Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

П.Баярхүү: Боомтуудад Хятадын өндөр технологийг оруулж ирье. Төр дийлэхгүй бол компаниуд нэгдэх боломжтой


Хилийн боомтуудыг халдваргүй болгож, үйл ажиллагааг жигдрүүлэх санаачилгыг тээвэрчдийн холбоод гаргаж, төр хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулсан “Зеро ковид-2022” зөвлөлдөх уулзалтыг өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр Баян зам тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга П.Баярхүүтэй ярилцлаа.


-Хилийн боомилолтоос гарахын тулд Монголын тал зеро ковид боомт болох санаачилгыг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй-


-Хилийн боомтуудыг ковидгүй бүс болгоё гэдэг санаачилгыг тээвэрчдийн холбоод гаргаж байгаа юм. Ковидын үед Засгийн газраас ийм л зорилго тавьж, ажиллаж ирсэн. Үр дүн сайн гараагүй. Тээвэрчдийн гаргаж байгаа санаачилга Засгийн газраас ямар ялгаатай юм бэ?

-Дэлхий нийтэд тархсан цар тахал Монгол Улсад дэгдэхдээ хамгийн хүнд туссан салбарын нэг бол экспорт буюу эдийн засгийн эх сурвалжийг бүрдүүлэх боломжийг хаасан. Төр засгийн зүгээс энэ зовлонгоо шийдэхийн тулд олон төрлийн журам, шийдвэр гаргаж хэрэгжүүлж үзлээ. Хоёр жил өнгөрсөн, алдсан зүйл ч бий, оносон нь ч бий. Нэг ёсондоо хилийн боомилолт, экспорт яагаад нэмэгдэхгүй байгаа асуудал дээр бид дүгнэлт хийлээ. Нэгд, гадаад хүчин зүйл буюу БНХАУ-ын зүгээс тавьж байгаа шаардлага үүнд нөлөөлж байна. Бид шаардлагыг нь хангаж чадахгүй байна. Бид дотооддоо зохион байгуулалт хэчнээн хийвч гадаад талдаа үр дүнг харуулж чадахгүй байгаа юм. Жишээ нь, олон жилийн хугацаанд хуримтлагдсан боомтын хөгжлийн ялгаа манай хоёр улсад асар өндөр байдаг. Хятадын боомтууд 100 хувь цахимжсан, өндөр хурдны технологид хэдийнэ шилжчихсэн.

Ковидын үед зохион байгуулалтын шинэ дүрэм үйлчлээд, хэвшчихсэн байхад бид нэлээд хуучин үеийнхээр явж байна. Манай хил дээр авч байгаа PCR шинжилгээний оношлуурын технологи Хятадын талд очихоор найдваргүйд тооцогдож байна. Манай талд хил дээрх ариутгагч төхөөрөмж урд хөршид одоо ашиглаж байгаа төхөөрөмжөөс хүчин чадлын хувьд хэт хол хоцорсон учраас шаардлага хангахгүй байгаа зэрэг наад захын техник технологийн шинэчлэлийн асуудал байна. Мэдээж удирдлага зохион байгуулалтын асуудал ч бий. Маш олон дүрэм журам гарсан ч зохих үр дүнгээ өгч чадаагүй, нөгөө талд халдвар хамгааллын дэглэмтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүд маш их зардал гаргасан ч түүнийхээ хэмжээгээр ашигтай ажиллаж чадаагүй. Ганц жишээ дурдахад, Гашуунсухайт боомт дээр битүүмжилсэн тээвэр буюу 200 орчим бөмбөлөг тээвэр үүсгэж үзлээ. Үүнийг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгжүүдээс 43 тэрбум төгрөгийн зардал гарсан байна. Тиймээс одоо зовлон ярихаа больж, хилийн боомтуудаа төр хувийн хэвшил хамтраад зеро ковид боомт болгох санаачилгыг дэвшүүлж байгаа юм.

-43 тэрбум гэдэг их хөрөнгө байна?

-Маш том объект, маш том халдвар хамгааллын төв барьчих хэмжээний хөрөнгөөр жижиг жижиг, хэсэг хэсэг үйл ажиллагаанд үрэн таран хийсэн байгаа нь харамсалтай. Тиймээс улс хоорондын ачаа тээвэрт оролцдог голлох гурван боомт буюу Замын-Үүд, Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтын тээвэрт оролцогч аж ахуйн нэгжүүд нэгдэн төрийн байгууллагуудтай хамтарч зеро ковид боомт болохоор ажиллаж эхэлж байна.

Ер нь бид үзэл санааны хувьд ч их дорой болчихож. Хилийн боомт дээр өнөөдрийн ашиг, маргаашийн тээвэр, зөвхөн тэр өдөр, тэр хугацаанд ашигтай шийдвэр гаргуулахын төлөө явдаг. Харин одооноос эхлээд нэгдсэн том зургаар нэгдэж ажиллая, ирээдүйд хүрэх том зорилгодоо хүрч ажиллахыг эрмэлзэж байна.

Үнэхээр Монголын талд сөрөг гарсан хариу БНХАУ-ын тал руу гараад эерэг болчихдог. Энэ тохиолдолд Хятад улсад ашиглаж байгаа технологийг оруулж ирье. Төр засаг дийлдэггүй юм бол хувийн хэвшил, уурхай, компаниуд нэгдэж гаргах санаачилга ч яригдаж байна.

-Өнөөдрийн байдлаар гол боомтуудын нөхцөл байдал ямар байна вэ?

-Бодит байдал бол олон нийтэд хүрч байгаа мэдээллээс өөр байгаа. Жишээ нь, Замын-Үүд боомт дээр ачаа барааг хилийн цэргийнхнээр татуулж байгаа. Гэтэл бас л адилхан жолооч нь ковидтой. Хилийн цэргийн дугаартай ч хятад компанийн машин гарч байна, номер солиод л гаргачихаж байна. Ард нь 6000 тээвэр хийж чадахгүй байна, эрх тэгш байдал хангагдахгүй байна гэх нөхцөл байдлыг Замын-Үүдийнхэн хэлж байна.

Гашуунсухайт боомт дээр бөмбөлөг тээвэр хэрэгжүүлэхээр болж дүрэм журмууд гарсан ч тэр дунд олон зохицуулалт ойлгомжгүй байснаас болж, компани аж ахуйн нэгж өөр ойлголттой, жолооч бас өөр ойлголттой, төрийнхөн нэг өөрөөр ойлгож, хэрэгжүүлдэг. Үүүнээс үүдээд зөрчил үүсдэг. Үүнийг ажиглаж байгаа хятадууд монголчууд ерөөсөө болохгүй юм байна гэдэг айдас үүсч, хилийн боомилолт үргэлжилсээр байх нөхцөл болчихоод байгаа юм. Уг нь бөмбөлөг тээврийн зохион байгуулалт их зөв. Цаашид тэндээ байрлаад амьдрах, тээврээ явуулах, нийгмийн асуудлыг шийдэх том суурь үүсч байгаа. Гэтэл тэнд урт хугацааны том зорилго гэхээс илүү нэг шалгалтад тэнцэхийн төлөө өөр өөр загвараар бүгд хийгээд байдаг.

Шивээхүрэн боомт бүрэн хаагдсан. Хятадын талаас нээх шийдвэр гаргахгүй байгаа учраас туйлын хүндрэлтэй. Бодит байдал гэвэл зөвхөн хүлээлт л байна. Он гарчихсан юм чинь Хятад олимпоо дуусгаад хилээ нээх байх, манай талын журам өөрчлөгдөх байх, арай дээрдэх болов уу, ямартаа ч гэрээ барья, усаа нэмье, хүмүүсээ дуудъя гэсэн байдалтай л байна. Нэг ёсондоо тоглоомын дүрэм тодорхой биш байна. Тиймээс манай талаас яаралтай үүнийг тодорхой болгох ёстой.

-БНХАУ хилээ хаасан, нээхгүй байгаа нь Өмнөд Монголын нэг аймгийн даргын эрх мэдлийн асуудал биш. Энэ бол өмнөд хөршийн том улс төрийн бодлого гэж ярих хүмүүс байсаар байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна?

-БНХАУ-ын амбиц бол бүхий л боомтоо дэлхийд анхны зеро ковид бүс болгох явдал. Үүнийгээ ч дэлхий даяар зарласан учраас Си Жиньпин Хятад даяар хатуу баримтлах чиг үүрэг болсон. Энэ бол Хятадын төв коммунист намаас гаргасан шийдвэр байж таарна шүү дээ. Тэр шийдвэрийг улс даяараа нэг мөр хэрэгжүүлэх хатуу үүрэг хүлээж таарна. Тийм учраас мэдээж Монголтой хиллэж байгаа нэг аймгийн шийдвэр биш гэдэг нь ойлгомжтой. Энэ бол БНХАУ-ын өөрийнх нь том бодлого. Энэ бодлого манай талын боомт хаагдахад нөлөөлж байгаа том хүчин зүйл. Нөгөө талаас өвлийн олимп гээд цаг үеийн асуудал тулгарсан учраас хилийн боомилолтыг улам чангатгасан. Яахав, олимп дууссаны дараа эрхбиш боомтын бодлогоо сулруулах болов уу. Бид л хилийн боомтоо зеро ковид болгох шаардлагатай.

-Олимпоос өмнө хилээр ачаа бараа тээвэрлэх үнэ тариф огцом өсч, багагүй дуулиан дэгдээсэн. Хятад, Монгол хоёр талд үнэ тарифаас ашиг олдог мафи, зуучлагчид бий болсон нь тодорхой болсон. Хятадын тал тэдгээр хүмүүстэй хатуу хариуцлага тооцсон гэдэг. Энэ тухай сонссон биз дээ?

-Замын-Үүд боомтын тээвэрчдийн ярьж байгаагаар бол ачаа бараа захиалагч, тээвэрлэгч хоёрын дунд тодорхой нөлөө бүхий хүмүүсийг лоббигоор зуучлагч нар орж ирж, үнэ тарифаар тоглож савлуулсан үйл явдал болсон. Үнэ тарифыг жолооч нар өсгөсөн юм биш, энэ бол зориуд зохион байгуулалттай хийсэн үйл явдал. Ард нь эрх мэдэлтэй өндөр албан тушаалтай хүмүүс байсан. Өмнөд хөршийнхөн тэрхүү үнэ тарифын асуудал дээр авсан арга хэмжээний хувьд тантай адил мэдээлэлтэй байна. Хилийн боомт дээрээ ашиг сонирхлын зөрчил гаргасан хүмүүстээ дээд хэмжээгээр нэг удаагийн хатуу шийтгэл оноосон гэж сонссон.

Харин манай талаас өнгөрсөн намар Замын-Үүд дээр баривчилгаа явуулж нэг удаа бужигнууллаа. Гэтэл өнөөдөр хүртэл үнэ тарифын асуудал яригдаж байна гэдэг манай тал энэ асуудлаа сайн шийдэж чадаагүй байна гэсэн үг. Энэ бол манайх Хятадын талд оноо алдах эрсдэл. Угтаа бол төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх ёсгүй юм. Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлж байгаагаар ачаа бараанаас ашиг хүртэгч зуучлагчийн асуудлаар тусгай дугаар ажиллуулж эхэлсэн юм билээ. Ирсэн мэдээллийг цагдаа, тагнуулын байгууллагад шууд шилжүүлэн шалгаж байгаа юм байна.

Ковидгүй боомт болох санаачилгыг хэрэгжүүлэхийн тулд тодорхой арга замуудыг нэрлээч?

-Нэгдүгээрт, техник технологид суурилсан шийдэл байна. Хоёрдугаарт, хариуцлага сахилга батын асуудал Хятадад маш хатуу мөрдөгддөгийг сая хэллээ. Бид хилийн боомт дээр хандаж байгаа хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Бид нар улс хоорондын тээвэр хийж байна гэж ойлгохохгүй байна. Бөмбөлөгт тусгаарлагдаж байгаад шинжилгээ эерэг гарчихаасай. Гялс хилээр гараад нүүрсээ асгаад хаячих юмсан гэдэг ойлголт байсаар байна. Гэтэл энэ бол улс хоорондын тээвэр. Улс хоорондын хатуу шаардлага, дүрэм журамтай байх ёстой атал бид маш жижиг зүйлд орооцолдож болхи хандаад байна. Тиймээс техник технологийн шинэчлэлийг БНХАУ-ын хэмжээнд хүргэхийг зорих ёстой. Энэ талаар тус улстай зөвшилцье. Хоёрдугаарт, бид сахилга хариуцлага буюу зохион байгуулалтын хувьд төрийн оролцооны бүх субьектийг ерөнхий журмаар биш детальчилж оруулж ирэх ёстой. Мөн дээр нь энэ журамд хамрагдаж байгаа, энэ журмаар талхаа олж идэж байгаа аж ахуйн нэгж, иргэд, тээврийн жолооч нарыг соён гэгээрүүлэх ажлыг ч хийх ёстой. Манайх бүгд таамгаар явдаг, хүнтэйгээ ажиллахгүй байна. Жолооч нар зарим нь 90 хоног, зарим нь хагас жил тусгаарлагдсан. Тэр хугацаанд тэдэнд сургалт хийсэн бол ямар их мэдлэг боловсрол өгөх байв. Ядаж тэдний 30 хувь нь хятад хэлээр өөрийгөө танилцуулчихдаг, Хятадын боомтоор ороод ямар журмаар аль замаар явж ачаагаа буулгахаа мэддэг болох боломжтой байлаа. Зеро ковид боомт болох санаачилгын хүрээнд энэ сургалтыг хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Жолооч нарыг тусгаарлалтын 14 хоногт төрөл бүрийн сургалтад хамруулъя гэж. Гэтэл жолооч нар тусгаарлалтын хугацаандаа утсаа маажаад, хоолны чанарын талаар хэрүүл хийх зэргээр асар их стресст орж байдаг. Ингээд хоёр гурван шөнө нойргүй хоноод ямар ч хавьталгүй хэрнээ эерэг гарчихдаг. Тэгээд манайх буруу гаргачихлаа, эднийх зөв гарч байна гээд бөөн хэрүүл үүсдэг.

Тусгаарлах байранд ариун цэврийн байгууламж ямар байна, ямар ус хэрэглэж байгаа гэхээс илүү ямар орчинд тэр хүн юу хийж байгаад асуудал бас бий.

-Хятадын талаас туршлага судлах баг авчирна гэв үү?

-Хамгийн гол дүгнэлтэд хүргэсэн зүйл бол бид Хятад талаас яагаад өнгөрсөн хугацаанд зөвлөгөө тусламж авахгүй байгаа юм бэ. Бид 30.000 хонь бэлэглэсэн, хариуд нь гурван мэргэжилтэн урихгүй яав даа. Тэд нар ирээд зааж зөвлөхөд муугаар хэлэхэд “Та нарын зөвлөснөөр ажиллаад энэ шүү дээ” гэж хэлэх үгтэй. Тиймээс бид энэ талаар Засгийн газар, Гадаад харилцааны яаманд хандаж байгаа. Үүнийг хөтөлбөр болгож, хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын талаас яаралтай зөвлөх баг оруулж ирье. Эрүүл ахуй, халдваргүйжилт, шинжилгээний чиглэлээр тэдний зөвлөгөөн дор хамтраад ажиллаж, нэг сарын дараа ковидгүй боомт гэдгээ зарлая гэсэн санаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Түргэний гол дагуу 1,100 метр урт цахилгаан дамжуулах агаарын шугам татжээ


Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3.1.11-д заасны дагуу “Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах” гэж төслийн үйл ажиллагаанд өртөн унаган төрх, хэв шинжээ алдсан биологийн олон янз байдлыг өөр газарт нөхөн хамгаалах арга хэмжээг хамааруулан ойлгохоор тусгасан байдаг.

Иймд Нийслэлийн Байгаль орчны газраас нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал (элс, хайрга, дайрга, шавар, хүрмэн, боржин)-ын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 22 аж ахуйн нэгжийн 2021 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу 131 сая 44 мянган төгрөгөөр дүйцүүлэн хамгааллын ажил хийлгэв.

Дүйцүүлэн хамгаалах ажлыг Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооны нутаг дэвсгэрт Богд уулын энгэрт Туул голын цутгал Түргэний гол дагуух “Ногоон зурвас”-ыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан хийсэн бөгөөд Харуул хамгаалалт, усалгаа, арчилгаа хийх зориулалт бүхий дөрвөн улирлын 5х3 метрийн хэмжээтэй нэг зөөврийн сууц, усалгаа хийх зорилгоор худаг ажиллуулах хүчин чадал бүхий 0.4кВ-ын 1,100 метр урттай цахилгаан дамжуулах агаарын шугам татсан байна.

Мөн ногоон зурвасын хашааг хашиж хамгаалах гурван метр өргөн, хоёр метр өндөртэй төмөр торон 744 метр урт хашаа барих ажлыг мэргэжлийн байгууллагуудаар хийж гүйцэтгүүлжээ.

Түүнчлэн 2022 онд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан хөрөнгөөр мод тарих арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Цагаан хулгана өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 16, Буд гариг. Билгийн тооллын 15, их морь одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 7:57 цагт мандан, 18:15 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улайны үйл, төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос, өдөртөө нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 33-38 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг болон цас багатай газраар 20-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 25-30 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 18-23 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 14-19 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр.Шөнөдөө 33-35 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 33-35 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабарын “Үүлийн үгэнд үйл дагуулбал” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт БОАЖ-ын сайд Б.БатЭрдэнэ “БОАЖЯ-наас
олгодог 22 төрлийн тусгай
зөвшөөрлийг цахимжуулах
ажлыг эхлүүлээд байна” гэснийг I,II,V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Замын
хөдөлгөөний зохион байгуулалтын инженер
асан Б.Цэвэгмид “Түгжрээд байгаа замуудын
гэрэл дохиог цөөрүүлж, зүүн гар тийш
эргэхийг хориглох хэрэгтэй” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Үүлийн үгэнд үйл дагуулбал” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Өмгөөлөгч, судлаач В.Энхтамир “Дахин төлөвлөлт гэхээсээ
илүү иргэд өөрсдөө нэгдээд орчноо
сайхан болгох боломжтой” хэмээв.

Хавдар судлалын үндэсний төвийн бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан “Дарга нарын ажлыг ард иргэдийнхээ амь
насыг хэрхэн хамгаалснаар нь дүгнэдэг болох хэрэгтэй” гэлээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Дуучин С.Гантогоо “Юнител дата хэрэглээгээр нь далимдуулаад иргэдийг хохироож байна” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Америк эмэгтэй нохойныхоо зурсан зургийг худалдаж эхэлжээ

Америкт нэгэн эмэгтэй нохойдоо зураг зурахыг 2016 оны гуравдугаар сараас эхлэн заажээ. Түүний олон жилийн хөдөлмөр үр шимгүй болоогүй бөгөөд нохой нь түүртэх юмгүй үгэнд орж, зургаа зурдаг болсон байна. Түүний нохойн зурсан зургийг өнгөрсөн сараас эхлэн худалдаж эхэлжээ.

Зөвхөн зураг зурахаас гадна эзнийхээ хэлсэн бүхнийг ойлгож, үгэнд нь орж, уйлсан үед нулимсыг нь арчиж өгдөг энэ ухаалаг нохойн нь “Lab-golden retriever”-ийн хар үүлдрийн Dagger төрөл ажээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ оны сүүлээр сансрын жуулчин анх удаа задгай сансарт гарна

“Crew Dragon” сансрын хөлгөөр мэргэжлийн бус сансрын нисэгчдийг сансарт гаргах ажлыг “Polaris Dawn”-ын үүргийн хүрээнд энэ оны сүүлээр хийхээр төлөвлөсөн хэмээн Илон Маскийн “SpaceX” сансрын компани мэдэгдлээ.

“Dragon” хөлгийн мэргэжилтнүүд болон “Polaris Dawn” багийн гишүүд тойрог замд тав хоног ажиллах бөгөөд энэ хугацаанд мэргэжлийн бус сансрын нисгэгчид анх удаа задгай сансарт гарах оролдлого хийнэ хэмээн “SpaceX” мэдэгдсэн.

Тойрог замд гарах нислэлгийг АНУ-ын Флорида муж дахь Кеннедигийн сансрын төвд байрлах 39А хөөргөх цогцолборт хийх аж.

Categories
мэдээ утга-зоxиол

“Гэм зэм” постдрамын хэвлэлийн хурал баасан гаригт болно

Гэм зэм” постдрамын жүжгийг зээлээр үзэх боломжтой - Eguur.MN

Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжгийн хэвлэлийн бага хурал баасан гарагт буюу хоёрдугаар сарын 18-ны 11:00 цагт Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-д болох тул эрхэм хүндэт сэтгүүлч та бүхнийг урьж байна.

Хэвлэлийн бага хуралд ерөнхий найруулагч М.Батболд, продюсер Т.Ариунчимэг, гол дүрийг бүтээж буй жүжигчин Д.Лхагва болон Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, СТА жүжигчин Ш.Доржсүрэн, Г.Золзаяа, Х.Баярмаа, жүжигчин Б.Одгэрэл болон жүжгийн бүрэлдэхүүнд шинээр орж ирж буй жүжигчид оролцоно.

Мөн хэвлэлийн бага хурлын дараа телевизүүдэд мэдээний дүрс авах боломж олгохын тулд жүжгийн сургуулилтын хэсгээс үзүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг ORFEY Theater хуудсаас болон 89523752 дугаараас аваарай.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймагт бөөр орлуулах эмчилгээ тасалджээ

Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд 21 хүн бөөр орлуулах (гемодиализ) эмчилгээ тогтмол хийлгэдэг. Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн эмчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл тасалджээ. Үүнээс шалтгаалан иргэдийн эрүүл мэндийн байдал хүндрэх эрсдэл үүссэн бөгөөд зарим өвчтөн зэргэлдээ аймаг, Улаанбаатар хот руу явж байна.

Тодруулбал, 9 өвчтнийг Баян-Өлгий аймаг руу тээвэрлэж, гемодиализ эмчилгээнд оруулжээ. Мөн сүүлийн таван жилийн хугацаанд бөөр орлуулах эмчилгээ хийлгэж буй 57 настай иргэн С хоёрдугаар сарын 14-нд нийслэлийг зорив.

Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс Эрүүл мэндийн яаманд хүсэлт тавьсны дагуу эхний ээлжинд гемодиализ эмчилгээний урвалжийн 10 хоногийн нөөцийг татан авч байна. Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөр Ховд аймагт ирэх аж.

Нэг өвчтөн 7 хоногт 3-5 удаа гемодиализийн аппаратад орох шаардлагатай болдог. Энэ хугацаа холдвол өвчтөний амь насанд эрсдэл үүснэ гэж мэргэжлийн эмч нар ярьж байна. Дээрх мэдээллийг орон нутгийн “khovdnews.mn” сайт болон “МҮОНРТ”-ээр дамжуулан олон нийтэд мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан: Аймаг бүр өөр өөр сургалтын хөтөлбөр боловсруулж батлуулж байна

Л.Энх-Амгалан: ЭЕШ-ын дүнд итгэхгүй бол гомдол гаргаж болно | News.MN

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн амралтын өдрүүдээр Хөвсгөл аймгийн Мэргэжлийн боловсролын коллежийн үйл ажиллагаатай танилцжээ.

Энэ талаар тэрбээр “Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа МСҮТ-ийн жилийн төсөв 1,5 тэрбум орчим төгрөг. Ажил олгогч төгсөгчдөөс зөвхөн ур чадварыг хүсдэг. Мэргэжлийн хөтөлбөрийн өртгийг бүрэн олгодоггүйгээс хүүхдүүдийн дадлага, практикийн хичээл орхигддог. Жишээ нь тогоочын ангийн 25 хүүхэд бүр хөтөлбөрийнхөө дагуу хоол хийж үзэх ёстой. Гэтэл хөтөлбөрийн өртөг ирээгүй учраас багш нь ганцаараа хоол хийж, хүүхдүүд нь хардаг. Үсчний мэргэжлийн хүүхдүүд хүний үс нэг ч удаа тайрч үзээгүй байж төгсөх үү. Төгсөөд хүний үс засаж чадах уу. гэдэг асуудал гарч ирж байна.

Мэргэжлийн боловсролын төрийн өмчийн сургуулийн суралцагчийн тоо 42.000 гэдэг ч энэ бодитой тоо биш. Хувийн мэргэжлийн боловсролын сургууль, сургалтын төвийн хүүхдийн тоог давхцуулж хүүхдийн тоог нэмж хувьсах зардлыг өндөр тооцож авдаг санхүүжилтийн цоорхой байх магадлалтай.

May be an image of 5 people, people standing and indoor

Тэргүүлэх зэргийг сургууль өөрөө олгодог болсноор зэргийн үнэлэмж буурдаг сул талтай болсон. Багшийн зэрэглэлийн асуудал бүрхэг. Багшийн мэргэжлийн түвшин, ажлын ачаааллыг тогтоох журмыг шинэчлэн боловруулах шаардлагатай. Мэргэжлийн байгууллагын бүтэц орон тоог баталсан бол баталж өгдөг байх хэрэгтэй.

Мэргэжлийн боловсрол олгох Үндэсний хөтөлбөрийг боловсруулж батлуулахгүй бол 10 аймаг 10 өөр хөтөлбөр боловсруулж батлуулдаг. Өнөөдөр багш хөтөлбөрөө боловсруулдаг ч тухайн багш өөрийн ур чадварынхаа хэмжээнд л боловсруулна. Боловсруулсан хөтөлбөрийг тухайн аймаг, нийслэлийн мэргэжлийн холбоод батлаад бүсрүүгээ шилжүүлдэг, бүсээс яаманд ирж батлагддаг сунжирсан шатлалтай явж ирсэн. Хөтөлбөр боловсруул гээд багш дээр бүх зүйлээ хаячихсан нь маш буруу тогтолцоо.

Мэргэжлийн боловсролын сургууль, коллеж, аймаг, нийслэлийн Боловсролын газар хоорондоо ямар ч холбоогүй ажиллаж ирсэн. Мэргэжлийн боловсролын сургуулийн багш бэлтгэх тогтолцоо орхигдсон.

May be an image of 4 people, people standing, people sitting and indoor

Цаашдаа Политехник коллеж дэргэдээ төрөлжсөн ахлах сургуультай байх боломжийг судална. Мөн ЕБС-ийн хөдөлмөрийн хичээл ийн тархай бутархай ангиудыг нэгтгэж, сургуулиудын дунд Үйлдвэрлэл, далдлагын төвүүдийг байгуулбал хүүхдүүдийн идэвх сэргэнэ, бие биенээсээ суралцах боломж бүрдэнэ. Үр дүн гарна гэж бодож байгаа.

Мэргэжлийн тусгай зөвшөөрлийг хугацаатай өгдөг. Мэргэжлийн тусгай зөвшөөрлөө сургууль бүр авахын тулд нэг зөвшөөрлийг 350.000 төгрөгөөр авах жишээтэй. 20 мэргэжлийн тусгай зөвшөөрөл авна гэж үзвэл нэг сургууль 7 сая төгрөг төлөх нь. Хугацаа дуусах бүрт, мэргэжлийн зөвшөөрөл авах бүртээ мөнгө төлдөг ийм сонин тогтолцоо байж таарахгүй. МСҮТ-ийн үйл ажиллагаа цайны газар, аль нэг цэнгээний газрынхтай адилгүй” гэжээ.