Categories
мэдээ нийгэм

Б.Мөнхбаатар: Барилгын материалын үнэ 49 хувиар өссөн

Барилгын материал үйлдвэрлэх харилцаанд анхаарах хууль зүйн асуудлууд

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр /2022.02.16/ цаг үеийн асуудлаар хэвлэлийнхний асуултад хариулт өглөө.

Энэ үеэрээ тэрбээр барилгын матриалын үнэ бүр 49 хувьд хүрч өссөнийг онцолжээ.

“Өнгөрсөн жил барилгын үнэ огцом өссөн. Дунджаар 49 хувь өссөн. Ямар ч байсан үнийн өсөлтийг батлах Ажлын хэсэг гарган ажиллаж байна. Барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор 100 гаруй төсөл арга хэмжээний магадлалыг бодно. Цаашид энэ онд нөхцөл байдал ямар байхыг хэлэхэд хэцүү байна. Хойд хөршөөс барилгын материал их орж ирж байна. Бүтээн байгуулалт явахад зохицуулалтыг сайн хийх хэрэгтэй” хэмээсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 47,553 албан тушаалтан ХАСХОМ-ээ 100 хувь мэдүүлжээ

Авлигатай тэмцэх газраас хуулийн үйлчлэлд хамрах албан тушаалтны 2021 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргуулах, бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулав.

Улсын хэмжээнд 47,553 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс хуулийн хугацаанд 100 хувь гаргасан байна.

Авлигатай тэмцэх газарт 2021 оны мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 336 албан тушаалтан мэдүүлгээ хугацаанд нь шинэчлэн мэдүүлжээ.

Энэ жилийн мэдүүлгийн бүрдүүлэлтийн хувьд мэдүүлэг гаргагчийн тоо өссөн нь 2021 оны сүүлчээр Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Шүүхийн сахилгын хороо, Боловсролын ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв зэрэг байгууллага шинээр үүсэн байгуулагдсан зэрэгтэй холбоотой юм.

Мэдүүлэг гаргагч албан тушаалтнууд ХАСХОМ-ийг хуулийн хугацаанд гаргаж байгаа нь албан тушаалтнуудын хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт, ёс зүй, сахилга хариуцлага дээшилж байгааг илэрхийлж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Н.Ганбаяр: Олон нийтийн сүлжээнд хандив тусламж гуйсан нийтлэлийг сайн нягтлахыг анхааруулж байна

Бага насны хүүхдийн өвчтэй байдлыг далимдуулж зургийг нь ашиглан хандив хүсэж иргэдийг залилсан этгээдийг илрүүлжээ.

Энэ талаар БГД-ийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Ганбаяр “Сэлэнгэ аймгийн харьяат, тодорхой эрхэлсэн ажилгүй, 22 настай эмэгтэй 2020 оны 3-6 дугаар сарын хугацаанд бага насны амьсгалын аппараттай, хүнд өвчтэй хүүхдийн зургийг хууль бусаар ашиглан олон нийтийн сүлжээнд байршуулан бусдыг төөрөгдөлд оруулан, хандив нэрийдлээр 300 гаруй хүнээс өөрийн дансаар мөнгө авч, бусдыг залилсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд олон нийтийн сүлжээнд хандив тусламж гуйсан нийтлэлийг сайн нягтлах, боломжтой бол өөрийн биеэр очих хандив туламжаа үзүүлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэлээ.

Залилах гэмт хэргийн 87.1 хувь бусдыг урьд олж авсан итгэлээ ашиглан хуурч мэхлэн бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгө эзэмших хэргийг шилжүүлэн авч биелэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр бусдыг төөрөгдөлд оруулж, санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг аж.
Categories
мэдээ нийгэм спорт

Ц.Дашдорж “Бээжин-2022” паралимпын наадамд оролцох эрхээ авлаа

Ц.Дашдорж “Бээжин-2022” паралимпын наадамд оролцох эрхээ авлаа

“Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөх монгол тамирчдын нэрс эцэслэн баталгаажлаа. Гүйлтийн цанын төрөлд Б.Ганболд өрсөлдөх эрхээ авсан бол өчигдөр 17:00 цагийн орчимд Ц.Дашдоржийн паралимпын наадамд оролцох эрх албан ёсоор баталгаажив.

Ингэснээр Б.Ганболд, Ц.Дашдорж нар “Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын гүйлтийн цанын холын зайн 20 км, дундын зайн 10 км, спринт гарааны 1.2 км-ын зайд уралдах юм. Тэд гүйлтийн цанын ДАШТ-д хоёр, Дэлхийн цомд гурван удаа оролцож, дээрх нормативыг биелүүлсэн байна. Ц.Дашдорж паралимпын наадамд анх удаа оролцох гэж буй нь энэ.

Харин Б.Ганболд “Сочи-2014”, “Пёнчан-2018”-д оролцож, “Бээжин-2022” гээд гурав дахь паралимпын наадамдаа өрсөлдөх гэж байна. Монголын гүйлтийн цанын паралимпын эрх авсан баг тамирчдыг Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Дашдондог удирдан бэлтгэл сургуулалтаа хангаж байна.

Categories
мэдээ нийгэм

ЭХЭМҮТ-д эмчлүүлэгч цусны эмгэгтэй хүүхдүүд эмнэлгийн хувцастай боллоо

ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн эмчлүүлэгч хүүхдүүд эмнэлэгт хэвтэх хугацаандаа өмсөх эмнэлгийн хувцастай болжээ.

Хавдартай хүүхдийн дархлаа, биеийн эсэргүүцэл сул байдаг учир нян, бактери, вирусийн халдварт өртөх эрсдэлтэй тул эмнэлэгт хэвтэх хугацаандаа ариутгасан хувцас өмсөх нь тэдэнд эрүүл мэнд, тав тух, тааламжтай байдлыг бий болгох олон талын ач холбогдолтой аж. Иймд эмчлүүлэгч “Ээжий ертөнц” ТББ, “Батзүү” ХХК-иас 80 ширхэг хувцас хандивласан байна.

Categories
мэдээ нийгэм

Ногоон орон сууцыг стандартын дагуу барих шаардлагатайг онцоллоо

Ногоон орон сууцыг стандартын дагуу барих шаардлагатайг онцоллоо

Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга орчимд Нийслэлийн орон сууцны корпорац, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, “Хабрид хауз” компани хамтран эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж байна. Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар болон холбогдох албаныхан тус төслийн бүтээн байгуулалттай танилцаж, төсөл хэрэгжүүлэгчдийн санал бодлыг сонссон юм.

Б.Сүхбаатар:

-Ногоон орон сууцны төслүүд хэрэгжүүлж буй энэ цаг үед дулаан, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцыг олон улсын стандартад нийцүүлж буй газар алга байна.

Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлээд эхэлмэгц санхүүгийн механизм ямар байдлаар явах, барилга барьж буй аж ахуйн нэгжүүд стандартад нийцсэн орон сууц барих, тэднийг хэрхэн чадавхжуулах гэхчлэн олон асуудал тулгарсан. Энэ удаа бид “Хабрид хауз” компанийн үйл ажиллагаатай танилцаж байна. Тус компани дулааныг 100 хувь хэмнэж байгаа давуу талтай. Төслийн нэгж энэ компанид олон улсын стандарт хангаж, сертификат авахад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн санхүүгийн мэргэжилтэн Дэвид Совер:

-Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн хот. Тиймээс эрчим хүчний үр ашиг маш чухал.

Орчин цагийн шинэлэг, инновацлаг технологиуд ашиглаад, дулаан барилга барьж эхэлж буйг харахад сайхан байна. Танай улсын Засгийн газар, бусад байгууллага дулаан, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төслийг дэмжиж байгаа нь сайн хэрэг. Цаашид илүү олон байшин ашиглалтад орохыг тэсэн ядан хүлээж байна. Тохирох санхүүгийн механизмыг олж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж, төсөл илүү өргөжнө гэдэгт итгэлтэй байна.

“Хабрид хауз” компанийн захирал Ц.Бат-Эрдэнэ:

-Гэр хорооллын газарт бохир, цэвэр усыг бие даасан байдлаар шийдээд, нарны тусгалыг шингээх байдлаар дулааныг нь шийдсэн, амины орон сууцны санхүүгийн загвар, технологийн шийдлийг танилцуулсан.

Дэнжийн мянгад 1000 ам метр газарт долоон айлын орон сууц барьж байна. Нийт талбайн 40 хувьд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байна. Бохир, цэвэр ус нь бүгд шийдэгдсэн ногоон орон сууцыг иргэдэд санал болгох үнэ ханш харьцангуй хямд. Аль болох хямд байлгахыг хичээж байгаа ч барилгын материалын үнийн савлагаа хүндрэл учруулдаг. Төрийн орон сууцны корпорац, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтарсан төсөл учир орон сууцанд амьдарч байгаагүй, гэр хорооллын өрх сонгож байгаа. Манай компани Дэнжийн мянгаас гадна Жаргалантын аманд 40 айлын орон сууц барьж байна гэсэн юм.

Нийслэлд ногоон орон сууцны олон улсын стандарт нэвтрүүлж, дахин төлөвлөлтөөр барьж буй барилгын чанар, стандартыг дээшлүүлэхийн чухлыг Нийслэлийн Засаг даргын орлогч тодотгосон. Мөн төвийн шугам, сүлжээ хүрч буй талбаруудад гэр хорооллын дахин төлөвлөлт хийж, ногоон орон сууцыг стандартын дагуу барих шаардлагатайг албаныхан онцолж байлаа. Орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ, Шар хад, Толгойтод шугам сүлжээтэй болгохын дээр ногоон орон сууцыг олон улсын стандартаар барьж, орон сууцны чанар, стандартын зэрэглэлийг дээшлүүлнэ.

Нийслэлийн 1960 оноос өмнө барьсан орон сууцнууд ашиглалтын шаардлага хангахгүй хэмжээнд хүрсэн тул дахин төлөвлөлтөд оруулж, шинэчлэн барьж байна. Гэтэл 1990-ээд онд барьсан зарим барилга ч ашиглалтын шаардлага хангахгүй болжээ. Энэ нь барилгын чанар, стандарт муу байснаас үүдэлтэй гэдгийг Орлогч дарга Б.Сүхбаатар онцлов. Орлогод нийцсэн орон сууцны төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тухайн бүсийн өрхүүдийн дунд судалгаа хийх юм. Энэ жил хоёр газарт дөрвөн блок, 800 айлын орон сууцны барилгыг эхлүүлэхээр зорьж байна гэж нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүрэг мөсөн өргөөтэй болно

Сонгинохайрхан дүүрэг мөсөн өргөөтэй болно

Сонгинохайрхан дүүргийн Толгойт орчимд 2022 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өвлийн спортын ордон, усан спортын сургалтын төвийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Уг бүтээн байгуулалт ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүргийн иргэд, хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх боломжтой болно.

Мөн усан спорт, өвлийн спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд, залуучууд, цаашлаад өвөл, зуны олимпд оролцох тамирчид олон улсын стандартад нийцсэн ордонд бэлтгэл сургуулилтаа хийх боломжтой болох юм.

Categories
мэдээ нийгэм

Тэрэлж рүү нэвтрэхэд хогны хураамж авдаг болно

Горхи-Тэрэлж дэх нийтийн ариун цэврийн байгууламж энэ сарын 21-нд  ашиглалтад орно

Зуны улиралд нийслэлийнхэн хотын дуу чимээ, агаарын бохирдлоос түр ч болов холдохын тулд Тэрэлжид байрлах амралтын газруудыг зорьдог. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр хүмүүс задгай бие засах, аж ахуйн нэгжүүд нүхэн жорлон гаргаж, гол горхи орчим хог ихээр хаяж буйгаас шалтгаалан хөрсний бохирдол үүсч, усны нөөц багассан талаар албаныхан дуулгав.

Тодруулбал, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр аялал жуулчлалын бүсэд нэвтрэх авто тээврийн хэрэгслээс хог хаягдлын үйлчилгээний хураамж авах журмын төслийг боловсруулсан байна. Ингэснээр Тэрэлж рүү нэвтэрч, аялж зугаалж буй иргэдээс төвлөрүүлэх хог хаягдлын хураамжийн хэмжээг суудлын автомашин 3000, автобус 10 мянган төгрөг байхаар тусгажээ. Улмаар жижиг оврын автомашинд 1-3, том оврын тээврийн хэрэгсэлд 5-8 хогийн уут тараах гэнэ. Дээрх журам хараахан эцэслэн батлагдаагүй гэдгийг онцлох нь зөв байх.

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Хог хаягдлын хураамж авснаар тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгжих хог хаягдлын менежментийг сайжруулахад 97.4 сая төгрөг дунджаар төвлөрнө гэж тооцоолсон. Энэ мөнгийг хог хаягдлыг зөв зохистой ангилан ялгалт хийж боловсруулах, үндсэндээ хогийг дахин ашиглахад зарцуулна. Хогийг тээвэрлэж зардал гаргаж байхаар тухайн газарт нь жижиг үйлдвэрлэл явуулах боломжтой гэж үзэн энэ шийдвэрүүдийг гаргасан” гэжээ.
Categories
мэдээ нийгэм

Өнөө шөнө төвийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна

Мэдээ.МН

Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зарим газраар, маргааш өдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Хоёрдугаар сарын 17-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 36-41 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 28-33 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус хүйтэн.

Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 18-23 градус, цас багатай газар, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Хоёрдугаар сарын 18-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн.

Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны супер хонжвор 10 сая төгрөг байна

НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлснээр, буцаан олголтын  урамшууллаа авна

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2022 оны хоёрдугаар сарын 20-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

2022 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа хоёрдугаар сарын 19-ний 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтойг Татварын ерөнхий газраас санууллаа.

Энэ удаагийн тохирлын супер хонжвор 10 сая төгрөг байна.