Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын “Шилдэг уяач” шагналаа гардаж авлаа

Монголын морин спорт уяачдын холбооноос жил бүр уламжлал болгон аймаг бүрээс амжилтаараа бусдыгаа манлайлсан “Шилдэг уяач”, “Шилдэг уралдаанч хүүхэд”, “Шилдэг салбар холбоо”, “Шилдэг гал” зэргийг шалгаруулдаг.

Энэ дагуу 2020 оны амжилтаараа Малчин сумын харъяат, аймгийн алдарт уяач Баасандоржийн Мөнхбаяр Монгол Улсын “Шилдэг уяач”-аар, Баруунтуруун сумын харъяат Э.Сугар “Шилдэг уралдаанч хүүхэд”-ээр тус тус шалгарлаа.

Б.Мөнхбаярын хувьд аймгийн баяр наадамд азарга аман хүзүү, соёолон түрүү болон аман хүзүү, шүдлэн айрагдуулсан амжилтаар энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болжээ. Түүний шагналыг хаврын тэргүүн сарын шинийн наймны өдөр аймгийн удирдлагууд болон “Увсын хурд” морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчид гардуулан өгч баяр хүргэлээ. Коронавириусний халдварын улмаас уг шагнал ийнхүү он дамжиж иржээ.

2019 онд Монгол Улсын “Шилдэг холбоо”-гоор Өндөрхангай, сумын салбар холбоо, 2020 онд Зүүнхангай болон Өндөрхангай сумын салбар холбоод тус тус шалгарсан байна. Харин Монгол Улсын “Шилдэг уяач”-аар сүүлийн жилүүдэд Өлгий сумын харъяат, аймгийн алдарт уяач Замбын Дэндэв, Зүүнговь сумын харъяат, аймгийн алдарт уяач Бадарчийн Норовсамбуу, Тэс сумын харъяат, аймгийн алдарт уяач Цогт-Очирын Дамдин-Ядам, Түргэн сумын харъяат, аймгийн алдарт уяач Хасгаагийн Сүхбаатар нар тус тус шалгарчээ.

Categories
мэдээ нийгэм

Камила Валиеваг олимпод оролцуулах эсэхийг өнөөдөр шийднэ

Сэргээшийн дуулианд холбогдоод байгаа ОХУ-ын уран гулгагч Камила Валиеваг олимпын ганцаарчилсан төрлийн тэмцээнд оролцуулах эсэх шийд Бээжингийн цагаар хоёрдугаар сарын 12-ны 18 цагаас өмнө гарна гэж тус улсын Уран гулгалтын холбооны хэвлэлийн атташе Ольга Ермолина РИА Новости агентлагт мэдээлжээ.

2021 оны 12 дугаар сарын 25-нд өгсөн Камила Валиевагийн сэргээшийн шинжилгээний сорьцноос триметазидин илэрсэн гэж Олон улсын шинжилгээний агентлаг (ITA) баасан гарагт мэдээлсэн. Шинжилгээний хариуг Стокхолм дахь сэргээшийн лаборатори хоёрдугаар сарын 8-нд өгчээ. Бээжингийн олимпын наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн энэ сарын 15-наас эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: Коронавирусийн халдвараар өвчилсний дараа хэрхэн хооллох вэ

Эрүүл зөв хооллолт гэж юу вэ? – healthy life style.com

Коронавируст халдвараар өвчилсний дараа хэрхэн хооллох зөвлөмжийг хүргэж байна.

-Амтлах, үнэрлэх мэдрэмж сэргээх хооллолт

-Дархлаа дэмжих хооллолт

-Зүрх судасны өвчний үеийн хооллолт

-Чихрийн шижингийн үеийн хооллолт

-Цус шингэлэх хооллолт

-Харшлын үеийн хооллолт

-Уламжлалт анагаах ухааны идээ ундааны засал эмчилгээ хийнэ.

Categories
мэдээ нийгэм

“Brent” нефтийн үнэ нэг торх нь 95 ам.доллар давжээ

Лондоны ICE биржийн баасан гаргийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн дөрөвдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 95 ам.доллар давсан байна.

Энэ төрлийн нефтийн үнэ хамгийн сүүлд 2014 оны 10 дугаар сард 95 ам.доллароос давж байжээ.

Арилжааны мэдээллээс үзвэл, “Brent” нефтийн үнэ 3.79 хувиар өсөж, нэг торх нь 95.44 ам.доллар болсон байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар, “ОПЕК+” буюу Нефть экспортлогч улсуудын байгууллагын гишүүн орнууд болон гишүүн бус 11 орны төлөөлөгчдийн сүүлийн хурлаар тус байгууллага олборлолтоо өдөрт 400 мянган торхоор нэмэгдүүлэхээр тохиролцсон нь нефтийн үнэ өсөхөд нөлөөлжээ. Үнэ өсөхөд мөн нийлүүлэлтэд эрсдэл үүсгэж болзошгүй байгаа Зүүн Европ, Ойрхи Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал нөлөөлсөн гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

ДЭМБ цар тахлын “хурц үе” дуусах хугацааны талаар таамаг дэвшүүлжээ

ДЭМБ ЭНЭТХЭГТ ГАРГАН АВСАН “COVISHIELD” ВАКЦИНЫ ХУУРАМЧ ТУНГУУДЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

Баасан гарагт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад болсон хэвлэлийн хурлын үеэр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тэргүүн цар тахлын “хурц үе” хэзээ өндөрлөх талаар өөрийн таамгийг дэвшүүлжээ.

ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Адханом Гебрейесус дэлхийн хүн амын 70 хувийг вакцинжуулалтад хамруулах нь нэн тэргүүний зорилт болоод байгааг энэ үеэр мэдэгдсэн байна.

Хэрвээ ингэж чадвал энэ онд багтаан коронавирусийн цар тахлын “хурц үе”-ийг өндөрлүүлэх боломжтойг тэр хэлжээ. Тухайлбал дэлхийн хүн амын 70 хувийг вакцинжуулж чадвал цар тахлын оргил шат энэ оны дундуур буюу зургаа, долдугаар саруудын үед өндөрлөх боломжтой гэнэ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий даяар 10 тэрбум гаруй тун вакциныг улс орнууд хүн амынхаа дархлаажуулалтад ашигласныг Гебрейесус мэдээлжээ.

Гэхдээ вакцины тэгш хүртээмж харилцан адилгүй байгааг тэр анхааруулсан байна. Тухайлбал дэлхийн нийт хүн амын талаас илүү хэсэг нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан боловч Африк тивийн хүн амын 84 хувь ганц ч тунд хамрагдаагүй байгаа ажээ.

Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-ын Африк тивийг хариуцсан салбараас 70 хувийн зорилтод хүрэхийн тулд вакцинжуулалтын хурдаа өнөөдрийнхөөс 6 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгааг мэдэгдэж байв.

Categories
мэдээ цаг-үе

Ашиглалтын шаардлага хангахгүй гурван байрыг буулгана

Ашиглалтын шаардлага хангахгүй 1-48, 2-48, 4-48 байруудыг буулгана

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол орчимд ашиглалтын шаардлага хангахаа больсон хэд, хэдэн барилга, байгууламж байдаг. Тэдгээрээс 1-48, 2-48, 4-48 дугаар байрыг эхний ээлжид буулгаж, дахин барилгажуулахаар төлөвлөн ажил нь эхлээд байна. Тус орон сууцуудад оршин суудаг 144 өрхийн төлөөлөл болсон иргэдтэй Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар уулзаж, тэдний санал хүсэлтийг сонслоо.

Эхний шатанд төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган, 1-48, 2-48, 4-48 дугаар байрны үнэлгээг гаргах, барилгыг буулгаж, барилгажуулах хугацаанд эрсдэлийг тооцож, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар талууд тохиролцов. Уулзалтад Нийслэлийн Орон сууцны корпораци, Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтнүүд оролцсон юм.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дахь Худгийн айлууд буюу хуучны хоёр давхар гурван байрыг буулгаж, шинэчлэн барих төсөл хэрэгжүүлнэ. Зуун айлын “Жоби” худалдааны төвийн дэргэд байрлах эдгээр байр нь мөн ашиглалтын шаардлага хангахгүй барилгад багтаж буй бөгөөд энэ онд төсөл хэрэгжүүлж эхлэх юм. Энэ байрны оршин суугч иргэдтэй уулзсан уулзалтад тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оролцож, Нийслэлийн Засаг даргын орлогч болон холбогдох байгууллагын мэргэжилтнүүд иргэдийн санал бодлыг сонслоо.

1960 оноос өмнө барьсан нийтийн зориулалттай орон сууцуудыг дахин төлөвлөх төсөл, хөтөлбөрийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх бөгөөд эдгээр барилга дахин төлөвлөлтөд орж, шинэчлэгдсэнээр олон айлын амьдрах орчин сайжирч, иргэд ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.

Categories
мэдээ нийгэм

Зарим нутгаар цастай, ихэнх нутгаар хүйтэн байна

Сэлэнгэ - Montsame News Agency

Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.

Өнөөдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 33-35 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 40-45 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 31-36 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Орхон, Улз, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 27-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 23-28 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 29-34 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 21-26 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

2022 оны 02 дугаар сарын 13-наас 02 дугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 13-нд баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
  • 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 15-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
  • 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

Салхи 13-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 14, 15-нд нутгийн зарим газраар, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 29-34 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Хугацааны сүүлээр нутгийн баруун хагаст хүйтний эрч бага зэрэг суларна.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймаг үндэсний бичгээр угтах хаалгаа чимжээ

Ховд аймаг угтах хаалгаа “Эртний түүхт Ховд хотод тавтай морилно уу” хэмээн энгийн гэрэлтүүлэгтэй хөх самбар дээр монгол бичгээр бичжээ. Хэдийгээр энгийн нэг зарын самбартай адилхан байгаа боловч хэлбэрээсээ илүү агуулгатай, эх орон, эх хэлээ гэсэн сэтгэл эл самбарт шингэжээ.

Монгол Улс 2025 оноос монгол бичгийг төрийн бичиг болгохоор хуульчилсан байдаг. Энэ мэт үндэсний бичиг соёлоо сурталчлан, таниулж, төрийн бодлогоо дэмжихийг бусад орон нутаг, сум удирдлагуудад уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Бүх шатны боловсролын байгууллагын хичээл даваа гаригт эхэлнэ

Л.Энх-Амгалан: Төгсөх ангийн сурагчдыг ЭЕШ-д бэлтгэх танхимын давтлага  явуулна

Засгийн газрын хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын хичээл сургалт ирэх даваа гарагт 100 хувь танхимаар эхэлнэ.

Коронавирусний халдвараас сэргийлэх үүднээс сургууль, цэцэрлэг 5:9 зарчим буюу танхим, цахим хосолсон хэлбэрээр суралцаж байсан. Тэгвэл цэцэрлэг, сургууль, МСҮТ болон политехникийн коллеж, их, дээд сургуулийн оюутан, сурагч, хүүхдийг 100 танхимаар хичээлүүлэх шийдвэрийг энэ сарын энэ сарын 9-нд гаргасан юм.

Мөн 2019 онд төрсөн хүүхдүүдийг энэ сарын 28-наас цэцэрлэгт хамруулах бөгөөд бүртгэлийг энэ сарын 18-24-нд parent.edu.mn системээр зохион байгуулах аж.

Categories
мэдээ нийгэм

Өөрийгөө ялсан таван хүний түүхийг өгүүлэх “Бидний гэрэлт өдрүүд” номын нээлт болно

Өөрийгөө ялсан таван хүний түүхийг өгүүлэх “Бидний гэрэлт өдрүүд” номын нээлт болно

Монголчууд бид гадаад хүмүүсийн алдартай, өөрийгөө өөрчилсөн түүхүүдийг уншдаг. Гэтэл Монголд маань ч ийм гайхалтай хүмүүс олон байдаг. Танд урам зориг өгч, амьдралыг өөрөөр харах боломжийг олгох “Гэрэлт өдрүүд” номын нээлт маргааш буюу хоёрдугаар сарын 13-нд болно.

Ном бүтсэн тухайд, 2015 онд анх Сүхбаатарын талбайд “Багачуудын гүйлт” арга хэмжээ анх болж байлаа. 2016 оноос Монголын Ахиллис Хүүхэд төсөл жил бүр хэрэгжиж 250-350 хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг гүйлт, алхалтаар дамжуулан өөрийг нь чадна гэх бодол төрүүлэх үйл ажиллагаа хийдэг болсон.

Ахиллис Хүүхэд төсөлд жилд бүр 30-50 оюутан тогтмол сайн дураар ажиллаж, өөрийгөө дайчилж буй хүүхдүүдэд тусалдаг. Ахиллис хүүхдүүд маань том болж өдгөө Ахиллисын марафончид болж эхэлж байна.

Энэхүү номд тэдний төлөөллөөс гайхалтай таван хүнийг сонгон, бусдад хуваалцах урам зоригийн түүвэрлэн буулгажээ.