Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Гантиг Вилла” хотхоны барилгын ажлыг Хөгжлийн Банкнаас авсан зээлээр санхүүжүүлээгүй” гэв

“Гантиг Вилла” төслийг хэрэгжүүлэгч “Эй Би Трейд Групп” компаниас Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус компанийн захирал А.Ууганбаяр “Манай компани Зайсанд баригдах “Гантиг Вилла” төслийг 2019 онд худалдаж авсан. Хөгжлийн Банканд зээлтэй байгаа “Монгол мах экспо” компанийн 100 хувь эзэмшигч групп компани юм.

Уг төслийг Бишрэлт группийн охин компани 2012 онд үүсгэн байгуулсан. 2014-2016 оны хооронд барилгын бүх ажил хийгдсэн. “Монгол мах экспо” компани Бишрэлт группийн охин компани байсан. Иймээс хүмүүс Б.Ундармаа гишүүнтэй хамаатай гэж ойлгоод байгаа. Гэвч тус компани 2019 оноос хойш Бишрэлт групптэй хамааралгүй болсон. 2019 оноос хойш Б.Ундармаа гишүүнтэй холбоотой ямар ч асуудал байхгүй. Гантиг Вилла төслөө өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа.

“Монгол мах экспо” компани 2017 онд Хөгжлийн Банкнаас зээл авсан. Ингэхдээ мах, махан бүтээгдэхүүн, түүхий эд экспортлох төсөл хэрэгжүүлэхээр өөрийн хөрөнгө болох СХД-т байрлах, 1,140 мкв талбай бүхий махны үйлдвэр 11 мянган мкв талбай бүхий газар, тоног төхөөрөмжөө барьцаалан зээл авсан байна.

Одоогоор найм орчим тэрбум төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд төлөөд байна. Цар тахлын нөхцөл байдал сайжирч махны экспорт хэвийн явагдаж эхэлбэл Хөгжлийн Банкнаас авсан зээлээ эргүүлэн бүрэн төлөх боломжтой.

Хөгжлийн Банкны зээлийн эх үүсвэрийг зориулалтын бусаар ашигласан зэрэг мэдээлэл гарч байна. Тэгвэл “Гантиг Вилла” хотхоны барилгын ажлыг Хөгжлийн Банкнаас авсан зээлээр санхүүжүүлээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Бразилд хөрсний нуралт болж 94 хүн амиа алджээ

Бразилийн Петрополис хотод хөрсний нуралт болж багадаа 94 хүний амь нас хохирчээ. Петрополис хот нь Рио Де Жанейрогоос хойд зүгт оршдог бөгөөд ойрын өдрүүдэд усархаг бороо орсон нь гамшиг болоход хүргэсэн байна. Хөрсний нуралт болсон газарт барилга байшингууд нурснаас гадна үерийн гамшиг хотыг бүхэлд нь нэрвээд буй аж. Нөхцөл байдалтай холбогдуулан хотын дарга нь онц байдал зарлажээ.

Бразилийн Үндэсний иргэний хамгаалалтын алба твиттер хуудастаа бичсэнээс үзвэл гамшигт нэрвэгдсэн газраас 24 хүний амийг аварсан бол 94 хүн амиа алдсаныг тогтоожээ. Гамшигт нэрвэгдсэн газарт эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкны зээл олголт, зориулалтын талаар мөрдөн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банкнаас ирүүлсэн мэдээллийн хүрээнд дараах аж ахуйн нэгжүүдийн зээл нь хуулийн дагуу олгогдсон эсэх, зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг мөрдөн шалгаж байна. Үүнд:

Зээлдэгчийн нэр Зээлдэгчийн нэр Зээлдэгчийн нэр
1. ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК 26. МОНДУЛААН ТРЕЙД ХХК 51. Хөвсгөл 3 блок дуусаагүй барилга
2. ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ 27. МОНПЕЛЛЕТС ХХК 52. Дундговь 1 блок дуусаагүй барилга
3. БЭРЭН ГРУПП ХХК 28. ПЕТРОЛЕУМ ПРОДАКШН ХХК 53. Монгол Газрын Тос боловсруулах үйлдвэр ТӨХК
4. МОНПОЛИМЕТ ХХК 29. СТРОЙ-ИНВЕСТ ХХК 54. Цэцэнс Майнинг Энд Энержи ХХК
5. КЬЮ ЭС СИ ХХК 30. ГАЗ-ИМПОРТ ХХК 55. Вестерн Холд ХХК
6. ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ 31. ИНЖИР ХХК 56. Говь ХК
7. ЭРЭЛ ХХК 32. МБҮ ТРЕЙД ХХК 57. Дорнод Бүсийн Эрчим Хүчний систем ТӨХК
8. КАПИТАЛ БАНК 33. МОНГЕМА ХХК 58. МИАТ ТӨХК
9. МОН ЛАА ХХК 34. МОНГОЛ МИКРОН КАШМЕР ХХК 59. Сод Монгол групп ХХК
10. ЧИНГИС ХААН БАНК 35. ПИРАМИД-ОРД ХХК 60. Ди Би Эм лизинг ХХК
11. ХӨТӨЛ ХХК 36. СЭЛЭНГИЙН ГЕРЕФОРД ХХК 61. Дорнын цас ХХК
12. КРЕДОС ХХК 37. ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ ХХК 62. Эйч энд Эйч Ремикон ХХК
13. ТҮГЭЭМЭЛТҮМЭН ХИШИГ ХХК 38. ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ 63. Дархан Минж ХХК
14. ШАНХ МАЙНИНГ ХХК 39. ДЭД БҮТЭЦ ИНЖЕНЕРИНГ ХХК 64. Хаан банк
15. ВОЯЖЕР МИНЕРАЛ РЕСУРСЕС ХХК 40. НВЦ ХХК 65. Голомт банк
16. МОНГОЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН ХХК 41. ПИ СИ ВАЙ ХХК 66. Худалдаа хөгжлийн банк
17. АЧЛАЛ ТРЕЙД ХХК 42. ЭРД ХУЛ ХХК 67. ДЦС-4 ТӨХК
18. БАРМОН ХХК 43. ГАН ХҮДЭР ОРД ХХК 68. Мак цемент ХХК
19. ЗЭСТ-ӨНДӨР ХХК 44. СОНГОУЛД ХХК 69. Моннис майнинг ХХК
20. ИМПЕРИАЛ ГОУЛД МАЙНИНГ ХХК 45. БОЛОР ШҮР ХХК 70. Вертекс Майнинг партнер
21. КОМПЛАНТ ХХК 46. Чингис Хаан банк /Хадгаламж/ 71. ИЗИНИС Эйр вэйз
22. КРЕДОС ХХК 47. “Мавангүй ХХК”-иас шилжүүлж авсан үл хөдлөх хөрөнгө 72. Зорчигч тээвэр гурав
23. МОДУН ХХК 48. БУ-2 18 блок дуусаагүй барилга 73. Максрөүд
24. МОНГОЛ ДРАЙ МИЛК ХХК 49. Орхон аймаг 5 блок дуусаагүй барилга
25. МОНГОЛ МАХ ЭКСПО ХХК 50. Говь-Алтай 2 блок дуусаагүй барилга
Categories
гадаад мэдээ

Вьетнам улс гадаадын жуулчдад хилээ нээнэ

Вьетнамд коронавирусийн халдварын тархалтыг хяналтад авахын тулд гадаадын жуулчдад тавьж байсан зорчих хөдөлгөөний хязгаарлалтуудыг ирэх гуравдугаар сарын 15-ны өдрөөс цуцлахаар болжээ. Тус улс нь эдийн засгийн сэргэлтийг түргэтгэж, цар тахлын үр дагаварт нэрвэгдсэн аялал жуулчлалын салбараа сэргээхийг зорьж байгаа юм.

Вьетнамын Засгийн газраас лхагва гарагт танилцуулсан аялал жуулчлалыг сэргээх төлөвлөгөөнд дурдсанаар, аялагчид тодорхой нөхцөлийг хангасан байх шаардлагатай бөгөөд үүнд вакцинд хамрагдсан баталгаагаа үзүүлэх, нисэх онгоцонд суухаасаа 72 цагийн өмнө өгсөн шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах зэрэг багтах ажээ.

Улсын хэмжээнд коронавирусний өвчлөл нэмэгдэж байгаа ч эрх баригчид хилээ урьд нь төлөвлөж байснаасаа гурван сарын өмнө нээх шийдвэрийг ийнхүү гаргажээ. Ингэснээр тус улс нь “COVID-19”-ийн “омикрон” хувилбарын улмаас өвчлөл эрс нэмэгдсэн ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд, нас барсан тохиолдлын тоо нь өмнөх хувилбаруудын тархалттай харьцуулахад цөөн байгаа Тайланд, Филиппин зэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудын жишгийг дагаж байна.

Categories
мэдээ нийгэм

Австралийн тэтгэлгийн 2023 оны цахим бүртгэл эхэллээ

Австралийн тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл гаргагчдыг мэргэжлийн болон хувь хүний чадамж, суралцах чадвар, нэн ялангуяа Монгол Улсад тулгамдаж буй хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд оруулах хувь нэмрийг харгалзан үнэлж, сонгодог. Хөдөө, орон нутгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн цөөнхийг тэтгэлэгт өргөдөл гаргахыг дэмжинэ. Өргөдлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хүртэл хүлээн авна. Тэтгэлгийн өргөдөл, болзол шалгуур, сонгон шалгаруулалтын үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.australiaawardsmongolia.org цахим хуудсаас авна уу.

Австралийн тэтгэлэг нь дэлхийн хөгжлийн ирээдүйг тодорхойлох манлайлагчдыг бэлтгэдэг Австралийн Засгийн газраас хэрэгжүүлдэг урт хугацааны тэтгэлэг юм. Тэтгэлэгт хамрагсад Монгол-Австралийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ тус улсад суралцан мэдлэг, судалгааны арга барил, мэргэжлээ дээшлүүлэх боломж олгодог
Categories
мэдээ цаг-үе

Иргэдийн 69 хувь нь сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг дэмжжээ

Нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах тухай санал, асуулгад одоогийн байдлаар 4379 хүн санал өгөөд байна. Нийт санал өгсөн иргэдийн 69.9 хувь буюу 3059 нь хичээл эхлэх цаг болон дээрх зохицуулалттай уялдуулан аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийг уян хатан болгохыг дэмжжээ.

Түгжрэлд нөлөөлдөг 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах асуудлаар нийслэлийн иргэдээс санал асууж буй. Асуулга өчигдөр эхэлж 2022 оны хоёрдугаар сарын 18-ны 14:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Эдгээр 59 сургуулийн 44 нь Их тойрууд байршилтай бол 15 нь Хан-Уул дүүрэг буюу Яармагт байрладаг. Дээрх сургуулиудад нийт 85.207 хүүхэд суралцаж байгаагаас 23.952 буюу 28.1 хувь нь такси болон хувийн унаагаар хичээлдээ явдаг гэсэн судалгаа гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын Соёлын элчээр томилогдсон антропологич Давиде Беллаталла гэрчилгээгээ гардан авав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Бүгд Найрамдах Итали Улсын иргэн, антропологич, Монгол судлаач Давиде Беллаталлаг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өгчээ.

Давиде Беллаталла нь 1992 оноос эхлэн антропологийн чиглэлээр Агийн Буриад, Баян-Өлгий аймгийн Урианхай ястны судалгаа хийж, олон сонирхолтой өгүүлэл, бүтээлүүд туурвиж, Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахын зэрэгцээ Монголын Улаан Загалмай Нийгэмлэг болон бусад төрийн бус байгууллагатай хамтран 20 гаруй жил хүмүүнлэгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.

Тэрбээр Монгол ахуй, уламжлал, шашин шүтлэг, зан заншлыг харуулсан “Монголын буриадуудын бөө мөргөл”, “Цаатан”, “Үүл дагагчдын нутагт”, “Их аялал-Торгоны зам” зэрэг бүтээлийг туурвиж, олны хүртээл болгосон бөгөөд Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа судалгааны ажлаа үргэлжлүүлэн, Монгол өв соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд идэвхтэй сурталчлан таниулахын төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллахаа илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн төлөө санд 5.5 тэрбум төгрөг төвлөрчээ

Хүүхдийн төлөө санд 5.5 тэрбум төгрөг төвлөрсөн байна. Энэхүү мөнгөн дүнгийн хуулгыг ХНХ-ын сайд нийтэд нээлттэй болгожээ.

Түүнчлэн уг сангийн мөнгөнөөс хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улсын уралдаан тэмцээнд ялсан хүүхдэд урамшуулал олгох болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрх авсан бол бэлтгэл хангахад дэмжлэг үзүүлэхэд зарцуулахыг зөвшөөрсөн байна.

Тиймээс сангийн хөрөнгийн санхүүжилтээр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төслийн саналыг авч байгаа аж. Иргэд, ААН-үүд төслийн саналаа гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэл Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт албан бичгээр илгээхийг зөвлөлөө.

Тусгайлсан ажлын хэсэг хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах юм байна.

Төслийн саналд тавигдах шаардлага болон сонгон шалгаруулалт явагдах журам:

Өнгөрсөн онд Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулах талаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон дагалдах Хүүхдийн эрхийн тухай, Авто тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Хүүхдийн төлөө сангийн тухай хуулийг баталсан билээ.
Categories
мэдээ нийгэм

Баригдаж байгаа барилгын ажилтан өндрөөс унаж амиа алджээ

Дахин төлөвлөлтөөр баригдаж буй ЭХНИЙ ЭЭЛЖИЙН БАРИЛГУУД ирэх 9 дүгээр сард  ашиглалтад орно | ontslokh.mn

Шинээр баригдаж байгаа барилгын ажилтан өндрөөс унаж амиа алджээ.

Тодруулбал, Онцгой байдлын газарт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгын цахилгаан шатны хонгилоос хүний цогцос гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас өчигдөр /02.16-ны/ 19:20 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 19:42 цагт очиход тус барилгын захиалагч компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан гипсэн хавтангийн бригадын ажилтан, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Ц /52 настай, эрэгтэй/-ын цогцсыг цахилгаан шат хийхээр бэлдсэн 4.2 метр гүнтэй нүхнээс гаргажээ.

Categories
гадаад мэдээ

Төрийн Думын “том тэнэгтэлт”

ОХУ-ын парламентын доод танхим болох Төрийн Дум өөрийнхөө тусгаар тогтнолыг өөрсдөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улсыг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөхийг Ерөнхийлөгчид шууд хандах тогтоолын төслийг дийлэнх олонхын саналаар дэмжив.Энэхүү төсөл нь Украиныг тойрсон хямрал эрс хурцдаж буйтай холбоотойгоор ОХУ-ын Коммунист намаас өргөн барьсан илүү хатуу төсөл юм. Харин “Нэгдмэл Орос” намаас өргөн барьсан хувилбарт хүсэлтийг В.Путинд шууд тавихгүй, ГХЯ-тай нэмж зөвлөлдсөний дараа илгээхээр тусгасан байсан ч олонхын санал авч чадсангүй.Коммунистууд хариуцлагыг ГХЯ-нд шилжүүлэхгүй байх, Барууны улсуудтай хийж буй дипломат сөргөлдөөнд В.Путинд дэмжлэг үзүүлэхийг санал болгосон байна. Энэ мягмар гаригт болсон Төрийн Думын нэгдсэн хуралдаанаар дээрх хоёр хувилбарыг цаг гаруй хэлэлцэж, эцэст нь хоёр төслийг дэмжих эсэх талаар хамгийн олон санал авсан хувилбарыг сонгох санал хураалт явуулжээ.Коммунистуудын төслийг депутатуудын 351 нь дэмжиж, 16 нь эсэргүүцсэн бол нэг хүн түдгэлзсэн байна. “Нэгдмэл Орос” намын төслийг 310 депутат дэмжжээ. Ингэснээр эхний хувилбар сонгогдсон аж. Баримт бичгийг төрийн тэргүүнд нэн даруй хүргүүлнэ гэж Оросын парламентын доод танхимын дарга Вячеслав Володин мэдэгджээ. “Энэхүү тогтоол хэрэгжсэнээр БНДАУ болон БНЛАУ-ыг хүлээн зөвшөөрснөөр аюулгүй байдлын баталгааг нь хангах, бүгд найрамдах улсуудын иргэд, тэнд байгаа ОХУ-ын иргэний паспорттой иргэдийг гадны аюулаас хамгаалах, түүнчлэн олон улсын энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх үндэс суурь болно гэж депутатууд үзэж байна” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн юм. ОХУ-ын Коммунист намаас парламентад сонгогдсон депутатууд Донбасст өөрийгөө зарлан тунхагласан бүгд найрамдах улсуудыг тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрч, улс хоорондын харилцааны эрх зүйн үндсийг бий болгох, хамтын ажиллагаа, харилцан туслалцах бүхий л асуудлыг зохицуулахын тулд удирдлагуудтай нь аль болох хурдан хэлэлцээ хийх талаар Ерөнхийлөгчид хандах төслийг нэгдүгээр сарын 19-нд танилцуулсан юм.Харин “Нэгдмэл Орос” намын депутатууд Коммунист намын тогтоолын төслийг Гадаад хэргийн яамтай зөвлөлдөх тогтоолын төслийг хоёрдугаар сарын 14-нд Төрийн Думд өргөн бариад байсан билээ.

Вашингтон түгшүүртэй байдлыг улам хурцатгаж, Европын улсуудтай хамт Украинд зэвсэг нийлүүлж, Киев Минскийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Энэ бүхэн ОХУ-ын иргэд болон БНДАУ, БНЛАУ-д оршин сууж буй нутаг нэгтнүүдийн амьдралд аюул, эрсдэл учруулж байна гэж В.Володин хэлсэн байна.

Энэ тогтоолыг ОХУ-ын ерөнхийлөгч баталбал дайн биш гэхэд мөргөлдөөн гарах нь зайлшгүй болох бөгөөд В.Путин болон түүний ойр тойрныхон төдийгүй ОХУ өөрөө олон улсын эдийн засгийн хоригт орох хаалга нь шууд нээгдэнэ. Мөн хүн төрөлхтний түүхэнд бусад улсын нутагт байгаа нэг үндэстнээ хамгаалах нэрээр бусдын нутагт халдах шалтгааныг зөвхөн Германы фашистууд л гаргаж байсан.Иймээс Украины Донбасст мөргөлдөөн улмаар дайн дэгдэхээс өөр гарцгүй болж оросууд эзлэн түрэмгийлэгчид украинчууд эх орончид болно. Дэлхийн өнцөг булан бүрээс сайн дурынхан ирж эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг эх орончидтой нэгдэнэ. Хамгийн гол нь эх орончдын талд гадны мэргэжлийн хөлсний цэргүүд ирж байлдах хууль, эрх зүйн үндэс бий болно. Хөлсийг нь барууны улсууд төлнө. Оросын хөлсний цэргүүд энэ их хүчний хаана нь ч хүрэхгүй. Жинхэнэ хөлснийхөн нь илүү хүчтэй, зэвсэгтэй эсрэг талтай дайтаж тэнэгтэхгүй. Дээр нь NATO-гийн гишүүн улсуудаас өгсөн бас өгөх зэвсэг нэмэгдэн Донбасст Оросын хугацаат цэргүүдийг зүгээр л “арчина”. Иймээс энэхүү шийдвэрийг Төрийн Думын “том тэнэгтэлт” гэхээс өөр арга байхгүй.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын “Бүх Оросын офицеруудын цуглаан”-ны тэргүүн, бэлтгэл хурандаа генерал Леонид Ивашев “Бидний үзэж буйгаар Оросын өнөөгийн төр, засаг улсаа авилгад бүрэн автуулсан системийн хямралаас гаргаж чадахгүйгээс иргэдийн бослого дэгдэж үр дүнд нь улсын удирдлага солигдоно гэдгийг маш сайн мэдэж байна. Иймээс тэдэнд хулгайлсан хөрөнгөө хамгаалж, иргэдийнхээ эрх ашгийн эсрэг төр, засгаа түр ч гэсэн оршин байлгахын тулд цаг хожих дайн хийхээс өөр арга үгүй болсон байна. Бидэнд өөр тайлбар олдохгүй байна. Дайн гарвал яг ямар аймшиг болохыг мэргэжлийн бид нар сайн мэдэж байна. Иймээс дайныг генералууд эсэргүүцэж, улстөрчид дэмжиж байгаа юм” гэж мэдэгдсэн нь бодитоор хэрэгжиж эхлэв.

Г.АМАРСАНАА