Categories
гадаад мэдээ

АНУ-д амны хаалт зүүх журмыг сулруулжээ || DNN.mn

АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв “COVID-19” халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн түвшнийг харгалзан амны хаалт зүүх журмыг сулруулах удирдамжаа танилцуулжээ.

Энэхүү шинэ удирдамжид “COVID-19”-ийн өвчлөлийн улмаас эмнэлгийн ачаалал хэтэрч болзошгүй бүсийн оршин суугчдад битүү орчинд амны хаалт зүүхийг зөвлөнө хэмээн тусгажээ. Ингэснээр америкчуудын 70 гаруй хувь нь амны хаалт зүүх шаардлагагүй болж байгаа аж.

“Хүн амын дийлэнх хэсэгт дархлаа тогтсон тул халдвар авсан тохиолдолд хүндээр өвчлөх эрсдэл ерөнхийдөө бага байна. Энэхүү шинэчлэгдсэн журам нь бидний урьдчилан сэргийлэх хүчин чармайлтыг хүндээр өвчлөх өндөр эрсдэлтэй хүмүүсийг хамгаалах, эмнэлэг, эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг хэтрэхээс сэргийлэхэд түлхүү анхаарах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга, доктор Рошель Валеньский сэтгүүлчдэд мэдээлжээ.

Иргэдийн хувьд амны хаалт зүүх шаардлагатай эсэхээ Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн цахим хуудаснаас өөрсдийн оршин сууж буй тойргийхоо мэдээллийг авснаар мэдэх боломжтой байна. Тодруулбал, өнгөөр ангилах системийн дагуу ногоон тойрогт оршин сууж буй иргэд амны хаалт зүүх шаардлагагүй бол шар тойргийн оршин суугчид амны хаалт зүүх эсэх талаараа эмчтэйгээ зөвлөлдөнө. Харин улаан тойрогт амьдарч буй хүмүүс битүү орчинд амны хаалт зүүх шаардлагатай байна.

Шинэ удирдамжийн дагуу 100 мянган оршин суугч тутамд дунджаар илрэх шинэ тохиолдлын тоо 200-гаас буурсан, сүүлийн долоо хоногт 100 мянган хүн тутамд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 10-аас цөөн тохиолдол бүртгэгдсэн, халдвар авсан өвчтөнүүд эмнэлгийн орны 10-аас бага хувийг эзэлж байгаа тохиолдолд амны хаалт зүүхийг зөвлөхгүй ажээ. Харин эсрэгээрээ 100 мянган оршин суугч тутамд 200-гаас дээш тохиолдол илэрсэн, сүүлийн долоо хоногт 100 мянган хүн тутамд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 10-аас хэтэрсэн, эмнэлгийн орны 10-аас дээш хувийг халдвар авсан өвчтөнүүд эзэлж байгаа тохиолдолд амны хаалт зүүхийг зөвлөх юм байна.

Categories
мэдээ нийгэм

2022 оныг Хоршооны хөгжлийг дэмжих жил болгоно || DNN.mn

Засгийн газраас 2022 оныг Хоршооны хөгжлийг дэмжих жилээр зарлана. Энэ дагуу хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж, тайланг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд үүрэг болгожээ.

Манай улсад 4700 гаруй хоршоо бүртгэлтэй байдгийн 86 хувь нь анхан шатны, 13.5 хувь нь хадгаламж зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Нийт хоршоодын 50-60 хувь нь өнөөдөр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй хоршоодын дийлэнх нь хөдөө орон нутагт, идэвхитэй гишүүдийн ихэнх нь малчид байдаг аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Зэсийн баяжмалаас төсөвт төвлөрүүлсэн орлого 158.7 тэрбум төгрөгөөр өсчээ || DNN.mn

2022 оны нэгдүгээр сарын байдлаар уул уурхайн салбараас улсын төсөвт 299.1 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Ашигт малтмалын төрлөөр нь ангилан харвал:

  • Зэс 238.7 тэрбум төгрөг,
  • Алт 16.0 тэрбум төгрөг,
  • Нүүрс 15.8 тэрбум төгрөг,
  • Цайр 14.1 тэрбум төгрөг,
  • Хайлуур жонш 7.2 тэрбум төгрөг,
  • Төмөр 3.1 тэрбум төгрөг,
  • Бусад ашигт малтмал 4.1 тэрбум төгрөг.

Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 158.7 тэрбум төгрөг буюу 2.1 хувиар өссөн байна. Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:

  • Зэс 180.9 (4.1 дахин) тэрбум төгрөг,
  • Цайр 9.4 (3.0 дахин) тэрбум төгрөг,
  • Алт 8.9 (2.3 дахин) тэрбум төгрөг,
  • Бусад 2.8 (3.1 дахин) тэрбум төгрөг.

Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:

  • Нүүрс 33.1 (67.7 хувь) тэрбум төгрөг,
  • Төмөр 9.6 (75.6 хувь) тэрбум төгрөг,
  • Хайлуур жонш 0.6 (8.2 хувь) тэрбум төгрөг.
Categories
гадаад мэдээ

Австрали, Франц улс Украинд түлш, зэвсэг нийлүүлнэ || DNN.mn

Украин Улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Австрали Улсаас тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.

Австрали Улсын Ерөнхий сайд Скотт Моррисон өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ Украиныг зэвсэг, цэргийн хэрэгсэл, эм, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангах, Украинд илүү тусламж үзүүлэхээр НАТО-гийн орнуудтай хамтарч ажиллахаар болсон тухайгаа мэдэгдсэн байна. Мөн Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Украинд хамгаалалтын төхөөрөмж/танк эсэргүүцэгч зэрэг/ нийлүүлэхээр төлөвлөөд байгаа талаар “CNN”-ийн Парис дахь сурвалжлагчид эх сурвалжаас мэдээлэл иржээ.

Categories
мэдээ нийгэм

Тээвэрчдийн хүсэлтийг хүлээн авч, ургац хураалтын ажилд саадгүй оролцох боломжоор хангана || DNN.mn

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумын тээвэрчдээс ирэх намрын ургац хураалтын тээврийн ажилд саадгүй оролцох боломж олгох асуудлаар хүсэлт илгээжээ.

Дээрх хоёр сумын тээвэрчид эл хүсэлтээ Сүхбаатар сумын ИТХ-д хүргүүлсэн байна. Хүсэлтийн гол санаа нь “Алтан Тариа” ХХК-ийн Сүхбаатар сум дахь салбартай хамтран намрын ургацын тээвэрлэлтийг нэгдсэн зохион байгуулалт дор гүйцэтгэж өгнө үү хэмээсэн байна. Энэхүү хүсэлтийн дагуу сумынхаа иргэдийн амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 25-ны өдөр Сүхбаатар сумын ИТХ-ын дарга, ИТХ-ын дэргэдэх Нийгмийн бодлого, хөгжлийн бодлогын хорооны дарга Ө.Золбаяр, төлөөлөгч П.Баттөр, Нарийн бичгийн дарга Т.Пүрэвсүрэн, “Алтан Тариа” ХХК-ийн менежер А.Баясгалан болон тээвэрчдийн төлөөллийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын хүрээнд тээвэрчдийн хүсэлтийг хүлээн авч, намрын ургац хураалтын тээврийн ажилд саадгүй оролцох боломжоор бүрэн хангаж өгөхөөр шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Махны үнэ нэмэгджээ || DNN.mn

“Малчны лавлах-109” мэдээллийн төвийн мэдээгээр, хоёрдугаар сарын 26-ны байдлаар махны жижиглэнгийн үнийг харьцуулан гаргажээ. Махны үнэ ханш тогтворжиж байсан ч цагаан сараас хойш өссөөр байгааг иргэд хэлж буй юм. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 13500-16000 төгрөг, хонь болон ямааны мах 10500-13000 төгрөгийн ханштай байгаа аж. Энэ бол бөөний төвүүдийн махны үнийн статистик. Харин жижиглэнгийн худалдаа болон, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү худалдаалж буй юм. Сүүлийн долоо хоногт худалдааны төвөөр махны үнэ дахин 1000-1500 төгрөгөөр нэмэгджээ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас махны үнэ тогтвортой байгаа тухай мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр махны үнэ нэмэгдэж буйд иргэд бухимдаж байна.

Нийслэлийн түүхий эдийн зах “Эмээлт”-д ноолуур кг нь 80-95 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа аж. Харин ямааны арьс өлөнтэйгөө 40-45 мянган төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 4000 төгрөг, хонины ноос кг нь 1700-1800 төгрөг, үхрийн шир ширхэг нь 5000-6000 мянган төгрөг, бухын шир 25 мянган төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 7000 төгрөгийн үнэ ханштай байна.

“Хүчит шонхор” захад махны үнэ өнөөдрийн байдлаар:

  1. Үхрийн ястай мах кг 11500-13500 төгрөг, цул нь 13500-15500 төгрөг,
  2. Ямааны ястай мах кг 9000-10500 төгрөг, цул нь 10500-12000 төгрөг,
  3. Хонины ястай мах кг нь 11500 төгрөг, цул мах нь 13000 төгрөг,
  4. Адууны мах 9000-11000 төгрөгийн ханштай байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ: Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ || DNN.mn

Гуравдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх, Архангайн баруун, Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр -12…-20°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн ихэнх нутгаар -4…+2°C, бусад нутгаар -5…-11°C хүйтэн байдаг.

Зураг 2. 3 дугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж, [ °С].Зураг 2. 3 дугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж, [ °С].

Зураг 3. 3 дугаар сарын агаарын температурын олон жилийн явц

Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнодын нутаг, Завханы зүүн, Төв, Хэнтийн хойд хэсгээр 4–6 мм, бусад нутгаар 0–4 мм хур тунадас ордог. (Зурaг 4).

Зураг 4Зураг 4

Хур тунадасны хувьд 2007-2010, 2016, 2017 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон бол сүүлийн жилд буюу 2018-2021 онуудад олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.

Хур тунадасны хувьд 2007-2010, 2016, 2017 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон бол сүүлийн жилд буюу 2018-2021 онуудад олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь–Алтайн өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна (Зураг 6).

Зураг 6. 2022 оны 3 дугаар сарын агаарын дундаж температурын урьдчилсан мэдээ, °СЗураг 6. 2022 оны 3 дугаар сарын агаарын дундаж температурын урьдчилсан мэдээ, °С

Хур тунадас Баян–Өлгий, Завханы ихэнх нутаг, Ховдын өмнөд, Говь-Алтайн баруун өмнөд, Увсын зүүн, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 7).

Зураг 7. 2022 оны 3 дугаар сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан мэдээ, ммЗураг 7. 2022 оны 3 дугаар сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан мэдээ, мм
[Б – хур тунадас ОЖД – аас бага, Н – хур тунадас ОЖД – ийн орчим, И – хур тунадас ОЖД – аас ахиу]

Агаарын температур хур тунадасны явцыг (Зураг 8)–д харуулав. Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр 2–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхины хурд нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр 14–16 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Архангайн өмнөд, Өвөрхангайн баруун хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9)–д харуулав. Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр 2–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхины хурд нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр 14–16 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Хэнтий, Дорнодын ихэнх нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 10)–д харуулав. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн турш ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхины хурд нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр 14–16 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас ОЖД–ийн орчим орох төлөвтэй байна.

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 11)–д харуулав. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхины хурд нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр 14–16 м/с, зарим үед 18–22 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Зураг 8. Баруун аймгуудын нутгийн 2022 оны 3 дугаар сарын температур, хур тунадасны явц

[Улаан – агаарын дундаж температур ОЖД – аас дулаан, хөх – агаарын дундаж температур ОЖД – аас хүйтэн, хар тод зураас– агаарын дундаж температурын ОЖД утга, тасархай зураас – агаарын дундаж температурын ОЖД – аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 9. Төвийн аймгуудын нутгийн 2022 оны 3 дугаар сарын температур, хур тунадасны явц

[Улаан – агаарын дундаж температур ОЖД – аас дулаан, хөх – агаарын дундаж температур ОЖД – аас хүйтэн, хар тод зураас– агаарын дундаж температурын ОЖД утга, тасархай зураас – агаарын дундаж температурын ОЖД – аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 10. Зүүн аймгуудын нутгийн 2022 оны 3 дугаар сарын температур, хур тунадасны явц

[Улаан – агаарын дундаж температур ОЖД – аас дулаан, хөх – агаарын дундаж температур ОЖД – аас хүйтэн, хар тод зураас– агаарын дундаж температурын ОЖД утга, тасархай зураас – агаарын дундаж температурын ОЖД – аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 11. Говийн аймгуудын нутгийн 2022 оны 3 дугаар сарын температур, хур тунадасны явц

[Улаан – агаарын дундаж температур ОЖД – аас дулаан, хөх – агаарын дундаж температур ОЖД – аас хүйтэн, хар тод зураас– агаарын дундаж температурын ОЖД утга, тасархай зураас – агаарын дундаж температурын ОЖД – аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]

ЗӨВЛӨМЖ

Энэ сард салхины хурд нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 14–16 м/с, зарим үед 18–24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байгаа ба хүчтэй цасан болон шороон шуурганы эрсдэлтэй улирал эхэлж байгаатай холбоотой ард иргэд цаг агаарын урьдчилсан мэдээг цаг тухайд нь авч, болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

Пара байт харвааны ДАШТ-д манай улсын баг оролцож байна || DNN.mn

Пара байт харвааны ДАШТ Дубай хотод болж байна.

Өчигдөр болсон олимп, паралимпын үндсэн төрөл болох рекурв (70 м) харвааны чансаа тогтоох харваанд А.Анхбаяр 547, П.Мөнхбаатар 541 оноогоор 32-33-р байрыг эзэллээ. Энэ төрөлд 22 орны 42 тамирчин оролцжээ.

Франц, ОХУ, Иран, Тайланд, БНСУ, Польш, Иран, Турк, Их Британийн тамирчид 610-642 хүртэлх оноог авчээ. Мөн эмэгтэйчүүдийн рекурв төрөлд Д.Сэлэнгээ 532 оноогоор 14-р байр, Б.Жавхлантөгс 511 оноогоор 17-р байрт жагсав. Энэ төрөлд 23 тамирчин өрсөлдөж, ОХУ, Итали, Польш, Энэтхэгийн тамирчид өндөр оноо авчээ.

Манай тамирчид өнөөдрөөс ганцаарчилсан, багийн, холимог багийн төрлийн хасагдах шатанд өрсөлдөнө.

Монголын багийн дасгалжуулагчаар МБХХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Парабайт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Баатаржавын Золбоо ажиллаж байна. Багийн орчуулагч, албаны хүнээр Шүүгчдийн зөвлөлийн дарга Цэдэндамбын Нямхатан оролцож байна.

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болж буй пара байтын ДАШТ энэ сарын 27-д өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨГӨӨ: Мод хэрхэн тарих вэ? || DNN.mn

Хаврын урь айлчилж амьдрах орчныхоо агаар, экологийн байдалд тус дэм болохоор мод тарихаар төлөвлөж байгаа хүмүүс цөөнгүй байгаа бизээ. Амралтын өдрүүдээр хашаандаа, ойролцоох төгөлдоо гэр бүлээрээ модны үндэс суулгаж арчилж тордох нь хаврын хамгийн сайхан мөчүүдийн нэг мөн билээ. Тэгвэл та бүхэндээ зориулж мод тарихад хэрэг болох зөвлөгөөг хүргэж байна.

Мод тарих тохиромжтой үе
Монголын нөхцөлд модыг хавар газар гэсэж эхэлснээс хойш буюу 4-р сарын дунд үеэс 5-р сарын сүүлч үе хүртэл мод навчлаад дуусах хугацаанд, мөн намар 11-р сар дуусахаас өмнө таривал хамгийн тохиромжтой. Энэ хугацаанд тарьсан мод сайн ургаж, арчилгаа хурдан авдаг ажээ.
Модны тогоог хэрхэн бэлтгэх вэ?
Модны хэмжээнээс шалтгаалан нүх буюу тогоогоо ухаж бэлтгэнэ. Хоёр метр орчим өндөртэй суулгацад 50х50 сантиметрийн диаметртэй тогоо ухаж бэлтгэх шаардлагатай. Суулгац тарихын урд өдөр нь ухаад бэлэн болгосон тогоогоо усаар дүүргэж хонуулбал их сайн.
how-to-plant-a-tree-214337929-1280 Мод тарихаар төлөвлөж байгаа хүмүүсд хүргэх зөвөлгөө
Хөрс хамгийн чухал нь
Мод тарьж, ургуулахад хамгийн чухал зүйл нь хөрс. Хөрсөө 50 хувь хар шороо, 30 хувь элс, 20 хувь нь бордоо байхаар хольж бэлтгэх хэрэгтэй.
Үндсийг огт гэмтээж болохгүй
Тогооны гол хэсэгт суулгацын үндсийг нугалж, гэмтээхгүйгээр жигд тараан суулгана. Суулгацын үндсийг гэмтээхээс сэргийлэн хөрсийг бага багаар үндэсний хүзүүвч хүртэл дүүртэл хийн сайтар чигжиж өгнө. Тогооны ирмэгээс доош ердөө 20 см зай үлдэх ёстойг анхаараарай. Ингээд модоо суулгасны дараа тогоог дүүртэл усална. Ус шингэж дуусмагц дахин тогоог дүүртэл усална.
tree-soil-health-1 Мод тарихаар төлөвлөж байгаа хүмүүсд хүргэх зөвөлгөө
Усалгааг хэрхэн хийх вэ?
76638-1 Мод тарихаар төлөвлөж байгаа хүмүүсд хүргэх зөвөлгөө
Тарьсан модыг хаврын улиралд тав хоногт нэг удаа, зуны улиралд 2-3 хоногт нэг удаа тогоог дүүртэл усална. Намрын улиралд цэнэг усалгаа буюу ус хөрсөнд нэвчихгүй болтол тогоог дүүртэл услаад хөлдсөн чигээр нь өвөлжүүлнэ. Ийнхүү зөв аргачлалаар мод тарьж, тарилтын дараах арчилгааг сайтар хийж модоо ургуулснаар олон талын ашиг тустай. Мод тарих чухал ч тарьсан модоо арчилж ургуулах нь хамгийн чухал гэдгийг бүү мартаарай. Урин дулаан цаг айлчилж буй энэ цаг үед гэр бүлээрэй хамтдаа цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, орчноо сайжруулцгаая. Нэг га ой мод 18 сая шоо метр агаарыг шүүн цэвэршүүлж, хүчилтөрөгч ялгаруулдгаас гадна утаа, униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг. Ялангуяа навчит мод дуу чимээг 25 хувь замхруулах шидтэй төдийгүй тоос шороог 21-76 хувь хүртэл багасгадаг. Үүнээс гадна сэтгэл санааны тогтвортой байдал, эрүүл мэндэд ч мөн тустай билээ.
Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Airbus” компани 2026 онд устөрөгчийн хөдөлгүүрт онгоцоо туршина || DNN.mn

Дэлхийн агаарын бохирдлын 2 хувийг агаарын тээврийн салбар бүрдүүлдэг. Тиймээс нисэх онгоц үйлдвэрлэгчид цахилгаан, устөрөгчийн хөдөлгүүртэй онгоц бүтээх ажилдаа ханцуй шамлан ороод байна.

Тухайлбал, Франкфуртын хөрөнгийн биржид хувьцаа нь арилжаалагддаг Европын онгоц үйлдвэрлэгч аварга компани болох Airbus нь 2026 онд устөрөгчийн хөдөлгүүрт онгоцныхоо туршилтын нислэгийг эхлүүлж, 2035 онд иргэний агаарын тээвэрт нэвтрүүлэхээ мэдэгдлээ.

Устөрөгчийн хөдөлгүүртэй нисэх онгоцыг бүтээхэд учирч буй хамгийн том асуудал нь устөрөгчийн түлшийг хадгалах нэмэлт сав болон бусад тоног төхөөрөмж нь онгоцны жинг нэмж зорчигчдын тоог бууруулах эрсдэлтэй байгаа юм. Гэхдээ дээрх мэдэгдэлтэй холбоотойгоор өчигдөр тус компанийн хувьцааны ханш 4.96 хувиар өссөн байна