Categories
мэдээ нийгэм

Ам.долларын ханш 2855 төгрөгт хүрчээ

Ам.долларын ханш өсч 2853 төгрөг болжээ ~ toim.mn: тодорхой тоймлоно

Монголбанкнаас мэдээлж буй валютын ханшаар ам.доллар 2,855.07 төгрөг байна. Энэ нь 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн хаалтын ханш юм.

Монгол банк ам.долларын ханшийг 2020 оны арваннэгдүгээр сараас хойш тогтмол 2850 орчим төгрөгт барьсаар байв. Энэ нь нэг талаараа Монгол улсаас ам.доллароор хийх гүйлгээ багасах, тухайн дэвсгэртээр үйлчилгээ авч, аялал зугаалга цар тахлаас үүдэн багассантай шууд холбоотой юм.

Categories
мэдээ нийгэм

Австрали, Швед, Чех улсад суугаа ЭСЯ-ны бүтцэд Консулын хэлтэс байгуулах шийдвэр гарчээ

Монгол Австралийн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор таван  төслийг 500 мянган саяаар санхүүжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг хүргэж байна.

  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлал, “Бээжин 2022” өвлийн XXIV олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.
  • Монгол Улсаас Австралийн Холбооны Улс, Шведийн Хаант Улс, Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулахаар боллоо. 2022 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайдад даалгалаа.
  • Хэмжил зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, дүрмийг баталлаа. Зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталснаар хэмжлийн нэгж, түүний эталоныг бий болгох, хөгжүүлэх, нэгж дамжуулалтыг хангах зэрэг төрийн чиг үүргийн хэрэгжилтэд ахиц дэвшил гарна гэж үзэж байна.
  • Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын “Макс фаундейшн” төрийн бус байгууллагын хооронд байгуулах хамтран ажиллах гэрээний төслийг хэлэлцэн дэмжээд гарын үсэг зурах эрхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нарт олголоо.
  • Хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг баталлаа.
Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг цуцаллаа

Олон мянган нисэх онгоц шинээр үйлдвэрлэх шаардлагатай

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 16-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тодруулбал, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг цуцалсантай холбогдуулан хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг өнөөдрөөс цуцалсан байна.

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон юм.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Ипотекийн зээлд олгох 103 тэрбум төгрөгийг банкуудад хуваарилжээ

Та анх удаа орон сууц захиалах буюу худалдаж авах гэж байна уу?

Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 1,012 тэрбум төгрөгийн зээлийг 13 мянга гаруй өрхөд олгожээ.

Ипотекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо, оноорИпоекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо, оноор

2022 онд нийт 700 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээл олгогдохоос оны эхний хоёр сарын санхүүжилтэд зориулж Монголбанк болон банкны эх үүсвэрээр 103 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хөтөлбөрт оролцогч банкуудад хуваарилаад байна.

Хөтөлбөр хэвийн үргэлжилж байгаа тул зээл хүссэн иргэн өөрийн харилцагч банкандаа хандан хүсэлтээ гаргаж болно хэмээн Монголбанкнаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Элон Маск компанийнхаа 5.7 тэрбум хувьцааг сайн үйлсийн аянд хандивлажээ

Дэлхийн томоохон сансар огторгуй, электрон технологийн тэргүүн компани болох Теслагийн эзэн Элон Маск нь “Тесла” компанийнхаа 5.7 тэрбум хувьцааг сайн үйлсийн аянд хандивлажээ. Үүгээрээ Билл Гейтс болон түүний хуучин эхнэр Мелинда Франц Гейтсийн ард жагсах Америкийн хамгийн том буяны үйлстэн болсон юм.

Дэлхийн хамгийн чинээлэг эрхмийн хувьд Берни Сандерс, Элизабет Уоррен зэрэг улстөрчидтэй тэгш бус байдал, өндөр орлоготой иргэдийн татварын асуудлаар ихээхэн маргаантай байх үеэр энэ хандивын мөнгөний шилжүүлэг хийсэн байна. Элон Маск хандиваараа түүхэнд бичигдэхээр болж, НҮБ тус хувьцаагаар дэлхийг өлсгөлөнгөөс гаргаж чадна гэжээ.

Хандив хүлээн авагчийн нэрийг зарлаагүй ч энэ хандивыг өгснөөрөө төлөх татварынх нь хэмжээ буурахад нөлөөлнө гэж тэрбээр хэлсэн аж. Өөрөөр хэлбэл, тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлж буй түүний төлөх татварын хэмжээ АНУ-ын түүхэнд байгаагүй өндөр байна гэж мэдэгдээд байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн өмчит цэцэрлэгийн бага бүлэгт 3 настай хүүхдүүдийг цахимаар бүртгэнэ

Нийслэлийн хэмжээнд сургалт явуулж буй төрийн өмчит цэцэрлэгийн бага бүлэгт 2022 онд гурван нас хүрч буй хүүхдүүдийг энэ сарын 18-ны өдрөөс бүртгэж эхэлнэ. Тодруулбал, 2022 оны хоёрдугаар сарын 18-ны 09:00 цагаас бүртгэл эхлэх бөгөөд бүртгэлийг цахим хэлбэрээр явуулах юм. Энэ удаагийн бүртгэлд зөвхөн 2019 онд төрсөн гурван настнууд багтаж байгаагаараа онцлог. Өөрөөр хэлбэл, зөвхөн 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдийг бүртгэнэ. Бүртгэлийг WWW.PARENT.EDU.MN цахим систем болон ESIS мобайл аппликэйшнээр нийслэлийн хэмжээнд зохион байгуулах юм.

Бүртгэл эхлэх хугацаа: 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 09:00 цаг

Дуусах хугацаа: 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 17:59 цаг

Бүртгэл дууссаны дараа цахим элсэлтийг 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна. Элсэлтийн талаарх мэдээ эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр очих юм. Эцэг эх, асран хамгаалагч нь цахимаар бүртгүүлэх боломжгүй бол өөрийн биеэр харьяа дүүргийн Боловсролын хэлтэс болон хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ очиж дэмжлэг авах боломжтой.

Цэцэрлэгийн элсэлттэй холбоотой мэдээллийг elselt@edu.mn имэйл хаяг болон 75778080 дугаарын утсаар /08:30-17:30 цагт/ холбогдож авах боломжтой юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗА

Categories
мэдээ нийгэм улс-төр

ХУД-ээс сонгогдсон гурван гишүүн сонгуулиар 6.8 тэрбумыг зарцуулжээ

ХУД-ээс сонгогдсон гурван гишүүн сонгуулиар ₮6.8 тэрбумыг зарцуулжээ

Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс зохион байгуулж буй “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Мөнгө ба төлөөлөл” сэдэвт форум үргэлжилж байна.

МУИС-ийн ахлах багш, доктор Б.Эрдэнэдалай Улс төрийн санхүүжилтийн өнөөгийн байдал: Ардчилал, төлөөлөл эмэгтэйчүүдэд үзүүлэх нөлөөлөл сэдвээр илтгэл тавих үеэр өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд сонгогчдсон эмэгтэй гишүүдийн зардлын тайланг танилцууллаа.

Тус хүснэгтээс харахад улбар шар өнгөөр тэмдэглэсэн нь сонгуульд хамгийн өндөр мөнгө зарцуулсан гишүүд юм байна. Харин хамгийн бага дүнтэй нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа бөгөөд тэрбээр 137 сая төгрөг зарцуулжээ.

Сонгуулийн сурталчилгаандаа багагүй их мөнгө зарцуулсан УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн /300 сая төгрөг/, Д.Өнөрболор /388 сая төгрөг/ нарын хувьд нийт үнийн дүнгийн 90-100 хувийг өөрийн хөрөнгөнөөс зарцуулсан байна.

Зөвхөн сонгуулийн компанит ажилтай холбоотойгоор УИХ-ын гишүүд дараах мөнгийг зарцуулжээ. Тухайлбал 29 дүгээр тойрогт нэр дэвшсэн гурван гишүүний хувьд нийт 6.8 тэрбум төгрөгийг зөвхөн сонгуулийн үеэр зарцуулжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​“Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино энэ сарын 18-нд нээлтээ хийнэ

Монголын кастингийн “Chance” агентлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан Киргизийн зохиолчийн бүтээлээр уран сайхны кино хийжээ.

Тодруулбал, Алдарт Мар Ташимович Байжиевийн “Дуэль” зохиолыг урлаг судлаач нэрт орчуулагч Хо.Нацагдорж хөрвүүлэн олон түмний хүртээл болгосон бөгөөд 1973, 1985 онд Хүүхэд залуучуудын театрт хоёр удаа тоглогдсон аж. Тэгвэл “Chance” агентлаг “Дуэль” бүтээлийн албан ёсны эрхийг авч “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино бүтээсэн бөгөөд ерөнхий найруулагчаар нь тус агентлагийн захирал Б.Нарантуяа ажилласан юм.

Сонирхуулахад, .

No description available.

Тэгвэл “Chance” агентлаг “Дуэль” бүтээлийн албан ёсны эрхийг авч “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино бүтээсэн бөгөөд ерөнхий найруулагчаар нь тус агентлагийн захирал Б.Нарантуяа ажиллаж, гол дүрүүдэд жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, П.Анхбаяр, мисс, загвар өмсөгч Н.Ану нар тоглосон юм.

Сонирхуулахад, Хүний амьдралын нандин чанар, хайр дурлал, сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлсэн “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино энэ сарын 18-нд буюу нөгөөдөр нээлтээ хийх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ж.Соронзонг АТГ-аас шалгаж эхэллээ

Нууц.мн сайтын эрхлэгч, Сэтгүүлч Г.Будрагчаа өчигдөр Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонтой холбогдох хэргийн талаарх баримт материалыг АТГ-т өгч, гомдол гаргасан. Үүнтэй холбогдуулан цугларсан баримт материалын дагуу Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг Авилгатай тэмцэг газраас шалгаж эхэлсэн байна.

Тэрбээр “өөрийн нөхрийг өндөр дүнгээр цалинжуулдаг, төрсөн дүүгээсээ өндөр дүнтэй оффис түрээсэлдэг, сургуулийнхаа багш нараас төрсөн өдрөөрөө бэлэн мөнгө татдаг” зэрэг баримтууд дэлгэгдээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Яармагийн сургуулиудын хуваарьт өөрчлөлт оруулна

Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах хэлтэс

Нийслэлийн Их тойруу болон Яармаг орчимд байрлах 59 сургуулийн хичээл эхлэх цагийг өөрчлөх талаар өнөөдрөөс иргэдийг саналыг авч эхэллээ.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Төрийн болон төрийн бус өмчийн нийт 59 сургуулийн хичээл эхлэх цагийг хооронд нь зөрүүлж, зохион байгуулахаар төлөвлөн, санал гаргасан.

Тодорхой хэлбэл, ойрхон байршилтай гурван сургуулийн нэг нь өглөө 07:45, нөгөөх нь 08:15 цагт хичээлээ эхлүүлэх бол гурав дахь нь 09:00 цагаас гэх мэтээр хичээл эхлэх цагийг зөрүүлснээр нэг цагт бүх сургуулийн сурагч хичээлдээ очих гэж, тэднийг эцэг, эх нь хүргэхээр замын ачааллыг нэмэгдүүлэхгүй байхаар зохицуулах боломжтой.

Судалгаанаас харахад 59 сургуульд нийт 85,000 хүүхэд суралцаж байгаагаас нь 25,952 буюу 28.1 хувь нь такси болон хувийн унаагаар сургуульдаа ирж очдог. Дээрх зохицуулалтыг хийснээр авто замын ачаалал 12.5 хувь буурна гэсэн тооцоолол гарсан” гэлээ.

Мөн тэрбээр иргэдийг санал асуулгад идэвхтэй хамрагдахыг уриалсан юм. Гурав хоногт санал асуулга явуулахад иргэдийн дэмжлэг өндөр байвал уг зохицуулалтыг хийх аж. Түүнчлэн сургуулийн цаг өөрчлөгдсөн тохиолдолд эцэг, эхчүүдийн ажлын цагийг уян хатан болгох юм байна.

Тодруулбал, “Нийслэлд буй аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын хуваарьт уян хатан зохицуулалт хийе гэсэн санал бий. Жишээлбэл, өглөө 07:00-10:00 цагт ажилдаа ирэх боломжтой. 07:00 цагт ажилдаа ирсэн бол 16:00 цагт тарж болно. 10:00 цагт ирсэн бол 19:00 цагт тарж болохоор санал гарч байгаа юм. Энэ талаарх саналыг дээрх санал асуулгатай нэгтгэн авна. Хоёр арга хэмжээ зэрэг хэрэгжиж байж үр дүнд хүрнэ гэж тооцоолж байгаа. Иймд иргэдийг саналаа идэвхтэй өгөхийг дахин уриалъя” гэв.
Санал асуулга ulaanbaatar.mn сайтаар хоёрдугаар сарын 18-ны 14:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Цагийн хуваарийг нь өөрчлөхөөр төлөвлөсөн сургуулиуд

ДҮҮРЭГ

БҮС

СУРГУУЛЬ

I ЭЭЛЖ

II ЭЭЛЖ

ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

1

БЗД

БҮС – I

21-р сургууль

8:15

13:45

2

БЗД

84-р сургууль

7:45

13:15

3

БЗД

БҮС – II

33-р сургууль

7:45

13:15

4

БЗД

48-р сургууль

8:15

13:45

5

СБД

БҮС – I

1-р сургууль

7:45

13:15

6

СБД

ӨЗБЛАСургууль

8:15

13:45

7

СБД

БҮС – II

31-р сургууль

7:45

13:15

8

СБД

6-р сургууль

8:15

13:45

9

СБД

БҮС – III

45-р сургууль

7:45

13:15

10

СБД

11-р сургууль

9:00

11

СБД

БҮС – IV

Байгаль эх лицей сургууль

8:15

13:45

12

СБД

2-р сургууль

7:45

13:15

13

СБД

Монгол Улсын Консерватори

7:45

13:15

14

СБД

БҮС – V

МУБИС – ЕБС

7:45

13:15

15

ЧД

БҮС – I

5-р сургууль

7:45

13:15

16

ЧД

50-р сургууль

8:15

13:45

17

ЧД

БҮС – II

23-р сургууль

7:45

13:15

18

ЧД

24-р сургууль

8:15

13:45

19

ХУД

БҮС – I

18-р сургууль

7:45

13:15

20

ХУД

15-р сургууль

8:15

13:45

21

ХУД

БҮС – II

52-р сургууль

7:45

13:15

22

ХУД

75-р сургууль

8:15

13:45

23

ХУД

БҮС-III

130-р сургууль

7:45

13:15

НИЙТ

14

9

14

9

ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

ДҮҮРЭГ

БҮС

СУРГУУЛЬ

I ЭЭЛЖ

II ЭЭЛЖ

1

БЗД

БҮС – I

И-Эс-Эм

7:45

13:15

2

БЗД

Кириллица

9:00

3

БЗД

БҮС – II

Оюунлаг

7:45

13:15

4

БЗД

Уудам монгол

9:00

5

БЗД

БҮС – III

Шинэ монгол

7:45

13:15

6

БЗД

Төгсдэлгэрэх

8:15

13:45

7

БЗД

БҮС – IV

Шилдэг

9:00

8

БЗД

Их засаг лицей

9:00

9

БЗД

БҮС – V

Эрхэм баян эрдэм

9:00

10

БЗД

Гёте

7:45

13:15

11

БЗД

БҮС – VI

Оюуны-Оньс

9:00

12

СБД

БҮС – I

Логарифм

7:45

13:15

13

СБД

Үй цай

8:15

13:45

14

СБД

БҮС – II

Сант

7:45

13:15

15

СБД

Улаанбаатар элит

8:15

13:45

16

СБД

БҮС – III

Шинэ үе

8:15

13:45

17

СБД

БҮС – IV

Эрдэмтөгс

9:00

18

СБД

Сэлбэ

9:00

19

СБД

БҮС – V

Дойче шуле

9:00

20

СБД

Кинг кидс

8:15

13:45

21

СБД

БҮС – V

Эрдмийн уурхай

9:00

22

СБД

Хаан эрдэм

9:00

23

ЧД

БҮС – I

Тусгал

9:00

24

ЧД

Олонлог

9:00

25

ЧД

БҮС – II

Оюут

8:15

13:45

26

ЧД

Олонлог эгзэ

7:45

13:15

27

ХУД

БҮС – I

Орчлон сургууль

9:00

28

ХУД

Хобби сургууль

9:00

29

ХУД

БҮС – II

Оргил сургууль

9:00

30

ХУД

Монгол билиг оюун сургууль

9:00

31

ХУД

БҮС- III

Орхон Хасү сургууль

9:00

32

ХУД

БҮС – IV

Шинэ Монгол Харумафүжи сургууль

7:45

13:15

33

ХУД

Бритиш сургууль

9:00

34

ХУД

БҮС -V

Сакура сургууль

9:00

35

ХУД

Солонго Эс Эф сургууль

9:00

36

ХУД

БҮС – VI

Жет тэмүүлэл сургууль

9:00

НИЙТ

8

6

22

8

6