Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Улаагчин тахиа өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 13, Адъяа гариг. Билгийн тооллын 12, Өглөгт охин одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 8:02 цагт мандан, 18:11 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр буяг номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Шөнөдөө цас хялмаална, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундед 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 42-47 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 32-37 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 13-18 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 26-31 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 21-26 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 33-35 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 35-37 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Crash Landing on You” цувралын жүжигчид гэрлэхээр болжээ

2019 онд Өмнөд Солонгосын төдийгүй дэлхийн олон орны үзэгчдийг байлдан дагуулж байсан “Crash Landing on You” цувралын гол дүрийн жүжигчид гэрлэхээр болсноо Пүрэв гарагт зарлажээ.

Уг цувралд жүжигчин Сон Е Жин санамсаргүй тохиолдлоор Умард Солонгосын нутагт нэвтэрсэн баян өв залгамжлагч бүсгүйн дүрийг бүтээдэг.

Харин жүжигчин Хён Бин уг эмэгтэйд хайртай болсон Умард Солонгосын армийн офицерын дүрийг бүтээдэг юм.

Хоёр жүжигчин тоглосон дүрээсээ гадна бодит амьдрал дээр дотно харилцаатай болсноо 2021 оны эхээр анх олон нийтэд дэлгэж байжээ.

Пүрэв гарагт Сон Е Жин өөрийн Инстаграм хуудсанд бяцхан хуримын даашинзын зургийг нийтлээд “Ийм чухал мэдээг яаж хүмүүстэй хуваалцахаа би удаан бодлоо” гэж бичсэн байна.

Тэрбээр Хён Биний нэрийг дурдалгүйгээр үлдсэн амьдралаа хамт өнгөрүүлэх нэгнийг олсноо цааш нь бичсэн юм.

Цагийн дараа жүжигчин Хён Бин “Цувралд хамт тоглосон Жон Хёк, Се Ри хоёр хамтын амьдралын эхний алхмаа хийхээр боллоо. Зарим нь үүнийг эртнээс тааварлаж байсан байх. Тиймээ, би гэрлэхээр шийдэж, амьдралынхаа хоёр дахь шатанд шилжихээр боллоо” гэж Инстаграм хуудсандаа бичжээ.

Жон Хёк, Се Ри нь “Crash Landing on You” цувралд тэдний бүтээсэн дүрүүдийн нэрс юм.

Энэ онд хоёул 40 нас хүрч байгаа Сон, Хён нар Өмнөд Солонгосын алдартай кино одууд бөгөөд Азийн зах зээлд дэлхийн томоохон брэндүүдийн нүүр царай болдог.

Тухайлбал Сон Е Жин нь Италийн хувцас загварын Valentino компанитай хамтран ажилладаг бол Хён Бин нь Швейцарын Omega цаг үйлдвэрлэгчийн брэнд элч төлөөлөгчөөр ажилладаг юм.

Эх сурвалж: CNN

Categories
мэдээ нийгэм

Жоби” худалдааны төвийн дэргэдэх хоёр давхар байруудыг буулгаж, шинээр барих төсөл хэрэгжинэ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол орчимд ашиглалтын шаардлага хангахаа больсон хэд, хэдэн барилга, байгууламж байдаг.

Тэдгээрээс 1-48, 2-48, 4-48 дугаар байрыг эхний ээлжид буулгаж, дахин барилгажуулахаар төлөвлөн ажил нь эхлээд байна.

Тус орон сууцуудад оршин суудаг 144 өрхийн төлөөлөл болсон иргэдтэй Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар уулзаж, тэдний санал хүсэлтийг сонслоо.

Гэрэл зургийн эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын ХМХХэлтэс

Эхний шатанд төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган, 1-48, 2-48, 4-48 дугаар байрны үнэлгээг гаргах, барилгыг буулгаж, барилгажуулах хугацаанд эрсдэлийг тооцож, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар талууд тохиролцов. Уулзалтад Нийслэлийн Орон сууцны корпораци, Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтнүүд оролцсон юм.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дахь Худгийн айлууд буюу хуучны хоёр давхар гурван байрыг буулгаж, шинэчлэн барих төсөл хэрэгжүүлнэ. Зуун айлын “Жоби” худалдааны төвийн дэргэд байрлах эдгээр байр нь мөн ашиглалтын шаардлага хангахгүй барилгад багтаж буй бөгөөд энэ онд төсөл хэрэгжүүлж эхлэх юм.

Гэрэл зургийн эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын ХМХХэлтэс

Энэ байрны оршин суугч иргэдтэй уулзсан уулзалтад тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оролцож, Нийслэлийн Засаг даргын орлогч болон холбогдох байгууллагын мэргэжилтнүүд иргэдийн санал бодлыг сонслоо.

1960 оноос өмнө барьсан нийтийн зориулалттай орон сууцуудыг дахин төлөвлөх төсөл, хөтөлбөрийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх бөгөөд эдгээр барилга дахин төлөвлөлтөд орж, шинэчлэгдсэнээр олон айлын амьдрах орчин сайжирч, иргэд ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ нийгэм

Багш нар даваа гаригт сурагчдаа угтахаар бэлдэж байна

Бүх шатны боловсролын байгууллагын хичээл сургалт ирэх даваа гарагт 100 хувь танхимаар эхэлнэ. Даваа гарагт танхимдаа сурагчдаа угтаж авахаар бэлдэж буй багш нар цахимд зургаа нийтэлсээр байна. БШУЯ-наас “Танхимын хичээлийг тасралтгүй, амжилттай үргэлжлүүлэхийн тулд багш, сурагч, аав ээж, асран хамгаалагчид та бид хамтдаа хичээх ёстой. Багш ажилчид та бүхэнд ажлын амжилт, суралцагч бүрд сурлагын амжилт хүсье” гэжээ.

Багш нар даваа гарагт сурагчдаа угтахаар бэлдэж байна

Categories
мэдээ нийгэм

ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг шагнал гардуулав

МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг “Бээжин-2022” олимпын фристайлын холимог хосын төрөлд эхний байр эзэлсэн тамирчдад медалийг нь гардуулж өглөө. Тамирчдад медаль гардуулах ёслолын ажиллагааг тэмцээн өндөрлөсний маргааш нь зохион байгуулж байгаа юм.

.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БШУЯ Кембрижийн их сургуультай хамтран ажиллахаар болжээ

Ерөнхий боловсролын математик, англи хэл, байгалийн ухааны хичээлийг олон улсын жишигт нийцүүлэх, сургуулийн менежментийг сайжруулахаар 2011 онд олон улсын хөтөлбөртэй төрийн өмчийн сургуулиудыг байгуулсан. Энэ санаачилгыг Кембрижийн олон улсын шалгалтын байгууллагатай хамтран хэрэгжүүлсээр ирсэн юм. Өнөөдрийн байдлаар олон улсын хөтөлбөртэй төрийн болон хувийн 10 гаруй сургууль үйл ажиллагаа явуулж байна.

Цаашид бий болсон ололт амжилт, туршлагаа ерөнхий боловсролын бүхий л сургуульд нэвтрүүлж, хүртээмжийг сайжруулах, суралцагчдад тэгш боломж олгох, үнэлүүлэх боломжийг нээхээр Кембрижийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа гэж БШУЯ-аас мэдээллээ.

Энэ хамтын ажиллагааны хүрээнд:

  • Сургуулиудын математик, байгалийн ухаан, англи хэлний хөтөлбөрийг олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд хүргэж, хүлээн зөвшөөрүүлэх
  • Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний тогтолцоог бий болгох
  • Төрөлжсөн ахлах сургуулийг байгуулах, сургуулиудад олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг олгох
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нарын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах
  • Хөтөлбөрт суурилсан үнэлгээг боловсруулах, сурах бичиг, бусад хэрэглэгдэхүүний чиглэлээр мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх
  • Олон улсын хөтөлбөрөөр үнэлгээ хийх, шалгалт зохион байгуулах төвийг байгуулж, бүх суралцагчдад өөрийн хүсэлтээр Кембрижийн олон улсын шалгалт өгөх тэгш боломжийг бүрдүүлэх юм.
  • Боловсролын чанарыг сайжруулах, суралцагчийн мэдлэг, чадварыг олон улсын түвшинд нийцүүлэхээр шат дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх юм байн
Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байна.

2022 оны 02-р сарын 12-ны 12-18 цаш хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 17-19 хэм хүйтэн байна.


2022 оны 02 сарын 12-ны 20 цагаас 02 сарын 13-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундед 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 42-47 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 32-37 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 13-18 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 26-31 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 хэм, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 21-26 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Шөнөдөө цас хялмаална, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 хэм, бусад хэсгээр 26-28 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 33-35 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 35-37 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.


2022 оны 02 дугаар сарын 14-нөөс 02 дугаар сарын 18-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 14, 15-нд нутгийн зарим газраар, 16-нд говь, тал, хээрийн нутгаар, 17-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 29-34 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 16-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Categories
булангууд мэдээ нийгэм

УВС АЙМАГ: Цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 24-нөөс эхлүүлнэ

Аймгийн Засаг даргын захирамжаар сургуулийн өмнөх боловсролын хичээл сургалтын үйл ажиллагааг энэ сарын 24-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо.

Харин Ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, политехник коллежийн хичээл сургалтын үйл ажиллагааг энэ сарын 14-ний өдрөөс танхимаар хичээллүүлэхээр болсон юм. Тэгэхдээ 1-5 дугаар ангийн сурагчдыг 9.00 цагаас өмнө хичээллүүлэхгүй байх аж.

Тэрчлэн төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, алба хаагчдад ажлын байранд халдвар хамгааллын дэглэм сахиулж ажиллах, зайлшгүй шаардлагатай тохиолдолд алба хаагчдыг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллахыг сум, албан газар, аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирагч нарт аймгийн Засаг дарга даалгаад байна.

Нийтийг хамарсан жагсаал, цуглаан, соёл урлаг, спортын үйл ажиллагаа, өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа, цайллага, тэмдэглэлт ойн арга хэмжээг ирэх сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хязгаарлалаа. Дээрх хязгаарласнаас бусад үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм сахин, 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

​ТӨВ АЙМАГ: Гэрийн эмчилгээнд 229 хүүхэд байна

Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 122 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 20280 боллоо. Үүнээс Зуунмод суманд 79, Архустад 7, Жаргалантад 6,Өндөрширээтэд 6, Сэргэлэнд 6, Батсүмбэрт 5, Заамарт 4, Баянчандманьд 3, Борнуурт 2, Эрдэнэсантад 2, Цээлд 1, Баянд 1 тус тус бүртгэгдлээ.

Халдварын улмаас 21093 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 20167 нь эдгэрсэн бөгөөд одоогийн байдлаар аймгийн хэмжээнд коронавирусний халдвар бүртгэгдсэнээс хойш нийт 60 өвчтөн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 866 иргэн эмчлүүлж байгаагаас 125 насанд хүрэгч, 8 жирэмсэн эх, 37 нь хүүхэд байгаа бол гэрийн эмчилгээнд 467 насанд хүрэгч, 229 хүүхэд байна. Түүнчлэн тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд сүүлийн 24 цагийн байдлаар 123 иргэнийг гэрийн ажиглалт тусгаарлалтад авч, 135 иргэн хяналтаас гарч, нийт 821 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байгаа тухай холбогдох албанаас танилцууллаа.
Харин аймгийн хэмжээнд дархлаажуулалтын эхний тунд 60036, хоёрдугаар тунд 57676, гуравдугаар тунд 26981, дөрөвдүгээр тунд 1543 иргэн хамрагджээ.