Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Иргэн бүрийг тавдугаар сарын 1-нээс эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулна

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Хуралдаанаар, ковидын үеийн санхүүгийн зарцуулалтад хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа. Мөн 2022 оны 5-р сарын 1-нээс иргэн бүрийг урьдчилсан үзлэг, эрүүл мэндийн эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулах үүргийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгалаа.

Салбарын сайд С.Энхболд “Эрүүл мэндийн даатгалын санд 60,8 тэрбум төгрөгийг санд төвлөрүүлсэн ба тавдугаар сарын 1-нээс нийт иргэнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулна. Сүүлийн хоёр жилд иргэд цар тахалд өртсөн, нас баралтын шалтгаан болсон таван өвчнийг эрт илрүүлэх зорилготой. Бүх насныхан буюу нярайгаас ахмад үеийн бүх иргэний эрхтэн тогтолцоонд шинжилгээ хийж, үзлэгт хамруулах ажлыг бэлтгэж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны үе үеийн сайд нарт хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсад орчин цагийн дипломат алба байгуулагдсаны 110 жилийн түүхэн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг төрийн алтан аргамжийг бэхэлж гадаад харилцааг удирдан чиглүүлсэн, гадаад бодлогын нэгдмэл байдал, залгамж чанарыг хадгалж улс орны тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогын үндэс суурийг тавилцсан, эх орны язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, эрх чөлөөг сахин хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж хувь нэмэр оруулсан гадаад харилцааны үе үеийн сайд нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.

Монгол төрийн нэрт зүтгэлтэн, мэргэжлийн анхны дипломатчдын нэг, Гадаад явдлын яамны урт хугацааны сайд агсан М.Дүгэрсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойн өдөр болсон энэ уулзалтад хүрэлцэн ирсэн Монгол Улсын Гадаад харилцааны 23, 24 дэх сайд Ц.Гомбосүрэн, 25 дахь сайд М.Энхсайхан, 27 дахь сайд Р.Амаржаргал, 30 болон 37 дахь сайд Ц.Мөнх-Оргил, 31 дэх сайд Н.Энхболд, 33 дахь сайд С.Батболд, 34 дэх сайд Г.Занданшатар, 39 дэх сайд Н.Энхтайван нар манай гадаад харилцаа тогтвортой урагшлан тэнцвэртэй хөгжиж байгааг тэмдэглээд Монгол Улсын гадаад улс төрийн орчинд гарч байгаа өөрчлөлт, хоёр хөрш, гуравдагч хөршийн бодлого, олон улсын улс төрийн харилцааны чиг хандлага, ГХЯ-ны боловсон хүчний мэргэжлийн бэлтгэл, орон судалгааны бааз суурь, нөөц бололцооны талаар дэлгэрэнгүй ярилцаж санал солилцов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эдгээр эрхэмд талархал дэвшүүлж зөвшил санал, зөвлөгөө санамжийг нь ажил үйлсдээ анхаарч хэрэгжүүлэхээ илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм

Валиева өвөөгийнхөө эмийг андуурч ууснаас сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсан гэж өмгөөлөгчид нь тайлбарлажээ

Сэргээшийн төрөлд ордог бодис шинжилгээнээс нь илэрсэн гэх дуулианд Оросын 15 настай уран гулгалтын тамирчин Камила Валиева холбогдоод байгаа.

Валиевагийн сэргээшийн асуудлыг Спортын Арбитрын Шүүх мөрдөн шалгаж байна. Өнгөрсөн Ням гарагт шүүгч нар Валиевагаас мэдүүлэг авсны дараа Бээжин 2022 наадмын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөх зөвшөөрөл олгосон юм.

Уг тэмцээний богино үзүүлбэрийн төрөлд оролцсон тэрбээр өчигдөр хамгийн өндөр оноо авсан байна.

Өчигдөр Олон Улсын Олимпын Хорооны (ОУОХ) сахилгын хорооны тэргүүн Денис Освальд ярихдаа “Валиева уудаг эмээ өвөөгийнхөө эмтэй санамсаргүй хольсноос сэргээшийн шинжилгээнд унасан” гэж түүний өмгөөлөгчид нь тайлбарласныг мэдээлжээ.

Өмгөөлөгчдийн энэ тайлбар тамирчин охины цаашдын хувь заяанд нөлөөлөх эсэх нь тодорхойгүй байна.

Освальд 2014 оны Сочигийн өвлийн олимпын үеэр Оросын тамирчид сэргээшийн асуудлыг шалгах хороог тэргүүлж байсан юм.

Валиевагийн сорьцоос илэрсэн триметазидин хэмээх эмийг зүрхний үйл ажиллагааг дэмжихэд хэрэглэдэг. Гэхдээ тамирчдын биеийн хүч чадлыг нэмэгдүүлдэг гэсэн шалтгаанаар ОУОХ хориотой эмийн жагсаалтад оруулж байжээ.

ОУОХ хэдийгээр Валиевад тэмцээнээ үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн ч эхний гурван байранд орсон тохиолдол медаль гардуулахгүйгээ мэдэгдээд байгаа.

Бээжин 2022 наадмын эмэгтэйчүүдийн уран гулгалтын тэмцээн маргааш өндөрлөх юм.

Categories
мэдээ нийгэм

Өвлийн олимпоос алтан медаль авсан тамирчдадаа хамгийн өндөр шагнал амласан таван улс

Бээжин хотод үргэлжилж байгаа өвлийн олимпын наадамд оролцогч 91 улсын 32 нь алтан медаль авсан тамирчдаа ямар нэг хэмжээгээр урамшуулах болзол зарласан тухай Форбс сэтгүүл мэдээлжээ.

Эдгээрээс хамгийн өндөр шагнал амласан таван улсыг танилцуулж байна.

1. Хонконг

БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Хонконг энэ удаагийн өвлийн олимпын наадмын эхний найман байранд орсон тамирчдаа бэлэн мөнгөөр урамшуулахаар болжээ.

Тухайлбал наймдугаар байр эзэлсэн тамирчин $40,000-ыг өвөртлөх бол алтан медалийн эзэн $641,000-ыг шагналд авахаар болсон байна.

Хонконг хот өвлийн олимпын ганц ч медаль авч байгаагүй. Энэ удаа тэд гурван тамирчин илгээсний хоёр нь уулын цана, нэг нь шорт трэкийн төрөлд өрсөлдөж байна.

2. Турк

Турк улсын засгийн газар олимпын алтан медаль авсан тамирчин бүрдээ 22 каратын цул алтан зоос олгох шийдвэрийг 2010 онд гаргаж байжээ.

Ийм зоосны үнэ $383,000 орчим болох юм. Хэрвээ олимпын дээд амжилтыг тогтоовол нэмээд $190,000-ын шагнал авах гэнэ.

Өвлийн олимпын ганц ч медальгүй Турк улс энэ удаа Бээжин хот руу долоон тамирчнаа илгээжээ.

3. Малайз

Малайз улсын засгийн газар алтан медаль зүүсэн тамирчин бүрээ $239,000-тай тэнцэх мөнгөн шагналаар урамшуулна.

Тус улс Бээжинд уулын цанын хоёр тамирчин илгээжээ. Тэдний нэг нь тэмцээнээ медальгүй өндөрлүүлсэн бол нөгөө нь өнөөдөр уралдах гэнэ. Малайз улс өвлийн олимпын ганц ч медальгүй юм.

4. Итали

Итали улс алтан медаль зүүсэн тамирчдаа тус бүр 180,000 евро буюу $206,000-аар урамшуулах болзол зарлажээ.

Одоогоор тус улс Бээжингээс хоёр алтан медаль аваад байгаа. Алтан медаль авсан төрлүүдийн нэг нь кёрлингийн холимог баг, нөгөө нь эмэгтэйчүүдийн 500 метрийн шорт трэк юм.

Өнгөрсөн оны Токио 2020 зуны олимпын наадмаас Италийн тамирчид нийт 40 медаль зүүсний 10 нь алтан медаль байжээ. Тэдний нийт шагналын хэмжээ $9 сая гаруй болсон байна.

5.Кипр

Кипр арал улсын эрх баригчид алтан медаль зүүсэн тамирчин бүрдээ $168,000-ыг олгохоор болжээ.

Өвлийн олимпоос ганц ч медаль авч байгаагүй тус улс энэ жил Бээжинд уулын цанын ганц тамирчнаа илгээсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Л.Энх-Амгалан: “Тэнгэр шиг бай” шүлгийг оросоор орчуулж Камила Валиева илгээх юмсан

Бээжин-2022 олимпын уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэрийн тэмцээн өчигдөр болж өндөрлөлөө. Камила Валиева сэтгэл санааны хүнд нөхцөлд байсан ч гайхамшигтай гулгаж, 82.16 оноо авсан юм. Шилдэг гэдгээ дахин баталж, нэгдүгээр байраа хадгалсаар байгаа билээ.

Түүний хүнд нөхцөлд үзүүлсэн үзүүлбэр олон хүний сэтгэлийг хөдөлгөөд буй.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудастаа “15 хан настай Камила Валиева. Энэ бяцхан охиноос ямар их тэсвэр тэвчээр, эрч хүч, ялагдашгүй сэтгэлийн тэнхээ гарч байна вэ.

ТЭНГЭР ШИГ БАЙ…гэж Дашбалбар агсны шүлгийг оросоор орчуулж явуулах юм сан. Алтан медалиа зүүх алтан агшинг нь удахгүй хамтдаа харна гэдэгт итгэж байна. ТЭНГЭР ШИГ БАЙ КАМИЛА” гэжээ.

Камила Валиева маргааш буюу энэ сарын 17-нд шийдвэрлэх үзүүлбэрээ үзүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Нэг хоногт 223 хүнийг эрүүлжүүлжээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд өчигдөр 1,640 гомдол мэдээлэл, дуудлага иржээ.

Үүнээс зөрчлийн 1,249, гэмт хэргийн шинжтэй 107 зөрчил бүртгэгдсэн байна.

  • Эрүүлжүүлсэн 223,
  • Хүний биед халдах 90,
  • Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих 79,
  • Хулгайлах 30,
  • Гэр бүлийн хүчирхийллийн 143,
  • Согтуугаар автомашин жолоодсон 73,
  • Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах 125,
  • Оршин суугчдын амар тайван байдал алдагдуулах 70 зөрчил тус тус илэрсэн.

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтантай холбоотой гомдол мэдээллийг 126 тусгай дугаарт хандаж гаргана уу хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монголд ХДХВ-ийн халдвартай 18 ээжээс 29 хүүхэд төржээ

Улсын хэмжээнд 2021 онд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 9340 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 1.6 хувийг эзэлж байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний:

  • 38.7 хувийг тэмбүү
  • 32.5 хувийг заг хүйтэн
  • 28.6 хувийг трихомониаз
  • 0.2 хувийг ХДХВ эзэлж байна.

Тэмбүүгийн халдвар өнгөрсөн оныхоос 2938 тохиолдлоор буюу 1.8 дахин буурчээ. 10 мянган хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөлөөр:

  • Баянхонгор- 14.5
  • Сүхбаатар- 12.7
  • Хөвсгөл- 11.8
  • Дорнод- 11.1
  • Улаанбаатар хот- 13.8 байгаа нь улсын дундаж үзүүлэлтээс өндөр байна.

Төрөлхийн тэмбүүгийн тохиолдол 2021 онд 100 мянган амьд төрөлтөд 26.5 байгаа нь өмнөх оныхоос 18-аар буурсан үзүүлэлт.

Манай улсад өнгөрсөн онд ХДХВ-ийн 16 тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 327 болжээ. Үүний 274 нь эмчилгээ хийлгэж байна. 2021 оны байдлаар 53 хүн ХДХВ-ийн шалтгаанаар нас бараад буй аж.

Монголд ДОХ-ын халдварын 99.7 хувь нь бэлгийн замаар дамжсан ба халдвар авсан нийт иргэдийн 269 нь эрэгтэй, 58 нь эмэгтэй. ХДХВ-ийн халдвартай 18 ээжээс 29 хүүхэд төрсөн бөгөөд халдвар эхээс урагт дамжаагүй. Есөн ээж давтан төрсөн байна. ХДХВ-ийн халдвар авсан иргэдийн 45 хувь нь орон нутгийн харьяалалтай.

Монгол Улсын хувьд ХДХВ-ийн халдвартай иргэдийн 40 хувийг илрүүлсэн, илрүүлсэн хүмүүсээ эмчилгээнд бүрэн хамруулсан үзүүлэлттэй. Харин үлдсэн 60 хувь нь халдвар авснаа мэдсэн ч эмнэлэгт хандаагүй, эсвэл халдвар тээж байгаагаа мэдэхгүй явж байх эрсдэлтэй. Манай улсад бэлгийн замаар дамжих халдварын эмч дутагдалтай. Тухайлбал, Орон нутагт энэ чиглэлээр 63 эмч ажиллах ёстойгоос өнөөдрийн байдлаар 35 эмч ажиллаж байна гэж ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны статистикч эмч О.Мандал сэтгүүлчдэд танилцуулав.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкнаас авсан 73 зээлийг АТГ шалгаж байна 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банкнаас ирүүлсэн мэдээллийн хүрээнд дараах аж ахуйн нэгжүүдийн зээл нь хуулийн дагуу олгогдсон эсэх, зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг мөрдөн шалгаж байна. Үүнд:

Зээлдэгчийн нэр Зээлдэгчийн нэр Зээлдэгчийн нэр
1. ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК 26. МОНДУЛААН ТРЕЙД ХХК 51. Хөвсгөл 3 блок дуусаагүй барилга
2. ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ 27. МОНПЕЛЛЕТС ХХК 52. Дундговь 1 блок дуусаагүй барилга
3. БЭРЭН ГРУПП ХХК 28. ПЕТРОЛЕУМ ПРОДАКШН ХХК 53. Монгол Газрын Тос боловсруулах үйлдвэр ТӨХК
4. МОНПОЛИМЕТ ХХК 29. СТРОЙ-ИНВЕСТ ХХК 54. Цэцэнс Майнинг Энд Энержи ХХК
5. КЬЮ ЭС СИ ХХК 30. ГАЗ-ИМПОРТ ХХК 55. Вестерн Холд ХХК
6. ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ 31. ИНЖИР ХХК 56. Говь ХК
7. ЭРЭЛ ХХК 32. МБҮ ТРЕЙД ХХК 57. Дорнод Бүсийн Эрчим Хүчний систем ТӨХК
8. КАПИТАЛ БАНК 33. МОНГЕМА ХХК 58. МИАТ ТӨХК
9. МОН ЛАА ХХК 34. МОНГОЛ МИКРОН КАШМЕР ХХК 59. Сод Монгол групп ХХК
10. ЧИНГИС ХААН БАНК 35. ПИРАМИД-ОРД ХХК 60. Ди Би Эм лизинг ХХК
11. ХӨТӨЛ ХХК 36. СЭЛЭНГИЙН ГЕРЕФОРД ХХК 61. Дорнын цас ХХК
12. КРЕДОС ХХК 37. ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ ХХК 62. Эйч энд Эйч Ремикон ХХК
13. ТҮГЭЭМЭЛТҮМЭН ХИШИГ ХХК 38. ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ 63. Дархан Минж ХХК
14. ШАНХ МАЙНИНГ ХХК 39. ДЭД БҮТЭЦ ИНЖЕНЕРИНГ ХХК 64. Хаан банк
15. ВОЯЖЕР МИНЕРАЛ РЕСУРСЕС ХХК 40. НВЦ ХХК 65. Голомт банк
16. МОНГОЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН ХХК 41. ПИ СИ ВАЙ ХХК 66. Худалдаа хөгжлийн банк
17. АЧЛАЛ ТРЕЙД ХХК 42. ЭРД ХУЛ ХХК 67. ДЦС-4 ТӨХК
18. БАРМОН ХХК 43. ГАН ХҮДЭР ОРД ХХК 68. Мак цемент ХХК
19. ЗЭСТ-ӨНДӨР ХХК 44. СОНГОУЛД ХХК 69. Моннис майнинг ХХК
20. ИМПЕРИАЛ ГОУЛД МАЙНИНГ ХХК 45. БОЛОР ШҮР ХХК 70. Вертекс Майнинг партнер
21. КОМПЛАНТ ХХК 46. Чингис Хаан банк /Хадгаламж/ 71. ИЗИНИС Эйр вэйз
22. КРЕДОС ХХК 47. “Мавангүй ХХК”-иас шилжүүлж авсан үл хөдлөх хөрөнгө 72. Зорчигч тээвэр гурав
23. МОДУН ХХК 48. БУ-2 18 блок дуусаагүй барилга 73. Максрөүд
24. МОНГОЛ ДРАЙ МИЛК ХХК 49. Орхон аймаг 5 блок дуусаагүй барилга
25. МОНГОЛ МАХ ЭКСПО ХХК 50. Говь-Алтай 2 блок дуусаагүй барилга
Categories
мэдээ нийгэм

“Ус, дулааны төлбөрөө төлөөгүй тохиолдолд Монголбанкны мэдээллийн санд бүртгэх талаар ямар ч шийдвэр гараагүй” гэв

Орон сууцны айлууд ус, дулааны төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол Монголбанкны мэдээллийн санд бүртгэх болсон талаарх мэдээлэл гараад байна.

Энэ талаар Монголбанкнаас тодруулахад, “Дээрх асуудалтай холбоотой ямар нэгэн тушаал шийдвэр, журам гараагүй” гэлээ.

Өөрөөр хэлбэл, ус, дулааны төлбөрөө төлөөгүй тохиолдолд Монголбанкны мэдээллийн санд бүртгэхгүй, харин хугацаа хэтэрсэн тохиолдолд өмнөхийн адилаар тодорхой хувийн алданги тооцох юм.

Тухайлбал, “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-16” ОСНААУГ-аас өгсөн мэдээллээр айл өрхүүд төлбөрөө төлөлгүй 25-наас хойш хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэв.

Categories
мэдээ нийгэм

“The Hu” хамтлаг Хойд Америкаар аялан тоглолт хийнэ

Монголын рок хамтлаг “The Hu” энэ хавар аялан тоглолтоо хийхээр боллоо. Тэд өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-нд “Black Thunder Tour” аялан тоглолтоо зарлаж, дөрөвдүгээр сарын 16-нд АНУ-ын Калифорниа мужийн Сан Диего хотоос тоглолтоо эхлүүлж, тавдугаар сарын 31-нд Массачусетс мужийн Мехико хотноо өндөрлүүлнэ.

Энэ удаагийн аялан тоглолтоор “The Hu” хамтлагийн удаан хүлээгдсэн энэ оны сүүлээр гарах “Better Noise Music” хэмээх хоёр дахь цомогт багтсан шинэ хөгжим, уран бүтээлээ тоглох аж. Эл цомгийг сүүлийн хэдэн сарын хугацаанд эх орондоо бичүүлсэн. Энэ хугацаанд тус хамтлагийнхан өөрсдийн “YouTube” сувгаараа дамжуулан үзэгч, фэнүүддээ хүргэсэн.

“Бид Coachella-ийн нэг хэсэг болох гэж байгаа нь нэр төрийн хэрэг. Бид үүнд багтсандаа туйлын баяртай байна. Бас бид Монгол Улсаа төлөөлөн анх удаа энэ тайзнаа тоглохыг мөрөөддөг байсан. Энэ бол олон үнэнч шүтэн бишрэгчид болон хайрлаж хүндэлдэг уран бүтээлчидтэйгээ уулзах сайхан боломж гэж бид бодож байна. Бидний тоглолт болох өдөр, бас наадам дуусах хүртэл хугацаанд маш олон авьяаслаг, гайхалтай уран бүтээлчид тоглоно. Хэрэв бидэнд боломж олдвол бүх тоглолтыг нь үзэхийг хүсч байна” гэж хамтлагийнхан сэтгэгдлээ хуваалцлаа.

Хамтлагийн тоглолтын хуваарийг танилцуулъя:

4/15 – Indio, CA – Coachella

4/16 – San Diego, CA – Humphreys by the Bay

4/17 – Las Vegas, NV – Brooklyn Bowl

4/19 – Tucson, AZ – Rialto Theatre

4/21 – Phoenix, AZ – The Van Buren

4/22 – Indio, CA – Coachella

4/23 – Monterey, CA – Golden State Theatre

4/25 – Portland, OR – Roseland Theater

4/26 – Bend, OR – Midtown Ballroom

4/28 – Spokane, WA – Knitting Factory

4/29 – Missoula, MT – The Wilma

4/30 – Bozeman, MT – The ELM

5/2 – Fargo, ND – Sanctuary Events Center

5/3 – Lincoln, NE – Bourbon Theatre

5/4 – Kansas City, MO – The Truman

5/6 – Detroit, MI – St. Andrews Hall

5/7 – Bloomington, IL – Castle Theatre

5/8 – Columbus, OH – Newport Music Hall

5/9 – Nashville, TN – Cannery Ballroom

5/11 – Louisville, KY – Mercury Ballroom

5/13 – Portland, ME – State Theatre

5/14 – Albany, NY – Empire Live

5/16 – Washington, DC – Warner Theatre

5/17 – Norfolk, VA – The NorVa

5/19 – Charlotte, NC – The Fillmore

5/20 – Raleigh, NC – The Ritz

5/21 – Charleston, SC – Music Farm

5/22 – Daytona Beach, FL – Welcome to Rockville

5/25 – Birmingham, AL – Iron City

5/26 – Little Rock, AR – Little Rock Music Hall

5/27 – Oklahoma City, OK – Tower Theatre

5/28 – The Woodlands, TX – The Cynthia Woods Mitchell Pavilion /Buzzfest/

5/29 – Dallas, TX – Dos Equis Pavilion

5/31 – Mexico City, MEX – Lunario