Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын хоёрдугаар сарын 17, Бархасбадь гариг. Билгийн тооллын 16, их морь одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 7:55 цагт мандан, 18:17 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орно

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 36-41 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 28-33 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндйигөөр 18-23 градус, цас багатай газар, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Оюун ухааны дууль​” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Олон улс судлаач Д.Энхсайхан “Монгол Улс мафийн
засаглалтай улс болсныг Хөгжлийн
банкны дээрэм нотлон харууллаа” гэснийг IV нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Ажлын
хэсгийн гишүүн, Үндсэн
хууль судлаач Л.Төр-Од “Намуудын нийгэмд гүйцэтгэх
үүрэг хариуцлага, үйл ажиллагааны
зарчмыг дэлхий нийтийн чиг хандлагад
нийцүүлнэ” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Оюун ухааны дууль” нийтлэл хэвлэгдлээ.

Ковид, эсвэл ханиад гэдгийг богино
хугацаанд ялгаж 100 хувь илрүүлэх
технологи Монголд нэвтэрлээ.

Тээврийн цагдаагийн
албаны Урьдчилан
сэргийлэх хэлтсийн
зохицуулагч, цагдаагийн
ахмадБ.Энхболд “Тойрог зам дөрвөн замын уулзвараас
дөрөв, тав дахин нэвтрүүлэх чадвартай байдаг” хэмээн “Баримт, үйл явдал”-ын VII нүүрт ярилаа.

Төрийн соёрхолт,
Монгол Улсын
гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар “Одоо би залуу наснаасаа ч илүү
эрч хүчтэй ажилламаар байна” хэмээснийг “Уран бүтээлч” нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ханхүү Эндрюгийн үйлдсэн хүчингийн хэргийг шүүхээс гадуур шийдвэрлэжээ


Их Британийн Хатан хаан II Елизабетагийн хөвгүүдийн нэг ханхүү Эндрю хүнийэрхийн төлөө тэмцэгч Виржини Жуфрийг хүчирхийлсэн гэх гурван хэрэгт буруутгагдсан билээ. Харин түүний хэргийг шүүхээс гадуур шийдсэн талаар “The Guardian” сонин мэдээллээ.

Сонинд тэмдэглэснээр, ханхүү Эндрю хүчин хийсэн гэдгээ хүлээгээгүй байна. “The Guardian”-д ярилцлага өгсөн хуульчдын хэлснээр, хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ арван сая ам.доллароос давж байгаа аж.

“Daily Telegraph” болон “The Mirror” сонинууд 12 сая фунт стерлинг буюу 16 сая гаруй ам.доллар гэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Байгалийн гамшгийн улмаас 2021 онд улс орнууд $170 тэрбумын хохирол амсжээ

Байгалийн гамшгийн улмаас 2021 онд улс орнууд $170 тэрбумын хохирол амсжээ

Дэлхийн дулаарал хүмүүсийн амьдрал болон байгаль орчинд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа тухай НҮБ-ын тайланг эрдэмтэд болон улс орны Засгийн газрын төлөөлөгчид хэлэлцлээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Засгийн газар хоорондын зөвлөл буюу дэлхийн тэргүүлэх эрдэмтэд 5-7 жил тутам цаг уурын өөрчлөлтийн талаарх томоохон тайлангууд танилцуулж байгаа юм. Сүүлийн тайлан хоёрдугаар сарын эцсээр гарахаар байна. Энэхүү тайланд цаашдын эрсдэл, дасан зохицох нь ямар үр нөлөөтэй талаар тайлбарлажээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөлөөс мэдээлснээр “Тайлант үзүүлэлтүүд хэзээ ч өнгөрсөн оноосоо илүү үзүүлэлттэй байгаагүй. Тайлангийн үр дүнг танилцуулаагүй байгаа ч хангалттай арга хэмжээ авах шаардлагатай”-г идэвхтнүүд анхааруулж байна.

Сүүлийн жилүүдэд зарим улс орныг хамарсан цаг агаарын ноцтой үзэгдлүүд нь цаг уурын өөрчлөлтийн асуудлыг яаралтай шийдэх ёстойг харуулж байна хэмээн судлаачид үзэж байгаа юм.

2021 онд хамгийн их хохирол дагуулсан байгалийн гамшгийн улмаас дэлхийн улс орнууд 170 тэрбум ам.долларын хохирол амссаныг шинэ судалгаа харуулж байна. Энэхүү үзүүлэлт нь хамгийн ноцтой 10 гамшигт үзэгдэлтэй холбоотой аж.

Тухайлбал: 2021 оны наймдугаар сард АНУ-ын зүүн эргийн ихэнх хэсгийг дайрсан “Ida” хар салхи, аадар борооны улмаас эдийн засагт нь 65 тэрбум ам.долларын хохирол учирчээ. Үүнээс сарын өмнө Европт болсон үерийн улмаас 43 тэрбум ам.долларын хохирол учирсныг “Christian Aid”-ийн судалгаа харуулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Монголд цахилгаан ба нарны эрчим хүч хавсарсан машиныг танилцуулна

Монгол хүний оюун санаа, инновацид түшиглэсэн анхны цахилгаан машиныг танилцуулах арга хэмжээгээ Барс Моторс компанийн дэргэдэх Барс Электрик компани энэ оны хоёрдугаар сарын 26-ны 16:30 цагт зохион байгуулах гэж байна.

Барс Моторс компанийн анхны автомашины төсөл “MOZO” -г гурван жилийн өмнө Монголд танилцуулж байсан бөгөөд, тус машин Монголын хатуу ширүүн нөхцөлд амжилттай туршигдаж батлагдсан учир зах зээлд нээлттэй борлуулж байгаа. Энэ удаад цахилгаан машины шинэ шугамыг Барс Моторс компани нь Монгол дахь үйлдвэртээ нэмж, хөгжүүлэлт угсралтын ажлуудаа эрчтэй хурдтай хийж байгаа билээ

Хүйтэн сэрүүн цаг агаар зонхилсон Монгол оронд цахилгаан машиныг нутагшуулахад зориулан Барс Моторс компани хөгжүүлэлтээ өнгөрсөн хугацаанд чиглүүлж иржээ. Тиймээс Монголын ирээдүйн эрчим хүчний нөөц, хомсдлыг тооцож үзээд, сэргээгдэх эрчим хүчтэй хавсарч тэжээгддэг машин хамгийн тохиромжтой гэж үзээд энэхүү инновацилаг шийдлийг гаргаж ирээд байна.

102 км/цагийн хурдтай энэхүү машин нь гэрийн нөхцөлд 220В цахилгааны хүчин чадлаар 8-9 цаг цэнэглэх бол 380В хүчин чадлаар ердөө 40 минутад цэнэглэнэ. Машины дотор хэсгийн тухайлбал, суудлын халаалтыг дээвэрт байрлах нарны эрчим хүч хураагуураар цэнэглэж ажиллуулах юм. Ингэснээр, цахилгаан хөдөлгүүрийн цэнэг хуваагдаж тарахгүй ба зөвхөн зам дээр явах үед л хэрэглэгдэж, нэг цэнэглэлтээр бүрэн 300 км зайг туулах боломжтой. Дөрвөн хүний суудалтай, дунд оврын жийп машинтай адил газраас харьцангуй өндөр энэхүү цахилгааны машины загварыг олон нийтэд харуулж, дэлгэрэнгүй танилцуулах гэж байна.

Шавхагдашгүй нөөц болох сэргээгдэх эрчим хүчээр тэжээгддэг автомашин бол Монголд хамгийн тохиромжтой шийдэл. Учир нь, Монголд бараг өдөр бүр буюу 260 гаруй хоног цэлмэг нартай байдаг. Монгол Улсын үндэсний бүтээгчид дэлхийн хөгжлийн чиг хандлагатай зэрэгцэж байгаа. Цаашлаад зарим хөгжүүлэлтээр олон улсад жишиг болохоор байна. Илүү дэлгэрэнгүйг дараах линкээр орж бидэнтэй холбогдон авна уу

Categories
мэдээ нийгэм

“Анна Каренина” жүжгийг дахин тоглоно


Оросын зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн сонгодог жүrгийг өнгөрсөн оны аравдугаар сард УДЭТ-ын тайзнаа амилуулж, олны хүртээл болгосон билээ.

УДЭТ “Анна Каренина” жүжгийг гуравдугаар сарын 1-ээс дахин тоглохоор болжээ.

Жүжгийн гол дүр буюу Анна Каренинаг СТА жүжигчин Н.Баярмаа бүтээн,Алексей Каренинд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр, Алексей Вронскийд Т.Сэргэлэн, СТА О.Гэрэлсүх нар тоглоно.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдэд ном уншиж өгөөд цалин авах ажилтан хайж байна

Хүүхдэд ном уншиж өгөөд цалин авах ажилтан хайж байна

Азийн Сан 0-5 насны хүүхдүүдэд ном уншиж өгөх соёлыг түгээхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Хамтдаа уншицгаая” төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хагас цагаар ажиллах уншигчдыг хайж байна.

Бага насны хүүхдэд ном уншиж өгөх чин хүсэл сонирхолтой, багийн гишүүн болж ажиллах хүсэлтэй хүн бүхэнд (багш, жүжигчин, дуучид болон бусад мэргэжил) нээлттэй болно.

Гүйцэтгэх үүрэг:

Хагас цагийн уншигчид бага насны хүүхдүүдэд сонирхолтой, бүтээлч байдлаар Монгол хэлээр номуудыг уншиж өгөх ба үүгээр дамжуулан эцэг эх, асран хамгаалагчдад бага насны хүүхдэд ном уншиж өгөхийн давуу талыг ойлгуулах зорилготой. Тодорхой тооны гишүүдээс бүрдсэн уншигчдын баг нь нийтийн төв, сургууль, номын сан, иргэний танхим, асрамжийн газар, тусгай хэрэгцээт сургууль, эмнэлэг, хүүхэд хамгааллын байр зэрэг зорилтот газруудад хүүхдийн ном уншиж өгөх арга хэмжээг зохион байгуулна. Тус арга хэмжээнд хүүхдийн ном уншиж өгөх, уншсан номтой холбоотой асуулт асууж харилцан яриа өрнүүлэх болон зарим тохиолдолд тоглоом тоглуулах, дуу дуулах, зураг зурах зэрэг хүүхдүүдэд сонирхолтой байдлаар суралцах орчныг бүрдүүлэх юм.

Дараах шаардлагуудыг хангасан байх:

• 18 болон түүнээс дээш настай;
• Хүүхдэд ном уншиж өгөх арга хэмжээг чанартай (хариуцлагатай) хийх чадвартай;
• Олон нийтийн арга хэмжээнд илтгэл тавьж байсан туршлагатай байх, мөн өмнө нь хүүхдүүдтэй ажиллаж байсан бол давуу тал болно;
• Долоо хоногийн аль ч үед ном уншиж өгөх арга хэмжээ зохион байгуулахад оролцох боломжтой байх;
• Бага насны хүүхдэд ном уншиж өгч байсан эсвэл багшилж байсан туршлагатай бол давуу тал болно;
• Хөгжим тоглох, дуу дуулах, зураг зурах зэрэг бусад чадвартай бол давуу тал болно.

Бүртгүүлэх:

Хэрэв та дээрх шаардлагуудыг хангаж байгаа бөгөөд бага насны хүүхдүүдэд ном уншиж өгөх, тэдэнтэй ажиллах хүсэл сонирхолтой бол өөрийн товч намтрыг khaliun.ganzorig@asiafoundation.org хаяг руу энэ сарын 25-ны өдрийн дотор илгээнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг авч эхэлжээ.

Уг тэтгэлэгт хамрагдах хүмүүсийг мэргэжлийн болон хувь хүний чадамж, суралцах чадвар, нэн ялангуяа Монгол Улсад тулгамдаж буй хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд оруулах хувь нэмрийг харгалзан үнэлж, сонгодог.

Түүнчлэн хөдөө, орон нутгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн цөөнхийг тэтгэлэгт өргөдөл гаргахыг дэмждэг аж. Өргөдлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хүртэл хүлээн авна. Тэтгэлгийн өргөдөл, болзол шалгуур, сонгон шалгаруулалтын үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.australiaawardsmongolia.org цахим хаягаас авна уу.

Австралийн тэтгэлэг нь дэлхийн хөгжлийн ирээдүйг тодорхойлох манлайлагчдыг бэлтгэдэг Австралийн Засгийн газраас хэрэгжүүлдэг урт хугацааны тэтгэлэг юм. Тэтгэлэгт хамрагсад Монгол-Австралийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ тус улсад суралцан мэдлэг, судалгааны арга барил, мэргэжлээ дээшлүүлэх боломж олгодог.

Categories
мэдээ нийгэм

Завхан аймгийн ЗДТГ-ын даргаар Г.Мягмарсүрэн томилогдлоо

Өнөөдөр /2022.02.16/ Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Лхамсүрэн гавьяаныхаа амралтыг авч, үүрэгт ажлаа Г.Мягмарсүрэнд хүлээлгэн өглөө.

Л.Лхамсүрэн нь төрийн албанд 30 гаруй жил ажилласнаас сүүлийн 22 жил удирдах албан тушаал хашсан байна.

Г.Мягмарсүрэн нь төрийн захиргааны менежер, философи, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Төрийн албанд 12 жил ажилласнаас ахлах түшмэлийн албан тушаал буюу аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар сүүлийн 9 жил ажиллаж байгаад ийнхүү өнөөдөр /2022-02-16/ аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдлоо.

Тэрээр төрийн бодлого шийдвэр, хуулийн хэрэгжилтийг хангахад онцгойлон анхаарч монгол төрд хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдгээ илэрхийллээ.