Categories
мэдээ цаг-үе

Малчид бэлчээрээ булаацалдаж нэгнийхээ толгойд буу тулгажээ

Сар шинийн өдрүүдэд малчид бэлчээрээ булаацалдаж, маргалдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хэнтий аймгийн … сумын нэгдүгээр багийн малчин Б-ийн толгойд саахалт айлынх нь залуу буу тулгаж, дарамталсан хэрэг гарсан байна.

Энэ талаар эх сурвалж мэдээлэхдээ “Битүүний өдөр малчин Б-ийн толгойд буу тулгасан хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагад энэ хэргийг шалгаж байгаа ч хохирогч залуу өргөдлөө татсан гэсэн. Малчид сүүлийн жилүүдэд бэлчээрээ булаацалдах, нэгийгээ дарамтлах, айлгах сүрдүүлэх нь нэмэгдсэн. Манай сум хоёр сумын заагт учраас хэрүүл бүр ч их гарч байна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

ТЦА: Эх нялхасаас Баянбүрдийн тойрог хүртэлх зам ачаалалтай байна

Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдрийн 18:30 цагийн гудамж замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Өнөөдрийн 18.00 цагийн байдлаарх Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 252 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хүн гэмтсэн гэх 11, замын тээврийн ослын 225, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх 10, бусад зургаан дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголд “Rolls-Royce” такси үйлчилгээнд явна


Дуудлагын таксины үйлчилгээг аппликейшнтэй холбож нэвтрүүлсэн “UbCab” төслийнхөн автомашинаа төрөлжүүлж байна. Овор, хэмжээ бүрийн машиныг үйлчлүүлэгчийн хэрэгцээнд нийцүүлэн санал болгодог байсан бол одоо брэндэд нь анхаарч эхэлжээ.

Тодруулах юм бол, Их Британийн тансаг зэрэглэлийн “Rolls-Royce” маркийн автомашиныг такси үйлчилгээндээ нэвтрүүлсэн байна. Мөн түрээслэх ч боломжтой аж. Цаашлаад “Land Cruiser 570”-ыг ч такси үйлчилгээнд явуулахаар болоод байгаа юм байна.

Image

Categories
гадаад мэдээ

БНХАУ-ын зах зээлд төмрийн хүдрийн үнэ хоёр өдөр дараалан буурав

БНХАУ-ын зах зээлд төмрийн хүдрийн үнэ хоёр өдөр дараалан буурав

БНХАУ-ын зах зээлд төмрийн хүдрийн үнэ хоёр өдөр дараалан буурлаа. БНХАУ төмрийн хүдрийн үнийг бууруулахыг зорьж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор Далянийн Таваарын бирж гүйлгээний шимтгэлийг нэмээд байна.

БНХАУ эдийн засгаа дэмжихээр дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд бий болоод байгаа юм. Үүний дараа төмрийн хүдрийн үнэ өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш 70 гаруй хувиар өсөөд байв.

Өнөөдрийн байдлаар Далянийн Таваарын биржид төмрийн хүдрийн үнэ 5.4 хувиар буурч, тонн нь 776 юань болоод байна.

Categories
мэдээ нийгэм

Австралийн сувилагчид 73.000 ам.долларын цалингаа голж, ажил хаяжээ

Австралийн сувилагчид 73,000 долларын цалингаа голж, ажил хаяжээ

Австрали улсын сувилагчид ажил хаялт зарлаж, жагсаал өрнүүлээд байна. Учир нь сувилагчдын цалингийн хэмжээ маш бага ба ажиллах хүчин хомсоос үүдэн, хэт их ачаалалтай ажилснаар бие махбод, сэтгэлзүйн асуудалтай тулгардаг аж.

Жагсаал өчигдөр үйлдвэрчний эвлэлүүд болон эрүүл мэндийн сайд Брэд Хазард хоорондын яриа хэлэлцээ нурсны дараа болжээ. Тус жагсаал нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд сувилагчдын хийсэн анхныэсэгүүцлийн арга хэмжээ юм. Шинэ Өмнөд Уэлсийн хамгийн их хүн амтай Сидней хотын гудамжаар хэдэн мянган сувилагч болон бусад эрүүл мэндийн ажилтнууд, тэдний зарим нь хувийн хамгаалалтын хэрэгсэл, бээлий өмссөн байв.

Жилд дунджаар 73,000 долларын цалин авдаг ч 2.5 хувиар өсгөхийг хүсчээ. Мөн ажиллах орчны эрүүл орчинг төрөөс бүрдүүлж өгөхийг хүссэн байна. Засгийн газраас ажил хаялтыг зогсоохыг шаардсан ч сувилагчид үр дүнгээ өгтөл үргэлжлүүлнэ гэж мэдэгдээд байна.

Categories
мэдээ нийгэм

“Хотулун гүнж” Берлиний кино наадамд оролцож байна

Монголын “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” кино Берлиний 93 дахь удаагийн олон улсын кино наадамд оролцож байна. Хуваарийн дагуу уг киног энэ сарын 11, 14, 16-нд үзүүлэхээр төлөвлөжээ.

Юань гүрний түүхийг харуулсан уг киног зохиолч Б.Шүүдэрцэцэгийн зохиолоос сэдэвлэн бүтээж, Өгэдэй хааны ач хүү Хайду болон түүний охин Хотулунгийн түүхийг өгүүлдэг. Найруулагч С.Баасанжаргалын найруулсан шинэ кинонд гүнж гэр бүлийн хулгайлагдсан өвийг хайж буй үйл явдал гардаг байна. Гүнжийн замд олон саад бэрхшээл, бүтэлгүйтэл, урам хугарах явдал тохиолдож, хайртай хүмүүсээ алдаж буйг харуулжээ.

Киноны зураг авалт 2 жилийн өмнө манай улсын 4 аймгийн 9 газарт эхэлж, нийтдээ 5 жилийн өмнөөс бэлджээ. Киноны гол дүрд ОХУ-ын Театр урлагийн дээд сургуулийг төгссөн, жүжигчин, загвар өмсөгч М.Цэрэндолгор, түүний амрагийн дүрд жүжигчин Б.Баттогтох тогложээ. “Монгол цэргийн алдар сууг харуулсан уг кинонд Хотулун гүнж аавтайгаа аян дайнд явж, дайны талбарт эр зориг гаргаж, гавъяа байгуулж буйг голлон харуулсан байна. Түүхэн аялагч Марко Пологийн үлдээсэн тэмдэглэлээр Хотулун гүнж бөхийн барилдаанд ялагдашгүй нэгэн байжээ.

Categories
мэдээ нийгэм

Ш.Батхүү нарын шүүх хурал найм дахь удаагаа хойшиллоо

нарын нэр бүхий зургаан шүүгдэгчид холбогдох хэрэг урьд нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр хэлэлцэгдэж, шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарыг цагаатгаж, шүүгдэгч Ч.Ганзориг, Г.Амарбат, Б.Мөнхжаргал нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Ш.Батхүүд 8 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхээр хянагдаж, Улсын дээд шүүхээс уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг.

Улмаар 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зарлагдсан шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Алтан болон түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг нараас шүүгдэгч Г.Алтанд холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлүүлэх, мөн түүнд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг тус тус гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдаан хойшилсон.

Мөн өмгөөлөгч Д.Наранцэцэгээс шүүгдэгч Г.Алтанд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд дахин гаргасныг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нээлттэйгээр хянан хэлэлцэж, хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Уг хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт товлосон боловч Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарын зөвлөгөөний тогтоолд “Цагаатгах тогтоол гаргасан, эсхүл хэд хэдэн шүүгдэгчтэй хэрэгт зарим шүүгдэгчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэрийг дээд шатны шүүхээс буруу гэж үзэн хүчингүй болгосон хэргийг тухайн шүүгч болон бүрэлдэхүүнд хуваарилахгүйгээр дахин хуваарилалтад оруулна” гэсний дагуу урьд шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнд байсан шүүгч татгалзан гарах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.

Ийнхүү “Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарт холбогдох гэмт хэргийн шүүх хурал найм дахь удаагаа хойшиллоо.

Categories
мэдээ нийгэм

Гурван шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ

Шүүхийн Сахилгын хорооны зөвлөгөөн 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр болж, Нийслэлийн Прокурорын газраас зарим шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ирүүлсэн саналыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.10-т заасан бүрэн эрхийн хүрээнд хянан хэлэлцэв.

Зөвлөгөөнөөс прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаяр, Дэмчигийн Энхцэцэг, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Батлайн Намхайдорж нарын шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Сумъяабазар: Иргэдийнхээ ухамсарт итгэж байна, бид хэрэглээний соёлтой байх ёстой

Улаанбаатарт 9-11 градус хүйтэн байна | News.MN

Сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдаалахыг хориглосон шийдвэрийг хүчингүй болгох захирамжийг Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гаргасан. Тус шийдвэртэй холбогдуулан иргэн, ААН-үүдэд хуулиа дагаж мөрдөн ажиллахыг сануулсан юм. Тэгвэл Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өөрийн цахим хуудаснаа “Улаанбаатар хотын иргэдийнхээ ухамсарт итгэж байгаа. Бид бүхэн хэрэглээний соёлтой байх ёстой. Бүгдийг захиргааны аргаар, хүчлэн хааж ,эрхийг нь хязгаарласан зохицуулалтаар явахгүй. Бүх худалдаа үйлчилгээ эрхлэгчид маань иргэддээ соёлтой үйлчилээрэй. Ажлын амжилт хүсье ээ” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

CЗХ: Хувьцаат компаниуд II/19-ний дотор ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрээ гаргах үүрэгтэй

CЗХ: Хувьцаат компаниуд II/19-ний дотор ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрээ гаргах үүрэгтэй

Хувьцаат компаниуд 2021 оны санхүүгийн үр дүнгээс хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилах эсэх талаар шийдвэр гаргах хуулийн хугацаа дуусах дөхөж байна.

Төлөөлөн Удирдах Зөвлөл нь 2022 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргах үүрэгтэй.

Компаниудын шийдвэр эхнээсээ гарч, ногдол ашиг олгох болсон талаараа Монголын Хөрөнгийн биржид мэдээлж эхэллээ. Тухайлбал: “Түмэн шувуут” ХК 2021 онд 6.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Үүний 30 хувийг ногдол ашиг болгон хуваарилах болжээ.

Үүний 30 хувийг ногдол ашиг болгон хуваарилах болжээ. Энэ нь ойролцоогоор 2.0 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд 10.0 төгрөг байхаар байна. Өнгөрсөн онтой харьцуулахад ногдол ашгийн хэмжээ нь 400 гаруй сая төгрөгөөр буюу 25 хувиар өсжээ. 2020 оны цэвэр ашгийн 40 хувь буюу 1.6 тэрбум төгрөгийг нэгж хувьцаанд найман төгрөгийн ногдол ашиг болгон тарааснаар ногдол ашгийн өгөөж нь 5.3 хувьтай байлаа.

Үүнээс гадна “Тахько” ХК 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 108 төгрөг буюу 128.5 сая төгрөг олгох болсноо мэдэгдлээ. Тус компани 2015 оноос хойш тогтмол ижил хэмжээний ногдол ашгийг олгож байгаа юм.

“ЛэндМН ББСБ” ХК цэвэр ашгийнхаа 27.5 хувь буюу 1.1 тэрбум төгрөгийг ногдол ашигт олгох болсноо мэдэгдээд байна. Нэгж хувьцаанд 1.50 төгрөг олгохоор тооцоолсон нь өнгөрсөн оныхоос 2.5 дахин өссөн үзүүлэлт боллоо. Өөрөөр хэлбэл 2020 оны цэвэр ашгийн 20 хувь буюу нийт 447.8 сая төгрөгийг ногдол ашигт олгохоор шийдвэрлэж байсан юм.
Цар тахлын нөхцөл байдлын улмаас зарим компаниуд ногдол ашиг тараахгүй байх төлөвтэй байна. Тухайлбал: “Эм Эн Ди” ХК 11.1сая төгрөгийн алдагдалтай ажилласнаа мэдээллээ. Иймд Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс нь ногдол ашиг олгохгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Мөн “Монгол савхи” ХК 2021 онд 67 сая төгрөгийн алдагдал хүлээснээ Монголын Хөрөнгийн биржид тайлагналаа. Тус компани хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгохгүй гэдгээ зарлаад байна.