Categories
мэдээ нийгэм

“Төрийн одон, медаль гаргаж өгнө” хэмээн бусдыг мэхэлж, 55 сая төгрөг залилжээ

Монгол Улсын иргэн 29 настай эмэгтэй С нь 2020 оноос хойш иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтай утсаар холбогдон хууран мэхэлжээ.

Тодруулбал, “Ерөнхийлөгчийн тамгын газрын Шагналын тасгийн ажилтан, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн байна. Танд, төрийн одон медаль гардуулах боллоо, “Танай компанид дэмжлэг болгож тоног төхөөрөмж нийлүүлэх боллоо. Тэмдэгтийн хураамж, тоног төхөөрөмжийн урьдчилгаа, гаалийн татварыг шилжүүлнэ үү” гэх мэтээр худал хэлж, 100 гаруй удаагийн үйлдлээр бусдыг залилжээ.

Улмаар иргэдээс 100 мянгаас 2 сая төгрөгийг дансаар шилжүүлэн авч, бусдад 55 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Уг этгээдийн үйлдлийг 2021 оны зургадугаар сард цагдаагийн байгууллагаас илрүүлж, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулан 2021 оны арванхоёрдугаар сард шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч С нь хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд дээрх аргаар дахин залилах гэмт хэрэг үйлдсэн. Иймд иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, албан ёсны эх сурвалжаас тухайн мэдээллийг тодруулж, нягталж байхыг анхааруулж байна.

Хэрэв энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон мөн дээрх төрлийн асуудлаар сэжигтэй байдлаар хүн холбогдсон бол цагдаагийн байгууллагад хандана уу.

Categories
мэдээ нийгэм

Авлигын эсрэг сургалтад 261 албан тушаалтныг хамруулжээ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны хоёрдугаар сарын 7-11-ний өдрүүдэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалтад нийт 261 албан тушаалтныг хамрууллаа.

Өнгөрсөн долоо хоногт авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Булган, Баянхонгор аймгийн ИТХ-ын тогтоолоор баталсан нийт таван журмыг хянаж, мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцаж зөвлөмж хүргүүлэх, албан тушаалтны ёс зүй, хүнд сурталтай холбоотой иргэдээс ирүүлсэн гомдлыг шалган шийдвэрлэж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг цахим санд оруулах ажлыг гүйцэтгэжээ.

Categories
мэдээ улс-төр

Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Тэрбээр “Эдийн засаг хөгжлийн яам үндсэн чиг үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Тус яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулахаар боллоо. Тус агентлаг нь 30 хүний орон тоотой. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалтын бодлого тодорхой болж, тэднийг бүтээн байгуулалт болон бусад эдийн засгийн салбаруудтай холбох, бизнесийн салбарыг тус агентлагаар дамжуулж олон нийтэд сурталчлах юм.

Удахгүй Монголын эдийн засгийн форм, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд олон хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Мал эмнэлгийн газрын даргаар Д.Батчулууныг түр томиллоо

Засгийн газар | News.MN

Засгийн газрын өнөөдрийн /2022.02.16/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар зарим томилгоог хийсэн байна.
Тодруулбал, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Мал эмнэлгийн газрын даргаар Д.Батчулууныг түр томилсон шийдвэрийг гаргажээ.
Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганзоригийг ажлын хариуцлага алдсан шалтгаанаар ажлаас чөлөөлснийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлж байв.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Холливудын дөрвөн кино компани Монголд зураг авалтаа хийнэ

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. Дэлхийн хамгийн нэр хүндтэй кино урлагийн Каннын кино наадам, мөн дүрслэх урлагийн салбарын томоохон наадам болох “Венецийн Биенналь”-д оролцохоор болсон талаар салбарын сайд мэдээллээ.

Соёлын сайд Ч.Номин “Хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогод аялал жуулчлалын салбарын хөгжлийг соёлын салбартай холбох бодлогыг барин ажиллаж байна.

Дэлхийн хамгийн нэр хүндтэй кино урлагийн Каннын кино наадам, мөн дүрслэх урлагийн салбарын томоохон наадам болох “Венецийн Биенналь”-д оролцох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Тиймээс манай урлагийн салбарынхан Соёлын яамны дэмжлэгтэйгээр дээрх хоёр наадамд оролцох боломж бүрдсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ нь соёл урлагийн салбарын аж ахуй нэгж, уран бүтээлчдийг бодитоор дэмжиж буй нэг хэлбэр юм. Бидний хувьд аялал жуулчлалын салбартай нягт уялдаатай ажиллахыг эрмэлзэж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчин татахын тулд яамтай хамтран National brand-ээ хөгжүүлэхийн тулд үзэсгэлэн наадмуудад соёлынхоо бүтээлүүдийг таниулж, үзүүлэх нь чухал юм. “Венецийн Биенналь” нь 1895оноос хойш зохион байгуулагдсан, дэлхийн хэмжээний томоохон наадам бөгөөд бизнес, урлагийн нэр хүндтэй төлөөлөл ирэхээс гадна олон улсын 8000 гаруй хэвлэлийнхэн сурвалжилдаг.

Каннын кино наадамд оролцох зорилго нь бид өнгөрсөн онд Кино урлагийг дэмжих хуулийн төслийг баталсан ба ингэснээр дэлхийн киног Монголд бүтээх боломжтой болсон гэдгээ таниулах талбар хэмээн харж байна. Ингэхийн тулд гаднын томоохон хэвлэл мэдээллийн байгууллага, продюсерүүдийг Монголд уран бүтээлээ хийх боломжийг бүрдүүлнэ. Нэрийг нь зарлах боломжгүй ч бид Холливудын дөрвөн кино компанитай хамтран ажиллахаар болсон ба Монголд хийх эхний зураг авалтаа энэ зургаадугаар сард төлөвлөсөн. Энэ нь хууль хэрэгжиж буйг илтгэхээс гадна Монголыг дэлхийд эерэгээр таниулах кино, шторкуудад дэмжлэг үзүүлнэ гэдгээ зарлаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл соёл урлагаар дамжуулан улс эх орноо таниулах, жуулчдыг таниулна гэсэн үг” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Зарим арилжааны банкны ажиллах цагийн хуваарь энгийн горимдоо шилжээгүй байна 

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт хуралдаж, цар тахлын Улбар шар түвшинг Шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах тухай Засгийн газрын тогтоолыг баталснаа зарласан билээ.

Ингэснээр амны хаалтаа зүүж, зайгаа барьж, гараа ариутган, вакциндаа идэвхтэй хамрагдахаас бусад цар тахлын бүхий л хязгаарлалтууд цуцлагдаж байгаа юм.

Тэгвэл арилжааны банкуудын Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллах цагийн хуваарь энгийн горимд шилжсэн эсэхийг арилжааны таван банкаас тодрууллаа.

ХААН БАНК

Салбар банкууд ажлын өдөр 09:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. Одоогоор цагийн хуваарь өөрчлөгдөөгүй. Өөрчлөгдсөн тохиолдолд сошиалаар мэдэгдэх болно.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Салбар банкуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орж, ажлын өдөр 09:00-17:00 цаг хүртэл ажиллаж байна. Зарим салбар 20:00 цаг хүртэл ажиллана.

ГОЛОМТ БАНК

Хотын төвийн салбарууд 09:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.

ТӨРИЙН БАНК

Ажлын өдөр 09:00-16:00 цагийн хооронд ажиллаж байна. Уг цаг хуваарийн шийдвэр нь хоёрдугаар сарыг дуустал гэж гарсан тул одоогоор өөрчлөгдөөгүй байна.

ХАС БАНК

Салбар банкууд ажлын өдөр 09:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. Одоогийн байдлаар цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын 76 гишүүн хугацаандаа багтаж АТГ-т хөрөнгөө мэдүүлжээ

АТГ-аас жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор албан тушаалтнуудаас хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь шинэчилж авдаг.

Тус газраас албан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг улсын хэмжээнд хуулийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.

Тэгвэл төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас АТГ-т мэдүүлгээ гаргавал зохих 46.8 мянган албан тушаалтан, шууд мэдүүлгээ гаргах үүрэгтэй 338 төрийн өндөр албан тушаалтан 100 хувь хөрөнгөө мэдүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Жавхлан: 30 хүний орон тоотой Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулахаар боллоо

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Тэрбээр “Эдийн засаг хөгжлийн яам үндсэн чиг үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Тус яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулахаар боллоо. Тус агентлаг нь 30 хүний орон тоотой. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалтын бодлого тодорхой болж, тэднийг бүтээн байгуулалт болон бусад эдийн засгийн салбаруудтай холбох, бизнесийн салбарыг тус агентлагаар дамжуулж олон нийтэд сурталчлах юм.

Удахгүй Монголын эдийн засгийн форм, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд олон хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Инфляци 16.6 хувьд хүрэхэд согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 7.8 хувь өссөн нь нөлөөлжээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.6 хувь, өмнөх сараас 2 хувиар өссөн бол Улаанбаатар хотод өмнөх сараас 2.2 хувь, өмнөх оны мөн үеэс 16.6 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо тооцож гаргажээ.

Энэ нь сүүлийн 10 жил, тэр дундаа 2000 оноос хойших нэгдүгээр саруудын хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна.

Улсын хэмжээнд инфляц 14.6% өсөхөд

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 21.3 хувь (мах, махан бүтээгдэхүүн 23.9 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 16.9 хувь),
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.8 хувь,
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.6 хувь,
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 15.8 хувь,
  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 10.6 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 21.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны эхний сард улсын хэмжээнд 14.6 хувь гарсны 5.9 нэгж хувь буюу 40 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд багтдаг 373 нэр төрөл, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь буюу 45.5% импортын бараа, бүтээгдэхүүн. Тэгвэл 14.6 хувийн үнийн өсөлтийн 47.3 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 1.5 нэгж хувиар нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотын хувьд нэгдүгээр сард үнийн өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 16.6 хувиар өсөхөд

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 23.6 хувь
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 9.2 хувь
  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 13.9 хувь
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 21.1 хувь
  • зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 23.3 хувь
  • тээврийн бүлгийн үнэ 20.7 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Тухайлбал, нийслэлд худалдаалагдаж буй үхрийн цул нэг кг махны дундаж үнэ 2022 оны нэгдүгээр сард 15,858 төгрөг болж, 2019 оны нэгдүгээр сараас 46.9 хувь, 2020 оны нэгдүгээр сараас 27.1 хувь, 2021 оны нэгдүгээр сараас 22.8 хувиар, өмнөх сараас 2.8 хувь буюу 429 төгрөгөөр тус тус өссөн байна.

Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 2022 оны нэгдүгээр сард 2,221 төгрөг болж

  • 2019 оны нэгдүгээр сараас 27.7 хувь
  • 2020 оны нэгдүгээр сараас 21 хувь
  • 2021 оны нэгдүгээр сараас 55.1 хувь
  • өмнөх сараас 1.1 хувь буюу 25 төгрөгөөр тус тус өссөн байна.

Аймгуудын хувьд Сэлэнгэ аймагт инфляц хамгийн өндөр гарчээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Ч.Номин: Монгол Улс Каннын кино наадам, “Венецийн Биенналь”-д оролцоно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Соёлын сайд Ч.Номин “Каннын фестиваль, цаашлаад дүрслэх урлагийн салбарт томоохон зэрэгт ордог Венецийн Биеннальд орох шийдвэрийг гаргалаа. Ингэснээр дүрслэх урлаг болон кино урлагийн салбарынхан дэлхийн хэмжээний томоохон наадмуудад Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцох боломжтой боллоо.

Соёлын яамны гол чиг үүргийн нэг нь Монгол Улсыг олон улсад эергээр сурталчлах явдал юм. Жуулчин татах тал дээр түлхүү хамтарч ажиллана.

Иймээс дэлхийн хэмжээний томоохон наадмуудад соёлын бүтээгдэхүүнийг таниулах нь чухал байна. Венецийн Биенналийн үеэр улс төр, урлагийн төлөөлөл, 8,000 гаруй хэвлэл мэдээллийн салбарынхан ирдэг. Тиймээс урлагийн бүтээлээр дамжуулан улсаа таниулах боломж бүрдэж байгаа. Бүтээлийн үнэлэмжийг дэлхийд өсгөхөд чухал үүрэгтэй.

Манай улс Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсан. Ингэснээр дэлхийн томоохон хэмжээний киног эх орондоо бүтээх боломжийг бий болгож байгаа. Томоохон продюссеруудыг Монголд авчирч уран бүтээл хийх боломжийг танилцуулна. Холливүүдийн дөрвөн кино продакшнуудтай хамтарч ажиллах суурь тавигдсан. Зургаадугаар сард эхний кино нь орж ирж зураг авалтаа хийхээр төлөвлөсөн” гэлээ.