨӨГИЙН түүхэнд томоор бичигдэх үйл явдал болсон нь ТӨРИЙН ТЭРГҮҮН /ерөнхийлөгч/ тэнгэр шүтлэгтэй хүмүүсийн төлөөлөл болох эрдэмтэн, доктор, судлаач, зайран, удган, улаач нарыг хүлээн авсан хүндэтгэлийн хүлээн авалт боллоо. Энэхүү үйл ажиллагаанд залуу үеийн төлөөллүүдийн нэг болон оролцсондоо туулийн их баяртай байна.

Зохион байгуулсан болон идэвх чармайлт гаргасан бүх хүнд тэнгэр шүтлэгт хүмүүн бүхний өмнөөс талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Хэр хугацааг туулж ямар их саад бэрхшээлийг даван туулж төрдөө үнэлэгдэж төрийн тэргүүнтэйгээ уулзаж байгааг ахмадуудынхаа нулимс унаган хэлсэн үгнээс үнэ цэнийн мэдэрсэн 13-р зуунаас хойш анх удаа төр нь тэнгэр шүтлэгээ соёрхож хүндэтгэсэн гэж ойлгосон доо. Цаашид бид бүхэн эв нэгдэлтэй байж олон үйлд хамтын хүчээр нэгдэж цаг үетэйгээ хөл нийлүүлэн хамтдаа өсөн дэвжих нь тэнгэрийн хүсэл гэж бодож байна.

Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хөх мөнх тэнгэр минь үрс биднээ өнө мөнхөд ивээн тэтгэж явах болтугай

Хурай Хурай Хурай

Хүндэтгэсэн: Аргалдай улаач” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

1000 хүнд тамхинаас гарах эмчилгээг үнэ төлбөргүй хийнэ

Тамхи үйлдвэрлэгчдийн "муухай заль"

АНУ-ын Лома линдагийн их сургууль, АШУҮИС, НЭМГ эндийн газар хамтран тамхинаас гаргах эмчилгээний төсөл хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн төвийн Сэтгэц наркологийн кабинет, АШУҮИС-ийн НЭМС-ийн нийгэм, зан үйл эрүүл мэндийн төвийг түшиглэн хэрэгжих бөгөөд нийт 1000 хүнийг тамхинаас гаргах эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулах юм.

Тамхинаас гаргах эмчилгээнд оролцсоноор нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаж, ЭМНА-ны мэргэжлийн зөвлөгөөг авч, 25-28 хоногийн курс эмчилгээнд үнэ төлбөргүй хамрагдана.

Тамхинаас гаргах эмчилгээнд оролцохыг хүсвэл харьяа дүүргийн эрүүл мэндийн төвийн сэтгэц, наркологийн кабинетад хандах эсвэл доорх утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Дашрамд дурдахад, Монгол Улсын насанд хүрсэн нийт иргэдийн 24.2, эрэгтэйчүүдийн 49.1, эмэгтэйчүүдийн 5.3 хувь,13-15 насны хүүхдийн 14.3 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа гарчээ.

Мөн Монгол Улсад 2017-2019 оны хооронд импортоор оруулж ирсэн электрон тамхины хэмжээ 68 дахин өсчээ. Тиймээс салбарын яамнаас ирэх зургадугаар сард багтаан Тамхины хяналтын тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийгболовсруулж, Засгийн газарт өргөн барихаар болсныг мэдэгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“И-баримт”-ын цаасыг цуглуулж, бордоо хийнэ

ТЕГ: НӨАТ-ын баримт өгөхгүй байх тохиолдлыг таслан зогсооно

Говьд ногоон бүс байгуулж, сэргээгдэх эрчим хүч, ухаалаг хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалд суурилсан эдийн засагтай инженерийн суурин байгуулах “Шамбала 2056” төсөл хэрэгжиж байгаа.

Тус төслийн багийнхан хог хаягдал болж буй е-баримтын цаасыг нэгдсэн байдлаар цуглуулж, бордоо болгон ашиглахаар болсон байна. Тодруулбал, ирэх сард төслийн талбай руугаа тээвэрлэж модны бордоо болгон боловсруулж ашиглах аж.

Тээвэрлэх явцад задрахаас сэргийлэн баримтуудыг тэгшилж, скочдон “Blue Sky Tower”-ын баруун талд байрлах “Jack’s Coffee” салбар “Nitro B” дээр өгөх боломжтой боллоо.

Баримтын хаягдлыг гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хүлээж авах юм.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулна

Maamuu · Хүүхдэд мөнгөний талаар сургахдаа анхаарах зүйлс

Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөг. 2019 онд 320 мянга, 2020 онд 420 мянган болгож нэмэгдүүлж байв. Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо энэ сарын 10-нд хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх тал дээр тооцоолол хийх, санал боловсруулах ажлын хэсэг байгуулж, ажиллахаар болжээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тусгай мэргэжил, боловсрол шаардагдахгүй энгийн ажилд ажиллаж байгаа ажилтны авч байгаа цалингийн хамгийн бага хэмжээ юм. Эдгээр хүмүүсийн цалин хөлс тогтоосон хэмжээнээс доош байж болохгүй. Түүнээс дээш хэмжээтэй байх ёстой юм байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр нийгмийн даатгалын сарын доод шимтгэл дагаж нэмэгддэг. Тухайлбал 2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320.000 төгрөг байх үед нийгмийн даатгалын сарын доод шимтгэл 43.200 төгрөг байсан бол 2020 онд 56.700 төгрөг болж нэмэгдсэн билээ. Дашрамд дурдахад, сар шинийн өмнө улсын төсөвт тодотгол хийж ахмадын тэтгэврийн хэмжээг нэмсэн билээ.